Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/01623

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сары25 өдөр

 

181/ШШ2023/01623

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Ихэр овогт Сансарын Тамир/РД: УМ00301311/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох, 108,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д, иргэдийн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав С С Д Г Х Б О О У С Т гэдэг байгууллагад 2015 оноос хойш захиргааны ажилтнаар ажиллаж байсан юм.

Харамсалтай нь өнгөрсөн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эрхэлсэн ажлынхаа хүрээнд Corporate hotel and convention Centre-т зохиогдсон Workshop on promoting economic versification in the carec regiont семинарт оролцоод гэр рүүгээ явах замдаа автомашины осолд орж, гавал, тархины хүнд гэмтэл аваад 4 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 20-ны өдөр амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барж, би өөрийн ээж ОХУ-ын иргэн Л А Ж-гийн хамт өнчрөн үлдсэн.

Миний эцгийг машинаараа мөргөж амь насыг нь хохироосон Б.Н гэгч хүн энэ хэрэгтээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 923 дугаартай тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ийнхүү миний аав ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсон нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм \цаашид Дүрэм гэх\-ийн Нэгдүгээр зүйлийн 1.9 болон 2.1.5-д зааснаар ажилтан ажилдаа ирэх болон буцах замдаа осолдсон тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцдог юм байна. Үүнээс үүдэн бид Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн Гуравдугаар зүйлийн 3.13-т заасны дагуу энэхүү ослыг зохих журмын дагуу судлан бүртгэж, зохих акт, дүгнэлтийг нэн даруй гаргаж өгөх хүсэлтийг түүний ажиллаж байсан өмнө дурьдсан байгууллагын дарга Э.О-ын нэр дээр өнгөрсөн оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, түүнтэй биечлэн уулзаж, гардуулан өгсөн болно. Гэвч уул албан тушаалтан бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөлгүй байсаар олон удаа асууж лавлаж, шаардсаны эцэст бараг 5 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манайх Дипломат дархан эрх бүхий олон улсын байгууллага тул Монгол Улсын хууль дүрэм бидэнд үйлчилдэггүй, бид акт, дүгнэлт гаргахгүй гэсэн хариуг судалгааны төвийн захирал н.О албан байгууллага дээрээ биднийг дуудан ирүүлж амаар хариу өгсөн. Харин бид түүнээс бичгээр хариу авах хүсэлтэй байгаагаа нэлээд удаан тайлбарласны эцэст тэрээр бичгээр хариу өгөхөөр болсон.

Бид бодохдоо байгууллага нь ослын акт, дүгнэлтээ гаргаад л удаж байгаа болов уу, гэсэн горьдлоготой байсан. Байгууллагын дарга нь би ажилтандаа үүрэг өгсөн судалж байгаа. Миний хувьд гадагшаа их явдаг, ажил ихтэй хүн гэсэн зүйлийг ярьж байсан. Гэтэл биднийг бараг бүтэн 5 cap хүлээлгэчихээд, өмнө дурьдсан хариуг өгсөн юм. Хэрэв тухайн байгууллагад Монгол Улсын хууль дүрэм үйлчилдэггүй юм бол түүнийгээ бидэнд шууд хэлчихээгүйд бид гомдолтой байгаа юм. Тэгсэн бол бид ослын актыг өөр газраар гаргуулах хууль, тогтоомжийн боломжийг ашиглах байсан. Тэд энэ боломжийг ч, хуулийн хугацааг ч алдагдуулсан.

Иймд бид Олон Улсын байгууллагаас энэ 2021 оны 2 дугаар сарын 06-нд бидэнд ирүүлсэн хариу хуульд нийцэж байгаа эсэх, энэ байгууллага үнэхээр Монгол улсын Хөдөлмөрийн хууль болон Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэмд хамааралгүй байгууллага мөн эсэх, хэрэв мөн бол яагаад бидний хүсэлтэд ийнхүү хойрго хандсан, яагаад шийдвэрлэж өгөхгүй байгаа зэрэг асуудлыг энэ байгууллагын ойлгомжгүй үйл ажиллагааг шалгуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан. Тус газар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бидэнд Д Г О TH T" олон улсын сургалтын төв нь ажилтнуудтайгаа үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдсон тул Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахыг зөвлөсөн хариуг бидэнд өгсөн.

Харин Дүүргийн Засаг даргын тамгын газраас ослын акт, дүгнэлт гаргах хуулийн хугацаа хэтэрсэн гэсэн хариу өгсөн. Иймд миний эцэгтэй нэгэн байгууллагад хамт ажиллаж байсан н.О захирал амь насаа золгүйгээр алдсан ажилтныхаа ар гэрийн хүсэлтэд ийнхүү хэт хайхрамжгүй, хүйтэн хандаж, биднийг хохироосонд гомдолтой байна. Би 10 жилийн сургуулиа дөнгөж төгсөөд байх үед аав минь нас барсан. Ээж маань Монгол хэл тааруу учир ажил эрхлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд ганц тэжээгчээ цаг бусаар алдсан бидний хувьд энэхүү ослын нөхөн төлбөрийн мөнгө, миний сургалтын төлбөрт онц шаардлагатай төдийгүй, өдөр тутмын маань амьдралд ч нэн хэрэгтэй байсан юм. Ийнхүү Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв гэгч энэ байгууллага гэнэтийн ослоор харамсалтайгаар амь насаа алдсан миний эцгийн ар гэрт олгогдох нөхөн төлбөрт талийгаач эцгийн минь 36 сарын цалинтай тэнцэх /36 cap х 3,000,000 төгрөг/ 108,000,000 төгрөгийг авах боломж, хугацааг алдагдуулсны гэм хорын хохиролд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу тухайн байгууллагаас дурьдсан хэмжээний мөнгийг гаргуулан өгч тусална уу.

Ер нь бол тухайн байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж гадаадын аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол Улсын иргэнийг авч ажиллуулж болно, энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтантай энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь заалт байнгын ажлын байранд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай мөн хуулийн 24 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн Гуравдугаар зүйлийн 3.6 дахь заалтыг зөрчиж түүнийг үйлдвэрлэлийн ослоор нас барсан байхад комисс томилж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, дүгнэлт гаргаж өгөөгүй.

Үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах бидний хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөхгүй байсаар Үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлт гаргах хуулийн хугацааг алдагдуулсан буруутай гэж бид үзэж байгаа тул С С Д Г Х Б О О У С Т захиргааны ажилтан...-аар ажиллаж байсан миний аав С С үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсны нөхөн төлбөрийг хугацаанд нь шийдвэрлэж өгөхгүй цааргалсаар акт, дүгнэлт гаргах 6 сарын хугацааг хэтрүүлж бидний нөхөн төлбөр авах боломжийг алдагдуулсны гэм хорын хохирол 108,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу буруутай байгууллага болох С С Д Г Х Б О О У С Т-өөс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний эцэг С.С 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Корпорейт зочид буудал, конвеншин төвд зохиогдсон Workshop on promoting economic versification in the carec regiont семинарт С С Д Г Х Б О О У С Т-ийн ажлынхаа хүрээнд оролцоод гэр рүүгээ явганаар ирж явах замд нь 1..5 УБИ улсын дугаартай приус 20 маркийн машин жолоодож явсан Б.Н явган хүний гарцан дээр түүнийг машинаараа мөргөснөөс түүний гавал, тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл авч, 4 хоногийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан.

Талийгаач С.С хуульч мэргэжилтэй, С С Д Г Х Б О О У С Т-д тэдний үндсэн ажилтнаар 2016 оны 1 дүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн гэрээгээр ажилласныг түүний Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мөн хэргийн 22 дахь хуудсанд байгаа ажлын газраас нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон дгхбо/18/12/06 тоот тодорхойлолт нотлоно. Харин 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс тусө байгууллага ажилтнуудтайгаа Д Г О О У сэтгэх хүчний байгууллага, үйлчилгээний гэрээ нэртэйг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Энэ гэрээгээр тухайн байгууллага Хөдөлмөрийн гэрээ биш, Хөлсөөр ажиллах гэрээ гэж тайлбарладаг боловч Гэрээ болон түүний 3 хавсралт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд ажил, амралтын цаг, цалин хөлс болон хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон бусад асуудлаар ажилтан, ажил олгогчийн харилцан тохиролфцсон эрх, үүргийг тодорхойлсноор Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний шинжийг бүрэн агуулсан байдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д зааснаар тухайн хуулийн зохицуулалтад зөвхөн Хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон асуудал ч бус Хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн хамаарна, 3 дугаар зүйлийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр Тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д ажилтан ажилдаа ирэх, буцах зам /ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд/-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үедээ осолд өртвөл үйлдвэрлэлийн осолд тооцоно гэж тус тус заасанчлан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Корпорейт зочид буудал, конвеншин төвд зохиогдсон Workshop on promoting economic versification in the carec regiont семинарт С С Д Г Х Б О О У С Т-ийн ажилтныхаа хувьд оролцоод, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40000-т Б8 дугаар байр, 22 тоот хаягт байдаг өөрийн гэр рүүгээ явганаар явж байх замдаа осолд өртсөн нь Үйлдвэрлэлийн осолд тооцогдохоор байгаа юм. Үүнийг түүний явж байсан маршрут, осолд орсон цаг, осолд орсных нь дараа хаа хүрэхиыг нь асуухад гэртээ харина гэж хэлсэн зэргээс харж, дүгнэж болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна гэсэн заалтын дагуу талийгаач С.С-ын ажиллаж байсан байгууллага болох С С Д Г Х Б О О У С Т-д Ослын акт тогтоолгохоор түүний гэр бүлийнхэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хандсан боловч тус байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу тус төв уг хуулийг дагаж мөрдөх субьект биш тул ажилтнуудтайгаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байна гэсэн хариуг 5 сарын дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өгсөн.

Ийнхүү тухайн байгууллагын хүнд суртлаас үүдэн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасан Үйлдвэрлэлийн ослын актыг гаргах хуулийн хугацаа нь өнгөрсөн. Ийнхүү бид ажил олгогч байгууллагаар Ослын акт гаргуулан авах боломжоо нэгэнт алдсан тул С.С ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.3-т заасныг баримтлан тухайн осол Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний нөхөр С.С агсан ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсныг харгалзан ИХШХШ тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.5 болон 135.3-т заасан дагуу тухайн осол Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгохоор өмнө гаргасан шаардлага хэвээр байгаа болно. Харин өмнө нь гэм хор учруулсан гэсэн үндэслэлээр нэхэмжилж байсан шаардлагаа өөрчилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр Тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-р зүйлүүдийг үндэслэн миний нөхөр С.С агсны 36 сарын цалинтай тэнцэх 108 000 000\нэг зуун найман сая\ төгрөгийн нөхөн төлбөрийг Д Г О О У С Т \цаашид О У С Т гэх \-өөс гаргуулахаар нэхэмжилж байна. 

Нэхэмжлэгч С.Т-ын эцэг, миний нөхөр С.С 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Корпорейт зочид буудал, конвеншн төв \Corporate hotel and convention center\-д зохиогдсон семинар /Workshop on promoting economic versificztion in the carec region/- т Олон улсын судалгааны төвийн ажилтныхаа хувьд оролцоод гэр лүүгээ явганаар ирж явах замд нь Б.Н гэгч залуу машин жолоодох эрхгүй атлаа бусдын авто машиныг зөвшөөрөлгүй авч жолоодож яваад, явган хүний гарцан дээр түүнийг машинаараа мөргөснөөс нөхөр минь гавал, тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл авч, 4 хоногийн дараа буюу 2019 оны 5 сарын 20-нд нас барсан юм. 

Миний нөхөр, нэхэмжлэгч С.Т-ын эцэг С.С агсан нь хуульч мэргэжилтэй, ОУСТ-д тэдний үндсэн ажилтнаар 2016 оны 1 дүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн гэрээгээр, 2019 оны 01 сарын 02- ноос Д Г Х Б О О У-ын сэтгэх хүчний байгууллага, Үйлчилгээний гэрээ нэртэй гэрээгээр мөн л үндсэн ажилтнаар ажиллаж байсан, /хэргийн 9-р хуудас/

Ийнхүү С.С агсан ажлаасаа гэр лүүгээ явах замдаа өмнө дурдсан осолд өртсөн нь Монгол улсын хууль тогтоомжоор Үйлдвэрлэлийн осолд тооцогддог юм байна, Түүний гэр лүүгээ явж байсныг тухайн хэрэгт нотлох баримтаар өгсөн Эрүүгийн шүүхийн Шийтгэх тогтоол нотолж байгаа болно.

Харин бид үйлдвэрлэлийн ОСЛЫН АКТ тогтоолгохоор ОУСТ-д 2019 оны 9 сарын 11-нд хандсан боловч тус байгууллага " У С Т бол Д Г О О У С Т-ийг үүсгэн байгуулах тухай ОУ-ын хэлэлцээрээр үүсгэн байгуулагдсан Монгол улсад төвтэй засгийн газар хоорондын олон улсын байгууллага ... . Уг хэлэлцээрээр ... Олон улсын судалгааны төв болон түүний ажилтнууд Монгол улсад байрлах бусад олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газар болон тэдгээрийн дипломат ажилтнуудтай нэгэн адил халдашгүй дархан эрх ямба эдэлж, аливаа татвар хураамж \ НӨАТ, цалин хөлс, нөхөн олговорт ногдох татвар\ болон хүлээн авагч улсын нийгэм хангамжийн хууль журмын үйлчлэлээс чөлөөлөгдөх заалттай юм тул холбогдох актыг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг 5 сарын дараа 6уюу 2020 оны 02 сарын 06-нд өгсөн болно./хэргийн 36-р хуудас/. Гэтэл иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаа нь 1 сар байдаг. 

Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын хүнд суртлаас үүдэн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасан Үйлдвэрлэлийн ослын актыг гаргах хуулийн хугацаа нь өнгөрсөн болно. Ийнхүү бид ажил олгогч байгууллагаар Ослын акт гаргуулан авах боломжоо нэгэнт алдсан тул С.С агсан ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсныг харгалзан ИХШХШ тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.5 болон 135.3-т заасан дагуу тухайн осол Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоож өгнө үү. 

Хоёр. Хүү С.Т Судалгааны төвөөс 2020 оны 02 сарын 06-нд өгсөн өмнө дурдсан хариуг зөвшөөрөөгүй учир 2020 оны туршид тухайн асуудлаар олон байгууллагад хандсан. Тухайлбал, 2020 оны 02 сарын 12-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандахад нь /хэргийн 38-р хуудас\ "... Д Г О-ын TH T олон улсын сургалтын төв нь ажилтнуудтайгаа үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдсон тул Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм -ийн 3-р зүйлийн 3.2-т зааснаар харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандана уу 2020 оны 02 -р сарын 17-нд гэсэн хариу өгсөн. - 2020 оны 3 сарын 09-ний өдөр тухайн асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандсан. Засаг дарга Үйлдвэрлэлийн ослын акт тогтоох хугацаа хэтэрсэн тухай хариуг 2020 оны 5 сарын 01-нд 3\834 дугаартай албан бичгээр өгсөн болно. - 2020 оны 6 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ИХАШ-ны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч Шүүгчийн 2020 оны 6 сарын 17-ны өдрийн 181\ШЕ2020\08347 дугаартай захирамжаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхээр гаргасан хүсэлтдээ өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон байдлаа нотлохгүйгээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй нь үнэн гэсэн тодорхойлолт хавсарган ирүүлсэн нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх үндэслэл болохгүй , тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй Ү70200 төгрөг төлсөн\ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тухайн үед дөнгөж оюутан болоод байсан хүү С.Т болон тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй миний хувьд тэмдэгтийн хураамжид төлөх мөнгө олох нь амаргүй хэрэг байсан. 

Ийнхүү хүү маань ажил хайж, 2020 оны 7 сард Н М Г гэдэг байгууллагад ажилд орж, 9 сарын 10 -нд хичээл эхлэх хүртлээ ажилласан боловч цалин нь бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээнээс илүү гараагүй тул түүнд тэмдэгтийн хураамж төлөх боломж гараагүй юм. Мөн өрхийн орлого тодорхойлуулах ажлыг Нийгмийн халамжийн байгууллага болон болон оршин суугаа хороо, дүүргээрээ явж хөөцөлдсөн боловч хөргөгч, телевизортой гэдгээр амьжиргааны түвшин нь дундаас дээш болж таарсан. Бас ковид тахлын улмаас 2020 оны намар улс орон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэргээс дахин нэхэмжлэл гаргаж чадахгүй явсаар 2020 оныг гаргасан болно. Эдгээр хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас бид 2021 оны 1 сар хүрч байж, улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөх боломжтой болж шүүхэд дахин хандсан болно. 

Иймд тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр Тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-р зүйлүүдийг үндэслэн миний нөхөр С.С агсны 36 сарын цалинтай тэнцэх 108 000 000\нэг зуун найман сая\ төгрөгийн нөхөн төлбөрийг эцгээсээ өнчрөн үлдсэн хүү С.Т-т минь гаргуулан өгч түүнийг боловсрол, мэргэжилтэй болж, цаашдын амьдралдаа хөл тавихад нь туслахыг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргалаа. Шийдвэрлэж өгнө үү. 

Дашрамд нэг зүйлийг дурдахад, тухайн байгууллага 2021.3.12-нд шүүхэд гаргасан тайлбартаа Манай байгууллагын хамт олон байгууллагын зүгээс талийгаачийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлж байсан, Хэдийгээр хөлсөөр ажиллах гэрээнд заагаагүй боловч байгууллагаас 18 сая төгрөгийн санхүүгийн тусламжийг хүү Т-т нь олгосон /Хэргийн 60-р хуудас/ гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн байдаг. Гэтэл энэ нь байгууллага, хамт олны тусламж биш миний нөхөр С.С агсны 2019 оны эхний хагас жилд авах ёстой байсан цалин байсан юм. Харин хэргийн 63-р хуудсанд С.С агсны энэхүү авах ёстой цалинг байгууллагын санхүү түүний нас барсан өдөр хүртэл бодож гаргасан хүснэгт байгаа бөгөөд нийт 13 685 652 төгрөгийн цалин бодогдсон байсныг ар гэрийнхэн бид 2019 оны 6 сарын сүүлчээр хүлээн авсан болно. гэв

 

Хариуцагч Д Г О О У С Т  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Д.Д, өмгөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус ОУСТ-с иргэн С.Т-ын Үйлдвэрлэлийн ослыг акт гаргуулах хүсэлтийн дагуу судалж үзсэний үндсэн дээр ДГХО-ОУСТ нь Монгол Улсын Засгийн газартай 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн дагуу ОУСТ болон түүний ажилтнууд Монгол Улсад байрлах бусад олон улсын байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн дипломат ажилтнуудтай адил халдашгүй дархан эрх ямба эдэлж, аливаа татвар хураамж болон хүлээн авагч улсын нийгэм хангамжийн хууль журмын үйлчлэлээс чөлөөлөгддөг тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасны дагуу ДГХБО-ын ОУСТ нь уг хуулийг дагаж мөрдөх субьект биш бөгөөд ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт гаргах эрх зүйн субьект буюу Ажил олгогч биш тул акт гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Хэрэв Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоон акт гаргуулах үүрэг хүлээлгэсэн тохиолдолд ДГХБО-ын ОУСТ-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх болно.

Д Г О О У С Т  (ДГХБО-ын ОУСТ)-тэй холбогдох 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэсэн С.Т нэхэмжлэхэд дараах тайлбарыг өгч байна. ДГХБО-ын ОУСТ нь олон улсын засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 онд санаачилж, дэлхий дээрх 32 далайд гарцгүй хөгжиж буй орнуудын болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төвтэй анхны олон улсын байгууллага юм. Тус байгууллага байгуулагдсан нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд тэмдэглэх үйл явдал болсон гэж үздэг бөгөөд олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг нэмэгдүүлж, өндөрт өргөсөн байгууллага юм. 1990 оноос Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг манлайлан тэргүүлж, ижил төстэй далайд гарцгүй газар зүйн байршлаас үүдсэн хөгжлийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй 32 улс орнуудыг нэгтгэн албан ёсны бүлэгтэй болгосон түүхтэй. Үүнээс улбаалан 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Э ДГХБО-ын дээд хэмжээний уулзалт дээр өөрсдийн хүндрэл бэрхшээлийг судлах, бодлогын дүн шинжилгээ, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй засгийн газар хоорондын судалгааны байгууллагыг байгуулах санал санаачилгыг анх гаргаж, дэмжигдсэн билээ. Улмаар 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүүн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ тус төвийн шавыг тавьсан байдаг. 2010 онд тус судалгааны төвийг байгуулах тухай Олон талт хэлэлцээрийг баталж, доод тал нь 10 ДГХБО тус хэлэлцээрийг батлан нэгдэж орсноор тус төв албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхтэй болно гэж заасны дагуу 2017 онд 10 орон нэгдэн орсноор албан ёсоор байгуулагдсан. 2018 онд нэгдэн орсон 14 улсын гишүүдээс бүрдсэн тус төвийн дээд удирдлага болох Захирагчдын зөвлөлийг байгуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай Хүлээн авагч улсын хэлэлцээрийг (Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Төлөөлөгчийн газар болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудтай байгуулсан хэлэлцээрийн адил статустай) байгуулж, тус төв болон түүний албан тушаалтнуудын эрх зүйн байдал, эрх ямба болон дархан эрхийг тусгайлан зохицуулах эрх зүйн үндэс суурийг тавьсан. Тус Хүлээн авагч улсын хэлэлцээр нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1 дэх заалт Монгол Улсын олон улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог хэлнэ гэж заасны дагуу Олон улсын гэрээ юм.

Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дахь зүйлийн 3 дугаар хэсгийн е-д Байгууллагад гүйцэтгэж буй ажлынхаа тухайд хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгмийн хамгааллын хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө. Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл энэ хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь хүлээн авагч улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд сайн дураар оролцоход саад болохгүй гэж заасан тул ДГХБО-ын ОУСТ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.7.ажилтны нийгмийн хамгаалалд зориулах хөрөнгийн хэмжээг тогтоох; болон 46.1.Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. гэсэн заалтуудын дагуу Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулах Ажил олгогч этгээд гэж тооцогдохгүй бөгөөд ажилтнуудтай Хөлсөөр ажиллах гэрээг нэг жилийн хугацаатайгаар 2019 оноос эхлэн байгуулан ажиллаж байна. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 2.2 дугаар заалт Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. гэж заасны дагуу тус хуулийг дагаж мөрдөх субъект биш юм. 

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус байгууллагад Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан С.С нь гэртээ харьж явах замдаа автын осолд орж нас барсан харамсалтай тохиолдол болж, бидэнд нөхөж баршгүй гарз тохион хамтран зүтгэгч, анд найз нөхрөө алдсан. Байгууллагын хамт олны хурлаар илүү нэг сарын цалин болох 3 сая төгрөг, хамт олон найз нөхдийн зүгээс 3 сая, нийт 6 сая төгрөгийн мөнгөн тусламжийг ар гэрт нь өгсөн байдаг. С.С нь эхнэр, нэг хүүтэй бөгөөд тухайн үед салсан тусдаа амьдардаг байсан. 

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус автын осол нь Монгол Улсын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу үйлдвэрлэлийн осолд тооцогдоно гэж үзэж Үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөхийг С.С-ын хүү С.Т тус байгууллагаас хүссэн. Энэхүү хүсэлттэй холбогдуулан бид бүхэн холбогдох олон улсын гэрээ хэлэлцээр болон Монгол Улсын хууль тогтоомжийг судалж үзсэний үндсэн дээр ДГХБО-ын ОУСТ нь дээрх Хөдөлмөрийн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасан Ажил олгогч гэдэг субьект биш тул Үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөх боломжгүй гэдэг хариуг өгсөн. 

Харин салсан эхнэр ОХУ-ын иргэн автын ослын хариуцагч гэмт этгээдээс Хорин сая төгрөг авсан боловч тус байгууллагаас дээр дурдсан олон улсын хэлэлцээр болон Монгол Улсын хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаагаас үүдэн тус автын ослыг Үйлдвэрлэлийн осол гэж тодорхойлсон акт гаргаж өгөх үүрэгтэй хуулийн субьект биш байна гэсний төлөө 100 сая төгрөг гаргуулахаар хэрэг үүсгэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул тус ОУСТ-тэй холбогдох нэхэмжлэхийг хүлээн авах боломжгүй юм.

Харин тус шүүхээс Үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох акт гаргуулах үүрэг хүлээлгэсэн тохиолдолд ДГХБО-ын ОУСТ-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, хүлээн авах болно.

Үйлдвэрлэлийн осол гэж үзвэл зөв. Хөдөлмөрийн тухай хуулиар бол хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэж байгаа. Судалгааны гэрээ байгуулсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд ажил олгогчийг тодорхойлсон. Хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанг ойлгоно. Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Иргэний тухай хуульд зааснаар олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээнд зааснаар шийдвэрлэнэ. Гадаад харилцааны яамнаас ирсэн бичиг баримтаар олон улсын байгууллага гэж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 2-ын 2.2-т олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээнд зааснаар зохицуулна гэж заасан. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч тал нь нэхэмжлэгч талын шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан С.Т-ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ДГХБО-ын зориулсан олон улсын сэтгэх хүчний байгууллага, үйлчилгээний гэрээний орчуулга болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үйлчилгээний гэрээний үйлчилгээний нөхцөлүүдийн орчуулга болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №:дгхбо/18/12/06 Ажлын газрын тодорхойлолтын орчуулга болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн төлбөрийн тодорхойлолтын орчуулга болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.С агсаны Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан С.Т-ын хүсэлт, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ДГХБООУСТ-ийн албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.Т-ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдол, Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 02-02/706 дугаартай албан тоот нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 сарын 09-ний өдөр гаргасан С.Т-ын хүсэлт, Бүртгэл хяналтын карт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 3/834 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 71 дугаартай тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 72 дугаартай тодорхойлолт, 2021 оны 03 сарын 24-ний өдрийн Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн тодорхойлолт, ДГОУХБУ-ын олон улсын тинк танк 2019 оны нэгээс тавдугаар сарын цалингийн үнэлгээний хүснэгт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1183 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Мөрдөгчийн саналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж Л.А.-ийн Монгол улсад оршин суух үнэмлэхийн болон шүүхэд төлөөлөх үнэмлэхийн нотариатын эрх бүхий этгээдийн гэрчилсэн хуулбар, С.Т-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.С агсаны Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.С агсан Ж Л.А нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019.01.02-ны өдрийн Төлбөрийн хуваарь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзах тухай 181/ШЗ2020/08347 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газар болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв хоорондын хүлээн авагч улсын хэлэлцээрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үйлчилгээний гэрээний үйлчилгээний нөхцөлүүд гэрээ, 2019.01.02-ны өдрийн Төлбөрийн хуваарь, ДГХБООУСТ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ДГХБООУСТ-ийн Захирагчдын зөвлөлийн 3 дугаар хурлын шийдвэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/923 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн № 09/2487 Албан бичиг, хариуцагчийн баримтаар гаргасан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээрийн орчуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Т хариуцагч ДГХБООУСТ-д холбогдуулан Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох, 108,000,000/нэг зуун найман сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ДГХБООУСТ нийгэм хангамжийн хууль журмын үйлчлэлээс чөлөөлөгддөг тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасны дагуу уг хуулийг дагаж мөрдөх субьект биш бөгөөд ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй гэж маргасан.

 

Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч тал нэхэмжлэгч талын шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан.

 

Дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь Монгол Улсын Засгийн Газартай 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн дагуу олон улсын судалгааны төв болон түүний ажилтнууд Монгол Улсад байрлах бусад олон улсын байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн дипломат ажилтнуудтай адил халдашгүй дархан эрх ямба эдэлж, аливаа татвар хураамж болон хүлээн авагч улсын нийгэм хангамжийн хууль журмын үйлчлэлээс чөлөөлөгддөг гэж маргасан.

 

2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Иорк хотноо ДГХБООУСТ байгуулах олон талт хэлэлцээр-ийг баталсан болох нь Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн № 09/2487 Албан бичиг болон ДГХБООУСТ байгуулах тухай олон талт хэлэлцээр-ийн орчуулгаар тогтоогдож байна.

 

2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Иорк хотноо баталсан ДГХБООУСТ байгуулах олон талт хэлэлцээр/цаашид Олон талт хэлэлцээр гэх/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Судалгааны төв нь олон улсын статустай байх бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ижил төрлийн олон улсын зайгууллагуудад эдлүүлдэг нийтлэг эрх ямба, дархан эрхийг эдэлнэ. Энэ хүрээнд Олон улсын судалгааны төвийн статус, түүнд эдлүүлэх эрх, ямба, дархан эрхийн асуудлаар Судалгааны төв нь хүлээн авагч улстай хэлэлцээр байгуулна. гэжээ.

 

Олон талт хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн Газар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв хоорондын хүлээн авагч улсын хэлэлцээр/цаашид Хүлээн авагч улсын хэлэлээр гэх/-ийг байгуулсан болох нь Хүлээн авагч улсын хэлэлцээрийн хуулбараар тогтоогдож байна.

Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 1-ийн а-д Албан үүргээ гүйцэтгэх явцад амаар болон бичгээр үйлдсэн үг хэллэг болон бусад үйлдэл нь аль ч төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ангид байх;, мөн зүйлийн 3-ын с-д Байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн албаны бүрэн эрхийн хүрээнд хэлсэн, эсхүл бичсэн үг, гүйцэтгэсэн аливаа үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөгдөх; гэж заасан.

 

Олон талт хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн Газар нь хариуцагчтай байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 1, 1-ийн а, 3-ын с-д зааснаар ДГХБООУСТ-ийн албан тушаалтан болон шинжээчид нь албан үүргээ гүйцэтгэх явцад үйлдсэн үг хэллэг болон бусад үйлдэл, байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүрэн эрхийн хүрээнд хэлсэн, эсхүл бичсэн үг, гүйцэтгэсэн аливаа үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөгдөхөөр заажээ.

 

Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 1, 1-ийн а, 3-ын с-д зааснаар хариуцагчийн албан тушаалтан болон шинжээчид албан үүргээ гүйцэтгэх болон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор үйлдсэн үг хэллэг болон бусад үйлдэл, хэлсэн, эсхүл бичсэн үг, гүйцэтгэсэн аливаа үйлдэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөгдөхөөр заасан байх ба тус маргаан хариуцагчийн албан тушаалтан болон шинжээч нь албан үүргээ гүйцэтгэх болон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор амаар болон бичгээр үйлдсэн үг хэллэг, хэлсэн, эсхүл бичсэн үг, гүйцэтгэсэн аливаа үйлдэлд хамаарахгүй иргэний эдийн бус эрхтэй холбоотой байх тул хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

С.Сансар агсан нь хариуцагчид Захиргааны ажилтан албан тушаалыг хашиж байсан болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Sec-iTT/Con/19/05 дугаар ДГХБОЗ олон улсын сэтгэх хүчний байгууллага үйлчилгээний гэрээний орчуулга болон хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № дгхбо/18/12/06 Ажлын газрын тодорхойлолтын орчуулга, хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь С.С агсантай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогч гэж тооцогдохгүй гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох ... тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог;, 21 дүгээр зүйлийн 21.1-т Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно:, 21.1.1-т ажлын байрны буюу албан тушаалын нэр;, 21.1.2-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;, 21.1.3-т үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;, 21.1.4-т хөдөлмөрийн нөхцөл. гэж заасан.

 

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Sec-iTT/Con/19/05 дугаар  ДГХБОЗ олон улсын сэтгэх хүчний байгууллага үйлчилгээний гэрээний 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 11 дүгээр зүйл болон Үйлчилгээний гэрээний үйлчилгээний нөхцөлүүдийн 1, 4-р зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар ажилтан нь дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.1.3, 21.1.4 дэх заалтад зааснаар албан тушаалын нэр, ажил, үүрэг, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг заасан байх тул хариуцагч нь С.С агсантай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь С.С агсантай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Sec-iTT/Con/19/05 дугаар ДГХБОЗ олон улсын сэтгэх хүчний байгууллага үйлчилгээний гэрээ буюу Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул Хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Sec-iTT/Con/19/05 дугаар ДГХБОЗ олон улсын сэтгэх хүчний байгууллага үйлчилгээний гэрээний болон Үйлчилгээний гэрээний үйлчилгээний нөхцөлүүдийн орчлууга, хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № дгхбо/18/12/06 Ажлын газрын тодорхойлолтын орчуулга, хуулбараар тогтоогдож байна.

 

С.С агсан нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Корпорэйт зочид буудал, конвейшн центрт зохион байгуулагдсан өөрийн ажилтай холбоотой Workshop on promoting economic versification in the carec regiont семинарт оролцоод буцах замдаа Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэнгийн баруун урд талын замын явган хүний гарцаар гарч явахдаа Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас 18 цаг 15 минутын үед зам тээврийн осолд өртөн, ослын улмаас үүссэн амь насанд аюултай гэмтлийн улмаас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн № 1183 дугаар Шинжээчийн дүгнэлтийн болон 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Мөрдөгчийн саналын хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь С.С агсантай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Sec-iTT/Con/19/05 дугаар ДГХБОЗ олон улсын сэтгэх хүчний байгууллага үйлчилгээний гэрээг байгуулж, С.Сансар агсан нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байх тул тус харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь С.С агсан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Зам тээврийн осолд орсныг үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Засгийн Газар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 269 дугаар тогтоолоор Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийг баталжээ.

 

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 1-ийн 1.3-т Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч ... гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө. гэж заасан.

 

Хариуцагч нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дахь зүйлийн 3 дугаар хэсгийн е-д зааснаар нийгмийн хамгааллын хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж ... ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 1-ийн 1.1-т Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "ажил олгогч" гэх)-д гарсан үйлдвэрлэлийн осол ... судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино. гэж заасан.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 1-ийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус дүрмийн зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагад гарсан үйлдвэрлэлийн ослыг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байх тул тус хууль, дүрэм нь хөдөлмөрийн харилцааг зохицуулж байна.

 

Дээрх үндэслэлээр тус хууль, дүрмийг нийгмийн хамгааллын хууль, журамд хамаарахгүй гэж үзнэ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийг дагаж мөрдөх үүрэгтэй байна.

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 1-ийн 1.6-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол ... бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна., 2-ын 2.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол ... эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:, 3-ын 3.1-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс (цаашид комисс гэх)-ыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулна ... гэж заасан.

 

Хариуцагч нь Ажил олгогч гэдэг субьект биш тул Үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөх боломжгүй гэж маргасан.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь С.С-тай агсантай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаа үүссэн байх тул Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 1-ийн 1.6, 2-ын 2.1, 3-ын 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үйлдвэрлэлийн осол бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус байнгын комиссыг байгуулж, үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас амь насаа алдсан бол акт тогтоох үүрэгтэй байна.

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3-ын 3.8-д Комисс нь үйлдвэрлэлийн осол ... гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн ... байгууллагын тамга, тэмдэг дарсан байна., 3.9-д Ажил олгогч үйлдвэрлэлийн осол ... судлан бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ. гэж заасан.

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3-ын 3.8, 3.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэж, акт үйлдээн улсын байцаагчид хүргүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Гомдлын хуулбараар тогтоогдож байна.

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 7-ийн 7.2-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй. гэж заасан.

 

С.С агсны өртсөн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн үйлдвэрлэлийн ослоос хойш 6/зургаа/ сарын хугацаа өнгөрсөн байх тул акт, дүгнэлт нөхөн гаргах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ... эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:, 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 ... дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа., 128 дугаар зүйлийн 128.1-т Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.11-т хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан. гэж заасан.

 

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Sec-iTT/Con/19/05 дугаар ДГХБОЗ олон улсын сэтгэх хүчний байгууллага үйлчилгээний гэрээний дагуу хариуцагч нь С.С агсны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11 дэх заалтад зааснаар шүүх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөний улмаас нас барсан ажилтан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор нөхөн төлбөр олгох маргааныг шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11 дэх заалтад зааснаар нөхөн төлбөр олгох маргааныг шийдвэрлэхэд үйлдвэрлэлийн осол гарсан эсэхийг тогтоох шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох гэх шаардлага нэхэмжлэлийн бие даасан шаардлагад хамаарахгүй байх ба харин нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна.

 

Дээрх үндэслэлээр үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох гэх шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй.

 

С.С нь агсан нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд өртөж, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байна.

 

Нэхэмжлэгч нь С.С агсны төрсөн хүүхэд болох нь 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Г №05 Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

С.С агсны нэг сарын цалин 3,000,000/гурван сая/ төгрөг болох нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн төблөрийн буюу цалингийн орчлууга, хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нийт 108,000,000/3,000,000х36=108,000,000/ /нэг зуун найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Д Г Х Б О О У С Т 108,000,000/нэг зуун найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 768,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 697,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ДД Г Х Б О О У С Т-өөс 108,000,000/нэг зуун найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 768,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д Г Х Б О О У С Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 697,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ а.мөнхзул