Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2023/01790

 

 

 

 

 

 

 

 

           2023        06         12 

          182/ШШ2023/01790

    

 

 

                               ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: “Х” ХХК /регистрийн дугаар 2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.Э-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16.917.174 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч З.Эд холбогдуулж зарцуулсан дүн 11.740.986 төгрөг, шимтгэлийн авлага 39.800 төгрөг, хүүгийн авлага 5.126.888 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтэй холбогдон гарсан зардал 9.500 төгрөг, нийт 16.917.174 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч З.Э нь тус банктай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/ВСС190830036-1 тоот “Кредит карт эзэмших гэрээ”-г байгуулан 12.000.000 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Хнаас зээл авсан. Зээлдэгч нь “Кредит карт эзэмших гэрээ”-р хүлээсэн үүргээ байнга зөрчиж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зарцуулсан дүн 11.740.986 төгрөг, шимтгэлийн авлага 39.800 төгрөг, хүүгийн авлага 5.126.888 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан ЗГ/ВСС190830036-1 “Кредит карт эзэмших гэрээ”-ний дагуу зээлдэгч З.Эгаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтэй холбогдон гарсан зардал болох 9.500 төгрөг, нийт 16.917.174 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зээлийн хувьд бэлэн мөнгөөр зээл авсан асуудал биш кредит картын зээл буюу карт хэрэглэж бий болсон зээл ба маш өндөр хүүтэй зээл байдаг. Уг зээлийг З.Э нь төлж явсан. Тухайн зээлийг 2019 онд авсан бөгөөд тухайн үед ковид-19 халдварт өвчин гарч мөн 2020 оны 9 дүгээр сард З.Э нь хүүхэд төрүүлсэн байгаа. Одоо З.Эгийн хүүхэд нь 3 настай бөгөөд З.Э нь одоогоор ажил хийсэн зүйл байхгүй хүүхдээ харж байна. З.Э нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх байдлаар Кредит картын зээлийг төлнө гэдэг гэрээ байгуулсан байдаг. Гэвч ковид 19 халдварт өвчний улмаас хэрэгжих боломжгүй болсон. Тийм учир уг нөхцөл байдлыг харгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үнийн дүнгээ нэхэмжлэлдээ бичсэн боловч жишээлбэл, шимтгэлийн авлага, хүүгийн авлагад юу ордог, ямар, ямар хүү авдаг гэдэг нь тодорхойгүй байдаг. Улмаар өмнөх хуралдаан дээр үүнийг тодорхой болгох нотлох баримтыг гаргаж өгсөн гэсэн боловч тухайн гаргаж өгсөн баримт нь З.Эгийн дансны хуулга байдаг. Манай зүгээс бол нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгө нь яг ямар хүү болох, тэр талаарх дэлгэрэнгүй лавлагаагаар тодорхой болгохыг хүссэн. Гэтэл яг юу нэхэмжилж байгаа талаарх дэлгэрэнгүй, тодорхой зүйл байхгүй, яг ямар хүү нэхэмжилж байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байна. Манай зүгээс бол харахдаа нэхэмжлэгчийн зүгээс яг ямар хүүгийн төлбөрий нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжилж болох бүхий л хүүгийн төлбөрийг бөөнд нь нэхэмжилж байна гэж харж байна. Тийм учир яг ямар хүү нэхэмжилж байгаа нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байх тул хүүгийн авлагатай холбоотой шаардлага нь мөн хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс кредит картын зээлийн хүүгийн тооцоолол, 2022 оны 03 дугаар сарын 30 нэхэмжлэл гаргах нь, кредит карт эзэмших хүсэлт, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Кредит карт эзэмших гэрээ”, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баталгааны гэрээ, Х З.Эгийн картын дансны хуулга,

хариуцагчаас хариу тайлбар, хүү Д.Сийн төрсний гэрчилгээ, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11.740.986 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5.176.188 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч “Х” ХХК íü З.Эд холбогдуулан зарцуулсан дүн 11.740.986 төгрөг, шимтгэлийн авлага 39.800 төгрөг, хүүгийн авлага 5.126.888 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 9.500 төгрөг, нийт 16.917.174 òºãðºã ãàðãóóëàõ òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.  

 

3.Õàðèóöàã÷ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч нь хүүгийн авлага гэж нэхэмжилж байгаа яаж тооцож гаргаж ирсэн хүүгийн авлага эсэх нь тодорхойгүй, шимтгэлийн авлага гэж мөн яаж тооцоолсон дүн эсэх ойлгомжгүй, хуулинд байхгүй зүйлийг нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн кредит картын зээлийн хүүгийн тооцоолол, кредит карт эзэмших хүсэлт, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Кредит карт эзэмших гэрээ”, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 09 сарын 02-ны өдөр Баталгааны гэрээ, Х З.Эгийн картын дансны хуулга, хариуцагийн хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь зарцуулсан дүн 11.740.986 төгрөг, хүүгийн авлага гэдгийг хүү 4.720.810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406.077 төгрөг, шимтгэлийн авлага гэж гэрээний 1.2.15-т заасны дагуу 39.800 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 9.500 төгрөг, нийт 16.917.174 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

 

5.Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч З.Этай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/ВСС190830036-1 дугаартай Кредит карт эзэмших гэрээг байгуулж зээлийн лимит 12.000.000 төгрөг, зээлийн эрхийн хугацаа 24 сар, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү худалдан авалтын гүйлгээнд сарын 0.4, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 0,6 хувь, шимтгэл банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу гýðýýíèé ¿¿ðãýý õóãàöààíäàà áèåë¿¿ëýýã¿é çýýëäýã÷èéã çýýëèéí ¿íäñýí ºðºº òºëæ äóóñòàë çýýëèéí õ¿¿, íýìýãä¿¿ëñýí õ¿¿ã òºëºõ ¿¿ðãýýñ ÷ºëººëºõ ¿íäýñëýë áîëîõã¿é ãýñýí íºõöºëòýé㺺ð òîõèð÷ òàëóóä ãýðýýã áàòàëãààæóóëñàí çýðýã íü çîõèã÷äûí òàéëáàð, кредит карт эзэмших ãýðýý çýðãýýð íîòëîãäîæ áàéíà.

 

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Èéìä кредит карт эзэмших ãýðýýíèé ¿¿ðãèéí áèåëýëò áîëîõ зарцуулсан дүн 11.740.986 òºãðºãèéã õàðèóöàã÷аас ãàðãóóëæ íýõýìæëýã÷èä îëãîж шийдвэрлэх нь зүйтэй

 

6.Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан “Кредит картын зээлийн хүүгийн тооцоолол” гэх баримтыг үндэслэн хүү 4.720.810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406.077 төгрөг гэж шаардана гэх тайлбар нь үндэслэлгүй байх ба З.Э нь кредит картын бэлэн гүйлгээгээр хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн эсэх, бэлэн бусаар хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн эсэх, түүний хэдэн төгрөгт нь хүү, нэмэгдүүлсэн хүүг яаж тоооцож бодогдсон эсэх талаарх тооцоололыг “Кредит картын зээлийн хүүгийн тооцоолол” гэх баримтаас тооцон үзэж харах боломжгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг заасан “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэх зохицуулалттай нийцүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах боломжгүй байна.

 

Шимтгэлийн авлага 39.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/ВСС190830036-1 дугаартай “Кредит карт эзэмших гэрээ”-ний 1.2.15-д  заасны дагуу 39.800 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/ВСС190830036-1 дугаартай “Кредит карт эзэмших гэрээ”-ний 1.2.15-д заасны дагуу 39.800 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон 9.500 төгрөгийг зардал гарсан гэж 9.500 төгрөгийг нэхэмжлэж нотлох баримтаар Нотариатч Ю.Баярмагнайгийн хүсэлт, мөнгөний тасалбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч 9.500 төгрөгийг нотариатын зардалд төлсөн эсэх нь тодорхойгүй, тушаасан гэх хэсэгт тушаагчийн нэр байхгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

7.Иймд хариуцагч З.Эгаас 11.740.986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.176.188 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 202.805 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Èðãýíèé õóóëèéí 451 ä¿ãýýð ç¿éëèéí 451.1, 452 äóãààð ç¿éëèéí 452.2, 453 äóãààð ç¿éëèéí 453.1-ä заасныг áàðèìòëàí õàðèóöàã÷ З.Эгаас үндсэн төлбөр 11.740.986 /арван нэгэн сая долоон зуун дөчин мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.176.188 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 202.805 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ДАВААСҮРЭН