Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2023/01485

 

 

 

 

 

 

 

 

           2023        05         15 

          182/ШШ2023/01485

    

 

 

                                ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч Ц.Наранчимэг, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Íýõýìæëýã÷: Д.Дийн íýõýìæëýëòýé  

 

Õàðèóöàã÷: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж 18, өөрийн байранд байрлах, ЦЕГт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 97.117.669 төгрөгийг гаргуулахыг õ¿ññýí èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.  

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нýõýìæëýã÷ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б,

Гэрч Ч.Б,

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.А íàð îðîëöîж,

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.                         

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

1.Íýõýìæëýã÷ Д.Днь хариуцагч ЦЕГт холбогдуулан 97.117.669 төгрөг гаргуулахыг хүссэн íýõýìæëýëèéí øààðäëàãàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Д.Дминий бие 2013 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчимд байрлах завсарын буудлаас зам хөндлөн гарах явцад УБТЗ дах Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер цагдаагийн ахмад Ж.Г нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нутаг дэвсгэр болох “Завсарын автобусны буудлын замд” улсын дугаартай Тоёото-ипсум маркийн авто машиныг “согтуугаар жолоодож явахдаа” Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн уед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөнөөс зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Дг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учируулж зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт МБАлбаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн х\ч В.Э гэгч шалгахдаа Ж.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргаж Д.Дгийн биед хүнд зэргийн гэмтэл учруулан, ослын газрыг санаатайгаар орхин зугтсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа “1.Цагдан хорих, 2.Эд хөрөнгийн баталгаа авах, 3.Улсын хилээр гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох зэргийн арга хэмжээнүүдийг” хэрэглээгүйн улмаас Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор улсын хилээр нэвтрэн оргон зайлсан байдаг. Ингэснээр уг Ж.Г нь яллагдагчаар татагдан шалгагдах явцдаа мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан тул уг этгээдийг Интерполийн шугамаар эрэн сурвалжлаж Интерполын В-2532\7-2018 дугаартай “хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед 2020.03.08-ны өдөр хотод “согтуугаар нэгэн байгууллагын шилэн хаалгыг өшиглөн хагалж зөрчил гарган саатуулагдсан бөгөөд шалгалтын явцад өөрийгөө 1977 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн Ж.Г гэж мэдүүлээд байхадЦЕГраас түүнийг авах талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авалгүй орхигдуулсан байгаа нь гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татагдан мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан гэмт этгээдэд цаашид дахин зугтах боломж олгосон гэж үзэхээс аргагүй байх тул 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн МШАХТавих прокурор П.Бийн 2020.05.18-ны өдрийн №1075 тоот тогтоолд “Энэхүү гэмт хэргийн улмаас Д.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эмчилгээний баримт болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гаргасан баримтууд хэрэгт авагдсан холбогдох эмчилгээний баримт болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын асуудлыг иргэний шүүхэд хандан гэм буруутай этгээдээс шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай гэж заасан байна. МБАлбаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн х\ч В.Эын буруутай үйл ажиллагаанаас болж яллагдагчаар татагдсан Ж.Г нь мөрдан шалгах ажиллагааны явцад оргон зайлсан, ингэж оргох бололцоог хангасан В.Эын буруутай, Иймд Д.Дгийн гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт нотлох баримтыг үндэслэн 97.117.669 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Õàðèóöàã÷ ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

2.2. Дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэндэд учирсан хохиролд 97.117.669 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, үүрэгтэй байхаар заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн дүнд дан ганц эрүүл мэндэд учирсан хохирол бус зарим банкнаас авсан зээлийн хамааруулан тооцсон атлаа биеийн эрүүл мэндэд учирсан хохиролдоо дээрх бүх зээлүүдээ хамааруулан тооцсон байгаа нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.”, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 30 дугаар 30.1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоно.” гэж зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах бүхий л ажиллагаа прокурорын хяналтад явагддаг ба цагдаагийн байгууллага гэмт хэрэгт тус байгууллагын хяналтгүй, дур мэдэн ямар нэг ажиллагаа явуулдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл яллагдагч Ж.Г анхан шатны шүүхээр орохдоо батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээтэй байсан, мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан магадлалд урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсгүй гэж дурдсан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хууль (2002 он)-ийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.” гээд цагдан хорих үндэслэлийп тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 68.3 дэх хэсэгт “Энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудпыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана.” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дурдаад байгаа “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч шууд авдаггүй, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд прокурор хяналтад шүүхээс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Мөн “Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, гадаад орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн байгууллагыг хангах, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээд, сураггүй алга болсон хүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах, гэмт хэрэг, гэмт этгээдийн талаар мэдээлэл солилцох” гэсэн чиг үүрэгтэй бөгөөд гэмт этгээдийг гадаад улсаас дайчлан баривчлах чиг үүрэг хүлээдэггүй. Нэхэмжлэлд дурдсанчлан төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар үйл баримт байхгүй бөгөөд мөрдөн байцаагч тухайн үедээ өөрөөс хамаарах, хууль зүйн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийгээд оргон зайлсан байхад тухайн албан хаагчийг буруутгаж байгаа нь Иргэний хуулийн 498 дугаар ярйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заасныг хангахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1421 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1075 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Монголын хуульчдын холбоо 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, Д.Дгийн гадаад паспортын хуулбар, Х.Нийн гадаад паспортын хуулбар, Х.Нийн гадаад паспортын хуулбар, эмчилгээний төлбөрийн баримт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дийн онош, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мэс заслын тэмдэглэл, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Мэс заслын тэмдэглэл, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Мэс заслын тэмдэглэл, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Т.Бт гаргасан Л.Хийн өргөдөл, Зарлагын баримтууд, гадаад гуйвуулгын маягтууд, зээлийн эргэн төлөлтийн хувиарууд, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, дансны хуулга, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээ, МБА-ын дарга Цагдаагийн хурандаа Д.Од 2018 оны 11 сарын 19-ний өдөр гаргасан Д.Дгийн өргөдөл, 2018 оны 11 сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаартай прокурорын зөвшөөрөл, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн санал, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11/4348 дугаартай албан бичиг, ЦЕГрын Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Д.Од 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Л.Хн гаргасан өргөдөл, Интерполын шугамаар ирүүлсэн хүсэлт, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЦЕГ интерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн хүсэлтийн хариу, ЦЕГИнтерполын үндэсниий төв товчоо 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07б/111 тоот албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20/32 дугаартай Ж.Гын тухай албан бичиг, Цагдаагийн ерөнхй газар мөрдөн байцаах алба 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12/5-1331 дугаартай албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн санал, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 37/14 дугаартай албан бичиг, С ББСБ ХХК гадаад вальт худалдаж авах, худалдах баримт,

хариуцагчаас 2 хуудас хариу тайлбар, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1-1922 дугаартай албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлох, Цагдаагийн байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээ, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/262 дугаартай албан бичиг, ЦЕГрын үйл ажиллагааны стратеги, зохион байгууллалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаартай Яллах дүгнэлт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхэд батлан даалт гаргах нь, Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2527 дугаартай тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Бүртгэл хяналтын карт, ЦЕГрын тэргүүн дэд дарга цагдаагийн хурандаа Ц.Нд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Л.Хн гомдол, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Мөрдөн байцаах албаны дүн шинжилгээ,үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Бн Л.Хс авсан тайлбар, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Илтгэх хуудас, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Мөрдөгчийн санал, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 12/5-1748 дугаартай албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1075 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар Прокурорын тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Ж.Ганбаатарын өргөдөл, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12/1-1923 дугаартай албан бичиг, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12/116 дугаартай албан бичиг, ЦЕГИнтерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн хүсэлтийн хариу, Гэмт этгээдэд эрүүгийн харуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг нь тогтоолгож эрэн сурвалжлуулах хүсэлт, ЦЕГ Интерполын үндэсний төв товчоо 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12/322 дугаартай албан бичиг, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12/1-1922 дугаартай албан бичиг зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: УБТЗ дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер ажилтай цагдаагийн ахмад Ж.Г нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр автомашин жолоодож миний эхнэр Д.Дг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулж, осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэнийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл ЦЕГрын МБАлбаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч В.Э нь Ж.Гт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс тэрээр оргон зайлж гадаад улсад оршин сууж байгаа. ЦЕГраас Интерполын шугамаар мэдээлэл ирсэн байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй орхигдуулсаны улмаар эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр Ж.Гн үйлдсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Ахлах мөрдөгч В.Эын буруутай эс үйлдэхүй гаргасан болохыг ерөнхий газрын албаны шалгалт тогтоосон. Иймд ажилтаны гаргасан буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг ажил олгогч хариуцах тул учирсан хохирол 97.117.669 төгрөгийг гаргуулах òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.

 

3.Õàðèóöàã÷ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах бүхий л ажиллагаа прокурорын хяналтад явагддаг ба цагдаагийн байгууллага гэмт хэрэгт тус байгууллагын хяналтгүй дур мэдэн ямар нэг ажиллагаа явуулдаггүй. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар үйл баримт байхгүй бөгөөд мөрдөн байцаагч тухайн үедээ өөрөөс хамаарах, хууль зүйн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийгээд оргон зайлсан байхад тухайн албан хаагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1421 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1075 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Монголын хуульчдын холбоо 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, Д.Дгийн гадаад паспортын хуулбар, Х.Нийн гадаад паспортын хуулбар, Х.Нийн гадаад паспортын хуулбар, эмчилгээний төлбөрийн баримт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дийн онош, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мэс заслын тэмдэглэл, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Мэс заслын тэмдэглэл 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Мэс заслын тэмдэглэл, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Т.Баатарт гаргасан Л.Хийн өргөдөл, Зарлагын баримтууд, гадаад гуйвуулгын маягтууд, зээлийн эргэн төлөлтийн хувиарууд, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, дансны хуулга, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээ, МБА-ын дарга Цагдаагийн хурандаа Д.Од 2018 оны 11 сарын 19-ний өдөр гаргасан Д.Дгийн өргөдөл, 2018 оны 11 сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаартай прокурорын зөвшөөрөл, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн санал, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2019 оны 10 дугаар сарын 04-ниы өдрийн 11/4348 дугаартай албан бичиг, ЦЕГрын Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Д.Од 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  Л.Хийн гаргасан өргөдөл, Интерполын шугамаар ирүүлсэн хүсэлт, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЦЕГ интерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн хүсэлтийн хариу, ЦЕГИнтерполын үндэсниий төв товчоо 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07б/111 тоот албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20/32 дугаартай  Ж.Ганбаатарын тухай албан бичиг, Цагдаагийн ерөнхй газар мөрдөн байцаах алба 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12/5-1331 дугаартай албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн санал, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 37/14 дугаартай албан бичиг, С ББСБ ХХК гадаад вальт худалдаж авах, худалдах баримт, хариуцагчийн хариу тайлбар, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1-1922 дугаартай албан бичиг,  2017 оны 12 дугаар сарын 20 Цагдаагийн байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлох, Цагдаагийн байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээ, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/262 дугаартай албан бичиг, ЦЕГрын үйл ажиллагааны стратеги, зохион байгууллалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхэд батлан даалт гаргах нь, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Бүртгэл хяналтын карт, ЦЕГрын тэргүүн дэд дарга цагдаагийн хурандаа Ц.Нд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Л.Хн гомдол, 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Мөрдөн байцаах албаны дүн шинжилгээ,үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Бын Л.Хс авсан тайлбар, 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Илтгэх хуудас, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Мөрдөгчийн санал, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 12/5-1748 дугаартай албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Ж.Гын өргөдөл, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12/1-1923 дугаартай албан бичиг, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12/116 дугаартай албан бичиг, ЦЕГИнтерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн хүсэлтийн хариу, Гэмт этгээдэд эрүүгийн харуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг нь тогтоолгож эрэн сурвалжлуулах хүсэлт, ЦЕГ Интерполын үндэсний төв товчоо 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12/322 дугаартай албан бичиг, ЦЕГ Мөрдөн байцаах алба 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12/1-1922 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Ж.Г нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчим нутаг дэвсгэрт байрлах “Засварын автобус”-ны буудлын замд улсын дугаартай “Toёото-Ипсум” маркийн автомашин жолоодож явахдаа, явган зорчигч Д.Дг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1421 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Ганбаатарт нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 13-19 дүгээр тал/

 

Уг шийтгэх тогтоолд Ж.Г, түүний өмгөөлөгч нар гомдол гаргасан.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1421 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Г холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очтол Ж.Г урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 20-24 дүгээр тал/

 

Ж.Г нь Төмөр зам дах Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицерээр ажиллаж байхдаа 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Тоёото-Ипсум маркийн автомашин жолоодож явахдаа, явган зорчигч Д.Дг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн үйлдсэн тухайд нь талууд маргаагүй болно.

 

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д “...Таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгчийн захирамж гаргах бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн шүүгч авна...”,

65 дугаар зүйлийн 65.4-д “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал батлан даагчид энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан торгууль оногдуулж, оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ.

 

Ж.Ганбаатарт мөрдөн шалгах ажиллагааны явцад 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор “Гадагш явж болохгүй баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх арга хэмжээ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлалаар Ж.Гт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очтол Ж.Гт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1075 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Ж.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.

 

Дээрхи прокурорын тогтоолоос үзэхэд Ж.Гт 2014 онд “Гадагш явж болохгүй баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

 

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэргийг очтол Ж.Г урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байхад мөрдөн байцаагч нь түүнд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зохих таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Үүний улмаас хэрэгт холбогдогч Ж.Г нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын хилээр гарч оргон зайлжээ.

 

Мөн мөрдөн байцаагч н.Э нь 2016 онд Ж.Г нь оргон зайлсан байхад 2018 онд Интерполын бүх гишүүн улсуудад хандан “Хөх булант” зар байршуулж зохих ёсоор үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хуульд заасан арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргасан нь ЦЕГ Мөрдөн байцаах алба  2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1-1922 дугаартай албан бичиг, хэргийн үйл баримт болон энэ талаар мэдүүлсэн зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

 

Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлүүдээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.  

 

Иймд хариуцагч ЦЕГрын ажилтаны буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Д.Дд эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Д.Дгийн бие махбодид зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл учирч, эрүүл мэндэд 97.117.669 төгрөгийг хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Èéìä õàðèóöàã÷аас Д.Дгийн эрүүл мэндэд учирсан хохирол болох 97.117.669 òºãðºãèéã ãàðãóóëàõаар øèéäâýðëýв.

Хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643.538 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 643.538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1 äóãààð ç¿éëд  çààñíûã óäèðäëàãà áîëãîí

 

ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1.Èðãýíèé õóóëèéí 498 äóãààð ç¿éëèéí 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 çààñíûã áàðèìòëàí хариуцагч ЦЕГраас 97.117.669 /ерэн долоон сая нэг зуун арван долоон мянга зургаан зуун жаран есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгоñóãàé.

 

2.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 58 äóãààð ç¿éëèéí 58.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-ä çààñíààð íýõýìæëýã÷èéí óëñûí òýìäýãòèéí õóðààìæèíä óðüä÷èëàí òºëñºí 643.538 òºãðºãèéã óëñûí îðëîãîä õýâýýð ¿ëäýýæ, õàðèóöàã÷ ЦЕГраас 643.538 òºãðºãийг ãàðãóóëæ íýõýìæëýã÷ Д.Дд îëãîñóãàé.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                  ×.ÄÀÂÀÀѯÐÝÍ

 

                                       Ø¯¯Ã×ÈÄ                                 Ц.НАРАНЧИМЭГ

 

                                                                                     Б.ЦОЛМОН