Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02340

 

 

 

 

 

 

 

 

2023 07 28

181/ШШ2023/02340

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байрлах, "ГЭ" ХХК/РД:*******, захирал Т.Н/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******, байрлах, "БД" ХХК/РД:, захирал Н.Н/,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******, оршин суух, Т овогт Н.Н/РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******, байрлах, "БД" ХХК/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,,,, байрлах, "НТ" ХХК/РД:, гүйцэтгэх захирал Н.Г/,

 

Хариуцагч: *******,*******,,, байрлах, "ГЭ" ХХК/РД:*******/-д тус тус холбогдох,

 

64,764,300 төгрөгийг гаргуулах тухай, "ГЭ" ХХК-иас 44,513,800 төгрөгийг гаргуулах тухай "БД" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, "БД" ХХК-ийн 387,334,275 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагч "БД" ХХК-ийн төлөөлөгч Н.Н, хариуцагч Н.Н, хариуцагч "НТ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгч "БД" ХХК-ийн төлөөлөгч Н.Н, хариуцагч "НТ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч "ГЭ" ХХК-ийн төлөөлөгч Т.Н, хариуцагч "ГЭ" ХХК-ийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. Хариуцагч "БД" ХХК болон Н.Н нарын өмгөөлөгч Ч.Т, хариуцагч Н.Н-ын өмгөөлөгч Э.Н-ийн эзгүйд хэргийг хянан шидвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "ГЭ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "БД" ХХК нь 2015 онд "НТ" ХХК-тай Баянзүрх дүүргийн 11 хороо, Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1-р ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажил гүйцэтгэх 15/1251 тоот гэрээг 2015 оны 05 сарын 27-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан юм. 

Энэхүү гэрээгээр 2015 онд гүйцэтгэх үүргээ "БД" ХХК огт биелүүлээгүй буюу 0% гүйцэтгэж, үүний улмаас гэрээний үүргээ "ГЭ" ХХК-аар гүйцэтгүүлэх санал тавьсан тул бид 2015 оны 10 сарын 25-нд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, ерөнхий гэрээнд заагдсан ажлуудыг хэрэгжүүлэх үүргийг "ГЭ" ХХК хүлээн авсан. 

Туслан гүйцэтгэх гэрээний 3.1-д гэрээ байгуулсан үеэс хойш (2015 оны 10 сард тухайн жилийн ногоон байгууламжийн ажил дууссан байв) зөвхөн тухайн жилийн буюу 2016 онд хэрэгжүүлэх ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан 1 гүйцэтгэлээр тооцогдоно гэсэн заалт бий. 

Манай компани туслан гүйцэтгэгчийн хувьд 2016 оны гэрээт ажлыг 98% хувьтай гүйцэтгэсэн тул "НТ" ХХК буюу захиалагч талын ажил хүлээж авах багийн гишүүдтэй гэрээний ерөнхий гүйцэтгэгч "БД" ХХК-ийн захирал Н.Н Гэрээ дүгнэсэн протокол 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн.

Энэхүү протоколд 2016 оны гүйцэтгэлд нийт олгох санхүүжилт 185.144.400 төгрөг олгохоос 2015 онд зүлэг ургаагүйгээс тухайн ажлын 46.650.6007 хасч тооцсон. Энэ нь туслан гүйцэтгэгч "ГЭ" ХХК-ийн 2016 онд гүйцэтгэсэн ажлын 3 гүйцэтгэлд огт хамаарахгүй тул 2015 оны ажлыг чанаргүй хийсэн "БД" ХХК-аас дээрх 46.650.6007 дүнг нэхэмжлэхээс аргагүй байдалд оруулсан. 

Бид цаашдын харилцаагаа хүндэтгэн шүүхэд нэхэмжлэл гаргалгүй, үлдэгдэл төлбөрийг тэвчээртэй хүлээсэн, нөгөө талаас "БД" ХХК 2016 оны 11 сарын 11-ний өдөр 52/2016 тоот албан тоотоор 185,144,4007 төгрөгийн зөрүүг саадгүй олгоно гэж мэдэгдэл ирүүлсэн тул үүнд нь итгэж байсан. 

Гэтэл "БД" ХХК юун мөнгө шилжүүлэх нь бүү хэл 2017 оны 9 сард зүлэгний үр, модны тарьц суулгацын үнэ 29,3 сая "ГЭ" ХХК-аас нэхэмжилж, үүнээс 8,400,0007 "ГЭ" ХХК-аас "БД" ХХК-д олгох шүүхийн шийдвэр 2018 онд гаргуулсан юм. 

Энэ шүүхийн шийдвэр гарсан үеэс бид "БД" ХХК-аас авах гэрээт ажлын зөрүү 46.650.6007 нэхэж эхэлсэн төдийгүй аль болох эвийн журмаар асуудлыг зохицуулахыг хичээж ирлээ. 

Тухайлбал, "ГЭ" ХХК нь "БД" ХХК-с авах ёстой 46.650.6007-с "БД" ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 8,400,0007-г хасч тооцон үлдэгдэл мөнгөө авах талаар харилцан тохиролцох оролдлого манай зүгээс удаа дараа хийсэн ч бүтэлтэй зүйл болоогүй түл арга бүюу шүүхэд хандаж байна. Үүнээс гадна 2015 онд "БД" ХХК-ийн ажил гүйцэтгэх явцад хэрэглэсэн хогны төлбөр, цахилгааны болон зам усалгаа, усалгааны систем хөлдөөсөн акт зэрэг төлбөр тооцоог "ГЭ" ХХК-ийн 2016 онд гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс суутгасан нь 2,479,2337 төгрөг болсон. 

Иймд "БД" ХХК-аас авах ёстой 46.650.6007-с "БД" ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 8,400,000Т-г хасахад 38.250.600 төгрөг байна. 

Энэхүү 38.250.600 төгрөг дээр 2015 оны "БД" ХХК-ийн ашиглалтын зардал 2,479,233 төгрөг, "НТ" ХХК нь "ГЭ" ХХК-ийн 2016 оны гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрөөс баталгаат хугацааны барьцаанд 10% суутгаж, Ерөнхий гүйцэтгэгч"БД"ХХК-д 2017 онд олгосон 18,814,440 төгрөг, "БД" ХХК-аас "ГЭ" ХХК-д шилжүүлэх ёстой 185,144,400 төгрөгийн үлдэгдэл зөрүү 13,600,000 төгрөгийг нэмж тооцоход 73,144,200 төгрөг болж байна. 

Энэ 73,144,200Т-с "ГЭ" ХХК-аас "БД" ХХК-д төлөх 16,779,9007-г /зүлэгний үр 870,1 кг, ажилчдын цалин 2,750,000 төгрөг, хүрз, жоотуу, тармуур 215,000 төгрөг, элс 4 хово 1,200,000 төгрөг, портер 600,000 төгрөг, хайлаас 733,600 төгрөг /1834шх400 төгрөг/ хасч тооцоход 56,364,3007 үлдэж байгааг нэхэмжилнэ.

Нэхэмжлэгч "ГЭ" ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компаниас тус шүүхэд хандан "БД" ХХК-д холбогдуулан 56 354 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 

Тус нэхэмжлэлийг хариуцагч талаас эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргахдаа "Бараа материал нийлүүлсэн энэ материалын төлбөрт 44 513 800 төгрөг гаргуулах" гэж нэхэмжилсэн байна. 

Энэ талаар бид нэхэмжлэл гаргахдаа дурдаж, авсан бараа материалаа хасч нэхэмжлэл гаргасан байдаг. Тодруулбал манай гүйцэтгэлээр авах ёстой 46 650 600 төгрөгөөс тэднийд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 8 400 000 төгрөгийг хасч нэхэмжилсэн. 

Гэтэл хариуцагч талаас дээрх 8 400 000 төгрөгийг манайд өгөхгүй, энэ мөнгийг төлүүлэхээр нэхэмжилж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэж байгаатай холбогдуулан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 

Манай компани нь "БД" ХХК-ны туслан гүйцэтгэгчээр оролцож нийтдээ 185 144 400 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. 

Энэ ажлыг "БД" ХХКомпани хэдийгээр гэрээ байгуулж авсан боловч манай байгууллагатай гэрээ байгуулж танай компани ажлыг нь хийгээд мөнгөө ав гэсэн агуулгаар хоорондоо тохиролцсон байдаг. 

Гэвч манай хийж гүйцэтгэсэн ажлаас "БД" ХХКомпаний өмнө нь хийсэн боловч ургаагүй зүлэгний нөхөн төлбөр 46 650 600 төгрөгийг суутган авч үлдсэн ба үүнээс нэг ч төгрөг өгөөгүй. Бид энэ мөнгөнөөс иргэн Н-ын иргэн Т.Н надаас нэхэмжилж шүүхийн шийдвэрээр гаргуулсан 8 400 000 төгрөгийг хасч нэхэмжилсэн боловч хариуцагчаас хариу тайлбартаа энэ мөнгийг иргэд хоорондынх, энэ хэрэгтэй хамаагүй гэж үзэж зөвшөөрөхгүй хариу тайлбар өгсөн. Манай компани нэхэмжлэл гаргахдаа "НТ" ХХКомпани гэрээний баталгааны дагуу суутгаж авч үлдсэн 18 814 440 төгрөгийг "БД" ХХКомпани авсан ба энэ мөнгө нь манай компанид шилжүүлэх ёстой гэж үзсэн тул дээрх төгрөгийг, "НТ" ХХКомпаниас "БД" ХХКомпаны хийсэн ажлыг гүйцэтгээгүй гэж үзэж манай гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгаж үлдсэн 46 650 600 төгрөгийг, Мөн нийт ажлын хөлснөөс манайд төлөх ёстой 13 600 000 төгрөгийг "БД" ХХК-ны ашиглалтын зардал 2 479 233 нэмж нийт 81 544 633 төгрөгийг манай компани авах ёстой байсан. Энэ мөнгөнөөс бид Шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой 8 400 000 төгрөг, "БД" ХХКомпаниас ажил хийж байх үедээ авсан материалын зардал 16 779 200 төгрөгийг хасч нийт 56 364 300 төгрөгийг нэхэмжилсэн байсан. 

Гэтэл хариуцагчаас сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа материалын зардал 44 513 800 төгрөгийг манайхаас нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 

Манай компани нь Иргэн Т.Н миний Б.Н-д өгөх ёстой 8 400 000 төгрөгийг компани нэхэмжлэх ёстой мөнгөнөөс хасч тооцож нэхэмжлэлээ гаргасан нь алдаатай байсан түл энэ хассан мөнгөө нэмж нэхэмжлэх хүсэлттэй байна. 

Н-аас би орж ирсэн санхүүжилтийг авья гэхэд дандаа байхгүй, шилжүүлэх байдлаар илгээж байсан. Сүүлд өөрөө орж ирэх боломжгүй тэндээ ажилтай байна гэсэн учраас өөрийнх нь үүсгээд байгаа 52 тоот бичгийг аваачиж өгч 59.000.000 төгрөгийг авч байсан. Ингээд 2015 онд 2 жилийн хугацаанд 49.650.600 төгрөгний ажлыг урьдчилгаа төлбөрийг Н нөат төлөөд авсан. Энэ 2 жилийн хугацаанд толгой компаний учруулсан хохирлыг дараагийн туслан гүйцэтгэх гэрээгээр ажиллаж миний хийсэн туслан гүйцэтгэх гэрээгээр суутгаж авсан. Энэ мөнгийг өгөөчээ гэж нэхэмжилж байгаа. Дээр нь тухайн жил ажиллаж байсан тогны мөнгө, хогны мөнгө, зам тээврийн мөнгө, усалгааны мөнгө, усалгааны системийг хариуцлагагүйн улмаас хөлдөөсөн байсан. Тэгээд бүхлээр нь биш тодорхой хувиар нь хассан байсан. Тэр мөнгөнүүдийг надаас гаргаж авсан байдаг.

Иймд өмнө нэхэмжилсэн 56 364 300 төгрөг дээр нэмж 8 400 000 төгрөгийг нэмж гаргуулж нийт 64 764 300 /жаран дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч "ГЭ" ХХК-ийн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Тухайн үед 2015 онд 118.000.000 гэрээг хийгээд байсан. Ногоон байгууламж хариуцсан н.Г гэдэг хүн. Дараа нь Н.Н үнийн дүнг төвийн бүсийн ногоон байгууламжийн гэрээнд оруулсан. Хийгдсэн ажлынхаа хэмжээгээр тавигдья гэж яригдаж байсан. Анхны гэрээ хийсэн дээр анхных болон хэвий бүс гээд заасан байгаа тэрийг анхаарч үзнэ үү. Төвийн бүс дээр ажилласан. Ажлаа хурдан хийж дуусгасан.

 

Нэхэмжлэгч "ГЭ" ХХК-ийн өмгөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.5.27-ны өдөр "БД" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн 2015.10.25-ний өдрийн туслан гүйцэтгэх гэрээ байгаа. Нэг удаа протоколын дүгнэлт, нэмэлт гэрээгээр дүгнэгдэж байгаа. Тэгээд 2015 гүйцэтгэл нь 111.800.000 төгрөг шүү гэж хэлсэн. Урьдчилгаа 46.650.600 төгрөгийг шилжүүлсэн талаар маргахгүй байгаа юм. Ээлжит нэмэлт гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан гэрээний дуусгавар болсон тэмдэглэлийг үндэслэн. 2015 онд ажил гүйцэтгээгүй байна гээд урьдчилгаа авсан юм. 2015 онд 46.650.600 төгрөгийг "ГЭ" ХХК гүйцээгээд өгчихсөн. Нэгэнт шилжүүлсэн мөнгийг нэхэж байгаа. 2015 онд гэрээ хийчихээд цахилгааны зардал гаргасан юм. Ямар үйл ажиллагаа явуулснаа нотолдоггүй баримт байдаггүй. 2.479.443 төгрөгний зардал гаргасан байна. Баталгаат хугацааны зардал гээд анх 5% хийсэн нэмэлт гэрээгээр 10% болгоод 18.814.440 төгрөг байна. 2016 оны гүйцэтгэл хийсэн ажлын нийт зардал 185.144.440 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс "БД" ХХК мөнгө шилжүүлээд. Шилжүүлсэн мөнгөнөөс 89.118.783 сая байна. Шилжүүлэхдээ дутуу шилжүүлсэн. Буруу шилжүүлсэн 13.600.000 төгрөг гарч байна. Ингээд нийт 81.544.273 төгрөг байна. Тухайн төгрөгнөөс Н-д өгөх байсан 8.400.000 анх хасаж тооцоод байсан. Тэгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээд дууссаны дараа нэмж гаргуулах болсон. Хасаж тооцоод байсан. Тэгэхээр нийт 89.944.273 байна. гэв.

 

Хариуцагч "БД" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 

Манай компани 2015.05.27-ны өдөр "НТ" ХХК-тай БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1-р ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан юм. Ийнхүү уг гэрээнд үндэслэн дээрх ажилд туслан гүйцэтгэгчээр "ГЭ" ХХК-ийг оролцуулан 2015.10.25-ны өдөр Туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан билээ. Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч тал хариуцагчийг байлцуулан ажлаа хүлээлгэж өгсөн мэтээр бичсэн байгаа нь үндэслэлгүй. 

Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ болон туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу дээрх ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндсэн үүрэг гүйцэтгэгчээр дамжуулан туслан гүйцэтгэгчид өгөх байсан юм. 

Гэтэл нэхэмжлэгч тал 2016 оны ерөнхий гэрээний санхүүжилтийг бидний зөвшөөрөлгүйгээр "НТ" ХХК-аас аваад үүнээс хойш туслан гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажлаа хаяад явсан. Хариуцагч ажлаа хаяад явснаас хойш өнөөг хүртэл ерөнхий гэрээгээр хүлээсэн үүрэг болох ажлыг бид өөрсдийн зардлаар хийж гүйцэтгээд явж байгаа ба ерөнхий гэрээний дагуу баталгаат хугацааны 3 жилд гарсан аливаа асуудлыг ч зохицуулсаар ирсэн билээ. Үүнтэй холбогдуулан бидэнд маш их хэмжээний хохирол учраад байгаа тул бид сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. 

Түүнчлэн бид одоог хүртэл нэхэмжлэгч талтай ажил хүлээлцэж эцсийн тооцоог гаргаагүй, 2017 оноос хойш үндсэн захиалагч талаас санхүүжилт аваагүй байгаа бөгөөд 2016.09.15-ны өдрийн гэрээ дүгнэж протокол үйлдсэн гэх баримтыг биднийг байлцуулахгүйгээр хийсэн байдаг тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. 

Нэхэмжлэгч талаас энэхүү нэхэмжлэлээ шүүхэд 2 дахь удаагаа гаргаж байгаа бөгөөд уг хэрэг анхан, давах, хяналтын шатны шүүхээр хянагдаж байсан төдийгүй анх удаа нэхэмжлэл гаргаж байгаа мэтээр дурдсан нь мөн л үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлд дурдагдаад буй 8.400.000 төгрөг нь энэхүү гэрээтэй огт холбоогүй иргэд хоорондын өөр харилцаа байдаг бөгөөд энэ тухай шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас гаргаж нотлох баримтаар гаргаж өгнө. 

Дээрх нөхцөл байдлуудаас харахад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд бид туслан гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. 

Хоорондоо тохиролцоод ажиллаж байсан хүн. 2015 оны 3 сард тендер зарлагдсан гэж байна гэхдээ ямар ч тийм бичиг байгаагүй. Захирал Б гэдэг хүнтэй уулзаад танилцаад танай ажлыг авья гээд хэлсэн. 3 газар хувааж аваад тохиролцсон. 2015 онд 2 жилийн хугацаатай гэрээ ерөөсөө хийгдээгүй. 43 хоногийн хугацаанд 111.000.000 мод тарихаар гэрээ хийгдсэн. Харин 3 жилийн арчилгаа гээд заагаад өгсөн байгаа. Надад ямар ч бичиг баримт байхгүй байна. 43 хоногийн хугацаанд ажил гүйцэтгээд явж байхад спорт цогцолборын 21.000.000 төгрөгний ажлыг хийх орж ирсэн. Нийтдээ 2 ажил хийгдсэн. Эхлээд 111.800.000 төгрөгний ажлаа хийчихсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ГЭ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "БД" ХХК болон Н.Н нарт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 

Маргаан бүхий гэрээнд нэг талаас нэхэмжлэгч нөгөө талаас хариуцагч байгууллагууд хуулийн этгээдийн эрх хэмжээнийхээ хүрээнд оролцсон бөгөөд иргэн Н.Н нь зөвхөн хуулийн этгээдийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан байдаг. 

Монгол Улсын иргэний Хууль, Компанийн Тухай Хуульд заасны дагуу хуулийн этгээд болон иргэн нар нь тусдаа субъект бөгөөд энэ утгаараа эрх зүйн харилцаанд бие даасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг. 

Үүнтэй холбоотойгоор Н.Н нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс аливаа хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. 

Иймд Н.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч "БД" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015.05,27-ны өдөр Ныо Тур ХХК-тай БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1-р ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан юм. Ийнхүү уг гэрээнд үндэслэн дээрх ажилд туслан гүйцэтгэгчээр Т.Н-ийн "ГЭ" ХХК-ийг оролцуулан 2015.10.25-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан билээ. 

Бид хариуцагчид өөрсдийн хийх байсан ажлаа итгэл хүлээлгэн шилжүүлсэн тул тухайн ажилд шаардагдах бүхий л бараа материалыг чанартай байлгах үүднээс харилцан тохиролцсоны дагуу "БД" ХХК нийлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл хариуцагч тал 2016 онд тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ зүлэг, бут, үрсэлгээ гэх мэт барааг зөвхөн нэхэмжлэгч талаас авч байсан гэсэн үг юм. Гэтэл хариуцагч тал өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа нэхэмжлэгч талд биш ерөнхий захиалагч буюу "НТ" ХХК-д биднийг оролцуулалгүйгээр хүлээлгэн өгч, үндсэн ажлын хөлсийг "ГЭ" ХХК хүлээн авснаар нэхэмжлэгч тал уг ажлаас ашиг хүртэх нь битгий хэл одоог хүртэл өөрсдийн зардлаар баталгаат хугацааны ажлыг хийж гүйцэтгэн хохирсоор байна.

Үүнтэй холбоотойгоор бид 2016 онд дээрх аждын хийж гүйцэтгэхэд шаардагдсан бараа материалын үнэ бүхий төлбөрийг үндсэн санхүүжилтээс гаргуулж чадаагүй бөгөөд одоог хүртэл уг төлбөрийг туслан гүйцэтгэгч талаас авч чадаагүй юм. 

Иймд 2016 онд хариуцагчид шилжүүлсэн бараа материалын тооцоо болох 44.513.800 /Дөчин дөрвөн сая таван зуун арван гурван мянга найман зуу/-н төгрөгийг "ГЭ" ХХК-аас гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч "БД" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "НТ" ХХК нь 2015 оны 05-р сарын 27-ны өдөр "БД" ХХК-тай Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1-р ээлжийн баруун хэсгийн Зүлэгжүүлэлт, мод бут тарих, ажил гүйцэтгэх 15-1251 тоот гэрээ байгуулан гэрээний дагуу 2015 оны 05-р сарын 27-ны өдрөөс эхлэн 2015 оны 08-р сарын 01 ний өдөр хүлээлгэн өгөх ёстой дээрх газарт 2015 оны 07-р сарын 25-ны өдөр орсон борооны улмаас "БД" ХХК-ийн хийсэн ажлын 50 хувь үерт автан дахин хийх шаардлага гарсан учир Үндсэн гэрээний 7-р зүйлийн 7.1-д заалтыг үндэслэн 2015 оны 11-р сарын 27-ны өдөр гэрээт ажил дүгнэсэн талууд протокол үйлдэн "БД" ХХК гэрээт үүргийн дагуу 2016 онд нэмэлтээр хийхээр болсон юм. 

Тодруулбал; Иргэний хуулийн 356-р зүйлийн 356.2-т Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна.гэж заасны дагуу: "БД" ХХК 2015 онд өөрт учирсан хохирлоо тооцохгүйгээр гэрээний үүргээ хүндэтгэн Үндсэн гэрээний 7-р зүйлийн 7.1-д Гэрээг байгуулснаас хойш гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /үер, гал түймэр, газар хөдлөлт/-ын улмаас талуудын аль нэг нь гэрээний үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Хэрэв дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээний хугацаанд нөлөөлсөн бол тийнхүү нөлөөлсөн хугацаагаар гэрээ сунгагдана. Гэж заасны дагуу 2016 онд нэмэлтээр дахин зардал гаргаж Үндсэн гэрээний 2-р зүйлийн 2.3-д заасны дагуу 2015 оны дутуу ажил 2016 оны нэмэлтээр орж ирсэн бүх ажлын хамт бүрэн хийж дууссан байдаг. 

Мөн Үндсэн гэрээний 3-р зүйлийн 3.2-т заасны дагуу Нэг жилийн арчилгааны хөлс 1 сард /2 хүн * 800,000 төгрөг = 1,600,000 * 6 сар = 9,600,000 төгрөг / бордоо/ энэхүү ажлыг 2016, 2017, 2018 оны 10-р сарыг дуусгал арчилгаа үйлчилгээний ажлыг бүрэн хийж дуусгасан байдаг.

Гурав: "БД" ХХК-ийн 2015, 2016, 2017, 2018 онд хийсэн ажил гүйцэтгэлийн тухай "БД" ХХК Үндсэн гэрээний 2-р зүйлийн 2.3-д баталгаат хугацаанд гарсан тухайн ажлын гүйцэтгэл, чанартай холбоотой аливаа эвдрэл, гэмтлийг /механик бус/ гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр 100 хувь засварлаж өгнө гэж заасны дагуу 2015 оны 07-р сарын 25-ны өдрийн үерийн улмаас учирсан хохирлыг болон 2016 онд нэмэлтээр орж ирсэн ажлыг бүгдийг нь бүрэн хийж дуусгасан байдаг. Мөн дээрх ажлын аль хэсэг 2015 онд хийгдсэн, аль хэсэг нь 2016 онд хийгдсэн ажил гэдгийг "БД" ХХК-ийн ерөнхий инженер Н.И-н газар дээр нь хэмжээг нарийн авч өнгөөр ялган харуулсан координат зургийг "НТ" ХХК-ийн инженер техникийн албан хаагч нарт газар дээр нь очиж танилцуулан гарын үсэг зуруулан баталгаажуулсан юм. 

Үүнд: А: Зүлэгжүүлэлтийн хийсэн ажлын тухай 

1. 2015 онд шар өнгөөр зүлэг 4.565.1 м2,*14.000 төгрөг = 63,911,400 төгрөг 

2. 2015 онд Спорт комплексын гадна зүлэгжүүлэлтийн ажил 1.866.8 м2 * 12,000 төгрөг = 21,280,000 төгрөг. 3 4 5 

3. 2016 онд ногоон өнгөөр Тэгш талбайн зүлэг 14.670 м2* 10.000 төгрөг = 146,700,000 төгрөг 

4. 2016 онд ногоон өнгөөр Налуу талбайн зүлэг 1737 м2 * 12.000 төгрөг = 20,844,000 төгрөг 

5. 2016 онд хар өнгөөр ЭКО хавтан талбайн зүлэг 1975 м2 * 5.000 төгрөг = 9,875,000 төгрөг. 

"БД" ХХК-ий 100 хувийн хөрөнгөөр хийсэн ажил 2015, 2016 онд Бүгд дүн = 262,610,400 төгрөг. 

Гэрээт болон нэмэлт ажлыг 1-р сортын ботуул зүлэгний үр цацан зүлэгжүүлэлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн. 

Б: Мод, бут, сөөг тарьсан ба хийсэн ажлын тухай 

1. 2015 онд мод, бут, сөөг 6854 ширхэг тарьж ургуулсан байна. 6854 ширхэг =17,194,600 төгрөг. 

2. 2015 онд Мод, бут, сөөг тарих ажлын үнэ 387 ширхэг * 4000 төгрөг=1,548,000 төгрөг. 

3. 2015 онд Хайлаас тарих ажлын үнэ 540 метр * 5,600 төгрөг = 3,024,000 төгрөг

4. 2015 онд усалгааны систем угсрах ажлын хөлс 3,000,000 төгрөг 

5. 2016 онд Мод, бут41 ширхэг=5,719,000 төгрөг. 

6. 2016 онд ургамлын хашлага тарих ажлын хөлс 334.4 у/м * 6.000 = 2,006,400 төгрөг 

"БД" ХХК-ийн 100 хувийн хөрөнгөөр хийсэн ажил 2015 он, 2016 онд бүгд - 32,492.000 төгрөгийн мод тарих ажил хийсэн байдаг. 

В: Арчилгаа үйлчилгээний ажил 

Нэг жилийн арчилгааны хөлс 1 сард 12 хүн * 800,000 төгрөг = 1,600,000 * 6 сар = 9,600,000 төгрөг / бордоо/ энэхүү ажлыг 2016, 2017, 2018 оны 10-р сарыг дуустал арчилгаа үйлчилгээний ажлыг бүгд нийлээд 21,200,000 төгрөгийн ажлыг "БД" ХХК-ийн ажилчид арчилгааны ажлыг 3 жил хийж гүйцэтгэсэн байдаг.

Нийт дүн: 2015 он, 2016 онд хийсэн зүлэгжүүлэлт болон мод тарих ажил болон гурван жилийн арчилгаа үйлчилгээний ажлууд бүгд нийлээд нийт дүн-316,302,400 төгрөгийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн байдаг. "БД" ХХК-ийн ерөнхий инженер Н.И газар дээр нь хийсэн ажлын хэмжээг нарийн авч өнгөөр ялган харуулсан координат зураг гаргаж 2015, 2016 онд нийт 22.943.1 м2 талбайд 1-р сортын ботуул зүлэгний үр цацсан, 2015, 2016 онд нийт 13.334 ширхэг мод, бут, сөөг тарьсныг "НТ" ХХК-ийн инженер техникийн ажилтан албан хаагч нарт газар дээр нь танилцуулан гарын үсэг зуруулан баталгаажуулсан байдаг. 

Дөрөв: "БД" ХХК нь "НТ" ХХК-иас авсан мөнгөний тухай 

2015 онд үндсэн гэрээний нийт үнэ болох 111,800,000 төгрөгийн зүлэгжүүлэлт болон мод тарих ёстой байсан үндсэн гэрээнээс 23,121,200 төгрөгийн мод бут сөөгийг "НТ" ХХК-иас тарих шаардлагагүй гэж хасаж гэрээний үнийн дүнг багасгасан. Жич. Тухайн үед гэрээнд заагдаж захиалсан бүх модыг ачааны тэргээр 15 удаагийн тээвэрлэлтээр бүрэн аваачин ажлын талбарт буулгасан байдаг. Эдгээр мод, бут нь бүгд бортогонд савласан байсан. 

Үүнд А: 2015 онд Үндсэн гэрээний 88,678,000 төгрөгийн тухай 

2015 оны 06-р сарын 29-ний өдөр гадна талбайн тохижилтын ажилд 20.000.000 төгрөг

2015 оны 07-р сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг

2015 оны 07-р сарын 02-ны өдөр гадна талбайн тохижилтын ажилд 25.000.000 төгрөг

2016 оны 05-р сарын 31-ний өдөр 2015 оны санхүүжилтийн 9,000,000 төгрөг. 

Үндсэн гэрээний үнэ болох 88,678,000 төгрөгийн хийсэн ажлын үнэ 64,000,000 төгрөг, үлдэгдэл 24,678,000 төгрөгийг одоог хүртэл шилжүүлээгүй байна. 

Б: 2015 онд Нэмэлт ажил Спорт комплексын гадна талбайн зүлэгжүүлэлт 21,280,000 төгрөгийн тухай 

2015 оны 09-р сарын 03-ний өдөр Спорт комплексын гадна талбайн зүлэгжүүлэлтийн ажилд 21,280,000 төгрөгийн нэмэлт гэрээт ажлын мөнгө бүрэн төлөгдсөн 

В: 2016 онд Нэмэлт ажил 185,144,400 төгрөгийн тухай 

2016 оны 07-р сарын 08-ны өдөр гадна талбайн тохижилтын ажилд 17.639.550 төгрөг 

2016 оны 08-р сарын 13-ны өдөр гадна талбайн тохижилтын ажилд 5.000. 000 төгрөг 

Нэмэлт ажлын үнэ болох 185,144,400 төгрөгөөс 2016 онд 22,639,550 төгрөг, үлдэгдэл 162,504,850 төгрөгийг одоог хүртэл шилжүүлээгүй байна. 

Г: 2017 онд 2016, 2017, 2018 оны арчилгаа үйлчилгээний ажил 21,200,000 төгрөгийн тухай 

1. Үндсэн гэрээний үнэ болох 21,200,000 төгрөгийн 2016, 2017, 2018-оны арчилгаа үйлчилгээний ажлын хөлсөнд зөвхөн 2017 оны 11-р сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн, 

2. 2017онд 5 сар, 2018 онд 5 сар бүгд 10 сар "БД" ХХК-ийн ерөнхий инженер Н.И 1 сарын 1,500,000 төгрөгийн цалинтай 10 сарын хугацаанд 15,000,000 төгрөг. 

3. 2017 онд 5 сар, 2018 онд 5 сар бүгд 10 сар Үйлчилгээний портер машин өдрийн шатахуун цалин нийлээд 80,000 төгрөг 1 сард 2,400,000 төгрөгийн цалинтай 10 сарын хугацаанд 24,000,000 төгрөг. 

4. 2017 онд 5 сар, 2018 онд 5 сар бүгд 10 сар 2 ажилчин 1 сарын 600,000 төгрөгийн цалинтай 10 сарын хугацаанд 12,000,000 төгрөг. 

2017, 2018 онд бүгд нийлээд "БД" ХХК-иас цалингийн зардалд 51,000,000 төгрөгийн зардал гаргаж 10 сарын хугацаанд арчилгаа үйлчилгээний ажлыг тасралтгүй хийж хүлээлгэн өгсөн. Гэтэл "НТ" ХХК үндсэн гэрээний 21,200,000 төгрөгөөс 10,000,000 шилжүүлж үлдэгдэл 11,200,000 төгрөгийг одоог хүртэл шилжүүлээгүй байна. 

Бүгд нийлээд орж ирэх ёстой үндсэн гэрээт болон нэмэлт ажлын 2015, 2016 он мөн 2016, 2017, 2018 онд орж ирэх ёстой арчилгаа үйлчилгээний мөнгө бүгд нийлээд 316,302,400 төгрөг. Орж ирсэн гэрээт болон нэмэлт ажлын мөнгө 117,919,550 төгрөг шилжүүлсэн боловч үлдэгдэл 198,382,850 төгрөгийг одоог хүртэл гэрээт үүргээ ноцтой зөрчин шилжүүлээгүй байна. 

Тав: "НТ" ХХК гэрээт үүргээ ноцтой зөрчсөн тухай

"НТ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Г болон нягтлан бодогч М.А, "ГЭ" ХХК-ийн захирал гэх Иргэн Т.Н нар үгсэн хуйвалдаж нотлох баримтыг хуурамчаар үйлдэж "БД" ХХК-ийн 2015, 2016 онд хийсэн ажлыг огт хийгээгүй мэт хуурамч дүгнэлт гаргаж 2016 оны 04-р сарын 18-ны өдрөөс 08-р сарын 28-ны өдрийн хүртэл "БД" ХХК-ийн 100 хувийн хөрөнгөөр буюу нийт 105.894.840 төгрөгийн зардал, 2017,' 2018 оны арчилгаа үйлчилгээний ажилчдын цалингийн зардалд нийт 51,000,000 төгрөг бүгд нийлээд 156,894,840 төгрөгийн зардал гаргасан байдаг. /үүнд: 2015 онд хийгдсэн ажлын ажилчдын цалин бараа материал болон зүлэгний үр гэх бусад зардлын үнэ ороогүй болно/.

Тодруулбал: "НТ" ХХК "БД" ХХК-ийн 100 хувь хөрөнгө оруулсан үндсэн 10 гаруй ажилчдын тасралтгүй 5 сар өдөр бүр 8-10 цаг тасралтгүй хийж гүйцэтгэсэн бүх ажлыг 0% болгож "ГЭ" ХХК-ийн захирал гэх Иргэн Т.Н-г ганцаараа 5 сарын хугацаанд өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж бүх ажлыг хийсэн мэт ор үндэслэлгүй худал дүгнэлт гаргасан байдаг. Үүнд 

1. 2016 оны 05-р сарын 11-ний өдрийн "БД" ХХК-аас "НТ" ХХК-д үнийн санал хүргүүлэх тухай "БД" ХХК-ийн ерөнхий захирал Т.Н гэсэн хуурамч дугааргүй албан бичиг. 

2. 2016 оны 11-р сарын 11-ний өдрийн "БД" ХХК-аас "НТ" ХХК-д бичсэн гэх 51\2016 тоот албан бичиг. 

3. 2016 оны 11-р сарын 11-ний өдрийн "БД" ХХК-аас "ГЭ" ХХК-д бичсэн гэх 52\2016 тоот албан бичиг. 

Энэхүү хуурамч нотлох баримтыг үндэслэн үндсэн гэрээний 3-р зүйлийн 3.10-т үе шатны санхүүжилтийг төгрөгөөр хийх тохиолдолд "БД" ХХК-ийн Хаан банкны 5027652858 дугаартай харилцах дансанд шилжүүлнэ. Гэсэн заалтыг ноцтой зөрчин энэхүү гэрээт ажилд огт хамааралгүй хүнд доорх мөнгийг хууль бусаар шилжүүлсэн байна. Үүнд: 

1. "ГЭ" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 41107610 тоот дансаар 59.000.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 14-ий өдрийн "НТ" ХХК-ийн 42 тоот төлбөрийн даалгавраар шилжүүлэн өгсөн 

2. "БД" ХХК захирал Н.Н-ын зөвшөөрлийг авалгүй 18.500.000 төгрөгийн евроболкыг "НТ" ХХК-аас "ГЭ" ХХК-ийн захирал гэх иргэн Т.Н нь дур мэдэн худалдан авсан байна. 

Зургаа: Гэм хор хохирлын тухай "НТ" ХХК, "БД" ХХК хоёрын хооронд байгуулсан 2015 оны 05-р сарын 27-ны өдрийн 15/1251 тоот ажил гүйцэтгэх гэрээний бүх заалтыг ноцтой зөрчин "ГЭ" ХХК-ийн захирал гэх Т.Н нь "НТ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г болон нягтлан бодогч М.А нартай үгсэн хуйвалдаж ИХШХШ тухай хуулийн 38-р зүйлийн 38.4-т заалтыг ноцтой зөрчин Нотлох баримтыг хуурамчаар үйлдэж "БД" ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой 198,382,850 төгрөгөөс "НТ" ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчиж "ГЭ" ХХК-ийн дансанд хууль бусаар 77,500,000 төгрөгийг шилжүүлэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн гэрээний үүргээ ноцтой зөрчин "БД" ХХК-д онц их хэмжээний гэм хор хохирол учруулсанд маш их гомдолтой байна

1. Үндсэн гэрээний 4-р зүйлийн 4.2.20-т захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож захиалагчаас авах эрхтэй гэсэн, Иргэний хуулийн 232-р зүйлийн Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу: 

2. "НТ" ХХК-аас "БД" ХХК-ийн шилжүүлэн авч чадаагүй үлдэгдэл 198,382,850 төгрөгөөс хуулийн 232-р зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 198,382,850 төгрөгөөс Үндсэн гэрээний 4-р зүйлийн 4.2.20-т заалтын дагуу үндсэн дүнгийн 50 хувь болох 99,191,425 төгрөгийг нэмээд 297,574,275 төгрөгийг "НТ" ХХК-аас гаргуулан авахыг шаардаж байна.

Нэхэмжлэгч "БД" ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх 15-1251 тоот үндсэн гэрээт ажлын гүйцэтгэл 95 хувьтай ажлын 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "НТ" ХХК-д хүлээлгэн өгөх гэсэн боловч "НТ" ХХК-д нэмэлтээр хийлгэх Спорт комплөксын гадна тохижилтын ажил Тэгш талбайн эүлэгжүүлтийн ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл яаралтай нэмэлтээр Үндсэн гэрээний 3-р зүйлийн 3.2-т заасны дагуу нэмэлт гэрээгээр Спорт комплексын гадна тохижилтын ажил Тэгш талбайн зүлэгжүүлтийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгаж үндсэн болон нэмэлт ажлыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өг гэж шаардаж байсан тул 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 31 -ний өдрийг дуустал нийслэл хот орчмоор ус ихтэй их хэмжээний ширүүн усархаг аадар бороо орсны улмаас үерийн ус бууж: 

1. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үндсэн гэрээний 111,800,000 төгрөгийн хийж гүйцэтгэсэн ажлыг гэнэтийн болон давагдашгүй хүчний нөлөөний улмаас 2016 оны 09 дугаар сарын 09-ний өдөр нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хамт "НТ" ХХК-д хүлээлгэн өгсөн байна. 

2. "НТ" ХХК-д нэмэлтээр хийлгэх Спорт комплексын гадна тохижилтын ажил Тэгш талбайн зүлэгжүүлтийн нэмэлт гэрээний 21,280,000 төгрөгийн хийж гүйцэтгэсэн ажлыг гэнэтийн болон давагдашгүй хүчний нөлөөний улмаас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын акт үйлдэж хүлээлгэн өгсөн байна. 

Учир нь: Үндсэн гэрээний 7-р зүйлийн 7.1-д Гэрээг байгуулснаас хойш гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /үер, гал түймэр, газар хөдлөлт/-ын улмаас талуудын аль нэг нь гэрээний үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй, Иргэнийн хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-д Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна. 

Гэсэн заалтыг тус тус үндэслэн "НТ" ХХК-аас танай "БД" ХХК-д учирсан хохирлын асуудлыг ярилцаж байгаа гэж удаа дараалан худал хэлж хууран мэхлэж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "НТ"" ХХК-ийн ТУЗ-ын даргын Бага тэнгэр"-ийн барилгын ажлыг хүлээж авах комисс ажиллуулах тухай А/032 тоот тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцэх "БД" ХХК-ийн дундын гүйцэтгэлийн дүгнэлтэд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх 15-1251 тоот үндсэн гэрээт ажлын 111,800,000 төгрөгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар огт дурдаагүйд маш их гомдолтой байна. 

Хоёр: 2015. 2016 оны үндсэн болон нэмэлт гэрээт ажлын тухай  

1. "БД" ХХК 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх 15-1251 тоот үндсэн гэрээт ажлыг "БД" ХХК-ийн хөрөнгө, ажилчдын 5 сарын хөлс хүчээр хийж гүйцэтгэсэн 111,800,000 төгрөгийн ажлаас ямар ч ор үндэслэлгүй 46,650,600 төгрөгийг санаатай хасахдаа "БД" ХХК-ийн захирал Н.Н-аас зөвшөөрөл авалгүй дур мэдэн гэрээнд гарын үсэг зурж 46,650,600 төгрөгийн гэм хор хохирол нь үндсэн нэхэмжлэлд орсон учир учруулсан зөвхөн тодруулах үндэслэлээр энэхүү хууль бусаар хассан 46,650,600 төгрөгийн асуудлыг тусгаж байгаа юм. 

2. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээт ажлыг "БД" ХХК-ийн хөрөнгө, ажилчдын 5 сарын хөлс хүчээ хийж гүйцэтгэсэн ажлын 14,960 м2 * 14,000 төгрөг = 209,440,000 төгрөгийн ажлыг 14,960 м2 зүлэгжүүлсэн ажлыг 1 м2 * 10,000 төгрөгөөр бодож нийт 149,600,000 төгрөг болгож багсахдаа "БД" ХХК-ийн захирал Н.Н-аас зөвшөөрөл авалгүй дур мэдэн ажил хүлээлцэх протокол болон дүгнэлтэд гарын үсэг зурж "БД" ХХК-д 59,840,000 төгрөгийн гэм хор хохирол санаатай учруулсан байна. 

Учир нь: 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх 15-1251 тоот үндсэн гэрээт ажилд огт хамааралгүй манай компанийн ажилтан иргэн Т.Н-аар гарын үсэг зуруулж баталгаажуулсан энэ хууль бус үйлдэл нь: ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно. Гэсэн заалтын дагуу хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу 

1. 2016 оны 09-р сарын 05 өдрийн гэрээ дүгнэсэн протоколд иргэн Т.Н-ийн гарын үсэг зурсан хэлцэл 

2. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "НТ" ХХК-ийн ТУЗ-ын даргын Бага тэнгэр-ийн барилгын ажлыг хүлээж авах комисс ажиллуулах тухай А/032 тоот тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "БД" ХХК-ийн дундын гүйцэтгэлийн дүгнэлтэд иргэн Т.Н гарын үсэг зурсан хэлцэл 

Байгапиа ХХК-ийн захирал Н.Н-ын зөвшөөрөл авалгүй дур мэдэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. 

Иймд энэхүү нэхэмжлэхийн шаардлагыг дахин нэмэгдүүлж "НТ" ХХК-аас 59,840,000 төгрөгийг Үндсэн гэрээний 4-р зүйлийн 4.2.20-т заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын 29,920,000 төгрөг бүгд нийлээд 89,760,000 төгрөгийг "НТ" ХХК-аас гаргуулан авч Үндсэн гэрээний 3-р зүйлийн 3.10-т дахь заалтын дагуу "БД" ХХК-ийн Хаан банкны 5027652858 дугаартай харилцах дансанд 89,760,000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргийг "НТ" ХХК-д даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч "БД" ХХК тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: "БД" ХХК нь "НТ" ХХК-тай 2015.05.27-ны өдрийн 15-1251 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Бага тэнгэр аялал цогцолборын 1-р ээлжийн баруун хэсэгт 111 800 000 төгрөгийн мод, бут тарих, зүлэгжилтийн ажлыг хийхээр, мөн нэмэлт ажил 21 280 000 төгрөгийн Спорт комплексийн мод, бут тарих, зүлэгжилтийн ажлыг хийхээр, мөн 2016 онд 185 144 400 төгрөгийн мод, бут тарих, зүлэгжилтийн ажлыг хийхээр, нийт 318 224 400 төгрөгийн мод, бут тарих, зүлэгжилтийн ажлыг хийхээр тус тус харилцан тохиролцож хамтран ажиллаж ирсэн. 

Мөн "БД" ХХК нь "НТ" ХХК-тай 2015.05.27-ны өдрийн 15-1251 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 3.2-д зааснаар "НТ" ХХК-ийн Бага тэнгэр аялал цогцолборын 1-р ээлжийн баруун хэсгийн мод, бут тарих, зүлэгжилтийн арчилгаа үйлчилгээний төлбөрийг мод, бут тарих, зүлэгжилтийн ажлын төлбөрөөс тусад тооцохоор заасан. 

Гэвч "НТ" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2020.01.02-ны өдөр "БД" ХХК нь "НТ" ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 346 245 615 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байдаг. 

Мөн тус шүүхэд 2020.04.01-ний өдөр "ГЭ" ХХК нь "БД" ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 56,364,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлтэй холбогдуулан "БД" ХХК нь "ГЭ" ХХК-нд холбогдуулан 44 513 800 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг 2020.06.15-ны өдөр тус тус гаргасан байна. Тус шүүх эдгээр иргэний хэргүүдийг 2021.12.02-ны өдрийн 14055 дугаар шүүгчийн захирамжаар нэгтгэсэн байдаг. 

"НТ" ХХК нь өнөөдрийн байдлаар 2015.05.27-ны өдрийн 15-1251 дугаартай 111 800 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөрөөс "НТ" ХХК нь 64 000 000 төгрөгийн төлбөрийг "БД" ХХК-нд төлсөн байдаг ба үлдэгдэл 47 800 000 төгрөг нь төлөгдөөгүй. 

-Спорт комплексийн мод тарих, зүлэгжилт төлбөр 21 280 000 төгрөгийг "БД" ХХК-нд төлсөн. 

-2015.05.27-ны өдрийн 15-1251 дугаар гэрээний үргэлжлэл буюу 2016 онд хийсэн ажлын хөлс 185 144 400 төгрөгөөс 22 639 550 төгрөгийг "БД" ХХК-нд төлсөн байдаг ба үлдэгдэл 162 504 850 төгрөг нь төлөгдөөгүй, 

- Мөн 2015-2019 оны мод, бут, зүлэгжилтийн арчилгаа үйлчилгээний төлбөр буюу 1 жилийн 9 600 000 төгрөгөөр тооцож, 3 жилийн арчилгаа үйлчилгээний төлбөр 57 600 000 төгрөг, үүнээс 39 314 440 төлсөн, үлдэгдэл 18 285 560 төгрөг төлөгдөөгүй, мөн ажил гүйцэтгэх гэрээний барьцааны 10 хувь болох 18 514 400+11 180 000= 29 514 400 төгрөг нь тус тус төлөгдөөгүй байдаг ба нийт 258 104 810 төгрөгийг "НТ" ХХК нь "БД" ХХК-нд төлөөгүй байна. 

Энэ нь тухайн иргэний хэрэгт авагдсан "НТ" ХХК болон "БД" ХХК-ийн хоорондын ажил хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт болон бусад төлбөр шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх тул "НТ" ХХК -иас 2015-2016 оны ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 258 104 810 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч "НТ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "БД" ХХК-ийн нэхэмжлэлтэй "НТ" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 

Талуудын хооронд 2015 оны 05-р сарын 27-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь бүрэн биелүүлж санхүүжилтийг цаг хугацаанд нь гүйцэтгэгч талд олгож ажилласан болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн 111.800.000 төгрөг бөгөөд захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээний нийт үнийн дүн болох 111.800.000 төгрөг, гүйцэтгэлээр тооцон баталгаажуулсан төлбөр 94.624.400 төгрөг, арчилгааны зардал 21.000.000 төгрөг, нийт 227.424.400 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээний төлбөр төлсөн баримт болон задаргааг хавсралтаар хавсаргасан болно. 

Талуудын хооронд 2016 оны 09-р сарын 15-ны өдөр Гэрээ дүгнэсэн протокол үйлдэж гэрээгээ дүгнэсэн бөгөөд гэрээний үнийн дүн болон гүйцэтгэлээр нийт үнийн дүн 185.144.400 төгрөг болсон бөгөөд үүнээс захиалагч тал гүйцэтгэгч талд 89.118.783 төгрөг олгосон болохыг баталгаажуулаад үлдэгдэл 96.025.617 төгрөгөөс барьцаа 5% болох 9.257.220 төгрөгийг хасаж үлдэгдэл 86.768.397 төгрөгийг дараах байдлаар олгохоор тохиролцсон. Үүнд: 18.500.000 төгрөгийг МАК ХХК-ийн евроблокоор, 68.268.397 төгрөгийг мөнгөөр олгохоор тус тус тохиролцсон. Тус гэрээ дүгнэсэн протоколыг талууд гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан байдаг. 

Үүний дараа талуудын хооронд 2016 оны 10-р сарын 06-ны өдөр 15-1251 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр гэрээний үнийн дүнгийн 5% болох 9.257.220 төгрөгийг барьцаа болгон авч үлдэх байсныг талууд тохиролцон 10% болгож өөрчлөн 18.514.440 төгрөгийг 3 жилийн арчилгаа, нөхөн сэргээлтийн хугацаанд барьцаа болгон авч үлдэхээр тохиролцсон байдаг. Иймд үлдэгдэл санхүүжилтээс 10% барьцаа болох 18.514.440 төгрөгийг авч үлдэн үлдэх 59.000.000 төгрөгийг мөнгөөр, 18.500.000 төгрөгийг МАК ХХК-ийн евроблокоор гүйцэтгэгч талд төлсөн болно. 

Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлд "НТ" ХХК-ийг "ГЭ" ХХК-ийн захирал Н.Н-тай хуйвалдан 59.000.000 төгрөгийг "ГЭ" ХХК-ийн дансанд шилжүүлсэн, 18.500.000 төгрөгийн блокийг шилжүүлэн өгсөн мэтээр дурдсаныг огтоос ойлгохгүй байна. "БД" ХХК-ийн зүгээс 2016 оны 11-р сарын 11-ний өдрийн 51/2016 тоот албан бичгээр 2016 оны гэрээт ажлыг******* тоот регистрийн дугаартай "ГЭ" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 411017610 тоот дансанд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн. Тус албан тоотыг "БД" ХХК-ийн захирал Н.Н гарын үсэг зурж компанийн тамга дарж баталгаажуулсан байдаг. Мөн албан тоотод "БД" ХХК болон "ГЭ" ХХК нарийн хооронд байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээ, нэхэмжлэл зэргийг хавсаргасан байсан. Үүний дагуу манай компанийн зүгээс тус албан тоотод заасан дансанд 2016 оны 11-р сарын 14-ний өдөр 59.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 18.500.000 төгрөгийн үнэ бүхий МАК-ийн евро блокийг хүлээлгэн өгсөн болно. "БД" ХХК-ийн албан тоот, нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн баримт, талуудын хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээ зэргийг нотлох баримтаар хавсаргасан болно.

Талууд 2018 оны 10-р сарын 09-ний өдөр Гэрээ дүгнэсэн протокол үйлдэж гэрээгээ эцсийн байдлаар дүгнэсэн болно. Тус гэрээ дүгнэсэн протоколоор гэрээний үнийн дүн болон гүйцэтгэлээр 185.144.400 төгрөг байснаас захиалагч тал гүйцэтгэгч талд 166.829.960 төгрөгийг олгосон, арчилгааны зардал 21.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг захиалагч тал гүйцэтгэгч талд олгосон болохыг баталгаажуулаад баталгаат хугацааны барьцаа 18.314.440 төгрөг, арчилгааны үлдэгдэл 11.000.000 төгрөг, нийт 29.314.440 төгрөгийг захиалагчаас гүйцэтгэгч талд олгон талуудын хооронд байгуулсан 15-1251 тоот Ажил гүйцэтгэх гэрээг хаахаар дүгнэсэн. Тус протоколыг талууд гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан болно. Мөн талуудын ерөнхий нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан болно. 

Захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээ дүгнэсэн протоколын дагуу 29.314.440 төгрөгийг олгож талуудын хооронд тооцоо бүрэн дууссан болно. /энэхүү эцсийн үлдэгдэл төлбөрийг захиалагч талын зүгээс гүйцэтгэгч талд талуудын хооронд 2016 оны 10-р сарын 06-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу 2019 оны 10-р сарын 06-ны өдөр олгох байсан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 онд "ГЭ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "БД" ХХК-д холбогдох, "НТ" ХХК хамтран хариуцагчаар татагдсан хэрэг хянагдаж байгаад нэхэмжлэгч тал хариуцагч "НТ" ХХК-иас татгалзсан хэрэг, мөн 2020 онд "ГЭ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "БД" ХХК-д холбогдох хэрэг хянагдаж байсан тул манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй хэргийн байдлыг харгалзан байж байгаад 2021 оны 02-р сарын 26-ны өдөр шилжүүлэн талуудын хооронд төлбөр тооцоо бүрэн дууссан болно. 

Мөн гүйцэтгэгч талын зүгээс захиалагч талаас ирүүлж байсан албан тоотод үлдэгдэл төлбөр 29.314.440 төгрөгийг шилжүүлэн өгөхийг хүсэж байсан, талуудын хооронд гэрээ дүгнэсэн протокол үйлдэж баталгаажуулсан, талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан зэрэг байдлаас харахад захиалагч талаас гүйцэтгэгч талд ямар нэгийн төлбөрийн үлдэгдэлгүй болох нь маш тодорхой харагдаж байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа асуудлууд ор үндэсгүй худал бөгөөд хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээний үнийн дүн 185.144.420 төгрөг, арчилгааны 21.000.000 төгрөг 227.424.400 үүнээс 21.280.000 төгрөгийг 9 сарын 3-ны өдөр шилжүүлсэн байна. Нийт 185.000.000 төгрөгийг төлчихсөн. Спорт цогцолборын зүлгийг тариагүй гэж маргаагүй. Тарьсан юм шиг байгаа юм. Үер ус болоод урсаад явчихсан байжээ. Шаардлага хангахгүй болоод урсаж байгаа гэж үзэж байна. Эцсийн байдлаар хийсэн ажил 185.000.000 болоод байна. Протоколууд дээр гарын үсэг тамга тэмдэг зуруулаад баталгаажуулаад авсан. Мөнгө шилжүүлсэн өдөр гэрээ дуусгавар болчихсон. Хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч "ГЭ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй "БД" ХХК-ийн нэхэмжлэлтэй "НТ" ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 

1. "НТ" ХХК-тай ажил хүлээлцэх протокол болон гэрээ дүгнэхэд "ГЭ" ХХК нь "БД" ХХК-ийн захирал Н.Н-ын зөвшөөрөлтэй албан хүсэлтийн дагуу оролцсон. 

2. "ГЭ" ХХК-ийн захирал Т.Н нь "БД" ХХК-ийн ажилтан биш болно. 

Иймд нэхэмжлэлийг огт үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй байр сууриа үүгээр илэрхийлж байна.

2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "НТ" ХХК-тай гэрээ хийгээд ажиллаж байсан. Ногоон байгууламжийн онцлог нь 5 сараас 10 сард төлбөр тооцоогоо дуусгана. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүтэн жилийн дараа гэрээ хийж ажил хийсэн. Н.Н гэрээ хийгээгүй байхад хийсэн гэж яриад байна. Үгүй юм аа. Мөнгөө цэвэр өгсөн болно Хүлээж авсан акт нь байгаа. Тэгж байж надаас мөнгө хасаж байсан. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгч "ГЭ" ХХК-ийн баримтаар гаргасан "ГЭ" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ГЭ" ХХК-ийн шинэчилсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 10 сарын 25-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын ногоон байгууламжийн тохижилт, зүлэгжүүлэлт хийсэн "БД" ХХК-ийн дундын гүйцэтгэлийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-тай хийсэн гэрээт ажлын тооцоо нийлсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 52/2016 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02066 дугаар тогтоол, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, П.У-ын хаан банкин дахь 5075167003 тоот дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03729 дугаар шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 181/ШЗ2019/06924 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 3729 дугаар тэмдэглэлийн хуулбар, "БД" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 52/2016 дугаар албан тоот, Мөнгөн гүүр ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Зарлагын баримт, Орлогын баримт, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Т.Б-ын гэрчийн мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Я.Б-ийн гэрчийн мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Х.Т-ийн гэрчийн мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Р.Б-ын гэрчийн мэдүүлэг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 06 сарын 05-ны өдрийн Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Спорт комплексийн гадаад тохижилтыг хийсэн талаарх зурагнуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мод тооллогын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн хаан банкин дахь дансны хуулга, "НТ" ХХК-ийн ТУЗ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/032 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын ногоон байгууламжийн тохижилт, зүлэгжүүлэлт хийсэн "БД" ХХК-ийн дундын гүйцэтгэлийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Багатэнгэр цогцолборын ногоон байгууламжийн тохижилт, зүлэгжүүлэлт хийж буй "БД" ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөрийн даалгаврын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 181/ШЗ2021/00201 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 сарын 13-ны өдрийн итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Н-ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

хариуцагч "БД" ХХК-ийн баримтаар гаргасан "БД" ХХК-иас "ГЭ" ХХК нийлүүлсэн бараа материал, бэлэн мөнгөний тооцооны хүснэгт, "БД" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 10 сарын 25-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар ХХ-н 75-81 дүгээр тал, Хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Багатэнгэр цогцолборын ногоон байгууламжийн тохижилт, зүлэгжүүлэлт хийж буй "БД" ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн баримт, Багатэнгэр цогцолбор дээд бүс төвийн хэсгийн кадастрын зураг, Багатэнгэр цогцолбор дээд бүс баруун хэсгийн кадастрын зураг, "БД" ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн "БД" ХХК-д олгосон санхүүжилтийн тооцооны хүснэгт, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын нотариатчаа гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн 2015 оны гүйцэтгэлийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Н-ын гар бичмэл, "БД" ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар албан тоот, "БД" ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар албан тоот, "БД" ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаар албан тоот, хариуцагч "БД" ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3808 дугаар Шинжээчийн дүгнэлт, Монголын нотариатчдын танхимын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 568 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоот, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр албан тоот, Дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн нотариатчаа гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч "БД" ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар хийсэн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Н.И-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, хариуцагч "БД" ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, гэрч Н.И-ийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч Н.Баярхүүгийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч М.А-ын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрчийн мэдүүлэг,

хариуцагч "НТ" ХХК-ийн баримтаар гаргасан "НТ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-д олгосон санхүүжилтын тооцооны хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөрийн даалгаврын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НТ" ХХК-ийн худалдаа хөгжлийн банкин дахь дансны хуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн даалгаврын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн 51/2016 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Туслан гүйцэтгэгчийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөрийн даалгавар 8-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гэрээт ажлын санхүүжилтээс хасан тооцооны жагсаалт, "БД" ХХК-ийн 2015 оны гүйцэтгэлийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НТ" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, "НТ" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн 15-1251 тоот гэрээний нэмэлт гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ дүгнэсэн протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн дахин үнэлгээний акт, "БД" ХХК-д олгосон санхүүжилтын тооцооны хүснэгт, "БД" ХХК-ийн нэхэмжлэх, Голомт банкны цахим гүйлгээний баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 3186 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 181/ШЗ2020/10380 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "НТ" ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 79/20 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01673 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 2128 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

нэхэмжлэгч "БД" ХХК-ийн баримтаар гаргасан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 302 дугаар прокурорын тогтоол, Нийслэлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/97 дугаар хариу мэдэгдэх хуудас, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04/890 дугаар албан тоот, Н.Б-ийн 2021 оны 04 сарын 06-ны өдрийн тайлбар, Н.И-ийн 2021 оны 04 сарын 06-ны өдрийн тайлбар, "БД" ХХК-ийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/2016/04/02 дугаар тушаал, 4-р сарын үндсэн болон гэрээт ажилтанд цалин олгох хүснэгт, 5-р сарын үндсэн болон гэрээт ажилтанд цалин олгох хүснэгт, 6-р сарын үндсэн болон гэрээт ажилтанд цалин олгох хүснэгт, 7-р сарын үндсэн болон гэрээт ажилтанд цалин олгох хүснэгт, 8-р сарын үндсэн болон гэрээт ажилтанд цалин олгох хүснэгт, "БД" ХХК-ийн захирлын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/2013/06/01 дугаар тушаал, "БД" ХХК-ийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/2016/04/03 дугаар тушаал, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Н.Н-ын хаан банкин дахь 5405195040 тоот дансны хуулга, Хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БД" ХХК-ийн зарлагын баримт 2 дугаар ХХ-ийн 227-246 дугаар тал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00427 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 00717 дугаар магадлал,

хариуцагч "ГЭ" ХХК-ийн баримтаар гаргасан "ГЭ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч "ГЭ" ХХК хариуцагч "БД" ХХК, Н.Н нарт холбогдуулан нийт 64,764,300/жаран дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч "БД" ХХК нэхэмжлэгч "ГЭ" ХХК-д холбогдуулан 44,513,800/дөчин дөрвөн сая таван зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч "БД" ХХК, хариуцагч "НТ" ХХК, хариуцагч "ГЭ" ХХК нарт холбогдуулан 387,334,275/гурван зуун наян долоон сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "БД" ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Хариуцагч Н.Н нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс аливаа хариуцлага хүлээх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Хариуцагч "НТ" ХХК нь нэхэмжлэлд дурдаад байгаа асуудлууд ор үндэсгүй худал бөгөөд хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэж маргасан.

 

Хариуцагч "ГЭ" ХХК нь "БД" ХХК-ийн захирал Н.Н-ын зөвшөөрөлтэй албан хүсэлтийн дагуу оролцсон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "БД" ХХК нэхэмжлэгч "ГЭ" ХХК-д холбогдуулан гаргасан 44,513,800/дөчин дөрвөн сая таван зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "БД" ХХК хариуцагч "НТ" ХХК, хариуцагч "ГЭ" ХХК нарт холбогдуулан гаргасан 387,334,275/гурван зуун наян долоон сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч "ГЭ" ХХК-д холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "БД" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч "НТ" ХХК-иас 387,334,275/гурван зуун наян долоон сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч "НТ" ХХК-иас 258,104,810/хоёр зуун тавин найман сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч "ГЭ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч "БД" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

"НТ" ХХК 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр "БД" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 4-ийн 4.1.6, 4.2.23-т зааснаар "БД" ХХК нь Баянзүрх дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажлыг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хуанлийн 43/дөчин гурав/ хоногийн хугацаанд 3/гурав/ жилийн баталгаат хугацаатай гүйцэтгэж "НТ" ХХК-д хүлээлгэн өгөх, "НТ" ХХК нь ажлын хөлс 111,800,000/нэг зуун арван нэгэн сая найман зуун мянга/ төгрөгийг гурван үе шаттайгаар төлж, ажлыг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

"БД" ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, "НТ" ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

"ГЭ" ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "БД" ХХК-тай Туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан болох нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1, 3.3, 4-ийн 4.1-т зааснаар "ГЭ" ХХК нь Баянзүрх дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажлыг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гүйцэтгэх, "БД" ХХК ажлын хөлсийг тухайн жилийн ажлын гүйцэтгэлээр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т Ажил гүйцэтгэгч нь ... ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж заасан.

 

"ГЭ" ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, "БД" ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Туслан гүйцэтгүүлэх гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Зохигчийн байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

"ГЭ" ХХК нь Туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу нийтдээ 185,144,400/нэг зуун наян таван сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үлдэгдэл хөлс гэх 56,364,300/тавин зургаан сая гурван зуун жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг, шүүхийн шийдвэрийн дагуу Т.Н-ийн Н.Н-д төлөх ёстой гэх 8,400,000/найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, нийт 64,764,300/жаран дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг "БД" ХХК-иас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар "ГЭ" ХХК болон "БД" ХХК нар нь Туслан гүйцэтгэгчийн гэрээний 3-ын 3.1-т хөлс төлөх арга, журмыг тохиролцон тодорхойлсон болох нь Туслан гүйцэтгэгчийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

"ГЭ" ХХК нь Туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу нийт 77,500,000/59,000,000+18,500,000=77,500,000/ /далан долоон сая таван зуун мянга/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь "БД" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 51/2016 дугаар Албан бичгийн хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Төлбөрийн даалгавар 42-ын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18,500,000/арван найман сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэхийн хуулбараар тогтоогдож байна.

 

"БД" ХХК нь "ГЭ" ХХК-ийн Туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн хөлс болох нийт 77,500,000/59,000,000+18,500,000=77,500,000/ /далан долоон сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Төлбөрийн даалгавар 42-ын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18,500,000/арван найман сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэхийн хуулбараар тогтоогдож байна.

 

"ГЭ" ХХК нь Туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу нийтдээ 185,144,400/нэг зуун наян таван сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

"ГЭ" ХХК-ийн дээрх тайлбар нь гэрч Н.И-н "БД" ХХК-д ажиллаж байсан тухай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн болон 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч М.А-ын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "БД" ХХК-тай хамтарсан гэх гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03729 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Т.Нгаас 8,400,000/найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан Н.Н-д олгохоор шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03729 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлэх ба иргэн нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул "БД" ХХК, Н.Н нараас 8,400,000/найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "БД" ХХК, Н.Н нараас нийт 64,764,300/жаран дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч "БД" ХХК хариуцагч "НТ" ХХК-иас үлдэгдэл хөлс гэх 258,104,810/хоёр зуун тавин найман сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээнд зааснаар "БД" ХХК нь Баянзүрх дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажлыг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хуанлийн 43/дөчин гурав/ хоногийн хугацаанд 3/гурав/ жилийн баталгаат хугацаатай, 111,800,000/нэг зуун арван нэгэн сая найман зуун мянга/ төгрөгөөр гүйцэтгэх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

"БД" ХХК нь Гэрээнд заасан ажлыг Гэрээнд заасан хугацаанд "НТ" ХХК-д хүлээлгэн өгөөгүй болох нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн "БД" ХХК-ийн 2015 оны гүйцэтгэлийн дүгнэлтийн хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15-1251 тоот Гэрээний нэмэлтийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

"БД" ХХК нь Гэрээнд заасан ажлаас гадна "НТ" ХХК-д нэмэлтээр спорт комплексийн зүлэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж өгсөн байх боловч зүлэг ургаагүй шалтгаанаар ажлын хөлс болох 46,650,600/дөчин зургаан сая зургаан зуун тавин мянга зургаан зуу/ төгрөгийг олгоогүй болох нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "БД" ХХК-д олгосон санхүүжилтийн тооцоогоор тогтоогдож байна.

 

"БД" ХХК, "НТ" ХХК нар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлтээр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Гэрээний үнийн дүнгийн 10/арав/ хувь болох 18,514,400/арван найман сая таван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг баталгаат хугацааны барьцаа болгохоор харилцан тохиролцсон болох нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15-1251 тоот Гэрээний нэмэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

"БД" ХХК нь Гэрээний дагуу 185,144,400/нэг зуун наян таван сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн ажил, спорт комплексийн зүлэгжүүлэлтийн нэмэлт 21,180,000/хорин нэгэн сая нэг зуун наян мянга/ төгрөгийн ажил, гүйцэтгэсэн ажлын арчилгааны зардал 21,000,000/хорин нэгэн сая/ төгрөг, нийт 227,424,400/хоёр зуун хорин долоон сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "БД" ХХК-д олгосон санхүүжилтийн тооцоо, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15-1251 тоот Гэрээний нэмэлтийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

"НТ" ХХК нь нийт 227,424,400/хоёр зуун хорин долоон сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 206,233,990/хоёр зуун зургаан сая хоёр зуун гучин гурван мянга есөн зуун ер/ төгрөгийг "БД" ХХК-д төлсөн болох нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "БД" ХХК-д олгосон санхүүжилтийн тооцоо, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөрийн даалвгавар 67-ийн хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь "НТ" ХХК-ийн Депозит дансны хуулга, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Төлбөрийн даалгавар 66-ийн хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Төлбөрийн даалгавар 145-ын хуулбар, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Төлбөрийн даалгавар 21-ний хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Төлбөрийн даалгавар 42-ын хуулбар, Голомт банк ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Цахим гүйлгээний баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

"БД" ХХК нь ажлын нийт хөлс 227,424,400/хоёр зуун хорин долоон сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үлдэгдэл буюу цахилгааны төлбөр, зам усалгаа, хогны төлбөр, акт, урилга, блок нийт 21,190,410/227,424,400-206,233,990=21,190,410/ /хорин нэгэн сая нэг зуун ерэн мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг "НТ" ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15-1251 тоот Гэрээний нэмэлтийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "БД" ХХК-д олгосон санхүүжилтийн тооцооны хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "БД" ХХК-д олгосон санхүүжилтийн тооцоо хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "НТ" ХХК нь нэхэмжлэгч "БД" ХХК-д ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан байх тул "НТ" ХХК-иас ажлын хөлсөд 258,104,810/хоёр зуун тавин найман сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "ГЭ" ХХК хариуцагч "БД" ХХК, Н.Н нараас нийт 64,764,300/жаран дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "БД" ХХК нэхэмжлэгч "ГЭ" ХХК-д холбогдуулан гаргасан 44,513,800/дөчин дөрвөн сая таван зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "БД" ХХК-ийн хариуцагч "НТ" ХХК-иас нийт 258,104,810/хоёр зуун тавин найман сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "БД" ХХК хариуцагч "ГЭ" ХХК, хариуцагч "НТ" ХХК нарт холбогдуулан гаргасан 387,334,275/гурван зуун наян долоон сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч "ГЭ" ХХК-д холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.6 дахь хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч"ГЭ" ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149,350 төгрөг нийт 589,350 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 107,578 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч "ГЭ" ХХК-д, нэхэмжлэгч "БД" ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,710,820 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 671,300 төгрөг, нийт 2,382,120 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 287,498 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч "БД" ХХК-д тус тус олгож, хариуцагч "БД" ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "ГЭ" ХХК-ийн хариуцагч "БД" ХХК, Н.Н нараас нийт 64,764,300/жаран дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "БД" ХХК нэхэмжлэгч "ГЭ" ХХК-д холбогдуулан гаргасан 44,513,800/дөчин дөрвөн сая таван зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "БД" ХХК-ийн хариуцагч "НТ" ХХК-иас нийт 258,104,810/хоёр зуун тавин найман сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "БД" ХХК хариуцагч"ГЭ" ХХК, хариуцагч "НТ" ХХК нарт холбогдуулан гаргасан 387,334,275/гурван зуун наян долоон сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч "ГЭ" ХХК-д холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.6 дахь хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч "ГЭ" ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149,350 төгрөг нийт 589,350 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 107,578 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч "ГЭ" ХХК-д, нэхэмжлэгч "БД" ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,710,820 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 671,300 төгрөг, нийт 2,382,120 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 287,498 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч "БД" ХХК-д тус тус олгож, хариуцагч "БД" ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ