Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0375

 

2023 04 20 128/ШШ2023/0375

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.У*******,

Хариуцагч: Б,,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж******* нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б,ын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалаар С******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Бумбатын аманд 42,924 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгожээ.

2. Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталсан байна.

3. Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгосон тул Б,ын 2022 оны А/257 дугаар тушаалын хавсралтын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч С******* ХХК-аас Б,ад холбогдуулан Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

  5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: С******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Бумбатын ам нэртэй газарт аялал жуулчлалын цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр 42,924 м.кв талбай бүхий газар ашиглах хүсэлтээ хууль тогтоомжид заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Манай компаниас гаргасан уг хүсэлтийг тус захиргаанаас хянаж үзээд ашиглахаар хүсэлт гаргасан газарт Бд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхийг дэмжиж санал өгсөн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1575 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгийг Б аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Э*******д, мөн ашиглахаар хүсэлт гаргасан газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байна гэсэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1576 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгийг Б аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газарт тус тус хүргүүлсэн. Ингээд манай компани Т******* ХХК-тай 2020 оны 07 сарын 20-ны өдөр Байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Аялал жуулчлалын цогцолбор төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн. Гэрээ ажлын хөлсөнд тус компанид 3,000,000 төгрөг төлсөн. Мөн Монгол архитектур дизайн ХХК-тай Зураг төсөл боловсруулах гэрээ-г 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, барилгын эскиз зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд гэрээт ажлын хөлсөнд 1,375,000 төгрөг төлсөн. Үүний дараагаар манай компаниас Газар ашиглах эрх хүссэн хүсэлтээ 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12, 13 тоот албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот албан бичгүүдээр Б аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан.

Б,ын 2022 оны 07 дугаар сарын 08- өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/257 дугаар тушаалаар нэхэмжлэгч С******* ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Бумбатын аманд 4,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар буюу Аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1183 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай компанид Бын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 тоот тушаалаар манай компанид Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бусад 42924 м.кв газар олгогдсон тул 90 хоногийн дотор Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж гуравласан гэрээ байгуулахыг мэдэгдсэн тул бид Риск энвайрон ХХК-тай Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээр 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн RE-2022/043тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулаад байна. Гэтэл Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/257 дугаар тушаалаар тус компанид олгосон газар ашиглах эрхийг Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар баталсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон гэх мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б, аялал жуулчлалын яамны нэг цэгээс газар ашиглах эрхийн гэрчилгээгээ авахаар очихдоо тус газрын үйлчилгээний ажилтнаас мэдсэн бөгөөд үйлчилгээний ажилтан Танай компанид олгосон газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон болохоор газар ашиглах эрхийн гэрчилгээг олгох боломжгүй, тушаалын хуулбарыг авах бол албан хүсэлтэд өгнө гэсэн. Ингээд нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 009 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр Б аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Б,ын тушаалын хуулбарыг авах хүсэлтийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон Бын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалыг шуудангаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. Ингээд нэхэмжлэгч компаниас Бын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалыг эс зөвшөөрч, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасны дагуу хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Манай компанийн зүгээс Бын уг тушаалыг дараах үндэслэлүүдээр хуульд нийцээгүй, хуульд үндэслээгүй захиргааны хууль бус акт гэж үзэж байна.

5.1. Хууль зүйн үндэслэлгүй.

Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн. Б нь маргаан бүхий захиргааны акт буюу манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалаа гаргахдаа өөрийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалыг үндэслэлээ болгосон байна. Гэтэл үндэслэлээ болгосон Бын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталсан Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай захиргааны хэм хэмжээний акт бөгөөд батлагдаж гарсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдэж хүчин төгөлдөр болоогүй байна. Өөрөөр хэлбэл уг хэм хэмжээний акт нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Бын A/296 дугаар тушаал гарсан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болоогүй байсан байна.

Б нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ гэж заасны дагуу өөрийн баталсан захиргааны хэм хэмжээний актаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэх хууль тогтоомжид үүргээ биелүүлээгүй зорчсон байна. Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд хуульд заасан эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй юм. Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын хавсралт хүчингүй болгох тухай тушаал хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн хууль бус захиргааны акт байна.

5.2. Холбогдох хуулийн заалтад үндэслээгүй.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад үндэслээгүй. Б, нь газар ашиглах эрх олгох тухай тушаалыг үндэслэж тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж гаргадаг бөгөөд манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Б,ын уг тушаал нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтад үндэслээгүй байна. Б,ын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 тоот Газар ашиглах эрх олгох тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар С******* ХХК-ийн хувьд эрх олгосон эерэг үйлчлэл бүхий захиргааны акт юм. Гэтэл уг эерэг үйлчлэл бүхий тушаалыг хүчингүй болгосон Б,ын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг огт үндэслэлээ болгоогүй байна. Өөрөөр хэлбэл Б,ын уг тушаал нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байна.

5.3. Захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд заасан тусгай зарчмуудыг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах зарчмуудыг зөрчсөн. 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.3. хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах, Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд ямар нэг байдлаар хохирох ёсгүй бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу газар ашиглахаар хүсэлт гаргаж, төрийн эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагын дагуу зардал гаргаж Байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох, судалгаа шинжилгээний ажил хийлгэсэн С******* ХХК-ийн итгэл үнэмшил Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмын дагуу бүрэн хамгаалагдах ёстой.

5.4. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчоор оролцуулж, оролцогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй. Манай компани нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 3.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэж заасны дагуу Б,ын захиргааны шийдвэр гаргах уг ажиллагааны оролцогч мөн юм. Гэтэл Б,аас манай компанийг уг шийдвэр гаргах ажиллагаанд огт оролцуулаагүй, хуулиар олгогдсон оролцогчийн эрхийг огт эдлүүлээгүй болно.

5.5. Нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүрэг хүлээсэн ч энэ үүргээ огт биелүүлж ажиллаагүй байна.

5.6. Сонсох ажиллагаа явуулаагүй. Б, манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй, манай компаниар ямар нэг тайлбар гаргуулахгүйгээр гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Б, нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудаар хүлээсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох, түүнд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх, уг этгээдийг сонсох ажиллагаа явуулах, уг этгээдийг санал, тайлбар гаргах боломжит хугацаагаар хангах үүргээ огт биелүүлж ажиллаагүй. Б, манай компаниас ямар нэг тайлбар гаргуулаагүй, нотлох баримт гаргуулаагүй, нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байж ийнхүү хууль зөрчин газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал гаргасан нь манай компанийн эрх, хууль хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчиж байгаагаас гадна санхүүгийн хувьд ч мөн хохирол учруулаад байна.

6. С******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Бумбатын ам нэртэй газарт аялал жуулчлалын цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр 42,924 м.кв талбай бүхий газар ашиглах хүсэлтээ хууль тогтоомжид заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Манай компаниас гаргасан уг хүсэлтийг тус захиргаанаас хянаж үзээд ашиглахаар хүсэлт гаргасан газарт Бд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхийг дэмжиж санал өгсөн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1575 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгийг Б аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Э*******д, мөн ашиглахаар хүсэлт гаргасан газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байна гэсэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1576 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгийг Б аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газарт тус тус хүргүүлсэн. Ингээд манай компани Т******* ХХК-тай 2020 оны 07 сарын 20-ны өдөр Байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Аялал жуулчлалын цогцолбор төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн. Гэрээ ажлын хөлсөнд тус компанид 3,000,000 төгрөг төлсөн. Мөн Монгол архитектур дизайн ХХК-тай Зураг төсөл боловсруулах гэрээ-г 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, барилгын эскиз зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд гэрээт ажлын хөлсөнд 1,375,000 төгрөг төлсөн. Үүний дараагаар манай компаниас Газар ашиглах эрх хүссэн хүсэлтээ 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12, 13 тоот албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот албан бичгүүдээр Б аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан.

Б,ын 2022 оны 07 дугаар сарын 08- өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/257 дугаар тушаалаар нэхэмжлэгч С******* ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Бумбатын аманд 4,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар буюу Аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1183 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай компанид Бын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 тоот тушаалаар манай компанид Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бусад 42924 м.кв газар олгогдсон тул 90 хоногийн дотор Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж гуравласан гэрээ байгуулахыг мэдэгдсэн тул бид Риск энвайрон ХХК-тай Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээр 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн RE-2022/043тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулаад байна. Гэтэл Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/257 дугаар тушаалаар тус компанид олгосон газар ашиглах эрхийг Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар баталсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон гэх мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б, аялал жуулчлалын яамны нэг цэгээс газар ашиглах эрхийн гэрчилгээгээ авахаар очихдоо тус газрын үйлчилгээний ажилтнаас мэдсэн бөгөөд үйлчилгээний ажилтан Танай компанид олгосон газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон болохоор газар ашиглах эрхийн гэрчилгээг олгох боломжгүй, тушаалын хуулбарыг авах бол албан хүсэлтэд өгнө гэсэн. Ингээд нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 009 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр Б аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Б,ын тушаалын хуулбарыг авах хүсэлтийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон Бын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалыг шуудангаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. Ингээд нэхэмжлэгч компаниас Бын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалыг эс зөвшөөрч, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасны дагуу хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Манай компанийн зүгээс Бын уг тушаалыг дараах үндэслэлүүдээр хуульд нийцээгүй, хуульд үндэслээгүй захиргааны хууль бус акт гэж үзэж байна.

7. Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8, 10 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимын 3 дугаар хэсгийн 15а дахь заалтыг үндэслэл болгон Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хилийн заагийг шинэчлэн баталсан бөгөөд үнээс өмнө анх Улсын Их Хурлаас хамгаалалттай газрын хилийг заагийг батлахад түүний доторх бүсчлэлийг үе үеийн сайд нар тухайн зохицуулалтаар тогтоож ирсэн. Улсын Их Хурал тусгай хамгаалалтад авч, Засгийн газрын нийтлэг гормыг баталж, Б, аялал жуулчлалын яам бүсийг тогтоох эрхийг 1994 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тухайн эрхээ бид хуульд оруулж өгсөн бөгөөд үүнийг зөрүүтэй ойлголт гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрвээ тухайн захиргааны актыг гаргах эрхгүй этгээд гэж үзвэл тусгай хамгаалалттай газрын дотоод бүсийг тогтоосон бүх тушаал илт хууль бус болж тухайн газар нутагт ямар ч бүсчлэлгүй болох юм.

Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хилийн зааг тогтоосны дараа Газар ашиглах эрх олгох тухай Б,ын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын хавсралтаар С******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Бумбатын аманд 42924 м.кв газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Тус олгосон газар нь Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхацсан байсан тул Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай А/296 тушаалаар Б,ын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын хавсралтын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11- ний өдрийн Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай А/296 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгч С******* ХХК-аас Б,ад холбогдуулан гаргасан Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай, мөн Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ: эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн, хариуцагч захиргааны байгууллагаас багагүй хугацаанд тухайн газрыг ашиглах эрх олгох боломжтой мэт итгэл төрүүлж явсан атлаа шийдвэр гарснаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа А/257 дугаар тушаалаар өмнө гаргасан актаа хүчингүй болгосон нь эрх зүйн зөрчилтэй хууль бус, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг зөрчсөн, мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй... зэрэг агуулгаар тайлбарлан маргасан.

3. Маргаан бүхий үйл баримтад хамаарх баримтыг цаг хугацааны дарааллаар авч үзвэл:

3.1. Б,ын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр ... иргэдийн амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, тав тухтай орчин бүрдүүлэх болон ногоон байгууламж байгуулах зорилгоор ... цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу Богд уулын зүүн талыг газар ашиглалтаас чөлөөлж ногоон хэрэм байгуулах замаар ойжуулах, Богд уулын эко системийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хамгаалалтын бүсийн хэмжээг 5562.5 га газраар холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмэгдүүлэх зөвлөмж гаргасан.

3.2. Б,ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, байгаль орчны мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлтийг судлан дотоод бүсийн хилийн заагийг газар дээр нь нарийвчлан тогтоож, шаардлагатай тохиолдолд шинэчлэх, өөрчлөлт оруулах асуудлаар үндэслэл бүхий тайлбар, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

3.3. Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар ... Б,ын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот зөвлөмж, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүс-ийг шинэчлэн баталсан.

3.4. Б,ын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалаар нэхэмжлэгч С******* ХХК-д Баянзүрх дүүрэг, Бумбатын ам, Богдхан уулын дархан цаазат газарт 42924 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон.

4. Харин Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалаар ... Б,ын 2022 оны А/243 дугаар тушаалаар баталсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд орсон байх тул Б,ын 2022 оны А/257 дугаар тушаалын хавсралтын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс Тодорхойлох хэсгийн 5-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж, уг тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргасан.

5. Дархан цаазат газрын бүсийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд тус тус хуваах ба мөн хуулийн 10 дугаар зүйлд дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг заахдаа хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсөж үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг бд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэх гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зааж, уг бүсэд бд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр ямар үйл ажиллагаа явуулахыг нэрлэн заасны дотор 11 дүгээр зүйлийн 7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 3/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих гэж заажээ.

6. Дээрх зохицуулалтын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор бд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох-оор, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах-аар заасан нь хуулийн материаллаг хэм хэмжээ байна.

7. Энэ утгаараа хариуцагч Б,ын зүгээс хуулийн этгээдийн хүсэлт гаргасан газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тохиолдолд тухайн газрыг ашиглуулахаар шийдвэрлэх боломжтой байна.

8. Гэтэл маргаан бүхий газар нь Б,ын 2022 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Дархан цаазат газрын хамгаалалтын дотоод бүстэй давхцалтай болсон нь тогтоогдсон, үүгээрээ хариуцагч нь уг газрыг ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгох боломжгүй болсон, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37, 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа процессын шинжтэй үргэлжилж бүрэн дүүрэн дуусаж хэлбэржээгүй байсан, үүгээрээ нэхэмжлэгчийн тухайд хуулиар хамгаалагдах, сэргэх эрх байхгүй байна.

9. Түүнчлэн маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч Б,аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх гэж тус тус заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, дархан цаазат газрын дэглэм болон хууль зөрчиж аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон өөрийн хууль бус шийдвэрээ хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.

10. Өөрөөр хэлбэл, Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар тухайн газрыг дархан цаазат газрын дотоод хамгаалалтын бүсэд хамаарахаар тогтоосноос хойш 7 хоногийн дараа С******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэдий ч энэхүү богино хугацаа нь нэгэнт дотоод хамгаалалтын бүсэд хамаарч байгаа газрыг ашиглуулах эрхийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд үүсгэхгүй, харин захиргааны үйл ажиллагааг хуульд нийцүүлэх зорилгоор, хууль зөрчиж гарсан захиргааны актыг хүчингүй болгох замаар өөрийн алдааг залруулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд хуульд заасан журмын дагуу бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн, хамгаалалтын дотоод бүсийг тогтоохдоо зэргэлдээ эрх олгосон тушаалтай газруудыг оруулалгүй, яг манай хүсэлт гаргасан газрыг оруулсан нь ойлгомжгүй гэх агуулгаар тайлбарласныг хүлээн авах боломжгүйгээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3-2/24 тоот лавлагаанд Б,ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/243 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна гэж ирүүлснийг үндэслэн уг тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

11.1 Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан ба хууль тогтоогчоос хуулийн энэхүү заалтыг Гадагш чиглэсэн гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.

11.2. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим-ын 1 дүгээр хавсралт, 3 дугаар хэсгийн 15 дугаар зүйлийн а-д: Байгаль  орчны  асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27  дугаар  зүйлд  заасныг хэрэгжүүлэх хүрээнд дархан цаазат газрын онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсийн заагийг газрын зурагт тэмдэглэн баталгаажуулах-аар журамлажээ.

11.3. Дээрхээс үзвэл, Б,ын А/243 дугаар тушаал нь хамгаалалтын бүсэд хамаарвал зохих орон зайг тодорхойлж, тухайн бүсэд хамаарах газрыг ашиглуулахаар олгохгүй байх үүргийг нийтэд бус зөвхөн Б,ад бий болгосон агуулгатай байх тул захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй, дотогш чиглэсэн шинжтэй акт байхын зэрэгцээ тухайн тушаал нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгохоос өмнөх цаг хугацаанд батлагдаж, хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байх тул нэхэмжлэгч талын Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд хуульд заасан журмын дагуу бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

11.4. Түүнчлэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тэр дундаа Б,ын бүрэн эрхийн хүрээнд гарсан А/243 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, Богдхан уулын дархан цаазат газрын онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсийн заагийг газрын зурагт тэмдэглэн баталгаажуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчээс саналыг нь сонсох, мэдэгдэх шаардлагагүй, хавтаст хэргийн 171-172-р хуудаст авагдсан зураг ёсоор дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, хязгаарлалтын бүсээс хамгаалалтын бүсэд орсон талбай нь бүхэлдээ давхацсан, ингэснээр дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглуулах эрх олгох эрх хариуцагч Б,ад хуулиар үүсэхгүй, түүнчлэн шүүхээс дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх үүсгэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

11.5. Хариуцагчаас дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон шийдвэр нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, харин нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгосон шийдвэр нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

12. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... сонсох ажиллагаа хийсэн талаар тайлбар байхгүй гэсэн тайлбарлаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс дүгнэхэд нэхэмжлэгч талын ... мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.

13. Гэвч хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулснаар өөрчлөгдөх нөхцөл байдал байхгүй, мөн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

14. Б, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн зурган мэдээллээс үзвэл нэхэмжлэгч С******* ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын Бумбатын аманд олгосон 42924 м.кв газар нь Б,ын 2020 оны А/429 дүгээр тушаалаар тогтоогдсон дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаараагүй, харин мөн сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан дотоод бүсэд багтсан болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинэчлэн батлагдсан дотоод хамгаалалтын бүсийн зураг кадастрын мэдээллийн системд бүртгэгдээгүй байснаас нэхэмжлэгчид газар олголт хийгдсэн гэж тайлбарласан.

15. Энэ тохиолдолд Хариуцагчаас багагүй хугацаанд тухайн газрыг ашиглах эрх олгох боломжтой мэт итгэл төрүүлж явсан атлаа шийдвэр гарснаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа А/257 дугаар тушаалаар өмнө гаргасан актаа хүчингүй болгосон гэх тайлбар үндэслэлтэй, харин энэ нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтаас хамаарсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын тухайн акт нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны актад тооцогдоно гэх тайлбарыг үндэслэлгүй, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас хамааралтайгаар үүссэн хохиролтой холбогдуулж гомдол нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С******* ХХК-аас Б,ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-аас Б,ад холбогдуулан гаргасан Б,ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах мөн сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Дотоод бүсчлэл тогтоох тухай А/243 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийн төлбөрөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төлбөрийг төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН