Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2023/04103

 

 

 

 

 

 

         2023 оны өдөр

      10 сар       31  р                                            184/ШШ2023/04103

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/. Хаяг: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 69 дүгээр байр, 66 тоот

Хариуцагч: ******* овогт ын /РД: /. Хаяг: дүүрэг, дугаар хороо, 4 дүгээр гудамж, 3 тоот

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн хүргэн ах аар төлөөлүүлэн Б.тай H2 Hummur маркийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу тээврийн хэрэгслийн нийт үнийн дүнг 34,500,000 төгрөгөөр тохирсон бөгөөд үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож өөрийн машиныг эзэмшилд шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг нийт 19,500,000 төгрөгийг тус тус ын дансаар дамжуулан авсан бөгөөд үлдэгдэл *******,000,000 төгрөгийг авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн № тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл болох *******,000,000 төгрөгийг гэрээний 3.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар тооцох алданги болох 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл алданги 7,500,000 төгрөгийн хамт нийт 22,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 0472 дугаартай итгэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 1602 дугаартай тээврийн хэрэгсэл худалдан борлуулах тухай итгэмжлэл, ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч худалдан авсан автомашины үнийг бүрэн төлөөгүй тул үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлах бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн тухайд  тайлбар гаргаагүй.

Зохигчид 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах тухай”  гэрээ байгуулж, хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******ын өмлчлөлийн улсын дугаартай, Hummer H2 маркын суудлын автомашиныг  34,500,000 төгрөгөөр худалдан авах, автомашины үнээс 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлж, үлдэх 14,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны дотор төлөх, энэхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд  анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал гэрээний дагуу автомашиныг шилжүүлэн өгсөн байхад худалдан авагч нь үнийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч автомашины  үлдэгдэл төлбөр *******,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан баримт, талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд хариуцагч 20,000,000 төгрөг төлсөн, 14,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогдсон.

 Иймд нэхэмжлэлээс автомашины үлдэгдэл төлбөр 14,500,000 төгрөг, алданги 7,250,000 төгрөг, нийт 21,750,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 750,000 төгрөгийн шаардлагыг хэрэсгэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 72.4 дэх хэсгүүдэд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх , энэхүү  үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэхээр заасан.

Хариуцагч  Б.д  нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гардуулж,  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь хуулийн дээр дурдсан зохицуулалтад хамаарч байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.гаас 21,750,000 /хорин нэгэн сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнбатад олгож,  нэхэмжлэлээс 750,000 /длоон зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 270,450  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 266,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ