Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/01824

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/01824

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, Боржигон овогт Ядамсүрэнгийн Гүндээ/РД: ТЗ72063066/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,, "ЛГ" ХХК/РД: 5556538, гүйцэтгэх захирал Б.Мөнхболд/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,,, "ЭГК" ХХК/РД: 5654505, гүйцэтгэх захирал Б.Цогбадрах/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,,,,,нарт холбогдох,

 

*******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг "ЛГ" ХХК-д даалгах тухай, "ЛГ" ХХК болон Б.Б нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Я.Г-г *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 01 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, Ч.Б, хариуцагч "ЛГ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, хариуцагч "ЭГК" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ат, хариуцагч Б.Б-ын өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. Хариуцагч Б.Б-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, өмгөөлөгч Ө.Эр, Ч.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Г нь 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр "ЭГК" ХХК /хариуцагч компанийн туслан гүйцэтгэгч/-тай 13/005 тоот Бетон зуурмаг худапдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулж, "ЛГ" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг төлбөрт тооцон авахаар тохиролцож "ЭГК" ХХК -д холбогдох тооцоог хийж дуусгасан.

Ингээд гэрээний төлбөр, тооцоо дууссан тул тус байрыг нэхэмжлэгч надад хүлээлгэн өгч, "ЛГ" ХХК нь захиалгын гэрээ хийхийг зөвшөөрсөн албан тоот бичгийг өгч, байрны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн нэхэмжлэгч Я.Г нь өөрийн зардлаар сантехникийн болон цахилгаан хэрэгслийг худалдан авч яаравчлан суурилуулан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тохиролцсон хугацаандаа тус байрандаа нүүн орсон.

Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээний 4.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нийт 320 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, зуурмагийн төлбөртөө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Их тойруу, Л апартмент байрны 2 давхрын 01 тоот, 44,35 м.кв бүхий байрыг 1 м.кв-ыг нь 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 87,900,000 төгрөгөөр үнэлэн авахаар, түүнчлэн 320 м.куб бетон зуурмагийн үнийг 1 м.куб-ын үнийг 158,000 төгрөгөөр тооцон нийт 50,560,000 төгрөгний үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн гэж тооцон суутгаж /87,900,000-50,560,000=37,340,000/ 37,340,000 төгрөгийн бэлэн мөнгөөр төлөхөөр тус тус тохиролцсон.

Ингээд Захиалагч тал болох иргэн Я.Г дээрх гэрээний 4.1-д заасны дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэнээр энэхүү гэрээний 4.1-д заасан үүргийнхээ дагуу "ЛГ" ХХК байрны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, "ЭГК" ХХК төлбөр тооцоо бүрэн дууссан тул "ЛГ" ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тухай баримтыг "ЛГ" ХХК -д өгсөн. Тэгээд гэрээ хийсэн, уг гэрээг хуулийн зөвлөх Г нь гарын үсэг зуруулчихаад өгнө гээд авч яваад буцааж өгөөгүй юмаа.

Ийнхүү нүүж орсноос хойш тогтмол СӨХ-ийн төлбөрийг төлж ирсэн. Гэтэл өмчлөх эрхийг батапгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргаж өгөх үүргээ "ЛГ" ХХК нь биелүүлэхгүй захиалагчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ асуудлаас болж иргэн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, хөлслөх, барьцаалах гэх мэт иргэний хуулиар олгогдсон захиран зарцуулах өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй 5 жилийн хугацаа өнгөрлөө.

Байрны гэрчилгээ гарахгүй болохоор бид удаа дараа шаардсаны эцэст "ЛГ" ХХК-ийн хуулийн зөвлөх нь 2014 оны 3 дугаар сарын 15-ний өдөр дуудан захиалгын гэрээгээ ирж хий гэсэн. Нэхэмжлэгч анхнаасаа хүргэн ах Ц-ын нэр дээр байрны ордерыг гаргуулж зарахаар тохиролцон захиалгын гэрээг хийн "ЭГК" ХХК төлбөр тооцоо бүрэн дууссан тул "ЛГ" ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тухай баримтын хамт өгч, гэрээний 1 хувийг авъя гэхэд захирлаараа гарын үсэг зуруулаад өгье гээд өнөөдрийг хүртэл өгөөгүйгээр барахгүй гэрчилгээг авахаар олон удаа уулзахаар оролдсон ч олж чадаагүй. Захирал Б.М-той багшийн дээдийн арын арктаар ороод байдаг байсан байранд сүүлийн удаа таарч хэлэхэд бид ямар ч байсан гаргаж өгнө өө, та манай хуулийн зөвлөхтэй холбоотой байгаарай гэж хэлсэн ч утсаар холбогдоход гаргаж өгнө гэх мэтээр хариуг удаа дараа өгч, сүүлийн үед уулзах оффис, байршил нь тодорхойгүй болж, утсаа авахгүй байгаа бөгөөд бидний итгэл алдарч байна.

Захиалагч удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй өмчлөгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул зайлшгүй өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үүсээд байна.

Иймд тухайн орон сууц захиалагчийн эрх зүйн байдал дордож болзошгүй байдал бий болоод байгааг харгалзан өмчлөгчөөр тогтоолгох, мөн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг "ЛГ" ХХК-иас гаргуулж өмчлөх эрхээ баталгаажуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Г тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: Я.Г-ийн нэхэмжлэлтэй "ЛГ" ХХК-п холбогдох иргэний хэрэгт миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. 1. Я.Г-г Сүхбаатар дүүргийн*******, 11-р хорооллын 34 байрны 1 тоот, 44.,35 метр бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2. Я.Г нь тус байрны төлбөрт тооцоог "ЛГ" ХХК-д бүрэн төлж дуусгасан, одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн тул тус байрны гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Я.Г өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Я.Г-ийн нэхэмжлэлтэй, "ЛГ" ХХК, "ЭГК" ХХК, "ХЦ" ХХК хариуцагч нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөх хүсэлтийг гаргаж байна. Үүнд; 1. Я.Г нь тус байрны төлбөр тооцоог төлж дуусгасан, одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Я.Г миний бие мөн болохыг тогтоож өгнө үү. иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж өгнө үү хэмээн гүнээ хүсч байна.

Нэхэмжлэгч Я.Г нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ХЦ" ХХК нь "ЛГ" ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 8 -р хороо , 11 -р хорооллын 34 байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэж ажлын төлбөрт арилжааны журмаар тухайн байрнаас тодорхой тоотуудыг шилжүүлэн авахаар тохиролцсон. "ХЦ" ХХК нь тус төлбөрт тооцон арилжааны журмаар авч буй орон сууцнуудаас Сүхбаатар дүүргийн 8 -р хороо, 11-р хорооллын 34 байрны 1 тооттой 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг мөн адил арилжааны журмаар өөрийн туслан гүйцэтгэгч "ЭГК"  ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Я.Г миний бие 2013 оны 07-р сарын 07-ны өдөр "ЭГК" ХХК-тай 13/005 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулж, "ЛГ" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 8 -р хороо , 11-р хорооллын 34 байрны 1 тооттой 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг төлбөрт тооцон авахаар тохиролцож , "ЭГК" ХХК-д холбогдох тооцоог хийж дуусгасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд үүссэн дээрх харилцаа, хэлцлийн талаар талууд хүлээн зөвшөөрнө.

Улмаар Я.Г миний бие тус байр ашиглалтад орох үед "ЛГ" ХХК-аас түлхүүрийг хүлээн авч өөрийн зардлаар сантехникийн болон цахилгаан хэрэгслийг худалдан авч яаравчлан суурилуулан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тохиролцсон хугацаандаа тус байрандаа нүүн орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байна. Ийнхүү нүүж орсноос хойш тогтмол СӨХ-ийн төлбөрийг төлж ирсэн.

Гэтэл тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөлгүй олон жил намайг чирэгдүүлж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний худалдаж авч төлбөрийг бүрэн төлсөн Сүхбаатар дүүргийн 8 -р хороо , 11-р хорооллын 34 байрны 1 тооттой 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг Лөгаси групп" ХХК Б.Б-т 2016 оны 06 сарын 26-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ"-ээр Б.Б-т худалдаж Ү-...0 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөр Б.Б-ыг бүртгэсэн 000474852 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарчээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "ЛГ" ХХК нь Б.Б-с зээлдэн авсан мөнгөн хөрөнгийн барьцаа болгон тус үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б-т худалдсан мэтээр дээрх гэрээг хийсэн болохыг гэрээний талууд хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үзвэл Б.Б болон "ЛГ" ХХК нарын хооронд зээлийн хэлцэл, түүний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах аргаар хөрөнгө нэр дээр шилжүүлэх буюу фидуцийн хэлцэл хийгдсэн болох нь тодорхой болоод байна.

Мөн Б.Б нь "ЛГ" ХХК-ийг зээлийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд тус өөрийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгийг буцаан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн. 

Иргэний хуулийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд тус гэрээ зөвхөн хөдлөх хөрөнгийн хувьд байгуулагдах боломжтой.

Гэтэл Б.Б болон "ЛГ" ХХК нь үл хөдлөх хөрөнгийг мөнгөн төлбөрийн үүрэгт фидуцийн хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бодит хэлцэл хийсэн. Энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 235.1-д нийцэхгүй байсан тул түүнийгээ талуудын хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн мэтээр халхавчилсны үндсэн дээр улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийг Б.Б-ыг өмчлөлд бүртгүүлсэн халхавч гэрээ хийсэн байна.

Иймд "ЛГ" ХХК болон Б.Б нарын хооронд 2016 оны 06 сарын 26-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.3.өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Мөн "ЛГ" ХХК нь тус хөрөнгийг арилжааны журмаар гүйцэтгэгч "ХЦ" ХХК-д шилжүүлэн өгсөн, "ХЦ" ХХК нь туслан гүйцэтгэгч "ЭГК"  ХХК ажлын хөлсөнд арилжааны журмаар шилжүүлэн өгсөн. "ЭГК" ХХК нь дээрх байдлаар захиран зарцуулах эрхийг олж авсан хөрөнгийг 2013.07.07-ны 13/005 Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ-ний төлбөрт Я.Г миний биед худалдаж бодит байдлаар шилжүүлэн өгсөн байхдаа харилцаг талуудын хүсэлтийн дагуу Я.Г миний өмчлөлд тус үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой шаардлагатай баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иргэний хуулийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу тус үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж бодит эзэмшилдээ авсан цагаас эхлэн миний бие Сүхбаатар дүүргийн******* , 11-р хорооллын 34 байрны 1 тооттой 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Тийнхүү үүргээ зөрчсөн байх хугацаандаа төлбөрийг бүрэн төлж худалдан авсан өмчлөгч миний эрхийг зөрчиж өөрийн нэр дээр дуусаагүй барилгын гэрчилгээний бүртгэл байсныг хууль бусаар ашиглаж Б Б-оос авсан зээлийн барьцаанд тус орон сууцыг барьцаалуулахдаа худалдсан мэтээр гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүнд шилжүүлэн өгсөн нь бодит хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчсөн Иргэний хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны зарчимд нийцээгүй үйлдэл болсон.

Иймд "ЛГ" ХХК болон Б.Б нарын хооронд 2016 оны 06 сарын 26-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ 56.1.Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

"ЭГК" ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэн Я.Г-тэй байгуулсан гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Я.Г түлхүүрээ аваад ороод сууцан учраас хүлээлцтай хандаж байсан. Я.Г 44.35 м.кв орон сууцны төлбөрийг төлсөн байдаг.

"ЛГ" ХХК болон Б.Б нарын хооронд 2016 оны 06 сарын 26-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ-г дээрх үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бусд тооцож тус хөрөнгийн бодит, шударга, хууль ёсны өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. гэв.

 

Хариуцагч "ЛГ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн барьсан *******, 8 хороо, 11 хороолол, 34 байрны 1 тоот орон сууцыг нэхэмжлэгч Я.Г нь захиалсан Захиалгын гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ огт байхгүй бөгөөд бид нэхэмжлэгчийн зүгээс "ЛГ" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэх Эфрейм гэйт констракшин ХХК -тай ямар нэгэн ажил гүйцэтгүүлэх гэрээ огт байгуулаагүй, энэ компаний нэрийг одоо сонсож байна.

Миний бие Б.Мөнхболд нь 2019 оны 12 сард эмээ ээжийгээ асрахаар Булган аймагт удаан хугацаагаар байсан болно. Иймд хүндэтгэн үзэж шийтгэвэр гаргуулахгүйгээр шийдвэрэлэж өгнө үү.

"ЛГ" ХХК нь 2013 онд Сүхбаатар дүүргийн 8 дугаар xopoo, 11 дүгээр хороололд тус нэхэмжлэлд дурдсан орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Уг орон сууцны барилгыг барихдаа иргэн Я. Гүндээ гэх хүнтэй ямар нэгэн Орон сууц худалдах, худалдан авах, эсхүл Орон сууцны захиалгын гэрээ зэрэг бичиг баримт үйлдсэн зүйл байхгүй.

Мөн уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа Эфрейм гэйт констракшн ХХК-тай "ЛГ" ХХК нь хамтран ажиллах тухай ямар ч гэрээ байгуулагдаж байгаагүй болно.

Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн гэрээ нь Я.Г болон Эфрейм гэйт констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байна. Энэ нь зөвхөн уг гэрээг байгуулсан 2 талын эрх ашгийг хөндсөн зүйл бөгөөд үүнд манай Компанийн хувьд ямар нэгэн оролцоогүй, талуудын эрх ашгийг хөндсөн зүйл огт байхгүй юм.

Эфрейм гэйт констракшн ХХК-иас "ЛГ" ХХК нь ямар нэгэн бетон зуурмаг авч байгаагүй, мөн тус компанийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулж байсан ямар ч тохиолдол байхгүй.

Түүнчлэн хавтаст хэргийн 9 дэх хуудсанд байгаа шилжүүлгийн 2 баримт нь Я.Г гэх хүнээс Б.Сэргэлэн, Эфрейм гэйт констракшн ХХК-д шилжүүлсэн баримтууд байна. Үүнд хариуцагч "ЛГ" ХХК нь ямар ч хамааралгүй болно.

Мөн хавтаст хэрэгт хавсаргасан түүнийг 10, 11-р хуудсанд байгаа баримтуудын хувьд бол Барилга баригдаад Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байхад бол уг барилгыг бариулсан "ЛГ" ХХК нь тухайн орон сууцанд хэн гэдэг хүн байгаагаас үл хамааран уг орон сууцны ашиглалтын зардлыг нэхэмжлэн авдаг байсан. Энэ ажлын хүрээнд л гаргасан нэхэмжлэл байгаа бөгөөд энэ нэхэмжлэлд ямар нэгэн хүний нэр заагаагүй байгааг болохыг, үүнээс хойш Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсаны дараах нэхэмжлэлийг Сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн нэрээр гаргаж байсныг, мөн эдгээр нэхэмжлэлд Ч.Буяндэлгэр гэж хүн дурдагдаж байгаа болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Энэ нэхэмжлэл нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд харин ч яагаад манай компанийн бариулсан барилгын 1 тоотод энэ хүн амьдарч байгаа болон биднээс ийм зүйл шаардаж байгааг тодруулах болно. гэв.

 

Хариуцагч "ЭГК" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр "ЭГК"  ХХК-тай иргэн Я.Г-гийн зүгээс Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулагдсан байгаа юм.

"ЛГ" ХХК, Я.Г нар харилцан тохиролцоод Я.Г гэдэг хүн тухайн байранд орсон юм билээ. Гэхдээ захиалгын гэрээ хийгдээгүй боловч тухайн байрыг хүлээгээд авчихсан байсан.

Өмнөх шүүх хуралдаан дээр "ЛГ" ХХК-ийн захирал Б.Мөнхболд ирж тайлбар хэлэхдээ "ЛГ" ХХК болон манай "ХЦ" ХХК нарын хоорондын төлбөр тооцооны асуудал байгаа юм.

Энэ асуудлыг шийдэж чадахгүйгээс болоод нэхэмжлэгч Я.Г-гийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм байна, төлбөр тооцоотой холбоотойгоор мөнгө хэрэгтэй болсон тул гуравдагч этгээд Б.Б-оос мөнгө зээлж тухайн байрыг зээлийн баталгаа болгон шилжүүлсэн нь үнэн тул нэхэмжлэгчийн ярьж буй зүйлс бодит юм.

Хуульд заасан нөхцөл шаардлагуудыг харахад улсын бүртгэлийн гэрчилгээг харахаар Б,Б-ын эрх ашиг зөрчигдөж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Б улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулаагүй байсан бол энэ орон сууц нь 100% Я.Г-гийн эд хөрөнгө болж байгаа юм.

Энэ талаар захирлууд бүгд мэдэж байгаа. Хариуцагч "ЛГ" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэлийн гэрээ байгуулъя гэсэн зүйл ярьж байгаа юм. Гол асуудал нь л энэ юм. Тэрнээс биш "ЭГК" ХХК нь энэ хэрэг маргаанд ямар ч хамааралгүй болно. Хамгийн гол нь "ЛГ" ХХК болон "ХЦ" ХХК нарын үл ойлголцлоос болоод иргэн Я.Г-гийн эрх ашиг зөрчигдөж, мөн Б.Б нь "ЛГ" ХХК-д мөнгө зээлүүлээд түүнийхээ оронд тухайн орон сууцыг авсан ийм ээдрээтэй асуудал гараад байгаа юм. "ЛГ" ХХК-ийн захирал энэ хэргийн жинхэнэ хариуцагч. гэв.

 

Хариуцагч Б.Б-ын өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлцэл хүчин төгөлдөр бус болсны үр дагаварыг тусгаагүй. Өнөөдөр Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үндэслэлийг заасан.

Б.Б нь "ЛГ" ХХК нарын хооронд өр төлбөрийн асуудал байдаг. Энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие "ЛГ" ХХК-тай 2016 оны 6 сарын 26-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн*******,*******лол, 34 байр 1 тоот орон сууцыг авлагадаа тооцон худалдан авч, эрхийн бүртгэлийн Ү-2...0 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу хууль ёсоор өмчилдөг. 

Гэтэл иргэн Я.Г нь нэхэмжлэгч миний өмчлөлийн орон сууцыг хууль ёсоор өөрийн өмчлөлдөө шилжүүлэн аваагүй атлаа эзэмшиж, ашиглан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулаад байна. 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн*******,*******, 34 байр, 1 тоот орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2013 оны 07 сарын 07-ны өдрийн 13/005 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эфрейм гэйт констракшн ХХК-ийн Өглөгийн журналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хаан банкны мөнгөн шилжүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ЛГ" ХХК-ийн Төлбөрийн хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мандах өргөө СӨХ-ны Төлбөрийн нэхэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3108 дугаар шүүгчийн захирамж, Я.Г-гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Легеси 34 байрны 1 тоот орон сууцны талаар зургууд, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Зээлийн мэдээллийн сан зээлдэгчийн талаарх мэдээллийн баримт, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1462 бүртгэлийн дугаар Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Я.Г, Б.Г нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк ХХК дахь Я.Г-гийн 5045086526 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.М, Б.Б, Б.С нарын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар,

Хариуцагч "ЛГ" ХХК-ийн баримтаар гаргасан Легаси групп ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,"ЛГ" ХХК-ийн Дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.Г хариуцагч "ЛГ" ХХК, хариуцагч "ЭГК" ХХК, хариуцагч Б.Б нарт холбогдуулан *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.Г-г бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг "ЛГ" ХХК-д даалгах тухай, "ЛГ" ХХК болон Б.Б нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Б.Б нэхэмжлэгч Я.Г-д холбогдуулан *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 01 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "ЛГ" ХХК нь энэ нэхэмжлэл нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагч "ЭГК" ХХК нь энэ хэрэг маргаанд ямар ч хамааралгүй гэж маргасан.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Я.Г нь тус үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж бодит эзэмшилдээ авсан цагаас сууцны хууль ёсны өмчлөгч болсон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч "ЭГК" ХХК-тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулсан болох нь 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 13/005 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

13/005 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ-ний 1-ийн 1.3, 2-ын 2.2, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч "ЭГК" ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 320 м.куб, М:250 маркийн бетон зуурмагийг нийлүүлэх, хариуцагч "ЭГК" ХХК нь 1 м.куб нь 158,000/нэг зуун тавин найман мянга/ төгрөгийн үнэ бүхий 320 м.куб, М:250 маркийн нийт 50,560,000/тавин сая таван зуун жаран мянга/ төгрөгийн үнэтэй бетон зуурмагийн үнэд 1 м.кв нь 2,000,000/хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 43,95 м.кв нийт 87,900,000/наян долоон сая есөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй *******, 8 дугаар хороо,*******, Их тойруу-34, Л апартмент байрны 2 давхрын А-2 байрыг 50,560,000/тавин сая таван зуун жаран мянга/ төгрөгийн төлбөрт тооцож, нэхэмжлэгч нь үлдэгдэл 37,340,000/гучин долоон сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 13/005 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч "ЭГК" ХХК-д 320 м.куб, М:250 маркийн бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 13/005 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч нь К ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байх ба хариуцагч "ЭГК" ХХК-д 320 м.куб, М:250 маркийн бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлж, хариуцагч нь Гэрээний 4-ийн 4.1-т зааснаар *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь Карьер ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн № Б/003 Тодорхойлолт, гэрч Т.Мэдэхгүйн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, "ЛГ" ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Ашиглалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар, "Х Б" ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбар, Мандах өргөө СӨХ-ны 2014 оны 5 дугаар сарын Төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар, Төрийн банк ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөрийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны үнийг хариуцагч "ЭГК" ХХК төлж барагдуулсан болох нь Гэрээний хуулбар, Хаан банк ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбар, Хаан банк ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбар, Хаан банк ХХК-д Я.Г-гийн эзэмшиж байгаа 5045086526 дугаар төгрөгийн Депозит дансны 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч "ЛГ" ХХК нь *******, 8 дугаар хороо,*******, Их тойруу-34, Л апартмент байрны гүйцэтгэгч болох нь Л апартмент байрны танилцуулгаар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч "ЛГ" ХХК нь "ЭГК" ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байгаагүй, гэрээ, хэлцэл байгуулаагүй гэж маргаж байна.

 

Хариуцагч "ЛГ" ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй Эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээний үндэслэл хэсэг, 1-т зааснаар "ЛГ" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "ЭГК" ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулсан болохыг хүлээн зөвшөөрч, Гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч "ЛГ" ХХК-ийн "ЭГК" ХХК нь *******, 8 дугаар хороо,*******, Их тойруу-34, Л апартмент байрны туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаагүй гэх тайлбар 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр няцаагдаж байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ЭГК" ХХК нь *******, 8 дугаар хороо,*******, Их тойруу-34, Л апартмент барилгыг барихад хариуцагч "ЛГ" ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж, хариуцагч Легаси групп ХХК нь "ЭГК" ХХК*******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг ажлын хөлсөд тооцож өгсөн болох нь "ЛГ" ХХК нэхэмжлэгчээс 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Ашиглалтын төлбөрийн нэхэмжилсэн үйлдэл болон нэхэмжлэгчийг 1 тоот орон сууцнаас албадан гаргуулахаар шаардаагүй үйлдэл, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, гэрч Т.Мэдэхгүйн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, "ЛГ" ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Ашиглалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар, Хаан банк ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбар, Мандах өргөө СӨХ-ны 2014 оны 5 дугаар сарын Төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар, Төрийн банк ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөрийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байх боловч хариуцагч "ЛГ" ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б.Б-той Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Б-ын өмчлөлд 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг шижлүүлжээ.

 

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2-ын 2.1-т зааснаар "ЛГ" ХХК нь Б.Б-т *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 26,600,000/хорин зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэн шилжүүлжээ.

 

Хариуцагч "ЛГ" ХХК болон Б.Б нар нь 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг төлбөрийн үүрэгт тооцож шилжүүлсэн гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.3 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

Хариуцагч "ЛГ" ХХК болон Б.Б нар нь хүсэл зоригоо илэрхийлж, хуульд заасан хэлбэрээр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.3 дахь заалтад зааснаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч "ЛГ" ХХК нь хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг буюу "ЭГК" ХХК нэхэмжлэгчийн өмчлөлд 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн гэдгийг мэдсээр байж Б.Б-той 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь "ЛГ" ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Ашиглалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг ... бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй., 59.4Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч "ЭГК" ХХК-иас *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг төлбөрт шилжүүлж авсан сонирхогч этгээд тул 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "ЛГ" ХХК нь хариуцагч Б.Б-той хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг буюу хариуцагч "ЭГК" ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлд *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн болохыг нуун дарагдуулж 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх тул 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргуулснаар тус гэрээг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59.4 дэх хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны үнийг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгчийг улсын бүртгэлийн Ү-2...0 дугаартай, *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч "ЛГ" ХХК-д улсын бүртгэлийн Ү-2...0 дугаартай, *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгах үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Бо нэхэмжлэгчид холбогдуулан *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 01 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртлээ нэхэмжлэгчийг *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 01 тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59.4 дэх хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийг 34 дүгээр байр, 01 тоот орон сууцаас албадан чөлөөлөх үндэслэлгүй ба *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 01 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Ү-2...0 дугаартай, *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 01 тооттой, 44,35 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Г-г тогтоож, Ү-2...0 дугаартай, *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 01 тооттой, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг "ЛГ" ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ын нэхэмжлэгч Я.Г-г *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 01 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 889,400 төгрөгийг, хариуцагч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 66,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 955,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Г-д олгох үндэслэлтэй.

 

115 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.           Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Ү-2...0 дугаартай, *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 01 тооттой, 44,35 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Г-г тогтоож, Ү-2...0 дугаартай, *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 01 тооттой, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг "ЛГ" ХХК-д даалгасугай.

 

2.           Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ын нэхэмжлэгч Я.Г-г *******, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 01 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 889,400 төгрөгийг, хариуцагч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 66,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 955,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Г-д олгосугай.

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

, С.ХИШИГБАТ