Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01427

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01427

 

 

* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/01352 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: * банк ХХК

Хариуцагч: О ХХК,

Хариуцагч: Р.Н ,

Хариуцагч: Р.П ,

Хариуцагч: Р.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,835,578,381 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ, П.Одончимэг, хариуцагч О ХХК-ийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Р.Н , Р.П , Р.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 О ХХК нь * банк ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12/19-91 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж 4,000,000,000 төгрөгийг, сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай Нийслэлийн *** ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчдын 155 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй барилга санхүүжүүлэх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн.

1.2 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ***** дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ***** дүүрэг, ** дүгээр хороо, ******** , *** гудамж, * дугаар байр, **** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, 112.2 м.кв талбайтай орон сууц, ***** дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж **/* дугаар байр, ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-**** дугаар бүртгэлтэй, 130.96 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***** дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, **/* дугаар байр, 21 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, 83.5 м.кв талбайтай орон сууц, ***** дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, **/* дугаар байр, 12 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 73.53 м.кв талбайтай орон сууц, ***** дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, **/* дугаар байр, 93 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, 82.89 м.кв талбайтай орон сууц, ***** дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, **/* дугаар байр, 63 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 73.53 м.кв талбайтай орон сууц, ********** дүүрэг, ** дугаар хороо, 7 дугаар хороолол, *** гудамж, * дугаар байр, * тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, 113.1 м.кв талбайтай орон сууц, *************дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, *** ***** гудамж, 44 дүгээр байр, 67 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, 50 м.кв талбайтай орон сууц, *************дүүрэг, 19 дүгээр хороо, Ханын материал *, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 52 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 9676.8 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, О ХХК-ийн *** ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчдын 155 айлын орон сууц, үйлчилгээний барилгын борлуулалтын орлого, бизнесийн бусад орлого, бусдаас авах авлага болон О ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.П , Р.Б , Р.Н нарын Банк дахь бусад харилцах, хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө зэргийг тус тус барьцаалсан.

1.3 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *** ХХК болон Р.Н нар * банк ХХК-тай ***** дугаартай Батлан даалтын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл, хүүг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад зардлыг өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцан барагдуулахаар тохиролцсон.

1.4 Зээлийн гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04/20-297 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ээр 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээл олгосноос хойш О ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 1,290,584,623 төгрөг, үндсэн хүүнийн төлбөрт 1,762,350,137 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 100,698,915 төгрөг, нийт 3,153,633,675 төгрөгийн төлбөр төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул * банк ХХК-ийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,709,415,377 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 111,379,006 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 4,889,872 төгрөг, нийт 2,825,684,255 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

1.5 Мөн барьцааны гэрээгээр банканд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 9676.8 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлттэй уялдуулан 9676.8 м.кв талбайгаас 4331 м.кв талбайг чөлөөлж, банкны барьцаанд 5,345.8 м.кв талбай барьцаанд байгаа.

1.6 Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн хүү 411,890,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,386,104.36 төгрөгийг гэрээ болон холбогдох хуульд заасны дагуу нэмэгдүүлж, нийт 452,276,626 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1,442,382,500 төгрөгийг банканд төлсөн тул зээлийн гэрээний дагуу 1,835,578,381 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай компани нь * банк ХХК-иас 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 12/19-91 дугаартай зээлийн гэрээний дагуу 4,000,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийг зориулалтын дагуу буюу * ОНӨААТУГ-ын ажилчдын 155 айлын үйлчилгээтэй орон сууцны төсөлд бүрэн зарцуулсан.

* ОНӨААТУГ-ын ажилчдын 155 айлын орон сууцын ажлыг 2020 оны 04 сард улсын комисст хүлээлгэн өгч оршин суугчид нь амьдарч байгаа. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанийн зүгээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 4,712,662,173.74 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл 2021 оны 08 сарыг дуустал 2,665,315,623 төгрөгийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн. Гэрээний хугацаа дуусах буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 2,936,794,081 төгрөг байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 2,047,346,550 төгрөгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн байна.

Дээрх тооцооллоос үзвэл манай зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн 2,936,794,081 төгрөгөөс нэмж төлсөн 2,047,346,550 төгрөгийг хасаж тооцвол манай компанийн авсан зээлийн үндсэн төлбөр 889,447,531 үлдэж байгаа гэжээ.

3. Хариуцагч Р.Н , Р.П , Р.Б нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Зээлийн гэрээ байгуулахад танилцаагүй гарын үсэг зурж байсан. Зээлийг хуваарийн дагуу төлөхөөр явж байсан. Тухайн хөрөнгүүдийг барьцаалаад Голомт банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авъя гээд бичиг авч өгч байсан. Зах зээлийн ханшаар 14,672,000,000 төгрөгийн үнэлгээтэй барьцаа хөрөнгө байгаа. Тухайн үед бүх барьцаа хөрөнгө 10 тэрбум төгрөг гэж үнэлэгдэж байсан. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүнг төлөхөд бэлэн байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-аас үндсэн зээлд 1,267,032,877.3 төгрөгийг, үндсэн хүүнд 493,891,503.8 төгрөгийг, нийт 1,760,924,381.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * банк ХХК-д олгож, үлдсэн 74,654,000.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө *** дүүргийн ** дүгээр хороо, ******** , *** гудамж, * дугаар байр, **** тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 112.2 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, ** дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж **/* дугаар байр, ** тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, 130.96 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ** дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, Манлайбаатар, Дамдинсүрэнгийн гудамж, **/* дугаар байр, 21 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-** дугаартай, 83.5 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, ** дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, **/* дугаар байр, 127 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 73.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, ** дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 байр, 93 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, 82.89 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, ** дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, **/* дугаар байр, 63 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 75.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, 7 дугаар хороолол, *** гудамж, * дугаар байр, * тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 113.1 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, ****** дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ***** гудамж, 44 дүгээр байр, 67 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 50 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, ****** дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал * Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 52 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, нийт 5,345.8 метр квадрат орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч * банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 14,356,572 төгрөгөөс 9,406,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 4,950,530 төгрөгийг, хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,032,771 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших төлсөн төлбөрийг анхан шатны шүүх зөв тооцоогүй. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн харилцаа үүсэж Зээлийн гэрээ байгуулагдсан тус цаг хугацаанд 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Талууд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус гэрээний 2 дахь хэсэгт гэрээний нөхцөлд оруулах нэмэлт өөрчлөлтөө тусгасан байх ба үүнд хугацаа, зээл хүүгийн төлбөрийг хавсралтаар оруулсан. Гэрээний 2.2-т Энэхүү нэмэлт гэрээ нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12/19-91 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд гэрээний бусад зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт заасны дагуу Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд удирдлага болгосон хуулийн нэршил Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гэж заасан нь талууд зээлийн харилцаандаа гэрээний хүчин төгөлдөр заалт буюу өмнөх хууль тогтоомжоо хэрэглэхээр харилцан тохирсныг илтгэнэ.

Иймд талуудын үүссэн харилцаанд шүүх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэхгүй ёсгүй.

5.2 О ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд бодогдсон хүүг төлөхгүй гэж маргаагүй, зөвхөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчийн харилцах дансанд байгаа мөнгийг өөрсдөө шууд татан, нэмэгдүүлсэн хүү, хүүд суутган үлдсэн мөнгийг үндсэн төлбөрөөс хассан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа учир дээрх нөхцөл байдлаас хамааран тооцоололд өөрчлөлт орох ёстой.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн хүүг тооцон хасаж, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална, Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж заасан ганц зохицуулалт орсон.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дах хэсэгт зааснаас үзэхэд хүү төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцон түүнийгээ эхэлж авах талаар тусгасан байна, дээрх заалт нь зээлийн гэрээний хугацаанд төлсөн төлбөрийн ямар дарааллаар тооцохыг зохицуулсан байх бөгөөд харин зээлийг хугацаандаа төлж дуусаагүй нөхцөлд төлсөн төлбөрийг ямар дарааллаар хэрхэн тооцож, суутгах тухай гэрээнд заасан зохицуулалт байхгүй байна гэж үзнэ энэ нөхцөлд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг баримтлах ёстой боловч нэхэмжлэгчийн зүгээс дээрх дарааллыг баримтлалгүй тэргүүн ээлжид нэмэгдүүлсэн хүү, хүүг суутгасан нь хариуцагчийн үндсэн зээлийг бууруулах боломжгүй болгосон байдаг.

Мөн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн №53 дугаар тогтоолын 2.4 дэх хэсэгт ...Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ" гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгийг хэрхэх талаар хоорондоо тохиролцож, шийдвэрлэсэн асуудалд шүүх хууль зүйн бодитой дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал, хариуцагч О ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 08 дугаар сарын 27- ны өдрөөс хойш 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 17 удаагийн гүйлгээгээр 2,047,346,550 төгрөг төлсөн байдаг ба нэхэмжлэгч дээрх дүнгээс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 1,250,023,600 төгрөг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 237,358,900 төгрөгийг буюу нийт 1,442,382,500 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж үлдэх 604,964,500 төгрөгийг хүү нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд хариуцагч О ХХК-аас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн бүхий л төлбөрийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллаар буюу үндсэн зээлийн үндсэн төлбөрөөс хасахаар харилцан тохирсон байдаг.

Нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн бүхий л төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллаар үүргийг гүйцэтгэхээр харилцан тохирч нэхэмжлэгчийн эрх бүхий этгээд шийдвэр гаргасан үйл баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дах хэсэгт заасан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зохигчдын тайлбар мэдүүлгээр нотлогдож байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн хэмжээгээр буюу 1,442,382,500 төгрөгийг хасаж үлдэх үлдэх 604,964,500 төгрөгийг хүү нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсонд гомдолтой байна.

Дээрх үйл баримтыг, нотлох баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж 604,964,500 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж үндсэн зээлийн төлбөрийг 889,447,531.78 төгрөг болгон шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Шүүхээс гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн төлбөрийн асуудалд дүгнэлт хийж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр 2021 онд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчийн төлсөн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэх дарааллаар тооцсоныг зөвтгөсөн дүгнэлт хийсэн нь Иргэний хууль, Улсын дээд шүүхийн тайлбарт нийцсэнгүй.

5.3 Нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д Зээлийн хүүгийн 20 хувь байна, Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хувиарт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөө эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэн тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан. Уг заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа нь тухайн заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан агуулгад нийцэж байна нөгөөтээгүүр тухайн хэлцэл нь нэг талаас тухайн салбарт мэргэшсэн этгээд болох банк нь хуулийн этгээдтэй байгуулж байгаа стандарт гэрээ бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д Нөгөө талийн үүргээ гүйцэтгэх хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан бол хүчин төгөлдөр бус байхаар тодорхойлсон байдаг тул талуудын байгуулсан гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулах шийдвэр гаргасан 45,275,976.50 төгрөгийг үндэслэлгүй хэмээн үзэж, түүнчлэн өмнө суутган авсан 100,698,915 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна үзэж байна.

5.4 Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж талуудын хооронд 12 сарын хугацаатай зээлийн үйлчилгээний эрх зүйн харилцаа үүссэн. Улмаар талууд харилцан тохирч 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан үндсэн зээлийн хугацааг 12 сараар дахин сунгаж үүрэг гүйцэтгэх дуусах хугацааг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаа дууссанаас хойш 4 сар 21 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандсан байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг О ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2,825,684,255 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж тодорхойлсон.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж түүний үр дагаврыг шаардаж байгаа гэж үзэж байх бөгөөд цуцлах буюу шүүхэд хандах хүртэлх хугацааны гэрээний үүргийг хангуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой хэмээн хариуцагчийн зүгээс үзэж байна.

5.5 Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхээс 2022.02.18-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхийн ачааллаас шалтгаалж 8 сар 10 хоногийн дараа шүүх хуралдааныг зарлан хуралдуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацааг шүүх өөрөө зөрчиж байна гэж үзэхэд хүргэж байна.

Дээрх хянан шийдвэрлэх хугацаа уртассан нь нэхэмжлэгч, хариуцагч талуудаас үл шалтгаалах атал нэхэмжлэгч талаас 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүүг 411,890,521.8 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 40,386,104.36 төгрөгөөр нийт 452,276,626,36 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа нь Иргэний хуулийн * дугаар зүйлд заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч тал шүүх хурлыг оруулахгүй байж хэрэг хянан шийдвэрлэх цаг хугацааг удаашруулж, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэхэд зориуд хүргэсэн гэж үзэж байна.

5.6 Мөн 1995 оны Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар харилцан тохирсон зүйл байхгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох нь хууль зүйн үндэслэлгүй, гэтэл шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ханган шийдвэрлэсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг нарийвчлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Долгормаа /нягтлан бодогч/-ийн гаргасан Манайх 4 тэрбум төгрөгийн зээл авсан. Эхлээд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөөд явж байсан. Үндсэн төлбөрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж хассан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 13,869,380.96 төгрөгийн хүүг илүү тооцсон, мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлөлт хийсэн дээр 15,944,203.94 төгрөгийн хүүг илүү тооцсон, нийт 29,813,684.90 төгрөгийн хүүг илүү тооцсон гэж маргасан боловч шүүхээс дээрх тайлбар үйл баримтад дүгнэлт огт хийгээгүйг шүүх бүрэлдэхүүнийг анхаарах үзэхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад О ХХК-аас үндсэн зээлд 889,447,531.78 төгрөг, хүүнд 86,691,480 төгрөг нийт 976,139,011.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 784,785,369.22 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Талууд зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх дарааллыг харилцан тохиролцсон. Хариуцагч зээлийн гэрээний 2.2.3, 2.2.4, 2.2.7, 3.2.4, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг хасч, үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтлах талаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт нийцнэ. О ХХК-аас Төрийн банк ХК-д гаргасан хүсэлтүүдийг үндэслэн үндсэн зээлийн төлбөрөөс 2,709,000,000 төгрөг төлөгдсөн тохиолдолд барьцаалагдсан эд хөрөнгөөс тодорхой хөрөнгийг чөлөөлөх талаар банкны зээлийн хорооноос шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч * банк ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 1,267,032,877 төгрөг, хүүгийн төлбөрт 523,269,527 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 45,275,976 төгрөг, нийт 1,835,578,381 төгрөг гаргуулах, хариуцагч Р.Н , Р.П , Р.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

2.1 Хариуцагч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг ...зээлийн үндсэн төлбөрөөс төлсөн төлбөрийг хасуулна гэж, хариуцагч Р.Н , Р.П , Р.Б нар ...зах зээлийн ханшаар 14,672,000,000 төгрөгийн үнэлгээтэй барьцаа хөрөнгө байгаа, ...зээлийг графикийн дагуу төлж байгаа гэх үндэслэлээр тус тус маргасан.

3. * банк ХХК болон О ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12/18-91 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч * банк ХХК нь 4,000,000,000 төгрөгийг, сарын 1,7 хувийн, жилийн 20,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч О ХХК-д зээлүүлэх, зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх 10-12/

3.1 Мөн өдөр ***** дугаар Барьцааны гэрээ байгуулж, О ХХК, Р.Н , Р.П , Р.Б нарын өмчлөлийн 9 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болон О ХХК-ийн *** ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчдын 155 айлын орон сууц, үйлчилгээний барилгын борлуулалтын орлого, бизнесийн бусад орлого, бусдаас авах авлага, О ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.П , Р.Б , Р.Н нарын Банкин дахь бусад харилцах, хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө зэргийг тус тус барьцаалсан байна. /1хх14-16/

3.2 Мөн өдрийн Батлан даалтын гэрээ-ээр зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцаж барагдуулахаар *** ХХК батлан дааж * банк ХХК-тай гэрээ байгуулжээ. /1хх17-18/

3.3 * банк ХХК болон О ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 04/20/297 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.1.1-т Зээлийн гэрээний хугацаа: Зээлийн Үндсэн гэрээ-ний хугацаанаас хойш 12 сарын хугацаатай, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгав. 2.1.2-т Зээл, хүүгийн төлбөрийн энэ нэмэлт гэрээний Хавсралт-1-т заасны дагуу төлөхөөр заажээ. /1хх 13/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 2,000,000,000 төгрөгийг зээлдэгчид 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2,000,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус шилжүүлсэн /1хх52-53/ тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

4.1 Хариуцагч О ХХК зээлийн гэрээний үүрэг болох гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл, хүүний тооцооны хуудсаар тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. /1хх 47-48/

5. Зээлийн гэрээ байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны /1хх 105-106/ өдрийг хүртэл хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэлд нийт 2,936,794,081 төгрөг төлөхөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 62,486,603 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 38,360,914 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1,096,973 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 36,171,490 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 89,262,722 төгрөгийг буюу нийт 227,378,702 төгрөгийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 2,709,415,377 төгрөг гэж тодорхойлсон нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. /1хх 109-110/

5.1 Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1,596,640,016 төгрөгийн хүүгийн төлбөр төлөхөөс гэрээний хугацаанд нийт 1,551,804,589 төгрөг төлж, 44,835,427 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн төлбөртэй байна. /1хх 109-110/

5.2 Харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 50,305,094 төгрөг төлөхөөс 50,305,094 төгрөгийг төлж, 134,142 төгрөгийг илүү төлсөн байна. /1хх 109-110/

Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 2,709,415,377 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 44,835,427 төгрөг гэж үзэхээр байна.

6. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд төлөх хугацаа болсон зээлийн өрийг мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх учиртай.

6.1 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хариуцагчийн төлсөн 218,094,054 төгрөгийг хүүгийн төлбөрт, 92,385,806 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тус тус суутгасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлсөн дээрх төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ.

6.2 Түүнчлэн, хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 1,205,023,600 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 237,358,900 төгрөг тус тус үндсэн зээлийн үлдэгдлээс хасагдах учиртай.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 956,418,875 төгрөг /2,709,415,377 - 218,094,054 - 92,385,806 - 1,205,023,600 - 237,358,900 - нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт илүү төлсөн 134,142 төгрөг/ болж байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 956,418,875 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна.

7. Үндсэн зээлийн үлдэгдэл 956,418,875 төгрөгийн хүүний хувьд хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл буюу 14 сах 27 хоногийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хувиар тооцон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нийт 242,260,870 төгрөгийг хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрт, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хуримтлагдсан хүүгийн төлбөрт 44,835,427 төгрөг, нийт 287,096,297 төгрөгийг хүүгийн төлбөрт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулна.

8. Нэмэгдүүлсэн хүүний хувьд талууд зээлийн гэрээний 2.1.5-д зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нийт хүүгийн төлбөр 287,096,297 төгрөгийн 20 хувь болох 57,419,259 төгрөгийг гэрээний хариуцлагад хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл үндсэн зээлийн үлдэгдэл 956,418,875 төгрөг, хүүгийн төлбөрт 287,096,297 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57,419,259 төгрөг, нийт 1,300,934,431 төгрөгийг хариуцагч О ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт гаргуулан нэхэмжлэгч * банк ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

10. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигч энэ талаар маргаагүй.

Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаарх шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

11. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1999 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

12. Анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 хэсэг зөрчилдөж байна гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл хэрэглэх тохиолдол. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн зарим зүйл хэсэг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хэсэгтэй зөрчилдсөн агуулгаар хэрэглэх боломжгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

13. Хариуцагчийн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх үндэслэл нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/01352 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О ХХК-аас 1,300,934,431 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 534,643,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын 9,032,771 гэснийг 6,662,622 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,081,877 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН