Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/02317

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/02317

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,******* оршин суух, Б овогт В.Ч/РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******, байрлах, "НШШГГ"/Дарга Б.Д/-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:*******,,*******лол,,, байрлах, "Б И Д" ББСБ ХХК/РД:, гүйцэтгэх захирал Ц.Б/,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Ч миний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18578 тоот "НШШГГ"-ын МЭДЭГДЭЛ, үнэлгээний тайлангийн хамт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 50 минутад хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаар захирамжаар В.Ч-аас 22.994.800 төгрөгийг "Б И Д" ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан В.Ч миний өмчлөлийн ,,,, талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нэг өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож 145.500.00 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18578 тоот мэдэгдлээр 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн. 

Миний өмчлөлийн ,,,, талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нэг өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгаад гомдолтой байна. 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно/-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар В.Ч миний өмчлөлийн ,,,, талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нэг өрөө орон сууцыг 145.500.00 /нэг зуун дөчин таван сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаар захирамжаар В.Ч-аас 22.994.800 төгрөгийг гаргуулж "Б И Д" ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч В.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, , , 236 байр, талбайтай нэг өрөө орон сууцыг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 22280511/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 22280511/6 тоот тогтоолоор хураасан. 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад эрхийн улсын бүртгэлийн дугаартай, , , 236 байр, талбайтай нэг өрөө орон сууцыг харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. 

, , 236 байр, талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нэг өрөө орон сууцыг 145.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18587 албан бичгээр төлбөр төлөгчид, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18588 тоот албан бичгээр төлбөр авагчид тус тус мэдэгдсэн тайланг хуулбарлан өгсөн. 

Төлбөр төлөгч В.Ч-д 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-155/19868 тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11/29 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг гардуулан өгч гарын үсгээр баталгаажуулсан.

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн дугаартай, , , 236 байр, талбайтай нэг өрөө орон сууц худалдан борлогдоогүй тул төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21617 тоот албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/11 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг мэдэгдэж гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулсан. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч В.Ч-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Б И Д" ББСБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №184/ШШ2022/00646 тоот захирамжаар хариуцагч В.Ч /РД:/-аас нийт 22,794,800.20Т /хорин хоёр сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуун төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулж тус ББСБ олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. 

Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус ББСБ-ын зүгээс "НШШГГ"-т хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуулж шүүхээс гаргасан шийдвэрийг хангуулахын тул "НШШГГ"-т хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд барьцаа хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон байдаг. 

"НШШГГ"-аас хөндлөнгийн шинжээчээр барьцаа хөрөнгийн үнэлгээг тогоолгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "НШШГГ"-ыг хариуцагчаар татаж барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Гуравдагч этгээдийн зүгээс Үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ГХ2022/00510 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18587 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 сарын 04-ний өдрийн Ш-10/1 дугаар "В В" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21618 дугаар Мэдэгдэл, хариуцагчийн баримтаар гаргасан 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ГХ2022/00510 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/07053 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 сарын 15-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/14882 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1120 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-рын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 22280511/06 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 08 сарын 4-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22280511/6 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 9 сарын 7-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-155/17219 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-155/17220 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/281 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-10/1 тоот тайланг хүлээлцсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 сарын 04-ний өдрийн Ш-10/1 дугаар "В В" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18587 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18588 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,"НШШГГ"-ын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-155/19868 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-155/19869 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн НШШГГ болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21617 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21616 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн баримтаар гаргасан "Б И Д" ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.Ч хариуцагч "НШШГГ"-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Б И Д" ББСБ ХХК нь зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаар захирамжаар В.Ч-аас 22,659,177.20/хорин хоёр сая зургаан зуун тавин есөн мянга нэг зуун далан долоон төгрөг хорин мөнгө/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 135,623/нэг зуун гучин таван мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан "Б И Д" ББСБ ХХК-д олгохоор, төлбөрөө төлөөгүй тохиолдолд*******,,*******,, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 181/ГХ2022/00510 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдож, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 181/ШЗ2022/07053 дугаар шүүгчийн захирамж гарсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/00646 дугаар захирамжийн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 181/ГХ2022/00510 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны болон 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 181/ШЗ2022/07053 дугаар шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг,,*******,, орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000741030 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь*******,,*******,, орон сууцыг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр битүүмжлэн, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хураасан болох нь 22280511/06 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 22280511/6 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч, төлбөр авагч нар нь*******,,*******,, орон сууцны үнэлгээг тохиролцоогүй болох нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 4-155/17219 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 4-155/17220 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчээр "В В"ХХК-ийг томилж, шинжээч "В В" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан болох нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/281 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь "В В" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан болох нь Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-10/1 тоот тайланг хүлээлцсэн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танилцуулсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн № 4-155/18587 дугаар Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан болох нь тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь "В В" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлантай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танилцсан байх боловч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7/долоо/ хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Ч-ын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч В.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Ч-ын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч В.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ