Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2023/00472

 

 

 

 

 

 

 

 

 

                              129/ШШ2023/00472

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн .  сумын . баг, . оршин суух М овгийн Д.Э

Хариуцагч: А аймгийн . сумын . багт оршин суух Ө овгийн Ж.О

Нэхэмжлэлийн шаардлага: 3,591,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б

Хариуцагч Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ж.О-д холбогдуулан 3,591,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:         

 

- 62-20 УНМ дугаартай, Kia Fronter маркийн машинаа Цэнхэр сумын Цэнхэрийн гол гэх газраас Ж.О-н 31 маркийн машин дээр ачиж авчруулахаар Ж.О-тай тохиролцож, ачааны хөлсөнд 200,000 төгрөг төлсөн. Ж.Отгондаваа машиныг ачиж ирж байгаад Цэнхэрийн гол гэх газарт унагааж машиныг дахин ашиглах боломжгүй болгосон. Ж.От-н 31 гэдэг машин нь тэвшгүй байсан учраас машин унасан юм байна лээ. Тухайн машиныг 2012 онд хүнээс 2,000,000 төгрөгөөр аваад 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн. Машинаараа хөдөө гадаанаас мал, мах ачдаг байсан. Машины тухайд дугуй нь болохгүй, мост нь ажиллахгүй, 3 жилийн турш засаж янзалсан нь үнэн. Ж.О 2022 оны 11 сард 1,500,000 төгрөг, 2023 оны 01 сард 1,500,000 төгрөг өгье гэж хэлсэн боловч өгөөгүй. Тухайн машиныг унагаагүй бүрэн бүтэн аваад ирсэн бол 5, 6 сая төгрөгөөр худалдан борлуулах боломжтой байсан. Иймд Ж.О-с машин үнэлгээгээр тогтоосон 3,191,000 төгрөг, ачааны хөлс 200,000 төгрөг, үнэлгээ хийсэн 200,000 төгрөг, нийт 3,591,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.  

 

3. Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг гэртээ байхад Д.Э ирээд машин чирээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн машин дээр очиход араа шүд ч байхгүй, асахгүй байсан. Д.Э ачаад явбал хэдэн төгрөгөөр ачих боломжтой вэ гэж асуухаар нь би 200,000 төгрөгөөр ачих боломжтой гэж хэлээд машиныг нь ачихаар Д.Э-ай тохиролцсон. Тухайн машины хувьд яагаад ч асахгүй, бичиг баримт ч байхгүй байсан. 62-20 УНМ дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрлэж яваад унагаасан гэдэгтэй маргахгүй. Уг тээврийн хэрэгсэл унасны дараа ганцхан кабин эвдэрч, салхины шил хагарсан байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Чирч авчраад манай хашаанд арав гаран хоносон. Уг машины кабин нь сайн кабин байсан. Би эвдэрсэн кабины 750,000 төгрөг, салхины шил 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг өгөх боломжтой. Д.Э машинаа манай сумын Б гэх хүнд зарсан боловч Б албан ёсоор авсан зүйл байхгүй, Онги гэх айлын гадаа нэг жил гаран болсон. Энэ хэний машин бэ гэж асуухад Онгиогийн машин гэж хэлж байсан. Нутгийн хүмүүс тухайн машиныг айлын гадаа хэр удсан, явдаггүй байсан талаар бүгд мэднэ. Машин нь одоо байгаа бол засварын газар авч ирээд янзлуулчих. Тэгвэл би засварын мөнгийг өгнө. Гэтэл одоо машинаа задалж зарчихаад засварын мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Машин унагааснаас болоод 3,000,000 гаруй төгрөгийн засвар хийхээр хэмжээний хохирол учраагүй. Мөн 10 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн машин бол түлхүүр түлхээд л асах ёстой. Тийм машин биш байсан учраас би төлөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:

- Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 5 сарын 26-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан

- Д.Э 2022 оны 5 сарын 26-нд Хас үнэлгээ ХХК-д 200,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт

- нэхэмжлэгч, хариуцагч нарын бичсэн зурвасыг зургаар буулгасан баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э-н хариуцагч Ж.О-д холбогдуулан гаргасан 3,591,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- 62-20 УНМ дугаартай, Kia Fronter маркийн машинаа Цэнхэр сумын Цэнхэрийн гол гэх газраас Ж.От-йн 31 маркийн машин дээр ачиж авчруулахаар Ж.От-ай тохиролцож, ачааны хөлсөнд 200,000 төгрөг төлсөн. Ж.О машиныг ачиж ирж байгаад Цэнхэрийн гол гэх газарт унагааж машиныг дахин ашиглах боломжгүй болгосон. Тухайн машиныг 2012 онд хүнээс 2,000,000 төгрөгөөр аваад 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн. Ж.Отгондаваа 2022 оны 11 сард 1,500,000 төгрөг, 2023 оны 01 сард 1,500,000 төгрөг өгье гэж хэлсэн боловч өгөөгүй. Тухайн машиныг унагаагүй бүрэн бүтэн аваад ирсэн бол 5, 6 сая төгрөгөөр худалдан борлуулах боломжтой байсан. Иймд Ж.От-с үнэлгээгээр тогтоосон 3,191,000 төгрөг, ачааны хөлс 200,000 төгрөг, үнэлгээ хийсэн 200,000 төгрөг, нийт 3,591,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Намайг гэртээ байхад Д.Э ирээд машин чирээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн машин дээр очиход араа шүд ч байхгүй, асахгүй байсан. Д.Э ачаад явбал хэдэн төгрөгөөр ачих боломжтой вэ гэж асуухаар нь би 200,000 төгрөгөөр ачих боломжтой гэж хэлээд машиныг нь ачихаар Д.Э-ай тохиролцсон. 62-20 УНМ дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрлэж яваад унагаасан гэдэгтэй маргахгүй. Уг тээврийн хэрэгсэл унасны дараа ганцхан кабин эвдэрч, салхины шил хагарсан байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Машиныг нь чирч авчраад манай хашаанд арав гаран хоносон. Би эвдэрсэн кабины 750,000 төгрөг, салхины шил 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг өгөх боломжтой. Машин унагааснаас болоод 3,000,000 гаруй төгрөгийн засвар хийхээр хэмжээний хохирол учраагүй. Тухайн машины хувьд яагаад ч асахгүй, бичиг баримт ч байхгүй байсан. Машин нь одоо байгаа бол засварын газар авч ирээд янзлуулчих. Тэгвэл би засварын мөнгийг өгнө. Гэтэл одоо машинаа задалж зарчихаад засварын мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Машин унагааснаас болоод 3,000,000 гаруй төгрөгийн засвар хийхээр хэмжээний хохирол учраагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 5 сарын 26-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Д.Э 2022 оны 5 сарын 26-нд Хас үнэлгээ ХХК-д 200,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын бичсэн зурвасыг зургаар буулгасан баримт, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч Ж.О нэхэмжлэгч Д.Э нар 2022 оны 05 сард 6220 УНМ улсын дугаартай Kia Fronter маркийн тээврийн хэрэгслийг Цэнхэр сумын Цэнхэрийн гол багаас Ж.О-н тээврийн хэрэгсэлд ачуулах, нэхэмжлэгч Д.Э 200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь талуудын тайлбараар тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч Ж.О 6220 УНМ улсын дугаартай Kia Fronter маркийн тээврийн хэрэгслийг тээвэрлэх явцдаа унагаасан үйл баримттай талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э-йн “Ж.О миний машиныг унагааж дахин ашиглах боломжгүй болгосон тул үнэлгээгээр тогтоосон 3,191,000 төгрөг, ачааны хөлс 200,000 төгрөг, үнэлгээ хийсэн 200,000 төгрөг, нийт 3,591,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч Ж.О “Уг тээврийн хэрэгсэл унасны дараа ганцхан кабин эвдэрч, салхины шил хагарсан байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Тухайн машины хувьд яагаад ч асахгүй машин байсан. Машин унагааснаас болоод 3,000,000 гаруй төгрөгийн засвар хийхээр хэмжээний хохирол учраагүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Мөн нэхэмжлэгч Д.Э миний машиныг унагааж дахин ашиглах боломжгүй болгосон гэж “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг үндэслэн 3,191,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ж.О “Уг тээврийн хэрэгсэл унасны дараа ганцхан кабин эвдэрч, салхины шил хагарсан байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй” гэж үгүйсгэдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

 6220 УНМ улсын дугаартай Kia Fronter маркийн тээврийн хэрэгслийг тээвэрлэх явцад хариуцагч Ж.О-н үйлдэл, эс үйлдлийн улмаас уг тээврийн хэрэгслийн ямар эд анги эвдэрч гэмтсэн, уг эвдэрч гэмтсэн эд ангийг хэдэн төгрөгөөр зассан, сольсон гэдгээ нэхэмжлэгч Д.Э нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ нь тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд тогтоосон үнэлгээ бөгөөд хариуцагчийн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэл болон тээврийн хэрэгслийг сэргээн засварласныг нотолсон нотлох баримт биш юм.

 

Мөн нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ ашиглах боломжгүй болсон гэж тайлбарладаг боловч ямар эд анги эвдэрч гэмтсний улмаас ашиглах боломжгүй болсноо нотлоогүй.

 

Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн  384.1-д “Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөнд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Ж.О нь ачиж явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Д.Э-йн өмнө хариуцах үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь хариуцагч Ж.О-н учруулсан хохирлыг нотлох баримтаар нотолж чадаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул үнэлгээгээр тогтоосон 3,191,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл ачуулсаны  хөлс 200,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилдэг.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Ж.О “Машиныг нь чирч авчраад манай хашаанд арав гаран хоносон” гэж тайлбарладаг ба нэхэмжлэгч Д.Э тээвэрлэлтийн гэрээгээр хэлэлцэн тохиролцсон хөлсөө буцаан шаардаж байгаа үндэслэл, шаардлагаа буюу тээвэрлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үйл баримтыг тайлбар, нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний хөлс 200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ж.О-с 3,591,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

6. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,406 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1-д зааснаар хариуцагч Ж.О-с 3,591,000 /гурван сая таван зуун ерэн нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,406 /далан хоёр мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

             3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАЙГАЛМАА