Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2023/00935

 

 

 

 

 

 

 

 

           2023         03         17 

          182/ШШ2023/00935

    

 

 

                                ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Чингэлтэй дүүргийн Èðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ ×.Äàâààñ¿ðýí äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Íýõýìæëýã÷: М.Хын íýõýìæëýëòýé

 

Õàðèóöàã÷: ШЕЗд õîëáîãäîõ

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү 67.760.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Н.А íàð îðîëöîв.    

  

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

1.Íýõýìæëýã÷ М.Х нь хариуцагч ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 67.860.000 төгрөгийг õàíãóóëàõыг õ¿ññýí íýõýìæëýëèéí øààðäëàãàäàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М.Х миний бие нь 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчээр анх томилогдож байсан. Өндөр насны тэтгэвэрт гарахдаа шүүхэд шүүгчийн албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 216 дугаар Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд Төрийн албанд 36 жил, шүүгчээр 26 жил ажилласан. Нэхэмжпэгч М.Х нь шүүгчийн албан тушаалд ажиллаж байхдаа шүүгчийн албан тушаалын цалин 2.900.000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр цалин хөлс авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно” гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч ШЕЗөөс тэтгэмжийг олгохдоо нэхэмжлэгчийн албан тушаалын цалин болох 2.900.000 төгрөгийг 36 сарын хугацаагаар тооцож 104.500.000 төгрөгийн тэтгэмж олгосон нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгч М.Х нь онцгой нөхцөлийн 40 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдлийг нэмж шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгчийн албан тушаалын цалин 2.900.000 төгрөгөөс түүний авдаг 65 хувийн нэмэгдэлийг бодоход нэг сард авдаг нэмэгдлийн хэмжээ нь 1.885.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 36 сараар тооцоход нийт 67.860.000 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь тооцооллын хувьд буруу тооцсон байх тул хариуцагчаас 100.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. 67.760.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Õàðèóöàã÷ ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:    

Дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд М.Х нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ШЕЗ 2022 онд түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 216 дугаартай зарлиг гаргаж, шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасан бөгөөд ШЕЗ хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ. Албан тушаалын цалин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл, тэтгэмж нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдэл, нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/, Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. 3.2.2. Тэтгэмж: Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин...” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасныг ШЕЗөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.     

 

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 216 дугаартай “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, М.Хын сүүлийн 36 сарын цалингийн мэдээлэл, М.Хын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай “Зарим шүүхийн шүүгчийг томилох тухай” Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, Бүх шатны шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай, 4 хуудас цалингийн карт, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/527 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

хариуцагчийн 2 хуудас хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 67.860.000 төгрөгийг гаргуулах òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.

 

3.Íýõýìæëýã÷ М.Х íü ø¿¿õ õóðàëäààí äýýð тооцооллын хувьд алдаа гаргасан байх тул хариуцагч ШЕЗөөс 100.000 төгрөг ãàðãóóëàõ øààðäëàãààñàà òàòãàëçñàí òóë óã òàòãàëçëûã áàòàëæ, õîëáîãäîõ õýðãèéã õýðýãñýõã¿é áîëãîâ.   

 

Нэхэмжлэгч нь үндэслэлээ тодорхойлохдоо...Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс гэдэгт үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, урамшууллаас бүрдэнэ гэж, ...Монгол улсын Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалин нь албан тушаалын цалин болон нэмэгдлээс бүрдэнэ гэж, ...мөн өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж тус тус заасан... хариуцагч тал тэтгэмжийг олгохдоо нэмэгдлийг хасаж тооцсон тул онцгой нөхцөлийн 40 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийг шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

4.Õàðèóöàã÷ нь шүүгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг Монгол Улсын Их хурлын тогтоолоор тогтоосон...Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд “шүүгчийн цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон шүүн таслах онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47.9-д ...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасан байна. Тэтгэмж нь нэг удаагийн шинжтэй бөгөөд хуульд цалин хөлс гэж тусгаагүй харин “сарын дундаж цалингийн хэмжээ” гэснээс үзэхэд үндсэн цалин гэж томъёолсон, үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжийг тооцсон нь хуульд нийцсэн, тэтгэмжийн зөрүүг олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 216 дугаартай “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, М.Хын сүүлийн 36 сарын цалингийн мэдээлэл, М.Хын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай “Зарим шүүхийн шүүгчийг томилох тухай” Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, Бүх шатны шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай, 4 хуудас цалингийн карт, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/527 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч М.Х нь шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан ба шүүгчийн албан тушаалын цалин 2.900.000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр цалин хөлс авч байсан болох нь цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их хурал тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалинг 2.900.000 төгрөг гэж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэмэгдлийн хэмжээ тус бүрийг тогтоосон байна.

  

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 216 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр М.Хыг шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

 

ШЕЗийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 67 дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай тушаалуудаар Монгол улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь хэсгийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан М.Хт албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож 104.500.000 төгрөгийг олгожээ. 

 

Хөдөлмөр, нèéãìèéí õàìãààëлын ñàéäûí 2021 îíû 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 äóãààð òóøààëààð áàòëàãäñàí “Äóíäàæ öàëèí õºëñ òîäîðõîéëîõ æóðàì”-д “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно” гэж тус тус заажээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-д “Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэжээ. 

 

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...” гэж, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.

 

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль эсхүл Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тусгай харилцааг тухайлан зохицуулснаар тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй гэж үзнэ. 

 

Тодруулбал Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно” гэж тус тус зохицуулжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн авч байсан сарын дундаж цалин нь “...албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс...” зэргээс бүрдэх бөгөөд нэхэмжлэгч М.Х нь албан тушаалын цалин 2.900.000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1.160.000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 725.000 төгрөг, нийт 172.226.000 төгрөгийн тэтгэмж авахаас 104.500.000 төгрөгийг авсан байх тул тэтгэмжийн зөрүү 67.760.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийг албан тушаалын цалингийн дунджаас тооцож олгосон гэх хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.  

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан дүнгээр тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан хариуцагч ШЕЗөөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 67.760.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хт олгосугай.

 

2.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 106 äóãààð ç¿éëèéí 106.5-ä çààñíààð хариуцагч ШЕЗөөс 100.000 òºãðºã ãàðãóóëàõ íýõýìæëýëèéí øààðäëàãààñàà нэхэмжлэгч М.Х òàòãàëçñíûã áàòàëæ, õîëáîãäîõ õýðãèéã õýðýãñýõã¿é áîëãîñóãàé

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч ШЕЗөөс 496.750 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

         

                         

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 ×.ÄÀÂÀÀѯÐÝÍ