Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2023/02511

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 07

182/ШШ2023/02511

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус ******* шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С байранд байрлах, ******* ******* ******* ******* холбогдох

 

Шийдвэр ******* ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгах, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон үнэлгээг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Гэрч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар *******ээр Нида ХХК болон Ц.Оюумаа нараас 232,164,309 төгрөг, Нида ХХК-иас 764,547,285 төгрөгийг гаргуулж Чингис хаан банкинд олгохоор *******лэж, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01523 дугаар тогтоолоор *******ийн 2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээснээр анхан шатны ******* ******* хуулийн хүчин төгөлдөр болсон.

******* ******* ******* ******* газар нь дээрх *******ийг албадан гүйцэтгэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Шүүхийн ******* ******* тухай хуульд заасан урьдчилсан нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар *******т заасан төлбөрийг Нида ХХК болон Ц.Оюумаа нар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахийг даалгажээ. Түүнчлэн Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахдаа Нида ХХК-ийн төлөх төлбөрөөс 88,000,000 төгрөгийг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгч Чингис хаан банкны өмчлөлд шилжүүлсэн 67-26 УНУ дугаартай том оврын тээврийн хэрэгслээр хангаж гэж өөрчилсөн. Шүүхийн ******* гүйцэтгэгч нь ******* ******* ажиллагаа явуулахдаа Шүүхийн ******* ******* тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан ажиллагааг тэргүүн ээлжинд явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө дээрх хуульд зааснаар Нида ХХК болон Ц.Оюумаа нарын банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байтал шууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагааг эхлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Монгол Улсын Дээд ******* тогтоолоор оруулсан нэмэлт өөрчлөлтөд заасан барьцаа хөрөнгө буюу тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангах чиглэлээр ямар нэгэн ажиллагааг явуулаагүй байна. Одоогийн байдлаар барьцаа хөрөнгө буюу Х.Ганцэцэг, Б.******* нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 дүгээр байр, 27 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнэлүүлсэн ба дуудлага худалдаанд оруулах хугацааг тогтоосон байна. Иймд ******* ******* ******* байгууллагаас "Нида ХХК болон Ц.Оюумаа нарт холбогдуулан ажиллагаа огт хийгээгүй, тэдгээрт эд хөрөнгө байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хуульд зааснаар хийлгүүлэх, 88,000,000 зэрэг ажиллагааг эхлээд хийлгэх шаардлагатай байх тул ******* ******* ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгаж өгөхийг хүсч байна.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөрөнгө үнэлэх ажиллагаанд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд оролцдог байтал Нида ХХК болон Ц.Оюумаа нар төлбөр төлөгч гэсэн хэлбэрээр огт оролцоогүй. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзэх ажиллагаа огт хийгдэлгүй шууд өмчлөгч буюу гуравдагч этгээдэд холбогдуулан ажиллагаа хийсэн. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан төлбөр төлөгчтэй харьцах, санал асуух ажиллагаа хийгдээгүй болох нь хууль зөрчсөн байна. Шийдвэр ******* ажиллагаа хийгдэж байх явцад төлбөр төлөгч Ц.Оюумаа нас барсан асуудал байдаг бөгөөд талууд маргадаггүй. Төлбөр төлөгч нас барсан тохиолдолд Шүүхийн ******* ******* тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар өвлөгч эсхүл эрх шилжүүлж авч байгаа этгээдэд үүрэг хариуцлагыг танилцуулж, ******* ******* ажиллагаанд оролцуулах боломж байдаг. Шүүхийн ******* ******* газраас үүнтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй орхигдуулсан.

Иймд Шүүхийн ******* ******* тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан журмыг хэрэглээгүй, шууд барьцаа хөрөнгөөс ажиллагаа хийсэн нь хуульд нийцэхгүй байх тул ******* ******* ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгаж өгнө үү.

 

1.2 Нэхэмжлэгч Б.*******т ******* ******* ******* ******* газраас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан тухай мэдэгдсэн. Тус мэдэгдлээр анхны дуудлага худалдааг явуулах өдрийг товлосон байх ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 415,251,054 төгрөгийн 70 хувь буюу 290,675,738 төгрөгөөр дуудлага худалдаа хийхээр мэдэгджээ. ******* ******* ******* ******* газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буюу одоогоос 1 жилийн өмнө 4-126/1066 дугаар албан бичгээр "Үнийн мэдэгдэл гэх мэдэгдлийг анх мэдэгдэж байсан. Түүнээс хойш 1 жилийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2022 оны 01 дүгээр сард үнэлэгдсэн зах зээлийн ханш буюу 1 жилийн өмнөх ханшаар дуудлага худалдааг явуулахаар тогтоол гаргасан байх бөгөөд эдийн засгийн инфляци өссөн, барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 жилийн өмнөх үеэс тодорхой хэмжээгээр өссөн энэ үед 2021 оны сүүл үеийн зах зээлийн үнэлгээний ханшаар дуудлага худалдаа явуулах болсон нь нэхэмжлэгч миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын зах зээлийн ханшаар хийгдэх ёстой гэж үзэж байна.

Шүүхийн *******ийн тогтоох хэсэгт заасан ажиллагаануудыг хийсний дараа нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах, ингэхдээ дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн ханшаар бодитоор үнэлэгдсэн үнэлгээгээр хийгдэх ёстой.

Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ болон түүнийг үндэслэн гарсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

1.3 Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр ******* гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Шүүхийн ******* гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгчийн тавьсан хүсэлтийг хүлээн аваагүй шинээр үнэлгээ хийлгээгүй ба 12 сарын өмнөх ханшаар тогтоогдсон үнээр дуудлага худалдаа явуулахаар тогтоолоо гаргасан. Иймд нэхэмжлэгч Б.*******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 дүгээр байр, 27 тоот орон сууцанд үнэлгээ хийсэн шинжээчийн үнэлгээ нь 2022 оны 01 дүгээр сард үнэлэгдсэн байх тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т зааснаар 2023 оны зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дүгээр *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01523 тогтоолоор "Нида" ХХК болон Ц.Оюумаа нараас 232,164,309 "Нида ХХК-иас 764,547,285 төгрөг, Ц.Оюумаагаас улсын тэмдэгтийн хураамжид 659,385 төгрөг, "Нида" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,482,123 төгрөг нийт 1,001,853,102 төгрөг гаргуулж, "Чингис хаан банк" ХХК-д олгож, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД-75Б байр, 9 тоотод байрлах 51.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, 54/3 байр, 3 тоот, 87.37 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 байр, 294 тоот, 35 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 байр 27 тоот, 147.68 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү- 2206023051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, Долоон бар ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2882 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-0405002540 дугаартай орон сууцны барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэжээ.

Дээрх *******т дурдсан бүх барьцаа хөрөнгө дээр зэрэг ******* ******* ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгч тал өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болохоос биш төлбөр авагч, төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч биш учраас түүнийг хэргийн материалтай тэр болгон танилцуулаад байх шаардлагагүй. Ц.Оюумаа гэх төлбөр төлөгч нас барсан бөгөөд түүний харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө байдаггүй. Харин Ц.Оюумаад төлбөр төлөлтийн ногдох хувийг түдгэлзүүлэх ажиллагаа хийгдэнэ. Нида ХХК-д хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байдаггүй. Шүүхийн ******* хуудас дээр заагдсан ажиллагааг ******* ******* ******* байгуулга хийх талаар хуулийн зохицуулалт байдаг.

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг урьд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр *******лэсэн байгаа. 2022 оны 01 дүгээр сард үнэлсэн үнэлгээний талаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл хүргүүлсний дараагаар шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүхийн ******* хүчин төгөлдөр болж, уг үнэлгээ нь хуулийн дагуу зах зээлийн бодит ханшаар тогтоосон байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор үргэлжлүүлээд ******* ******* ажиллагаа явуулсан нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болж таарсан. Энэ нь ямар нэгэн байдлаар хуульд харшлаагүй. 2022 оны 01 дүгээр сард цар тахлын үеийн байдалтай холбоотой 2022 оноос 2023 оны хугацаанд барилгын болон өргөн хэрэглээний үнийн хооронд зах зээлийн зөрүү гараагүй гэж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/

3.2 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2017.05.03 өдрийн 182/ШШ2017/00961 дугаар ******* /хх6-13/

3.3 2023.01.03 өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-14/

3.4 Мэдэгдэл /хх-15-16/

3.5 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-18/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2017.05.03 өдрийн 182/ШШ2017/00961 дугаар ******* /хх33-36/

4.2 ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2017.07.19 өдрийн 1616 дугаар магадлал /хх-37-41/

4.3 Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.12.01 өдрийн 001/ХТ2017/01523 тогтоол /хх-42-47/

4.4 Шүүхийн *******ийг албадан ******* захирамж, ******* хуудас /хх-48-50/

4.5 Эд хөрөнгө хураах тогтоол /хх-53-54, 79-80/

4.6 Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх54-55, 77/

4.7 Мэдэгдэл /хх-59, 81-82, 101-102/

4.8 Шинжээч томилох тухай тогтоол /хх-60, 83/

4.9 Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-61-65, 85-100/

4.10 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019.06.04 өдрийн 182/ШШ2019/01044 дугаар *******, магадлал, тогтоол /хх 68-75/

4.11 2021.07.24 өдрийн тогтоол хүчингүй болгох тухай ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоол /хх-76/

4.12 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022.06.16 өдрийн 182/ШШ2022/01852 дугаар ******* /хх-104-107/

4.13 2022.01.27 өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-109/ зэрэг баримтууд авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* холбогдуулан ******* ******* ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг даалгах, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.

Хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хөрөнгийг дахин үнэлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Шүүхийн ******* ******* тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж төлбөр төлөгчийн хөрөнгөөс ажиллагаа хийгээгүй, шууд барьцаа хөрөнгөөс ажиллагаа хийсэн нь хуульд нийцээгүй. Түүнчлэн эдийн засгийн инфляци өссөн, барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өссөн байхад 1 жилийн өмнөх үнэлгээг үндэслэн анхны албадан дуудлага худалдааг явуулахаар тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Шүүхийн *******т дурдсан бүх барьцаа хөрөнгө дээр зэрэг ажиллагаа хийгдэж байгаа. Ц.Оюумаа гэх төлбөр төлөгч нас барсан бөгөөд түүний харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, Нида ХХК-д хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө тус тус байхгүй. Шийдвэр ******* ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ, түүнийг үндэслэн хийгдсэн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж татгалзжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар *******ээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нида ХХК болон Ц.Оюумаа нараас 232,164,309 төгрөгийг, хариуцагч Нида ХХК-иас 764,547,285 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нида ХХК болон Ц.Оюумаа нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, 54/3 байр, 3 тоот, 87.37 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД-75Б байр, 9 тоот, 3 өрөө, 51.4 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204041003 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 байр, 294 тоот, 35 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 байр 27 тоот, 147.68 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, Долоон бар ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2882 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-0405002540 дугаартай орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* ******* ******* ******* даалгаж *******лэснийг ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлалаар хэвээр үлдээн *******лэсэн байна.

Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01523 дугаар тогтоолоор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар *******ийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар Нида ХХК-ийн төлөх төлбөрөөс 88,000,000 төгрөгийг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Beiben маркийн 67-26 УНУ дугаартай автомашинаар хангаж гэж нэмэлт оруулж, *******, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн *******лэжээ. /хх33-47/

 

4.2 Төлбөр төлөгч Нида ХХК, Ц.Оюумаа нар нь дээрх *******ийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2018/00907 дугаар захирамж, мөн өдрийн 182/ГХ2018/00114 дугаартай ******* хуудас гарч, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т заасныг баримтлан ******* ******* ******* ******* газар нь ******* ******* ажиллагаа явуулсан байна. /хх48-50/

 

4.3 ******* ******* ******* ******* газар, Б.*******, Х.Ганцэцэг нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 байр, 27 тоот хаягт байрлах, 147.68 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаарт бүртгэлтэй орон сууцанд ажиллагаа явуулсан боловч уг хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01044 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1448 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2020/00615 дугаар тогтоолыг үндэслэн Ахлах ******* гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/94 дүгээр тогтоолоор эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүйд тооцжээ.

Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ******* ******* газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18300619/08 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18300619/10 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авах ажиллагааг явуулсан боловч ******* ******* ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй учир ******* ******* ******* ******* газраас Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэжээ.

 

5. Дээрх ажиллагаанд талууд маргаагүй, харин ******* ******* ажиллагаа болон шинжээчийн үнэлгээ, түүнийг үндэслэн хийгдсэн ажиллагаа хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

6. Шийдвэр ******* ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

6.1 Төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 7,8 дугаар бүлэгт тус тус зохицуулсан.

Тодруулбал, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна., мөн зүйлийн 86.4 дэх хэсэгт Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь ******* баримт бичгийн шаардлагыг *******эд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж тус тус заасан.

Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөөс төлбөрийг суутгахаар, энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж зааж, 94 дүгээр зүйлд төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгал хийх дарааллыг тогтоосон байна.

 

6.2 Хариуцагч ******* ******* ******* ******* газар нь ******* *******ийг албадан ******* тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2018/00907 дугаар захирамж, мөн өдрийн 182/ГХ2018/00114 дугаартай ******* хуудсыг үндэслэн ажиллагаа явуулахдаа дээрх хуульд заасан төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, ******* ******* ******* ******* газар нь ******* хуудсанд тухайлан заасан барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 байр, 27 тоот хаягт байрлах, 147.68 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаарт бүртгэлтэй орон сууцанд холбогдуулан хуульд заасны журмын дагуу ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд төлбөр төлөгч нарт холбогдуулан ажиллагаа явуулаагүй, шууд гуравдагч этгээдэд холбогдуулан ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байх тул ******* ******* ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэлээ.

 

7. Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ болон түүнийг үндэслэн гарсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

7.1 Хэргийн баримтаас үзвэл, шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 байр, 27 тоот хаягт байрлах, 147.68 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үнэлж, үнэлгээг 415,251,054 төгрөгөөр тогтоогджээ. /хх-85-100/

Б.*******, Х.Ганцэцэг нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01852 дугаар *******ээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.*******, Х.Ганцэцэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэж, хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* Тамгын газрын тодорхойлолт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.*******ийн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс өмнө *******лэсэн, ******* хүчин төгөлдөр ******* байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт хамаарч байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

7.2 ******* ******* ******* ******* газрын ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/48 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч Нида ХХК, Ц.Оюумаа нарын төлбөрт хураагдсан, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 байр, 27 тоот хаягт байрлах, 147.68 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаарт бүртгэлтэй орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 415,251,054 төгрөгийн 70 хувь буюу 290,675,738 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутанд ******* ******* ******* ******* газар зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар *******лэжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ эдийн засгийн инфляци өссөн, барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 жилийн өмнөх үеэс тодорхой хэмжээгээр өссөн байхад 2022 оны 01 дүгээр сард үнэлэгдсэн үнэлгээнээс албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон гэж тайлбарлах боловч шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийг 415,251,054 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч ******* ******* ******* ******* газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх үнэлгээнээс тооцон дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоон Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

 

8. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр ******* гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заажээ.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2022 оны үнэлгээгээр тооцох нь хөрөнгийг үнэгүйдүүлж, нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчих үндэслэл бүрдсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******ийн ******* ******* ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг даалгах, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэв.

 

10.Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 55 дугаар зүйлийн 55.5, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох ******* ******* ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг даалгах, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба ******* хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ *******ийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ