Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2023/03560

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 26 184/ШШ2023/03560

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* дүүргийн ******* *******ийн ******* *******ны 1 дүгээр давхарт 1 тоот хаягт оршин байх ******* ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүргийн дугаар хороо, *******ны тоот хаягт оршин суух овогт ын /РД:/-д холбогдох

 

Алданги болон өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-ид учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-ид баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч /ШТЭҮ-/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК нь ХХК-ийн захирал Д.д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Д. нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сар хүртэл манай компанид нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа нийт 53,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол учруулсан талаар цагдаад хандаж аудитын компаниар баталгаажуулсан. Д. нь цагдаад шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын явцад мөнгөний боломжгүй байна, тохиролцъё гэсэн санал тавьсан тул зөвшөөрч 19,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Ийнхүү Д. нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн баталгаагаар учирсан хохирлыг төлбөрөө 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн. Дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн баталгаа бичиг гаргаж нотариатаар батлуулсан. Гэтэл хариуцагч нь тохирсон хугацаагаа зөрчиж 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 5,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөд нийт 167 хоног хэтэрч алданги нь 4,175,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 9,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөд нийт 107 хоног хэтэрч алданги нь 4,815,000 төгрөг болсон тул нийт алданги нь 8,990,000 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 14,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Хариуцагч нь баталгаа бичгийн дагуу үүргээ биелүүлээгүй тул ******* ХХК-д өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэлийн шаардлага дээрээ өмгөөллийн хөлс болох 1,000,000 төгрөгийг нэхэгдүүлсэн. Иймд хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 14,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг илүү буюу 16,000,000 төгрөгийг төлсөн гэсэн зүйл яригддаг. Д. нь баталгаа бичигтээ 2018 оноос 2021 оныг хүртэл хугацаанд татвар нийгмийн даатгалын ногдуулалт, төлөлтийг шалгах ажиллагааг хариуцан шалгуулж, шалгалтаар татвар нийгмийн даатгалын нөхөн ногдуулалт гарч ирвэл түүний хүү, алдангийг бүрэн төлж компанийг хохиролгүй болгоно гэж бичигтээ бичсэн. Үүнийг нь би Д. үзүүлэхэд 2,000,000 төгрөгөө төлнө гэдгээ хэлж байсан. Иймд 2,000,000 төгрөгөө нэмж шилжүүлсэн байсан. 2,000,000 төгрөгийн татварын алданги төлөх тухай асуудлаар 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээр нь очиход яригдаагүй. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөн ногдуулалтын акт бичигдэж байхад би, Д., 2 татварын байцаагч суугаад актыг танилцуулсан. Тэр үед Д. сонсоод тэр бичгийн дагуу хүү, алдангийг төлье ойролцоогоор 2,000,000 төгрөг юм байна гэж тохиролцсон. Татварын шалгалт 4 жилийн хугацаатай шалгадаг. Эхний оны үлдэгдэл дараа онд хамаардаг. 2018 оноо буруу хийсэн бол 2019 ондоо нөлөөлдөг. Энэ нөлөөллөөс улбаатай 2018 оноос 2021 оны татварын шалгалт орж байгаа энэ хугацааны тайлангаа буруу хийсэн үндсэн төлбөрийг би төлье, алданги хүүг нь чи төрөөрэй гэсний үндсэн дээр ойлголцож Д. өөрөө тэр бичгээ бичиж өгсөн. Д. нь ажлаа хаяад зугтаад явсан. Би араас нь залгасан боловч ирээгүй, ажлаа ч хүлээлгэж өгөөгүй. Сүүлд цагдаад өгсний дараа би чамайг он дуустал хүлээлээ гэж уурласан. Тэрнээс биш өмнө нь байнгын аргадаж, гуйж байсан. Хариуцагч тал тайлбартаа бармен, зөөгчийн дутагдлыг тохсон гэж байна. Би тохоогүй. Нягтлан сар бүрийн эцэст бармен, зөөгчийн дутагдлыг гаргаж ирэх ёстой. Гэтэл Д. нь өөрөө хяналт тавих ёстой хүн байж тооллогын дүнг худлаа бичиж огт дутагдалгүй гаргасан. Дутагдалгүй гаргаж байгаа шалтгаан нь өөрөө мах авав гэсэн падаан хавсаргаад мах, төмс, ногоо орлогдчихоод тооллогоор баригдах гээд эхлэхээрээ тооллогоо засаж бараа материал дутагдалгүй болгосон. Гэтэл өөрийн гараар бичсэн тооллогыг тулгаад үзэхэд маш их хэмжээний дутагдал гарч ирсэн. Тухайн дутагдлын би өөрийнх нь гарын үсэгтэй баримтаас гаргаж ирсэн. Д.г ажлаа хаяж явахаас нь эхлээд мөнгө дутагдаад байгааг хэлсэн. Энэ болгонд баримт нь алга болсон, баримтыг олж ирнэ гэдэг байсан. Ингээд 700,000 төгрөгийн асуудал баригдахад ажлаа шууд хаяад зугтаасан. Энэ нь санаатай үйлдэл. Кассын орлого зарлагаас зэрэг мөнгө авахыг нягтлан чаддаг. Энэ нь өөрийн албан тушаалаа ашигласан үйлдэл. Үүнийг нярав ч хийж чадахгүй. Мөнгө авсан гэсэн үйлдэл нь кассын зарлагаар нотлогдож байгаа гэв.

 

Хариуцагч Д. үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталгаа бүхий хэлцэл үйлдэгдээд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дугаар сарын 05-ны өдөр 16,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөрөө шилжүүлээд өөр өр төлбөр байхгүй, хэлцлийн дагуу өр төлбөр дууслаа дахиж мөнгө нэхэхгүй гэж захирал хэлсэн байдаг. Энэ талаараа хоорондоо тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эсэх нь өөрийн эрхийн асуудал, нэхэмжлэгчээс зайлшгүй гарах зардал биш. Д.н учруулсан хохирлоос болж энэ зардал гарч байгаа гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хоёр баталгаа бүхий бичгийг үндэслэн алданги нэхэмжилж байгаа. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас энэхүү баталгаа бүхий бичиг нь Д. нь мөнгө завшсан, компанид хохирол учруулсан гэсэн үндэслэлээр хийсэн гэж хэлдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Д. нь ******* ХХК-ийн мөнгийг завшсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Д.н үйлдсэн гэх кассын баримт, тайлан дээр гарын үсэг нь байдаггүй. Гэтэл 53,000,000 төгрөгийн алдагдалд оруулсан гэх аудитын тайланд шалгуулсан баримтуудад ч гэсэн Д.н гарын үсэг байдаггүй. Нягтлан нь уг тооцооллыг гаргаад, захирал шалгасны үндсэн тухайн баримт дээр аудитын дүгнэлт гарах байсан. Мөнгө завшсан талаар Иргэний шүүх дээр яриад байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөнгө завшсантай холбоотой асуудлыг хэдийнээ шийдээд гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд прокурорын тогтоол гарсан. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн санал дээр шинжээчийн дүгнэлтээр Д. нь энэ компанид хохирол учруулсан гэдэг нь тогтоох боломжгүй байна гэснийг үндэслээд хэргийг хаах нь зүйтэй гэсэн хэсэг байдаг. Тухайн мөрдөгчийн саналыг үндэслээд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэрэгт бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол дээрээ гэмт хэргийг шинжгүй байна, Д. нь тухайн компанид хохирол учруулсан гэдэг нь үндэслэлгүй, нотлох боломжгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал манайх гомдлоо татаж авсан тул хэргийг хаасан гэсэн тайлбарыг хэлж байна. захирал аудитын тайлангаар 53,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж Д.д хэлсэн байдаг. Тухайн аудитын тайланг Д. хүлээн зөвшөөрдөггүй, энэ талаараа удаа дараа мэдэгдсэн байдаг. Баталгаа бүхий бичиг дээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-ыг баримталж байгаа. Хэлцэл гэдэг нь хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Хоёр тал энэ хэлцлийг хийх хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Д.н зүгээс энэхүү хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан, мөнгө завшаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Тухайн баталгаа бичгийг үйлдсэнээр Д. нь энэ хэргийг үйлдсэн, хохирол учруулсан гэдэг нь нотлогдохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-ид учирсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-нд 19,000,000 төгрөг төлнө гэсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг ******* ХХК-иас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Д. нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д. нь захирлын дарамтад ажиллах боломжгүй тул ажлаас гарах өргөдлөө өгсөн байдаг. Үүний дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр захирал ******* дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.г компанийн мөнгө шамшигдуулсан буюу мөнгө завшсан, хохирол учруулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан байдаг. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Тэр өдрөө н.Батсайхан байцаагч Д. руу залгаж танд гомдол гаргасан байна гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар Д. мэдүүлэг өгөхдөө би компанид хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй гэсэн тайлбараа өгсөн. 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр н. байцаагч Д.тай холбогдож мэдүүлэг авахад мөн л адил компанид хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй гэсэн тайлбараа өгч байсан. Үүний дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр гийн тайланд шинжээч томилохоор шийдвэрлэгдсэн. , Д. нар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр 2022 оны 05 дугаар сард уулзалдаж гийн тайлан дээр тулгалт хийсэн байдаг. 5 хоног тулгалт хийхэд 3 дахь хоног дээрээ захирал Д.д тохиролцъё бид нар удахгүй татварын шалгалтад орох гэж байгаа, бүх баримт бичгээ янзлаад өгчих тэгэх юм бол энэ цагдаагийн асуудлаа бүрмөсөн дуусгая гэсэн саналыг тавьсан байдаг. Тухайн үед Д. мөнгө завшаагүй тул захирлын саналыг зөвшөөрөөгүй. Гэтэл захирал удаа дараа Д.тай холбогдож аудитыг тайлангаар ийм хэмжээний хохирол учирсан үүнийгээ төл гэсэн дарамт шахалтыг өгч байсан. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр захирал өөрөө хэлж Д.гаар тухайн баталгаа бүхий хоёр бичгийг бичүүлсэн байдаг. Тухайн үед нотариат ороод батлуулах гэтэл энэ баталгааг батлахгүй гэсэн тул захирал надад таньдаг нотариат байгаа гэж хэлсэн байдаг. Тухайн үед байгалийн түүхийн музейн хажууд *******лах нотариат орж энэ бичгийг батлуулсан байдаг. Д.н зүгээс тухайн үед хэлцлийг эндүүрсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Яагаад гэвэл ******* ХХК-ид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх баталгаа бүхий бичгийг захирал хэлж бичүүлж авсан. Гэтэл Д. нь хохирол учруулаагүй гэдэг нь шийдэгдсэн. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоол дээр гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан байдаг. Д. нь ******* ХХК-ид хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй тул 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Д.н ******* ХХК-д шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.г цагдаад өгөх хүртлээ хүлээсэн. Энэ хугацаанд мөнгө дутаж байна гэдгийг хэлж байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр кассаас 700,000 төгрөг аваад тушаахад мэдсэн байсан. Энэ тухай Д.д хэлээд мессеж бичихэд дарамталлаа гээд ажил хаяж явах гээд байсан тул арга эвээр энэ мөнгөний учраа тайлбарлаад өг гээд 07 дугаар сар хүртэл хүлээсэн. Нярав, бармен нараа хамт суулгаж байгаад асуухад 700,000 төгрөгийг барменаас аваад тэр өдрөө тушаагаагүй хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ мөнгийг өөрийн цалингийн дансандаа 06 дугаар сарын 02-ны өдөр 685,000 болгож хийсэн байсан. Би дахиж өөр мөнгө авсан уу гэж асуухад аваагүй энэ мөнгийг л хүүхдийн памперс хэрэгтэй болоод авсан гэдгээ зөвшөөрсөн. Тэгж хэлчхээд нийгмийн даатгал ороод ирье гэж хэлээд бүх зүйл хаяад зугтаасан. Энэ хүн зугтааж алга болсноор компанид 54,000,000 төгрөгөөс илүү хохирол учирсан. Бүх программын код мэддэг байсан зугтаад явснаас нь болж ашиглаж чадахгүй 3 удаа шинэ программ суулгасан. Зугтаасныхаа дараа олон байгууллагад намайг шалгуулна гэж өргөдөл өгч хүнд байдал, нягтлан байхгүй хэцүү байдалд орсон. Би Д.г энэ асуудлаа шийдээд өгөөч гэж маш их гуйж аргадсан. Д.г ирэхгүй болохоор нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Байцаагч хэлэхдээ Д. өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд нэг ч үг дугараагүй гэж хэлсэн. Тэрнээс биш би мөнгө аваагүй гэсэн зүйл яриагүй. Сөрөг нэхэмжлэл дээр намайг тохиролцъё гэж гуйсан гэсэн байна. Д. өөрөө би нялх хүүхэдтэй, буруу зүйл хийсэн байна, үүнээс илүү мөнгө төлж чадахгүй, ахиж таныг хуурахгүй, буруу зүйл хийсэн гэдгээ сайн ойлгосон гэхэд нь 3 жил ажилласан болохоор ямар хугацаагаар төлөх боломжтой гэдгийг нь асуугаад өөрөө төлөх хугацаагаа гаргасан. Надад 5,000,000 төгрөг байна үүнийгээ 06 дугаар сарын 20-ны өдөр төлнө, 08 дугаар сарын 01-ний өдөр хаанаас ч билээ мөнгө орж ирнэ түүнээсээ 5,000,000 төлнө, үлдсэн мөнгөө 10 дугаар сарын 01-ний өдөр төлөөд таныг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Үүнийг нь би зөвшөөрөөд олон удаа хууртагдсан тул төлөхгүй бол алданги авна шүү гэж хэлээд баталгаа гаргуулж авсан. Тухайн нотариат манай рестораны урд байдаг. Нотариатчийг бид хоёр хоёулаа таньдаг. Д. намайг гэрээс аваад өөрөө тэр нотариат дээр очиж батлуулсан. Сөрөг нэхэмжлэл дээрээ намайг төрөөд 5 хоногтой байхад дарамталж ажилд оруулсан гэсэн байсан. Д. нь өөрөө ээж хүүхэд хараад өгнө, нялх хүүхэд унтаад их завтай байдаг юм байна гэртээ ажлаа хийнэ цалингаа бүтэн аваад явж болох уу гэхэд нь хаана ч ажлаа хийсэн ялгаагүй өөрөө мэд гэсэн зүйлийг би хэлж байсан. Сүүлд энэ их дутагдал гараад ирэхэд чи файлаа явуул гэхэд миний компьютер хуулж болохгүй байгаа гээд файлаар өгөхгүй байсан. 06 дугаар сарын 09-ний өдөр баталгаа бичиг гаргачхаад та хэргээ хаалгаач гэхээр нь байцаагч н.аас асуухад намайг албан бичиг бичиж ир гэсэн. Би албан бичгээ аваад очиход та баталгаа бичгээ нотариатаар батлуулаад нэг хувиа өгөөрэй тэрний дагуу хэргийг нь хаана гэж мөрдөн байцаагч н. хэлсэн. Он сарын хувьд ч гэсэн дарааллаараа байгаа. 06 дугаар сарын 09-ний өдөр амлалт бичиг бичсэнээс хойш хэргийг хаах ажиллагаа явагдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 53,000,000 төгрөг нэхэмжлээгүй. Үүнээс илүү хохирол учирсан. Мөнгөө хугацаанд нь төлсөн бол би ингэж араас нь явахгүй байсан гэв.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23/04 дугаартай нэхэмжлэлийн үндсэн шаардлага/1хх1-2/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-3/, ******* ХХК-ийн 000019379 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх-4, 35/, ******* ХХК-ийн дүрэм/1хх5-6/, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* ХХК-ийн 23/15 дугаартай д олгосон итгэмжлэл/хх-62/, ******* ХХК-ийн Хаан банкны дугаар дансны хуулга/1хх-8/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа/1хх-9/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-д баталгаа гаргах тухай/1хх-10/, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* ХХК-ийн 23/08 дугаартай тайлбар/1хх-24/, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн № дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгах тухай нөхөн ногдуулалтын акт/1хх25-26/, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хавсралт№1-ажлын хөлс журам/1хх36-/, ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/12 дугаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/1хх43-44/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-45/, ******* ХХК-ийн Хаан банкны дугаар дансны хуулга/1хх-46/, ******* ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23/14 дугаар албан бичиг/1хх-58, 59/, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хариу тайлбар/1хх157-158/ зэргийг,

Хариуцагч талаас Д.гийн хариу тайлбар/1хх-18/, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Д.гаас д олгосон итгэмжлэл/1хх-19/, Д.н 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гараар үйлдсэн гэх бичиг/1хх-42/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар/1хх-60/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн сөрөг нэхэмжлэл/1хх145-147/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх148-151/ зэргийг,

Шүүхийн журмаар:

 

Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17 өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлүүд/1хх74-75, 1хх102-103/, үзлэгийн тэмдэглэлийн хавсралтууд/1хх76-85, 1хх104-101, 104-111/, шүүхийн журмаар ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021/5/01 дугаар Баримт шалгах гэрээ/1хх-132/, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ХХК-ийн 3/08 дугаар Баримтаар ирүүлсэн зүйлийн тайлан/1хх-133/, ******* ХХК-ийн 2019, 2020 оны 05 дугаар сар хүртэлх кассын зарлагын зарцуулалтын тооцоолол-Хавсралт №1/1хх-134/, ******* ХХК-ийн 2019, 2020 оны 06 дугаар сар хүртэлх кассын зарлагын тооцоолол хавсралт №2/1хх-134 ар тал/, ******* ХХК-ийн рестораны гал тогооны бараа материалын тооцоог тулгасан байдал/1хх-135/, ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 28а-1б/3648 дугаар албан бичиг/1хх-137/ зэргийг,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн газрын дугаар албан бичиг/хх-155/, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн газрын 812 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол/1хх-156, 206/, тус шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл/1хх171-172/, үзлэгийн тэмдэглэлийн хавсралт/1хх169-170,173-180/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны 29/7666 дугаар албан бичиг/1хх-190/, хавсралт Д.гийн Хаан банкны 5604012936 тоот дансны хуулгын хамт/1хх191-204/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн газрын 1/3311 дугаар албан бичиг/1хх-205/, Албан бичгийн хавсралт/1хх206-250, 2хх-1-33/, ******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол/1хх-207/, нягтлан Д.гаас кассаас авсан мөнгө 2019-2020/1хх-208/, нягтлан гийн тооллогоор гаргасан материалын тайлангийн дутагдал 2019-2020/1хх-209/, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ХХК-ийн 3/08 дугаар Баримтаар ирүүлсэн зүйлийн тайлан/1хх210-211/, ******* ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2019, 2020 оны 05 дугаар сарын хүртэлх кассын зарлагын зарцуулалтын тооцоолол-Хавсралт№1/1хх-116/, ******* ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2019, 2022 оны 06 дугаар сар хүртэлх кассын орлогын тооцоолол-Хавсралт№2/1хх-213/, ХХК-ийн бараа материалын тайлан болон тооллогоор дутагдсан нийт тооцооллын дүн/1хх-118/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд/1хх-101/, Бармен ы гэх гар бичмэл/1хх-102/, ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа/1хх-103/, ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол/1хх-118/, ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хохирогчоос авсан тэмдэглэл/1хх-219/, ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 05, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/1хх-220, 221-222/, гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа/1хх-223/, ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гэрч ээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1хх-113/, ******* дүүргийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангах тухай 43 дугаар тогтоол/1хх-225/, ******* дүүргийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол/1хх-226/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт/1хх 228-229/, ******* дүүргийн газрын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаар шинжилгээ хийх хугацааг сунгах тухай тогтоол/1хх-230/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст ******* ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22/026 дугаар гомдол татах тухай хүсэлт/1хх-231/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа/1хх-233/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-д баталгаа гаргах тухай/1хх-232/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал/1хх-234/, зарлагын болон бэлэн мөнгөний зарлагын баримтууд/1хх235-236/, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний тооцоолол/1хх236-237/, зарлагын болон бэлэн мөнгөний зарлагын болон И баримтууд/1хх2-240/, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний тооцоолол/1хх241-242/, зарлагын болон бэлэн мөнгөний зарлагын болон И баримтууд/1хх243-246/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний тооцоолол/1хх247-248/, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний тооцоолол/1хх249-250/, зарлагын болон орлогын ордер, падаан бэлэн мөнгөний зарлагын болон И, төлбөрийн баримтууд/2хх1-6/, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний тооцоолол/2хх7-8/, бэлэн мөнгөний зарлагын болон төлбөрийн баримтууд/2хх9-13/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний гийн тайлан/2хх-14/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний баримтаар тулгасан тайлан/2хх15-17/, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний тооцоолол/2хх18-19/, ******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын гүйлгээний баланс/2хх-20/, ийн банк ХХК-ийн дугаар дансны хуулга, түүвэр/2хх21-25/, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний тооцоолол/2хх26-28/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд/2хх25-27/, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацааны кассийн бэлэн мөнгөний тооцоолол/2хх29-32/, 2020 оны 01 дүгээр сарын ажилчдын урьдчилгаа цалингийн баримт/2хх-29/, бэлэн мөнгөний зарлагын болон шууд борлуулалтын мөнгөн орлогын баримтууд/2хх33/ зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан хугацаа хэтрүүлсэн алдангид 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийн хөлсийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн.

Хариуцагч Д. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гараар бичсэн гэх 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн огноотой ******* ХХК-ид учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон мөн өдрийн огноотой ******* ХХК-ид баталгаа гаргах тухай гэх 2 хэлцлүүдийн агуулгыг эндүүрэн ноцтой төөрөгдөлд орсон үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д. тус компанид 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа тус компанид хохирол учруулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч Д. 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гийн аудитын компани, шинжээчийн дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн тогтоолоор баталгаажсан, хэргийг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Д. эвлэрэх санал тавьсны үндсэн дээр 19.000.000 төгрөгийн хэмжээнд тохиролцон тус төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, хугацаандаа биелүүлээгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцон Баталгаа гэх агуулга бүхий 2 бичгийг Д. өөрийн биеэр үйлдэж нотариатаар батлуулсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Д. уг хэлцлээр хүлээсэн үүргээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр хугацаандаа, харин тохирсон хугацаагаа зөрчиж 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16.000.000 төгрөг төлж барагдуулсан тул 5,000,000 төгрөгийг төлөх хугацааг 167 хоног хэтрүүлсний алданги 4.175.000 төгрөг, 9.000.000 төгрөгийг төлөх хугацааг 107 хоног хэтрүүлсэн алдангид 4.815.000 төгрөг, тул нийт алданги 8.990.000 төгрөгийн алдангийг Иргэний хуульд нийцүүлэн гүйцэтгэвэл зохих 14.000.000 төгрөгийн үүргийн 50 хувиар тооцон 7.000.000 төгрөгийн алдангийг бичгээр тохиролцсон тул нэхэмжлэх эрхтэй, өмгөөлөгчөөс туслалцаа авах шаардлага үүссэн тул өмгөөллийн хөлс болох 1,000,000 төгрөгийг мөн адил шаардах эрхтэй, илүү төлсөн гэх 2.000.000 төгрөгийг Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актын төлбөрийг төлөхөд зарцуулсан, хариуцагч Д. нь компанийн гийн байдалд хяналт тавьж ажиллаагүй, тооллогын дүн, падааныг засварлаж дутагдалгүй гаргасан, анх 700,000 төгрөгийн дутагдлын асуудал гарч ирэхэд ажлын *******аа орхиод алга болсон, касс бэлэн мөнгө авах ажлыг нягтлан л чадах боломжтой, өөрийн албан тушаалаа ашиглан байгууллагад хохирол учруулсан болох нь тогтоогдсон, түүний үйлдсэн баталгаануудыг цагдаагийн байгууллагад өгсний үндсэн дээр гомдлоосоо татгалзсан, уг баталгаа үйлдэхэд төөрөгдүүлсэн гэх зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргадаг.

Хариуцагч  Д. нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталгаа гэх 2 хэлцэл үйлдэгдээд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 01 дугаар сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн, уг үлдэгдэл төлбөрөө шилжүүлээд өөр өр төлбөр байхгүй өр төлбөр дууслаа гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тэй тохиролцсон атал алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг өмгөөлүүлэх нь түүний эрхийн асуудал, зайлшгүй гарах зардал биш учраас нэмэгдүүлсэн шаардлага мөн үндэслэлгүй, түүнчлэн Д. ******* ХХК-ийн мөнгийг завшсан гэх үйл баримт эрүүгийн журмаар тогтоогдоогүй, гийн анхан шатны баримтууд шаардлага хангаагүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан, хариуцагчийн зүгээс үйлдсэн гэх баталгаа гэх бичиг нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, түүнчлэн уг бичгийг нэхэмжлэгч талын дарамт буюу захирал хэлж бичүүлсэн зэргээс болж үйлдсэн тул уг бичиг хүчин төгөлдөр бус, уг бичгийг үйлдсэнээр хохирол учруулсан гэдгийг нотлохгүй, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж маргажээ.

Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан банкны дансны хуулга, талуудын тайлбар зэргээс үзвэл хариуцагч Д. нэхэмжлэгч талд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16.000.000 төгрөгийг дансаар төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

Иргэн ийн гомдлоор 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ******* дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс бүртгэлийн 594 дугаартай ******* ХХК-ийн нягтлан бодогч нь 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд 53.456.327 төгрөгийг хувьдаа завшсан гэх гомдолд дугаартай мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн саналаар хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй, гийн анхан шатны баримтын бүрдлийн шаардлага хангаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналыг тус дүүргийн прокурорт хүргүүлэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 812 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хаасан байна./1хх-156, 206, 234/

Зохигч талууд эрүүгийн журмаар шалган шийдвэрлүүлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, хариуцагч Д.гийн зүгээс талуудын маргаж буй Баталгаа гэх агуулга бүхий хэлцлийг бичин нотариатаар баталгаажуулан өгч тус хэрэг бүртгэлтийн хэргийн 163, 164, 167 дугаар талд авагдсан, ******* ХХК-ийн захирал тус цагдаагийн байгууллагад гомдол татах тухай хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогддог./1хх-232, 233, 231/

Дээрх эрүүгийн журмаар шийдвэрлэсэн гэх мөрдөгчийн санал, прокурорын тогтоолуудад Д.гийн гараар бичсэн баталгаа гэх баримтын талаар дурдаагүй боловч ийн гаргасан хүсэлтийг үндэслэсэн тухай тусгагдсан байдаг./1хх156 ар талд/

Зохигч талууд хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн огноотой баталгаа гэх Д.гийн гараар бичсэн ******* ХХК-д гаргасан 19.000.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн, уг төлбөрийг хугацаа тогтоон 3 хуваан төлөхөө, хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөө илэрхийлсэн, мөн өдрийн огноотой Д.гийн Сэтүри ХХК-ид 2018-2021 оны татвар, нийгмийн даатгалын ноогдуулалт төлөлтийг хариуцан шалгуулж, шалгалтаар татвар, нийгмийн даатгалын нөхөн ноогдуулалт гарч ирвэл түүний хүү, торгууль, алдангийн хамт бүрэн төлж хохиролгүй болгох тухай агуулгатай 2 баталгааг хүчин төгөлдөр эсэх талаар маргаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлүүд гаргажээ./1хх-10/

Уг баталгааны нөхцөлийг хариуцагч Д. өөрийн гараар бичиж, нотариатаар баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон.

  Уг баталгаа гэх хэлцлүүдэд нэхэмжлэгч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй ч хариуцагч Д. гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулан нэхэмжлэгч талд хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзэхээр заасан.

Уг хэлцлийг Цагдаагийн байгууллагад нэхэмжлэгч тал хүлээлгэн өгсөн гэх үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

Дээр дурдсанаас үзвэл зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн ба талууд хожим хүсэл зоригоо илэрхийлж төлбөр барагдуулах баталгаа гэх хэлцлийг бодит үйлдлээр байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна.

Зохигч талуудын хооронд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэн, гарын үсэг зурсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Гэвч хариуцагч тал уг хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т заасан хэлцэл хийгч буюу Д. хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэж шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргах эрхтэй.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д хэлцэл хийгч Д. нь маргаж байгаа ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэх үндэслэлийг заасан. Иймд Д. 19.000.000 төгрөг төлөхөө зөвшөөрсөн нь тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй.

Түүнээс гадна хариуцагч Д.д тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахад хууран мэхэлсэн, хүч хэрэглэн дарамталсан гэх байдлууд холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг дурдахын сацуу уг хэлцлийнхээ агуулгыг эндүүрч ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг хэлцлийг хийхээс өмнө төөрөгдлөөс зайлсхийх боломжтой байсан, түүнчлэн уг хэлцлийг өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн гараар бичиж илэрхийлсэн нь агуулгыг нь төсөөлж мэдэлгүйгээр өөрийн ухамсаргүйгээр бичсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрийн төрөлх хэлээр агуулгыг илэрхийлсэн, илэрхий төөрөгдөлд оруулах үг хэллэг, нэр томъёо, тооцоолол тусгагдаагүй, цаашлаад урьдчилан уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурсан гэх байдлууд тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д зааснаар хэлцлийн нэг тал төөрөгдсөн бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө талд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон бол үр дагаврыг арилгах буюу уг хэлцлийн үр дүнд шилжүүлсэн зүйлээ харилцан буцаахаар заасан.

Гэвч шүүх маргаж буй Баталгаа гэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн тул дээрх шаардлагуудыг гаргах үндэслэлгүй, хариуцагч талын 21.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл, тайлбар, татгалзал үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар уг хэлцлээс үүсэх үүргийг хариуцагч хугацаандаа гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй төдийгүй хэлцлээр тогтоосон 3 графикт төлөлтийн сүүлийн 2 төлөлтийг хугацаа хэтрүүлсэн болох нь ******* ХХК-ийн Хаан банкны дугаар дансны хуулгаар тогтоогддог./1хх-8/

Шүүх Д.гийн баталгаа гэх 2 хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн, бичгээр байгуулсан, төлөгдөөгүй дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д -т зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчин хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэлт хугацаа тогтоох боломж олгосны үндсэн дээр үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах, цаашлаад үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг нэхэмжлэх эрхтэй юм.

Гэвч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгч тал алданги нэхэмжлэх тухай мэдэгдээгүй, мөн нэмэлт хугацаа тогтоогоогүй зэрэг нөхцөл байдлууд болон зохигч талууд хэн аль нь ажиллах хугацаанд компанийн эрх бүхий албан тушаалтнууд байсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг илт их гэж үзэн багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хэлцлээс үүсэх үүргээ хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ тогтоосон хугацаанд нь зохих ёсоор шударгаар биелүүлэх үүрэгтэй, үндсэн буюу 19.000.000 төгрөгийг төлсөн нь бусад үүрэг буюу алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм .

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор заасан.

Нэхэмжлэгч компани нь 1 гишүүн 1 хувьцаа эзэмшигч, 1 өмчлөгчтэй компани байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч , нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх Д. нар компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарахын зэрэгцээ хэн аль Компанийн өмнөөс үндэслэлтэй шийдвэрүүд гаргаж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөөр заасан.

Иймд компанид учруулсан хохирол, түүнээс үүдэлтэй бусад үүргийг дан ганц нягтлан бодогчоор ажиллаж байсан хариуцагч Д. бүхэлд нь хариуцах нь учир дутагдалтай, эрх бүхий албан тушаалтан Ш.Болорчимэг ч мөн адил хяналт тавин ажиллах үүрэгтэй гэж үзсэн тул алдангийг 50 хувиар хариуцуулан багасган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны 167 хоногийн тооцоолол алдаатай байсныг дурдаж 1 хоног болохыг тэмдэглэхийн сацуу Иргэний хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон 7.000.000 төгрөгийн тооцоололд өөрчлөлт орохгүй болохыг дурдаж байна.

Иймд зохигч талууд алданги шаардах эрхийн талаар маргасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар уг алдангийн 50 хувь буюу 3.500.000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч тал Баталгаа гэх 2 хэлцлийн нэгд дурдсан 2018-2021 оны тус компанийн татвар, нийгмийн даатгалын нөхөн ноогдуулалт илэрвэл, хүү алдангийн хамт төлж барагдуулахаар тохиролцсон тул хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн № дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгах тухай нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон төлбөрт хариуцагч Д.гаас илүү төлсөн гэх 2.000.000 төгрөгийг төлсөн гэдэг.

Гэвч хэрхэн шилжүүлсэн, төлсөн эсэх нь холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, дугаар зүйлийн .1-д зааснаар нотлоогүй гэж үзэв./1хх-10, 25-26/,

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар багасган шийдвэрлэсэн 3.500.000 төгрөгийн алдангиас уг 2.000.000 төгрөгийг хасан тооцож 1.500.000/3.500.000-2.000.000=1.500.000/ төгрөгийн алдангийг хариуцагч Д.гаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-ид олгон шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 1.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхэд хамаарах төдийгүй, зайлшгүй өмгөөлөгч оролцуулах төлөх зардлыг хариуцагч хариуцах үндэслэл болохгүй, хариуцагчаас учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хангахаас татгалзан уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. /1хх36-, 46/

Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.500.000 төгрөгийн алданги болон нэмэгдүүлсэн шаардлага болох өмгөөллийн хөлсний 1.000.000 төгрөгийн шаардлагуудын хамт нийт 6.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлээс үүдэлтэй, төлсөн гэх 21.000.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцоогүй тул харилцан буцааж үр дагавар арилгах үндэслэлгүй, мөн хариуцагч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлүүд тогтоогдоогүй тул шаардах эрхгүй.

Мөн түүнчлэн талуудын хооронд хийгдсэн хэлцлийн үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг буюу өрийг хүлээн зөвшөөрч 21.000.000 төгрөгийг гүйцэтгэсэн тул түүнийг буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд үл нийцэх болохыг дурдав.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-ид учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-ид баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 403.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гунгаадайгаас .950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгов.

Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсан нэхэмжлэгч тал өмгөөлөгчид олгосон итгэмжлэлээсээ татгалзаагүй атал өмгөөлөгчөөр г оролцуулсан нь хуулийн этгээдийн төлөөлөлийн журамд нийцэхгүй, эрх зүйн байдал тодорхойгүй талаар гаргасан тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар төлөөлүүлэх эсэх нь төлөөлүүж байгаа этгээдийн хүсэл зоригоос хамаарахаар заасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө биечлэн оролцож байгаа нь амаар мэдэгдсэнээр төлөөлөх бүхэн эрх үүсэж, дуусгавар болж болхоор заасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Д.гаас алданги болох 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-ид учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХХК-ид баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гунгаадайгаас .950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ