Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/01452

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/01452

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,,,, гүйцэтгэх захирал Lin Shing Simon/-д холбогдох,

 

Авто замын чанарын баталгааны 5 хувиар бодож суутгаж авсан 395,833.34 ам.доллар буюу 1,368,672,939.718 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэрэм зам ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайн хайгуулын болон ашиглалтын лицензийг 2007 оноос эхлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Мо Эн Ко ХХК эзэмшдэг бөгөөд Хөшөөтийн уурхайгаас Ярантын хилийн боомт хүртэл 100-120 тоннын даацтай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий хатуу хучилттай шинэ замыг өөрийн хөрөнгөөр барихаар 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газартай Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газартай байгуулсан Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ"-гээр Ерөнхий гүйцэтгэгч Мо Эн Ко" ХХК Хөшөөтийн уурхайгаас Дэтгийн даваа, Барлагийн хавцал, Үенчийн улаан үзүүр, Булган сумын урд орших Цоохор нуурын араар гарч Дашваанжил уулын араар орсон Ярантын заставын ойролцоох Булган голыг гатлан Ярантын боомт хүртэл 307 орчим км, Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховд чиглэлийн 30 км, нийт 337 км зам барих ажлыг 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Ерөнхий гүйцэтгэгч Мо Эн Ко" ХХК Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газартай байгуулсан Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ-ний үүргийн биелэлтийг хангах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно" гэж заасны дагуу Хөшөөтийн уурхайгаас Ярантын хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэх зориулалт бүхий хатуу хучилттай шинэ зам барих ажилд-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан.

Туслан гүйцэтгэгч Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхэлж 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 31 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2009 оны 08 Дугаар сарын 10-ны өдөр эхэлж 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, Ховд аймгийн Алтай сумын Бага улаан амны зам засварын ажлыг 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлж 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 390 дугаартай тушаалаар томилогдсон 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг (улсын комисс) Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайгаас Ярант боомт чиглэлийн хатуу хучилттай 305 км авто замын барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг газар дээр нь шалгаад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 03/114/2011 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт үйлдэж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан зургийн даалгаварт тусгасан нэршлийн дагуу уг замыг Нүүрс тээвэрлэх зам гэж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. 

Туслан гүйцэтгэгч-ийн хийж гүйцэтгэсэн Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 30 км авто замын барилгын ажлын гүйцэтгэл 6 748 565 (зургаан сая долоон дөчин найман мянга таван зуун жаран таван) ам.доллар, Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 31 км авто замын барилгын ажлын гүйцэтгэл 1 168 101.12 (нэг сая нэг зуун жаран найман мянга нэг зуун нэгэн ам доллар арван хоёр цент) ам.доллар, Ховд аймгийн Алтай сумын Бага улаан амны зам засварын ажлын гүйцэтгэл 333 237.68 (гурван зуун гучин гурван мянга хоёр зуун гучин долоон ам доллар жаран найман цент), нийт 8 249 904 (найман сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун дөрвөн) ам.доллар болсон. Ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч ХХ-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлсний 95% болох 7 854 071 (долоон сая найман зуун тавин дөрвөн мянга далан нэгэн) ам.долларыг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан. 

Харин-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлснөөс 395 833 (гурван ерэн таван мянга найман зуун гучин гурван) ам.долларыг чанарын баталгааны 5 %-иар бодож суутгаж авсан болно.

Авто замын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байна гэж заасны дагуу гүйцэтгэгч-иас хийж гүйцэтгэсэн замын ажлын чанарыг хариуцах, барилгын ажлын технологийн алдаанаас үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлахаар тогтоосон 3 жилийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан.

Дээр дурдсан чанарын баталгаат хугацаанд туслан гүйцэтгэгч" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн замын барилга угсралтын ажилд технологийн алдаа болон ямар нэгэн эвдрэл, гэмтэл гараагүй болно. 

Гэтэл ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлснөөс чанарын баталгааны 5 %-иар бодож суутгаж авсан 395 833 (гурван ерэн таван мянга найман зуун гучин гурван) ам.долларыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн.

Иймд манай компани зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай-иас чанарын баталгааны 5%-иар бодож суутгаж авсан 395 833 (гурван ерэн таван мянга найман зуун гучин гурван) ам.доллар буюу 1 103 950 528 (нэг тэрбум нэг зуун гурван сая есөн зуун тавин мянга таван зуун хорин найман) төгрөгийг гаргуулах.

Нэхэмжлэгч Хэрэм зам ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани 2020 оны 05 сарын Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид нэхэмжлэлээ гаргахдаа 2020 оны 05 сарын 04-ний өдрийн ханшаар буюу нэг ам.долларын ханшийг 2788.93 төгрөгөөр тооцож чанарын баталгааны 5%-иар бодож суутгасан 395 832 ам.долларыг буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар бодож 1 103 950 528 төгрөг нэхэмжилсэн.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш одоо хүртэл хугацаанд ам.долларын ханш өсөж 2023.01.11-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 3457.70 төгрөгтэй тэнцэх болсон байна. Иймд хариуцагч МОЭНКО ХХК-ийн автозамын чанарын баталгааны 5%-иар бодож авч үлдсэн 395, 833.34 ам.долларыг өнөөдрийн ханшаар тооцвол 1 368 672 939.72 төгрөгтэй тэнцэж байна. Иймд ханшийн зөрүүнээс үүссэн 264 722 411.72 /хоёр зуун жаран дөрвөн сая долоон зуун хорин хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн нэхэмжлэл гаргахдаа 0.34 ам долларыг дутуу тооцсон байсан тул уг мөнгийг нэмж нэхэмжилж байна. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс авто замын чанарын баталгаа болгож түр барьцаалсан 5%-ийн төлбөр буюу 395, 833.34 ам.долларыг МОЭНКО ХХК нь одоо хүртэл өгөхгүй байгаагаас бид ихээхэн хохирч байна.

Иймээс "МОЭНКО ХХК-иас автозамын чанарын баталгааны 5 хувиар бодож суутгасан байгаа 395,833.34 \гурван зуун ерэн таван мянга найман зуун гучин гурван мянган ам. доллар, гучин дөрвөн цент\ ам. доллар гаргуулж-д олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэв.

 

Нэхэмжлэгч-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт нотлох баримтууд байгаа. Хариуцагч тал эрх зүйн харилцаа үүсээгүй гэж байна. Энэ нь байж боломгүй ойлгомжгүй тайлбар юм. Авто замын газар, Зам, тээврийн яамтай байгуулсан захиалагч, гүйцэтгэгчийн гэрээ байгаа. Энэ гэрээгээр нь-ийн замыг барьж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч, санхүүжүүлэгч нь байгаа.-ийн замыг хүлээж авсан баримтууд байгаа. Ажил хүлээн авагч санхүүжүүлэгч нь, ажил хүлээлгэж өгсөн гэсэн улсын комиссын акт байгаа. н.Нацагдорж гэх хүн гэрээнд гарын үсэг зурсан. Хавтаст хэрэгт авагдсан дээд шүүхийн тогтоолоор нотлогдсон үйл баримт байгаа. Дээд шүүхээс дүгнэлт хийсэн байдаг. Энэ ажлын гүйцэтгэлийн мөнгийг төлөх ёстой гэсэн. Бодит дүнгээр хийсэн хэлцэл байгаа. Улсын комисс 21 хүний бүрэлдэхүүнтэй хүлээж авсан. н.Саруулын хувьд Хонконг явж ирсэн. Ирсний дараа 2019 оны төлөвлөгөөнд оруулъя гэж ярьж байсан. Ямар учраас олгохгүй байгааг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Нэхэмжлэгч-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал-ийн хийсэн ажлын үр дүнг хүлээлгэж авсан байдаг. Нөгөө талаар захиалагчид хүлээлгэж өгөх ажил байсан. Туслах гүйцэтгэгч компани байгаа. Гол зүйл хууль тогтоомжоор хязгаарлагдана. Захиалагчийн эрхийг хаасан зүйл байхгүй. Нөгөө талаар MNRIG компани гэрээ байгуулсныг анхаарах ёстой. Баримтаар нэхэмжлэлийн шаардлага тогтоогдож байгаа. Мөнгө суутгаж авсан нь мөнгө гаргаж авсан. Нэхэмжлэгч тал хамгийн хүнд хэцүү компани байсан. Хадгалалт, хамгаалалтыг хариуцна гэсэн үүрэг байгаа. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шударгаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэм зам ХХК-ийн-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо үүгээр мэдэгдье.

Мо Эн Ко ХХК болон-ийн хооронд ямар нэг хэлцэл хийгдэж, амаар болон бичгээр зам барилгын ажил гүйцэтгэх ямар нэг гэрээ байгуулагдаагүй. нь 2007 оны 5 сард байгуулагдсан гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол улсын хуулийн этгээд юм. Манай компани Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн уурхайн тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигчийн хувьд, өөрийн хөрөнгө оруулалтаар Хөшөөтийн уурхайн амнаас Ховд аймгийн Булган боомт хүртэл 311.2 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулан 2011 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компани нь тус замыг барьж байгуулахаар зөвхөн БНХАУ-ын хоёр компанитай гэрээ байгуулан ажиллаж гүйцэтгэгч нар нь ажлаа бүрэн хийж хүлээлгэн өгсөн тул манайх төлбөрөө барагдуулсан. нь энэ хугацаанд Монгол улсад бүртгэлтэй дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай ямар нэг хуулийн этгээдтэй зам бариулах талаар гэрээ огт байгуулаагүй.

Харин болон (англи нэр нь MNRG LLC) компаниудын хооронд зам барилгын нийт 3 гэрээ байгуулагдсан байна. 2008.05.30-ний өдөр болон-ийн хооронд 30 км авто зам барих барилгын ажлын гэрээ байгуулагдсан байна. Нийт үнийн дүн 6,750,000 ам доллар. Уг зам нь Хөшөөтийн уурхайгаас эхлэх буюу тэг цэгээс 30 км зам юм. нь гэрээний төлбөр гэж 6,748,565.60 ам доллар хүлээн авсан байна. 2009.06.30-ний өдөр болон-ийн хооронд 30 км авто зам барих барилгын ажлын гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл өмнө барьсан 30 км замаасаа үргэлжлүүлж барих гэрээ хийсэн байна. Гэрээний үнийн дүн 4,092,000 ам доллар. Гүйцэтгэгч нь 31 км замын зөвхөн шороо далангийн ажил хийсэн тул гэрээнд заасан 4,092,000 ам доллар биш 1,168,101.12 ам долларыг хүлээн авсан байна. 2009.10.01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Улаан амын замын засварын ажлын гэрээг болон-ийн хооронд байгуулсан байдаг. Гэрээний дүн нь 372,037.68 ам доллар. Үүнээс гүйцэтгэгч нь 333,237.68 долларыг авсан байдаг. Дээрх мэдээллийг нь яаж мэдсэн гэхээр нь 2012.01.05-нд албан бичиг ирүүлэхдээ 2011.09.25-нд захиалагч болон гүйцэтгэгч-ийн хооронд тооцоо нийлсэн акт баримтыг ирүүлсэн байдаг. Уг актад энэ талаар тодорхой бичээд 2011.08.31-ний байдлаар захиалагч нь гүйцэтгэгчид 829,040.69 ам долларын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэнд ноогдох өглөгтэй болох талаар хоёр тал баталгаажуулсан байна.

Мо Эн Ко ХХК нь БНХАУ-ын хоёр компанитай зам бариулах гэрээ байгуулсан бөгөөд тухайн Хятад улсын компаниуд нь Монгол улсад ирээд 20 орчим зам барих тусгай зөвшөөрөлтэй Монгол улсад бүртгэгдсэн компаниудтай гэрээ байгуулж ажилласан байдаг. Энэ үйл ажиллагаанд нь огт оролцоогүй. Ингээд замын ажил дуусч улсын комиссын ажиллах болоход ганц биш хэд хэдэн туслан гүйцэтгэгч замын компанид манай компанид хандан шаардлага тавьсан, шаардлагын агуулга нь манай компаниудын үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэхгүй бол улсын комиссыг ажиллуулахгүй, эсэргүүцэн, жагсаал зохион байгуулна гэсний дагуу манай компани өөрийн гүйцэтгэгч компани болох Хятад компанид хандаж асуудлыг тавихад бид Монгол улсад ямар нэг компани, салбар байхгүй тул та бүгд манай өмнөөс тухайн Монгол компаниудад холбогдох төлбөрийг төлж манай гэрээнээс суутган шийдвэрлэж болно гэсэн хариу өгсөн.

Энэ дагуу 2011 оны 10 сарын 03-ний өдөр-аас өөрийн гүйцэтгэгч компанид хандан албан бичиг явуулсан, манай гүйцэтгэгч болох англи нэрээр Airport Northeast Construction Burea бид товчилж САС гэж нэрлэж байсан (монгол орчуулга нь Агаарын боомтын зүүн хойд бүс нутгийн барилгын газар) нь хоёр компанийн хооронд 2010.04.09-ний өдөр байгуулсан гэрээний 2.1. 2.2-т заасны дагуу 829,040.69 ам долларыг шилжүүлж өгөхийг баталгаажуулж хариу өгсөн тул нь уг төлбөрийг САС компанийн нэрийн өмнөөс гэж хоёр удаагийн гүйлгээ хийж уг төлбөрийг барагдуулсан. Энэ үйл ажиллагаа нь 311 км замыг аль болох хурдан улсын комисст хүлээн авах, комисс ажиллахад ямар нэг саад учруулж хойшлуулахгүй байхад чиглэсэн ба зөвхөн өөрийн гэрээ байгуулсан гүйцэтгэгч Хятад компанийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн гүйлгээ Эдгээр баримтуудаас үзвэл болон-ийн хооронд удаа дараа буюу нийт 3 гэрээ байгуулагдаж эрх зүйн харилцаа бодитоор үүсч төлбөр төлөгдсөн болох нь хэргийн материалд авагдсан гэрээнүүд, банкны баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд дээрх 3 гэрээ байгуулагдсан болохыг-аас гаргаж шүүхэд өгсөн, нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй боловч эдгээр гэрээ хийгдсэн болохыг Авто замын газраас ирүүлсэн гэрээнүүдээр давхар нотлогдож байна. Хэрэв ямар нэг төлбөрийн маргаан байгаа бол нэхэмжлэгч тал нь Монгол улсад бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн гэрээ байгуулан ажилласан-с төлбөрөө нэхэмжлэх нь зүйтэй.

Иймд болон-ийн хооронд ямар нэг гэрээ байгуулагдаж, эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэм зам ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлэх тухай албан бичгийг шүүхээс хүлээн авч танилцаад дараах хариу хүргүүлж байна. 

"МоЭнКо" ХХК нь "Хэрэм зам" ХХК-тай авто замын ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй тул тус компанийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг дахин илэрхийлж байна.

Хэрэм зам ХХК нь өөр компанитай зам барих гэрээ байгуулж, төлбөр тооцоо нийлж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогддог. 

Иймд нь хэргийг дахин шийдвэрлэхээс өмнө манай компаниас албан ёсоор уучлалт гуйж, нэхэмжлэлээсээ татгалзаагүй тохиолдолд бид 3 жилийн хугацаанд манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, шүүхэд иргэний хэрэг үүсгэсний улмаас учирсан зардал, өмгөөлөгчийн зардал зэргийг нэхэмжлэхээс гадна бусад асуудлаар хуулийн холбогдох байгууллагад хандаж шалгуулах болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна. гэв.

 

Хариуцагч-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасан. Гэрээний хөөн хэлэлцэх асуудлыг анхаарч үзээч ээ. 395 ам.долларыг хөөгөөд үзэхээр заасан. Энэ актыг нэхэмжлэгч талаас гаргуулъя гэж байгаа. Энэ акт үйлдсэн гэдэг хариулт хэлж байсан. Энэ актыг өгөөгүй. өмгөөлөгч 4 тамга байдаг гэдэг. Хуулийн этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Гэрээний үнийн дүн 7 сая ам.доллар гээд байгаа. Ингэж явж байгаад тэд нь төгрөг үлдсэн гэдэг нь эргэлзээтэй. Мөнгөө хэн хэнээс авсан тодорхой бус. Зөвлөх багаасаа авсан байж магадгүй. 3 сая долларыг авсан. Энэ чиглэлээр анхаарч өгөөч ээ. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Хэрэм зам ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, "Мо Эн Ко" ХХК-ийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 12 сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны дансны хуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн Хаан банкин эзэмшиж байгаа дансны хуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2012 оны 03 сарын 19-ний өдрийн 1/22 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 01/79 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2015 оны 04 сарын 17-ны өдрийн 01/08 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 01/25 дугаартай албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шинжиан лю ди ван ХХК-ийн 2015 оны 04 сарын 25-ны өдрийн 15/71 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2011 оны 08 сарын 15-ны өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2011 оны 07 сарын 16-ны өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2011 оны 06 сарын 24-ний өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,-ийн 2010 оны 10 сарын 25-ны өдрийн Тооцооны төлбөрийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2010 оны 10 сарын 15-ны өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн 2010 оны 11 сарын 25-ны өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн Хөшөөтийн уурхай-Ярант чиглэлийн 305 км хатуу хучилттай авто зам, гүүрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын хурлын тэмдэглэлийн хуулбар, 2011 оны 09 сарын 21-ний өдрийн 01 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актын хуулбар, Хөшөөтийн уурхай-Ярант чиглэлийн 305 км хатуу хучилттай авто зам, гүүрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын хурлын тэмдэглэлийн хуулбар, 2011 оны 12 сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хуулбар, 2011 оны 12 сарын 23-ны өдрийн 03/115/2011 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хуулбар, 2008 оны 06 сарын 15-ны өдрийн Ховд аймгийн Хөшөөтийн уурхай-Олонбулаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 31 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2008 оны 07 сарын 01-ний өдрийн 15 дугаартай захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний хулбар, Ховд аймгийн Олонбулаг-Ярант-Хөшөөт чиглэлийн нүүрс тээврийн авто замын ажлын зургийн даалгаврын хуулбар, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олонбулаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 30 км авто зам барилгын ажлын 01 дугаартай гэрээний хуулбар, 2008 оны 05 сарын 30-ны өдрийн Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн Олонбулаг чиглэлийн 30 км хатуу хучилттай зам барилгын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэлцлийн хуулбар, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олонбулаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 31 км авто зам барилгын ажлын 02 дугаартай гэрээний хуулбар, Хөшөөтийн уурхай-Ярант чиглэлийн 30 км хатуу хучилттай автозамын ажлын төсөвт өртгийн хуулбар, Нүүрс тээврийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний хуулбар, 2008 оны 06 сарын 15-ны өдрийн Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олонбулаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 31 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Ховд аймаг Хөшөөтийн уурхай-Олонбулаг чиглэлийн 2-р ээлжийн 31 км нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын Барилгын ажлын төсвийн хуулбар, 2009 оны 05 сарын 1-ний өдрийн 52 дугаартай Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний хуулбар, Ховд аймаг Дарви сум, Хөшөөтийн уурхайгаас-Ярантын боомт чиглэлийн 307.7 км хатуу хучилттай авто замын төслийн 2010 оны ажлын явцын тайлан нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 08 сарын 03-ны өдрийн 11 дугаартай Авто замын зөвлөх багийн шаардлага нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 10 сарын 22-ны өдрийн 22 дугаартай Авто замын зөвлөх багийн шаардлага нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 06 сарын 03-ны өдрийн 05 дугаартай Авто замын зөвлөх багийн зааварчилгаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 10 сарын 12-ны өдрийн 20 дугаартай Авто замын зөвлөх багийн шаардлага нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 12 сарын 05-ны өдрийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүх хөлдөлтөөс хамгаалах үеийн материалын шинжилгээний дүн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны Ховд аймаг хөшөөт-Олон булаг чиглэлийн 31 км хатуу хучилттай авто замын геодезийн хэмжилтийн материал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны Ховд аймаг хөшөөт-Ярант чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын геодезийн хэмжилтийн материал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны Ховд аймаг хөшөөт-Ярант чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын лабораторийн шинжилгээний материал боть 1 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Авто замын газрын 2011 оны Хөшөөтийн уурхай-Ярантын боомт чиглэлийн 304,5 км асфальтбетон хучилттай замын техник ашиглалтын түвшин, чанар байдлыг тогтоосон ажлын тайлан нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зам гүүрний зураг төсөл, зөвлөх үйлчилгээний ХХК-ийн 2011 оны тайлбар бичиг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Олонбулаг-Улаанхөшөөт чиглэлийн хатуу хучилттай замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах техникийн даалгавар нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны Ховд аймаг хөшөөт-Ярант, Олон булаг чиглэлийн 61 км хатуу хучилттай авто замын далдлагдсан ажлын акт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны Ховд аймаг хөшөөт-Ярант чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын лабораторийн шинжилгээний материал боть 2 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг Дарви сум, Хөшөөтийн уурхайгаас-Ярантын боомтын чиглэлийн 307,7 км болон мөн уурхайгаас Говь-Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүрэх 30 км хатуу хучилттай авто замын төслийн 2008 оны ажлын тайлан 2011 оны 03 сарын 10-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн акт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тооцоо төлбөрийн тайлан нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 09 сарын 20-ны өдрийн Төслийн гүйцэтгэгч ХХК-ийн 2010 оны санхүүгийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тооцоо төлбөрийн тайлан нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төслийн гүйцэтгэгч-ийн 2010, 2011 оны санхүүгийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тооцоо төлбөрийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 9-р сарын 17-ны өдрийн "Мо Эн Ко" ХХК-д хүргүүлсэн шаардлага, Хэрэм зам ХХК-ийн 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 1/36 дугаартай хүсэлт, Ажил хүлээн авсан тухай актын хуулбар, Хятад Улсын Такешекен боомтоос Монгол Хуст хүрэх зам сайжруулалтын ажлын баримт, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн-ийн дэлгэрэнгүй лавлагаа, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олонбулаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 30 км авто зам барилгын ажлын 01 дугаартай гэрээний хуулбар, 2008 оны 05 сарын 30-ны өдрийн Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн Олонбулаг чиглэлийн 30 км хатуу хучилттай зам барилгын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэлцлийн хуулбар, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олонбулаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 31 км авто зам барилгын ажлын 02 дугаартай гэрээний хуулбар, Хөшөөтийн уурхай-Ярант чиглэлийн 30 км хатуу хучилттай автозамын ажлын төсөвт өртгийн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 318 дугаартай Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийн хуулбар, 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ховд аймгийн Алтай сумын улаан амын замын засварын ажлын гэрээний хуулбар, Тооцоо дууссаныг батлах баталгааны баримтын хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан "Мо Эн Ко" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэрэм зам ХХК-ийн хаан банкны дансны хуулгын хуулбар, 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03/03/2009 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хуулбар, 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03/04/2009 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хуулбар,-ийн тодорхойлолтын хуулбар,-ийн замын ажилд авсан мөнгөний тооцооны хуулбар, "Мо Эн Ко" ХХК-ийн 2008 оны 09 сарын 20-ны өдрийн албан бичиг, 2020/02/099 дугаартай Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийн хуулбар, "Мо Эн Ко" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мо Эн Ко ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мо Эн Ко ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Уурхайн замын ажлын нээлт, үйл явцыг харуулсан фото зургууд, БНХАУ-ын Ташкент боомтоос Монгол Улсын Ховд аймгийн хөшөөтийн нүүрсний уурхай хүртэлх замын хучилтын ажлын гүйцэтгэлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эм Эн Ар Ай Жи ГХО ХХК-ийн хүсэлт, баталгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн даалгаврын нотариатачар гэрчлүүлсэн хуулбар, Я.Саруултүшигийн өгсөн тайлбар, "Мо Эн Ко" ХХК-ийн 2010 оны 05 сарын 26-ны өдрийн 218/01 дугаартай тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 09 сарын 19-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Мо Эн Ко" ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн Хэрэм зам ХХК-ийн Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа дансны хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагч ХХК-д холбогдуулан авто замын чанарын баталгааны 5 хувиар бодож суутгаж авсан 395,833.34/гурван зуун ерэн таван мянга найман зуун гучин гурван ам.доллар гучин дөрвөн цент/ ам.доллар буюу 1,368,672,939.718/нэг тэрбум гурван зуун жаран найман сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун гучин есөн төгрөг долоон зуун арван найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь-тай авто замын ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй тул тус компанийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Авто замын газартай № 52 Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан болох нь 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № 52 Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № 52 Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.1.2, 2.1.3, 2.2.6-т зааснаар хариуцагч нь Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайгаас Дэтгийн даваа, Барлагийн хавцал, Үенчийн улаан үзүүр, Булган сумын урд орших Цоохор нуурын араар гарч, Дашваанжил уулын араар орон Ярантын заставын ойролцоох Булган голыг гатлан Ярантын боомт хүртэл 307 орчим км, Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүртэл 30 км нийт 337 км зам барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр Зам, тээвэр, аялал, жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан чиглэлийн дагуу барьж 2011 онд ашиглалтанд хүлээлгэн өгөх, Авто замын газар нь замыг ашиглалтад хүлээн авах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № 52 Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5Энэ хуулиар ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... гэж заасан.

 

2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № 52 Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ нь Иргэний хуульд шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байх тул уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ/цаашид № 52 Гэрээ гэх/-ий шинжтэй гэж үзнэ.

 

№ 52 Гэрээний 2-ын 2.1.3-т зааснаар хариуцагч нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөшөөтийн уурхай-Ярантын боомт чиглэлийн 305 км хатуу хучилттай авто зам, гүүрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулж, Улсын комисс 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаар актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй авто замын ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй гэж маргаж байх боловч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаар актын 1-ийн 1.3-т туслан гүйцэтгэгч гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Хөшөөтийн уурхай-Ярантын боомт чиглэлийн 305 км хатуу хучилттай авто зам барилгын ажилд оролцсон болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаар актын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиралтой гэрээ байгуулж, Хөшөөтийн уурхай-Ярантын боомт чиглэлийн 305 км хатуу хучилттай авто зам барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч нь тийм хүн байгаагүй, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгсөн гэж маргаж байна.

 

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан хариуцагчийн Хуулийн этгээдийн улсын бүтгэлийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаагаар гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй байх боловч нь хариуцагчийг төлөөлж, хариуцагчид ерөнхий захирлын албан тушаалыг хашдаг этгээдийн хувиар 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Авто замын газартай № 52 Гэрээг байгуулсан болох нь № 52 Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, Г.Нацагдорж нь 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн хэвлэмэл хуудсан дээр ерөнхий захирлын хувиар гарын үсэг зурж, хариуцагчийн тамгыг дарж Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд 61 км зам барилгын ажлыг нэхэмжлэгч нь гүйцэтгэж байгаа тухай № 218/01 тодорхойлолт гарган өгсөн болох нь-ийн 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн № 218/01 тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Г.Нацагдорж нь Эм Эн Ар Ай Жи ХХК-ийг төлөөлж 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй № 01 дугаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн нүүрс Тээвэрлэх 30 км авто зам барилгын ажлын гэрээ байгуулсан болох нь № 01 дугаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн нүүрс Тээвэрлэх 30 км авто зам барилгын ажлын гэрээ/цаашид № 01 Гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

№ 01 Гэрээний 2, 3-т зааснаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг нийт 6,750,000/зургаан сая долоон зуун тавин мянга/ ам.долларын төсвөөр 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эхэлж 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн болох нь № 01 дугаар Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Г.Нацагдорж нь Эм Эн Ар Ай Жи ХХК-ийг төлөөлж 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй № 02 дугаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн нүүрс Тээвэрлэх 31 км авто зам барилгын ажлын гэрээ байгуулсан болох нь 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № 02 дугаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн нүүрс Тээвэрлэх 31 км авто зам барилгын ажлын гэрээ/цаашид № 02 Гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

№ 02 Гэрээний 2, 3-т зааснаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 31 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг нийт 4,092,000/дөрвөн сая ерэн хоёр мянга/ ам.долларын төсвөөр 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхэлж 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн болох нь № 02 Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Г.Нацагдорж нь Эм Эн Ар Ай Жи ХХК-ийг төлөөлж 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй № 01 дугаар Ховд аймгийн Алтай сумын Улаан амын замын засварын ажлын гэрээ байгуулсан болох нь 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № 01 дугаар Ховд аймгийн Алтай сумын Улаан амын замын засварын ажлын гэрээ/цаашид Зам засварын гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зам засварын гэрээний 2, 3-т зааснаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Алтай сумын Улаан амын замын засварын ажлыг нийт 372,037.68/гурван зуун далан хоёр мянга гучин долоон америк доллар жаран найман цент/ ам.долларын төсвөөр 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлж 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн болох нь Зам засварын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

№ 01 Гэрээ, № 02 Гэрээ, Зам засварын гэрээгээр нэхэмжлэгч нь тодорхой ажил гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгч, ажлын хөлс авахаар тохирсон байх тул тус гэрээнүүд нь ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй гэж үзнэ.

 

Хөшөөтийн уурхай-Ярантын боомт чиглэлийн 305 км хатуу хучилттай авто зам барилгын ажилд Хэрэм зам ХХК туслан гүйцэтгэгчээр оролцсон болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаар актын хуулбар, Улсын мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 06/52/4108 Дүгнэлтийн болон Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 06/52/243 Актын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн № 52 Гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хэсгээс гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид гэрээний төлбөрт утгатай 532,032,724.02/таван зуун гучин хоёр сая гучин хоёр мянга долоон зуун хорин дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Гэрээт ажлын гүйцэтгэл утгатай 503,295,523.36/таван зуун гурван сая хоёр зуун ерэн таван мянга таван зуун хорин гурван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгож, хариуцагч нь 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нь 61 км зам барилгын ажлыг гүйцэтгэж байгаа гэх №218/01 тодорхойлолт гаргаж өгсөн байх тул нэхэмжлэгчийн хариуцагчийн захирал гэрээ байгуулсан тул хариуцагчтай гэрээ байгуулсан гэж ойлгосон гэх тайлбар үндэслэлтэй болох нь тус нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;, 493 дугаар зүйлийн 493.1Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө үүрэг хүлээсэн гэж ойлгож № 01 Гэрээ, № 02 Гэрээ, Зам засварын гэрээний үүргийг гүйцэтгэсэн болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаар актын хуулбар, Улсын мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 06/52/4108 Дүгнэлтийн болон Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 06/52/243 Актын хуулбар, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны болон 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь № 01 Гэрээ, № 02 Гэрээ, Зам засварын гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж Хөшөөтийн уурхай-Олон булаг чиглэлийн 30 км авто замын барилгын ажлын гүйцэтгэл 6,748,565/зургаан сая долоон дөчин найман мянга таван зуун жаран тав/ ам.доллар, Хөшөөтийн уурхай-Олон булаг чиглэлийн 31 км авто замын барилгын ажлын гүйцэтгэл 1,168,101.12/нэг сая нэг зуун жаран найман мянга нэг зуун нэг ам.доллар арван хоёр цент/ ам.доллар, Ховд аймгийн Алтай сумын Бага улаан амны зам засварын ажлын гүйцэтгэл 333,237.68/гурван зуун гучин гурван мянга хоёр зуун гучин долоон ам.доллар жаран найман цент), нийт 8,249,904/найман сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун дөрөв) ам.доллар болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хятадын Такешкэн хилийн боомтоос Монгол Улс Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхай хүртэлх зам засварын ажлын 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн болон 2011 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн хуулбар, орчуулгаар тогтоогдож байна.

 

Авто замын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь ... гурван жил байна. гэж заасан.

 

 

Авто замын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь № 01 Гэрээ, № 02 Гэрээ, Зам засварын гэрээний ажлын хөлсний 5/тав/ хувь болох 395,833/8,249,904-7,854,071=395,833/ /гурван зуун ерэн таван мянга найман зуун гучин гурав/ ам.доллар буюу 1,103,950,528/395,833x2,788.93=1,103,950,528/ /нэг тэрбум нэг зуун гурван сая есөн зуун тавин мянга таван зуун хорин найм/ төгрөгийг баталгаанд суутгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн болон 2011 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Тооцоо төлбөрийн тайлангийн хуулбар, орчуулга, Монгол банкнаас 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь № 01 Гэрээ, № 02 Гэрээ, Зам засварын гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан болох нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны болон 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаар актын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь америк долларын ханш 3457.70 төгрөгтэй тэнцэх болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 264,722,411.71/хоёр зуун жаран дөрвөн сая долоон зуун хорин хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь № 01 Гэрээ, № 02 Гэрээ, Зам засварын гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас нийт 1,103,950,528/нэг тэрбум нэг зуун гурван сая есөн зуун тавин мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 264,722,411.71/1,368,672,939.718-1,103,950,528=264,722,411.71/ /хоёр зуун жаран дөрвөн сая долоон зуун хорин хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийн талаар хариуцагчид удаа дараа хандаж байсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тус тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мо Эн Ко ХХК-иас нийт 1,103,950,528/нэг тэрбум нэг зуун гурван сая есөн зуун тавин мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэрэм зам ХХК-д олгож, үлдсэн 264,722,411.71/хоёр зуун жаран дөрвөн сая долоон зуун хорин хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 7,159,265 төгрөгөөс илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,677,703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мо Эн Ко ХХК-иас нийт 1,103,950,528/нэг тэрбум нэг зуун гурван сая есөн зуун тавин мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэрэм зам ХХК-д олгож, үлдсэн 264,722,411.71/хоёр зуун жаран дөрвөн сая долоон зуун хорин хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хэрэм зам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 7,159,265 төгрөгөөс илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Мо Эн Ко ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,677,703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэрэм зам ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ