Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/04385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Н.Я-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Д.О-д холбогдох,

***15 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ нь хууль зөрчиж, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох,

хууль бус гэрээний үндсэн дээр О ХХК-ний хувьцааг Д.Оийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн М хотхоны **а, **b, **c, **d, **e, **ё, **и байрны 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх,

М хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /ӨНБД-****/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б /ӨНБД-****/, өмгөөлөгч Б.У /ӨНБД-****/,

Гэрч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгч Н.Я нь Д.Од холбогдуулан ***15 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ нь хууль зөрчиж, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох,

хууль бус гэрээний үндсэн дээр О ХХК-ний хувьцааг Д.Оийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн М хотхоны **а, **b, **c, **d, **e, **ё, **и байрны 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх,

М хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие М Улсын хуулийн этгээд болох О ХХК-г ***12 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, тус компаний хувьцааг 100 хувь эзэмшиж байсан. Тус компанийн хувьцааг би дангаараа 100 хувь эзэмшиж байгаад Д.Од 132,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон юм. Тухайн үед Д.О нь ...худалдах худалдан авах гэрээ байгуулахаар татвар энэ тэр гээд төвөгтэй байдаг юм гэж итгүүлэн компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд төлбөрийн асуудал дээрээ зээлийн гэрээ байгуулья гэдэг санал гаргаж ***15 оны 2 дугаар сарын 09-ний өдөр компаний эрх шилжүүлэх гэрээг, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ гэсэн гурван төрлийн гэрээ нэг дор байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Бид бодит байдал дээр О ХХК-ний хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилготой байсан боловч Д.Оийн ятгалгаар компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээнүүдийг дүр үзүүлэн хийж, хувьцааны төлбөрийн зээлийн гэрээгээр халхавч болгон хийсэн нь хууль бус болсон байна.

Зээлийн гэрээний дагуу Д.О нь ***17 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хувьцааны төлбөрийг төлөх ёстой байсан боловч одоо болтол энэ төлбөрийг төлөөгүй. Гэтэл хариуцагч Д.О нь нэг ч төгрөг гаргалгүйгээр манай компанийн хувьцааг эзэмшилдээ шилжүүлэн авч улмаар манай компанийн эзэмшилд байгаа эрх, тэдгээр эрхийн үндсэн дээр бий болсон эд хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулж байна. Д.О нь О ХХК-ний хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа тус компанийн нэрийг К М Н ХХК болгон өөрчилжээ.

Дээрх үндэслэлүүдээр би Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг үндэслэж Д.О бид нарын хооронд ***15-02-9-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан гэж тодорхойлсон /4-р хх-195/.

 

3. Хариуцагч тал ***12 оны 01 сарын 18-ны өдөр Я гэдэг хүн О компанийг үүсгэн байгуулаагүй, бусад этгээдүүд болох Ү 60 хувь, А 40 хувь нараас компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээгээр ***12 оны 01-р сарын 18-ны өдөр шилжүүлэн авсан буюу нэхэмжлэгч компанийг үүсгэн байгуулаагүй шилжүүлэн авсан. Уг компанийн хувьцаа шилжүүлсний орлогод ногдох татварыг худалдан авсан О биш худалдагч Я төлөх ёстой бөгөөд татвараас зайлсхийх зорилго О ХХК-ийн хуучин хувьцаа эзэмшигч болох Яд байсан. Иймд Оийн ятгалгаар тус гэрээнүүдийг байгуулж компанийн эрх шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй.

***15 оны 2 сарын 9-ны өдөр зээлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг байгуулах үед О ХХК нь Хот суурин ус ариутгах татуурга ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан, өмнө нь авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт өгөөгүй байсан. Хот суурин ус ариутгах татуурга ашиглалт үйлчилгээ эрхлэх газраас тусгай зөвшөөрөл авах сануулга болон тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд уг үйл ажиллагааг шилжүүлэх тухай албан бичиг төрийн байгууллагуудаас ирсний дагуу О ХХК-ний гүйцэтгэж байсан үйл ажиллагаагаа цаашид гүйцэтгэх боломжгүй болж татварын өртэй, ажиллах боловсон хүчингүй болсон үед хариуцагч Од эрхийг шилжүүлсэн байдаг. О эрхийг шилжүүлж авснаас хойш шинээр тусгай зөвшөөрөлд заасан шаардлагыг бүрдүүлж, ***15 оны 3 сарын *** өдөр К М Н ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тогтоол гарсан.

Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан М хотхоны 779 өрх 12 аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлэх эрхийг буцааж өгөхийг шаардсан байдаг. Гэтэл энэхүү үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг бөгөөд нэхэмжлэгч Я өөрөө энэ үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ***15 оны 2 сарын 9-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, халхавчилсан гэрээг хийгдсэн гэсэн байна. гэтэл ***15 оны 2 сарын 23-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дараа компанийн бүх эрхийг шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг Я Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан нь уг гэрээг улам баталгаажуулсан үйлдэл гэж үзэж байгаа. Зээлийн гэрээг халхавчилсан гэрээ гэдэг боловч ***15 оны 2 сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2 жил бөгөөд ***17 оны 2 сарын 4-ний өдрөөр уг хугацаа дууссан, энэ хугацаанаас хойш ***19 оны 1 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд худалдах, худалдан авах гэрээний үр дагаврыг огт шаардаж байгаагүй тул эдгээр гэрээ хариу төлбөргүй хийгдсэн болох нь тодорхой харагдана.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1-д зааснаар эрх борлуулсан тал нь татварыг төлдөг, үүний үр дагавар хариуцагч Од биш, нэхэмжлэгч Яд үүсэх байсан. О нь Яг ятгаж халхавчилж эдгээр гэрээг байгуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцааг тусгай зөвшөөрөлтэй, эд хөрөнгөтэй гэсэн үүднээс 132,000,000 төгрөгөөр үнэлсэн гэж байна. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас харахад ***11 оны Барилга хот байгуулалтын яамнаас О компанид олгосон тусгай зөвшөөрөл ***13 оны 8 сард дуусгавар болсон байсан. Уг тусгай зөвшөөрөл дуусгавар болсноос хойш төрийн эрх бүхийн байгууллагаас удаа дараа О компани болон Яд шаардлагууд ирж, ***13 оны 12 сарын 25-ны өдөр Ус суваг удирдах газар, Усан хангамжийн ариутгал татуургын зөвлөлийн 77 дүгээр тогтоолоор О компаний тарифыг хүчингүй болгосон. Тариф хүчингүй болсноор иргэдээс төлбөр хураах боломжгүй болсон. Тиймээс тусгай зөвшөөрөлгүй байсан компанийг ***15 оны 2 сард хариуцагч О шилжүүлэн авснаар ***15 оны 3 сард зохицуулах зөвлөлийн *** дугаар тогтоолоор нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг К М Н ХХК-ийн нэр дээр авсан. Энэхүү тусгай зөвшөөрлийг хариуцагч О нь ***18 оны 55-р тогтоол, ***21 оны 43-р тогтоолоор сунгасан байгаа. ***18 оны Эрчим хүчний зохицуулах хорооны дулаан түгээх №****, №**** хоёр зөвшөөрлийг авч өнөөдрийг хүртэл ажил үйлчилгээгээ эрхэлж байгаа.

356,000,000 төгрөгийн эд хөрөнгөтэй компанийг шилжүүлсэн учир уг хөрөнгийг 132,000,000 төгрөгөөр үнэлсэн, уг хөрөнгөө М хотхоны 779 өрх, 12 аж ахуйн нэгжийн цэвэр бохир, ус дулааны шугам сүлжээ, ус дамжуулах төвийн ажил үйлчилгээ гэж тайлбарладаг. Гэтэл М хотхоны орон сууцыг Ө М нэртэй барилгын компанийн гүйцэтгэсэн бөгөөд Ө М ХХК болон К М ХХК нар дээрх цэвэр бохир, ус дулааны шугам сүлжээ, ус дамжуулах төвийг ***15 оны 12 сарын 01-ний өдрийн өмч шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгч Я нь 356,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлснээ нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй байна.

Хуулийн дагуу 779 өрх, 12 аж ахуйн нэгжийн шугам, сүлжээ конторын ажил үйлчилгээг хувь этгээд үнэлж өөртөө авдаг зүйл биш бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд хариуцан ажиллуулдаг ажил үйлчилгээ байгаа.

Тиймээс бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээ зэрэг нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор гэрээ гэдэг нь баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Тухайн үед үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компанийг өөр гуравдагч этгээдэд шилжүүлээгүй тохиолдолд оршин суугчдын эрх, ашиг хөндөгдөх нөхцөл байдлын үндсэн дээр бэлэглэлийн гэрээгээр компанийн эрхийг шилжүүлсэн.

Тухайн үед уг компани 1,000,000 төгрөгийн хувьцаатай, компанийн үйл ажиллагаа доголдсон, 4 ажилтантай байсан. Одоогийн байдлаар К М Н компани нь дүрмийн сан 997,077,400 төгрөгтэй, ***02 оны санхүүгийн тайлангаар 1,799,679,000 үндсэн хөрөнгөтэй, үндсэн хөрөнгө нь 1,332,418,000 төгрөг, орлого нь 800,000,000 төгрөг, 30 гаруй инженер, техникч гэсэн мэргэжлийн хамт олныг бүрдүүлж тусгай зөвшөөрөлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулж 2500 айл өрх, 100 гаруй аж ахуй нэгжийг ус, дулаанаар хангаж ажиллаж байна.

Нэхэмжлэгч Я нь компанийхаа үйл ажиллагааг явуулж чадахгүй байхдаа шилжүүлж өгчихөөд үйл ажиллагаа нь тогтвортой болсны дараа шилжүүлж авна гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тиймээс бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбарыг гаргасан.

 

4. Нотлох баримт:

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-3/, Э.Ягийн иргэний үнэмлэх хуулбар /1-р хх-4/, О ХХК-ний дүрмийн хуулбар /1-р хх-5/, ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ /1-р хх-6/, ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн бэлэглэлийн гэрээ /1-р хх-7/, ***15 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ /1-р хх-8/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /1-р хх-27/, Н.Я-н өмгөөлөгч Д.Бтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-28-29/, Н.Я-с Н.Нд олгосон итгэмжлэл /3-р хх-105/, нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага /4-р хх-195/, Н.Ягаас төлөөлөгч Ц.Яыг томилсон итгэмжлэл /4-р хх-196-197/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

 

4б. Хариуцагчаас төлөөлөгч томилсон итгэмжлэл /1-р хх-41/, Д.Оийн өмгөөлөгч Б.Бтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-51/, К М Н ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-13/, К М Н ХХК-ний дүрэм /2-р хх-14-17, 32-39/, К М Н ХХК-ний тусгай зөвшөрлийн гэрчилгээ /2-р хх-18-21/, О ХХК-ний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /2-р хх-22/, О ХХК-ний ***13-8-***-ны өдрийн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээ /2-р хх-2326/, хариуцагчийн хариу тайлбар /2-р хх-27-31/, татварын улсын байцаагчийн К М Н ХХК-нд татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай ***15-4-22-ны өдрийн акт /2-р хх-43/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын О ХХК-д хаягласан ***14-6-5-ны өдрийн албан бичиг /2-р хх-44/, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн О ХХК-ний захирал Яд хаягласан ***13-12-24-ний өдрийн албан бичиг /2-р хх-45/, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн О ХХК-д хаягласан ***14-11-10-ны өдрийн албан бичиг /2-р хх-46/, О ХХК-д хаягласан татварын албаны мэдэгдэх хуудас /2-р хх-47/, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын ***11-8-5-ны өдрийн 214 дугаартай тусгай зөвшөөрөл сунгах, нэмэлт ажлын төрөл болон тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай тушаал, хавсралт /2-р хх-48-49/, төлбөрийн нэхэмжлэх /2-р хх-50-51/, К М Н ХХК-ний дансны хуулга /2-р хх-5455/, төлбөрийн нэхэмжлэх, мөнгөн шилжүүлэг /2-р хх-56-59/, О ХХК-ний хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн нэхэмжлэл, тооцооны хуудас, мөнгөн шилжүүлэг /2-р хх-60-70/, К М Н ХХК-ний депозит дансны хуулга /2-р хх-71-92/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний өмгөөлөгч Б.Бтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2-р хх-93, ***1/, О ХХК-ний ***14 оны 4-р улирлын санхүүгийн тайлан /2-р хх-132-145/, К М Н ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ /2-р хх-146/, Ө М ХХК, К М Н ХХК-ний хооронд ***15-12-01-ний өдөр байгуулсан өмч шилжүүлэх гэрээ /2-р хх-147-152/, К М Н ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ***19 оны 3-р сарын тайлан /2-р хх-153-154/, хариуцагчаас төлөөлөгчөөр Б.Билгүүний томилсон итгэмжлэл /2-р хх-***0/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын ***19 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 3068 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /2-р хх-226-228/, Ө М ХХК бэлэн мөнгөний зарлагын баримт /2-р хх-229, 231/, О ХХК бэлэн мөнгөний орлогын баримт /2-р хх-230/, К М Н ХХК-ний ***15-03-24-ний өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-232-233/, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ***15-3-24-ний өдрийн *** дугаартай К М Н ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоол, хавсралт /2-р хх-234-235/, Д.Оийн өмгөөлөгч Д.Бтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3-р хх-91/, Д.Оээс төлөөлөгч Б.Бат-Очир томилсон итгэмжлэл /3-р хх-128/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс К М Н ХХК-нд хаягласан ***22-4-5-ны өдрийн албан бичиг /3-р хх-138/, К М Н ХХК-ний ***21-6-25-ны огноотой тусгай зөвшөрөл /3-р хх-139-142/, М Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын ***19 оны 11-р сарын 21-ний өдрийн 4/91 дугаартай прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /3-р хх-143-144/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Уранзаяатай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /4-р хх-27-28/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /4-р хх-38/, К М Н ХХК-ний хөрөнгийн элэгдлийн тооцоо /4-р хх-38/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр Д.Бг оролцуулах тухай хүсэлт /4-р хх-41/, хариуцагч Д.Оийн өмгөөлөгч Д.Бтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /4-р хх-77/, К М Н ХХК-ний ***22 оны 2-р улиралын санхүүгийн тайлан /4-р хх-121-124/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн өмгөөлөгч Д.Бд хаягласан ***23-01-13-ны өдрийн 01/25, 01/35 дугаартай албан бичиг /4-р хх-139-140, 159/, Төгсброс капитал ХХК, Ө М ХХК нарын байгуулсан зуучлалын гэрээ, зуучлалын гэрээгээр борлуулах байрны жагсаалт /4-р хх-141-149/, Эрчим хүчний зохицуулах хорооны өмгөөлөгч Д.Бд хаягласан ***23-01-16-ны өдрийн 6/36 дугаартай албан бичиг /4-р хх-157-158/, К М Н ХХК-ний ***23-2-7-ны өдрийн 05/02 дугаартай тодорхойлолт хүргүүлэх тухай /4-р хх-1**-167/, К М Н ХХК-ний ***22 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /4-р хх-190-194/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар /4-р хх-216-218/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4в. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас О ХХК, К М Н ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг /1-р хх-65-250, 2-р хх-1-9/, К М Н ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /2-р хх-164-192/,

хариуцагч талын хүсэлтээр Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс О компанид хаягласан албан бичиг, оршин суугчийн гаргасан гомдлын хуулбар баримтууд /2-р хх-112-128/, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргуулсан баримтууд /3-р хх-1**-222/, Эрчим хүчний зохицуулах хорооны ***22-4-28-ны өдрийн албан бичиг /3-р хх-225/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

4г. /2-р хавтсарт хэргийн 96-100-р, 4-р хавтаст хэргийн 150-153-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч нь ***15 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ нь хууль зөрчиж, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох, хууль бус гэрээний үндсэн дээр О ХХК-ний хувьцааг Д.Оийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн М хотхоны **а, **b, **c, **d, **e, **ё, **и байрны 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх, М хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын үндэслэлээ О ХХК-г ***12 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, тус компаний хувьцааг 100 хувь эзэмшиж байсан. Тус компанийн хувьцааг дангаараа 100 хувь эзэмшиж байгаад Д.Од 132,000,000 төгрөгөөрхудалдахаар тохиролцсон. Тухайн үед Д.О ...худалдах худалдан авах гэрээ байгуулахаар татвар энэ тэр гээд төвөгтэй байдаг гэж итгүүлэн компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, төлбөрийн асуудал дээр зээлийн гэрээ байгуулах санал гаргаж, ***15 оны 2 дугаар сарын 09-ний өдөр компаний эрх шилжүүлэх гэрээг, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ гэсэн гурван төрлийн гэрээ нэг дор байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Бид бодит байдал дээр О ХХК-ний хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилготой байсан боловч Д.Оийн ятгалгаар компанийн эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээнүүдийг дүр үзүүлэн хийж, хувьцааны төлбөрийг зээлийн гэрээгээр халхавч болгон хийсэн.

Зээлийн гэрээний дагуу Д.О нь ***17 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хувьцааны төлбөрийг төлөх ёстой байсан боловч одоо болтол энэ төлбөрийг төлөөгүй. Д.О нь нэг ч төгрөг гаргалгүйгээр манай компанийн хувьцааг эзэмшилдээ шилжүүлэн авч улмаар манай компанийн эзэмшилд байгаа эрх, тэдгээр эрхийн үндсэн дээр бий болсон эд хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулж байна. Д.О нь О ХХК-ний хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа тус компанийн нэрийг К М Н ХХК болгон өөрчилжээ. Дээрх үндэслэлүүдээр Д.О бид нарын хооронд ***15-02-9-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ Я гэдэг хүн О компанийг анхлан үүсгэн байгуулаагүй, бусад этгээдүүд болох Ү, А нараас компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээгээр ***12 оны 01-р сарын 18-ны өдөр шилжүүлэн авсан байдаг. Уг компанийн хувьцаа шилжүүлсний орлогод ногдох татварыг худалдан авагч О биш худалдагч Я төлөх үүрэгтэй бөгөөд татвараас зайлсхийх зорилго О ХХК-ийн хуучин хувьцаа эзэмшигч болох Яд байсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1-д зааснаар эрх борлуулсан тал нь татварыг төлдөг тул О нь Яг ятгаж халхавчилж эдгээр гэрээг байгуулсан гэдэг нь үндэслэлгүй.

***15 оны 2 сарын 9-ний өдөр зээлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг байгуулах үед О ХХК нь Хот суурин ус ариутгах татуурга ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан, өмнө нь авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт өгөөгүй байсан. Хот суурин ус ариутгах татуурга ашиглалт үйлчилгээ эрхлэх газраас тусгай зөвшөөрөл авах сануулга болон тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд уг үйл ажиллагааг шилжүүлэх тухай албан бичиг төрийн байгууллагуудаас ирсний дагуу О ХХК гүйцэтгэж байсан үйл ажиллагаагаа цаашид гүйцэтгэх боломжгүй болж татварын өртэй, ажиллах боловсон хүчингүй болсон үед хариуцагч Од эрхийг шилжүүлсэн байдаг. О компаний эрхийг шилжүүлж авснаар шинээр тусгай зөвшөөрөлд заасан шаардлагыг бүрдүүлж, ***15 оны 3 сарын *** өдөр К М Н ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тогтоол гарсан.

Нэхэмжлэлийн шаардлагад М хотхоны 779 өрх 12 аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлэх эрхийг буцааж өгөхийг шаардсан байдаг. Гэтэл энэхүү үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг бөгөөд нэхэмжлэгч Я өөрөө энэ үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь ***15 оны 2 сарын 9-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, эдгээр гэрээ халхавчилсан гэрээ гэж тайлбарласан байх боловч ***15 оны 2 сарын 23-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дараа компанийн бүх эрхийг шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллээ Я нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бичгээр гаргасан байгаа. Зээлийн гэрээ халхавчилсан гэрээ гэдэг боловч ***15 оны 2 сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2 жил буюу ***17 оны 2 сарын 4-ний өдрөөр дууссан, энэ хугацаанаас хойш ***19 оны 1 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд худалдах, худалдан авах гэрээний үр дагаврыг нэхэмжлэгч Я огт шаардаж байгаагүй тул эдгээр гэрээ хариу төлбөргүй хийгдсэн болох нь тодорхой харагдана.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцааг тусгай зөвшөөрөлтэй, эд хөрөнгөтэй гэсэн үүднээс 132,000,000 төгрөгөөр үнэлсэн гэж байна. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас харахад ***11 оны Барилга хот байгуулалтын яамнаас О компанид олгосон тусгай зөвшөөрөл ***13 оны 8 сард дуусгавар болсон байсан. Уг тусгай зөвшөөрөл дуусгавар болсноос хойш төрийн эрх бүхийн байгууллагаас удаа дараа О компани болон Яд шаардлагууд ирж, ***13 оны 12 сарын 25-ны өдөр Ус суваг удирдах газар, Усан хангамжийн ариутгал татуургын зөвлөлийн 77 дүгээр тогтоолоор О компаний тарифыг хүчингүй болгосон байдаг тул О компани иргэдээс төлбөр хураах боломжгүй болж, тусгай зөвшөөрөлгүй байсан компанийг хариуцагч О ***15 оны 2 сард шилжүүлэн авснаар ***15 оны 3 сард зохицуулах зөвлөлийн *** дугаар тогтоолоор нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг К М Н ХХК-ийн нэр дээр авсан. Энэхүү тусгай зөвшөөрлийг ***18 оны 55-р тогтоол, ***21 оны 43-р тогтоолоор сунгасан байгаа. ***18 оны Эрчим хүчний зохицуулах хорооны дулаан түгээх №****, №**** хоёр зөвшөөрлийг авч өнөөдрийг хүртэл ажил үйлчилгээгээ эрхэлж байгаа.

М хотхоны орон сууцыг Ө М нэртэй барилгын компанийн гүйцэтгэсэн бөгөөд Ө М ХХК болон К М ХХК нар дээрх цэвэр бохир, ус дулааны шугам сүлжээ, ус дамжуулах төвийг ***15 оны 12 сарын 01-ний өдрийн өмч шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгч Я нь 356,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлснээ нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй байна.

Хуулийн дагуу 779 өрх, 12 аж ахуйн нэгжийн шугам, сүлжээ конторын ажил үйлчилгээг хувь этгээд үнэлж өөртөө авдаг зүйл биш бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд хариуцан ажиллуулдаг ажил үйлчилгээ байгаа. Тиймээс бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээ зэрэг нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ гэдэг нь баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Тухайн үед уг компани 1,000,000 төгрөгийн хувьцаатай, компанийн үйл ажиллагаа доголдсон, 4 ажилтантай байсан. Нэхэмжлэгч Я нь компанийхаа үйл ажиллагааг явуулж чадахгүй байхдаа шилжүүлж өгчихөөд үйл ажиллагаа нь тогтвортой болсны дараа шилжүүлж авна гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тиймээс бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн О ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаа баримтаар тус компанийг үүсгэн байгуулах тухай Б.Х, А.Отгонбаатар, Г.А, Ц.Э нарын шийдвэр ***06 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гарсан /1-р хх-244/ байх бөгөөд тус компаний дүрэм ***06 оны 8 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна /1-р хх-245-250/.

 

Тус компанийг үүсгэн байгуулагч Ц.Э, Г.А, А.Отгонбаатар нар ***08 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээгээр О компанид эзэмшиж байгаа хувьцаа болон компанийн эрхийг Б.Хөд шилжүүлснээр /1-р хх-212-2***/ О ХХК-ний шинэчилсэн дүрэм ***08 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна /1-р хх-229/.

 

Б.Х нь ***11 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр О ХХК-ний эрх болон хувьцааг Н.Ү, Б.А нарт худалдснаар /1-р хх-175, 181-186/ О ХХК-ний дүрэм ***11 оны 7 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна /1-р хх-195/.

 

Н.Ү, Б.А нар ***12 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр О ХХК-ний хувьцаа болон эрхийг Н.Яд шилжүүлснээр /1-р хх-199-152/ О ХХК-ний шинэчилсэн дүрэм ***12 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна /1-р хх-171/.

 

Н.Я нь ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээгээр О ХХК-ний хувьцаа болон эрхийг Д.Од шилжүүлсэн байх /1-р хх-115-117/ бөгөөд О ХХК-ийг Д.Оийн нэр дээр 100% шилжүүлэх тухай О ХХК-ний хувьцаа эзэмшигчийн ***15 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрт Н.Я гэж гарын үсэг зурсан байна /1-р хх-105/.

 

О ХХК-ний хувьцаа эзэмшигч Д.О нь компанийн нэрийг К М Н болгон өөрчлөх тухай шийдвэрийг ***15 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргаснаар /1-р хх-108/ хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас ***15 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн /1-р хх-100/ байх бөгөөд К М Н ХХК-ний шинэчилсэн дүрэм ***15 оны 02 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна /1-р хх-112/.

 

4б. О ХХК-ний нэр дээр гарсан тусгай зөвшөөрөл нь Барилга, хот байгуулалтын яамны НАА12-602/II дугаартай нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг ***11-8-5-ны өдрөөс гурван жилийн хугацаатай олгосон /2-р хх-22, 49/ байх бөгөөд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг О ХХК-тай ***13-8-***-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан байна /2-р хх-23-26/.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн О ХХК-ний захирал Н.Яд гэж хаягласан ***13-12-24-ний өдрийн 02/577 дугаартай албан бичигт ...тусгай зөвшөөрлийн шинэчлэгдсэн нөхцөл шаардлагын дагуу ***14-3-01-ний дотор зохицуулах зөвлөлийн 18-р тогтоолын хэрэгжилтийг мөрдөж ажиллахыг, дурдсан хугацаанд нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд танай ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх талаар мэдэгдсэн /2-р хх-45/,

***14-08-21-ний өдрийн ***** дугаартай албан бичигт ...тусгай зөвшөөрөл сунгуулах материал шаардлага хангаагүй талаар дурдсан /2-р хх-125/,

***14-11-10-ны өдрийн 02/465 дугаартай албан бичигт ...хяналт шалгалтаар танай байгууллагад илэрсэн зөрчил, дутагдал гээд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, зохицуулах зөвлөлөөс удаа дараа танай байгууллагад хандаж зөвлөмж, зөвлөгөөө өгсөн боловч байдал хэвээр үргэлжилсээр байгаа тул ***14-11-25-ны дотор тусгай зөвшөөрлөө сунгуулах, тусгай зөвшөөрлийн хүрээнд санхүүгийн тайлан мэдээ ирүүлэхийг мэдэгдсэн /2-р хх-46/,

***14 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/542 дугаартай албан бичигт ...НАА****** тоот нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссантай холбогдуулан Ус сувгийн удирдах газраас цэвэр ус худалдан авах, бохир ус татан зайлуулах тарифыг хүчингүй болгосныг мэдэгдсэн /2-р хх-126/ байх бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ***14-12-25-ны өдрийн 77-р тогтоолоор О ХХК-ний нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссантай холбогдуулан ...тарифыг хүчингүй болгосон байна /2-р хх-127/.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн О-ний захирал Н.Яд хаягласан ***15-02-02-ны өдрийн 02/43 дугаартай албан бичигт ...материалтай танилцахад тусгай зөвшөөрлийн өргөдөл, материалыг тус зохицуулах зөвлөлийн ***13 оны 18 тоот тогтоолоор баталсан хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу маягтаар ирүүлээгүй, шаардлага хангаагүй тул буцаасан талаар дурдсан байна /2-р хх-128/.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ***15-03-24-ний өдрийн ***-р тогтоолоор КМ Н ХХК-нд тусгай зөвшөөрөл олгосон /2-р хх-234, 232/ байх бөгөөд ***18-6-28-ны өдрийн 53-р тогтоолоор уг хугацааг гурван жилийн хугацаагаар сунгасан /3-р хх-170/, ***21 оны 6-р сарын 25-ны өдрийн 43-р тогтоолоор мөн гурван жилийн хугацаагаар сунгагдсан /3-р хх-171/ байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны ***22 оны 4-р сарын 28-ны өдрийн 5/428 дугаартай албан бичигт ...О ХХК болон К М Н ХХК-иуд ***14 оны 8-р сарын 01-ний өдрөөс ***15 оны 03-р сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт хороонд ирүүүлээгүй бөгөөд дээрх хугацаанд тус компаниудад эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг олгоогүй болно гэжээ /3-р хх-225/.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ***23 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/25 дугаартай өмгөөлөгч Д.Бд гэж хаягласан албан бичигт ...К М Н ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, М хотхоны **а, **b, **c, **d, **e, **n, **ё, **ж тоот орон сууцны байрнуудын цэвэр, бохир усны гадна, дотор шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төв, түүний тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар, үйлчилгээг манай байгууллагаас тусгай зөвшөөрав авсны үндсэн дээр ***15 оноос хойш хариуцан ажиллаж байна. Ө М ХХК нь ***15-12-01-ний өдөр К М Н ХХК-тай байгуулсан өмч шилжүүлэх гэрээгээр Ө М ХХК-ний барьж байгуулах нийт 810 айлын орон сууцны хотхон /М хотхон/-ны салбар шугам /цэвэр, бохир усны/ дулааны ЦТП, цахилгааны ТП зэрэг дэд бүтцийг балансаас балансад шилжүүлэхээр тохиролцож, гэрээг байгуулах үед **а, **b, **c, **d, **a тоот байруудыг шилжүүлсэн байна. Уг дэд бүтцийг хариу төлбөртэйгөөр шилжүүлсэн эсэх асуудал нь тус гэрээнд тодорхой тусгагдаагүй байна гэжээ /4-р хх-139-140/.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны ***23 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/36 дугаартай өмгөөлөгч Д.Бд гэж хаягласан албан бичигт ...К М Н ХХК-д 03/***18 дугаартай дулаан түгээх, 04/***18 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг ***18 онд олгож ***21 онд сунгасан. ...тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд тусгагдсан 2500 гаруй айл өрх, 90 гаруй аж ахуй нэгж байгууллагын дулаан түгээх, хангах үйл ажиллагаа, түүний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах, хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай дулааны эрчим хүчээр хангах, баталсан тарифаар дулаан худалдаж борлуулалтын орлогыг төвлөрүүлэх түүнийг захиран зарцуулах эрх, үүргийг хуулиар хүлээсэн болно. Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудад заасны дагуу нийтийн зориулалттай орон сууцны барилга барьсан тохиолдолд түүний инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхээр тусгагдсан байдаг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлалтай М хотхоны ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг Ө М ХХК-иас К М Н ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлэн өгсөн ба тус гэрээ хариу төлбөртэй эсэхийг манай хороо тодорхойлох боломжгүй бөгөөд одоогоор К М Н ХХК нь үндсэн хөрөнгөдөө бүртгэн элэгдэл хорогдлыг байгуулж засвар, шинэчлэл, ашиглалтыг хуулийн хүрээнд хариуцан ажиллаж байна. Тус хотхоны ус, дулаан дамжуулах төв, инженерийн шугам сүлжээний эзэмшлийг хуулийн хүрээнд О ХХК нь шилжүүлэн авсан ч хорооноос зохих шаардлагыг хангасны үндсэн дээр заавал дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг авсны дараа дулаан түгээх, хангах үйл ажиллагааг хариуцан ажиллах эрх нь үүсэх болно гэжээ /4-р хх-157-158/.

 

4в. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ***14 оны 6-р сарын 5-ны өдрийн 6/1743 дугаартай О ХХК-нд хаягласан албан бичигт ...оршин суугчдаас гаргасан гомдол санал хүсэлт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ***13 онд 02/577 тоотоор хүргүүлсэн мэдэгдлийн талаар хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт зэргийг ***14-7-5-ны дотор ирүүлэхийг даалгасан байна /2-р хх-44/.

 

 

4г. Ө М ХХК, К М Н ХХК-ний хооронд ***15 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан өмч шилжүүлэх гэрээ, уг гэрээний 2.1-д Ө М ХХК нь нийт 810 айлын орон сууцны хотхоныг барьж улсын комисст хүлээлгэн өгөх ба уг хотхоны салбар шугам /цэвэр бохир усны/ дулааны ЦТП, цахилгааны ТП зэрэг дэд бүтцийн асуудлыг өөрийн хөрөнгөөр шийдэж К М Н ХХК-д шилжүүлэн өгнө, 2.2-т Ө М ХХК нь оршин суугчдын ус, дулаан, цахилгаан хангамжийн системийг норм стандарт, батлагдсан зураг төлсийн дагуу чанартай барьж байгуулсан улсын комисст хүлээлгэн өгсөн актыг үндэслэн К М Н ХХК-д хүлээлгэн өгнө, 2.3-т Ө М ХХК нь хавсралт-2-т заасны дагуу нийт 354,579,***0 төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгийг өөрийн балансаас К М Н ХХК-ийн балансад шилжүүлнэ гэжээ /2-р хх-147149/.

 

5. Зохигчийн хооронд ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-нд нэг талаас О ХХК-ний захирал Н.Я, нөгөө төлөөс Д.О нар О ХХК-ний 100 хувийн эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, компаний үндсэн болон эргэлтийн хөрөнгө 1,000,000 төгрөг болон үйл ажиллагааны санхүүгийн тайлан баланстай харилцах эрхийг шилжүүлэх, нөгөө талаас эрх хүлээн авагч Д.О нь компанийн эрх хүлээн авсан өдрөөс өмнөх захиран зарцуулах, удирдах, төлөөлөх зэрэг эрхийг компанийн дүрмээр болон удирдах зөвлөлийн шийдвэрт заасны дагуу зохицуулагдана, компанийн зорилгын төлөө үнэнч шударгаар ажиллах үүрэг хүлээн хэлцлийг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна /1-р хх-6/.

 

5а. ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр О ХХК-ний захирал Я нь бэлэг хүлээн авагч Од 1,000,000 төгрөгний үнэ бүхий хувьцааг бэлэглэж, энэ гэрээтэй холбогдон гарах зардлыг бэлэг хүлээн авагч тал төлнө, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болж болно. Гэрээний үр дагаварыг ойлгосон гэх хэлцлийг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна /1-р хх-7/.

 

5б. ***15 оны 02 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэг талаас Н.Я нь 132,000,000 төгрөгийг ***15 оны 02-р сарын 9-ний өдрөөс эхлэн ***17 оны 02-р сарын 9-ний хүртэл хүүгүйгээр зээлдүүлэх, нөгөө талаас зээлдэгч Д.О нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ хэлцлийг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна /1-р хх-8/.

 

6. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна. Талуудын хооронд байгуулсан компаний эрх шилжүүлэх, бэлэглэлийн, зээлийн гэрээ зэрэг нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Нэхэмжлэгч нь тухайн хэлцлийг байгуулахдаа худалдах, худалдан авах гэрээг халхавчилж, дүр үзүүлэн хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгоно гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тул тухайн хэлцэл агуулга, субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байна.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт адил эрх олгосон зохицуулалтгүй бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүд нь шаардах эрхийн үндэслэлийг буюу шаардах эрх бий болсон эсэхийг тогтооход шалгагдах ёстой, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл гэж тооцогддог шаардах эрхийн үндэслэл юм. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлүүдийг хэлцэл, гэрээ хийгдсэний үндсэн дээр аль нэг тал нь шүүхэд хандан эрх, үүргийн хувьд маргаж буй тохиолдолд шүүхийн зүгээс шалгаж, маргааныг шийдвэрлэх үндэслэл болгоно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь агуулгын хувьд хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Харин хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь субъектив байдлын хувьд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн байх үндэслэл хамаарна.

 

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Я нь О ХХК-ний эрх болон хувьцааг ***12 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Н.Ү, Б.А нараас шилжүүлэн авч, ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээгээр О ХХК-ний хувьцаа болон эрхийг Д.Од шилжүүлснээр О ХХК-ний оноосон нэрийг К М Н ХХК болгон өөрчилсөн байна.

 

О ХХК-ний нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс О ХХК болон захирал Н.Яд албан бичгээр мэдэгдэл, шаардлага хүргүүлснээр тус зөвлөлийн ***14-12-25-ны өдрийн 77-р тогтоолоор О ХХК-ний нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссантай холбогдуулан тарифыг хүчингүй болгосон байх бөгөөд тус зөвлөлийн ***15-03-24-ний өдрийн ***-р тогтоолоор КМ Н ХХК-нд тусгай зөвшөөрөл олгож, уг хугацааг ***18 оны 53, ***21 оны 43-р тогтоолоор тус тус сунгасан байна.

 

Түүнчлэн Ө М ХХК, К М Н ХХК-ний хооронд ***15-12-01-ний өдөр байгуулсан өмч шилжүүлэх гэрээ-ээр Ө М ХХК нь нийт 810 айлын орон сууцны хотхоныг барьж улсын комисст хүлээлгэн өгөх ба уг хотхоны салбар шугам /цэвэр бохир усны/ дулааны ЦТП, цахилгааны ТП зэрэг дэд бүтцийн асуудлыг өөрийн хөрөнгөөр шийдэж К М Н ХХК-д шилжүүлэн өгнө, Ө М ХХК нь оршин суугчдын ус, дулаан, цахилгаан хангамжийн системийг норм стандарт, батлагдсан зураг төлсийн дагуу чанартай барьж байгуулсан улсын комисст хүлээлгэн өгсөн актыг үндэслэн К М Н ХХК-д хүлээлгэн өгнө, Ө М ХХК нь хавсралт-2-т заасны дагуу нийт 354,579,***0 төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгийг өөрийн балансаас К М Н ХХК-ийн балансад шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээс дүгнэхэд ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээ, ***15 оны 02 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээ-г тус тус байгуулахдаа талууд хууль буюу нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн, субъектив байдлын хувьд дүр үзүүлж, халхавчлах зорилгоор байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Д.О нь ...худалдах худалдан авах гэрээ байгуулахаар татвар энэ тэр гээд төвөгтэй байдаг юм гэж итгүүлэн, гурван төрлийн гэрээ нэг дор байгуулсан гэх нэхэмжлэлийн шаарлагад дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна талууд зээлийн гэрээг ***15 оны 02 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүргийг ***17-02-9-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байсан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж мэтгэлцээгүй болно.

 

8. Талуудын маргаан бүхий ***15 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, компаний хувьцаа бэлэглэх бэлэглэлийн гэрээ байгуулах үед О ХХК-ний нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байх тул компаний хувьцаа шилжүүлэх үеийн 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх, М хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдон, тогтоогдохгүй байна.

 

9. Дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Н.Ягийн хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан ***15 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн компаний эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага нь шаардах эрх биш тул О ХХК-ний хувьцааг Д.Оийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх, М хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Нандин-Эрдэнэ нь оршин суугчийн хувиар О ХХК-ний орон сууцны конторын үйл ажиллагаа үнэ тарифийн талаар гомдол гаргаж байсан талаарх мэдүүлэг өгсөн тул уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийн зарчмын үндсэн дээр явагддаг тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид ***19 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 817,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ягийн хариуцагч Д.Од холбогдох ***15 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ, ***15 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

О ХХК-ний хувьцааг Д.Оийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх, М хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 1*** дугаар зүйлийн 1***.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ