Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 209/МА2023/00095

 

*******ын нэхэмжлэлтэй
                                      иргэний хэргийн тухай
                                                               

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн,  Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 30-ны өдрийн 13*******/ШШ2023/0 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр, ******* тоот 29 м.кв 2 өрөө орон сууцны 2014 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
            1982 онд намайг улсад сайн ажилласан гэж Дархан хотын гүйцэтгэх захиргаа энэ 2 өрөө байрыг олгосон. Дархан хотынхон бүгд мэднэ. 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тоот шийдвэрээр шүүх нотолж өгсөн. Намайг эзгүйд миний ээж *******, миний дүү ******* нар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Миний дүү ******* бизнес хийх гэж *******ээс 4,000,000 төрөг зээлж авсан. ******* 8,000,000 төгрөг өг гэж байнга дарамталж айлгаснаар мини \дүү бие нь өвдөж айсандаа нас барсан. Өндөр настай ээж минь байргүй боллоо гэж айж шаналж үхсэн. Хоёр хүний амийг сүйтгэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож намайг энэ байрны өвлөгч, өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг ******* миний нэр дээр гаргуулж өгөхийг холбогдох байгууллагад даалгаж өгнө үү.

...Хуурамч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, маргаан бүхий байрны хууль ёсны өвлөгчөөр Довчингийн Болд мөн болохыг тогтоосон шийдвэр гаргаж өгнө үү. Мөн *******ээс нэхэмжлэл хүлээж авахаас татгалзсан 88******* тоот шүүгчийн захирамж байгаа. Мөн өнөөдөр шүүгчийн захирамж гаргаж өгсөн. Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор хуульчилсан. Иргэний хуулийн *******6.*******-д энэ хуулийн *******6.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөхөөр хуульчилсан. Мөн хуулийн *******6.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолд иргэний хуулийн *******, 6, 7 дугаар бүлгийн зарим заалтыг тайлбарласан байдаг. Уг тогтоолд 6.2-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл *******6 дугаар зүйлийн *******6.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Эдгээр хуулийг хэрэглэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хууль ёсны өвлөгчөөр Довчингийн Болд миний бие мөн болохыг тогтоож өгнө үү..., нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 2. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...нэхэмжлэгч ******* нь тус орон сууцны эзэмшигчээр тогтоогдож байсан тоот шийдвэрийн тухай бичсэн боловч энэ асуудалтай холбоотой нэхэмжлэл нь  Улсын дээд шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 819 дүгээр тогтоолоор тус тус *******ын нэхэмжлэл бүр нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн юм. Дээд шүүхийн тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн явагдаж 8 жилийн хугацаа өнгөрсөн байхад дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх өмнө шийдсэн асуудлыг дахин авч хэлэлцэх ёсгүй, хууль зөрчигдөнө гэж үзэж байна. Иймд иргэн *******ын шүүхийн болон бусдын ажилд саад болж өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл тодорхойгүй байна. Ямар зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай бичиж байгаа нь тодорхойгүй байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 4 дүгээр байрны ******* тоот 2 өрөө орон сууцны талаар нэхэмжлэл гаргаж байгаа бол 2009 оноос хойш энэ орон сууцны талаар шүүхийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар удаа дараалан бараг 10-20 удаа хэлэлцэгдэж байсан бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 1188 тоот шийдвэрээр энэ орон сууцны өмчлөгч ******* миний бие мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 487 тоот тогтоолоор орон сууцны зээлийн болон бэлэглэлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн бүх шийдвэр, тогтоол, захирамжуудыг нэг бүрчлэн хянаж шийдвэрлэсэн тул дээд шатны шүүхийн шийдвэр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Нэхэмжлэгч ******* нь тус орон сууцны эзэмшигчээр тогтоогдож байсан тоот шийдвэрийн тухай бичсэн боловч энэ асуудалтай холбоотой нэхэмжлэл бүр нь Улсын дээд шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 819 дугаартай тус тус *******ын нэхэмжлэл бүр нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Дээд шүүхийн тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн явагдаж 8 жилий хугацаа өнгөрсөн байхад дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх өмнө шийдсэн асуудлыг дахин авч хэлэлцэх ёсгүй, хууль зөрчигдөнө гэж үзэж байна. Иймд иргэн ******* шүүхийн болон бусдын ажилд саад болж өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ:

2008 оны 10 дугаар сард Уранхишиг, нар нь өөрсдийн хувьчлагдсан байраа ******* надад хувьчилж өгснөөр миний бие орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. Нотариатч нь орон сууцны асуудлыг шалгаж үзэхгүй 300,000 төгрөгийн хөлс авахын тулд хууль бусаар *******той хуйвалдаж өвлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчийн 2014 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн дүгээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.1.2-т зааснаар нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, эх, ах, эгч, дүү өвлөж авах эрхтэй. *******27 дугаар зүйлийн *******27..3-т өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэж заажээ. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

*******. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1.6-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох Зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 280 дугаар зүйлийн 280.1-т тус тус зааснаар *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, энэ 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн *******1******* дугаар зүйлийн *******1*******.1-д зааснаар Дархан сумын 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* тоот 29 м.кв 2 өрөө орон сууцны 2014 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, *******9 дүгээр зүйлийн *******9.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгч *******оос 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан- Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

2010 оны 0******* дугаар сарын 13-ны өдрийн 864 дүгээр захирамжаар *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. 2016 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр гаргасан. Хамгийн сүүлд  тус маргаанд холбогдон гарсан хүчин төгөлдөр тогтоол юм. *******ийн гаргасан гомдлыг хүчингүй болгосон. Шүүгч Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн тул 2023 оны 08 дугаар сарын 30-ны тоот шийдвэр захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Шударга шүүхээр шүүлгэнэ гэжээ.

            7. Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдсан гомдол болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

хариуцагч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байрны ******* тоот 29 м2 2 өрөө орон сууцыг өвлөх эрхийг *******, ******* нарт олгосон 2014 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. / хэргийн 1,36, *******3/

4. Хариуцагч ******* нь “...уг маргааныг хянан шийдвэрлэсэн Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,

Нэхэмжлэгч ******* нь “...2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоот шийдвэрээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол 4 дүгээр байрны ******* тоот 2 өрөө байрны хууль ёсны шударга эзэмшигч нь ******* болохыг тогтоож өгсөн.

...2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13*******1 тоот захирамжаар чиний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Би иргэний хувьд хуульд зааснаар нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ хангуулах хүсэлтэй байна.” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан. / хэргийн 21, *******8/

*******. Нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан “...орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1188 дугаартай шийдвэрээр ...Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 280 дугаар зүйлийн 280.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 22-29/

*******.1. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаартай тогтоолоор ...******* нь *******ээс 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 4 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж, орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалан, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа ******* 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 8,8,1*******,967 төгрөгийн зээлийн, ******* болон ******* нар нь орон сууц бэлэглэлийн гэрээг *******тэй тус тус байгуулж, маргааны зүйл болох орон сууц *******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгджээ,

анхан шатны шүүх “...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь зөв байх ба *******, ******* нарын *******тэй байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон... анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй” гэх дүгнэлт хийж, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1188 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. / хэргийн 22-29/

*******.2. Нэхэмжлэгч *******ын гаргасан орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон хяналтын шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж хуульчилжээ.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн зохицуулалттай учир  “...нэхэмжлэгч *******ын гаргасан орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон хяналтын шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

6. Маргааны зүйл болж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байрны ******* тоот 29 м2 2 өрөө орон сууцыг 1996 оны 06 дугаар сарын 2*******-ны өдрөөс иргэн ийн ад эзэмшүүлэхээр, ОСА 2 дугаар контортой гэрээ байгуулахыг зөвшөөрч, тоот “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг олгосон бөгөөд 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, уг орон сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүдээр *******, *******, , т нар бүртгэгдэн, улмаар 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэр бүхий эдгээр иргэдэд орон сууцыг өмчлүүлэхээр 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ДА дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгож байсан болох нь тогтоогджээ. / хэргийн 4*******-*******0/

7. Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч өөрчлөгдөх хэлцлийн дагуу 2008 оны 0******* дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байрны ******* тоот 29 м2 2 өрөө орон сууцны өмчлөгч нь *******, ******* нар болж өөрчлөгдсөн бөгөөд өмчлөгч нар нь 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулж, тус орон сууцны өмчлөх эрхийг иргэн *******т шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж хуульчилсны дагуу орон сууцны бэлэглэлийн гэрээг үндэслэн тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* болж өөрчлөгдсөн байна. / хэргийн 2-3, 194/

8. Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр намайг шударга эзэмшигчээр тогтоосон тул гэж мэтгэлцэж байгаа боловч Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 819 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсны дагуу орон сууцны өмчлөгч нь *******, ******* нар нь орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулж, тус орон сууцны өмчлөх эрхийг иргэн *******т шилжүүлсэн, бэлэглэлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй учир  нэхэмжлэгч *******ын хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн *******1******* дугаар зүйлийн *******1*******.1-д “өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж хуульчилсан бөгөөд тухайн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатч нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасаг баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгох учиртай.

Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед буюу 2014 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээг үйлдэх үед маргааны зүйл болж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 баг, 6 хорооллын 4 дүгээр байрны ******* тоот 29 м.кв 2 өрөө орон сууц нь *******ийн эд хөрөнгө биш хариуцагч *******ийн эд хөрөнгө буюу өмч байсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдон тогтоогдсон байна.

Иймд өвлүүлэгчийн бус өөр этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч *******од өвлөх эрх олгосон нотариатын үйлдлийн хариуцлагыг нэхэмжлэгч ******* бус тухайн нотариатын үйлдэл хийсэн нотариатч хариуцах ёстой учир сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь ******* биш байх тул Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч И.Энхболдын 2014 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

10. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13:30 цагт болох шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч *******од 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 9611-2*******0******* дугаарын утас руу ярьж мэдэгдэхэд “шүүх хуралдаа биечлэн оролцоно” гэж, хариуцагч нь “шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул байлцуулахгүйгээр шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус мэдэгджээ.

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн тамгын газар “нотлох баримт гаргаж өгч амжихгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн мэйл ирүүлсэн боловч шүүх хуралдааныг ямар үндэслэлээр хойшлуулах талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй.”, 16*******.2-т “энэ хуулийн 16*******.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж хуульчилсны дагуу зохигчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2,3 дахь заалтын

Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 280 дугаар зүйлийн 280.1-т тус тус зааснаар *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, энэ 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.”

Иргэний хуулийн *******1******* дугаар зүйлийн *******1*******.1-д зааснаар Дархан сумын 11 баг, 6 хороолол, 4 байрны ******* тоот 29 м.кв 2 өрөө орон сууцны 2014 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай. гэснийг

“ Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 280 дугаар зүйлийн 280.1, *******1******* дугаар зүйлийн *******1*******.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг,

 мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 хорооллын 4 дүгээр байрны ******* тоот 29 м2 2 өрөө орон сууцыг өвлөх эрх олгсон 2014 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлаж,

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, *******9 дүгээр зүйлийн *******9.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгч *******оос 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгосугай.” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч *******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж,

Тогтоох хэсгийн ******* дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА                                                                

                                ШҮҮГЧИД                      Г.МЯГМАРСҮРЭН                                                                               

                                                                                                   Я.ТУУЛ