Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2023/00797

 

 

 

 

 

 

 

 

           2023        02         15 

          182/ШШ2023/00797

    

 

 

                                ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Чингэлтэй дүүргийн Èðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ ×.Äàâààñ¿ðýí äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Íýõýìæëýã÷: О.Н,

 

Нэхэмжлэгч: Д.О нарын íýõýìæëýëòýé

 

Õàðèóöàã÷: ШЕЗд õîëáîãäîõ

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү О.Н 63.598.608 төгрөг, Д.Оь 77.074.740 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оь,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Н.А íàð îðîëöîв.

  

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

1.Íýõýìæëýã÷ О.Н, Д.Оь нар нь хариуцагч ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү О.Н 63.598.608 төгрөг, Д.Оь 77.074.740 төгрөгийг õàíãóóëàõыг õ¿ññýí íýõýìæëýëèéí øààðäëàãàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч О.Н би шүүгчээр, Д.Оь би шүүгчээр тус тус ажиллаж байгаад “өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлт гаргасан“ гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр, 07 дугаар сарын 05-ны өдрийн 134 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Зарлиг гарсны дараа хуульд зааснаар ШЕЗийн даргын “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 2022 оны 04 дүгээр сарын 04-ний 67 дугаар тушаалаар О.Н надад 108.000.000 төгрөг, мөн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 тоот тушаалаар Д.Оь надад 97.200.000 төгрөг тус тус банкны харилцах дансаар “тэтгэмж” гэсэн утгаар шилжин орсон. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж хуульчилсан бөгөөд энэ заалт 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөх хуулийн зохицуулалттай. Дээрх заалт нь мөн хуулийн 10 дугаар бүлэг: Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, 46 дугаар зүйлийн 46.2. “шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйл: шүүгчийн нийгмийн баталгаа гэсэн зохицуулалтад хамаарах болно. ШЕЗийн даргын тушаалаар төсөвлөж, олгосон тэтгэмж нь шүүгчийн албан тушаалын төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээ цалингаар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны цалинг оруулан тооцоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж хуульчилжээ. Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаарх дараах журмыг батална” гэснээр Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.3-т “ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшуулал орно, 2.1.1 “сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана” гэжээ. Өмнө хүчинтэй мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хууль дахь шүүгчийн нийгмийн баталгаа хэсгийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед олгох 36 сарын цалинг үндсэн цалин буюу албан тушаалын цалингаар олгохоор хуульчилж, мөрдөж байсан бөгөөд хууль тогтоогч ижил утгатай гэж үзсэн бол тэтгэмжийн заалтыг хэвээр байлгах байсан бөгөөд санхүүгийн холбогдолтой заалтыг 3 дугаар сарын 01-нээс биш 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөхөөр заасан нь төсвийн жилд дээрх заалтыг бэлтгэх болон өмнө хуульд “түүний авч байсан сарын дундаж цалингаар” гэж тодотгон оруулсан нь шүүгчийн албан тушаалыг тодорхой эрхийн хязгаартайгаар хашиж байсны хувьд үзүүлж байгаа тусгайлсан нийгмийн баталгаа бөгөөд мөн Төрийн албан хаагчийн хувьд авах тэтгэмж адил гэж үзэх бол дээрх заалтыг Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт үйлчилнэ гэх байдлаар томьёолох байсан. Иймд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 “сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын тэтгэмж олгох” хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй тул О.Н надад зөрүү 63.598.608 төгрөг, Д.Оь надад 77.074.740 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. /О.Н : сарын дундаж цалин 4.766.628 төгрөг, 36 сараар тооцвол 171.598.986 төгрөг ,хүлээн авсан тэтгэмж 108.000.000 төгрөг, зөрүү 63.598.608 төгрөг, Д.Оь сарын дундаж цалин 4.840.965 төгрөг, 36 сараар тооцвол 174.274.740 төгрөг, хүлээн авсан тэтгэмж 97.200.000 төгрөг, зөрүү 77.074.740 төгрөг байна. Нэхэмжлэгч Д.Оь тооцооллын хувьд буруу тооцсон байх тул хариуцагчаас 13.894.740 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.  

 

2.Õàðèóöàã÷ ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

2.1. Дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч О.Н, Д.Оь нар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ШЕЗөөс тэднийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 39 дүгээр, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 134 дүгээр зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь тус тус чөлөөлсөн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасан бөгөөд ШЕЗ хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэмжийг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ. 3.1. Албан тушаалын цалин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. 3.2. Нэмэгдэл, тэтгэмж: Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. 3.2.1. Нэмэгдэл: Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. 3.2.2. Тэтгэмж болно. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин...нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасныг ШЕЗөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.     

 

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 67 дугаартай ШЕЗийн даргын “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” тушаал, О.Н 2019, 2020, 2021, 2022 онуудын цалингийн карт, О.Н 4 хуудас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 134 дугаартай “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай ШЕЗийн даргын “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” тушаал, Д.Оь 2019, 2020, 2021, 2022 онуудын цалингийн карт, Д.Оь 1 хуудас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

хариуцагчаас 2 хуудас хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч О.Н, Д.Оь нар хариуцагч ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү О.Н нь 63.598.608 төгрөг, Д.Оь нь 77.074.740 төгрөгийг гаргуулах òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.

 

Нэхэмжлэгч нар нь үндэслэлээ тодорхойлохдоо...Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс гэдэгт үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, урамшууллаас бүрдэнэ гэж...”, ...Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалин нь албан тушаалын цалин болон нэмэгдлээс бүрдэнэ гэж...”, ...мөн өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж тус тус заасан, хариуцагч тал тэтгэмжийг олгохдоо нэмэгдлийг хасаж тооцсон тул онцгой нөхцөлийн 40 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийг шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3.Íýõýìæëýã÷ Д.Оь íü ø¿¿õ õóðàëäààí äýýð хариуцагч ШЕЗөөс тооцооллын хувьд алдаа гаргасан байх тул 13.894.740 төгрөг ãàðãóóëàõ øààðäëàãààñàà òàòãàëçñàí òóë óã òàòãàëçëûã áàòàëæ, õîëáîãäîõ õýðãèéã õýðýãñýõã¿é áîëãîâ.

 

4.Õàðèóöàã÷ нь шүүгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг Монгол Улсын Их хурлын тогтоолоор тогтоосон. Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд “...шүүгчийн цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон шүүн таслах онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47.9-д ...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасан байна. Тэтгэмж нь нэг удаагийн шинжтэй бөгөөд хуульд цалин хөлс гэж тусгаагүй харин “...сарын дундаж цалингийн хэмжээ” гэснээс үзэхэд үндсэн цалин гэж томьёолсон. Үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжийг тооцсон нь хуульд нийцсэн, тэтгэмжийн зөрүүг олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 67 дугаартай ШЕЗийн даргын “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” тушаал, О.Н 2019, 2020, 2021, 2022 онуудын цалингийн карт, О.Н 4 хуудас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 134 дугаартай “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай ШЕЗийн даргын “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” тушаал, Д.Оь 2019, 2020, 2021, 2022 онуудын цалингийн карт, Д.Оь 1 хуудас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчийн 2 хуудас хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч О.Н нь шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан ба шүүгчийн албан тушаалын цалин 3.000.000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр цалин хөлс авч байсан болох нь цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 7-14 дүгээр тал/

 

7.Нэхэмжлэгч Д.Оь нь шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан ба шүүгчийн албан тушаалын цалин 2.700.000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр цалин хөлс авч байсан болох нь цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 16, 18-25 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Еийн өргөн мэдүүлснээр Улсын Их хурал тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалинг 3.000.000 төгрөг, анхан шатны шүүгчийн албан тушаалын цалинг 2.700.000 төгрөг гэж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэмэгдлийн хэмжээ тус бүрийг тогтоосон байна.

  

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан үндэслэлээр О.Нийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 134 дүгээр зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан үндэслэлээр Д.Оийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

 

ШЕЗийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 67 дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай тушаалуудаар Монгол улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь хэсгийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан О.Нд албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож 108.000.000 төгрөгийг, Д.Оьд 97.200.000 төгрөгийг тус тус олгожээ. 

 

Хөдөлмөр, нèéãìèéí õàìãààëлын ñàéäûí 2021 îíû 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 äóãààð òóøààëààð áàòëàãäñàí “Äóíäàæ öàëèí õºëñ òîäîðõîéëîõ æóðàì”-д “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1.-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшуулал орно” гэж тус тус заажээ.   

 

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4.-д “Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэжээ. 

 

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...” гэж, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9.-д “...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.    

 

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль эсхүл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тусгай харилцааг тухайлан зохицуулснаар тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Тодруулбал: Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшуулал орно” гэж тус тус зохицуулжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн авч байсан сарын дундаж цалин нь “...албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс...” зэргээс бүрдэх бөгөөд нэхэмжлэгч О.Н нь албан тушаалын цалин 3.000.000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1.200.000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 750.000 төгрөг, нийт 178.200.000 төгрөгийн тэтгэмж авахаас 108.000.000 төгрөгийг авсан байх тул тэтгэмжийн зөрүү 70.200.000 төгрөг болж байна.      

 

Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Иймд хариуцагч ШЕЗөөс 63.598.608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нд îëãîæ øèéäâýðëýâ. 

 

Нэхэмжлэгч Д.Оь нь албан тушаалын цалин 2.700.000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1.080.000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 675.000 төгрөг, нийт 160.380.000 төгрөгийн тэтгэмж авахаас 97.200.000 төгрөгийг авсан байх тул тэтгэмжийн зөрүү 63.180.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийг албан тушаалын цалингийн дунджаас тооцож олгосон гэх хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар уг нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан дүнгээр тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан хариуцагч ШЕЗөөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63.598.608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Нд, 63.180.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оьд олгосугай.

 

2.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 106 äóãààð ç¿éëèéí 106.5-ä çààñíààð хариуцагч ШЕЗөөс 13.894.740 òºãðºã ãàðãóóëàõ íýõýìæëýëèéí øààðäëàãààñàà нэхэмжлэгч Д.Оь òàòãàëçñíûã áàòàëæ, õîëáîãäîõ õýðãèéã õýðýãñýõã¿é áîëãîñóãàé.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч ШЕЗөөс 791.843 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 ×.ÄÀÂÀÀѯÐÝÍ