Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2023/00674

 

 

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2023/00674

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00258/и

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ** дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоот хаягт байрлах, ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* сум, ** дугаар баг, Санжинт хөдөө тоотод оршин суух ******* овогт *******гийн *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,043,118.04 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

болон Г.*******, З.******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 21/3-1 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний З.*******т холбогдох хэсэг буюу гэрээний оролцогч болж гарын үсэг зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек, М.Серкболд,

Хариуцагч З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч З.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,043,118.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.   Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.*******, З.******* нар нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-21/3-1 тоот дугаартай зээлийн гэрээ-г байгуулан 14,191,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 14.4 хувийн хүүтэй гэрээт цалингийн зээл авсан.

Зээлдэгч Г.******* нь 2021 оны 03 сарын 03-ны өдөр нас барсан тул хариуцагчаас татгалзаж, хамтран зээлдэгч З.*******оос нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шаардаж байна.

Зээлдэгч нь авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 572 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна.

Бид Г.*******г нас барсны дараа түүний ар гэрийхэнтэй уулзахад байгууллагаасаа тэтгэмжээ аваад бүх төлбөрийг төлнө, тэр хүртэл хүлээж байгаач гэсний дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан. Гэтэл зээлийн төлбөр төлөгдөхгүй байсан тул банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй байна. Иймд нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдэгч З.*******оос нэхэмжилж байна.

Үндсэн зээл 13,735,209.46 төгрөг, үндсэн зээлийн хүү 2,975,344.36 төгрөг, хуримтлагдсан хүү 135,470.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,593.67 төгрөг, нотариатын хөлс 6500 төгрөг, нийт 17,043,118.04 төгрөгийг нэхэмжилж байна гэв

2. Хариуцагч З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч 85 настай өндөр З.******* нь өөрийн зээ охины нөхөр болох талийгаач Г.******* төрийн банкнаас зээл авах гэж байна. Та зээл авахад гарын үсэг зурах шаардлагатай байна гэсний дагуу очиж, зээлийн гэрээнд хамтран хариуцагч зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг.

Хариуцагч З.******* нь зээлийн мөнгөн хөрөнгөөс ямар нэгэн мөнгөн хөрөнгө аваагүй бөгөөд талийгаач Г.*******тэй өмнөөс чинь би зээлийг төлнө төлөхгүй талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, зөвхөн зээл авахад хэрэгтэй байна гэсний дагуу очиж гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч Г.******* нь 2021 оны 03 сарын 03-ны өдөр зуурдаар нас барсан бөгөөд зээлийн гэрээ нь 2021 оны 03 сарын 03-ны өдрөөр тасалбар болон дуусгавар болсон тул мөн хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй.

Нөгөө талаас банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцалсан бөгөөд 30 сарын цалингаа барьцаалан цалингаасаа төлөхөөр зээл авсан зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй болсон.

Иймд талийгаачийг нас барснаас хойш гэрээ дуусгавар болоогүй юм шиг хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ ердийн журмаар биш зээлдэгч нас барснаар дуусгавар болсон тул 85 настай /өндөр настай/ төлбөрийн чадваргүй хариуцагч З.******* нь зээлийг хамтран зээлдэгчийн хувьд хамтран хариуцах үүрэггүй бөгөөд гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах ёстой гэж үзэж байна. Иймд З.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжилж байгаа мөнгөө ямар үндэслэлээр шаардаж байгаагаа нотолж чадахгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХК болон зээлдэгч Г.*******тэй цалингийн зээл барьцаалсан гэрээ байгуулсан. Банк зээлдэгч Г.*******г ажил хийдэг байдалд нь тулгуурлаж цалингийн барьцаалж зээл олгосон байдаг. Барьцаат цалингийн зээлийн гэрээг байгуулахдаа З.******* гэдэг хүнийг хамтран зээлдэгчээр оролцуулж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг өгсөн байдаг. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцагч З.*******оос нэхэмжилж байна. Нэхэмжлэгч З.*******оос зээлийн гэрээний 3.2.4-т заасан заалтыг үндэслэж нэхэмжилдэг. Уг заалтад хамтран зээлдэгч дангаараа хариуцах үндэслэл байхгүй байна. Хамтран зээлдэгч З.*******оос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлдэгч Г.******* нас барснаар зээлийн гэрээний харилцаа өөрчлөгдөж байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9-т заасан заалтын агуулга тодорхой байна. Уг заалтад хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн нэг нь нас барсан тохиолдолд өв залгамжлагч нь хариуцах зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна хамтран үүрэг гүйцэтгэгч нар хоорондоо тохирох боломжтой. Тохиролцоо байхгүй бол үүрэг тэнцүү хариуцахаар зохицуулсан. Уг гэрээний зээлдэгч нас барснаар дуусгавар болж байгаа. Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчийн өв залгамжлагч нарын үүрэг болно. Нэхэмжлэгч зээлдэгчийн үүргийг өв залгамжлагчаас шаардах эрхтэй. З.******* дангаараа гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй байна гэв

3. Хариуцагч З.*******оос нэхэмжлэгч ХК-д холбогдуулан ХК болон Г.*******, З.******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 21/3-1 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний З.*******т холбогдох хэсэг болон гэрээний оролцогч болж гарын үсэг зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... З.*******ыг өөрийн зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч-ээр тодорхойлон, гэрээний оролцогч болгосон байдаг ч бодит нөхцөл байдал дээр З.******* нь ны зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн гэрээнд заасан хамтран зээлдэгчийн эрх зүйн статусгүй, хамтран зээлдэгч биш юм.

Хэрэгт авагдсан ны Зээлийн үйл ажиллагааны журам-ын 3.1.12-д хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээсэн этгээдийг, барьцаат зээлийн гэрээний 3.3.-д хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус заасан. З.******* нь цалингийн барьцаат зээлийн гэрээнд зээлдэгч Г.*******тэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй юм. Тухайлбал, зээлдэгч Г.******* зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг ганцаараа авч захиран зарцуулсан бөгөөд З.******* нь зээлдэгч шиг үүрэг хүлээгээгүй бөгөөд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох сар болгоны төлбөрийг зээлдэгч Г.******* өөрийн цалингаасаа төлөх үүрэг хүлээн биелүүлж байсан.

болон Г.******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 21/3-1 дугаартай барьцаат зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгч гэх эрх зүйн статусыг З.******* хангахгүй байгаа бөгөөд хамтран зээлдэгч биш зөвхөн гэрээнд л хамтран зээлдэгч нэрээр оруулсан гэдэг нь ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог.

Учир нь З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван миний гаргасан хариу тайлбартай холбогдуулан гаргасан тайлбараа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийн Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэснийг үндэслэн, З.******* бол хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон байдаг.

ны шаардах эрхээ үндэслэл болгож буй Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэг бол хамран үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлсон бөгөөд хамтран зээлдэгч шиг зээлдэгчтэй адил эрх эдлэхээр тодорхойлсон гэрээний субьект биш болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар ч хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн зээлийн гэрээний оролцогчид нь өөр, тусдаа субьект шүү гэдгийг тодорхойлсон. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа, этгээдийг хамтран зээлдэгч гэнэ, 20.8-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж тус тус тодорхойлсон.

...Мөн ны Зээлийн үйл ажиллагааны журам-ийн 17.2.2-д зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа Зээлдэгчийн зөвшөөрөл-ийг загвар маягтын дагуу зээлдэгч болон хамтран зээлдэгчээр баталгаажуулсан зээлийн хувийн хэрэгт хавсаргана гэж заасан байх бөгөөд нотлох баримтаар ирсэн зээлийн хувийн хэрэгт хамтран зээлдэгч З.*******ын зөвшөөрөл маягт байдаггүй. Эндээс З.*******ыг журмын дагуу хамтран зээлдэгчээр оролцуулаагүй буюу зөвхөн тухайн зээлийн гэрээг олгохын тулд З.*******оор гарын үсэг зуруулсан болох нь тодорхой харагдана.

З.******* гэдэг хүн хамтран зээлдэгч биш болох нь тодорхой байна. Хамтран зээлдэгчийн эрх, үүргийг хүлээгээгүй этгээдийг оруулсан нь хууль зөрчиж байна. З.*******т эрх эдлүүлээгүй мөртлөө үүрэг хүлээлгэж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. З.******* агуулгын хувьд хамтран зээлдэгч биш байна. Иймд уг гэрээний З.*******ын гарын үсэг зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн үйл ажиллагааны журмын 25 дугаар хэсэгт цалингийн зээлийг тусгасан байдаг. Уг журмын 25.6-д банк хамтран зээлдэгч авч болно хамтран зээлдэгчид дараах шаардлага тавигдана гэж заасан. Банк 10,000,000 төгрөгийн зээл дээр хамтран зээлдэгч авна. Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан санхүүгийн чадвар бүхий хүн байна гэж заасан. З.******* гэдэг хүнийг санхүүгийн чадвартай, 360,000 төгрөгийн тэтгэврийг сар болгон авдаг болох нь түүний гаргаж өгсөн тэтгэврийн дансны хуулга болон зээлдэгчийн мэдүүлгээр нотлогдоно. Дээрх журам нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн журам. З.******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 21/3-1 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-12, 20-22 хуудас/, ны 141500042458 дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 13-15 хуудас/, Г.*******, З.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн мэдүүлэг, Г.*******гийн ХК-д гаргасан өргөдөл /хх-ийн 16-18 хуудас/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-ийн 19 хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

6. Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШЗ2023/01808 дугаартай захирамжаар нэхэмжлэгч талаас анд Г.*******гийн гаргасан өргөдөл, зээл хүсэгчийн мэдүүлэг, Мөнгөн шилжүүлэгийн баримт, Г.*******гийн хаягийн мэдээлэл, гэрлэлтийн мэдээлэл, нийгмийн даатгалын мэдээлэл, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын тодорхойлолт, З.*******ын Хаан банкны депозит дансны хуулга, Г.*******гийн ны харилцах дансны хуулга, ны Зээлийн дансны хуулга, Г.*******, З.******* нарын Монгол банкны зээлийн мэдээлэлийн сангийн лавлагаа /хх-ийн 46-68/, ны зээлийн үйл ажиллагааны журам /хх-ийн 69-126/ зэргийг баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХК-ийн хариуцагч З.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,036,618.04 төгрөг, нотариатын зардалд 6500 төгрөг, нийт 17,043,118.04 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээний З.*******т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Г.*******, З.******* нарыг тодорхойлсны дагуу шүүх иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.******* нас барсан гэх үндэслэлээр түүнээс татгалзаж, хариуцагч З.*******т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

2. Нэхэмжлэгч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .... Зээлдэгч Г.******* нас барсан тул зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч З.*******оос шаардаж байгаа нь хууль болон зээлийн үйл ажиллагааны журамд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болсон, З.******* нь зээлийн гэрээний хувьд зээлдэгчийн нэгэн адил ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй, зөвхөн зээл олгохын тулд хамтран зээлдэгчийн гарын үсэг шаардлагатай гэсний дагуу гарын үсэг зурсан, хамтран үүрэг гүйцэтгэгч биш учир хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж маргадаг болно.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... Банк З.*******т зээлдэгчтэй нэгэн адил эрх эдлүүлээгүй байж гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон нь хууль тогтоомжид нийцэхгүй байх тул З.*******ын хамтран зээлдэгчээр оролцсон хэсэг нь хүчин төгөлдөр бус байна. Иймд Г.*******, З.******* нарын тай байгуулсан гэрээний З.*******т холбогдох хэсэг буюу гэрээний оролцогч болж гарын үсэг зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж тайлбарладаг.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4, 3.3 дахь хэсэгт тус тус зааснаар хамтран зээлдэгч З.******* нь эрх, үүргээ ухамсарлан өөрийн хүсэл зоригоор тус зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтран зээлдэгчээр оролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

6. Хэрэгт авагдсан 2021 оны 01 сарын 20-ны өдрийн №21/3-1 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ээр ХХК, Г.*******, З.******* нар нь тохиролцон, өмнөх зээлийн үлдэгдэл 4,191,000 төгрөг, нэмэлтээр 10,000,000 төгрөг, нийт 14,191,000 төгрөгийг жилийн 14,40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгохоор гэрээ байгуулжээ. /хх-ийн 7-9 дүгээр хуудас/

Гэрээний хавсралтаар зээлийн барьцаанд Г.*******гийн 30 сарын цалин, гэрийн эд хогшил барьцаалсан бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 07 сарын 17-ны өдөр дуусахаар гэрээнд заасан байна. Тус гэрээнд зээлдэгчээр Г.*******, хамтран зээлдэгчээр З.******* гарын үсэг зурсан байна.

Гэрээний дагуу нэмэлтээр олгосон 10,000,000 төгрөгийг Г.*******д 2021 оны 01 сарын 20-ны өдөр олгосон болох нь мөн өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 51-52 дугаар хуудас/

7. Зээлдэгч Г.******* нь 2021 оны 03 сарын 03-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч тал дээрх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж, хамтран зээлдэгч З.*******оос үндсэн зээлийн үлдэгдэл 13,735,209.46 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,110,814.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 190,593.67 төгрөг, нийт 17,036,618.04 төгрөгийг гэрээний үүрэгт гаргуулахаар шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү үнийн дүн буюу зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцоолол, гэрээг хугацаанаас өмнө цуцласан үндэслэлийн талаар талууд маргаж тайлбар гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл энэ нь маргааны зүйл болоогүй байна.

7. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус зээлийн гэрээ нь үндсэн зээлдэгч Г.******* нас барснаар дуусгавар болсон, гэрээнд З.******* гарын үсэг зурсан хэдий ч үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч З.******* нь хамтран зээлдэгчээр оролцохыг зөвшөөрч гэрээний үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдал, зээлдэгчийн хувийн хэргийн баримтууд, зээл хүсэгчийн мэдүүлэг, өөрийн орлогоо нотолж банканд гаргаж өгч байсан З.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 46-68 дугаар хуудас/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд дээрх гэрээнд Г.Баасансүрэн, З.******* нар нь энэхүү хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Иймд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк нь хамтран зээлдэгч З.*******оос үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээлдэгч нас барснаар хамтран зээлдэгчийн үүрэг дуусгавар болох хууль зүйн үндэслэлгүй юм.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч З.******* нь хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх төлбөрийн чадваргүй, хамтран зээлдэгчийн шалгуурыг хангахгүй өндөр настай, тэтгэврийн хүн тул энэ нь банкны зээлийн үйл ажиллагааны журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж тайлбарладаг бөгөөд ны гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А-30 дугаар тушаалын хавсралтаар баталсан Зээлийн үйл ажиллагааны журам-ын 25.6.1-д зааснаар нэгж нь 10,0 сая төгрөгөөс дээш дүнтэй цалингийн зээлд хамтран зээлдэгч шаардана, 25.6.2-д зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үүргийг хамтран хүлээх гэр бүлийн гишүүн эсхүл санхүүгийн чадвар бүхий иргэн хамтран зээлдэгч байхаар заажээ. /хх-ийн 69-126 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хамтран зээлдэгч З.*******ыг дээрх журамд заасан санхүүгийн чадвар бүхий иргэн гэж хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд санхүүгийн чадварыг түүний сар бүрийн тогтмол орлого болох тэтгэврээр тодорхойлсон гэж тайлбарладаг бөгөөд энэ нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9, 242.11-т зааснаар үндсэн зээлдэгч нас барсан тул түүний өв залгамжлагч нар ногдох хэсгээр үүргийг хариуцна, мөн үүрэг гүйцэтгэгч нарын тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байх зарчмын дагуу З.*******оос үүргийг бүхэлд нь шаардах үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хамтран зээлдэгч З.*******оос шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9-д: Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээд хэд хэдэн өвлөгчтэй бол тэдгээр нь тус бүрдээ өв залгамжлалаар өөрт ногдох өвтэй хувь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээх боловч шаардлага нь үл хуваагдах шинжтэй бол энэ журам хамаарахгүй гэж заасан бөгөөд энэхүү заалт нь тус нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд зээлдэгч нарын хүлээх үүргийг хуваарилаагүй байна.

Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн нь банктай байгуулсан гэрээний үүргийг зээлдэгч нарт тэнцүү хуваах тухай ойлголт биш, харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар зээлдүүлэгчийн өмнө үүргийг бүхэлд нь гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч бусад үүрэг гүйцэтгэгч нараасаа өөрөөр тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр тооцож шаардах эрхийн үндэслэл юм.

Иймд хариуцагч З.*******оос зээлийн гэрээний үүрэгт нийт 17,036,618.04 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа нотариатын үйлчилгээний хөлс 6500 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч тал татгалзаж тайлбар гаргаагүй байх тул энэхүү зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч З.*******ыг хамтран үүрэг гүйцэтгэгч тул гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шарадлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хариуцагч З.*******т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

12. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 234,166 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 234,166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус баримтлан хариуцагч З.*******оос нийт 17,043,118.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгож, барьцаат зээлийн гэрээний хариуцагч З.*******т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,166 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 234,166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ