Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2023/00658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* дүгээр орцны подвальд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын ******* дугаар баг, *******9 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ЖЬ7*******8**************70 регистрийн дугаартай, овогт т холбогдох

 Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч

  Хариуцагчийн төлөөлөгч   

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Х.т холбогдуулан Хэрлэн сумын ******* дугаар баг *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийг гаргасан.

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь Хэрлэн сумын *******9-25 дугаар байруудыг хариуцан ажилладаг. Х. нь манай “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны харьяа *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны подвалийг хууль бусаар эзэмшиж байна. Нийтийн эзэмшлийн подвалийг гэрээний дагуу бусдад ашиглуулж болохоор хуульд заасан байдаг. Х. нь ямар ч гэрээ хэлцэл хийхгүйгээр, төлбөр төлөхгүйгээр *******998 оноос хойш ашигласан байдаг. Нэг удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж төлбөрийг төлүүлж байсан. Гэтэл ********************* оноос хойш мөн л гэрээ хэлцэл хийгээгүй, нэг ч төлбөр төлөөгүй, подвалийг цоожилчихоод байдаг. Хамгийн гол нь тэр подвалиар айлуудын магистрал шугамууд, хэрэглээний халуун, хүйтэн усны болон дулаан, бохирын шугамууд явдаг. Мөн тухайн байрны цахилгааны төв шит нь байдаг учир орох шаардлага байнга гардаг. Нийтийн аж ахуй болон Дорнод бүсийн эрчим хүчний системийн ажилтнууд ирж түлхүүр нэхдэг. Ямар нэгэн тохиолдол боллоо гэхэд подвалийн болон дээврийн түлхүүрийн нэг хувь сууц өмчлөгчдийн холбоонд зайлшгүй байх шаардлагатай байдаг. Манай сууц өмчлөгчдийн холбоо нь бүх түлхүүрээ нэг жижүүр дээрээ төвлөрүүлсэн байдаг. Гэтэл ынх түлхүүрээ өгөхгүй өөрсдөө ашиглаад явдаг. Ковидын үед эднийх подвальд гараар гардаг цоож зүүгээд орхисон байсан. Тиймээс би ынхыг ашиглахгүй байна гэж ойлгоод өөр хүнд түрээслүүлж гэрээ байгуулсан. Тухайн хүн юмаа зөөгөөд оронгуут эд нар “манайх” гээд хэрүүл маргаан гаргасан. Хамгийн сүүлд би тай өөрөө ярьж “би цоожийг нь солилоо, нэг түлхүүр нь надад байж байг, хоёрыг нь чи ав” гэж байж нэг түлхүүрийг нь авсан. Иймэрхүү байдлаар ажилд маш их хүндрэл учруулдаг. Тиймээс аргагүйн эрхэнд подвалиа авах шаардлага гарсан. нь манай сууц өмчлөгчдийн холбоотой албан ёсоор гэрээ хийгээд, түрээсээ төлөөд явсан бол надад буцаан авах шаардлага байхгүй. Иймд сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн подвалийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Энэ хүмүүсийн үргэлжлүүлэн ашиглана гэсэн саналыг хүлээж авах боломжгүй гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Манайх уг подвалийг *******998 онд Оросуудын үлдээсэн битүү хогтой байхад нь цэвэрлэж аваад, сууц өмчлөгчдийн холбооны тухайн үеийн дарга нартай ойлголцоод, жил бүр засвар үйлчилгээ хийгээд ашиглаад явж ирсэн. Манай подваль бол хамгийн сайн засвартай. Манай гэр дээд талд нь байдаг учраас түлхүүр олдохгүй гэх асуудал байдаггүй. Доод талын подвалийг манайх ашигладаг гэдгийг шугам сүлжээ ч мэднэ, нийтийн аж ахуй ч мэддэг. Шаардлагатай үедээ манай хаалгыг тогшоод түлхүүр авдаг. Сүүлийн үед цоож нь эвдрээд, солигдчихоод байдаг болсон. Яагаад цоож солигдов гэхээр сууц өмчлөгчдийн холбоо сольчихсон гэдэг. Ингээд ус алдах гэх мэт янз бүрийн асуудал болоход танайх цоожилсон, түлхүүр авсан гээд сууц өмчлөгчдийн холбоо, манайх хоёрын дунд маргаан гардаг болсон. Түлхүүр нь олдохгүй бол ирсэн хүмүүс нь өөрсдөө эвдээд орчихдог. ...**************2 онд автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байхад *******9 дүгээр байрны хойд талын замыг янзалж байсан “Жинхэнэ зам” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж бороо, үерийн ус подваль уруу орж 30 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Энэ асуудал прокурорын шатанд явж байгаа. Энэ асуудал шийдэгдтэл та нар битгий ороорой, хөдөлгөж болохгүй, ашиглаж болохгүй шүү гээд битүүмжлээд явсан. Ингээд ковидын халдвар ч гарч **************9, ************** онд бүр ашиглаагүй. Энэ хугацаанд биднийг нааш цааш яваад ирэхэд цоожийг эвдээд, өлгөөд орхичихсон байдаг байсан. Доторх зүйлүүд нь бүр тоногдоод байхгүй болсон. ...Хил нээсэн учраас бид засвар үйлчилгээгээ хийж ашиглах гээд дотор нь банз хавтан, юмнуудаа хураачихсан байгаа. Нийтийн аж ахуй руу “танайх байнга хаалга үүд эвдээд байна, тиймээс урд талаасаа жижиг хаалгаар орж гараад байвал хэн хэндээ амар” гэж хүртэл яриад зохицсон байсан. Гэтэл *******23 он гараад хот яваад ирэхэд подвальд хүн орчихсон байсан. Хэн оров гээд асууж сураглахад сууц өмчлөгчдийн холбоо оруулсан гэсэн. Ингэж хүний юм руу дур мэдэн орж болохгүй шүү дээ. Тэгээд би Долгормаа эгчтэй уулзаж “...бид подвалиа үргэлжлүүлэн ашиглана, энд *******, 30 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, дотор нь тавьсан байсан тоглоомууд бүр эвдэрсэн гэх мэтээр маш их хохироод байна” гэж хэлэхэд зөвшөөрөөгүй шүүхэд өгсөн байсан. ...Манайх энэ подвалийг *******998 оноос хойш ******* гаруй жил эзэнтэй байлгасны хүчинд нохой, муурны үүр болчихгүй цэвэрхэн явж ирсэн. Ковидын улмаас бүхий л үйл ажиллагаа хаагдсан байсан учраас сүүлийн 3 жил цоожтой байсан. Сууц өмчлөгчдийн холбооноос бидэнд нэг ч удаа гэрээ байгуулах шаардлага санал тавьж байгаагүй. Би сууц өмчлөгчдийн холбоогоор орж гараад явж л байсан. Бид анхнаасаа л гэрээ хийж байгаагүй болохоор анзаараагүй байна. *******23 оны 0******* сарын 0*******-ээс өөр хүн түрээсэлсэн гээд байна. Одоогоор орсон хүн байхгүй. Тиймээс бидний хувьд цаашид үргэлжүүлэн түрээслэх хүсэлтэй байна гэв.

  3. Нэхэмжлэгчээс: “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн ************** оны 9 дүгээр сарын *******7-ны өдрийн 0******* дугаар тогтоол, дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшүүлэх гэрээний загвар зэрэг баримтуудыг,

  Хариуцагчаас: Итгэмжлэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ********************* оны 8 дугаар сарын 25-ны өдрийн *******2-07-0*******8-*******9******* дугаартай дүгнэлт зэрэг баримтуудыг  шүүхэд гаргаж өгсөн.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

*******. Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Х.т холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

  2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Х. нь манай “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны харьяа *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг хууль бусаар эзэмшиж байна. Нийтийн эзэмшлийн подвалийг гэрээний дагуу бусдад ашиглуулж болохоор хуульд заасан байдаг. Х. нь ямар ч гэрээ хэлцэл хийхгүйгээр, төлбөр төлөхгүйгээр *******998 оноос хойш ашигласан учир дээрх хонгилыг чөлөөлүүлэх саналтай байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манайх уг подвалийг *******998 онд Оросуудын үлдээсэн битүү хогтой байхад нь цэвэрлэж аваад, сууц өмчлөгчдийн холбооны тухайн үеийн дарга нартай ойлголцоод, жил бүр засвар үйлчилгээ хийгээд ашиглаад явж ирсэн. Манай подваль бол хамгийн сайн засвартай. ...**************2 онд автомат тоглоомын газрын үйл ажиллагаа явуулж байхад *******9 дүгээр байрны хойд талын замыг янзалж байсан “Жинхэнэ зам” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж бороо, үерийн ус подваль руу орж 30 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Энэ асуудал прокурорын шатанд явж байгаа. Энэ асуудал шийдэгдтэл та нар битгий ороорой, хөдөлгөж болохгүй, ашиглаж болохгүй шүү гээд битүүмжлээд явсан. ...Сууц өмчлөгчдийн холбооноос бидэнд нэг ч удаа гэрээ байгуулах санал тавьж байгаагүй. Би сууц өмчлөгчдийн холбоогоор орж гараад явж л байсан. Бид анхнаасаа л гэрээ хийж байгаагүй болохоор анзаараагүй байна. *******23 оны 0******* сарын 0*******-ээс өөр хүн түрээсэлсэн гээд байна. Одоогоор орсон хүн байхгүй. Тиймээс бидний хувьд цаашид үргэлжүүлэн түрээслэх хүсэлтэй байна.  

*******. “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь Хэрлэн сумын *******9-25 дугаар байруудыг хариуцан ажилладаг учир тус нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил ...зэрэг хамаарахаар заажээ.

Мөн хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******-д “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө”, *******5.5-д “Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно” гэж тус тус заасан байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны хонгил нь хуульд заасны дагуу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байх тул сууц өмчлөгчид дундаа хамтран өмчлөх эрхтэй болно.

Хариуцагч Х. нь Хэрлэн сумын ******* дугаар баг *******9 дүгээр байрны ******* тоотын оршин суугч тул Иргэний хуулийн **************3 дугаар зүйлийн **************3.*******-д заасны дагуу тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.  

Холбооны гишүүн байсан ч гэсэн хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.5-д заасны дагуу холбооны дүрэмд заасан бол тус сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан, Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн ************** оны 9 дүгээр сарын *******7-ны өдрийн 0******* дугаар тогтоолын дагуу засвар үйлчилгээний жишиг хуримтлалыг төлснөөр дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг олж авах ёстой.

Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Х. нь “******* *******” сууц өмчлөгчдийн холбоотой бичгээр гэрээ байгуулаагүй, засвар үйлчилгээний жишиг хуримтлалыг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч Х.ыг Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.

Хариуцагч нь “...**************2 онд автомат тоглоомын газрын үйл ажиллагаа явуулж байхад *******9 дүгээр байрны хойд талын замыг янзалж байсан “Жинхэнэ зам” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж бороо, үерийн ус подваль руу орж 30 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Энэ асуудал прокурорын шатанд хянагдаж байгаа. Энэ асуудал шийдэгдтэл та нар битгий ороорой, хөдөлгөж болохгүй, ашиглаж болохгүй гээд битүүмжлээд явсан...” гэсэн тайлбарыг гаргасан боловч дээрх нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч Х. нь уг үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн баримт болох Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ********************* оны 8 дугаар сарын 25-ны өдрийн *******2-07-0*******8-*******9******* дугаартай дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2-д заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд дээрх нотлох баримтад дурдсан үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй юм.

 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг хариуцагч Х.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 *******0 төгрөгийг “******* *******” сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэлээ.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, *********************, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн *******0******* дугаар зүйлийн *******0*******.******* дэх хэсэгт зааснаар “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг *******9 дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг хариуцагч Х.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******, ******* дугаар зүйлийн *******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжид 70 *******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.******* дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ************** хоногийн хугацаа өнгөрмөгц ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ************** хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ************** хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНЧИМЭГ