Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2023/00544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

“12 261 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

нь 2022 оны 04 сарын 28-нд 10 000 000 төгрөг, 05 сарын 03-нд 1 000 000 төгрөг, 05 сарын 06-нд 6 000 000 төгрөг, 05 сарын 11-нд 3 500 000 төгрөг, 5 сарын 16-нд 2 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг мал худалдан авна, эмчилгээнд явах боллоо, ах дүү нарт яаралтай мөнгө хэрэг болсон гэх мэтээр чат бичээд зээлж авсан. Гэтэл тухайн зээлсэн мөнгөө өгөлгүй өдийг хүрлээ. Иймд хариуцагч ээс 22 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. ...2022 оны 05 сарын 23-ны өдөр авсан 1 000 000 төгрөгийг хасаж, 21 500 000 төгрөгийг нэхэмжилнэ...

...Миний үйлчлүүлэгч анх 22 500 000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дансны хуулгаас харахад Адилбиш нь 2022 оны 05 сарын 03-нд зээлсэн 1 000 000 төгрөгийг 05 сарын 05-нд эргүүлээд төлчихсөн байх тул энэ 1 000 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 21 500 000 төгрөгийг нэхэмжилж байгааг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Энэ 21 500 000 төгрөг нь ******* өөрийнх нь данснаас Адилбишийн өөрийнх нь данс руу шилжиж орсон гэдэг нь баримтаар нотлогдож байгаа учир нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

2. Хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нар хариу тайлбартаа: Миний бие оос 2019 оны 04 сарын 15-нд чат бичин 3 000 000 төгрөг зээлж, 2019 оны 05 сарын 29-нд эргүүлэн төлсөн. Энэ мэтээр 2022 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 363 450 000 төгрөгийг зээлсэн. оос зээлсэн мөнгөөр иргэн Г-ээс зээлсэн зээлээ төлөн, тэр хүнээсээ буцаан зээлж оос зээлсэн мөнгөө төлөх байдлаар явдаг байсан бөгөөд 2019 оны 05 сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл нийт 378 306 700 төгрөгийг буцаан төлсөн. той утсаар холбогдон зээл хүссэн бөгөөд бичгээр гэрээ байгуулж, хүү тохирсон асуудал байхгүй. ...Дансны хуулгаа шүүж үзэхэд 14 856 700 төгрөгийг илүү төлсөн болохоо мэдсэн. той бичгээр гэрээ хийн хүү тохирсон удаа байхгүй учир энэ хүнээс зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн гэж үзэж байна. Иймд 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Мөн хуульд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх ёстой. Талууд Иргэний хуулийн 282.3-т заасан хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан, хүү өгөхөөр тохирсон зүйл байхгүй учир хүү яригдахгүй. Талууд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар талууд  аман хэлцэл хийсэн байдаг.  2022 оны 05 сарын 03-нд өгсөн 1 000 000 төгрөгөөс татгалзсан байна. Хариуцагчаас гаргаж өгсөн ХААН банкны дансны хуулгаас нийт зээлсэн болон төлсөн мөнгөний дүн харагддаг. Эдгээр мөнгийг хүүтэй зээлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд 2022 оны 04 сарын 28-наас мөн оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл төлсөн нийт мөнгө нь 34 761 000 төгрөг болсон байна. 2022 оны 04 сарын 28-аас мөн оны 05 сарын 30-ны хооронд 30 558 000 төгрөгийг төлж, нэхэмжилж буй дүнгээс 8 081 000 төгрөгийг илүү төлсөн харагдаад байгаа юм. Тиймээс хариуцагч 21 500 000 төгрөгийг бүрэн төлж дууссан байна гэж бид үзэж байгаа. Нэхэмжлэгч сая “зарим мөнгийг хадам дүүгийнхээ, ээжийнхээ, нагацынхаа нэрээр авсан” гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ мөнгөнүүдийг Адилбишээс нэхэмжлэх юмуу, үгүй юмуу гэдэг нь ойлгомжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэж байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь 12 261 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ  “... нь 2022 оны 04 сарын 28-ны өдрөөс 07 сарын 09-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн дансанд нийт 34 761 000 төгрөг шилжүүлсэн. 04 сарын 29-нд 550 000 төгрөг, 05 сарын 02-нд 5 516 000 төгрөг, 05 сарын 05-нд 1 010 000 төгрөг, 05 сарын 10-нд 5 040 000 төгрөг, 05 сарын 12-нд 8 960 000 төгрөг, 05 сарын 13-нд 8 905 000 төгрөг, 05 сарын 30-нд 600 000 төгрөг буюу нэхэмжлэлд дурдсан хугацаанд 30 581 000 төгрөгийг төлж, нэхэмжлэлээс 8 081 000 төгрөгийг илүү төлсөн. 06 сарын 06-нд 1 000 000 төгрөг, 06 сарын 08-нд 770 000 төгрөг, 06 сарын 10-нд 350 000 төгрөг, 06 сарын 17-нд 1 000 000 төгрөг, 07 сарын 09-нд 1 060 000 төгрөг буюу нэхэмжлэлд дурдсан хугацаанаас хойш нэмж 4 180 000 төгрөгийг төлсөн байна. Үндсэн нэхэмжлэлд дурдсан 22 500 000 төгрөгөөс гадна нийт 12 261 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид илүү төлсөн байгаа нь талуудын харилцах дансны гүйлгээгээр нотлогдож байна. Иймд илүү төлсөн 12 261 000 төгрөгийг нэхэмжилсэн. ...Одоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 750 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан нийт 9 511 000 төгрөг нэхэмжилж байна...” гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...2022 оны 04 сарын 29-нд 550 000 төгрөг өгсөн нь 2022 оны 03 сарын 30-нд ээжийнхээ нэрээр 500 000 төгрөг зээлж авсныгаа хүүтэй нь буцааж төлсөн.  2022 оны 05 сарын 02-нд 5 516 000 төгрөг өгсөн нь 2022 оны 04 сарын 01-нд нагац эгч хаа нэрээр зээлж авсан 5 000 000 төгрөгийг хүүтэй нь буцааж өгсөн.  2022 оны 05 сарын 05-нд 1 010 000 төгрөг өгсөн нь 2022 оны 05 сарын 03-ны өдөр “маргааш эргүүлж өгнө” гээд авсан 1 000 000 төгрөгөө өгсөн.  2022 оны 05 сарын 12-нд 8 960 000 төгрөг өгсөн нь 2022 оны 04 сарын 06-нд хадам дүүгийнхээ нэрээр зээлж авсан 8 000 000 төгрөгийг хүүтэй нь өгсөн.  2022 оны 05 сарын 13-нд 8 905 000 төгрөг өгсөн байгаа нь “үдээс хойш буцааж өгнө” гээд 8 900 000 төгрөгийг тухайн өдөр аваад, тэр өдрөө эргүүлж хийсэн мөнгө юм.  2022 оны 05 сарын 30-нд 600 000 төгрөг өгсөн нь одоо нэхэмжилж байгаа 6 000 000 төгрөгийн хүү гэж хийсэн мөнгө юм. Мөн 2022 оны 06 сарын 06-нд хүү гэж 1 000 000 төгрөг хийсэн.  2022 оны 06 сарын 08-нд 770 000 төгрөг өгсөн нь 2022 оны 05 сарын 31-нд Оюунзул эгчийнхээ нэрээр 750 000 төгрөг авч, 770 000 төгрөг болгож хийсэн мөнгө юм. 2022 оны 06 сарын 10-нд 350 000 төгрөг өгсөн нь 2022 оны 05 сарын 11-нд дүү Өлзийсайханы нэрээр 3 500 000 төгрөг авч, тухайн мөнгөнийхөө хүү гэж хийсэн.  2022 оны 06 сарын 17-нд 1 000 000 төгрөг өгсөн байгаа нь хадам дүүгийнхээ нэрээр авахад нь би нөхрийнхөө данснаас явуулж, түүнийг буцааж өгсөн мөнгө юм.  2022 оны 07 сарын 09-нд 1 060 000 төгрөг өгсөн байгаа нь хамгийн сүүлд 2022 оны 06 сарын 21-нд 1 000 000 төгрөг авч, түүнийгээ 1 060 000 төгрөг болгож хийсэн мөнгө юм. Тиймээс би өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь: 10 000 000 төгрөг зээлснээс хойш 34 000 000 гаруй төгрөгийг бид төлчихсөн. 22 500 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Илүү төлчихсөн учир үүнийгээ нэхэмжилж байна гэсэн байна. ******* хувьд ******* 2, 3 жилийн өмнөөс мөнгө зээлүүлж эхэлсэн. Сөрөг нэхэмжлэлдээ “би 04 сарын 29-нд 550 000 төгрөг төлсөн” гэдэг. Энэ нь 2022 оны 03 сарын 30-ны өдөр “ээж маань 500 000 төгрөг зээлье гэж байна” гэж фэйсбүүк чатаар харилцсан байдаг. Үүнийгээ хүүтэй нь 550 000 төгрөг төлсөн гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ мэтээр сөрөг нэхэмжлэлдээ 12 удаагийн мөнгөн дүнг тавьсан байна. Энэ талаар нэхэмжлэгч тайлбар дээрээ тодорхой бичсэн. Сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа зүйлүүд нь үндсэн нэхэмжлэлтэй огт хамааралгүй. Тусдаа өөр, өөр он саруудад зээлж авсан мөнгөө буцааж төлсөн төлбөр юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ө.******* ХААН банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.05.31-ний өдөр сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар, , нарын ХААН банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга, фэйсбүүк чатаар харилцсан баримтын хуулбар зэрэг баримтуудыг (хх 3-9, 98-143 тал),

хариуцагч талаас: 2023.03.07-ны өдөр бичгээр гаргасан тайлбар, ийн ХААН банк дахь тоот дансны орлого, зарлага хүснэгтээр, мөн дансны дэлгэрэнгүй хуулга, ийн ХААН банк дахь тоот дансны орлого, зарлага хүснэгтээр, мөн дансны дэлгэрэнгүй хуулга, ийн ХААН банк дахь тоот дансны орлого, зарлага хүснэгтээр, мөн дансны дэлгэрэнгүй хуулга, , С.Гантогтох нарын ХААН банк дахь тоот дансны орлого, зарлага хүснэгтээр, мөн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг (хх 17-87 тал) тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд тус нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 21 500 000 төгрөг гаргуулах шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 21 500 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болох 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... нь 2022 оны 04 сарын 28-нд 10 000 000 төгрөг, 05 сарын 03-нд 1 000 000 төгрөг, 05 сарын 06-нд 6 000 000 төгрөг, 05 сарын 11-нд 3 500 000 төгрөг, 5 сарын 16-нд 2 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг мал худалдан авна, эмчилгээнд явах боллоо, ах дүү нарт яаралтай мөнгө хэрэг болсон гэх мэтээр чат бичээд авсан. Дээрх мөнгөө төлөхгүй байсан учраас ээс 22 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Харин 2022 оны 05 сарын 03-ны өдөр зээлсэн 1 000 000 төгрөгөө 05 сарын 05-ны өдөр төлсөн байх тул одоо 21 500 000 төгрөг нэхэмжилж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие оос 2019 оны 04 сарын 15-нд чат бичин 3 000 000 төгрөг зээлж, 2019 оны 05 сарын 29-нд эргүүлэн төлсөн. Энэ мэтээр 2022 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 363 450 000 төгрөг зээлсэн.  ...2019 оны 05 сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл нийт 378 306 700 төгрөгийг буцаан төлсөн. той утсаар холбогдон зээл хүссэн бөгөөд бичгээр гэрээ байгуулж, хүү тохирсон асуудал байхгүй. ...Дансны хуулгаа шүүж үзэхэд 14 856 700 төгрөгийг илүү төлсөн болохоо мэдсэн. той бичгээр гэрээ хийн хүү тохирсон удаа байхгүй учир энэ хүнээс зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн гэж үзэж байна. Иймд 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “... нь 2022 оны 04 сарын 28-ны өдрөөс 07 сарын 09-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн дансанд нийт 34 761 000 төгрөг шилжүүлсэн. 04 сарын 29-нд 550 000 төгрөг, 05 сарын 02-нд 5 516 000 төгрөг, 05 сарын 05-нд 1 010 000 төгрөг, 05 сарын 10-нд 5 040 000 төгрөг, 05 сарын 12-нд 8 960 000 төгрөг, 05 сарын 13-нд 8 905 000 төгрөг, 05 сарын 30-нд 600 000 төгрөг буюу нэхэмжлэлд дурдсан хугацаанд 30 581 000 төгрөгийг төлж, нэхэмжлэлээс 8 081 000 төгрөгийг илүү төлсөн. 06 сарын 06-нд 1 000 000 төгрөг, 06 сарын 08-нд 770 000 төгрөг, 06 сарын 10-нд 350 000 төгрөг, 06 сарын 17-нд 1 000 000 төгрөг, 07 сарын 09-нд 1 060 000 төгрөг буюу нэхэмжлэлд дурдсан хугацаанаас хойш нэмж 4 180 000 төгрөгийг төлсөн байна. Үндсэн нэхэмжлэлд дурдсан 22 500 000 төгрөгөөс гадна нийт 12 261 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид илүү төлсөн байгаа нь талуудын харилцах дансны гүйлгээгээр нотлогдож байна. Иймд илүү төлсөн 12 261 000 төгрөгийг нэхэмжилсэн. ...Одоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 750 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан нийт 9 511 000 төгрөг нэхэмжилж байна...” гэж тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...2022 оны 04 сарын 29-нд 550 000 төгрөг өгсөн нь 2022 оны 03 сарын 30-нд ээжийнхээ нэрээр 500 000 төгрөг зээлж авсныгаа хүүтэй нь буцааж төлсөн.  2022 оны 05 сарын 02-нд 5 516 000 төгрөг өгсөн нь 2022 оны 04 сарын 01-нд нагац эгч хаа нэрээр зээлж авсан 5 000 000 төгрөгийг хүүтэй нь буцааж өгсөн.  2022 оны 05 сарын 05-нд 1 010 000 төгрөг өгсөн нь 2022 оны 05 сарын 03-ны өдөр “маргааш эргүүлж өгнө” гээд авсан 1 000 000 төгрөгөө өгсөн.  2022 оны 05 сарын 12-нд 8 960 000 төгрөг өгсөн нь 2022 оны 04 сарын 06-нд хадам дүүгийнхээ нэрээр зээлж авсан 8 000 000 төгрөгийг хүүтэй нь өгсөн.  2022 оны 05 сарын 13-нд 8 905 000 төгрөг өгсөн байгаа нь “үдээс хойш буцааж өгнө” гээд 8 900 000 төгрөгийг тухайн өдөр аваад, тэр өдрөө эргүүлж хийсэн мөнгө юм.  2022 оны 05 сарын 30-нд 600 000 төгрөг өгсөн нь одоо нэхэмжилж байгаа 6 000 000 төгрөгийн хүү гэж хийсэн мөнгө юм. Мөн 2022 оны 06 сарын 06-нд хүү гэж 1 000 000 төгрөг хийсэн.  2022 оны 06 сарын 08-нд 770 000 төгрөг өгсөн нь 2022 оны 05 сарын 31-нд Оюунзул эгчийнхээ нэрээр 750 000 төгрөг авч, 770 000 төгрөг болгож хийсэн мөнгө юм. 2022 оны 06 сарын 10-нд 350 000 төгрөг өгсөн нь 2022 оны 05 сарын 11-нд дүү Өлзийсайханы нэрээр 3 500 000 төгрөг авч, тухайн мөнгөнийхөө хүү гэж хийсэн.  2022 оны 06 сарын 17-нд 1 000 000 төгрөг өгсөн байгаа нь хадам дүүгийнхээ нэрээр авахад нь би нөхрийнхөө данснаас явуулж, түүнийг буцааж өгсөн мөнгө юм.  2022 оны 07 сарын 09-нд 1 060 000 төгрөг өгсөн байгаа нь хамгийн сүүлд 2022 оны 06 сарын 21-нд 1 000 000 төгрөг авч, түүнийгээ 1 060 000 төгрөг болгож хийсэн. Сөрөг нэхэмжлэлд бичсэн зээлүүд одоогийн нэхэмжилж байгаа зээлтэй хамааралгүй...” гэсэн үндэслэлээр няцаасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:  Ө.******* ХААН банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 05 сарын 31-ний өдөр сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар, , нарын ХААН банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга, фэйсбүүк чатаар харилцсан баримтын хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гаргасан хариуцагчийн хариу тайлбар, ийн ХААН банк дахь , , тоот дансны орлого, зарлагыг гаргасан хүснэгт, мөн дансны дэлгэрэнгүй хуулга, , С.Гантогтох нарын ХААН банк дахь тоот дансны орлого, зарлагыг гаргасан хүснэгт, мөн дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

- Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

            - Хариуцагч нь нэхэмжлэгч оос 2022 оны 04 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 05 сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, 05 сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөг, 05 сарын 11-ний өдөр 3 500 000 төгрөг, 5 сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөг зээлж авсан байна.

- Мөн нь т 2022 оны 04 сарын 29-нд 550 000 төгрөг, 05 сарын 02-нд 5 516 000 төгрөг, 05 сарын 05-нд 1 010 000 төгрөг, 05 сарын 10-нд 5 040 000 төгрөг, 05 сарын 12-нд 8 960 000 төгрөг, 05 сарын 13-нд 8 905 000 төгрөг, 05 сарын 30-нд 600 000 төгрөг, 06 сарын 06-нд 1 000 000 төгрөг, 06 сарын 08-нд 770 000 төгрөг, 06 сарын 10-нд 350 000 төгрөг, 06 сарын 17-нд 1 000 000 төгрөг, 07 сарын 09-нд 1 060 000 төгрөг буюу нийт 34 761 000 төгрөг төлсөн байна.

7. Хариуцагч нь нэхэмжлэгч той зээлийн гэрээг амаар байгуулж, улмаар 2022 оны 04 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 05 сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, 05 сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөг, 05 сарын 11-ний өдөр 3 500 000 төгрөг, 5 сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөг зээлж авсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Харин хариуцагч нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү төлөх үндэслэлгүй, ...үндсэн нэхэмжлэлийн 22 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, ...илүү төлсөн мөнгөө нэхэмжилнэ гэж маргадаг.

8. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээний зохицуулалтад хэлбэрийг тусгайлан заагаагүй байх тул амаар хийж болох хэлцэл гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үеэс хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээний  гол нөхцөл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “...мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг, ...эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг” байх бөгөөд талууд эдгээр үүргийн талаарх хүсэл зоригоо Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар илэрхийлсэн, нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болж хэлцэл хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч оос 2022 оны 04 сарын 28-нд 10 000 000 төгрөг, 05 сарын 03-нд 1 000 000 төгрөг, 05 сарын 06-нд 6 000 000 төгрөг, 05 сарын 11-нд 3 500 000 төгрөг, 5 сарын 16-нд 2 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөг зээлж аваад 2022 оны 5 сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг буцаан төлж, 21 500 000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагч ээс зээлийн гэрээний үүрэгт 21 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

9. Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь оос 12 261 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүх хуралдааны явцад 2 750 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан 9 511 000 төгрөг нэхэмжилсэн.   

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 111 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болох 8 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

нь т 2022 оны 04 сарын 29-нд 550 000 төгрөг, 05 сарын 02-нд 5 516 000 төгрөг, 05 сарын 05-нд 1 010 000 төгрөг, 05 сарын 10-нд 5 040 000 төгрөг, 05 сарын 12-нд 8 960 000 төгрөг, 05 сарын 13-нд 8 905 000 төгрөг, 05 сарын 30-нд 600 000 төгрөг, 06 сарын 06-нд 1 000 000 төгрөг, 06 сарын 08-нд 770 000 төгрөг, 06 сарын 10-нд 350 000 төгрөг, 06 сарын 17-нд 1 000 000 төгрөг, 07 сарын 09-нд 1 060 000 төгрөг буюу нийт 34 761 000 төгрөг төлсөн тул үндсэн зээл 22 500 000 төгрөгийг хасч илүү төлсөн 12 261 000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь “...хариуцагч 2022 оны  03 сарын 30-нд зээлсэн 500 000 төгрөгийг  04 сарын 29-нд 550 000 төгрөг, 2022 оны 04 сарын 01-нд зээлсэн 5 000 000 төгрөгийг 05 сарын 02-нд 5 516 000 төгрөг,  2022 оны 05 сарын 03-нд зээлсэн 1 000 000 төгрөгийг 05 сарын 05-нд 1 010 000 төгрөг, 2022 оны 03 сарын 04-нд зээлсэн 4 500 000 төгрөгийг  05 сарын 10-нд 5 040 000 төгрөг, 2022 оны 04 сарын 06-нд зээлсэн 8 000 000 төгрөгийг 5 сарын 12-нд 8 960 000 төгрөг, 2022 оны 05 сарын 13-нд “үдээс хойш буцааж өгнө” гээд зээлсэн 8 900 000 төгрөгийг тэр өдөрт нь 8 905 000 төгрөг,  2022 оны 06 сарын 01-нд зээлсэн 750 000 төгрөгийг 06 сарын 08-нд 770 000 төгрөг, 2022 оны 06 сарын 21-нд зээлсэн 1 000 000 төгрөгийг 07 сарын 09-нд 1 060 000 төгрөг болгож тус тус төлсөн. Мөн 2022 оны 05 сарын 30-нд 600 000 төгрөг, 06 сарын 06-нд 1 000 000 төгрөг, 06 сарын 10-нд 350 000 төгрөгийг хүүнд төлсөн.  

2022 оны 06 сарын 17-нд 1 000 000 төгрөг өгсөн нь би нөхрийнхөө данснаас явуулж, түүнийг буцааж өгсөн мөнгө юм, ...сөрөг нэхэмжлэлд дурдсан зээлүүд нь үндсэн нэхэмжлэлд хамааралгүй” гэж маргадаг.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг түүний Хаан банкны дансны хуулгатай харьцуулан үзэхэд хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлүүдээс төлөөгүй, өөр цаг хугацаанд зээлсэн мөнгөө буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлвэл нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийг няцаасан үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нэхэмжлэгч талын гаргасан баримтыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй болно.

Харин талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан байна.

Хариуцагч ийн хүүнд төлсөн 2022 оны 04 сарын 29-ний 50 000 төгрөг, 05 сарын 02-ны  516 000 төгрөг, 05 сарын 05-ны 10 000 төгрөг, 05 сарын 10-ны 540 000 төгрөг, 05 сарын 12-ны 960 000 төгрөг, 05 сарын 13-ны 5 000 төгрөг, 05 сарын 30-ны 600 000 төгрөг, 06 сарын 06-ны 1 000 000 төгрөг, 06 сарын 08-ны 20 000 төгрөг, 06 сарын 10-ны 350 000 төгрөг, 07 сарын 09-ны 60 000 төгрөг буюу нийт 4 111 000 төгрөгийг нэхэмжлэгч оос буцаан гаргуулах үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 111 000 төгрөгийг хангаж, 8 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 142 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид  265 450 төгрөгийг гаргуулан т, нэхэмжлэгч оос улсын тэмдэгтийн хураамжид  80 726 төгрөг, төсвийн орлогоос илүү төлсөн 16 төгрөгийг гаргуулан Г.******* тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ээс зээлийн гэрээний үүрэгт 21 500 000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч оос 4 111 000 /дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч Г.******* олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 142 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид  265 450 төгрөгийг гаргуулан т, нэхэмжлэгч оос улсын тэмдэгтийн хураамжид  80 726 төгрөг, төсвийн орлогоос илүү төлсөн 16 төгрөгийг гаргуулан Г.******* тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ