Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2023/00021

 

******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/0018 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбар,

 Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлт 9.00.593,02 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

 Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.Зээлийн гэрээний .2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол ******* гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцлах болно гэсэн байдаг тул зээлийн гэрээг цуцалж,

-Зээлийн төлбөр болох 9,00,593.20 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулах

-Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах

... Хариуцагч *******, ******* нар нь 2019 оны 07-р сарын 09-ний өдрийн 1500000792 тоот зээлийн гэрээ байгуулан ******* *******ны Сэлэнгэ салбараас 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 0 сарын хугацаатай, сарын 1,9%-ийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. ...Хариуцагч нь зээлийн гэрээний 2.2.1. 3.2.1 дахь заалтыг удаа дараа зөрчиж зээлийн гэрээний хавсралт 1 болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Зээлдэгч нарт зээл төлөх мэдэгдлийг хүргүүлж холбоо барин ажилласан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,34,790.43 төгрөг, зээлийн хүү 3,908,507,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 18,795,14 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн 38,500 төгрөг нийт 9,00,593,2 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 Хариуцагч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа:

 ... Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах шалтгаанаар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Тухайлбал:

 1.Хугацаа хоцорсон ч гэрээний үндсэн үүргийн дагуу төлбөрөө барагдуулаад явж байсан тул гэрээг цуцлах үндэслэлгүй.

2.Мөн улсаас Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр хэрэглээний зээлийн хүүг 2021 оны 01 сарын 01-нээс тухайн оны 07 сарын 01 хүртэл түр хойшлуулах шийдвэр гарсан байхад ******* *******ны зүгээс хойшлуулахгүйгээр уг хугацааны хүүг нэхэмжлэлдээ оруулан тооцсон.

3.Монгол Улсын төв ******* нь бүрэн эрхийнхээ дагуу /Мөнгөний бодлогын хорооноос/ тогтоол гаргаж бусад ******* Төв ******* Монгол *******ны тухай хууль, Банкны тухай хуулиудын дагуу тухайн тогтоолыг нь дагаж мөрдөх үүрэгтэй байхад энэхүү үүргээ үл биелүүлэн хууль зөрчиж надаас хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нарын зүгээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүү болох 3,908,507.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 18,795.14 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн 38,500 нийт 3,95,803.04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй мөн гэрээ цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй /2021.05.11-ний өдөр байгуулсан 1500000792 дугаар гэрээнд зээлийг 12 сарын хугацаатай 202 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл сунгасан тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/0018 дугаартай шийдвэрээр:

 Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453.1 дахь зааснаар хариуцагч *******гээс 9,00,593 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Сэлэнгэ салбарт олгож, *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* ******* ******* байрлах улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай мкв Үйлчилгээний зориулалттай барилга,Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* ******* ******* байрлах улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай мкв Хашаа байшин, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай мкв Хашаа байшин, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай ,мкв Фермийн зориулалттай барилга, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* ******* ******* байрлах Г-1310002 улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай мкв Өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах Г-13100100 улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай 99 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах 1-1310008 улсын бүртгэлийн дугаартай №00057590 тоот дугаартай мкв Өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах Г-13100103 улсын бүртгэлийн дугаартай №00057591 тоот дугаартай мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах Г-131001034 улсын бүртгэлийн дугаартай №00057592 тоот дугаартай 99 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах Г-1310015 улсын бүртгэлийн дугаартай №00058542 тоот дугаартай 173 мкв Өмчлөх эрхтэй газар,Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах Г-1310007 улсын бүртгэлийн дугаартай №00058541 тоот дугаартай 1997 мкв өмчлөх эрхтэй газар,Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах Г-131001059 улсын бүртгэлийн дугаартай №00058543 тоот дугаартай 99 мкв өмчлөх эрхтэй газар, Сэлэнгэ Шаамар ******* ******* ******* гудамж тоот хаягт байрлах Г-131001015 улсын бүртгэлийн дугаартай тоот дугаартай мкв өмчлөх эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,3529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 4,352 9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан атйлбартаа:

 ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/0018 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар би дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

 ...Хариуцагч нарын зүгээс үндсэн зээлийн төлбөр болох 5,34,790.43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ч зээлийн хүү 3,908,507.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 18,795.14 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн 38,500 төгрөг нийт 3,93,102.77 төгрөг төлөхийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

 1.Ззэлийн хүү 3,908,507.3 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 18,795.14 төгрөгийг эс зөвшөөрч буй талаар:

Хариуцагчдын зүгээс ******* ******* ХХК-аас 80,000,000 төгрөгийг жилийн 22.80%-ийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Хариуцагч нар нь тус зээлээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэн буцаан төлөх зорилготой байсан ч бизнесийн үйл ажиллагаагаа эхлээд удалгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх ямар ч боломжгүй болсон. Ингээд хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж байсан ч цаг үеийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөл хорионы дэглэм зэргээс шалтгаалж зээлээ эргэн төлөхөд хүндрэл учирсан. Энэ асуудлаар Монгол *******ны мөнгөний бодлогын хорооноос ******* санхүүгийн байгууллагуудад иргэдийн зээлийн хүүг зогсоох чиглэлийг өгсөн боловч ******* ******* ХХК тус зээлийн хүүг огт зогсоогоогүй. Энэ талаар хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа дурдаж зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн боловч 148/ШШ2023/0018 дугаар шийдвэрийн Үндэслэх ... Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлдэгч орлого олох боломжгүй болсон, зээлдэгч өндөр настай зэргийг харгалзан шүүх үндсэн хүүг бууруулах үндэслэлтэй гэж мэтгэлцсэн ч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна гэсэн үндэслэлээр зээлийн хүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хэдийгээр хариуцагч нь татгалзлаа нотлох үүрэгтэй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан байдаг. Уг заалтын дагуу хариуцагч нь дэлхий нийтэд цар тахал тарж, Монгол Улсын засгийн газраас хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг удаан хугацааны туршид хязгаарласан нийтэд илэрхий үйл баримтыг шүүхэд дахин нотлох шаардлагагүй юм.

 2.Шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн 38,500 төгрөгийг эс зөвшөөрч буй талаар:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа шүүхэд ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсан зардлаа нэмж нэхэмжилснийг Шүүхээс ... нотариатын зардал 38,500 төгрөг нэхэмжлэлээр шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардлагад нийцэж байна. гэж дүгнэн хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний хувийн хэрэг болон холбогдох бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Тухайн баримтуудыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй өөрт байгаа эх хувиар нь шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан боловч өөрийн сайн дураараа нотариатаар гэрчлүүлсэн зардлаа хариуцагчдаас нэхэмжилсэн байхад шүүх хариуцагчдын зүгээс нэхэмжлэгчид учруулсан хохирол гэж үзэж хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хохирол гэж гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсантай шууд холбоотой гэрээний эсрэг талд нь зайлшгүй учирсан хохирлыг ойлгоно. Тэгтэл нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй буюу эх хувиар нь ч гарган өгч болох байсан нь нэхэмжлэгчид энэхүү хохирол нь учрахгүй байж ч болох байсныг харуулж байна.

 Иймд зээлийн хүү 3,908,507.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 18,795.14 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн 38,500 төгрөг нийт 3,93,102.77 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/0018 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 *******, ******* нар нь 2019 онд 80.000.000 төгрөгийн зээл авсан. Цар тахалтай холбоотойгоор манай *******наас зээлдэгч нарт 2 удаа зээлийн хугацааг нь сунгаж боломж олгосон. Хөнгөлөлтийн дагуу зээлээ төлж яваад 2022 оноос эхлээд цар тахлын үед хэрэгжүүлсэн боломж хөнгөрөөд 2022 оны 01 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл зээлдэгч нар хэвийн төлж байсан. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хамгийн сүүлд зээлээ төлөлт хийгдсэн. Үүнээс хойш зээлээ төлөхгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 05-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт 5 хоногийн хүүгийн мөнгө нэхэмжилсэн. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Монгол *******наас гаргасан мөнгөний бодлого хүүний дагуу Монгол *******наас зээлийн хүүг зогсоосон байхад хүү нэхэмжлээд байна гэсэн тайлбар гаргасан байсан. Үүний дагуу Монгол *******наас гарсан бодлогын хүү нь хэрэглээний зээлд зөвхөн зээлийн хүүг зогсоохгүйгээр хойшлуулах чиглэл байсан. Энэ нь хөрөнгө оруулалтын зээлд огт хамаагүй. Мөн хүү зогсоох шийдвэр огт биш байсан учраас энэ зээлийн хүүг нэхэмжилсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүг үндэслэлгүй болгох баримт бичиг шүүхэд ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4 дэх зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2 дахь заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

 Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.34.790,43 төгрөг, зээлийн хүү 3.908.507,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.795,14 төгрөг, нотариатын зардал 38.500 төгрөг нийт 9.00.593,2 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 13 төрлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа ...үндсэн зээлийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогссон, Засгийн газрын тогтоол, Монгол *******ны тушаал гарч зээлийн хүүг хойшлуулах, зогсоох арга хэмжээ авахаар заасан байхад нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад дан ганц нэг тал гэрээг цуцлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үндсэн зээлдэгч ******* зээлийн гэрээний үндсэн зээлдэгч зээлийг төлөхөөр зөвшөөрч байхад хамтран хариуцагчийг хамт хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан байна.

 ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар болон хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Зээлдүүлэгч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар нь зээлийн гэрээний дагуу 80.000.000 төгрөгийг зээлдэгч *******, ******* нарт олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

 Зээлдэгч нь 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 0 сарын хугацаатай сарын 1.9%-ийн хүүтэй байгуулсан байх ба 2021 оны 07 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүйн улмаас тэдний хүсэлтээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээг шинэчилсэн боловч зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан байна.

 Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 5.34.790,43 төгрөг, зээлийн хүү 3.908.507,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.795,14 төгрөг, нийт 9.52.093,2 төлбөртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 Хариуцагч буюу хамтран зээлдэгч ******* нь үндсэн зээлдэгч *******гийн зээлийн гэрээнд нөхөх үүрэг гүйцэтгэхээр буюу тэдний хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.10-д ....Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон буюу /зээлдэг нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах гэж заасан хариуцлагыг хүлээхээр тохиролцсон этгээд байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байх ба үндсэн зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн боломжтой байх тул хамтран хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 4.Давж заалдах гомдлын талаар:

 Зохигчид зээлийн гэрээний үндсэн зээл болон сард төлөх зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтыг баримтлан хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны хүлээсэн үүрэг болох үндсэн зээл зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүү гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 Хариуцагч нь гэрээний үүргээ 1 жил гаруй хугацаанд хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

 Хэдийгээр зээлдэгч нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээл төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн, цар тахалтай холбогдуулан Засгийн газар, Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн гэрээний хүүг чөлөөлөх талаар зохицуулалт байхад ******* үндэслэлгүйгээр хүү нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч Монгол *******ны ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн А-122, 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны 11 сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг *******уудад зөвшөөрсөн.

 Тус тушаалаар зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байх ба харин зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг *******асгах, чөлөөлөх талаар зохицуулаагүй байна гэж үзлээ.

 Хариуцагчийн зүгээс ..Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлээ хугацаанд нь төлж чадаагүй ба анхан шатны шүүхээс энэ байдлыг нотлож чадаагүй гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ....нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй хуулинд заасан байдаг. Уг заалтын дагуу хариуцагч нь дэлхий нийтэд цар тахал тарж, Монгол Улсын засгийн газраас хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг удаан хугацааны туршид хязгаарласан нийтэд илэрхий үйл баримтыг шүүхэд дахин нотлох шаардлагагүй. Түүнчлэн нотариатын зардалд 38.500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх уг зардлыг хохирол гэж үзсэн ба хохирол гэж гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсантай шууд холбоотой гэрээний эсрэг талд нь зайлшгүй учирсан хохирлыг ойлгоно. Тэгтэл нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй буюу эх хувиар нь ч гарган өгч болох байсан нь нэхэмжлэгчид энэхүү хохирол нь учрахгүй байж ч болох байсан тул дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлууд нь хуулийн үндэслэлгүй байна.

 Учир нь: Ковид цар тахал Монгол улсад тархсан эсэх хэдий хугацаанд үргэлжилсэн талаар зээлдэгч нотлох шаардлагагүй бөгөөд уг асуудлыг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын талаар дээр тайлбар хийсэн бөгөөд Засгийн газар болон Монгол *******наас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зээлийн хүү, шимтгэл, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх талаар зохицуулалт хэрэгжээгүй байна.

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д ...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 38.500 төгрөгийг хохирол гэж үзэн нэхэмжилсэн ба анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүнийг буруутгах боломжгүй байна.

 Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/0018 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/0018 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 78.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

АЛАГЧ