Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2022/00163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: *******-******* аймгийн, ******* сум, * дүгээр баг, * дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, * дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, овогт гийн , /:/,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, * дугаар баг, “” гэх газарт оршин суух, овогт ийн , /:/ нарт холбогдох

2,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Л., нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.******* миний бие С.тай 2022 оны 09-р сарын дундуур анх танилцаад ногоогоо хурааж авч чадахааргүй болсон учраас талбай дээрээс нь зах зээлийн үнээс хямд зарах лууван, манжин байна гэж надтай ярилцаад ногооны талбайг нь үзэхээр болж очиход түүний эгч Л. нь уулзан тарьсан ногоог нь очиж үзүүлсэн. 10 сарын дундуур манжин лууванг нь талбай дээрээс нь хурааж авахаар болж Л. бид хоёроос урьдчилгаа болох 2 сая төгрөг авъя гэсэн ингээд ийн ын ********данс руу 2022.09.26-ны өдөр манай эхнэр болох Б.ийн ******** тоот данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 2022 оны 10 сарын эхээр Л. талбайн ногоогоо үхэрт идүүлсэн малчныг нь шүүхэд өгсөн тэгэхэд шүүх мөнгөн дүнг маань бага гаргасан тул давж заалдсан байгаа би өөрөө прокурорт ажилладаг болохоор санаа зоволтгүй ээ 2 сая төгрөгийг чинь буцааж олгоно гэх олон шалтгаан хэлж явсаар өнөөдрийг хүрч мөнгө ч үгүй, ногоо ч үгүй болон хохироод байна. Энэ хугацаанд хоёр удаа шүүхэд хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй байгаа учир гомдолтой байна. Иймд Л., С. нараас ногооны урьдчилгаа болгож өгсөн 2 сая төгрөгөө буцаан гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ хооронд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч Л. С. нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уулзалтад ирээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр болох ******* нь анх хариуцагч тэй наймаа хийгээгүй. тай анх наймаа хийсэн. 9 сарын 8-ны өдөр манай нөхөр өөрөө төрсөн ахынхаа лангуу дээр анх гэж залуутай танилцсан. Ногооны талаар санамсаргүй ярилцсан. 2 га газар байгаа манжин лууван тарьсан газар дээрээ хурааж авах наймаа байна тохиролцох уу гэхэд нь манай нөхөр би өөрөө хадлангийн ажилтай байгаа тул амжихгүй байна. Үнийн саналыг асуугаад очиж үзэж байгаад больё гээд ярилцаад салсан. 9 сарын 12-ны өдөр үзэх гэсэн боловч амжаагүй 9 сарын 17-ны өдөр рүү очиж уулзаад ногооны талбайг үзэх гэсэн боловч нь өөрөө хадлангийн ажилтай амжихгүй байна гээд эгчийгээ явуулъя гээд ийг явуулсан. Миний бие манай нөхрийн 2 найз бид хэдийг тосож аваад очиж уулзаж үзсэн. *******заад ногооны талбайг үзэхэд ерөнхийдөө гарц тааруу байсан тул 10 сарын сүүлээр хурааж авах боломжтой гэж ярилцсан. Анх наймаа тохиролцохдоо 10,000,000 төгрөгт ав гэхээр нь бид нар энэ үнийн дүнд авах боломжгүй үнэтэй байна ядаж 6,000,000 төгрөгт авуул авъя гээд орхисон. Ингээд ногоо очиж үзсэний дараа 9 сарын 26-ны өдөр урьдчилгаа авах саналтай байна өгөөч гэж өөрөө гуйсан. Хадлангийн ажилтай машин тэрэг эвдэрсэн байна гээд гуйсан. Адилхан ногоо тарьдаг хүмүүс тул гээд бид нар өгөөмөр сэтгэл гаргаад 2,000,000 төгрөгийг өөрийн данс руу нь 9 сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Ногоог очиж үзэхэд ямар ч манаачгүй байсан. Манай нөхөр ******* нь танай талбай манаачгүй байх нь зүгээр юм уу гэхэд арын хашаа тортой байгаа ардаа айлтай тул санаа зовох зүйлгүй гэсэн. Бид нар авъя гэж тохиролцоод өөрсдөө давхар ногооны ажил эрхэлдэг тул амжихгүй болоод мөнгө шилжүүлснээс хойш 5 хоногийн дараа холбогдоод хэлсэн. Гэтэл өөдөөс тэгвэл бид хэд ногоогоо хураагаад мөнгийг өгнө гэсэн. Хэсэг хугацааны дараа нэлээн олон хоног хүлээхэд та эгчтэй ярь гэсэн. Ярихад ногоогоо малд идүүлсэн гэсэн. Хэзээ мөнгөө өгөх боломжтой вэ гэхэд энэ асуудлаа шийдсэний дараа өгнө гэсэн. Хүлээсээр байгаад бараг 2 сарын дараа манай нөхөр холбогдоод 12 сарын 6-ны өдөр хоорондоо ярилцсан баримт байгаа. Оноос өмнө шийдэгдээд мөнгийг чинь буцаагаад өгнө гэж өөрөө амаараа хэлсэн. Бид хэд мөнгийг гаргахдаа би өөрөө цалингийн зээл авч өгсөн. Тэр зээлийг маш удаан хугацаанд төлөөд явсан. Сүүлдээ хавар болоод 4 сард шүүхэд хандсан 2 удаа шүүхээс буцсан. Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр уулзалтад ирээгүй. Би өөрөө тэй утсаа ярихад надтай зүй бусаар харьцсан. Мөн би өвчтэй байна, эмнэлэгт байна гээд дандаа шалтгаан тоочиж хэлсэн. Сүүлдээ утсаа авахаа байсан. Манай нөхрийн фейсбүүкийг он гарахын өмнө блоклосон байсан. өөрөө болгоно бүтээнэ гээд байсан. би прокурорт ажилладаг гэж хэлж байсан. Прокурорт ажилладаг тул энэ асуудлаа өөрөө шийдээд болгоно та нарын мөнгийг найдвартай гаргаж өгнө гэж байсан. Ингэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Нэмж хэлэх зүйл гэвэл утсаар ярихдаа маш олон шалтгаан хэлдэг байсан. Аавын бие өвдсөн, миний бие өвдсөн яах гээд байгаа юм, чи одоо ямар хэцүү  юм бэ, төвөгтэй юм  бэ гэж зүй бус хандсан. Миний утсыг сүүлдээ авахаа байсан. Сүүлдээ өөр утаснаас залгахад аваад яриад байсан. Ингээд утсаа авахаа байсан тул шүүхэд хандах дээрээ хүрсэн. Тайлбар дээр 9 сарын 1-ны өдөр танилцсан, 9 сарын 2-ны өдөр манаач олж ирнэ гэж тайлбар дээрээ бичсэн байсан. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Яагаад гэвэл 9 сарын 1-ний өдөр би хүүхдээ хүргэж өгөөд манай нөхөр *******д байгаагүй. Өөрөө хадлангийн ажил, ногооны ажилтай явсан байсан. Хамгийн анх тэй яриагүй. тай наймаа тохиролцсон болохоос тэй наймаа тохиролцоогүй. Тайлбар дээр бичсэн он сар хугацаа үндэслэлгүй. Хамгийн анх тай танилцсан талаар нотлох баримт хавсаргаж өгсөн. рүү хавраас хойш 6 удаа наашаа цаашаа ирсэн. Маш их зардал гарсан. Эвлэрүүлэн жуучлахад хандсан 30,000 төгрөг мөн 2,000,000 төгрөг нийт 2,030,000 төгрөгийг ас гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Шударга байх хэрэгтэй. Бид нар шүүхийн өмнө ирсэн байна хүндэтгээрэй. Нотлох баримтын хувьд худлаа хэлж байгаа, хариу тайлбар уншсан. Би энэ системд ажиллаж байсан хүн. Тэр тарьсан талбай ногоо минийх. Би тэр хүүхдийг сарын 800,000 төгрөгийн хөлстэй ажиллуулсан. Манай аавын бие муудаад өнгөрсөн 4 сарын 2-ны өдөр өнгөрсөн. Тэрнээс өмнө жил гаран аавын бие муудаж байнга асардаг байсан. Аав манайд байдаг байсан. Би ногоогоо заръя 1 га лууван, 1 га манжинг заръя гэж ярьж байсан. Гэтэл ******* ороод сэлбэг авахдаа гэж ахтай танилцлаа зарна гэж хэлсэн чинь үзнэ гэсэн. 8 сарын 25-ны өдөр очиж уулзаад 8 сарын 26-ны өдөр над руу ярьсан. Утасны дугаар шүүгээд гаргаж ирж болно. Мобиком дээр очоод танай нөхөр над руу ярьсан нь гарч ирнэ. 9 сарын 1-ний өдөр над дээр ирсэн. Чи өөрөө хамт ирсэн. Гэхдээ би чамтай яриагүй. Энэ талбай миний эзэмшлийн байгаа юм. манай ажилчин гэж би нөхөрт чинь хэлсэн. Өөрөө болцыг үзээд 6,000,000 төгрөгт авна гэхээр нь тэгвэл тэг гэхдээ аавын бие муу байгаа тул би яваад өгнө, чи манаач авч ир гэхэд зөвшөөрсөн. Би гэрээ зуух, яндан, ор, тогоотойгоо үлдээгээд явсан. 9 сарын 2-ны өдөр хүртэл хүлээгээд ирээгүй. Залгасан бүх дугаар мобиком дээр байгаа. Би байнга холбогдож байсан. Би одоо гараад шүүгээд аваад ирж болно. Манай ард амьдардаг гэж охин байгаа би нааш цаашаа явахдаа тэр охин руу ярьж орхидог. 9 сарын 25-ны өдөр хүртэл хараад  өгье, сарын 500,000 төгрөг гэж байна гээд д хэлэхэд тэгье гэсэн. Би танай нөхөр лүү 9 сарын 2-ны өдрөөс хойш хүртэл тасралтгүй ярьсан. Энэ он сар өдөр чухал шүү би худлаа ярихгүй. Сүүлдээ аргаа бараад тэр хүүхдийн 500,000 төгрөгийг би өгье гээд орхисон. 9 сарын 25-ны өдөр өнгөрөөд нөгөө охин 10 сарын 01-ний өдөр хүртэл хараад за ингээд харж чадахгүй боллоо явлаа гэсэн. Тэгээд 10 сарын 01-ний өдөр рүү ярихад намайг ярьсны маргааш эгчээ би болилоо гэсэн. Бүтэн сар надаар харуулсан. 9 сарын 12-ны өдөр гэдэг худлаа. Би албаар утасны дугаарыг Мобикомоос шүүж аваагүй юм. Чамайг юу гэж хэлэхийг сонсох гэсэн юм. Чи бүтэн сар надаар харууллаа гээд би уурласан. Бүх хүмүүс ногоогоо хураагаад дууссан байсан. Би 10 сарын 02-ны өдөр хүүхдээ үзүүлэх гээд рүү орж ирсэн. 10 сарын 5-ны өдөр нөгөө охин залгаад баларсан шүү талбай руу мал орсон гэсэн. Би очиход мал идсэн байсан. Ногоог мал идсэн зургыг би рүү явуулсан. Тэр зураг хаана байгаа юм байхгүй байна лээ. Би бас хуульч хүн та нарыг юу гэж хэлэхийг би сонсох гэж байсан. Сумын комисс очоод 7,500,000 төгрөгийн акт тогтоосон. Зөрчлийн хэрэг үүсээд цагдаа залгасан. Энэ хүүхэн над руу залгаад “балай хөгшин авгай минь” гээд янз бүрээр хэлсэн чи ингэж болохгүй гэж би хэлсэн. Тэгээд би сүүлдээ аргаа бараад за би больё та нар надтай амаар хэлцэл хийсэн. Иргэний хуульд зааснаар амаар хийсэн хэлцэл хүчинтэй байдаг. Тэр хүнээс болж би бүхэл бүтэн 20, 30 сая төгрөгөөр шатсан. Би буцааж төлөх боломжгүй. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр дээр миний дансыг хаасан байсан одоо хүртэл миний данс хаалттай байгаа. Данс хаалттай тул ын данс руу хийгээд би өөрөө бэлэн мөнгөө тоолж авсан. Тэр мөнгийг өмнө нь зээлсэн 1,500,000 төгрөгийн өрөнд өгсөн. 500,000 төгрөгийг би өөрөө хэрэглэсэн. Зөвхөн ын дансаар мөнгө орж ирсэн. Тэр газар ногоо бүгд минийх. Дунд нь холбож өгсөн болохоос хамаагүй. 1,500,000 төгрөг хүн рүү шилжүүлсэн хуулгаа би гаргаад өгч болно. Та нараас болж би байраа зарсан. 2 өрөө байраа 1 өрөө байраар сольсон. Хүний амьдралыг хохироогоод 2,000,000 төгрөг ярихаасаа ичээч. Би ийм луйварчин биш. Та нар залуу хүмүүс шударга бай. Ингэж хүнийг хохироож болохгүй. 7,500,000 төгрөгийн акт тогтоосон хэрэг шүүгч дээр явж байгаа одоо түдгэлзсэн байгаа.Нөгөө хүмүүс нь унадаг татдаг гээд өвчин зовлон яриад байгаа. Би 12 сард төлнө гэсэн. гэтэл 1 сард энэ хүүхэн намайг дарамтлаад залгаад эхэлсэн. Тэрийг та нар сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс би төлж чадахгүй. Би та хоёроос болж гарсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй...” гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.

           

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Л., С. нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 2,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 2,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн хариуцагч С.д холбогдуулж, хариуцагч Л.т холбогдох шаардлагаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Э.******* нь 2022 оны 09 дүгээр сард худалдагч С.ас 2 га газарт тариалсан лууван, 1 га газарт тариалсан манжинг хурааж худалдан авахаар тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч С. нь нэхэмжлэгч Э.*******той *******-******* аймагт анх танилцаж, хураагаагүй байгаа лууван, манжин худалдах талаар санал хэлж, худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Хаан банк дахь өөрийн дансаар 2,000,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогддог тул С., Э.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. дээрх үйл баримтын талаар маргаж, худалдан борлуулах гэж байсан хүнсний ногоо С.ын  эзэмшлийн ногоо биш, тухайн үед миний эзэмшлийн дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаачихсан байсан учир С.ын дансаар мөнгийг авсан, нэхэмжлэгч Э.******* нь ногооны талбайг манаачгүй орхисноос болж мал орж, хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт хийж, хариуцагч С.ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Худалдан авагч тал хүнсний ногооны урьдчилгаа төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр худалдагч талын данс руу шилжүүлсэн, 5 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа худалдагч талд мэдэгдсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 21-22/

Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэл болсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл тухайн ногоон талбай болон хүнсний ногоо Л.ийн эзэмшлийн гэх нотлох баримтгүй, ногоон талбайд мал орж, хохирол учруулсан хугацаа тодорхойгүй байгаа зэргийг дурдах нь зүйтэй.

Иймээс шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  С.ас 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******од олгож шийдвэрлэлээ.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 00009 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4 дэх заалтуудыг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 3/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох эсэхийг шийдвэрлэх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.ас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА