Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2023/00621

 

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2023/00621

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00468

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, ** дүгээр баг, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******ын ** дугаар баг, Баяндаа ** дугаар гудамж, 10 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба,

Хариуцагч М.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

(Нэхэмжлэгч Б.******* нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний өмгөөлөгчийн оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно)

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан 2,240,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би М.*******гийн гуйлтаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөг шинэ жилийн бараа татна гэж сарын хугацаатай зээлсэн бөгөд түүнээс хойш төлөлт байхгүй байсаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр уулзаж, сар бүр 250,000 төгрөг төлж байхаар зээлийн гэрээ байгуулан хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлбөрөө хийгээгүй. Иймд алданги тооцоход хоногийн 12,500 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 17 сар 10 хоногийг 12,500 төгрөгөөр тооцож, нийт 6,375,000 төгрөг болж байгаа юм. Иргэний хэрэгт заасны дагуу 2,500,000 төгрөгний 50 хувьтай тэнцэх 1,250,000 төгрөгөөс 260,000 төгрөг төлсөн. Одоо алданги нэхэмжлэлгүйгээр үндсэн зээл 2,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үндсэн төлбөр нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ хийсэн. Үүнээс 260,000 төгрөг өгснийг нь үндсэн төлбөрөөс хасаж үлдэгдэл 2,240,000 төгрөг нэхэмжилж байгаа. Хариуцагч шүүх хуроалдаан дээр 500,000 төгрөг нэмж өгсөн гэж байгаа боловч нэхэмжлэгчээс тодруулахад 350,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Үүнийгээ гэрээний ард бичиж тэмдэглэсэн байна. Иймд анх нэхэмжилсэн 2,240,000 төгрөгөөс авсан 350,000 төгрөгийг хасаад үлдэх 1,890,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд үнэнч шударгаар авсан, өгсөнөө тайлбарлаж, гэрээнд зааснаар алданги авбал түүнээс их хэмжээний мөнгө нэхэмжлэхээр байгаа боловч алданги нэхээгүй гэв.

2. Хариуцагч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2,500,000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед өдрийн мөнгө гэж явдаг байсан 10 хувийн хүүтэй өдөр бүр надаас мөнгө авдаг байсан. Үүнийг би ярихгүй, нотолгоо байхгүй учраас. Тэгээд дээрээс нь гэрээ хийсний дараа 250,000 төгрөг, 150,000 төгрөг гээд хийж байсан үүнийг хассан байна. Үүнээс гадна өнгөрөгч оны 12 сард нотариат ороод үлдэгдэл мөнгө 2,240,000 төгрөгийг сар бүр багадаа 150,000 төгрөгөөр хийгээд явъя гэж тохирсон. Үүнээс хойш би сар бүрийн 28-ны дотор 150,000 төгрөг хийж байсан. Нотариатаар батлуулснаас хойш 3 удаа 150,000 төгрөгөөр 1 удаа 50,000 төгрөгөөр хийсэн байгаа. Нийт 500,000 төгрөг төлсөн. Одоо 2,240,000 төгрөгөөс төлсөн 500,000 төгрөгөө хасуулаад үлдэгдэл 1,740,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримту5удыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч М.*******гаас 1,890,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний дагуу алданги нэхэмжлэлгүйгээр үндсэн зээл 2,240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл үндэслэлтэй гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчаас 350,000 төгрөгийг буцаан авсан тул үүнийг хасаж тооцоход татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нь тооцоо нийлээд 2,240,000 төгрөгийг төлнө гэсэн баталгааг 2022 оны 12 сарын 25-ны өдөр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн. Үүнээс хойш би 500,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өөрийн дансаар биш таньдаг хүмүүсийн дансаар дамжуулж шилжүүлж байсан тул баримт байхгүй байна.Үлдэгдэл мөнгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарладаг болно.

4. Хэрэгт авагдсан 2020 оны 12 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,500,000 төгрөгийг Б.******* нь М.*******д зээлсэн бөгөөд 2021 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 250,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохирсон байна.

Мөн 2022 оны 12 сарын 25-ны өдөр М.******* нь 2,500,000 төгрөгөөс 260,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,240,000 төгрөгийг төлөх нь үнэн болно гэсэн баталгаа гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч нь шүүхэд 2,240,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хариуцагч шүүх хуралдаан дээр энэ мөнгөн дүнгээс 500,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ талаар нэхэмжлэгчээс тодруулсны дагуу 350,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна.

Мөн хэрэгт авагдсан зээлийн гэрээний ард 2022 оны 12 сарын 28-ны өдөр 50,000 төгрөг, 2023 оны 01 сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 02 сарын 28-ны өдөр 150,000 төгрөг гэсэн бичилт байх бөгөөд энэ талаар зохигч, өмгөөлөгчөөс тодруулахад уг бичилт нь нэхэмжлэгч Б.*******ийн бичилт гэж хүлээн зөвшөөрч байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 2,240,000 төгрөгөөс хариуцагч нь 350,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзнэ.

6. Харин хариуцагч дахин 150,000 төгрөгийг өөр хүний дансаар шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч М.******* биелүүлээгүй байна.

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1,890,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,800 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 45,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч М.*******аас 1,890,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 45,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ