Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2023/01077

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2023/01077

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01577/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, *******од оршин суух ******* /РД: *******78, Утас: *******05/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр,од оршин суух /РД: 00, Утас: 62/-т холбогдох,

Зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, энэ 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* 29 м.кв 2 өрөө орон сууцны тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1982 онд намайг улсад сайн ажилласан гэж Дархан хотын гүйцэтгэх захиргаа энэ 2 өрөө байрыг олгосон. Дархан хот бүгд мэднэ. 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тоот шийдвэрээр шүүх нотолж өгсөн. Намайг эзгүйд миний ээж , миний дүү нар миний байрыг хувьчилж авсан. т хуурагдаж миний ээж , нар үхсэн. Иргэний хуульд зааснаар энэ байр надад өвлөгдсөн. Энэ 2 өрөө байрны хууль ёсны өвлөгчөөр намайг болохыг тогтоож өгнө үү. 1982 онд намайг сайн ажилсан гэж Дархан хотын ардын депатадуудын гүйцэтгэх захиргаанаас одоогийн хаягаар Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг ******* хороолол ******* байрны 0******* 2 өрөө байрыг олгосон. Намайг байхгүй байхад миний ээж н.Ханд, миний төрсөн дүү нар хувьчилж авсан байсан. Би тухайн үед Улаанбаатар хотод их сургуульд сурч байсан. 1996 он билүү 1998 онд манай гэр бүлийнхэн хувьчилж авсан байдаг. Би тухайн үед мэдээгүй байсан. Нэг өдөр ээж минь дүү чинь чиний байрыг байхгүй болгох гээд байна гэж хэлсэн. Надад мэдэгдэхгүйгээр гарын үсэг зуруулаад байна. Чи хуулийн байгууллагад хандаарай гэж хэлсэн. Би шүүхэд хандсан. Шүүхээс 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр энэ байрны шударга эзэмшигчээр намайг тогтоосон. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний дугаартай шүүхийн шийдвэр гарсан. 2011 онд миний өмгөөлөгч байсан н.Пүрэвдорж нэхэмжлэл гарга гэж хэлсэн. Би тухайн үед хууль мэддэггүй байсан. Би тухайн үед үгэнд нь ороод нэхэмжлэл гаргасан. Шүүгч маргаан бүхий байрны шударга эзэмшигч нь намайг мөн гэсэн шийдвэр гаргаж өгсөн. Энэ үед н.Пүрэвдорж ах оролцож ийн талд гаргаж өгсөн. ах надад тухайн үед 3,000,000 төгрөг зээлдүүлсэн байсан. Зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй тухайн байрыг авчихъя гэж бодсон юм байна лээ би тухайн үед мэдээгүй. 1108 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход нь би шүүгчээс асуухад н.Пүрэвдорж өгөх мөнгөө өгчихвөл бүгд чиний талд би мэдэж байна гэж хэлсэн. Би олж уулзах гэж чадсангүй. Би худлаа хэлж чаддаггүй хүн. Би муу нэртэй шоронд орсон хүн. Надад суурь хүмүүжил байдаг. Би худлаа хэлж хуурч чадах хүн биш. Би тухайн байрны хууль ёсны өмчлөгч мөн. 2013 онд миний төрсөн дүү өвчний улмаас айлгаж, сүрдүүлж их хэмжээний мөнгө нэхсэний улмаас нас барсан. Улсын дээд шүүхийн тогтоол дээр байгаа би 8,000,000 төгрөг аваагүй гэж бичсэн байгаа. Цагдаагийн байгууллагад байрын өгнө гэж хэлж байсан. Миний ээж орон гэргүй боллоо гэж их зовж шаналж байсан. Улмаар биеийн байдал нь муудаж нас барсан. Орон гэргүй байх ямар байдгийг та бүхэн гадарлаж байгаа байх. Намайг алах нь дутаж байгаа юм уу би ойлгохгүй байна. ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д нас барсан гэж зарлагдсан этгээдийн хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлэхээр заасан. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй талаар хуульчилсан. Хуурамч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, маргаан бүхий байрны хууль ёсны өвлөгчөөр Довчингийн Болд мөн болохыг тогтоосон шийдвэр гаргаж өгнө үү. Мөн ээс нэхэмжлэл хүлээж авахаас татгалзсан 88******* шүүгчийн захирамж байгаа. Мөн өнөөдөр шүүгчийн захирамж гаргаж өгсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор хуульчилсан. Иргэний хуулийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөхөөр хуульчилсан. Мөн хуулийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан. Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тогтоолд иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим заалтыг тайлбарласан байдаг. Уг тогтоолд 6.2-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Эдгээр хуулийг хэрэглэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хууль ёсны өвлөгчөөр Довчингийн Болд миний бие мөн болохыг тогтоож өгнө үү.

 

Сая нотлох баримт гаргаж өгөхөд хүлээж авсангүй. Тэр баримт дээр энэ байрны өмчлөгч гэсэн Дархан-Уул аймгийн ын газраас авсан лавлагаа байсан. Улсын тэмдэгтийн хураамж өмнө нь төлчихсөн гэж ойлгоод төлөөгүй юм. Энэ байрыг надад Дархан хотын захиргаа сайн ажилласан гээд өгсөн. Тухайн үед би ******* зэргийн гагнуурчин байсан. Миний өдөр шөнөгүй ажиллаж байсан хөдөлмөрийн үнэлж Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 6 дугаар хороолол 4 дүгээр байрны *******од байрлах 2 өрөө байрыг надад олгосон. 1996 онд Монгол Улсад өмч хувьчлал явагдахад миний ээж Цэндийн Ханд, одоо нас барсан, энэ гэж хүнээс болж нас барсан, мөн энэ хүнээс бол миний төрсөн дүү айсандаа нас барсан. Энэ хоёр маань өөрийнхөө нэр дээр өмчилж авсан юм билээ. Ээж надад хэлэхдээ ...дүү чинь хүнээс мөнгө авлаа, бэлэглэлийн гэрээ хийх гэж намайг дуудаж гарын үсэг зурууллаа, миний хүү байраа алдаж магадгүй, шүүхэд хандсан нь зөв шүү гэж хэлсэн. Үүний дагуу Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Би андуураагүй бол 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 тоот Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр манай ээжид олгосон 21800 тоот гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан. Ингээд тухайн үед 2009 онд миний өмгөөлөгч байсан гэж хүнтэй би найз болчихсон байсан. Энэ хүнтэй шатар их тоглодог мөн өмгөөлөгч бид гурав найзалдаг байсан. Тэгээд Д.Пүрэвдорж ах надад чи танил тал ихтэй, Улаанбаатарт төрж өссөн юм чинь миний охин нотариат болох сонирхолтой байгаа юм аа чи хөөцөлдөөд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би хүнд үгүй гэж чаддаггүй учраас зөвшөөрсөн. Тэгээд юмыг нь хөөцөлдөөд явахад боломжгүй байсан. Тухайн үед чамд мөнгө хэрэг болж магадгүй гээд 3 сая төгрөг өгсөн байсан юм. Би тэр мөнгийг нь аваад хүүхдийг нь нотариат болгож чадаагүй. Миний хүү унаж татдаг хүүхэд байсан, одоо ч гэсэн байгаа. Тэр хүүгээ хараад хүүгийнхээ эмчилгээнд тэр 3 сая төгрөгийг хэрэглэсэн. Тэгээд Д.Пүрэвдорж ахад яаж, ийж байгаад охины чинь нотариатын эрхийг авч өгнө гэж хэлсэн. Тухайн үед Хууль зүйн яаманд ажилладаг байсан миний таньдаг хүн ажил нь солигдоод явчихсан байна гэж Д.Пүрэвдорж ахад хэлээд түүнийг ойлгосон гэж бодсон. Гэтэл цаанаа миний ажлыг бүтээж

өгөхгүй бол байрыг маань зарж мөнгөө гаргаж авах санаа явж байсан юм билээ. Тэгээд миний эсрэг Дархан-Уул аймаг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1188 дугаартай шүүхийн шийдвэрт би болон миний ээж гомдол гаргаагүй. Тухайн үед миний ээж Зүүн хараад байсан. Гарын үсгийг нь харахад манай хажуугийн эгчийг гуйж байж ээжийнхээ өмнөөс гарын үсэг зуруулсан. гэж ахтай нэг нутгийн Баянхонгор аймгийнх юм билээ, тэр шүүгч ингэж балай шийдвэр гаргасан. Уг нь шүүгч ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Тэгээд хууль зөрчиж дахиж ийм шийдвэр гаргаж манай гэр бүлийг сүйтгэсэн. Би тэй уулзахад нэг бол 4 сая төгрөг, нэг бол 6 сая төгрөг, нэг бол 8 сая төгрөг гэдэг. Миний талийгч дүүд хэдэн төгрөг өгсөн юм, би тэрийг нь төлье, байраа авъя гэхээр ярилцаж тохиролцохгүй, надтай уулзахгүй, намайг муу хэлээд байдаг. Би олон удаа мөнгийг нь өгье гэж хэлэх гэхээр утсаа авдаггүй. Хамгийн сүүлд шүүх хуралдаан дээр би хэлсэн. байсан мөнгийг нь өгье гэхээр үгүй гэж толгой сэгсэрсэн. Ингээд энэ байрыг минь өгөхгүй үндэслэлгүй хөрөнгөжих санаатай явдаг юм билээ. Би цагдаад хандсан, Цагдаагийн байгууллага 2008 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолд хэлэхдээ ...би 10 дугаар сард 10 сая төгрөг зээлчих гэхээр нь өгье гэсэн ч тэр үед надад мөнгө байгаагүй ингэж явж байгаад 10 сард 4 сая төгрөг орж ирээд 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4 сая төгрөг аваад нийт 6 сая төгрөг 8 хувийн хүүтэй, 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай гэрээ хийгээд байрных нь ордерыг түр зуур би өөрийн нэр дээр шилжүүлж авсан байгаа. Бэлэглэлийн журмаар авсан юм. Мөнгөө төлөхөөр нь буцааж т шилжүүлж өгнө гэж мэдүүлэгтээ мэдүүлсэн байгаа. Юу гэж манай хамаатан биш, ах дүү биш тэр хүнд 2 өрөө байраа өгөх билээ дээ. Тэр үед байр олдохгүй хэцүү байсан. Миний хөдөлмөрийн үнэлж Дархан хотын дарга нар олгосон. Үеийн үед бишэрч явдаг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 1******* зүйл Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, 16.3 хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй. 9 дүгээр зүйл. Иргэний эрх зүйн хамгаалалт, 9.4.8 иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох, 24.5.Нас барсан гэж зарлагдсан этгээдийн хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлнэ. 106 дугаар зүйл Өмчлөгчийн шаардах эрх, 106.1 Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 191 дүгээр зүйл 191.1.Иргэнд өвлөгдөх хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө. Тэгэхээр миний ээж, төрсөн дүү хоёрын эрх өвлөгдөж байна. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 864 тоот захирамжаар намайг байрнаас хөөж гаргах нэхэмжлэл гаргасан. Үүнийг 864 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон бол дахиж тэр хүнээс нэхэмжлэл авахгүй. 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 08/А шийдвэрийн үндэслэл хэсэгт буюу 4 дэх хуудас нь Довчингийн Уранхишигийн оршин суугаа хаягийг эрх бүхий байгууллагад хандаж тодруулсны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээнээс үүссэн маргааныг харьяаллын дагуу иргэний шүүхэд хандаж хохирлоо барагдуулах боломжтой гэсэн шийдвэр гарсан. /Нямаа шүүгч ийм шийдвэр гаргахгүй байсан аргагүй эрхэнд гаргасан юм билээ, би зовлонг нь ойлгож байгаа./ 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 тоот захиргааны хэргийн шүүхийн магадлал, Д, нарын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр энэ байр , нарын өмч мөн гэж тогтоогдов гэсэн байгаа. 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр , нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийн Улсын бүртгэлд бүртгэлийн дугаартай гэрчилгээ авсныг хууль зүйн үндэслэлгүй гэж Захиргааны хэргийн шүүгч Атарцэцэг дүгнэсэн байгаа. Үүнтэй сайн танилцана биз дээ.

Монгол Улсын дээд шүүхийн тогтоол 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дугаартай, Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар зүйлийн зарим зүйлийг тайлбарлах тухай: 5-р зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг тодорхойлсон хуулийн 56 дугаар зүйлийн зарим зүйлийг дараах байдлаар тайлбарласугай гээд 5.1 Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй. 5.2.Энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой ур дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх гэх мэт. 5.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзлэлгүйгээр уг хэлцлийг зөвхөн гадаад илэрхийлэл бий болгох зэргийг агуулсан халхавчилсан болон халхавчлуулж буй хоёр хэлцлийг хийснээр бий болдог дүр үзүүлж хийсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэсэн байгаа. 5.5-д 56.1.1-д заасан хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэдэг нь 42 дугаар зүйлийн 42.10д заасан шаардлагад хамаарах ба энэхүү хэлбэрийн шаардлага энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатын болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулж үзнэ. Уг зүйл хэсэгт зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухай хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэл хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна. 56.1.9, 56.3, 57.3-т заасан сонирхогч этгээд гэдэгт хийсэн тал эсвэл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарна. 57.6.1-т Хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцлийн үндэслэл, үр дагаврыг тодорхойлсон хуулийн 57-60 дугаар зүйлийн зарим заалт, хэсгийг дараах байдлаар тайлбарласугай. 56.6.1-д хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэснийг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сонирхогч этгээд нэхэмжлэл гараагүй тохиолдолд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй гэж ойлгоно. 6.2-т Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байдаг бол гэрээгээр тохирсон хэлцлийн хэлбэрийг зөрчсөн хэлцлийг энэ зүйлийн 57.3-т зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусад тооцож болно./ гэсэн байна. Тэгэхээр та хуулиа сайн уншиж шударга шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч нь тус орон сууцны эзэмшигчээр тогтоогдож байсан тоот шийдвэрийн тухай бичсэн боловч энэ асуудалтай холбоотой нэхэмжлэл бүр нь Улсын дээд шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 819 дүгээр тогтоолоор тус тус ын нэхэмжлэл бүр нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн юм. Дээд шүүхийн тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн явагдаж 8 жилийн хугацаа өнгөрсөн байхад дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх өмнө шийдсэн асуудлыг дахин авч хэлэлцэх ёсгүй, хууль зөрчигдөнө гэж үзэж байна. Иймд иргэн ын шүүхийн болон бусдын ажилд саад болж өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ын шүүхэд гаргасан нэхэмжлэл тодорхойгүй байна. Ямар зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай бичиж байгаа нь тодорхойгүй байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 4 дүгээр байрны 0******* 2 өрөө орон сууцны талаар нэхэмжлэл гаргаж байгаа бол 2009 оноос хойш энэ орон сууцны талаар шүүхийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар удаа дараалан бараг 10-20 удаа хэлэлцэгдэж байсан бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 1188 тоот шийдвэрээр энэ орон сууцны өмчлөгч миний бие мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Улсын дээд шүүхийн

хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 487 тоот тогтоолоор орон сууцны зээлийн болон бэлэглэлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн бүх шийдвэр, тогтоол, захирамжуудыг нэг бүрчлэн хянаж шийдвэрлэсэн тул дээд шатны шүүхийн шийдвэр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Нэхэмжлэгч нь тус орон сууцны эзэмшигчээр тогтоогдож байсан тоот шийдвэрийн тухай бичсэн боловч энэ асуудалтай холбоотой нэхэмжлэл бүр нь Улсын дээд шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 819 дугаартай тус тус ын нэхэмжлэл бүр нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Дээд шүүхийн тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн явагдаж 8 жилий хугацаа өнгөрсөн байхад дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх өмнө шийдсэн асуудлыг дахин авч хэлэлцэх ёсгүй, хууль зөрчигдөнө гэж үзэж байна. Иймд иргэн шүүхийн болон бусдын ажилд саад болж өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, эд хөрөнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орон сууц бэлэглэлийн гэрээ /нотлох баримтын шаардлага хангаагүй/, , , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ээс тайлбар авсан тэмдэглэл /нотлох баримтын шаардлага хангаагүй/, ын иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010.11.24-ний өдрийн дугаартай шийдвэр, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, шүүхийн баримт, ийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, шүүхийн баримт, ийн хариу тайлбар, МУ-ын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 487 дугаартай тогтоол, шүүхийн баримт, 2010 оны дархан-Уул аймгийн архивын тасгийн 140 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 885 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах тухай 31 дугаартай шүүхийн тогтоол, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, шүүхийн баримт, ийн шүүхэд гаргасан хариу тайлбар, 1188 дугаартай шүүхийн шийдвэр, 2014.09.25-ны өдрийн 79 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, ийн шүүхэд гаргасан хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт хангахаас татгалзсан шүүгчийн захирамж, ын хариу тайлбар, шүүхийн баримт, 113 дугаартай шүүгчийн захирамж, 2015.12.31-ний өдрийн Доржнямын Пүрэвдоржийн тодорхойлолт, дугаартай шийдвэр хуулбар хувь /нотлох баримтын шаардлага хангаагүй/, 292 дугаартай Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 819 дугаартай тогтоол /нотлох баримтын шаардлага хангаагүй/, шүүх хуралдааны тэмдэглэл, 6930 дугаартай шүүгчийн захирамж, шүүхийн баримт, ын шүүхэд гаргасан гомдол, Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, ын бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлт, шүүхийн баримт, иргэний хэргийн шүүхийн тогтоол, ын бүх шүүгчийг татгалзах тухай хүсэлт, Сум дундын 7 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн 2014 оны 12 дугаартай гомдлыг хянан шийдвэрлэж шүүх бүрэлдэхүүн томилох тухай захирамж /нотлох баримтын шаардлага хангаагүй/, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүхийн баримт, гомдол шилжүүлэх тухай ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримт, ийн ерөнхий шүүгчийн захирамжид гаргасан гомдол, гомдлыг шилжүүлэх тухай ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримт, шүүх бүрэлдэхүүн томилсон ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоол, бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүхийн тогтоол, шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгийн үйлдсэн тэмдэглэл, тус шүүхийн албан бичиг, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримт, шүүгчийн захирамж, шүүхийн баримт, гомдол хянан хэлэлцэх тухай тогтоол, бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай ын хүсэлт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 573 дугаартай тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай тогтоол, 150 дугаартай гомдол хянан хэлэлцэх тухай тогтоол, ын бүх шүүгчийг татгалзах тухай хүсэлт, 2023 оны бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзах тухай

шүүхийн тогтоол, Орхон аймгийн шүүхэд шилжүүлсэн баримт, 240 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай тогтоол, шүүхийн баримт, 1224 дугаартай тогтоол, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, хэрэг хүлээлцсэн баримт, шүүхийн баримт, ийн шүүхэд гаргасан хүсэлт, ын шүүхэд гаргасан татгалзал, 79 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, /Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс гэсэн дардастай/, 74 дугаартай хэрэг шилжүүлэх тухай захирамж, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. нь т холбогдуулан Зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, энэ 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж өөрчлөн нэмэгдүүлжээ.

 

2.Хариуцагч шүүхийн болон бусдын ажилд саад болж өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж тайлбар гаргаж, Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* 29 м.кв 2 өрөө орон сууцны тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэр, тус шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1188 дугаартай шийдвэр, 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаартай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

4.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаартай тогтоолын хянавал хэсэгт ..., т холбогдуулан орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх хянан шийдвэрлэж, 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дүгээр шийдвэрээр ыг орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоожээ. Аймгийн давж заалдах шатны шүүх хэргийн давж заалдах журмаар хянан хэлэлцэж, 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр магадлалаар шийдэрийг хүчингүй болгож, ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Улсын Дээд шүүх 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Анхан шатны шүүхийн хэргийг дахин хянан хэлэлцэж, 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр, ыг орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож, давж заалдах шатны шүүх 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүх 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 819 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. гэж дүгнэсэн.

 

Дээрх дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч ын Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр намайг шударга эзэмшигчээр тогтоосон тул Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр, *******, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үгүйсгэгдэж байна.

5.Өөрөөр хэлбэл энэ хэргийг өмнө нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх шийдвэрлэж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

 

6.Мөн тус шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1188 дугаартай шийдвэрээр , нарын нэхэмжлэлтэй т холбогдох ын орон сууц өмчлөх эрхийн 21800 тоот гэрчилгээг сэргээлгэх, ыг хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ийн 0 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, , нарын хууль бус эзэмшлээс Дархан сумын 11 дүгээр баг, 4 дүгээр байрны 0******* орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 280 дугаар зүйлийн 280.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч , нарын 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ад олгогдсон 21800 тоот эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх, ыг Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр, ******* 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, т 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ийн өмчлөлийн 20030120932 тоот улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 11 дүгээр баг, 4 дүгээр байрны 0*******, 2 өрөө орон сууцыг , нарын хууль бус эзэшлээс чөлөөлж, т олгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр магадлалаар нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаартай тогтоолоор , нарын нэхэмжлэлтэй т холбогдох ын орон сууц өмчлөх эрхийн 21800 тоот гэрчилгээг сэргээлгэх, ыг хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ийн 0 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, , нарын хууль бус эзэмшлээс Дархан сумын 11 дүгээр баг, 4 дүгээр байрны 0******* орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1188 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаартай тогтоолд ... ээс 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 4 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж, орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалан, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 8,8,15,967 төгрөгийн зээлийн, болон нар нь орон сууц бэлэглэлийн гэрээг тэй тус тус байгуулж, маргааны зүйл болох орон сууц ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгджээ. Шүүх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь зөв байх ба , нарын тэй байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв гэж шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

7.Мөн тогтоолын үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг 2011 оны 02 дугаар сарын 22, 28-ны өдөр, 2012 оны 02 дугаар сарын 16, 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08, 03 дугаар сарын 14-ны өдрийн 12, 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 8, 05 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар тогтоолуудаар хүсэлтийг хангахаас татгалжээ. Үүнээс гадна, нэхэмжлэгч өөрийн болон ын нэрийн өмнөөс хэрэг хянуулах, шийдвэрийг хүчингүй болгуулах, шийдвэрийн хувийг гардан авах, шүүгчийн захирамжийг хянуулах зэрэг агуулга бүхий гомдол, хүсэлтийг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 08 дугаар сарын 29-ны өдөр, 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 11 дүгээр сарын 12-ны өдөр, 12 дугаар сарын 31-ний өдөр гаргаж байсан ба анхан болон давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамж болон албан бичгээр хариу өгч байжээ. давж заалдах гомдол гаргах эрхийг сэргээлгэхээр 2011 оны 04 дүгээр сарын 11-нийөдөр, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгчийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1810, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3721 дүгээр захирамжуудаар хүсэлтийг хангахаас татгалзаж байсан атлаа давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлэх тухай ын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийг шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 497-4750 дугаар захирамжаар хангажээ. Гэснээс үзэхэд шүүхэд энэхүү бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах болон өмчлөгчөөр тогтоолгох талаар удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан, үүнтэй холбоотой хүсэлт, гомдол гаргаж байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдон тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.

 

8.Ийнхүү дээрх хуульд заасан үндэслэл үүссэн болох нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, холбогдох нотлох баримтаар тогтоогдож байгаа тул зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, энэ 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.Маргаан бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* 29 м.кв 2 өрөө орон сууцыг тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Монгол овгийн Цэндийн Ханд, Сорхонболд овгийн Довчингийн Болд нарт нотариатч И.Энхболд өвлүүлсэн байна. /хэргийн 180 дугаар тал/

Гэтэл Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* 29 м.кв 2 өрөө орон сууц нь тухайн үед хариуцагч ийн өмч байсан болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1188 дугаартай шийдвэрээр нотлогдон тогтоогджээ.

 

10.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл; 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй: 280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн; 280.1.2.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хуулийн дээрх зохицуулалтад заасан нийцэл харагдахгүй байна.

 

Иймд хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, энэ 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Дархан сумын 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* 29 м.кв 2 өрөө орон сууцны тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

11.Хариуцагч нь нэхэмжлэгч од холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан сумын 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* 29 м.кв 2 өрөө орон сууцны тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2008 оны 10 дугаар сард иргэн Уранхишиг, Ханд нар нь өөрсдийн хувьчлагдсан байраа надад шилжүүлж өгч, миний бие нь орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байхад нотариатч И.Энхболд нь орон сууцны асуудлыг шалгаж үзэхгүй 300,000 төгрөгийн хөлс авахын тулд хууль бусаар той хуйвалдаж өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгч, нь хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж тодорхойлжээ.

12.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан бөгөөд тоот өвлөх эрхийн гэрчилгээг үйлдэх үед Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* 29 м.кв 2 өрөө орон сууц нь ийн эд хөрөнгө биш хариуцагч ийн эд хөрөнгө буюу өмч байсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдон тогтоогдсон байна.

13.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх тул талийгаач ийн эд хөрөнгө гэж үзэхээргүй байх ба Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* 29 м.кв 2 өрөө орон сууцыг өвлүүлсэн Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч И.Энхболдын тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү гэрчилгээ үр дагавар үүсгэхгүй боловч бусдыг төөрөгдөлд оруулах, шүүхийн болон бусад маргаанд нотлох баримт болохоор байх тул өвлөх эрхийн 79 тоот гэрчилгээг хүчингүй болгов.

 

14.Хариуцагч т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

15.Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцсон боловч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед шүүх хуралдааны танхимд орж ирээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 1 дугаар зүйлийн 1.1, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан ын нэхэмжлэлтэй, т холбогдох Зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 280 дугаар зүйлийн 280.1-т тус тус зааснаар ын нэхэмжлэлтэй т холбогдох хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, энэ 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар Дархан сумын 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* 29 м.кв 2 өрөө орон сууцны тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч од олгож, нэхэмжлэгч оос 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн

70,200 төгрөг, хариуцагч ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч оос 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч т олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС