Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ2023/00168

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ2023/00168

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар багт байрлах хаягтай гэх Төрийн банк-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сумын 3-р баг хаягт оршин суух, ******* овогт ******* /*******/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сумын 3-р баг хаягт оршин суух,, ******* овогт /******* / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 69.600.593 02 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Төрийн банк, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Хариуцагч Ц.*******, С. нар нь 2019 оны 07-р сарын 09-ний өдрийн 150000607692 тоот зээлийн гэрээ байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбараас 80.000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай. сарын 1,9%-ийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Үүнд:

1.Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000381460 тоот дугаартай 207 мкв Үйлчилгээний зориулалттай барилга

2. Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000112618 тоот дугаартай 120 мкв Хашаа байшин С элэнгэ 3 р баг Далай толгой гудамж 13-1318 тоот хаягт байрлах Ү-1316000613 улсын бүртгэлийн дугаартай №000673466 гоог дугаартай 82мкв Хашаа байшин

3. Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1316 тоот хаягт байрлах Ү-1316000427 улсын бүртгэлийн дугаартай №000673467 тоот дугаартай 137,6мкв Фермийн зориулалттай барилга

4. Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах Г-1316000662 улсын бүртгэлийн дугаартай №000093488 тоот дугаартай 1150 мкв Өмчлөх эрхтэй газар

5. Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1233 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575959 тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар

6. Сэлэнгэ 3-р ба1 Далай толгой гудамж 12-1320 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575960 тоот дугаартай 3735 мкв Өмчлөх эрхтэй газар

7. Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1243 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575961 тоот дугаартай 700 мкв өмчлөх эрхтэй газар

8. Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1241 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575962 тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар

9. Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1316 гоог хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000586542 тоот дугаартай 1736 мкв Өмчлөх эрхтэй газар

10.П.Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1318 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000586541 тоот дугаартай 1997 мкв өмчлөх эрхтэй газар

11. Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1249 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар

12. Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1245 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575958 тоот дугаартай 700 мкв өмчлөх эрхтэй газар

13. Зоогийн газрын тоног төхөөрөмж, тавилга

14. Гэрийн эд хогшлууд

15. Бизнесийн бараа материал

Хариуцагч нь зээлийн гэрээний 2.2.1. 3.2.1 дахь заалтыг удаа дараа зөрчиж зээлийн гэрээний хавсралт 1 болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй. гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Зээлдэгч нарт зээл төлөх мэдэгдлийг хүргүүлж холбоо барин ажилласан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 65,634,790,43 төгрөг, зээлийн хүү 3,908,507,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 18,795,14 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн 38,500 төгрөг нийт 69,600,593,2 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн миний бие Ц.*******, С. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ын шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцсан.

Уг тайлбарт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

1.    Хугацаа хоцорсон ч гэрээний үндсэн үүргийн дагуу төлбөрөө барагдуулаад явж байсан тул гэрээг цуцлах үндэслэлгүй гэсэн тайлбар өгсөн байна.

-       Хариуцагч нар нь 2022 оны 07 сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгээгүй бөгөөд зээл тодорхой хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлөх талаар мэдэгдэж төлөхгүй бол дараагийн шатны хуулийн байгууллагад хандаж гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд уг тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.    Мөн улсаас Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр хэрэглээний зээлийн хүүг 2021 оны 01 сарын 01-нээс тухайн оны 07 сарын 01 хүртэл түр хойшлуулах шийдвэр гарсан байхад Төрийн банк-ны зүгээс хойшлуулахгүйгээр уг хугацааны хүүг нэхэмжлэлдээ оруулан тооцсон гэх тайлбар гаргасан. Уг шийдвэр нь Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэсэн байдаг. Хариуцагч нарын авсан зээл нь бизнесийн хөрөнгө оруулалтын зээл бөгөөд хэрэглээний зээлд хамаарахгүй, мөн зээлийн хүүг зогсоох шийдвэр огт гараагүй тул уг тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Зээлдэгчийн зүгээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүү болох 3,908,507.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 18,795.14 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн 38,500 нийт 3,965,803.04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй мөн гэрээ цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч нар нь 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 150000607692 тоот зээлийн гэрээг байгуулан банкнаас сарын 1,9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь нөхцөлүүдийн хүлээн зөвшөөрч уг зээлийг авсан байдаг. Уг бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн хүүний талаар хөнгөлөх ямар нэгэн хууль тогтоомж байхгүй тул уг тайлбарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Мөн зээлийн гэрээний 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцлах болно гэсэн байдаг тул зээлийн гэрээг цуцалж

1.    Зээлийн төлбөр болох 69,600,593.20 төгрөгийг хариуцагч С., Ц.******* нараас гаргуулах

2.    Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг гаргаж байна ... гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонгын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******, С. нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгүүд болон бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагчийн зүгээс танилцаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ц.*******, С. бид анх Төрийн банкны Сэлэнгэ салбартай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 150000607692 тоот зээлийн гэрээ байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбараас 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай сарын 1,9 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Улмаар дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковидын улмаас хил хаагдаж ажил үйлчилгээ явуулж орлого олоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул төрийн банкны Сэлэнгэ салбартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 150000607692/01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Уг гэрээнд:

2.1.1 зээлийн нөхцөл өөрчилсний шимтгэл: Зээлийн үлдэгдэл дүнгээс нэг удаа 0,00 хувиар төлнө

2.1.2 зээлийн хугацаа: Зээлийг 06 сараар сунгаж 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусах

2.1.3 Гэрээний бусад нөхцөл / Үндсэн зээлийн төлбөрөөс 06 сар чөлөөлөх, Үндсэн зээлийн хүүгийн төлбөрөөс 03 сар чөлөөлөх/ гэж нэмэлт өөрчлөлт оруулан гэрээ хийсэн. Гэсэн хэдий ч Монгол Улс ковидын халдварын дотооддоо алдсаны улмаас ажил үйлчилгээ явуулж орлого олох ямар ч боломжгүй болсон. Иймд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан үндсэн гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 150000607692/02 дугаар гэрээг байгуулсан. Уг гэрээнд

2.1.1 Зээлийн хугацаа: зээлийг 12 сарын хугацаатай 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл сунгав

2.1.2 Зээл, хүүгийн төлбөрийг энэ нэмэлт гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлнө.

2.1.3 Зээлийн нөхцөл өөрчилсний шимтгэл: Зээлийн үлдэгдэл дүнгээс нэг удаа 0 хувиар төлнө

2.1.4 Гэрээний бусад нөхцөл- Үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар чөлөөлөх гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах шалтгаанаар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Тухайлбал:

1.    Хугацаа хоцорсон ч гэрээний үндсэн үүргийн дагуу төлбөрөө барагдуулаад явж байсан тул гэрээг цуцлах үндэслэлгүй

2.    Мөн улсаас Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр хэрэглээний зээлийн хүүг 2021 оны 01 сарын 01-нээс тухайн оны 07 сарын 01 хүртэл түр хойшлуулах шийдвэр гарсан байхад Төрийн банкны зүгээс хойшлуулахгүйгээр уг хугацааны хүүг нэхэмжлэлдээ оруулан тооцсон.

3.    Монгол Улсын төв банк нь бүрэн эрхийнхээ дагуу /Мөнгөний бодлогын хорооноос/ тогтоол гаргаж бусад банк Төв банк Монгол банкны тухай хууль, Банкны тухай хуулиудын дагуу тухайн тогтоолыг нь дагаж мөрдөх үүрэгтэй байхад энэхүү үүргээ үл биелүүлэн хууль зөрчиж надаас хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нарын зүгээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүү болох 3,908,507.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 18,795.14 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн 38,500 нийт 3,965,803.04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй мөн гэрээ цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй /2021.05.11-ний өдөр байгуулсан 150000607692 дугаар гэрээнд зээлийг 12 сарын хугацаатай 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл сунгасан тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэх.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Ц.*******, С. нар нь Төрийн банкнаас 80,000,000 төгрөгийн зээл авсан. Тодорхой нэг ажил эхлүүлээд түүнээсээ орж ирсэн мөнгөөр зээлээ төлнө гэсэн боловч дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан. Иймээс төлөвлөсөн ажил нь болж бүтээгүй. Монгол банкны зүгээс тухай бүрт нь зээлийн хүүг зогсоох арга хэмжээ авч байсан. Тухайн цаг үед бүгдээрээ л зээл авсан боловч орлого олох боломжгүй болсон тул хүн бүхэнд дарамт болж ирсэн. Энэ зээлийг төлөхгүй гэж хэлээгүй бага ч гэсэн төлөөд явж байсан. Төлөхгүй гэж маргаад байгаа ганц зүйл нь зээлийн хүү хэт өндөр байна. Төрийн банк жилийн 22,8 хувийн хүүтэй байсан. Бусад банкнууд 18, 20 хувийн хүүтэй байдаг. Үндсэн зээлийн хувьд төлөхгүй гэсэн маргаан байхгүй. Зээлийн хүү хэт өндөр байгаа тул зээлийн хүүг бууруулж өгнө үү гэсэн саналтай байна.

Мөн Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээ гэсэн тусгайлсан заалт байдаг. Энэхүү гэрээгээр мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Төрийн банк нь С.той биш Ц.*******тэй зээлийн гэрээ байгуулсан. Ц.*******гийн дансанд мөнгө нь орсон. ын дансанд мөнгө орсон зүйл байдаггүй нь зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ын дансанд мөнгө шилжүүлээгүй болохыг хүлээн зөвшөөрлөө. Иймээс С. уг зээлийг төлөх үүрэггүй... гэх.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбар нь Ц.*******, С. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 69.600.59302 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч тал нь үндсэн зээл 65.634.790 төгрөгийг төлнө, харин зээлийн хүү хэт өндөр гэх үндэслэлээр хүүг төлөхгүй, мөн хариуцагч С.ын данснд мөнгө орсон зүйл байдаггүй нь зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзэхээр байна гэж тус тус маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Учир нь: Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 150000607692 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн 150000607692 дугаартай барьцааны гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000381460 тоот дугаартай 207 мкв Үйлчилгээний зориулалттай барилга, Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000112618 тоот дугаартай 120 мкв Хашаа байшин Сэлэнгэ 3 р баг Далай толгой гудамж 13-1318 тоот хаягт байрлах Ү-1316000613 улсын бүртгэлийн дугаартай №000673466 гоог дугаартай 82мкв Хашаа байшин, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1316 тоот хаягт байрлах Ү-1316000427 улсын бүртгэлийн дугаартай №000673467 тоот дугаартай 137,6мкв Фермийн зориулалттай барилга, Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах Г-1316000662 улсын бүртгэлийн дугаартай №000093488 тоот дугаартай 1150 мкв Өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1233 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575959 тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р ба1 Далай толгой гудамж 12-1320 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575960 тоот дугаартай 3735 мкв Өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1243 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575961 тоот дугаартай 700 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1241 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575962 тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1316 гоог хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000586542 тоот дугаартай 1736 мкв Өмчлөх эрхтэй газар,Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1318 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000586541 тоот дугаартай 1997 мкв өмчлөх эрхтэй газар,Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1249 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1245 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575958 тоот дугаартай 700 мкв өмчлөх эрхтэй газар,зоогийн газрын тоног төхөөрөмж, тавилга, гэрийн эд хогшил, бизнесийн бараа материал зэргийг барьцаалсан байна.

Зээлдэгч 2021 оны 07 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний хугацааг хэтрүүлжээ. Зохигчид энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт: Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Зээлийн гэрээний 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй тохиолдолд банк санаачилгаараа зээлийн гэрээг цуцлах эрхтэй байхаар тохиролцжээ.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байх ба Төрийн банкны Сэлэнгэ салбар нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болох нь нэхэмжлэгчийн ... 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ... зээлээ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлөх ... мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна гэсэн тайлбар, хариуцагч нарын ... мэдэгдэл хүлээж авлаа ... гэсэн мессеж бүхий зурвас, банкны мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлдэгч нар нь банкнаас тогтоосон нэмэлт хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, зээл буцаан төлөх хуваарь, зээлдэгч нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэхүү хугацаанд үр дүн гараагүй нь гэрээнээс татгалзах үндэслэлийг бий болгожээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт: ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Мөн хуулийн 452 дугаар зүйдийн 452.2 дахь хэсэгт: ... зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү, төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ.

Төрийн банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч үндсэн зээл 65,634,790 төгрөг 43 мөнгө, зээлийн хүү 3,908,507 төгрөг 63 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 18,795 төгрөг 14 мөнгө нийт 69,600,593 төгрөг 02 мөнгөний гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 150000607692 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ,талуудын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэгт 69,600,593 төгрөг 02 мөнгийг төлүүлэх үндэслэлтэй байна.

Талууд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 150000607692 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Ц.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ. /хх-ийн 24-36 тал/

Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт: ...Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ... барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх тул зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биедүүлээгүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... зээлийн хүүгийн төлбөр өндөр байна, төрийн банкнаас 80.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг төлөхгүй гэж хэлээгүй, дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас зээлдэгч орлого олох боломжгүй болсон, зээлдэгч өндөр настай зэргийг харгалзан шүүх үндсэн хүүг бууруулах үндэслэлтэй гэж мэтгэлзсэн ч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ.

Хүүгийн хэмжээг талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож тогтоосон байх ба зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь нотариатын зардал 38.500 төгрөг нэхэмжлэлээр шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардлагад нийцэж байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 65,634,790 төгрөг 43 мөнгө, зээлийн хүү 3,908,507 төгрөг 63 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 18,795 төгрөг 14 мөнгө нийт 69,600,593 төгрөг 02 мөнгийг Ц.*******гээс гаргаж Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгож шийдвэрлэв.

Харин уг гэрээнд зээлдэгч Ц.*******гийн хамтран зээлдэгчээр С. тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайлбал Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Дээрх гэрээгээр Ц.*******д хөрөнгө оруулалтын зээл олгогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээний тодорхой нөхцлүүд, Ц.*******ийн дансны хуулга зэрэгт тодорхой тусгагдаж Ц.*******гийн Төрийн банк дахь 150000607692 дугаартай дансны хуулгад ... бизнесийн зээл олгов ******* МД60020162... гэж тэмдэглэсэн зэргээр тогтоогдож байна./хх-ийн.... тал/

Төрийн банкны Сэлэнгэ салбар болон Ц.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд С. хамтран зээлдэгч гэж зааж, гэрээний 3.2.10-д ... зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт тохиолдолд зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь 150000607692 гэрээний төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулахаар тусгагдсан байна./хх-ийн ...тал/

Өөрөөр хэлбэл гэрээний 3.2.10-д заасан нөхцөл байдал бий болоогүй байхад С.оос нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

  Иймд С.од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр ... удаа хойшилсон байх ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны танхимаас хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдын 94757777 дугаарын утсаар нь холбогдож энэ удаагийн шүүх хуралдаанд оролцох эсэхийг нь лавлахад тэрээр ... оролцохгүй ... гэсэн тул энэ талаар тэмдэглэлд тусгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******гээс 69,600,593 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгож, С.од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000381460 тоот дугаартай 207 мкв Үйлчилгээний зориулалттай барилга,Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000112618 тоот дугаартай 120 мкв Хашаа байшин Сэлэнгэ 3 р баг Далай толгой гудамж 13-1318 тоот хаягт байрлах Ү-1316000613 улсын бүртгэлийн дугаартай №000673466 гоог дугаартай 82мкв Хашаа байшин, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1316 тоот хаягт байрлах Ү-1316000427 улсын бүртгэлийн дугаартай №000673467 тоот дугаартай 137,6мкв Фермийн зориулалттай барилга, Сэлэнгэ 3-р баг 2-р хороо 1-р хэсэгт байрлах Г-1316000662 улсын бүртгэлийн дугаартай №000093488 тоот дугаартай 1150 мкв Өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1233 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575959 тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р ба1 Далай толгой гудамж 12-1320 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575960 тоот дугаартай 3735 мкв Өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1243 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575961 тоот дугаартай 700 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1241 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575962 тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1316 гоог хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000586542 тоот дугаартай 1736 мкв Өмчлөх эрхтэй газар,Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 13-1318 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000586541 тоот дугаартай 1997 мкв өмчлөх эрхтэй газар,Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1249 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай 699 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ 3-р баг Далай толгой гудамж 12-1245 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай №000575958 тоот дугаартай 700 мкв өмчлөх эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 646,35296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс 646,352 96 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ