Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/01377

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/01377

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин байрлах, "З" ХХК/РД:*******/,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,, "Т Б" ХХК/РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,,, НШШГГ-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч "З" ХХК-ийн өмгөөлөгч Ц.Т, нэхэмжлэгч "Т Б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "З" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар "З" ХХК-аас 917.418.846 төгрөгийг гаргуулж "Т Б"-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн*******. талбайтай үл хөдлөх хөрөнгийг 441.338.473 төгрөгөөр, 111 тоот орон сууцыг 82.732.052 төгрөгөөр, мөн Сүхбаатар дүүргийн*******. талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 275.884.310 төгрөгөөр, талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 395.055.250 төгрөгөөр нийт 4 үл хөдлөх хөрөнгийг 1.195.010.085 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.гэж заасны дагуу 4-152/25502 дугаар үнэлгээний мэдэгдлийг 2021.12.31-ний өдөр хүлээн авч, манай компанийн барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул дээрх үнэлгээг эс зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч "Т Б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-152/25503 тоот Үнэлгээний мэдэгдэл албан бичгийн ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,*******,,, талбайтай үл хөдлөх хөрөнгийг 441,338,473 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,*******,, орон сууцыг 82,732,052 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,*******,,, талбайтай үл хөдлөх хөрөнгийг 275,884,310 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,*******,,, талбайтай үл хөдлөх хөрөнгийг 395,055,250 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн болохыг мэдэгдэж байна. Гэснийг эс зөвшөөрч байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар "З" ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 912,627,559.34 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн зардал 4,791,287.08 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Т Б" ХХК-д-олгох ажиллагаа явагдаж байна. 

Талуудын зөрүүтэй санал хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон боловч Хөрөнгийн үнэлгээний тайлан-д дурдсан хандлагын аргаар үнэлэхдээ хөрөнгийн шинээр баригдах өртгийг тооцох аргаар үнэлсэн. Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг хэдээр үнэлэх нь нээлттэй байдаг ба төлбөр авагч ч өөрийн ашиг сонирхлыг хамгаалдаг. Энэхүү маргаан бүхий байдлыг эцэслэх зорилгоор л шинжээчийн тусламжийг авдаг байтал шинжээч ийнхүү асуудалд тал бүрийн үнэлэлт өгөлгүй зайнаас буюу зарын сайтын мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах нь талуудад хүндрэл учруулж байна. Зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа байршил, ашиглалтын нөхцөл байдлыг өнгөц дүгнэсэн. Талууд барьцааны гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангах үнэлгээг харилцан тохиролцсон бөгөөд ирээдүйд орон сууцны зориулалттай барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээний хэлбэрээр зөвшөөрөл олгогдохгүйг анхаараагүй зөвхөн одоогийн зах зээлийн ханш, хандлагыг баримжаалсан нь учир дутагдалтай бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заагдсан нөхцөлд нийцэхгүй байна.

Иймд зах зээлийн хандлагаар үнэлсэн гэгдэх үнэлгээний тайлан, тайланд тулгуурлан өлбөр авагчид ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээ-г хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 171 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар "З" ХХК-аас 917.418.846 төгрөгийг гаргуулж "Т Б" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч "З" ХХК-ийн захирал Г.Х-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн,*******, 2а байрны талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн,*******, 2а байрны 67 тоот. талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн,*******, 2а байрны 110 тоот. талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн,*******, 2а байрны 111 тоот 16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20280836/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20280863/03, 20280863/152-04, 20280863/152-1, 20280863/152-2 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол хураасан. 

Төлбөр төлөгч "З" ХХК-ийн захирал Г.Х нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай 66 тоот үл хөдлөхийг 700 сая төгрөг, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67 тоот үл хөдлөхийг 800 сая төгрөг, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 110 тоот үл хөдлөхийг 900 сая төгрөг, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 111 тоот үл хөдлөхийг 800 сая төгрөгөөр тус тус үнэлснийг, хүлээн зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний "С Э" ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон. 

Хөндлөнгийн шинжээч эрхийн улсын бүртгэлийн дугаартай 66 тоот үл хөдлөхийг 395.055.250 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67 тоот үл хөдлөхийг 275.884.310 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 110 тоот үл хөдлөхийг 441.338.473 төгрөгөөр эрхийн улсын бүртгэлийн дугаартай 111 Т00т үл хөдлөхийг 82.732.052 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 3-д заасны дагуу талуудад тус тус мэдэгдсэн. 

Төлбөр төлөгч "З" ХХК-ийн захирал Г.Х нь үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 819 дугаар захирамжаар түдгэлгүүлсэн. 

Төлбөр төлөгч "З" XXК нь /захирал Г.Х/ төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Төлбөр авагч "Т Б" ХХКомпани нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч "З" XXК-ийн баримтаар гаргасан 000474705 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 00689 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамж нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 171 дугаартай шийдвэр нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20280863 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-152/25502 дугаартай НШШГГ-ын үнэлгээний мэдэгдэл, "С Э" ХХК-ийн тоот орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "З" XXК-ийн улсын бүртгэлийн лавлагаа,

Хариуцагчийн баримтаар гаргасан , 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 00689 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 171 дугаартай шийдвэр нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 560 дугаартай магадлал нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 сарын 9-ний өдрийн 20286863 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 сарын 9-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 20280836/05 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 20280863/04 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 20280863/03 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 20280863/2 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 сарын 10-ны өдрийн 21280863 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 сарын 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 20280863/152-04 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө хураах тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 20280863/03 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө хураах тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 20280863/152-1 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө хураах тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 20280863/152-2 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө хураах тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ны өдрийн 04 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн, "З" XXК-ийн үнэлгээний санал, "Т Б" ХХК-ийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 01/4338 дугаартай албан бичиг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/383 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэдээлэл тодруулсан тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "С Э"ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э"ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, НШШГГ-ын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 4-152/25502 дугаартай Үнэлгээний мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,НШШГГ-ын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 4-152/25503 дугаартай Үнэлгээний мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Нэхэмжлэгч "Т Б" XXК-ийн баримтаар гаргасан НШШГГ-ын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 4-152/25503 дугаартай Үнэлгээний мэдэгдэл, "Т Б" XXК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагчийн баримтаар гаргасан 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 00689 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 171 дугаартай шийдвэр нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 560 дугаартай магадлал нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "Т Б" XXК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 18/5475 дугаартай албан тоот нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 20280863/2 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 20280863/03 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 20280863/04 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 20280836/05 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 сарын 10-ны өдрийн 21280863 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 сарын 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 20280863/152-1 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө хураах тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 20280863/152-2 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө хураах тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 20280863/03 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө хураах тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 20280863/152-04 дугаартай НШШГГ-ын эд хөрөнгө хураах тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 01-ны өдрийн 04 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн, "З" XXК-ийн үнэлгээний санал нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээч томилуулах тухай хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/383 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэдээлэл тодруулсан тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, "С Э" ХХК-ийн Улсын бүртгэлийн тоот дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан,

нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "З" XXК 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 4-152/25502 дугаартай Үнэлгээний мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "З" XXК 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 4-152/25503 дугаартай Үнэлгээний мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагчийн гаргасан хүсэлтээр Г.О-ын гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч "З" ХХК хариуцагч НШШГГ-т холбогдуулан дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч "Т Б" ХХК хариуцагч НШШГГ-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь "З" XXК нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.

 

Хариуцагч НШШГГ нь "Т Б" ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр "З" XXК, "Т Б" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар "З" ХХК-иас 912,627,559.34 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 4,791,287.8 төгрөгийг гаргуулан "Т Б" ХХК-д олгохоор, "З" ХХК шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,*******, 2а байр, 66 тоот үйлчилгээний зориулалттай. талбайтай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид 66 тоот гэх/, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,*******, 2а байр, 67 тоот үйлчилгээний зориулалттай,. талбайтай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид 67 тоот гэх/, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,*******, 2а байр, 110 тоот үйлчилгээний зориулалттай,. талбайтай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид 110 тоот гэх/, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,*******, 2а байр, 111 тоот, 1 өрөө, 16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид 111 тоот гэх/-ийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх хуудас олгогдож, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20280863 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалын хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 00689 дугаар гүйцэтгэх хуудсын болон 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20280863 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэн Г.Х 66 тоот, 67 тоот, 110 тоот, 111 тоотын өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсыг бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 66 тоот, 67 тоот, 110 тоот, 111 тоотыг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр битүүмжлэн, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хураасан болох нь 20280863/2 дугаар, 20280863/03 дугаар, 20280863/04 дугаар, 20280836/05 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 20280863/152-01 дугаар, 20280863/152-2 дугаар, 20280863/03 дугаар, 20280863/152-04 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар төлбөр төлөгч "З" ХХК, төлбөр авагч "Т Б" ХХК, өмчлөгч Г.Х нар нь 66 тоот, 67 тоот, 110 тоот, 111 тоотын үнэлгээг тохиролцоогүй болох нь Г.Х-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баталгааны хуулбар, "З" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Албан бичгийн хуулбар, "З" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Албан бичгийн хуулбар, "Т Б" ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 01/4338 Шинжээч томилуулах тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинжээчээр "С Э" ХХК-ийг томилж, шинжээч "С Э" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан №39, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 66 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 67 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 110 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан болох нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/383 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, "С Э" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №39, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 67 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 110 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

"С Э" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №39, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 67 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 110 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "З" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №39, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 67 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 110 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № 4-152/25502 Үнэлгээний мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн/2010 он/ 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3 дахь заалтад зааснаар "С Э" ХХК нь 66 тоот, 67 тоот, 110 тоот, 111 тоотын зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо ашигласан аргачлал, үнийн мэдээлэллийн эх сурвалжийг тодорхой заасан байх тул нэхэмжлэгч "З" ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад 66 тоот, 67 тоот, 110 тоот, 111 тоотын үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч "З" ХХК-ийн дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч "Т Б" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №39, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 67 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 110 тоотын Хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № 4-152/25503 Үнэлгээний мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч "Т Б" ХХК нь үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргасан болох нь тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч "Т Б" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээг мэдсэн байх боловч 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 66 тоот, 67 тоот, 110 тоот, 111 тоотын үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч "З" ХХК-ийн дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Т Б" ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч "З" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч "Т Б" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

1.           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч "З" ХХК-ийн дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Т Б" ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч "З" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч "Т Б" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ