Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2023/00025

 

 Таван өргөө Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 сарын 20-ны өдрийн 138/ШШ2023/00658 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Таван өргөө СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Таван өргөө сууц өмчлөгчдийн холбоо нь Хэрлэн сумын *******-25 дугаар байруудыг хариуцан ажилладаг. ******* нь манай Таван өргөө Сууц өмчлөгчдийн холбооны харьяа ******* дүгээр байрны ******* дүгээр орцны подвалийг хууль бусаар эзэмшиж байна. Нийтийн эзэмшлийн подвалийг гэрээний дагуу бусдад ашиглуулж болохоор хуульд заасан байдаг. ******* нь ямар ч гэрээ хэлцэл хийхгүйгээр, төлбөр төлөхгүйгээр *******98 оноос хойш ашигласан байдаг. Нэг удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж төлбөрийг төлүүлж байсан. Гэтэл 2016 оноос хойш мөн л гэрээ хэлцэл хийгээгүй, нэг ч төлбөр төлөөгүй, подвалийг цоожилчихоод байдаг. Хамгийн гол нь тэр подвалиар айлуудын магистрал шугамууд, хэрэглээний халуун, хүйтэн усны болон дулаан, бохирын шугамууд явдаг. Мөн тухайн байрны цахилгааны төв шит нь байдаг учир орох шаардлага байнга гардаг. НАА болон ДБЭХС-ийн ажилтнууд ирж түлхүүр нэхдэг. Ямар нэгэн тохиолдол боллоо гэхэд подвалийн болон дээврийн түлхүүрийн нэг хувь сууц өмчлөгчдийн холбоонд зайлшгүй байх шаардлагатай байдаг. Манай СӨХ нь бүх түлхүүрээ нэг жижүүр дээрээ төвлөрүүлсэн байдаг. Гэтэл Болорбаатарынх түлхүүрээ өгөхгүй өөрсдөө ашиглаад явдаг. Ковидын үед эднийх подвальд гараар гардаг цоож зүүгээд орхисон байсан. Тиймээс би Болорбаатарынхыг ашиглахгүй байна гэж ойлгоод өөр хүнд түрээслүүлж гэрээ байгуулсан. Тухайн хүн юмаа зөөгөөд оронгуут эд нар манайх гээд хэрүүл маргаан гаргасан. Хамгийн сүүлд би Болорбаатартай өөрөө ярьж би цоожийг нь солилоо, нэг түлхүүр нь надад байж байг, хоёрыг нь чи ав гэж байж нэг түлхүүрийг нь авсан. Иймэрхүү байдлаар ажилд маш их хүндрэл учруулдаг. Тиймээс аргагүйн эрхэнд подвалиа авах шаардлага гарсан. Болорбаатар нь манай СӨХ-той албан ёсоор гэрээ хийгээд, түрээсээ төлөөд явсан бол надад буцаан авах шаардлага байхгүй. Иймд СӨХ-ны эзэмшлийн подвалийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Энэ хүмүүсийн үргэлжлүүлэн ашиглана гэсэн саналыг хүлээж авах боломжгүй. гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх уг подвалийг *******98 онд Оросуудын үлдээсэн битүү хогтой байхад нь цэвэрлэж аваад, сууц өмчлөгчдийн холбооны тухайн үеийн дарга нартай ойлголцоод, жил бүр засвар үйлчилгээ хийгээд ашиглаад явж ирсэн. Манай подваль бол хамгийн сайн засвартай. Манай гэр дээд талд нь байдаг учраас түлхүүр олдохгүй гэх асуудал байдаггүй. Доод талын подвалийг манайх ашигладаг гэдгийг шугам сүлжээ ч мэднэ, нийтийн аж ахуй ч мэддэг. Шаардлагатай үедээ манай хаалгыг тогшоод түлхүүр авдаг. Сүүлийн үед цоож нь эвдрээд, солигдчихоод байдаг болсон. Яагаад цоож солигдов гэхээр СӨХ сольчихсон гэдэг. Ингээд ус алдах гэх мэт янз бүрийн асуудал болоход танайх цоожилсон, түлхүүр авсан гээд СӨХ манайх хоёрын дунд маргаан гардаг болсон. Түлхүүр нь олдохгүй бол ирсэн хүмүүс нь өөрсдөө эвдээд орчихдог. ...2012 онд автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байхад ******* дүгээр байрны хойд талын замыг янзалж байсан Жинхэнэ зам ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж бороо, үерийн ус подваль уруу орж 30 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Энэ асуудал прокурорын шатанд явж байгаа. Энэ асуудал шийдэгдтэл та нар битгий ороорой, хөдөлгөж болохгүй, ашиглаж болохгүй шүү гээд битүүмжлээд явсан. Ингээд ковидын халдвар ч гарч 20*******, 2020 онд бүр ашиглаагүй. Энэ хугацаанд биднийг нааш цааш яваад ирэхэд цоожийг эвдээд, өлгөөд орхичихсон байдаг байсан. Доторх зүйлүүд нь бүр тоногдоод байхгүй болсон. ...Хил нээсэн учраас бид засвар үйлчилгээгээ хийж ашиглах гээд дотор нь банз хавтан, юмнуудаа хураачихсан байгаа. ... би Долгормаа эгчтэй уулзаж ...бид подвалиа үргэлжлүүлэн ашиглана, энд 20, 30 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, дотор нь тавьсан байсан тоглоомууд бүр эвдэрсэн гэх мэтээр маш их хохироод байна гэж хэлэхэд зөвшөөрөөгүй шүүхэд өгсөн байсан. ... Манайх энэ подвалийг *******98 оноос хойш 20 гаруй жил эзэнтэй байлгасны хүчинд нохой, муурны үүр болчихгүй цэвэрхэн явж ирсэн. Ковидын улмаас бүхий л үйл ажиллагаа хаагдсан байсан учраас сүүлийн 3 жил цоожтой байсан. СӨХ-ноос бидэнд нэг ч удаа гэрээ байгуулах шаардлага санал тавьж байгаагүй. Бид анхнаасаа л гэрээ хийж байгаагүй болохоор анзаараагүй байна. 2023 оны 01 сарын 01-ээс өөр хүн түрээсэлсэн гээд байна. Одоогоор орсон хүн байхгүй. Тиймээс бидний хувьд цаашид үргэлжүүлэн түрээслэх хүсэлтэй байна. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 сарын 20-ны өдрийн 138/ШШ2023/00658 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Таван өргөө сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* дүгээр байрны ******* дүгээр орцны хонгилыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Таван өргөө сууц өмчлөгчдийн холбоонд олгож,... шийдвэрлэжээ.

*******. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Таван өргөө СӨХ нь бидэнд гэрээ байгуулах тухай шаардлага хүргүүлэхгүйгээр бусдад түрээслүүлэх боллоо гээд биднийг хөөж, хонгилыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байсан. СӨХ биднийг өөрсдийн үйл ажиллагаанд саад учруулсан, учруулдагаас болж чөлөөлүүлэхээр маргаж байгаа бол тийм асуудал байхгүй, энэ талаар нотолж чадаагүй. Бид харин нийтийн дундын өмчлөлийн эд зүйлийг 25 жил арчилж хамгаалж явсан хүмүүс ямар нэгэн байдлаар давуу эрхтэй байх байтал биднийг огт хүндлэхгүй шууд хөөж гаргана гэсэнд гомдолтой байна. Энэ хугацаанд их үерийн улмаас бид эд хөрөнгөөрөө хохироод байгаа ба энэ талаарх асуудлаа шийдүүлж чадаагүй хуулийн байгууллагад хандаж байгаа.

Гэрээ байгуулаагүй нь дан ганц манай буруу гэж үзсэнд гомдолтой байна. Хэрвээ гэрээ байгуулъя гэсэн бол, гэрээнийхээ хувийг өгөөд гарын үсэг зураарай гэсэн бол хувийн өмч биш учраас бид гэрээ байгуулаад ашиглах боломжтой. Гэтэл гэрээ байгуулах эрх бүхий этгээд нь өөрөө гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах гэхэд саад болсон гэж нотлох баримтаа гаргаж чадаагүй байхад манайхыг хууль зөрчсөн гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Адилхан бусдад гэрээгээр ашиглуулах гэж байгаа бол энэ боломжийг хангаж шалыг нь плитадаж, ханыг нь будаж шохойдсон, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, мөнгө олох боломжтой болгосон бидний хүч хөдөлмөрийг үнэлэх ёстой.

Анхнаасаа СӨХ өөрсдөө цэвэрлэж чадахгүй гээд манайхаар зардлаа гаргуулан цэвэрлүүлсэн учраас түрээс болон элдэв мөнгө төгрөг нэхэхгүй ашиглуулна гэж тохирсон байсан. Одоо он удаан жил ашигласан, гаргасан зардлаа нөхөж чадаагүй ч гэсэн дахин засвар үйлчилгээ хийж ашиглахаар материалаа татан авч дотор нь хураасан байгаа. Тэгэхээр гэрээгүй гэж хөөж гаргахаас илүүтэй гэрээ байгуулахыг шаардах, талууд гэрээ байгуулах боломж байсаар байтал ингэж шийдэхгүй гэж шууд хөөж гарган бусдад ашиглуулахаар шийдвэрлэнэ гэснийг зөвшөөрөхгүй. Үнэхээр бусдад түрээслэсэн гэрээтэй бол тэр гэрээгээ гаргаж нотлох хэрэгтэй. Гэтэл өөрт нь таалагдаагүй гэдэг байдлаар шударга эзэмшигч ашиглагчийн эрхийг зөрчиж болохгүй юм. Засвар үйлчилгээний жишиг хөлсийг ч бидэнд санал болгоогүй. Цаашид бид ямар нөхцөл шаардлага байгаа юм түүнийг гэрээгээр зохицуулан ашиглая гэхэд зөвшөөрөхгүй бол гаргасан зардлаа тусгайлан нэхэмжлэх болно. Бусдын хөлс хөдөлмөрөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд бусдаар засварлуулан тохижуулаад сүүлд нь хөөж гаргана гэдэг зохисгүй зүйл. Хуулиар ч миний эрхийг хамгаална гэж үзэж байна. Хэрэв урьдчилан надад гэрээ байгуулах санал тавиад би хүлээн аваагүй бол өөр хэрэг. Гэтэл надад огт санал гаргаагүй, гаргасан гэдгээ нотлоогүй Таван өргөө сууц өмчлөгчдийн холбооны буруу гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тухайн подвалийн шугам бүрийг СӨХ хариуцдаг. Айл өрхийн хаалганаас цаашаа өөрсдийнх нь эзэмшил, бусад нь СӨХ-ийн эзэмшил байдаг. Гэтэл шөнө орой хэзээ ч хамаагүй ямар нэг асуудал үүсдэг. Энэ үед бид зайлшгүй орох шаардлагатай болдог. *******98 оноос хойш тухайн газрыг эзэмшиж ашиглаж байгаа. Эдлэх ёстой эрхээ бүрэн эдэлсэн гэж үзэж байна. 2018 онд мөн асуудал үүссэн. Энэ үед Болорбаатар өөрөө ирж уулзаж байсан. Үүний дараа бид гэрээ хэлцэл хийе, түрээсээ төлөөд явах саналтай байна гэж хэлж байсан ч таг чиг болсон. Түрээсийн гэрээний талаар энэ хүмүүс маш сайн мэдэх ёстой. Өөрсдөө их ч зүйл түрээслэж ажиллуулдаг. Маш их шугам явж байгаа учраас заавал эзэнтэй байх ёстой. Гэвч энэ хүмүүс эзэн болж чадахгүй хаяад л явчихдаг. Би арга ядаад 2023 оны 01 сараас бусдад түрээслэсэн боловч эднийх эд хөрөнгөө авахгүй, подвалийг чөлөөлж өгөхгүй байгаа болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна. ... гэв.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.******* дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Таван өргөө Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******т холбогдуулан өөрийн эзэмшлийн хонгилыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Тус СӨХ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт орших *******-25 дугаар байруудын дундын өмчлөлийг хариуцан ажилладаг бөгөөд манай харъяа ******* дүгээр байрны ******* дүгээр орцны оршин суугч ******* нь тус байрны орцны подвалийг хууль бусаар эзэмшиж байна. Нийтийн эзэмшлийн подвалийг гэрээний дагуу бусдад ашиглуулж болохоор хуульд заасан байдаг. ******* нь ямар ч гэрээ хэлцэл хийхгүйгээр, төлбөр төлөхгүйгээр *******98 оноос хойш ашигласан байдаг. Нэг удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж төлбөрийг төлүүлж байсан. Гэтэл 2016 оноос хойш мөн л гэрээ хэлцэл хийгээгүй, нэг ч төлбөр төлөлгүй уг подвалийг эзэмшээд цоожилчихоод байгаа тул түүний хууль бус эзэмшлээс өөрийн байгууллагын эзэмшлийн хонгилыг чөлөөлүүлж өгнө үү. ... гэж тайлбарласан.

*******. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... Манайх уг подвалийг *******98 онд Оросуудын үлдээсэн битүү хогтой байхад нь цэвэрлэж аваад, сууц өмчлөгчдийн холбооны тухайн үеийн дарга нартай ойлголцоод, жил бүр засвар үйлчилгээ хийгээд одоог хүртэл ашиглаад явж ирсэн. СӨХ бидэндтэй нэг ч удаа гэрээ байгуулах санал, шаардлага тавьж байгаагүй, гэрээнд гарын үсэг зураарай ч гэдэггүй. Бид анхнаасаа гэрээ хийж байгаагүй болохоор анзаараагүй. Хэрвээ гэрээ байгуулна гэсэн бол байгуулах байсан. ... Тухайн үеийн СӨХ-ын захиралтай тохиролцоод байдаг байсан, гэтэл энэ захирал нь түлхүүр өг, өөр хүнд өгнө, цоож солилоо гэх мэтээр харьцдаг. ...Шаардлагатай үедээ манай хаалгыг тогшоод түлхүүр авдаг. СӨХ энэ подвалийг өөр хүнд түрээслүүлсэн гэсэн боловч орсон хүнгүй байгаа, энэ подвальд манайх засвар үйлчилгээ хийх гээд засварын материалаа татсан бөгөөд одоо уг подваль манай эзэмшилд байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. СӨХ-той ойлголцоод цаашдаа эзэмшээд явмаар байна. ... гэж тайлбар гарган маргадаг.

5. Зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч Таван өргөө СӨХ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших орон сууны ******* дүгээр байрны дундын өмчлөлийг хариуцан ажилладаг, мөн хариуцагч ******* нь уг СӨХ-ны харъяа ******* дүгээр байрны ******* дүгээр орцны доод хонгилийг тус СӨХ-той гэрээ байгуулалгүйгээр одоог хүртэл эзэмшиж байсан үйл баримтууд тогтоогджээ.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Манайх уг хонгилыг *******98 оноос хойш өдийг хүртэл засвар үйлчилгээ хийж, 25 жилийн турш эзэмшиж, ашиглаж ирсний хувьд давуу эрхтэй байх байсан, өдийг хүртэл гэрээ байгуул, гэрээнд гарын үсгээ зур гэсэн шаардлагыг огт тавьдаггүй байсан, гэрээ байгуулъя гэсэн бол хүний эд хөрөнгийг ашиглаж байгаагийн хувьд гэрээ байгуулах л байсан. Гэрээ байгуулаагүй гэдгээр дан ганц манайхыг буруутгасанд гомдолтой байна. ... СӨХ биднийг өөрсдийн үйл ажиллагаанд саад учруулсан, учруулдагаас болж чөлөөлүүлэхээр маргаж байгаа бол тийм асуудал байхгүй ... иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд хариуцагч ******* нь Таван өргөө СӨХ-ны харъяа ******* дүгээр байрны ******* дүгээр орцны доод хонгилийг *******98 оноос хойш одоог хүртэл аж ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж ирсэн байх бөгөөд дээрх хугацаанд тус СӨХ-той дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах тухай гэрээг бичгээр байгуулж байгаагүй болох нь тогтоогдож байх ба уг үйл баримтыг талуудын хэн алин нь үгүйсгээгүй.

9. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, ... нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, 15 дугаар зүйлийн 15.*******-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө., 15 дугаар зүйлийн 15.5-д Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно. гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Таван өргөө СӨХолбоо орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх бөгөөд хариуцагч ******* нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглах тухай хүсэлтээ Холбоонд илэрхийлж, Холбооны дүрэмд зааснаар сууц өмчлөгчдийн холбоотой бичгээр гэрээ байгуулан, засвар үйлчилгээтэй холбоотой ашиглалтын зардлыг төлснөөр дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх гэрээний дагуу үүснэ.

Гэвч хариуцагч нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны доод хонгилыг *******98 оноос хойш засвар үйлчилгээ хийж эзэмшиж ашиглаж ирсэн гэх боловч өдийг хүртэл уг хонгилийг эзэмшиж, ашиглах тухай гэрээг СӨХ-той бичгээр байгуулаагүй, засвар үйлчилгээтэй холбогдсон ашиглалтын зардлыг төлөөгүй болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч *******ыг Таван өргөө СӨХ-ны харъяа ******* дүгээр байрны ******* дүгээр орцны доод хонгилийг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэн, хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг хонгилыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 сарын 20-ны өдрийн 138/ШШ2023/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.******* дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.*******, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******, 1*******.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Г.УРТНАСАН