Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2023/01202

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2023/01202

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/00344/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******,*******од оршин суух, ******* /Утас: *******5036, *******2594/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, од оршин суух /Утас: 4965, 0108/,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , тоотод байрлах ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч , Утас: 490/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, гудамж, од оршин суух /Утас: 8159/ нарт холбогдох,

Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 41,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

1 өрөө орон сууцанд амьдарсан 6 жилийн төлбөр болох 36,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ын өмгөөлөгч ,

Хариуцагч , түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

миний бие 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ласти интернэшнл ХХК-тай орон сууцны А блокны 1-р орцны 25 тоот 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг нийт 41,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод тухайн компанийг төлөөлж надтай мөнгө төгрөг өгөлцөж авалцсан д 2016 оны 1******* сарын 02-ны өдөр бэлнээр 17,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 24,000,000 төгрөгт тус өдрөө тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагчид нь орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.6 дугаар зүйлд зааснаар төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид өмчлөх эрхийн гэрчилгээг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүй мөн надад огт мэдэгдэлгүйгээр миний байрыг иргэн гэх хүнд шилжүүлж хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн байх тул орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 41,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн хариуцагч ыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

Миний хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл энэ хүнтэй хийсэн гэрээгээр 2016 оны 1******* сарын 02-ны өдөр өөрийн нэр дээрээ захиалагчийн гэрээ хийгээд байрандаа ороод амьдарч байсан. Хөлсний гэрээ хэлэлцээр байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... нь 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 05 гэрээ байгуулсан бөгөөд манай компанийн дансанд буюу бэлнээр ямар нэгэн төлбөр хийгдээгүй буюу төлөгдөөгүй. гэдэг хүнд өгсөн нь баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэл нь манай компанид огт хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... би 2016 онд захирал тай гэрээт нягтлангийн албан тушаалтай Дархан хотын хотхоны барилгын ажил дээр ажилладаг байсан. Тухайн үедээ байгууллага хотхон, Ласти гэх хоёр компанид барилгын ажил гүйцэтгэж манай захирал бартерт хүслийн хотхоноос 49 м.кв, 38 м.кв, Ласти хотхоноос / ХХК/ 41,3 м.кв байруулыг тус тус буюу миний нэр дээр захиалгын гэрээгээр шилжүүлэн авч байсан. захирал ажлын санал тавьж гэрээт нягтлангаар ажиллаж байгаад Дархан-Уул аймагт хийгдэж байсан барилгын ажил гэрээний дагуу дуусч захиалагчидтай манай захирал гэрээг дүгнэж байруудаа шилжүүлэн авч зарсан. 2016 оны 08 дугаар сарын эхээр Ласти тай байрны захиалгын гэрээг захирал очоод хийчих гээд би ХХК-ийн захирал буюу төлөөлөгч захиралтай анх удаа уулзаж тухайн үед нэг ах цуг очиж захиалгын гэрээг шилжүүлэн авсан. Тэр үед Ласти хотхон баригдаж байсан. Ингээд манай захирал Дарханы ажил дууссан ахын дүү хотод очиж ажиллах уу гэж санал тавихаар нь би татгалзсан, учир нь манай том охин маань нэг нас хүрээгүй байсан болохоор хотод ажиллах боломжгүй болоод цаашид энэ компани болон захиралтай ажиллаагүй. би өнөөдрийг хүртэл энэ ХХК-ийн гэх компанид ямар нэгэн албан тушаалд ажиллаагүй бөгөөд бусад талаараа холбоо хамааралгүй энэ ХХК-ийг төлөөлөх үүрэг хариуцлага байхгүй болно. Тухайн үед сургууль төгсөөд ахынхаа Элсний хаяа констракшн ХХК-д түр хугацаанд нягтлангаар ажиллаж эхэлсэн. 2016 оны 8-р сарын дундуур энэ ХХК-аас Ласти нэртэй хотхоны 41 м.кв байрыг бартерт аваад эргүүлээд манай захирал ажилчдын цалинд мөнгө дутаад байна гээд зар тавьж зарсан. Энэ үед энэ , захирал хоёрын дундах наймаа байсан тэр тохироод би болон захирал бид гурав Ласти хотхон дээр очиж Ласти интернэшнл ХХК-ийн захиралтай захирал дөрвүүлээ уулзаад манайх байраа зарлаа гэж хэлээд нягтлан Хонгорзултай хийсэн байрны гэрээг цуцалж 2016 оны 8 дугаар сарын дундуур хийсэн байр захиалгын гэрээг захирал эрхийнхээ дагуу цуцалж гэх хүнд 11 сард ашиглалтад орно гээд байрыг зарсан. Манай захирал Ласти интернэшнл ХХК-тай төлбөр тооцоогүй байсан учир гэрээг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгөөд байр захиалгын гэрээг 2016 оны ******* сарын дундуур өд байр захиалгын гэрээг шилжүүлж өгөөд би удалгүй ажлаасаа гарсан. тухайн үед байрны зөрүүнд эхлээд машинаа өгөөд 20 хоногийн дараа бэлэн мөнгө захиралд өгсөн санаж байна. Миний хувьд цалинтай ажилтан байсан учир би захирлын хэлсэн ажлыг гүйцэтгэж байсан тул манай захирал ыг хариуцагчаар татаж өгнө үү.

...Хариуцагч нь тайлбартаа нь зөвхөн дамжуулах үүрэгтэй байсан гэж хэлсэн. ын компанид нягтлан хийдэг байсан. Зөвхөн захирлынхаа даалгасан ажлыг л хийдэг байсан. Тухайн үеийн хийж байсан ажил нь дуусаад ажлаасаа гарсан. Энэхүү үйл баримт авагдсан байгаа учраас ыг энэ маргаанд хамааралгүй гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гарсан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ...Тухайн үедээ орон сууцны барилга гүйцэтгэлийн ажлууд хийгдээд хүслийн хотхон, Ласти интернешнл" ХХК-ийн орон сууцуудаас авсан. Тэгээд орон сууцаа зараад Ласти интернешнл" ХХК-ийн байрыг манайд нягтлангаар ажиллаж байсан ын нэр дээр тухайн байр, машиныг бүгдийг нь аваад худалдах, худалдан авах борлуулах ажлыг хийсэн. Тухайн барилга гүйцэтгэлтийн компаниудтай бүрэн үүргийнхээ дагуу, гэрээний дагуу ажил гүйцэтгээд бүх худалдах, борлуулах эрхээ авчихсан байсан. 2016 оны 07 дугаар сар гаргаад 8 сар гарч байхад нь орон сууц худалдан авъя гэж холбогдоод тэгээд машиныг түрүүлж аваад дараа нь 17,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн байдаг. Тухайн үед шилжүүлж өгөхдөө н.Хүрэлбаатар гэх Ласти интернешнл" ХХК-ийн төсөл хариуцсан захирал нь өөрөө Ласти интернешнл" ХХК-ийн орон сууцтай холбоотой худалдах худалдан авах гэрээндээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг байсан учраас бид хоёрт байр захиалгын гэрээ хийсэн. Байр захиалгын гэрээний төлбөр тооцоо дууссан гэсэн заалтууд орсон. Тухайн байр 2 сарын дараа ашиглалтад ороход бэлэн болсон байсан. 2 сарын дараа ашиглалтад ороход бэлэн болсон байрыг би өд борлуулсан. Борлуулахдаа Хүрэлбаатар гэдэг хүн дээр очоод манайх байраа зарахаар болсон. Энэ байрыг авна шүү гэхэд за ойлголоо танайх төлбөр тооцоо байхгүй. Танай гэрээг цуцлаад дээр худалдах худалдан авах гэрээ, орон сууц захиалгын гэрээ хийгдээд өд өгөөд би машинаа аваад хоёр тийшээ салсан. мөнгөө 2 хувааж өгөөд төлбөр тооцоо дуусаад орон сууцдаа орж амьдарч байгаад 2019 оноос эхлэн энэ асуудал яригдаж эхэлсэн. нь энэ байрыг чинь өөр хүн авчихсан байна гээд ярьсан. Тэгэхэд нь би мэдэхгүй би чамд байраа зарсан. Чи байрандаа ороод амьдарсан Ласти интернешнл" ХХК-тай учраа ол гээд тухайн үедээ өнгөрч байсан. Тэр байрнаас манай 2-3 найз байр авсан байсан. Бүгд тэй адилхан нөхцөлд байдалд орсон. Хэрвээ тэр байр асуудалтай гэдгийг мэдэж байсан бол би өд зарахгүй байсан. Тухайн орон сууцны ажил нь хэвийн явагдаад айлууд нь ороод явж байсан. Миний хувьд Ласти интернешнл" ХХК-д бараа материал хөөс нийлүүлээд бартераар байр авсан байсан. Тэр байраа өд өгчихсөн. нь зөвхөн дамжуулах үүрэгтэй л хүн. Төлбөр мөнгө харилцаа үнэ ханшийн талаар мэдэхгүй. Би Н.Хонгохзулыг зар тавь 41,000,000 төгрөгөөр зарна. Бартерт нь машин тэрэг оролцуулж болно гэдэг зар тавиулсан. Миний утасны дугаараар холбогдоод энэ харилцаа үүссэн. Тэгэхээр ч гэсэн хохирогч би ч гэсэн хохирогч болчхоод байна. Ласти интернешнл" ХХК нь яасан бэ? гэхээр эрүүгийн хэрэг үүсээд прокурор дээр хаагдсан юм уу яасныг мэдэхгүй байна. Эрүүгийн хэрэг үүссэн хүн дээр би хохиролтой байна гомдолтой байна гээд гомдол гаргаад өгөхөөр цагдаа шийдэхгүй прокурор хэргийг нь хаачихдаг. Миний бодлоор асуудалтай байр гэдгийг нь мэдэж байгаад зарсан бол миний буруу. Тэрийг би асуудалтай гэдгийг мэдээгүй. 6 байр зарахад ганцхан байр нь асуудалтай байна. 6 жилийн дараа энэ асуудал үүсэж байна. Би өд ийм ийм учиртай юм байна. Ласти интернешнл" ХХК-аас юмаа олж ав гэж удаа дараа хэлж байгаа. бид хоёрын аль аль нь хохирогч гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь 6 жилийн хугацаанд уг худалдаж авсан байрандаа амьдарчихсан. анх надтай л ярьж, холбогдож энэ байрыг худалдаж авсан. Тиймээс өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ байранд амьдарсан түрээсийн төлбөрийг зах зээлийн ханшаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1******* сарын 12-ны өдөр хүртэл 6 жилийн хугацаа өнгөрсөн. 1 жилийн 6,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 1******* сарын 15-ны өдрийн 7670 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийн хуулбар, тус шүүхийн 2022 оны 1811 дугаартай ыг эрэн сурвалжлах тухай шийдвэр, Дархан-Уул аймгийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ын хаягийг тогтоосон албан бичиг, орон сууц захиалгаар бариулах гэрээ, өөс д олгосон итгэмжлэл, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ийн нэр дээр байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Голомт банкны дансны хуулга, ийн хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ласти интернешнл" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ласти интернешнл" ХХК-аас т олгосон итгэмжлэл, шүүхийн баримт, хариуцагч Ласти интэрнэшнл" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

ын шүүхэд гаргасан тайлбар, , нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагч ын шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, хамтран хариуцагчаар ыг оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлт, ын иргэний үнэмлэхийн хуулбар, нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг уг албан бичгийн хавсралт 45-55 дугаар тал, Ласти интернешнл" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын хариу тайлбар, хариуцагч ын хүсэлт, эмнэлгийн магадалгаа, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, эмнэлгийн магадлагаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ийн шүүхэд гаргасан хариу тайлбар, аас т олгосон итгэмжлэл, ын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 41,000,000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж, нэхэмжлэгч өд олгож, 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 41,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.6 дугаар зүйлд зааснаар төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид өмчлөх эрхийн гэрчилгээг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүй мөн надад огт мэдэгдэлгүйгээр миний байрыг иргэн гэх хүнд шилжүүлж хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн байх тул орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсантай холбогдуулан 41,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн хариуцагч ыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.

3.Хариуцагч ... би 2016 онд захирал тай гэрээт нягтлангийн албан тушаалтай Дархан хотын хотхоны барилгын ажил дээр ажилладаг байсан. Тухайн үедээ байгууллага хотхон, Ласти гэх хоёр компанид барилгын ажил гүйцэтгэж манай захирал бартерт хүслийн хотхоноос 49 м.кв, 38 м.кв, Ласти хотхоноос /Ласти интернэшнл ХХК/ 41,3 м.кв байруулыг тус тус буюу миний нэр дээр захиалгын гэрээгээр шилжүүлэн авч байсан. ...Манай захирал Ласти интернэшнл ХХК-тай төлбөр тооцоогүй байсан учир гэрээг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгөөд байр захиалгын гэрээг 2016 оны ******* сарын дундуур өд байр захиалгын гэрээг шилжүүлж өгөөд би удалгүй ажлаасаа гарсан. тухайн үед байрны зөрүүнд эхлээд машинаа өгөөд 20 хоногийн дараа бэлэн мөнгө захиралд өгсөн санаж байна. Миний хувьд цалинтай ажилтан байсан учир би захирлын хэлсэн ажлыг гүйцэтгэж байсан тул манай захирал ыг хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ласти интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Ласти итнернэшнл ХХК-тай иргэн нь орон сууц захиалгаар бариулах гэрээ хийгдсэн болон мөнгө тушаасан баримтыг 2017 оны 12 дугаар сард компани хүлээж авахд ямар нэгэн баримт гэрээг, огт хүлээлгэн өгөөгүй болно. Одоогоор манай компанид Дархан сум, ,,, орон сууцны гэдэг хүн гэрээ хийсэн болон мөнгө тушаасан баримт огт байхгүй тул нотлох баримт гаргаж өгөх боломжгүй, мөн нэхэмжлэл хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Хариуцагч ... Бартерт нь машин тэрэг оролцуулж болно гэдэг зар тавиулсан. Миний утасны дугаараар холбогдоод энэ харилцаа үүссэн. Тэгэхээр ч гэсэн хохирогч би ч гэсэн хохирогч болчхоод байна. Ласти интернешнл" ХХК нь яасан бэ? гэхээр эрүүгийн хэрэг үүсээд прокурор дээр хаагдсан юм уу яасныг мэдэхгүй байна.

Эрүүгийн хэрэг үүссэн хүн дээр би хохиролтой байна гомдолтой байна гээд гомдол гаргаад өгөхөөр цагдаа шийдэхгүй прокурор хэргийг нь хаачихдаг. Миний бодлоор асуудалтай байр гэдгийг нь мэдэж байгаад зарсан бол миний буруу. Тэрийг би асуудалтай гэдгийг мэдээгүй. 6 байр зарахад ганцхан байр нь асуудалтай байна. 6 жилийн дараа энэ асуудал үүсэж байна. Би өд ийм ийм учиртай юм байна. Ласти интернешнл" ХХК-аас юмаа олж ав гэж удаа дараа хэлж байгаа. бид хоёрын аль аль нь хохирогч гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь 6 жилийн хугацаанд уг худалдаж авсан байрандаа амьдарчихсан. анх надтай л ярьж, холбогдож энэ байрыг худалдаж авса... гэж маргаж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 өрөө орон сууцанд амьдарсан 6 жилийн төлбөр болох 36,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан.

4.Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 051 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг Ласти интернэшнл ХХКомпани, нар Дархан-Уул аймаг, Дархан сум, 1******* баг, ******* хороолол, Ласти хотхон А блок ******* орц, 7 давхрын 25 тоот, 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг захиалсан үйл баримт тогтоогджээ.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д захиалагчийн сонгон захиалсан байрны нийт үнэ 100 хувь бартер болно гэснээс үзэхэд ямарваа нэгэн эрх зүйн харилцааны үндсэн дээр энэхүү орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон байна.

Мөн улсын дугаартай тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах итгэмжлэлийг өөс д олгосон 2016 оны 1******* сарын 02-ны өдрийн итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбараар хариуцагч д тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, 2016 оны 1******* сарын 01-ний өдрийн Голомт банкны ийн 1378 тоот дансны зарлагын баримтаар 11,986,513.74 төгрөг зарлагдсан, 2026 оны 1******* сарын 02-ны өдрийн ийн 34477 тоот хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 5,100,000 төгрөг тус тус зарлагдсан үйл баримт тогтоогджээ.

5.Хариуцагч , нар нь дээрх баримтаар тогтоогдсон үйл баримыг Ласти интернэшнл ХХКомпанид арилжааны гэрээгээр буюу бартераар шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байж болох нь нотлогдон тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ХХКомпанитай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн ажлын төлбөрт Дархан-Уул аймаг, Дархан сум, 1******* баг, ******* хороолол, Ласти хотхон А блок ******* орц, 7 давхрын 25 тоот, 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон, түүнийгээ нягтлан бодогч ын нэр дээр барилга захиалан бариулах гэрээ байгуулсан гэж байгаа боловч энэ талаарх гэрээ хэрэгт авагдаагүй, харин тухайн орон сууцыг худалдан борлуулахаар зарлал тавьж ийг ХХКомпанитай орон сууц захиалан бариулах гэрээг хийлгэсэн, нь тухайн орон сууцны үнэд 17,000,000 төгрөгийг болон 24,000,000 төгрөгийн төлбөрт улсын дугаартай тоёота харриэр маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн өгсөн нь тогтоогдож байна.

Талууд энэ талаар маргаагүй бөгөөд аар дамжуулан хариуцагч ийн өгсөн мөнгийг болон тээврийн хэрэгслийг захиран зарцуулсан талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа хэлсэн.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан.

Ажил гүйцэтгэх гэрээ нь ирээдүйд бий болох хөрөнгийн талаар, харин арилжааны гэрээ нь бэлэн байгаа хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэхийг хэлдэг учир хариуцагч , нарын арилжааны гэрээгээр буюу бартераар шилжүүлсэн гэсэн нь буруу бөгөөд харин ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаантай асуудал байж болохоор байна.

Түүнчлэн нь энэхүү харилцаатай холбоотой асуудлаар Ласти--Интернэшнл ХХКомпанид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

7.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ., 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй., 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж тус тус заасан байна.

Хуульд зааснаар нөгөө талдаа мэдэгдсэн үйл баримт нь хариуцагч ын шүүх хуралдаанд гаргасан ... Би өд ийм ийм учиртай юм байна. Ласти-Интернешнл" ХХК-аас юмаа олж ав гэж удаа дараа хэлж байгаа... гэснээс үзэхэд дээрх хуулийн 204.1-д зааснаар мэдэгдсэн, аас үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалж гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон, нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байх тул гэрээний зүйлийг биет байдлаар нь буцаан олгох нь зүйтэй юм.

Иймд хариуцагч аас 41,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч өд олгож, хариуцагч , ХХКомпанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

8.Хариуцагч ыг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 1******* сарын 17-ны өдрийн 6670 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ийн нэхэмжлэлтэй, Ласти-интернэшнл ХХК, д холбогдох 41,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай шүүхийн шийдвэрээр ыг эрэн сурвалжилж, 2023 онгы 02 дугаар сарын 08-ны өдрийн 35/6/903 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байрны 0од оршин суудаг талаарх мэдээлэл ирж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гэхдээ шүүх нь 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч биш бөгөөд түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймээс 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Хариуцагч ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч т шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, хариуцагч ын өмгөөлөгч нь ыг шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж заасны дагуу эрхээ эдэлж хуралд оролцохгүй байх боломжтой байх тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 362,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

1 өрөө орон сууцанд амьдарсан 6 жилийн төлбөр болох 36,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

11. 1 өрөө орон сууцанд амьдарсан 6 жилийн төлбөр болох 36,000,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч эхлээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй байна. 

Учир нь 1 өрөө орон сууц хөлслөх үнэ 1 сарын үнэ 500,000 төгрөг, жилийн хөлслөх үнэ 6,000,000 төгрөг, 2016 оны 1******* сарын 02-ны өдрөөс 2022 оны 1******* сарын 17-ны өдрийг хүртэл 6 жилийг 6,000,000 төгрөгөөр бодоход 36,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүнийгээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд түрээсийн орон сууцны төлбөр 500,000 төгрөг байсан гэдгийг ямар эх сурвалж дээр тулгуурлаж гаргасан үнэ болохыг нотлоогүй, мөн өөс ямар эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргааны улмаас төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй байна.

Иймд энэ талаарх сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 338,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч аас 41,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч өд олгож, 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч , ХХКомпанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.ын өд холбогдуулан гаргасан 1 өрөө орон сууцанд амьдарсан 6 жилийн төлбөр болох 36,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 362,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч өд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 338,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС