Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02239

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02239

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, "ГБ"ны төв байранд байрлах, "ГБ" ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал Н К/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,, байрлах, "ЗБДС"/РД:, гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:,,, байрлах, "ХФ" ХХК/5809819, захирал Т.Б/,

 

61,557,360.57 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "ГБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Г.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ГБ" ХХК нь "ХФ" ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тоот Зээлийн гэрээг байгуулж, 250,000,000.00 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатайгаар зээл олгосон.

ЗГ1805039481 тоот зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно.

1. ЗБ1805039481 тоот Барьцаат батлан даалтын гэрээгээр,,,,

2. ЗБ1805039481А тоот ,, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт.

Дээрх барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тул барьцаагаар хангагдаагүй үлдсэн үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд ЗБДС нь тухайн зээлийн үндсэн дүнгийн 60 хувийг өөрийн хөрөнгөөр батлан даахаар "ГБ"ХХК-тай БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээг байгуулсан.

Зээл, Батлан даалтын гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар банкнаас зээл олгохдоо эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттай байхыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл нь банк нь түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх бол үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангасан байх шаардлагыг хуульчилсан байжээ.

Уг төслийн зээлийг олгох үед барьцаалагдсан дээрх хөрөнгүүд нь үндсэн зээлийн 40 хувь болон хүү, нэмэгдүүлсэн хүү, Зээлийн гэрээнээс үүссэн бусад үүргийн гүйцэтгэлийг хангах бол ЗБДС-ийн батлан даалт нь үндсэн зээлийн дүнгийн 60 хувийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан буюу тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 100 хувь хангасан байдлаар байна.

БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээний 3.4.1-т зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг өөрийн мөнгөн хөрөнгөөр зээлдүүлэгчид төлөх үүрэг батлан даагч хүлээсэн.

Зээлдэгч нь зээл төлөх үүргээ зөрчсөн талаар "ГБ"ХХК-ны зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ЗБДС-далбан бичиг хүргүүлсэн бөгөөд тус албан бичгээр Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу дээрх хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх хангалттай арга хэмжээг авсан тул батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан.

Зээлдэгч нь зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн үеэс эхлэн ЗБДС түүний өмнөөс зээлийн төлбөрийн хэсгийг төлөх үүрэг үүссэн ба энэ үед тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 245,551,598.17 төгрөг байсан болно. Иймд уг дүнгийн 60 хувь буюу 147,330,958.90 төгрөгийн хэмжээнд батлан даагч төлбөр хариуцах үүрэгтэй болсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар шүүгчийн захирамжаар тоот Зээлийн гэрээний дагуу "ХФ" ХХК нь "ГБ"ХХК-д үндсэн зээл 245,551,598.17 төгрөг, хүү 21,315,997,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,660,094.46 төгрөг нийт 268,533,690.06 төгрөгийг өр төлбөртэй болохыг баталгаажуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хэсэгчлэн хангуулахыг заасан.

Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, уг ажиллагааны хүрээнд дээр дурдсан барьцааны 2 үл хөдлөх хөрөнгийг нийт 138,500,000 төгрөгөөр борлуулж, түүнээс олсон орлогыг "ГБ" ХХК-д төлсөн. Үүнд;

1.    Баянгол дүүргийн, 4-р хороолол, 58-р байр, 57 тоот 40 метр квадрат талбай бүхийыг 80,000,000.00 төгрөгөөр,

2.    Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоотод байрлах 128 метр квадрат талбайтай хувийн сууцыг, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 58,500,000.00 төгрөгөөр тус тус борлуулсан байна.

Зээлдэгч "ХФ" ХХК-д өөр хөрөнгө болон орлого байхгүй болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дүнд тогтоогдож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн болно.

Шүүхийн шийдвэр гарснаар хүү нэмж бодогдохгүй болсон тул үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нь ижил төрлийн өр төлбөр болсон. Түүнчлэн, БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээний 3.1.3-т банк нь барьцаалуулсан хөрөнгөнөөс тэргүүн ээлжид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал, зээлийн үлдэгдлийн 40 хувь буюу түүнээс дээш үндсэн зээлийн төлбөрийг гаргуулан авах эрхтэй гэж заасны дагуу "ГБ" ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг борлуулсан орлогоос зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон үндсэн зээлийн төлбөрийн 53.4 хувийг суутган хаасан. Үүний үр дүнд "ХФ" ХХК нь 131,087,999.57 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон. Энэ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 46.6 хувьтай тэнцүү буюу батлан даасан дүнгээс бага дүн болно.Т

Тиймээс "ГБ"ХХК ЗБДС-д 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18/10-0344 дугаар Батлан даалтын үүрэг гүйцэтгүүлэх тухай албан бичгийг хүргүүлж үлдэгдэл төлбөр болох 131,081,999.37 төгрөгийг шаардсан. Хариуцагч нь нэхэмжлэгч "ГБ" ХХК-д 78,652,799 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан, одоогийн байдлаар "ХФ" ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр 61,557,360.57 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4, ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, "ГБ" ХХК, ЗБДС, "ХФ" ХХК нарын хооронд байгуулсан БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 61,557,360.57 төгрөгийг батлан даагч ЗБДС-аас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага Зээлийн баглан даалтын сангаас БДГ805039481 тоот Батлан даалтын гэрээний дагуу гэрээний үүрэгт нийт 61,557,360.57 төгрөгийг гаргуулж "ГБ" ХХК-д олгуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ЗБДС шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "ГБ" ХХК-иас ЗБДС-дхолбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

ЗБДС, "ХФ" ХХК, "ГБ" ХХК нарын хооронд 2014.05.16-ны өдөр БДГ1805039481 тоот Батлан даалтын гэрээ байгуулж, "ХФ" ХХК-ийн "ГБ" ХХК-иас авсан 250.0 сая төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувьд батлан даалт гаргасан.

Уг гэрээгээр талууд тодорхой нөхцөл биелэгдсэнээр ЗБДС-аас Батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй байхаар заасан.

Уг нөхцөлүүд биелэгдсэн гэж үзээд "ГБ"ХХК-аас нэхэмжлэл ирүүлсэн тул ЗБДС-аас батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэж зээлийн үлдэгдэл төлбөр болох 131,087,999.57 төгрөгийн 60 хувь буюу 78,652,799.44 төгрөгийг "ГБ" ХХК-д шилжүүлсэн.

Иймд ЗБДС-дхолбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "ГБ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ГБ" ХХК-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 сарын 16-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн графикийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 сарын 16-ны өдрийн ЗБ1805039481 дугаар Барьцаат батлан даалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 сарын 16-ны өдрийн ЗБ1805039481А дугаар Барьцаат батлан даалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 сарын 16-ны өдрийн БДГ1805039481 дугаар Батлан даалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЗБДС-ийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 183/ШЗ2017/00259 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хүү тооцооллын хүснэгт, "ГБ" ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05/2880 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ГБ" ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/10-0344 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/55 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан ЗБДС-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн "ХФ" ХХК-ийн "ГБ" ХХК дахь дугаар дансны хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч "ГБ" ХХК хариуцагч ЗБДС-дхолбогдуулан гэрээний үүрэгт 61,557,360.57/жаран нэгэн сая таван зуун тавин долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ЗБДС нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 хувь буюу 78,652,799.44 төгрөгийг "ГБ" ХХК-д шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "ХФ" ХХК-д 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлий 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд 250,000,000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг, жилийн 8/найм/ хувийн хүүтэй, 42/дөчин хоёр/ сарын хугацаатай шилжүүлэх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь гэрээ болон Хавсралт №1-т заасан хугацаанд зээлийн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр орон сууц, хувийн сууц, зуслангийн зориулалттай газар эзэмших эрх барьцаалсан ЗБ1805039481 дугаар Барьцаат батлан даалтын гэрээ, ЗБ1805039481А Барьцаат батлан даалтын гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БДГ1805039481 дугаар Батлан даалтын гэрээ байгуулсан болох нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БДГ1805039481 дугаар Батлан даалтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Сан нь дараах үйл ажиллагааг явуулна:, 9.1.1-т банк ... зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах; гэж заасан.

 

ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БДГ1805039481 дугаар Батлан даалтын гэрээг байгуулжээ.

 

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БДГ1805039481 дугаар Батлан даалтын гэрээний 1-ийн 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60/жаран хувь/ хувь байна. гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар захирамжаар "ХФ" ХХК нь "ГБ" ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 268,533,690 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 268,533,690 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 268,533,690 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар захирамжид зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явагдаж, 2/хоёр/ үл хөдлөх эд хөрөнгийг нийт 138,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/55 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Зээлийн гэрээний үүрэг 130,033,690/268,533,690-138,500,000=130,033,690/ төгрөг үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 130,033,690/268,533,690-138,500,000=130,033,690/ төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь Батлан даалтын гэрээнд зааснаар зээлийн үлдэгдэл төлбөрийн дүн гэх 131,087,999.57 төгрөгийн 60/жар/ хувь буюу 78,652,799.44 төгрөгийг төлсөн гэх тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 78,652,799.44 төгрөгийг төлсөн талаар маргахгүй байх боловч барьцаа хөрөнгөөр нийт зээлийн үүргийн 40/дөч/ хувийг барагдуулсан үлдсэн үүрэг болох 60/жар/ хувийг хариуцагч хариуцах үүрэгтэй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ба Батлан даалтын гэрээний 1-ийн 1.4, 3-ын 3.4.1-т зааснаар хариуцагчийн батлан даах үүргийн дээд хэмжээ нь төлөөгүй зээлийн үлдэгдэл дүнгийн 60/жар/ хувь гэж заасан байх тул хариуцагч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гүйцэтгээгүй зээлийн үүргийн үнийн дүнгийн 60/жар/ хувийг хариуцах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх боловч ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тухайн харилцаанд ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй.

ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн зээлийн үлдэгдэл төлбөрийн 60/жар/ хувийг хариуцах үүрэгтэй гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн 60/жар/ хувь гэх 78,652,799.44/далан найман сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун ерэн есөн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг төлсөн байх тул ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас нийт 61,557,360.57/жаран нэгэн сая таван зуун тавин долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Шүүх ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч "ГБ" ХХК-ийн хариуцагч ЗБДС-аас нийт 61,557,360.57/жаран нэгэн сая таван зуун тавин долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "ГБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,736.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.                ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч "ГБ" ХХК-ийн хариуцагч ЗБДС-аас нийт 61,557,360.57/жаран нэгэн сая таван зуун тавин долоон мянга гурван зуун жаран төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.                56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "ГБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,736.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ