Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0301

 

2023 03 29 128/ШШ2023/0301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Н******* /РД:/

Нэхэмжлэгч: Ж.Т /РД:/

Нэхэмжлэгч: Д.М /РД:/

Нэхэмжлэгч: Б.Б /РД:/

Нэхэмжлэгч: К.Е /РД:/

Нэхэмжлэгч: Г.Ё /РД:ШЕ/

Нэхэмжлэгч: Х.Б /РД:/

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: А.Т /ШТҮД:3/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н, З.М

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж*******сайхан, Д.Б

Маргааны төрөл: Газар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Т, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******сайхан, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч О.Н*******, Ж.Т, Д.М, Б.Б, К.Е, Г.Ё, Х.Б нарын 7 иргэнээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Баянзүрх дүүргийн 4 дугаар хороо, 11 дүгээр байрны урд талд байрлах 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашнуудыг мөн 14 дүгээр заасан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дугаар байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 дугаар тоот гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт заасан 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд байрлах 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашийг мөн 9 дугаарт заасан 4 дүгээр хороо 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5 болон 6 тоот гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж маргаж байна.

3.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай Газрыг албадан чөлөөлөх тухай захирамжийн хавсралтын 8,9 дугаарт 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд байрлах 40 ширхэг гарааш гэж заасан.

4.Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/388 дугаартай захирамжийг гаргасан.

5.Тус захирамжийн хавсралт хэсгийн 56 дугаарт маргаж буй Баянзүрх дүүргийн 4 дугаар хороо, 11 дүгээр байрны урд талд байрлах 40 гарааш гэж, 57 дугаарт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дугаар байрны урд талд 13 гарааш гэж уг гараашнуудыг буулгаж, газар чөлөөлөх байршлын жагсаалтад оруулсан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс өөрт холбогдох хэсгээр тодорхойлон маргасан.

6.Улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр газрыг албадан чөлөөлөх тухай Мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

7.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Бидний бүлэг иргэд БЗД-ийн 4-р хороо, Жуковын Хаан банкны хойд, Жуковын талбайн баруун талд орших 2 давхар автомашины тоосгон гараашнуудыг эзэмшдэг ба уг гараашны барилга нь газар чөлөөлөлтөд 2022 оны 5-р сарын 19-ны өдөр хамрагдахаар болсон тухай 2022 оны 5-р сарын 13-ны өдрийн БЗД-ын газар зохион байгуулалтын албаны даргын гарын үсэг бүхий "мэдэгдэх хуудас" гарааш бүрийн үүдэнд 2022 оны 5-р сарын 13-ны өдөр наагдсан байна. Уг мэдэгдэх хуудсанд "Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээсэн байна. Бид уг мэдэгдэх хуудас наагдсаны дараа БЗД-ын холбогдох албан тушаалтнуудад хандсан ба тэдгээр хүмүүс нийслэлийн засаг даргын А/388 тоот захирамжаар танай гарааш буугдаж байгаа гээд цаашид уг газарт юу хийгдэхээр төлөвлөлдсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй болно. Бидэнд мөн уг А/388 тоот захирамжийг албан ёсоор танилцуулаагүй бөгөөд бид адилхан эрх ашиг нь зөрчигдөж буй иргэнээс уг А/388 тоот захирамжийн хуулбарыг олж үзсэн болно. Уг захирамжийг гаргахдаа хэд хэдэн хуулийг үндэслэл болгосон байх боловч Газрын тухай хууль, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл голлох үндэслэл болгон заасан байна. Доорх үндэслэл, нөхцөлүүдийн хүрээнд уг захирамжийн заалтуудыг бидний эзэмшиж байгаа гараашнуудад хамаарахгүй хэмээн үзэж байна. Газрын тухай хуулийн 4.1.5-ийг гол үндэслэлээ болгосон байдаг ба уг заалтад хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх гэж заасан байна. Бид эдгээр заалтад хамаарах аливаа харш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд бид харин ч тухайн орчны цэвэрлэгээг удаа дараа тогтмол байнга хийж байдаг болно. Газрын тухай хуулийн 20.2.2.газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах; гэснийг үндэслэл болгосон байна. Бид доорх хоёр үндэслэлээр уг заалт нь энэхүү гараашинд тохирохгүй хэмээн үзэж байна. Харин бидний хувьд анх олгосон БЗД-ын засаг дарга Т.Гийн 2001/5/29-ны 215 тоот захирамжийн 1-р хавсралтын 6 дэс дугаарт заагдсаны хүрээнд Автомашины гараашны чиглэлээр ашиглуулахаар шийдэгдсэний дагуу гэрээний дагуу ашиглаж байгаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэл хотоо цэвэр өнгө үзэмжтэй байлгах зорилгоор уг 26 гарааш бүхий 2 давхар барилгыг 2021 онд өөрсдийн хөрөнгөөр засаж сайжруулсан. (Нэхэмжлэлд сайжруулсан фото зургийг хавсаргасан болно.) Уг барилгажилт бүхий талбай нь 50 орчим градусын хэвгий бүхий газрыг тухайн үедээ газрын сайжруулалт хийн 3,2 метрийн өндөр хаалт хийн 2 талаасаа оролт бүхий 2 давхар гараашны барилга баригдсан байдаг. Одоо уг байгууламжийг нураасан тохиолдолд 3,2 метрийн гүн эгц босоо шороон хана үүсэх эрсдэлтэй. Газрын тухай хуулийн 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалт болон 57.3.Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэсэн заалтыг удирдлага болгосон байна. Бид доорх гурван үндэслэлээр уг заалт нь энэхүү гараашинд тохирохгүй байна хэмээн үзэж байна.

Уг гараашнууд нь БЗД-ын засаг дарга Т.Гийн 2001/5/29-ны 215 тоот захирамжийн 1-р хавсралтын 6 дэс дугаарт заагдсаны хүрээнд Автомашины гараашны чиглэлээр ашиглуулахаар шийдэгдсэн байдаг. Үүний дараа тухайн эзэмшигч нь уг барилгыг 26 ширхэг бие даасан гарааш болгон иргэдэд худалдан борлуулсан ба тэдгээр нь өнөөдрийг хүртэл хэвийн ашиглагдаж байна. Гарааш эзэмшигчид уг газрыг ашиглахдаа "Газрын төлбөрийг тодорхойлох акт"-аар газар албажин 2002 оноос газрын төлбөрийн тухай хуулийн дагуу тогтмол төлж ирсэн байдаг ба 2021 оноос БЗД-ын газрын албаны төлбөрийн байцаагчид тодорхой тайлбар өгөхгүйгээр газрын төлбөрийг авахыг зогсоосон эс үйлдлийн улмаас уг төлбөр төлөх ажиллагаа биднээс хамааралгүйгээр зогссон байдаг. /Нэхэмжлэлд төлбөр төлж ирсэн баримтуудыг хавсаргасан болно./

Мөн зарим эзэмшигчид газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тухайн газрыг эзэмшиж байна. (Уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг нэхэмжлэлд мөн хавсаргасан болно) Уг захирамжид Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 9.4.2-ийг гол үндэслэл болгосон байна. Энэ заалтад Гэр хорооллын мухар гудамж, зуслангийн бүсийн орц, гарц, орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна гэж заасан. Харин уг гараашны барилга нь үндсэн чиглэлтэй нийцсэн харшлахааргүй бөгөөд дараах үндэслэлүүдээс тодорхой харагдана. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.6-д "Тээврийн хэрэгслийн ил, газар доорх, дэвшилтэт технологи бүхий олон давхар зогсоолуудыг шинээр барьж, зогсоолын менежментийг шинэчлэн сайжруулна." хэмээсэн байдаг. Гэтэл энэхүү нураагдах гэж байгаа гараашны барилга нь одоогоор Улаанбаатар хотод байгаа ганц ил давхар гарааш юм. Уг байгууламж нь автомашины болон явган хүний замд саад болохооргүй байрлалтай бөгөөд хоёр талын барилга хүртэл 10,5-13 метр хүртэлх зайтай. Иймд Нийслэлийн засаг даргын 2022 оны 03-р сарын 14-ны өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дугаарт байх "Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг хүчингүй болгон өгч" мөн 13 дугаарт байх "Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгон өгч иргэдийн зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2022/4405 дугаар захирамж гарсан ба үүнтэй холбогдуулан захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандаж байгаа болно. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр анх өгсөн нэхэмжлэлийн илт хууль бус гэж үзэж байна хэсгийг энэхүү нэхэмжлэлийн агуулгаас хасаж оруулсан болно. 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/388 дугаар захирамжийг хавс*******аа.

Нийслэлийн засаг даргын шийдвэр нь богино хугацаанд хэрэгжихээр Төлөвлөгдсөн, гарааш буулгалтын ажил нэн даруй хийгдэхээр байгаа зэрэг шалтгаануудын улмаас нэхэмжлэл гаргагч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны захиргааны байгууллагад хандах шаардлагагүй гэж үзсэн болно. О.Н*******ийн газрын төлбөрийг тодорхойлох актад дурдсан 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 67 тоот тушаалын хавсралт нь "газрын төлбөрийг тодорхойлох тухай акт"-ын загвар баталсан Нийслэлийн газрын албаны даргын 6-р сарын 23-ны 67 тоот тушаал байна.

Д******* овогтой М нь иргэн Б.Д*******ийн төрсөн хүүхэд бөгөөд 2010 онд Баянзүрх дүүргийн газрын албанд Б.Д*******, Д.М нар өөрийн биеэр очиж энэ гараашны барилгыг цаашид манай хүүхэд Д.М эзэмшиж, газрын төлбөрийг төлнө гэснээр газрын төлбөрийг тодорхойлох актад Д.Мын нэр орсон байдаг. Тухайн үед акт шилжүүлэхтэй холбоотой захирамж, шийдвэр гардаггүй байсан байдаг. Нэмэлтээр иргэн Д.Мын төрсний гэрчилгээний хуулбарыг оруулав. ОХУ-ын иргэн Ка Е Н******* Монгол улсын иргэн Ц******* овогтой М*******тай гэр бүл байсан бөгөөд иргэн Ц.М******* 2018 онд нас барж өвлүүлэх гэрчилгээ хийлгүүлэн БЗД-ын газрын албанд өгснөөр уг газрын төлбөрийг тодорхойлох акт нь Ка Е Н*******гийн нэр дээр шилжсэн байдаг. Нэмэлтээр Иргэн Ц.М*******ын нас барсны гэрчилгээ болон гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудыг тус тус хавсаргав.

Ж******* овогтой Т нь иргэн Ж.Гээс 2002 оны 11-р сарын 7-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр тухайн гараашийг шилжүүлэн авсан ба ингэснээр газрын төлбөр тодорхойлох актад нэр нь орсон байна. Иргэн Б.Б нь уг гараашийг 2014 оны 2-р сарын 26-ны өдөр БЗД-ын 4-р хорооны иргэн Ц.Ц*******аас худалдан авсан ба уг бичиг баримтаа БЗД-ын газрын албанд өөрсдийн биеэр аваачин үзүүлээд Газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг өөрийн нэр дээр болгуулсан байдаг. Нэхэмжлэлд уг акт болон эрх шилжүүлэх гэрээ хавсаргагдсан байгаа болно. Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн Ка Е Н******* Монгол улсын иргэн Ц******* овогтой М*******тай гэр бүл байсан тул Ц******* овогтой М*******ын 2011 оны 3 сарын 11-ны өдрийн газрын төлбөрийг тодорхойлох акт орсон болно. Мөн Ц.М******* нь Дөл овогтой Эээс уг гараашийг худалдан авсан байх тул Дөл овогтой Эийн 2011 оны 2-р сарын 18-ны өдрийн газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг оруулсан болно. Нэхэмжлэгч Ж******* овогтой Т нь иргэн Ж.Гээс 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр тухайн гараашийг шилжүүлэн авсан. Харин Иргэн Ж.Г нь Ш овогтой гээс худалдан авсан байх тул 2002 оны 01-р сарын 9-ны өдрийн Ш овогтой гийн иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээг хавсаргасан болно. Иймд Нийслэлийн засаг даргын 2022 оны 03-р сарын 14-ны өдрийн A/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дугаарт байх "Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11 дүгээр байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг хүчингүй болгон өгч" мөн 13 дугаарт байх "Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11 дүгээр байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгон өгч иргэдийн зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

7.1.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар болох О.Н******* нарын 7 иргэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 14 дэх хэсэг болон 13 дахь хэсгийн зарим хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийг анх гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 23.3.5, 27.4, 57.3, 57.4 гэсэн энэхүү хуулийн зохицуулалтуудыг үндэслэж тус захирамжийг гаргасан. Тус захирамжийн захирамжлах хэсэгт нийслэлийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан.

Мөн энэхүү захирамжийн 2.1 дэх хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж энэ захирамжийн хавсралтад заасан байршлуудад газрын зөрчлийг арилгах талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр О.Н******* нарын 7 иргэнд мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тухайн мэдэгдэлд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээг эзэмшүүлнэ. Мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасны дагуу зөвшөөрөлгүйгээр энэхүү газрыг ашиглаад гарааш барьсан байна гэж үзээд газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч нарын хувьд ямар үндэслэлээр маргаж байна вэ? гэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаартай захирамж байдаг бөгөөд энэхүү захирамж нь газар ашиглах, эзэмших эрх олгох тухай агуулгатай захирамж байдаг. 2001 онд н.Б******* гэдэг хүнээс газрын эрхийг худалдаж аваад шилжүүлсэн. Иргэд 2001 оноос эхлээд 2015 он болон 2017 онд гэх зэргээр гараашнуудыг худалдаж авсан байдаг. Худалдаж авсны дараа газрын төлбөрийн тодорхойлох актуудыг Баянзүрх дүүргийн газрын албатай гэрээ хийсэн. Зарим нь иргэдээс худалдах худалдан авах гэрээгээр мөнгө төлж худалдаж аваад түүний дагуу газрын төлбөрийн актуудыг хийж төлбөрийг төлсөн. Одоогийн байдлаар хариуцагч байгууллагуудаас газрын төлбөрийг авахгүй бөгөөд энэхүү газрыг чөлөөлөхөөр болсон тул тухайн газрыг ашиглах эрхгүй болсон гэдэг тайлбар өгсөн. Газрын төлбөр тодорхойлох актын дагуу Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийн авч байсан гэдэг зүйл хэлдэг. Газар төлбөрийн тухай хуульд хууль ёсны дагуу олгогдсон газар ашиглах, эзэмших эрх олгогдсон этгээдээс газрын төлбөрийг авах тухай заасан байдаг. Газрын төлбөр авч буй агуулга нь хууль ёсны дагуу газрын эрх, зөвшөөрөл олгосон учраас газрын төлбөрийг авч байгаа тухай агуулгатай байна.

Хоёрдугаарт энэхүү газрыг чөлөөлөх үндэслэлээ Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/61 захирамжид нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг болон газрын зөрчил арилгах тухай 2 асуудал яригдаж байгаа. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд газрын үзлэг хийх үед тухайн газар нь налуу байрлалтай газар байдаг буюу 2 давхар гарааш ашигласан. 2 давхар гарааш ашиглах нь налуу хэсэг газар учраас шороон замаар дамжаад 2 давхар дахь гараашийг ашиглах байдлаар тухайн газрыг зүй зохистой ашиглаж байсан. Мөн иргэдийн хувь энэхүү газрыг ашиглахдаа дээр нь гарааш барьсан бөгөөд засан сайжруулалт хийж өнгө үзэмжийг сайжруулсан. Иймд иргэдийн хувьд ямар нэгэн байдлаар газрыг хууль бусаар ашигласан зүйл байхгүй. Хоёрдугаарт тухайн газрыг үр ашигтайгаар эзэмшиж, ашиглаж байсан. Мөн Нийслэлийн Засаг даргын зүгээс энэхүү газруудад ногоон байгууламж барина гэж энэхүү газрыг анх төлөвлөж тус газрыг чөлөөлж байсан. Гэтэл газар төлөвлөлтийн даалгавраас харахад энэхүү газрыг гарааш хэлбэрээр ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн хот байгуулах газрын харилцааны албаны албан тушаалтан Н.Эрдэнэцэцэг гэдэг хүнтэй Ш. гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээнд 120 м.кв газрыг машины гараашны зориулалтаар ашиглах тухай гэрээ хийсэн. Энэхүү гэрээний дагуу иргэд энэ хүнээс худалдаж авсан байдаг.

Одоогийн байдлаар энэхүү газар дээр газрын гэрчилгээ гарсан эсэхтэй холбоотой удаа дараа хариуцагчаас хувийн хэргийг шаардсан боловч ямар нэгэн байдлаар газрын гэрчилгээ байхгүй гэсэн хариу ирүүлсэн. Газрын гэрчилгээ гарсан эсэхтэй холбоотой албан ёсны хариу байхгүй бөгөөд тус гэрээнээс үзэхэд нийтийн захиргааны байгууллагын хувьд иргэнтэй гэрээ байгуулсан гэдэг нь тухайн газар дээр гарааш барих эрхийг хууль ёсны дагуу олгосон байна. Хариуцагч талын ярьж байгаа шиг хууль бусаар гарааш барьсан зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч нарын нэр дээр газрын гэрчилгээ олгосон байдаг. Тухайлбал н.Ё гэдэг хүн анх энэхүү газрыг авахад өмнөх эзэмшигч болох гэр бүлийн зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. н.Ёын хувьд тухайн гэрчилгээг сунгуулаад авах гэхээр энэхүү газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ өгөх боломжгүй болсон гэдэг хариу өгсөн. Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргаас өгч буй хариу тайлбарыг нь харахаар энэхүү газар дээр хууль бус буюу зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан гэдэг зүйл ярьдаг. Гэтэл үндсэндээ энэхүү асуудал 2001 оноос эхлээд газрын гэрээ хийгээд эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь гараад хууль ёсны дагуу олгогдсон. Мөн түр газар ашиглах эрх гэдэг зүйл яригддаг бөгөөд миний хувьд 1994 оны болон одоо хэрэгжиж буй Газрын тухай хуулийг харахад түр газар ашиглах гэдэг ойлголт байхгүй байсан. Тэгэхээр газар эзэмших эрх нь олгогдсон гэж үзэж байна. Газар дээр гарааш барина гэдэг нь газрыг аваад нийтийн эзэмшлийг ашигласан гэж харагдаж байна. Хариуцагч талаас иргэд тус бүрдээ яагаад газрын эрх аваагүй вэ? Гэдэг зүйлийг ярих байх. Гэтэл 26 гарааш нь 26 эзэмшигч, ашиглагчтай бөгөөд тухайн хүн тус бүрд газрын гэрчилгээ гарах боломжгүй. Учир нь газрыг гараашны зориулалтаар ашиглах эрхийг авсан бөгөөд тухайн газар нь өөрөө зөвхөн гараашны суурь болж байгаа учраас газрын зөвшөөрөл дууссан үндэслэлээр гараашийг буулгах үндэслэл байхгүй байна. Иймд А/61 болон А/388 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

8.Хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно. Төрийн өмчийн газрыг ашиглаж, ашигтай чанарыг гаргаж хэрэглэж байгаа бол хуульд заасны дагуу төлбөр төлөх нь тухайн этгээдийн үүрэг тул захиргааны байгууллагаас холбогдох хугацаанд төлбөр авч ашиглуулж байсан. Одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 57 дугаар зүйлийн 57.3.Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4.мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно. Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

8.1.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай зохистой ашиглаж хамгаалж байгаад хяналт тавих зөрчлийг арилгах шийдвэр гаргадаг бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Маргааны бүхий захиргааны акт нь ямар нэгэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт биш бөгөөд зөвхөн зөрчил арилгах захиргааны эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Төрийн өмчийн газрыг ашиглаж ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэж байгаа тохиолдолд хуульд заасан төлбөр төлөх нь тухайн этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд захиргааны байгууллагаас төлбөр тодорхойлох актыг гарааш эзэмшигч иргэдтэй харилцан тохиролцож байгуулсан. Маргаан бүхий газар дээр байрлаж буй гараашнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн мэдэгдлийг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

8.2.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******сайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй хууль бус байна. Нийслэл хотын хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2022 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 188 байршилд 4860 гараашийг буулгахаар төлөвлөснөөс Баянзүрх дүүрэгт 50 байршилд 1300 орчим гарааш буулгаж тохижилт ногоон байгууламж, авто зогсоол байгуулах тухай төлөвлөгөөнд тусгагдсан байдаг. Уг төлөвлөгөө нь хэргийн материалд авагдсан бөгөөд тухайн маргаан бүхий газар дээр тохижилт хийгдэнэ гэж тусгасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэлийн талаар тусгасан. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд учир нь нэхэмжлэгч нарт эрх хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй. Тухайн маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн зүйл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Иймд захиргааны акт нь хууль зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна. Мөн захиргааны акт хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгч нарт зөрчигдсөн гэж үзэх эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч 120 м.кв газар нь бүхэлдээ эзэмших, ашиглах эрхтэй байсан гэж тайлбарласан. Энэхүү 120 м.кв-ыг 2001 онд н.Б******* гэдэг хүнд түр хугацаагаар буюу 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн захирамж байгаа бөгөөд гэхдээ н.Б******* гэдэг хүний 2 жилийн хугацаагаар эзэмшиж байгаад дууссан 120 м.кв газар нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч нар дунд н.Б******* гэж хүн байхгүй.

Мөн н.Ё гэдэг хүнд эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй гэдгийг газар зохион байгуулалтын албанаас тодорхойлолт гаргаж өгсөн. Төлбөр авч буй шалтгаан нь 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Б/39 дүгээр тогтоол гэж гаргасан бөгөөд үүнд газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай гэж заасан тогтоол байна. Энэхүү тогтоолын 3 дахь заалтад зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж ашиглаж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшиж ашигласны төлбөрийг зөрчил арилгах хүртэл хугацаанд жилийн 1 м.кв суурь үнэ болох 44,000 төгрөгөөр тооцож нөхөн төлүүлж байна гэж заасан. Иймд төлбөр авах нь үндэслэлтэй гэдэг нь тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээг эзэмшүүлнэ. Мөн хуулийн 27.3 дахь хэсэгт нэгж талбар бүрийн эрхийн гэрчилгээтэй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамж нь хууль хэрэгжүүлэх үүднээс Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын эзэмшээгүй этгээд буюу хууль бус эзэмшигчээс газрыг чөлөөлүүлэхээр гаргасан захирамж гарсан бөгөөд тухайн захиргааны акт нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй байна. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт газар эзэмших ашиглах хугацаа дууссан, барилга байгууламж барьсан иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж заасан хугацаанд газар чөлөөлөх үүрэгтэй. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй буюу нэхэмжлэгч нарт хамааралгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.Н*******, Ж.Т, Д.М, Б.Б, ОХУ-ын иргэн Ка Е, Г.Ё, Х.Б нарын 7 иргэнээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгийг, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.1.Нэхэмжлэгч нар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. /хэргийн 2 дугаар хавтас, 148-150 дахь тал/

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашийг, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашийг, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан ба энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

2.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашийг, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашинд, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

3.Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаартай захирамж байдаг бөгөөд энэхүү захирамж нь газар ашиглах, эзэмших эрх олгох тухай агуулгатай захирамж байдаг. 2001 онд н.Б******* гэдэг хүнээс газрын эрхийг худалдаж аваад шилжүүлсэн. Зарим нь иргэдээс худалдах, худалдан авах гэрээгээр мөнгө төлж худалдаж аваад түүний дагуу газрын төлбөрийн актуудыг хийж төлбөрийг төлсөн. Газрын төлбөрийн тухай хуульд хууль ёсны дагуу олгогдсон газар ашиглах, эзэмших эрх олгогдсон этгээдээс газрын төлбөрийг авах тухай заасан байдаг. Газрын төлбөр авч буй агуулга нь хууль ёсны дагуу газрын эрх, зөвшөөрөл олгосон учраас газрын төлбөрийг авч байгаа тухай агуулгатай байна. Хоёрдугаарт Нийтийн эрх ашиг зөрчигдсөн ямар нэгэн асуудал байхгүй, энэхүү газрыг ашиглахдаа дээр нь гарааш барьсан бөгөөд засан сайжруулалт хийж, тухайн газрыг үр ашигтайгаар эзэмшиж, ашиглаж байсан... гэж тайлбарлан маргаж байна.

4.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж, 27.3 дахь хэсэгт Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. гэж, мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ.

4.1.1.Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. гэж заасан байна.

4.2.Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа иргэн, хуулийн этгээд нь газар эзэмшиж, ашиглахдаа гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр ашиглах эрхтэй бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон, тийнхүү зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга барьсан, бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол холбогдох Засаг дарга тухайн газрыг чөлөөлөхөөр хугацаатай мэдэгдэл өгөхөөр зохицуулжээ.

5.Нэхэмжлэгч нарын маргаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/61 дүгээр захирамжаар зохих зөвшөөрөлгүй автомашины тоосгон болон бетонон гарааш барьсан, төмөр гарааш чингэлэг, зөөврийн байгууламж байрлуулсан зөрчлийг арилгаж, албадан буулгаж, газар чөлөөлөхөөр, мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/388 дугаартай захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх ба гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг байх бөгөөд тус захирамжийн зорилго нь нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж болон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/61 дүгээр захирамжууд нь утга агуулга нэг захирамжууд байгаа. Тус тусдаа гарсан байхад үүнд Баянзүрх дүүргийг татан оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь шат шатны Засаг даргад үүрэг болгон төлөвлөгөөндөө тусгасан утга нэгтэй захирамж байгаа. ... Нэхэмжлэгч нарын гарааш өөрчлөгдсөн, утга нь өөрчлөгдсөн зүйл байхгүй. гэж, мөн хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн хавсралтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авах, тохижилт хийх байршлын жагсаалтыг баталснаас үзвэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн адил зорилготой гэж үзлээ.

5.2.Маргаан бүхий захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий байршилд байрлах гараашнуудыг чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл /хэргийн 1 дүгээр хавтас, 11 дэх тал/ өгсөн байна.

6.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэр бүхий 7 нэхэмжлэгч нараас зөвхөн иргэн С.У******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай шийдвэрээр 18 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар гарааш зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авч байсан байх бөгөөд харин бусад нэхэмжлэгч нарын тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулж байсан үйл баримт тогтоогдсонгүй.

6.1.Хэдий тийм боловч нэхэмжлэгч О.Н******* Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, Г.К.Жуковын хөшөөний баруун хойд талд байрлах газрыг, нэхэмжлэгч Д.М, Ка Е Н*******, Х.Б, Г.Ё, Ж.Т, Б.Б нар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хаан банкны хойд талд тус тус байрлах тус бүр нь 18 м.кв газрыг гараашны зориулалтаар нийслэлийн газрын үнэлгээний 1-р бүсчлэлд ашиглаж байгаа тул Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газар ашигласны төлбөр төлж байжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 16-51, 172-177 дахь тал/

7.Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нар Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний үндсэн дээр газар эзэмшиж, ашиглаж байсан гэж дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл, хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд биш тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй боловч бодит байдал дээр тухайн гараашнууд байрласан газрыг нэхэмжлэгч нар өөрсдийн бодит эзэмшилдээ байлгаж байсан үйл баримт үгүйсгэгдэхгүй юм.

8.Иймд нэхэмжлэгч нарын зүгээс тайлбарлан маргадаг ... А/388 дугаар захирамж дээр нийтийн зориулалтын орон сууцны байшингийн сууц өмчлөгчдөд зориулсан ногоон зүлэг мод, бут, сөх, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон авто машины замыг хаасан гэдэг нь үндэслэлгүй ... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд шүүх тухайлан дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

8.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.5 дахь заалтад зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон ... байх зарчмыг хуульчилжээ. Тодруулбал аливаа захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн, тэдний хууль ёсны эрх, эсхүл ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа тодорхой зорилготой, тухайн шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байхыг хуулиар шаардаж байна.

8.2.Шүүх дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч иргэд нь хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрхгүй этгээдүүд боловч бодит байдал дээр тухайн гараашнууд байрласан газрыг өөрсдийн бодит эзэмшилдээ байлгаж байсан агуулгаараа тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүд мөн.

8.3.Маргаж буй Нийслэлийн Засаг даргын А/388 дугаартай захирамжийн зорилго нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газар чөлөөлөх, улмаар энэ зорилгын хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектор баталсан байх ба Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга барихаар төлөвлөснөөс үзвэл хариуцагчийн шийдвэр үр ашиггүй, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.

8.4.Учир нь нэхэмжлэгч нар маргаан бүхий актад дурдагдсан өөрсдийн гараашнууд байрлах 26 гарааш бүхий 2 давхар барилгыг 2021 онд өөрсдийн хөрөнгөөр засаж сайжруулсан байх ба шүүхээс хийсэн газрын үзлэгээр тухайн маргаан бүхий гараашнуудын байршил нь орон сууцуудын дунд байрлалтай, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

8.5.Ийм атал маргаан бүхий захиргааны актад албадан буулгаж, чөлөөлөхөөр нэхэмжлэгч иргэдийн гараашнуудыг оруулсан нь тухайн захиргааны актын зорилгод нийцээгүйгээс гадна бодит нөхцөлд тохироогүй байна.

9.Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:73.1.2 дахь заалтад хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх; гэж зохицуулжээ.

9.1.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх асуудал нь захиргааны байгууллагын төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамаарч байх бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр МЗХ/2022/09-038 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагаа нь төлөвлөлтийн нэг хэсэг болно.

9.2.Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.Төлөвлөгөөнд эсрэг санал ирсэн тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага уг төлөвлөгөөнд санал өгсөн болон эсрэг санал гаргасан бүх оролцогчид 10-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэнээр хэлэлцүүлэг зохион байгуулна. гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3.Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй. гэж тус тус заасан байх ба холбогдох захиргааны байгууллага нь хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын төлөвлөлт хийхдээ цогц төлөвлөгөө боловсруулах, тухайн төлөвлөгөөгөө ашиг сонирхол нь хөндөгдсөн, хамаарал бүхий этгээдүүдэд танилцуулах, саналыг нь авах, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүргийг хүлээжээ.

10.Гэтэл нэхэмжлэгч иргэдийг төлөвлөлтийн үйл ажиллагаандаа татан оролцуулах боломжтой байсан байхад үүнийг газар зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргасан хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон хот байгуулалтын асуудлаар МЗХ/2022/09-038 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар анхаарахгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

11.Шүүх дээрх үндэслэлүүдээр эргэлзээ бүхий үйл баримтуудыг цаашид хариуцагч захиргааны байгууллага нягтлан тодруулах нь зүйтэй буюу шинжлэн судлах асуудлын цар хүрээ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэж хариуцагчийг 6 /зургаа/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

11.1.Шүүхээс тогтоосон дээрх хугацаанд хариуцагч нар нь энэ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашинд, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгүүд болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашинд, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгүүд тус тус хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

11.2.Шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 73.1, 73.1.2, 76.1, 79.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Н*******, Ж.Т, Д.М, Б.Б, ОХУ-ын иргэн Ка Е, Г.Ё, Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашинд, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгүүд болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашинд, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд тус тус холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд 40 гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоот гараашинд, мөн 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд холбогдох хэсгүүд болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс 2 давхрын 13 ширхэг гараашны зүүн талаасаа 12, 7, 9, 5, 3 тоотын гараашинд, мөн 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгийн 5, 6 тоотын гараашинд тус тус холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА