Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2023/02644

 

 

 

 

 

 

 

 

 

                               2023           07            06

                          184/ШШ2023/02644

              

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                      Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***************************** тоотод оршин суух, ********** овогт Д Ө /РД:*********************/,

 

Нэхэмжлэгч: **********************************тоотод оршин суух *********** овогт Х Д /РД:*********************/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **********************тоот хаягт оршин суух, ******** овогт Б О /РД:********************/,

 

Хариуцагч: ********************************* тоот хаягт оршин суух, **************** овогт Д А /***************/ нарт холбогдох

 

18,632,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажлын гэрээ” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 700,500 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө, Х.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Б.О, Д.А, хариуцагч нарын өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ө, Х.Д нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... 2018 оны 7 сараас 11 сарын хооронд О, А нарт Ц, Ч нараас 2,318 багцыг нэг багц 18,000 төгрөгөөр тооцоод 41,724,000 төгрөгийн хонины өлөн гэдэс зээлээр авч өгсөн. Үүний үлдэгдэл төлбөр 11,664,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Дараа нь 500 багцыг нэг багц 19,000 төгрөгөөр тооцоод 9,500,000 төгрөгийн өлөн авсан. Үүнээс 2,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй өртэй болсон. 250,000 төгрөгийн зээл бэлнээр өгсөн, нийт 14,414,000 төгрөгийн өртэй болсон бөгөөд 11 сарын 02-нд Аөд хэлж хэлцэл дээр гарын үсэг зуруулсан. Цгээс авсан өлөн гэдэсний мөнгийг бид 2 төлж барагдуулсан. Энэ 14,414,000 төгрөгийг Аөөс гаргуулъя.

Мөн 2018 оны 11 сараас 2019 оны 4 сар хүртэл хугацаанд цехийг үнэгүй түрээсэлж өлөн гэдэс боловсруулж авсан бөгөөд хэрэглээний зардалд сарын 600,000 төгрөг гэж тохиролцсон, 4 сарын 2,400,000 төгрөг, үүнээс От өгөх 278,500 төгрөг, зээлж авсан мөнгийг хасаад 1,916,000 төгрөгийг нэхэмжилж байна, хэрэглээний зардалд цахилгаан, нүүрс, цэвэр, бохир ус, галч, манаач, хог хаягдал, ариутгал, цехийн элэгдэл хорогдол, хоол материал, тогоочийн цалин, цэвэрлэгээ цалин, урсгал засвар, торгууль, бусад зардал зэргийг тооцсон. Бас бид 2 Оийн нохойг асарсан, галч, манаач, цэвэрлэгч, тогоочоор ажилласны хөдөлмөрийн хөлсийг 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тооцоод  9 сарын цалин хөлс 2,880,000 төгрөгөөс түүнд өгөх мөнгийг хасаад 2,302,000 төгрөгийг мөн Оээс нэхэмжилнэ” гэжээ.

 

Хариуцагч Д.Аөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг шаардлагадаа:

“...Ц, Ч гэх хүмүүсийг танина, би шууд эдгээр хүмүүстэй харьцаж өлөн гэдэсний наймаа хийж байсан, Ө, Д нараар дамжуулах шаардлагагүй. Нэхэмжлэгч нарын шаардаад байгаа өлөн гэдэсний хэмжээ, үнэ өөр өөр байдаг, цагдаа дээр ч шалгуулсан. Янз бүрээр бичиж нэхэж шаардаж байгааг шүүх анхаарна уу. Ажлын гэрээ хийсэн зүйл байхгүй. Үүн дээр байгаа гарын үсэг минийх мөн. Гэхдээ Д архи дарс, хоол цай гэж дайлж согтоож байгаад хүч хэрэглэж гар мушгиж байгаад зуруулсан байдаг. Энэ талаар цагдаад гомдол гаргана гэхэд дахин дахин уучлалт гуйгаад миний буруу гээд байхаар нь цагдаад хандаагүй орхисон. Ө, Д нарт ямар ч өр төлбөр байхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

...Энэ Ажлын гэрээ гэх зүйлийг хэргийн материалаас анх харсан байдаг. Ө нь төлбөрийн үлдэгдэл 14 сая төгрөг байсныг баталгаажуулж гарын үсэг зурсан мэтээр тайлбарладаг. Энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.7 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэв.

 

Хариуцагч Б.Оээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг шаардлагадаа:

“...Хавтаст хэрэгтэй танилцлаа, ажлын гэрээ гэх бичиг байна, үүнийг хүлээн зөвшөөрсөн миний гарын үсэг огт байхгүй. 14 сая төгрөгийн өргүй. Миний бие өртэй болохоор эд нарт ажлаагүй, амаар харилцан тохирч тэдний улаан өлөнг цэвэрлэх ажилчнаар ажиллаж байсан, мөнгөтэй болохоороо цалинг өгнө гэдэг байсан ч одоог хүртэл өгөөгүй. А цагаан өлөн боловсруулж худалддаг байсан, мөн бусдаас цагаан өлөн худалдан авч нэмэлт борлуулалт хийдэг байсан, үүнд нь би огт  оролцож байгаагүй. Уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлоогүй, миний хувьд хэрэглээний зардал 1,916,000 төгрөг, хөдөлмөрийн хөлс гэх 2,302,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй.

...Харин би өөрийн ажиллаж байсан хугацааны хөлсийг нэхэмжилнэ. 2018 оны 10, 11 сарын ажлын хөлс нийт 81,000 төгрөг, төмс сонгины үнэ 90,000 төгрөг, давсны үнэ 120,000 төгрөг, зээлж авсан 300,000 төгрөг, шинэ давс 95,000 төгрөг гээд нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд 673,500 төгрөг дээр архиваас нотлох баримт авсан зардал 27,000 төгрөг, нийт 700,500 төгрөгийг Д.Өаас гаргуулахаар сөрөг шаардлага гаргаснаа дэмжиж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас сөрөг шаардлагын хариу тайлбартаа:

“...Ажлын гэрээг хүчээр, гарыг мушгиж зуруулсан гэх тайлбар худал бөгөөд харилцан ярилцаад үлдэгдэл өр төлбөрөө тооцоод гарын үсэг зурсан байдаг. От өгөх 578,000 төгрөгийг нэмэгдүүлсэн шаардлагаас хасаж тооцож байгаа тул сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгч талаас – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газрын прокурорын тогтоол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийн хуулбар, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн саналын хуулбар, Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Ажлын гэрээ, Өр барагдуулах тухай нотариатаар гэрчлүүлсэн баримт, Бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, Цгийн дэвтэр гарчигтай тооны дэвтэр, ногоон өнгөтэй тууш дэвтэр.

 

Хариуцагч Д.Аөөс  – Итгэмжлэл, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, “И-УБ” ХХК-ийн албан бичиг, “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгууд, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.

 

Хариуцагч Б.Оээс  – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгууд.

 

Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан баримт –Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга, “Иг” ХХК-ийн тодорхойлолт, Гэрч П.Ц, Д.Сүрэнхүү, Д.Баттогтох нарын мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

1. Нэхэмжлэгч Д.Ө, Х.Д нараас хариуцагч Б.О, Д.А нарт холбогдуулан 18,632,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нараас нэхэмжлэгч нарт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлын гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 700,500 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэл болон сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч талаас ... хонины өлөн гэдэс нийлүүлсэн, үлдэгдэл төлбөрөө харилцан тооцож ажлын гэрээг байгуулсан, уг хэлцэл хүчин төгөлдөр тул зээлээр худалдсан өлөн гэдэсний үлдэгдэл төлбөрийг гаргуулна, мөн өлөн гэдэс боловсруулах цехийг үнэгүй түрээслэхдээ хэрэглээний зардлыг хариуцана гэж тохиролцсоны дагуу тухайн зардлыг гаргуулна, тэдний ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд өөрсдийн хөлс хөдөлмөрийг зарцуулсны төлбөр буюу ажлын хөлс цалинг гаргуулна гэх агуулгаар тайлбарлах нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч талаас эс зөвшөөрч улмаар ... бага хэмжээтэй өлөн гэдэс худалдан авч байсан, үнийг төлсөн өр төлбөр байхгүй, үлдэгдэл төлбөрийн баталж байгаа ажлын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ, учир нь хуурч мэхэлж, хүч хэрэглэж уг хэлцэлд гарын үсэг зуруулсан, өлөн гэдэсний цехэд ажиллуулсаны хөлс мөнгийг өгөөгүй тул ажлын хөлсөө гаргуулна гэх агуулга бүхий сөрөг шаардлага гарган талууд мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч талын ... өлөн гэдэс Д.Аөд нийлүүлж байсан, шаардаж байгаа төлбөрөөс Оийн ажлын хөлс болон түүнээс авсан мөнгийг хасаж тооцсон гэх, хариуцагч Б.Оийн ... Д.А бусдаас өлөн гэдэс авч худалддаг байсан, миний ажилласны хөлсийг нэхэмжлэгч нар өгөөгүй гэх, хариуцагч Д.Аийн ... нэхэмжлэгч нараас бага хэмжээтэй өлөн гэдэс худалдаж авсан, мөнгийг нь төлсөн гэх тайлбарууд, гэрч П.Цгийн ... Надаас 7, 8 сард Ө, Д нар нь өлөн худалдаж авсан, төлбөрийн үлдэгдэл байхгүй, авсан өлөнгөө Аөд өгдөг байсан. А нь 9 сард надаас өлөн худалдаж авсан, төлбөрийн үлдэгдэл байхгүй гэх мэдүүлэг, зохигчийн банкны хуулгаар талуудын хооронд өлөн гэдэс худалдах, худалдан авах болон хөлсөөр ажиллах, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар болон хариуцагч Д.А нарын хооронд өлөн гэдэс худалдах худалдан авах хэлцэл аман хэлбэрээр байгуулагдсан,

359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ө болон хариуцагч Б.О нарын хооронд хөлсөөр ажиллах хэлцэл аман хэлбэрээр байгуулагдсан,

281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ө болон хариуцагч Б.О нарын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан болох нь доорх баримтуудаар тогтоогдох ба гэрээний талууд холбогдох үүргээ шаардах эрхтэй.

 

4.1. Хариуцагч Д.Аөөс 14,414,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд - Нэхэмжлэгч талаас гаргасан “Ажлын гэрээ” гэх баримтад “...Төгсөө, О, Дорж, Өлзий нар нь өлөн гэдэс боловсруулж хамтарч ажиллах явцад 14 сая төгрөгийн өрийг Төгсөө, О 2 нь үүсгэсэн бөгөөд 14 сая төгрөгийн өлөн гэдэсний мөнгийг ажиллаж төлж барагдуулахаар боллоо. Зөвшөөрсөн Д.Ө. Улаан гэдэс зээлээр Төгсөөд авч өгсөн. Төгсөө нь ажил хийлгэж цагаан өлөн болгож авсан. Уг өлөнгийн мөнгийг өөрийнхөө банкны зээлэнд өгсөн учир өлөнгийн мөнгө нэхэгдэж 2 сар гаруй болж байна. Хүлээн зөвшөөрөв А. 2018 оны 11 сарын 02” гэж дурдсан бөгөөд хариуцагч Д.Аөөс тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар, үндэслэлийг архи уулган согтоож, гар мушиган хүчээр гарын үсэг зуруулсан, энэ нь хууль зөрчсөн, үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон үедээ хэлцлийг байгуулсан гэж тайлбарладаг.

 

4.1.1. Хариуцагч Д.Аийн “Ажлын гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар, үндэслэл баримтаар нотлогдоогүй ба ...баримт дээрх гарын үсэг минийх мөн гэх хариуцагчийн мэдүүлэг, ...үлдэгдэл төлбөрөө тооцоод баримт үйлдсэн гэх нэхэмжлэгчийн мэдүүлэг болон түүний данс тооцооны тэмдэглэлийн дэвтрээс үзэхэд “Ажлын гэрээ” гэх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, агуулгаараа тооцоо нийлсэн баримт буюу хүчин төгөлдөр хэлцэл байна. 

 

4.1.2. Тодруулбал, хэрэгт авагдсан

“...7 сарын 18, Төгсөөд 448 box өгөв, 7 сарын 25, Төгсөө, 520 box х 18,000 төгрөг, 9,360,000 төгрөг, урьдчилгаа 7,000,000 төгрөг авсан, үлдэгдэл 2,360,000 төгрөг, 448 box х 18,000,000 төгрөг, 8,064,000 төгрөг, урьдчилгаа 7,000,000 төгрөг авсан, үлдэгдэл 1,064,000 төгрөг, 750 box х 18,000 төгрөг, 13,500,000 төгрөг, 8 сарын 11-нд 600 box х 18,000 төгрөг, 10,800,000 төгрөг, 16,924,000 төгрөг, 10,800,000 төгрөг, нийт 27,724,000 төгрөг авна. 8 сарын 15-нд Оээс 1,360,000 төгрөг авав, 4,720,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг өгсөн, одоо авах нь 11,644,000 төгрөг...” гэх данс тооцоо бүртгэсэн бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр,

“...Интеркейзинг ХХК-иас 2018 оны 8 сарын 13-нд 3,000,000 төгрөгийн орлого орсон, 8 сарын 15-нд 5027462607 данс руу 1,360,000 төгрөг шилжүүлсэн зарлага гарсан, Интеркейзинг ХХК-иас 2018 оны 7 сарын 03-нд 7,150,000 төгрөгийн орлого орсон, 5112044413 данснаас Төгсөө гэдэс үлдэгдэл төлбөр 19,000,000 төгрөг 2018 оны 8 сарын 21-нд, 2,748,900 төгрөг 2018 оны 8 сарын 22-нд орлого болж орсон, 8 сарын 15-нд 5027462607 данс руу 1,360,000 төгрөг шилжүүлсэн зарлага гарсан” гэх Д.Аийн Хаан банкны 5085078290 тоот дансны хуулга,

“...5112044413 данснаас 530 хонь 3500 өөр утгатай 10,100,000 төгрөг 2018 оны 7 сарын 10-нд орлого орж, мөн өдрөө 6,100,000 төгрөг АТМ зарлага гарсан, Төгсөө, О 448 хонь утгатай 7,100,000 төгрөг 2018 оны 7 сарын 22-нд орлого болж орсон” гэх Б.Оийн Хаан банкны 5057297352 тоот дансны хуулга зэргээс дүгнэхэд:

 

Нэхэмжлэгч талын “...2018 оны 7 сарын 02-нд 500 багц, 7 сарын 13-нд 448 багц, 8 сарын 01-нд 750 багц, 8 сарын 11-нд 600 багц, нийт 2318 багц х 18,000 төгрөг, 41,724,000 төгрөг, 2018 оны 7 сарын 10-нд 7 сая, 7 сарын 21-нд 7 сая, 8 сарын 15-нд 1,360,000 төгрөг, 8 сарын 19-нд 10 сая төгрөг, 8 сарын 24-нд 4,700,000 төгрөг, бүгд 30,060,000 төгрөг авсан, үлдэгдэл 11,664,000 төгрөг, 2018 оны 10 сарын 05-нд 500 багц х 19,000 төгрөг, 9,500,000 төгрөгийн өлөн авав, 10 сарын 05-нд 4 сая, 10 сарын 23-нд 2 сая төгрөг, 1 сая төгрөг тус тус өгсөн, үлдэгдэл 2,500,000 төгрөг, нийт үлдэгдэл 14,164,000 төгрөг, 11 сарын 02-нд Төгсөөд хэлж гарын үсэг зуруулав...” гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу бодит үнэнд нийцсэн үнэн зөв тайлбар гэж дүгнэлээ.     

 

4.1.3. Дээрх үйл баримтаар талууд өлөн гэдэс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг тогтоон тооцоо нийлж “Ажлын гэрээ” гэх хэлцлийг байгуулжээ. Тухайн хэлцлээс хойш хариуцагч тал төлбөр төлсөн үйл баримт тогтоогдоогүй тул харилцан тохиролцож тогтоосон үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөгийг хариуцагч Д.Аөд хариуцуулах нь зүйтэй.

 

Харин өлөн гэдэсний үлдэгдэл төлбөр 14,164,000 төгрөг шаардсанаас 164,000 төгрөгийн тооцоог, зээлүүлсэн гэх 250,000 төгрөгийн тооцоог нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгов.

 

4.2. Хариуцагч Б.Оээс хэрэглээний зардалд 1,916,000 төгрөг,  ажлын хөлс 2,302,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд – Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.О нь манай өлөн гэдэсний цехийг үнэгүй түрээсэлж ашиглахаар, хэрэглээний зардлыг хариуцахаар харилцан тохиролцсон, мөн түүний нохойг асарсан, галч, манаач, цэвэрлэгч, тогоочоор ажилласны хөдөлмөрийн хөлсийг гаргуулна гэж тайлбарлан шаардах хэдий ч талуудын хооронд энэ талаар хэлцэл байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.3. Нэхэмжлэгч Д.Өаас ажлын хөлс, зээлүүлсэн мөнгө 700,500 төгрөг гаргуулах шаардлагын хувьд – Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч нарын өлөн гэдэс боловсруулах цехэд хөлсөөр ажилласан, уг ажлын хөлсийг төлөөгүй, нэхэмжлэгч ч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг гэх үндэслэлээр ажлын хөлс болон зээлүүлсэн мөнгийг шаарддаг.

 

Зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Б.О нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ, худалдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээ тус тус аман хэлбэрээр байгуулагдсан болох нь тогтоогддог, тухайн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж талууд маргадаггүй.

 

Шүүхээс нэхэмжлэгч Д.Өын “...10 сарын 02-оос 11 сарын 13-н хүртэлх хугацаанд ажилласан Б.Оийн ажлын хөлс цалин 81,000 төгрөг, давс, сонгино, төмс худалдан авсны төлбөр 197,500 төгрөг, бэлнээр зээлсэн 300,000 төгрөг, нийт 578,500 төгрөгийг Оээс нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасч тооцсон” гэх тайлбарыг үндэслэн сөрөг шаардлагаас 578,500 төгрөгийг хангаж, хүлээн зөвшөөрөөгүй хэсгийг буюу 122,000 төгрөгийг хариуцагч Б.О баримтаар нотолж чадаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. 

  

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч Д.Аөөс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч Д.Өаас хөлсөөр ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 578,500 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.От тус тус олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Аөөс 14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө, Х.Д нарт, нэхэмжлэгч Д.Өаас 578,500 төгрөг гаргуулж хариуцагч Б.От тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,632,000 төгрөгийг болон хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 122,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Өаас төлсөн 309,800 төгрөг, хариуцагч Б.Оээс төлсөн 21,362 төгрөг, хариуцагч Д.Аөөс төлсөн 227,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Аөөс 227,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч Д.Өаас 18,005 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.От тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ