Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2023/01076

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2023/01076

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/01031/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух /Утас: 9011011*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хэсэг, ******* гудамж, ******* тоотод оршин суух -т холбогдох,

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

миний бие нь хааяа нэг мөнгөний боломж гарсан үедээ хувь хүмүүст мөнгө зээлдүүлдэг юм. 2023 оны 05 дугаар сарын 26-нд орой 22 цаг өнгөрч байхад нь утасдаад яаралтай мөнгөний хэрэг гарчлаа, мөнгө зээлдүүлээч 10,000,000 төгрөг хэрэгтэй байгаа юм гэж хэлсэн. Би маргааш уулзая гэхэд одоо л хэрэгтэй байна гэж намайг шалж гуйсаар байгаад уулзсан. Ингээд 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж аваад 11,000,000 төгрөг болгож өгөх, зээлсэн мөнгөө эргэн төлөх баталгаа болгож улсын дугаартай тоёота харриер суудлын машиныг барьцаа болгож үлдээсэн. Машин барьцаа болгож үлдээхдээ тухайн орой нотариат дуудаж надад итгэмжлэл хийж өгсөн. Би ч харанхуй шөнө байсан учир машиныг нь сайн үзэж харалгүй грашдаа оруулж тавиад үлдсэн. Зээлийн хугацаа дуусаж мөнгөө авахаар руу утсаар нь залгахад өөрөө утсаа авчихаад Түвшинбаяр алга байна, би найз нь байна гэж хэлээд яриагүй. 2******* удаа надад ийнхүү худлаа хэлсэн. Сүүлдээ утсаа ч авахаа болилоо. Иймд аас 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганчимэг овогтой Түвшинбаяр минйи бие 2023 оны 05 дугаар сарын 26-ны орой найзуудтайгаа утсаар тоглож байтал 22-23 цагийн үед 9011011******* утаснаас нэг ах залгаад чи нөгөө sai машин барьцаанд тавина гээд байсан хүн мөн үү гэж асуусан би биш гээд та машин барьцаалдаг юм уу гэсэн чинь тиймээ ямар машин байгаан гэсэн, тэгэхээр нь харриер 200******* оны байна хэдэд авах юм бэ гэсэн чинь 10 саяд нэг хоногийн 10 хувийн хүүтэй авна гэсэн тэгээд манай найзууд машиныг чинь тавиад шөнө хожоод маргааш авчихая буцаагаад гэсэн тул хаана очих вэ гэж асуусан 16 давхарын арын нотариат дээр хүрээд ир гэсэн тэгээд би найзынхаа найз охинтой цуг очиж уулзсан тэгсэн тэр ах 10 хоногийн хугацаатай авдаг хугацаа хэтэрвэл шууд өөрийн болгоно гээд худалдан авах итгэмжлэл хийлгээд бүх бичиг баримтыг өөрөө аваад машиныг замын гэрлийн доор болон гэрэл тусгаж үзээд өөрөө унаж грашид оруулсан. Над руу хийсэн 10 сая төгрөгийг найзуудтайгаа 1xbet 2-7 хоног тоглоод алдсан. Ингээд машинаа тоглож алдсанаа аав, ээждээ хэлсэн чинь авж өгөхгүй гэсэн тэгээд 10 хоноод нөгөө ах чиний машины хугацаа дууссан ченжид өглөө гэсэн мсж ирсэн. Тэгээд найзуудтайгаа хүмүүсээс асуусан чинь тоглоом тоглож байгаа хүмүүсийн эд хөрөнгө авто машиныг өндөр хүүтэй бага үнэлгээгээр авж луйварддаг хэсэг бүлэг хүмүүст алдсан байна гэдгээ мэдсэн. Аав, ээж тоглоомын бузар болсон машиныг авч өгч чадахгүй ахиж алдана биз гээд тоохгүй байсан. Машины мөнгө 10 сая төгрөгийг толгож алдсан нь миний нэртэй дансны хуулган дээр байгаа болно. Нэгэнт тэр ах худалдаж авах итгэмжлэл хийлгэж үзэж харж өөрөө унаж авсан бөгөөд тэр орой намайг олон удаа залгаж гуйсан гэж гүтгэж байгаа болно. Би нэг ч залгаагүй миний утасны биллийг талйбарт хавсаргав. Нэгэнт худалдан авах итгэмжлэл хийж өгөөд мөнгөө алдсан тул машинаа буцааж авах ямар ч боломж бололцоо байхгүй болно.

тэр орой найзуудтайгаа хамт байсан юм билээ. Тэгээд ийм машин барьцаалж мөнгө зээлдэг хүн байдгийг мэдэхгүй, утсыг нь мэдэхгүй, зар байхгүй байсан байдаг. Гэтэл утас руу нь залгаад ...энэ сайн машин тавих гэж яриад байсан хүн мөн үү гэж асуусан гэдэг тэгэхээр нь биш ээ та машин барьдаг юм уу гэхэд нь тийм ээ, ямар машин байгаа вэ гэхээр нь гэсэн тэгвэл 10 сая төгрөгт авна хүүгээ тохироод одоо 16 давхрын ард хүрээд ир авъя гэж тохирсон юм билээ. Хоёрдугаарт энэ хүн нэхэмжлэл гаргахдаа олон удаа залгаж гэдэг хүн 9907310*******аас залгаж гуйсан гэж бичсэн байгаа. ын утасны биллийг гаргаж өгсөн дээр нэг ч удаа залгаагүй, гаднаас ирсэн дуудлагыг Мобиком гаргаж өгч чаддаггүй юм билээ. Өөрөө нэг ч удаа залгаагүй учраас тэр хүн худлаа ярьж байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа. Мөнгө хүүлэгчийн утсыг мэдэхгүй, тэр хүнийг залгахаар тоглоод халуурчихсан байсан хүн тэгж хэлээд машинаа тавьчихсан. Тэгээд 16 давхрын ард найзынхаа найз охинтой очсон юм билээ. Тэгээд гэр тусгаж үзээд шууд итгэмжлэлийн гэрээ хийгээд, /ченжүүд цааш нь зарахын тулд итгэмжлэлийн гэрээ хийж авдаг/ өгчихсөн байдаг. Тэр мөнгийг нь 7 хоног тоглоод мөнгийг нь алдсан юм билээ. Тэгээд тэр хүн машинаа ав, авахгүй бол дараа дараагийн олон хүн хүлээгээд байна гэсэн мессеж нь байдаг. Энэ машиныг чинь маргааш гэхэд авахгүй бол ченжид өгөөд явууллаа шүү гэсэн бүх мессеж нь байгаа. Энэ бол мөнгө хүүлдэг хүн, машиныг авч олон хоносон, тэр үедээ өөрөө үзэж харж унаж яваад грашд хийчхээд одоо болохоор хүүгүй мөнгөө буцааж авъя гээд байгаа нь тэр машиныг юмыг нь сольчихсон юм уу яасан юм, яасан болоод буцаах гээд байгааг ойлгохгүй байгаа. Тэр машиныг тоглоод алдчихсан т одоо мөнгө байхгүй, өгөх чадал байхгүй, бид нар авч өгч чадахгүй. Тэгэхээр 200******* оны 2017 онд орж ирсэн одоо зах зээлийн ханш нь 17-18 сая төгрөг байгаа. 10 сая төгрөгөөр бодож авчхаад хангалтгүй байгаа юм уу, эсвэл өөрөө юмыг нь солиод эвдчихсэн юм уу, тийм болоод буцаах гээд байна гэж ойлгож байна. Түүнээс биш зарчих л ёстой, ямар ч гэсэн 17 саяас дээшээ байгаа. т мөнгө байхгүй, тэгэхээр тэр машинаар нь төлбөрийг нь барагдуулах хүсэлтэй байна. Эсвэл эцэг эхээс нь нэмж хөрөнгө гаргуулж авах гээд байгаа юм уу ойлгохгүй байна. Ер нь банк банк бусад барьцаанд тавьсан юмаа авахгүй бол барьцааны хөрөнгийг нь авдаг болохоос дээрээс нь юм нэмж авах гээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 175,000 төгрөг тушаасан баримт, аас ад олгосон тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл, тус бүрийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хаан банкны депозит дансны хуулга, шүүхийн баримт, аас д олгосон итгэмжлэл, ын өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхийн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, Мобиком компанийн Ганчимэгийн 9907310*******ын утасны 2023 оны 05 дугаар сарын хэрэглээний дэлгэрэнгүй, хамтран эзэмшигч Ганчимэг нарын Хаан банкны депозит дансны хуулга хх-23-28-р тал, шүүхийн баримт, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүгчийн захирамж, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч ийн мэдүүлэг, өнөөдөр шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг 1 цагийн хугацаагаар хойшлуулах тухай өмгөөлөгчийн хүсэлт, сая шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Мобиком, Юнител, Скайтелын дугаар руу залгасан ******* хуудас баримт /хэний ямар дугаар гэдэг нь тодорхойгүй/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч ад олгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. ...10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж аваад 11,000,000 төгрөг болгож өгөх, зээлсэн мөнгөө эргэн төлөх баталгаа болгож улсын дугаартай тоёота харриер суудлын машиныг барьцаа болгож үлдээсэн. Машин барьцаа болгож үлдээхдээ тухайн орой нотариат дуудаж надад итгэмжлэл хийж өгсөн. ...Иймд аас 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

3.Хариуцагч ... тэр ах 10 хоногийн хугацаатай авдаг хугацаа хэтэрвэл шууд өөрийн болгоно гээд худалдан авах итгэмжлэл хийлгээд бүх бичиг баримтыг өөрөө аваад машиныг замын гэрлийн доор болон гэрэл тусгаж үзээд өөрөө унаж грашид оруулсан. Над руу хийсэн 10 сая төгрөгийг найзуудтайгаа 1xbet 2-7 хоног тоглоод алдсан. Ингээд машинаа тоглож алдсанаа аав, ээждээ хэлсэн чинь авж өгөхгүй гэсэн тэгээд 10 хоноод нөгөө ах чиний машины хугацаа дууссан ченжид өглөө гэсэн мсж ирсэн. ...Машины мөнгө 10 сая төгрөгийг толгож алдсан нь миний нэртэй дансны хуулган дээр байгаа болно. Нэгэнт тэр ах худалдаж авах итгэмжлэл хийлгэж үзэж харж өөрөө унаж авсан бөгөөд тэр орой намайг олон удаа залгаж гуйсан гэж гүтгэж байгаа болно. Би нэг ч залгаагүй миний утасны биллийг талйбарт хавсаргав. Нэгэнт худалдан авах итгэмжлэл хийж өгөөд мөнгөө алдсан тул машинаа буцааж авах ямар ч боломж бололцоо байхгүй болно гэж маргажээ.

*******.Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэгч Буян-Ундрах овогтой Энхбатын Хаан банкны  дугаартай депозит дансны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч ын Хаан банкны  дугаар данс руу 2023 оны 05 дугаар сарын 26ы өдрийн 23 цаг, 13 минутад 10,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх хуулга бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч аас хариуцагч  нь мөнгө зээлдэж авсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна. 

Учир нь, хариуцагч 10,000,000 төгрөгийг дансаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа атлаа яагаад буцаан төлөхгүй гэж буй нь үндэслэлгүй, түүнийгээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй, үүрэн холбооны Мобикомын 9907310*******ын 2023 оны 05 дугаар сарын 27-29-ний өдрийг хүртлэх хэрэглээний дэлгэрэнгүй баримт, Ганчимэг овогтой Түвшинбаяр, Нэргүй овогтой Ганчимэг нарын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нотолгооны хувьд ач холбогдолгүй баримт болно.

 

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчтай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгож шийдвэрлэв.

Түүнчлэн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаагүй, авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж175,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

8.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай, нэхэмжлэгч зээлсэн 10,000,000 төгрөг гаргуулахаар 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 037******* дугаартай аас ад олгосон улсын дугаартай, тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг олгосон итгэмжлэлтэй холбоотой үйл баримтыг шүүх дүгнээгүй болно. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тээврийн хэрэгслийг буцаан өгөх гэтэл авахгүй байна, тээврийн хэрэгслийг авахгүй гэх тайлбаруудад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

9.Харин нэхэмжлэгч шүүх хуралдаанд ******* хуудас Мобиком, Юнител, Скайтелын дугаар руу залгасан ******* хуудас баримт /хэний ямар дугаар гэдэг нь тодорхойгүй/ гаргаж өгсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** зүйлийн **************.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд өгнө гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх дээрх нотлох баримтыг нотлох баримтаар үнэлээгүй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.2, 119.*******, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 1******* хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС