| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/01281/И |
| Дугаар | 135/ШШ2023/01340 |
| Огноо | 2023-10-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2023/01340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/01281/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6дугаар баг, Чойлон-400 тоотод оршин суух Баяуд Балган овогтой Жамъянсангийн Чимэг /Утас: 99105851/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4дүгээр баг, 22дугаар хороолол, 3дугаар байр, 9тоотод оршин суух Чонос овогт Багаагийн Гантуяа /Утас: 99814320/-д холбогдох,
Өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Чимэг /цахим/, хариуцагч Б.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Гантуяа нь өөрийн төрсөн хүү Р.Вандхангайд эрх туслалцаа авч өмгөөллийн гэрээ байгуулсан. Эрх зүйн туслалцаа байгуулах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан. Хүүхэд нь хүн амины хэрэгт сэжиглэгдээд цагдан хоригдсон байсан. Хэрвээ зүйлчлэлийг хөнгөрүүлээд өгвөл урамшуулал өгнө гэж хэлсэн. Угаасаа гэрээн дээр ч энэ талаар тусгасан байдаг. Гэрээний 4.3-т өмгөөллийн гэрээнд заасан үүргээ сайн биелүүлсэн тохиолдолд шагнал урамшуулал олгож болно гэж заасан байгаа. Манай найзаар дамжуулж өмгөөлөгчөөр авч байсан. Тухайн хэрэг маргаан нь орон даяар дуулиантай хэрэг байсан. Буудалд байрлаж байгаад энэ гэрээг байгуулж байсан. Буудлаасаа гараад намайг гэрийн гадаа хүргэж өгсөн. Үнэ хөлсөө тавиагүй гэрээгээ шүүхэд гаргаж өгөөрэй. Үнэ хөлсөө тавьсан гэрээг өөрөө аваарай гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа ирэхэд 5,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд манай хүүхдийн зүйлчлэл хөнгөрөөд гайгүй гарвал нэмж 5,000,000 төгрөг өгнө гээд өөрт үлдсэн гэрээ дээрээ нэмчихлээ та өөрт байгаа гэрээ дээрээ нэмчхээрэй гэж хэлсэн хэр нь өөрийн гараараа биччихээд надаас мөнгө нэхлээ гэсэн зүйлийг ярьсан байсан. 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой Улаанбаатар орсон. Шүүгч 200,000 төгрөгөөр шилжүүлсэн байна гэдэг талаар сая асуусан.Тухайн мөнгийг тэр үед замын зардал гэж шилжүүлсэн. Намайг Улаанбаатарт очиход энэ хүмүүс Эрдэнэтийн билет авчихсан байсан. Тэгээд вагонд суугаад 29-ний өглөө Эрдэнэтэд очсон. Очоод хохирогчтой уулзаж гуйж байж нэхэмжилж байсан мөнгөн дүнг нь багасгасан. Хохирогч тал ч бид нарт нааштай хандсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар мөн ял нь хөнгөрсөн. Ингээд урамшуулал 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг нь өгчихье гэж ярилцсан. Б.Гантуяагийн нөхөр төрсөн ах бид хэд Эрдэнэт хивсээр явж байгаад ах нь та энэ хивсийг л ав гоё хивс байна гэж зөвлөсөн. Тэгэхэд нь дараа аваад тээшинд хийчихнэ биз гэхэд Б.Гантуяа та ирсэн дээрээ авчих бид картаа уншуулаад аваад өгье гэсэн. Тэр үед би 1,800,000 төгрөгөөр хивс плаж хоёр авсан. Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр яриад 2,500,000 төгрөгөө гүйцээчихье гээд 700,000 төгрөг шилжүүлсэн. Дараагийн 200,000 төгрөгийн тухайд хяналтын шатны шүүх хуралдаан нэг удаа хойшилсон. Хяналтын шатны шүүх хуралдаан дээрээ Ц.Жавхлантөгс өмгөөлөгчөө оролцуулчих би өвчтэй байна гэхэд та орчхооч гэсэн. Ц.Жавхлантөгс өмгөөлөгч мөн тантай хамт орно гээд хойшлуулж байсан. Сайншандаас Улаанбаатар орох замын зардлын мөнгө байсан. Би энэ хүмүүст Ж.Чимэг өмгөөлөгчийн ярьж байгааг дэмжиж байна гэдэг өмгөөлөгч битгий аваарай миний мэдэхгүй байгаа миний чадахгүй байгаа зүйлийг л чаддаг өмгөөлөгч аваарай гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Жавхлантөгс өмгөөлөгчийг авлаа гэсэн. Ц.Жавхлантөгс өмгөөлөгч бид хоёр холбогдоод давж заалдах шатны шүүх хуралдаанд хамт орсон. Хяналтын шатны шүүх хурал нэг удаа хойшилсон зардлын талаар шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний гэрээний хугацаа дууссан. Тийм учраас дахиж гэрээ байгуулах шаардлагатай эсхүл Ц.Жавхлантөгс өмгөөлөгчтэйгөө хяналтын шатны шүүх хуралдаанд оролцчих гэхэд үгүй тантай орно та өмгөөллийн хөлсөө хэд гэх вэ гээд утсаар ярьсан. Тэгэхэд нь урамшуулалд өгнө гэсэн 5,000,000 төгрөгийн үлдэгдэл 2,500,000 төгрөгөө өгчих, өөр үнэ хөлс гэхгүй гэхэд тэгье тэгье гээд тохирсон. Анх гэрээ байгуулсан 5,000,000 төгрөгөө хуваагаад өгчихсөн. Одоо бид төлөх ёсгүй, бид 5,000,000 төгрөгөө төлсөн гэж байгаа боловч 2020 оны 06 дугаар сараас чатаар мэдэж байгаа, надад 2 авдар тамхи байна, үүнийг авах уу, гэж чаталсан байгаа. Үнэхээр надад өгөхгүй байсан бол танд өгсөн, одоо өгөхгүй гэж хэлэх байсан. 100,000 төгрөгөөр 3 удаа шилжүүлсэн байгаа. Энэ хэрэг орон даяар цуурайтуулж байсан хэрэг, хүн бүр мэдэж байгаа. Би өдөр бүр хүсэлт гаргаж байж энэ хүнийг батлан даалтад авсан. Энэ хүн Дархан-Уул аймгийн харьяат оргочихвол яах вэ, амиа хорловол яах вэ гэхэд нь би өөрөөрөө дэнчин тавья гэж энэ хүүхдийг батлан даалтад гаргаад би өөрийнхөө гэрт байлгасан. Өөрийнхөө гэрт байлгасан гэж надад 100,000 төгрөг шилжүүлж байсан. Ингээд хүүхэд нь манай гэрт байж байгаад найз охин нь мөн манай гэрт амьдарч байсан. Бид ах дүүгээрээ энэ хүүхдэд сэтгэл тавьж байсан. Эргээд уулзахгүй нүүр шиг зан гаргаж байгаад гомдолтой байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.Гантуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2019 онд хүүгийнхээ өмгөөлөгчөөр Ж.Чимэг өмгөөлөгчийг авсан нь үнэн. Тухай үед өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг гэж гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу боломжоороо өгч байсан. Эхлээд 1,800,000 төгрөг өгсөн, дараа нь 700,000 төгрөг өгсөн, дахиад хугацаа дууссан энэ тэр гэсэн зүйл яриагүй, санах ч үгүй байна. Хүний тус авчхаад яах вэ гээд 5,000,000 төгрөгийг нь өгчихье гэж бодоод байж байсан. Огт юу ч өгөөгүй биш чадлаараа өгсөн. Давж заалдах шатны шүүхээр ороход би барахгүй, нэмж хүн ав гэж хэлсэн. Тэгээд Ц.Жавхлантөгс өмгөөлөгчийг хөлсөлсөн. Тэгээд Чимэг өмгөөлөгчтэй нэг удаа утсаар ярихад хэн чамайг надаас илүү өмгөөлөгч ав гэж байхад муу өмгөөлөгч ав гэсэн юм бэ гэж хэлсэн. Би 5,000,000 төгрөгөөр өмгөөлөгч авчихсан байж дахиад өмгөөлөгчийн хөлс төлж өөр өмгөөлөгч авсан. Тухайн үед Чимэг өмгөөлөгч би барахгүй, дахиад өмгөөлөгч нэмж ав гээгүй бол дахиж өмгөөлөгч авахгүй байсан гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч байсан боломжоороо 2,500,000 төгрөг өгсөн гэжээ.
Шүүх хуралдаанаар Нэхэмжлэл 2 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, төлбөрийн даалгавар, Чимэгийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 83 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэг байхгүй хх-7-34-р хуудас, Говь Сүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 12 дугаартай магадлал, /хх-52-62-р хуудас нотлох баримтын шаардлага хангахгүй/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, 1,822,000 төгрөг хивс өмгөөлөгчид, 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгөөр өмгөөлөгчийн хөлс гэсэн дансны хуулга, шүүгчийн захирамж, хүсэлт, шүүхийн баримтууд, Хаан банкны албан бичиг, дипозит данснуудын дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох өмгөөлллийн хөлс 2,500,000 төгрөгийг хариуцагч Б.Гантуяагаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Б.Гантуяа нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Р.Вандхангайд эрх зүйн туслалцаа авч Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан өмгөөлөчгөөр нь мөн өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд 3-н шатны шүүх хуралдаанд оролцож хуулинд заасны дагуу шүүхийн шийдвэрүүдийг өөрийн үйлчлүлэгчид ашигтай байдлаар шийдүүлсэн байгаа. Өмгөөллийн хөлс болох 2,500,000 төгрөгийг өгнө гэж явсаар өнөөдрийг хүрч байна гэжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед нэхэмжлэгч нь гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болсон, тухайн хуралд ороход гэрээ байгуулаагүй, 2,500,000 төгрөг өгнө гэж амаар тохиролцсон тэр өмгөөллийн хөлс гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн байна.
3.Хариуцагч Б.Гантуяа ...тухайн үед ямар ч гэрээ дууссан, дахин хөлсний тухай ярилцаагүй. Нэмэлт гэрээ байгуулаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээн дээр урамшууллын тухай дурдаагүй. Өөрийн гэрээн дээрээ нэмэлтээр дур мэдэн урамшууллын тухай бичсэн харагдаж байна. энэхүү бичвэрийг яг хэзээ нэмж бичсэнийг би мэдэхгүй. Энэ муухай зүйлийг хадгалаад яахав гээд бүгдийг нь устгасан. Улсын дээд шүүхийн хуралд ороход нэмэлт хөлс тохиролцоогүй гэж маргажээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Ж.Чимэг, Б.Гантуяа нар харилцан тохиролцож байгуулжээ.
Гэрээний 1.2-т гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байх..., 4.1-д Үйлчилүүлэгчээс өмгөөллийн үйл ажиллагаа явуулсаны болон эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 5,000,000 төгрөгийг өмгөөлөгч нь гаргуулан авна. Эрх зүйн туслалцааны хөлс нь өмгөөллийн үйл ажиллагааны нууцад хамаарна, 4.2-т Өмгөөлөгч нь урьдчилгаа болон энэ гэрээний 4.1-т заасан хөлсний 50 хувьийг гэрээ байгуулмагц буюу 2,500,000 төгрөгийг, үлдсэн хувийг ... төлж дуусгана гэж, харин гэрээний 4.3-т ... зүйлчлэл өөрчлөгдөж, хөнгөрүүлж шийдвэрлүүлбэл 5,000,000 /таван сая/ төгрөг өгнө гэж нэмж оруулав. гэж гараар нэмж бичиж гэрээний гол нөхцлийг тохиролцсон байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаа үүссэн байна.
5.Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх гэрээнд заасан 5,000,000 төгрөгийг өгсөн, авсан гэдэг дээр маргаагүй, мөн хариуцагч Б.Гантуяа нэмж 1,822,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн, үүнийг Орхон аймагт ирэхэд нь өмгөөллийн хөлснөөс гадна хивс авах гээд байхаар нь би мөнгийг төлж нэмэлт урамшуулал тохиролцоогүй хэдий ч өгсөн... гэж тайлбарлаж байгаа нь Б.Гантуяагийн Хаан банкны 5683043790 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгад ...хивс өмгөөлөгчид гээд 1,822,000 төгрөгийн зарлага гарсан, талууд гэрээгээр тохиролцсон хөлс болох 5,000,000 төгрөгт маргаагүй байна.
6.Эрх зүйн туслалцаа үзүүлэх 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр тохиролцсон өмгөөллийн хөлсийг төлсөн, гэрээнд тохиролцоогүй ч урамшуулал гэж өгсөн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ.
Харин гэрээний 4.3-т ... зүйлчлэл өөрчлөгдөж, хөнгөрүүлж шийдвэрлүүлбэл 5,000,000 /таван сая/ төгрөг өгнө гэж нэмж оруулав. гэж гараар нэмж бичсэнийг шүүх үнэлэх боломжгүй, мөн шүүх хуралдаанд Улсын дээд шүүхэд хуралд орохдоо нэмж хөлс авахаар тохиролцсон гэж байгаа боловч энэ талаар гэрээ байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна.
Учир нь, нэхэмжлэгч Улсын дээд шүүхэд хуралд орохдоо нэмж хөлс авахаар тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүнийгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй болно.
8.Иймд нэхэмжлэгч Ж.Чимэгийн хариуцагч Б.Гантуяагаас өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Чимэгийн хариуцагч Б.Гантуяад холбогдуулан өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Чимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС