Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/02627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн ***,

Нэхэмжлэгч: *** гудамж, *** тоотод оршин суух, *** овогт ***ийн ***,

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ын ***,

Нэхэмжлэлийн шаардлага: 54,625,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Х***,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Г.***гээс 54,625,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нар дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нэхэмжлэгч Ж.***, хариуцагч Г.*** нар хуучин танил, найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Г.*** нь *** аймагт 2019 оны 5 дугаар сарын 1-нээс *** усан хангамжийн шугам хоолойн сувгийн газар шорооны ажил гүйцэтгэж ажиллаж байх үедээ ажлын санхүүжилт орж ирэхээр төлнө гэж нэхэмжлэгч Ж.***ас 2019 оны 7 дугаар сарын 16-нд дансаар 28,500,000 төгрөг, мөн 7 дугаар сард бэлнээр 5,600,000 төгрөг, нийт 34,100,000 төгрөг зээлж авсан. Нэхэмжлэгч Ч.***аас 2019 оны 9 дүгээр сарын 30-нд 14,700,000 төгрөгийн түлш авсан бөгөөд түлшний үнэ болох 14,700,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 10 дугаар сард буцаан төлөхөөр зээлж авсан. 2020 оны 1 дүгээр сарын 07-нд зээлээ төлөх баталгаа өөрийн гараар бичиж гаргаж өгсөн бөгөөд уг баталгаа ёсоор бол зээлээ 2020 оны 1 дүгээр сардаа багтаан санхүүжилтээс үл хамааран барагдуулна гэж амлалт өгсөн. Гэтэл Г.*** нь нэхэмжлэгч нараас зээлж авсан мөнгөө тохирсон хугацаандаа төлөхгүйгээр ажлаа дуусгаад буцаж явснаас хойш сураггүй болсон тул нэхэмжлэгч нар *** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, хариуцагчийн хаягийг олж тогтоож өгсний дагуу нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж уг маргааныг шийдвэрлүүлж чадаагүй болно. Иймд Г.***гээс 34,100,000 төгрөгийг гаргуулж Ж.***д, Ч.***т үндсэн төлбөрт 14,700,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2019 оны 10, 11, 12 сар, 2020 оны 1 сар, нийт 4 сарын хүү болох 2,352,000 төгрөг нийт 17,052,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.***ас 2019 оны 7 дугаар сарын 16-нд дансаар 28,500,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 7 дугаар сард бэлнээр авсан гэх 5,600,000 төгрөгийг зээлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу 5,600,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй тул хариуцагч нь тус төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй болно. Ч.***аас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14,700,000 төгрөгийг түлш зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үед хүү тохироогүй, бичгээр гэрээ байгуулаагүй болно. Иргэний хуулийн 263.1, 263.4-т тус тус заасны дагуу зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боловч гэрээг анх байгуулахдаа хүү төлөх талаар тохиролцоогүй тул сарын 4 хувийн хүү болох 2,352,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгө зээлсэн баталгаа гаргасан нь дээрх гэрээгээр хүү төлөх үүргийг хүлээх үндэслэл болохгүй болно. Иргэний хуулийн 282.3-т зааснаар анх гэрээ байгуулахдаа энэ шаардлагыг хангаагүй тул хүү тооцох боломжгүй байна. Гэтэл нэхэмжлэгч Ч.*** нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу хариуцагчид шатахуун зээлүүлсэн тухайн өдрөө Хаан банкнаас автомашин худалдан авах зориулалтаар 15,000,000 төгрөгийн зээлж, зээлийн гэрээг байгуулсан байна. Зээлийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй учир автомашин худалдан авах зориулалттай мөнгөөр шатахууны төлбөрийг төлсөн байх боломжгүй. Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээг 2019 оны 9-р сарын 30-ны өдрөөс нэг сарын хугацаатай байгуулж, мөн дахин нэмэлт хугацаа тогтоосон байдаг. Энэ нь гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид түлш зээлсэн өдрөө банкнаас зээл авсан байгаа нь хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас цалингийн зээл авахад хүргэсэн үйл баримт болохгүй бөгөөд Иргэний 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагчийн түлш зээлээр авч хугацаа хэтрүүлсний улмаас үүссэн хохирол гэх хүүгийн төлбөр болох 3,473,107 төгрөг нь цаг хугацааны хувьд мөн зээлийн зарцуулалтын хувьд хамаарахгүй байх тул үүнийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.***ас 28,500,000 төгрөг, Ч.***аас 14,700,000 төгрөгийн түлшийг хариуцагчийн *** аймагт гүйцэтгэж байсан усан хангамжийн шугам хоолойн сувгийн газар шорооны ажлын санхүүжилт орж ирэхээр төлөх нөхцөлтэйгээр зээлсэн боловч энэхүү ажлын хөлсийг төлөх асуудал шүүхийн маргаантай болж, ажлын хөлсөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа нөхцөл үүсээд байна. Мөн төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан, мөнгө зээлдүүлсэн хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олон хэрэгт төлбөр төлөгчөөр оролцож байгаа бөгөөд санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалтай байна.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 4, 5/, Мөнгө зээлсэн баталгаа гаргах нь /хх 6/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-40-41/, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ /хх 42-46/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 27, 36/, хариу тайлбар /хх 33, 54/,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ***-ын нэхэмжлэлээс 28,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.***ын нэхэмжлэлээс 14,700,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 2.Нэхэмжлэгч Ж.*** нь хариуцагч Г.***д холбогдуулж 34,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 7 дугаар сарын 16-нд дансаар 28,500,000 төгрөг, 7 дугаар сард бэлнээр 5,600,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Ч.*** нь хариуцагч Г.***д холбогдуулж 20,525,107 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 9 дүгээр сарын 30-нд 14,700,000 төгрөгийн шатахуун авсан. Шатахууны үнэ болох 14,700,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 10 дугаар сард буцаан төлөхөөр зээлж авсан. 2019 оны 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сар, нийт 4 сарын хүү болох 2,352,000 төгрөг, мөн цалингийн зээл авч хариуцагч Г.***гийн шатахууны үнийг төлж барагдуулсан гэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар өөрт учирсан хохирлын төлбөрт 3,473,107 төгрөг тус тус гаргуулах гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ж.***ас 2019 оны 7 дугаар сарын 16-нд дансаар 28,500,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 7 дугаар сард бэлнээр авсан гэх 5,600,000 төгрөгийг зээлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу 5,600,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй тул хариуцагч нь тус төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй болно.

Ч.***аас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14,700,000 төгрөгийг түлш зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үед хүү тохироогүй, бичгээр гэрээ байгуулаагүй болно. Иргэний хуулийн 263.1, 263.4-т тус тус заасны дагуу зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боловч гэрээг анх байгуулахдаа хүү төлөх талаар тохиролцоогүй тул сарын 4 хувийн хүү болох 2,352,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 4. Нэхэмжлэгч Ж.*** болон хариуцагч Г.*** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулсан.

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.

Хариуцагч дээрх зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хэдийгээр хариуцагч нь ...би үндсэн зээлээс 1,950,000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй болно.

 Талуудын дээрх тохиролцооноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг талуудад үүссэн байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 373,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгоно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.***гээс 28,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.***д олгож, ***-ын нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.***гээс 14,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.***т олгож, Ч.***ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,825,107 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.***гээс 373,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН