Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/01960

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/01960

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* байрлах, "Х Х" ХХК/РД:*******, захирал*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж, 78 тоотод байрлах, "АӨСҮТ" УТҮГ/РД:*******, захирал*******/-т холбогдох,

 

149,363,997.59 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, иргэдийн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "Х Х" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Х Х" ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд эмийн сангийн чиглэлээр 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани нь 2017 оноос эхлэн "АӨСҮТ"-ийн 1-р давхарт байрлах 25 м.кв талбай бүхий 1 өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэн Төрийн Өмчийн Хорооны болон "АӨСҮТ"-тэй гурвалсан гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэхүү хугацаанд түрээсийн гэрээний ямар нэгэн зөрчилгүй ажилласан болно.

Харин "АӨСҮТ"-ийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 31-нд гэрээ дуусгавар болсон талаар түрээслэгч байгууллагын хувьд бидэнд мэдэгдээгүй. Харин манай компани Монгол Улсын Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасны дагуу цаашид тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж ойлгож байгаа талаараа холбогдох албан тушаалтнуудад хэлсээр байсан ч 3 сарын дараагаар гэрээ дуусгавар болсон гэж сонгон шалгаруулалтыг зарласан. Гэсэн хэдий ч "Х Х" ХХК уг сонгон шалгаруултад оролцсон ба сонгон шалгаруулалтын үнэлгээ гарахад манай компани илт ялах байтал хууль бусаар "Д Х К" ХХК-г ялуулсан.

Энэхүү сонгон шалгаруулалт хууль бус явагдсан, талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар АӨСҮТөвд урьдчилан мэдэгдсэн боловч тус төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр манай үйл ажиллагааг хүчээр зогсоож, хаалга үүдийг лацдаж, эм тариа болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийг авах боломжгүй болгосон нь санхүүгийн асар их алдагдалд оруулсан.

Тухайлбал: Эм тарианы ашиглалтын хугацаа дуусаж 7,325,936.06 төгрөгийн хохирол учирсан, тус эмийн санд ажиллаж байсан 2 ажилтанд сул зогсолтын олговор цалин хөлсөнд 24,611,636.22 төгрөг олгож сул цалинжуулсан, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 1,717,075.31 төгрөг мөн үйл ажиллагаа зогсоосноос болж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хүртэлх олох ёстой санхүүгийн ашиг болох 108,709,350.00 төгрөгийн ашиг орлогоо алдсан, шүүхээр уг маргааныг шийдвэрлүүлэх бүх шатны ажиллагаанд өмгөөлөгч хөлслөн ажиллуулсан өмгөөлөгчийн хөлсөнд 7,000,000 төгрөг төлсөн. Нийт 149,506,117.59 төгрөгийн алдагдалд орсон.

Уг сонгон шалгаруулалтаар ялсан гэх "Д Х К" ХХК-ийн үйл ажиллагаа нь тогтмолжоогүй, өмнө нь ажиллаж байсан ажлын байр байхгүй, аль ч шалгуурт нь нийцэхгүй бөгөөд сонгон шалгаруулалтын урилгад заасан бүрдүүлэх материалыг дутуу өгсөн, зарим хуурамч материал бүрдүүлсэн, тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй байхад илт давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн АӨСҮТөвийн сонгон шалгруулалтын комиссын хууль зөрчсөн, хууль бус, нэхэмжпэгчийн эрхийг зөрчсөн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 13 дугаар шийдвэр, ЗХДЗШШүүхийн 2021 оны 146 дугаар магадлал, УДШүүхийн 2021 оны 118 дугаар тогтоолоор тогтоогдсон болно.

Иймд Захиргааны Ерөнхий Хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.

101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна

102.2-т Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч АӨСҮТөвийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна.Үүнд:

1. Манай үйл ажиллагааг хүчээр зогсоож, хаалга үүдийг хууль бусаар лацдаж, эм тариа болон бусад бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар барьцаалснаас болж эм тарианы ашиглалтын хугацаа дууссаны улмаас учирсан хохирол болох 7,325,936.06 төгрөг,

2. 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар cap хүртэл тухайн салбар эмийн санд ажиллаж байсан 2 ажилтанд сул зогсолтын олговор цалин хөлсөнд олгосон 24,611,636.22 төгрөг, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1,717,075.31 төгрөг нийт 26,328,711.53 төгрөг, хөлсөнд олгосон 24,611,636.22 төгрөг, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1,717,075.31 төгрөг нийт 26,328,711.53 төгрөг,

3. Манай үйл ажиллагааг зогсоосноос болж 2020 оны 04 дүгээр сарын 21- ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 14 сарын олох ёстой байсан санхүүгийн ашиг болох 108,709,350.00 төгрөг,

4. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх бүх шатны ажиллагаанд өмгөөлөгч хөлслөн ажиллуулсны төлбөрт cap бүр 500,000 төгрөг/ өмгөөлөгчийн хөлсөнд/ нийт 7,000,000 төгрөг,

5. Улсын тэмдэгтийг хураамжид төлсөн 142,120 төгрөг,

Нийт 149 506 117.59 төгрөгийг Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвөөс гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч "Х Х" ХХК-ийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байгаа. "АӨСҮТ" УТҮГ-ын ажлын хэсгийн хууль бус шийдвэрийн улмаас манай байгууллагад гэм хор учирсан.

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс захиргааны байгууллагын албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ буруутай үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан гэм хорыг нэхэмжилж байгаа. Гэм хорыг 5 ангилсан. Хавтаст хэрэгт байгууллагын 2018, 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлангаас олсон цэвэр ашгийг тухайн ажилласан саруудад хуваагаад 01 сарын цэвэр ашгийн хэмжээгээр тодорхойлоод 14 сараар тооцоолсон. Эмийн сан нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа мэргэшсэн жор баригчтай байх ёстой. Салбарыг ажиллуулахын тулд энэ 2 хүн цалинжиж байгаа. Эдгээр хоёр хүнийг өөр салбарт ажиллуулах боломжгүй байсан. Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн мэдэгдлүүд байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр гарсны дараа асуудлыг хянаж үздэг гэдгийг сануулах нь зүйтэй байна гэсэн агуулгатай байдаг. Захиргааны маргаан явж байхад "Д Х К" ХХК-тай гэрээ байгуулаад, өөр талбай гаргаж өгөөд эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан байсан. Илтэд ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүссэн учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр үйл ажиллагаа явуулж байсан. Хоёрдугаарт энэ компани хууль бусаар эзэмшээд байсан. 2020 оны 01, 02, 03 сард 2017 оны 01 сард байгуулсан гэрээний үнийн дүнгээр түрээс төлж явсан. "АӨСҮТ"-ийн захирлын байгуулсан ажлын хэсгийн буруутай шийдвэр үйл ажиллагааны улмаас байгууллагад ийм хэмжээний хохирол учраад байгаа юм. Иргэнийн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. гэв.

 

Хариуцагч "АӨСҮТ" УТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Х Х" ХХК нь "АӨСҮТ"-өөс 149,506,117 төгрөг гаргуулахаар шаардсныг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, "АӨСҮТ", "Х Х" ХХК-ийн нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт гэрээний үргэлжлэх хугацааг 1 жил буюу 2018 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрийг дуустал байхаар тусгасан.

Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.5-д Талууд гэрээний биелэлтийг хангалттай гэж дүгнэсэн нөхцөлд түрээсийн гэрээг мөн нөхцөлөөр 1/нэг/ жилээс илүүгүй хугацаагаар хоёр удаа сунгаж болно гэж заасны дагуу гэрээний талууд Түрээсийн гэрээний сунгалтын хуудас гэх баримтыг үйлдэж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, мөн Түрээсийн гэрээний сунгалтын хуудас гэх баримтыг дахин үйлдэж 2019 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацааг сунгаж, нийтдээ гэрээнд заасны дагуу уг гэрээг 2 удаа сунгасан.

Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2019 оны 12 дугаар зарын 31-ний өдрөөр дууссаныг талууд бүгд мэдэж байсан, үүний зэрэгцээ хариуцагч "АӨСҮТ" нь 2020 оны 01 дүгээр сарын 16 - чы өдөр 01/21 тоот албан бичгээр "Х Х" ХХК-д гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдэгдэж, түрээсийн талбайг суллаж өгөхийг шаардсан.

Улмаар хууль тогтоомжид заасны дагуу "АӨСҮТ" нь түрээслэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, тус шалгаруулалтад нэхэмжлэгч "Х Х" ХХК нь оролцож шалгаргаагүй боловч төрийн өөрийн өмчийн түрээсийн талбайг суллаж өгөхгүй байсан, гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сарын дараа буюу 2020 оны 11 дүгээр сард талбайг суллаж өгсөн.

Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох эм тарианы ашиглалтын хугацаа дууссаны хохирол 7,325,936 төгрөг, 2 ажилтны цалин 24,611,636 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1,717,075 төгрөг, олох ёстой байсан ашиг 108,709,350 төгрөг нийт 149,506,117 төгргийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссанаар түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүргийн хэрэгжилт зогсож, талууд өөрийн эд хөрөнгийн өмчлөл, ашиглалтыг хариуцдаг.

Нэхэмжлэгчид дээрх хохирол, зардал гарахад хариуцагч нь гэм буруугүй буюу нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйлдэл байхгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдагдсан захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргаан нь Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний хугацаа дуусаж, цуцлагдсантай холбоотой бус түрээслэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой маргаан тул шүүхийн уг шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй юм.

Иймд "АӨСҮТ"-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

04 сард лацдаад 10 сард гарсан. 08 сард мэдэгдэл өгч байсан. Бид нар эм хэрэгслээ авах гээд ирэхэд өгөхгүй гэдэг асуудал гаргаж байгаагүй. 08 сар хүртэл юмаа аваач ээ гээд мэдэгдэл өгч байсан. Энэ нь хэрэгт авагдсан. Тиймээс хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн асуудал биш гэж үзэж байна. Хоёрдугаарт ажилтнуудын цалин, нийгмийн даатгалын асуудал ярьж байна. Компани өөр эмийн сан, үйлдвэртэй байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг харахаар 5-6 хүн ажиллаж байгаа. Өөр эмийн санд зөвшөөрөлтэй хүнийг ажиллуулахгүй гэх зүйл байхгүй. Шүүхээр шийдвэрлүүлсэн өмгөөлөгчийн зардал гэж байна. Эрхээ хамгаалуулж байгаа зардлыг хариуцагч хариуцах ёсгүй. Бэлнээр мөнгө өгөөд акт үйлдээд явсан байдаг. Үүнийг шалгах асуудал байгаа. Олох байсан орлого 108,000,000 төгрөг баримтаар тогтоогдоогүй. Захиргааны байгууллага буруутай шийдвэр гаргасан бол захиргааны байгууллагаас шаардах ёстой. Захиргааны байгууллага ажлын хэсэг мөн гэдгийг Улсын дээд шүүх тогтоосон. Уг ажлын хэсэг татан буугдаагүй гэсэн албан бичгийг хариуцагч талаас өгсөн. Гэм хор учирсан гэж байгаа бол гэм хор учирсан гэдгийг тогтоосон байх ёстой. Сонгон шалгаруулалтад өөрсдийгөө ялсан гэж тайлбарлаж байгаа боловч ялсан байдлыг тогтоосон зүйл байхгүй. " Д Х К" ХХК-ийн баримтад дүгнэлт хийсэн. "Х Х" ХХК-ийн материал хуульд нийцсэн гэсэн дүгнэлт огт байхгүй. Дүнгийн нэгтгэл Захиргааны шүүхээр хүчин төгөлдөр болсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: "Х Х" ХХК эмийн хугацаа дууссан гэж мөнгө нэхэмжилж байгаа юм байна. Эднийх салбар эмийн сантай юм байна. Салбар эмийн сан руу шилжүүлээд эмийн хугацаагаа дуусгахгүй борлуулсан бол хохирол амсахгүй байсан байх. Ер нь бол үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөллийн хөлсийг эдний компани хариуцахгүй гэж үзэж байна. "Х Х" ХХК өөрөө хариуцах ёстой. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "Х Х" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ТӨ-2017/198 дугаартай Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Түрээсийн гэрээний сунгалтын хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Гэрээ дүгнэсэн протоколын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Түрээсийн гэрээний сунгалтын хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Гэрээ дүгнэсэн протоколын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 сарын 08-ны өдрийн А/21 дугаартай "Х Х" ХХК-ийн захирлын тушаал, Акталсан барааны зарлагын баримт, "Х Х" ХХК-ийн ажил олгогчийн болон даатгуулагчийн 2021 оны 1-р сарын нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн ажил олгогчийн болон даатгуулагчийн 2021 оны 3-р сарын нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн ажил олгогчийн болон даатгуулагчийн 2021 оны 6-р сарын нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 1-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 3-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 4-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 5-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 6-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 8-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 10-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 12-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн санхүү байдлын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 1-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 3-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 5-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 6-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 1-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 3-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 5-р сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн санхүү байдлын 2019 оны 4 улирлын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн мөнгөн гүйлгээний тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн санхүү байдлын 2020 оны 4 улирлын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,"Х Х" ХХК-ийн өмчийн өөрчлөлтийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн мөнгөн гүйлгээний тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "Х Х" ХХК-ийн депозит дансны хуулга, Ч.Х нарт олгосон цалингийн жагсаалт, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай "Х Х" ХХК-ийн захирлын тушаал, 2016 оны 04 сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай "Х Х" ХХК-ийн захирлын тушаал, 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 118 дугаартай Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 146 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтууд, "Х Б" ХХК дахь "Х Х" ХХК-ийн дансны хуулга, "Х Х" ХХК-ийн "Х Б" ХХК-ны шилжүүлгийн баримтууд,

Хариуцагчийн баримтаар гаргасан "АӨСҮТ" УТҮГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 01/21 дугаартай "АӨСҮТ" УТҮГ-ын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 01/148 дугаартай "АӨСҮТ" УТҮГ-ын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 01/151 дугаартай "АӨСҮТ" УТҮГ-ын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 01/180 дугаартай "АӨСҮТ" УТҮГ-ын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 сарын 17-ны өдрийн А-1/676 дугаартай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 01/193 дугаартай "АӨСҮТ" УТҮГ-ын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 01/207 дугаартай "АӨСҮТ" УТҮГ-ын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 01/348 дугаартай "АӨСҮТ" УТҮГ-ын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 01/444 дугаартай "АӨСҮТ" УТҮГ-ын албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн 2020 оны 2-р сарын 28-ны өдрийн А/14 дугаартай "АӨСҮТ"-ийн захирлын тушаалын хуулбар , 2020 оны 3 сарын 27-ны өдрийн дүнгийн нэгтгэлийн хуулбар, Зууны мэдээ сонинг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч "Х Х" ХХК хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-т холбогдуулан эм тарианы ашиглалтын хугацаа дууссаны учирсан хохиролд 7,325,936.06/долоон сая гурван зуун хорин таван мянга есөн зуун гучин зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг, 2 ажилтанд сул зогсолтын олговор цалин хөлсөнд олгосон 24,611,636.22/хорин дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга зургаан зуун гучин зургаан төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,717,075.31/нэг сая долоон зуун арван долоон мянга далан таван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг, нийт 26,328,711.53/хорин зургаан сая гурван зуун хорин найман мянга долоон зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх олох ёстой байсан ашиг болох 108,709,350/нэг зуун найман сая долоон зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 4,500,000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, бүгд 149,363,997.59/нэг зуун дөчин есөн сая гурван зуун жаран гурван мянга есөн зуун ерэн долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "АӨСҮТ" УТҮГ нь нэхэмжлэгчид дээрх хохирол, зардал гарахад хариуцагч нь гэм буруугүй буюу нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйлдэл байхгүй гэж маргасан.

 

Иргэдийн төлөөлөгч нь салбар эмийн сан руу шилжүүлээд эмийн хугацаагаа дуусгахгүй борлуулсан бол хохирол амсахгүй байсан байх, ер нь бол үндэслэлтэй гэж үзэж байна, өмгөөллийн хөлсийг эдний компани хариуцахгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан.

 

Дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн өмгөөллийн хөлсийг эдний компани хариуцахгүй гэсэн дүгнэлтээс бусад салбар эмийн сан руу шилжүүлээд эмийн хугацаагаа дуусгахгүй борлуулсан бол хохирол амсахгүй байсан байх, ер нь бол үндэслэлтэй гэсэн дүгнэлт үндэслэлгүй байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ТӨ-2017/198 дугаар Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулсан болох нь ТӨ-2017/198 дугаар Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

ТӨ-2017/198 дугаар Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний 1-ийн 1.1, 1.2, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байгаа "АӨСҮТ"-ийн поликлиникийн 1-р давхарт 1 өрөө, 25 м.кв талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь ТӨ-2017/198 дугаар Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Тус ТӨ-2017/198 дугаар Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул Түрээсийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

"АӨСҮТ"-ийн поликлиникийн 1-р давхрын 1 өрөө, 25 м.кв талбай нь поликлиникийн талбайн нэг хэсэг байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байгаа төрийн өмчийг түрээслэсэн байх тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь тус гэрээг баталгаажуулсан байна.

 

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно. гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.3, 11-ийн 11.5-д зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, нэг жилийн хугацаатай, нэг жилээс илүүгүй хугацаагаар хоёр удаа сунгах нөхцөлтэйгээр байгуулжээ.

 

Гэрээний 1-ийн 1.3, 11-ийн 11.5 дахь заалт нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Гэрээний 1-ийн 1.3, 11-ийн 11.5-д зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1/нэг/ жилийн хугацаатай, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1/нэг/ жилийн хугацаатай, нийт 2/хоёр/ удаа сунгасан болох нь зохигчийн тайлбар, Түрээсийн гэрээний сунгалтын хуудсын хуулбараар

 

Хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсныг мэдэгдсэн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 01/21 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус төвийн А байрны 1 дүгээр давхрын эмийн сан, кофе шопын зориулалт бүхий өрөөнд түрээслэгч сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулсан болох нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай А/14 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг тус төвийн байрны 1-р давхрын 25 м.кв талбайтай нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр явуулдахдаа Тендерийн урилга-д тусгагдсан бүрдүүлэх материалын бүрдэл хангаагүй компанийн баримтыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оруулан материалыг үнэлэхдээ журмын холбогдох заалтуудыг зөрчиж, зааврын дагуу сонгон шалгаруулалтыг дүгнээгүй болох нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар Магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн Түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дүнгийн нэгтгэл-ийг хүчингүй болгосон болох нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Захиргааны Ерөнхий Хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас учирсан хохиролд бүгд 149,363,997.59/нэг зуун дөчин есөн сая гурван зуун жаран гурван мянга есөн зуун ерэн долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагчийн Түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дүнгийн нэгтгэл-ийг хүчингүй болгосон байх боловч нэхэмжлэгчид учирсан гэх бүгд 149,363,997.59/нэг зуун дөчин есөн сая гурван зуун жаран гурван мянга есөн зуун ерэн долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийн хохирол нь хариуцагчийн нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн тус хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоогүй байна.

 

Зохигчийн байгуулсан Гэрээний хугацаа дуусгавар болсны дараа буюу гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсны дараа түрээслэгчийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан байх ба хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөнөөс эсхүл хариуцагч нь сонгон шалгаруулалтыг журам зөрчиж явуулсны улмаас нэхэмжлэгчид бүгд 149,363,997.59/нэг зуун дөчин есөн сая гурван зуун жаран гурван мянга есөн зуун ерэн долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 25 м.кв талбайтай нэг өрөөг эзэмшиж, ашиглаж байсан байх ба 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө хадгалагдаж байгаа тус өрөөг лацадсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 25 м.кв талбайтай өрөөг лацадсан тул нэхэмжлэгч нь тухайн өрөөнд нэвтрэх, өрөөнд байгаа эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болсон болох нь зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл лацтай байсан гэх тайлбараар тогтоогдож байна.

 

25 м.кв талбайтай өрөө лацтай, нэвтрэх боломжгүй байсантай холбоотой нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Акталсан барааны зарлагын баримтад тусгасан нийт 54/тавин дөрөв/ нэр төрлийн эм тарианаас 45/дөчин тав/ нэр төрлийн эм тарианы хадгалалтын хугацаа дуусч нэхэмжлэгчид нийт 7,190,786/долоон сая нэг зуун ерэн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг хохирол учирсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 000-248852 Акталсан барааны зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 000-248852 Акталсан барааны зарлагын баримтад тусгасан 54/тавин дөрөв/ нэр төрлийн эм тарианаас нийт 9/ес/ нэр төрлийн буюу нийт 5,000/таван мянга/ төгрөгийн үнэтэй 1/нэг/ ширхэг Линкас сироп 120 мл, нийт 55,200/тавин таван мянга хоёр зуу/ төгрөгийн үнэтэй 6/зургаа/ ширхэг Тирузор 5 мг, нийт 17,500/арван долоон мянга таван зуу/ төгрөгийн үнэтэй 7/долоо/ ширхэг Ацикловер крем 5 гр, нийт 7,200/долоон мянга хоёр зуу/ төгрөгийн үнэтэй 2.4 ширхэг Ревалгин шахмал №10, нийт 2,000/хоёр мянга/ төгрөгийн үнэтэй 1/нэг/ шил, Салицилийн спирт 30 мл, нийт 3,920/гурван мянга есөн зуун хорь/ төгрөгийн үнэтэй 16/арван зургаа/ ширхэг Хиконцил 250 мг №1, нийт 5,250/таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийн үнэтэй 10/арав/ шил Алоэ цомбо 1 мл, нийт 5,000/таван мянга/ төгрөгийн үнэтэй 10/арав/ ширхэг Панадол лаа 125 мг №10, нийт 28,000/хорин найман мянга/ төгрөгийн үнэтэй 14/арван дөрөв/ ширхэг Контролок 40 мг 1, бүгд 135,150/нэг зуун гучин таван мянга нэг зуун тавь/ төгрөгийн эм тарианы хадгалах хугацаа дуусаагүй болох нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 000-248852 Акталсан барааны зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 25 м.кв талбайтай өрөөг лацадсан тул тус өрөөнд хадгалж байсан эм тариаг авах боломжгүй болж, нэхэмжлэгчийн 45/дөчин тав/ нэр төрлийн эм тарианы хадгалалтын хугацаа дуусч, хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчид нийт 7,190,786/7,325,936-135,150=7,190,786/ /долоон сая нэг зуун ерэн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 000-248852 Акталсан барааны зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.

 

Хариуцагчийн дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчид нийт 7,190,786/долоон сая нэг зуун ерэн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийн гэм хорын хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 7,190,786/долоон сая нэг зуун ерэн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 101,518,564/нэг зуун нэг сая таван зуун арван найман мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-аас нийт 7,190,786/долоон сая нэг зуун ерэн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х Х" ХХК-д олгож, үлдсэн 101,518,564/нэг зуун нэг сая таван зуун арван найман мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Х Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 905,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 130,002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х Х"ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-аас нийт 7,190,786/долоон сая нэг зуун ерэн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х Х" ХХК-д олгож, үлдсэн 101,518,564/нэг зуун нэг сая таван зуун арван найман мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Х Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 905,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 130,002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х Х" ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ