Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2023/00451

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын эд холбогдох,

Өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох  адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24 , ямаа 32, борлон 15, 2022 оны хаврын төл мал унага 3, тугал 2, хурга 24, ишиг 15, бүгд 27 295 000 төгрөгийн үнэ бүхий *******5 толгой малавтомашины үнээс 2 143 000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс 1 571 000 төгрөг,  

мөн хүү д ногдох хэсэг болох адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24 , ямаа 12, борлон 15,  2022 оны хаврын төл мөл болох унага 2, хурга 24, ишиг 15, бүгд 14 545 000 төгрөгийн үнэ бүхий 123 толгой малавтомашины үнээс 2 143 000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс 1 571 000 төгрөг, 7 690 000 төгрөгийн үнэ бүхий таван ханатай хуучны гэр,  модон авдар, зургийн хос жааз, хөлдөөгч, модон ор, телевизор, нарны зай, хөлдөөгчийн хамт, шүүгээ, мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар буюу нийт  59 814 000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Нэхэмжлэгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

           Хариуцагч *******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан өвлөгдөх хөрөнгөөс өөрт болон хүү д ногдох хэсэг болох нийт 59 814 000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3, 520.4, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 530 дугаар зүйлийн 530.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх заалтуудыг үндэслэн хууль ёсны өвлөгчид бид өвлүүлэгчийн бүх өвлөгдөх эд хөрөнгөөс оногдвол зохих өвийн эд хөрөнгөө хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.  

Бид эцэг, эхээс зургуулаа. Би айлын хамгийн бага хүүхэд. Дээрээ 3 эгч, 2 ахтай. Аавыг ын *******, ээжийг гийн гэдэг. Ээж маань 20******* оны 07 сарын 08-ны өдөр элэгний хорт хавдраар, аав минь 2021 оны 01 сарын 27-ны өдөр улаан хоолой, ходоодны хорт хавдраар өөд болсон. Өрхийн тэргүүн маань өөд болж, энэ өдрөөс хойш аав, ээжийнхээ удирдлага дор явж ирсэн улсууд задарч эхэлсэн. Үүнд би өөртөө ч, өрөөлд ч бурууг өгч байна. Хэн алинд нь алдаа оноо, дутагдал байгаа байх. Би төрсөн ахыгаа ааваас минь хойш ухаалаг зан гаргаж энэ өрх гэрийг задруулах биш нэгтгэж, хэдэн дүү нараа аваад явах байх гэж горьдож байсан. Гэтэл эсэргээрээ ах ******* нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор аавын өмчлөлийн 1010 толгой малыг өөрийн нэр дээр шилжүүлэн тоолуулсан байсан. Мөн 2022 оны 01 сарын 07-ны өдөр бусад 4 өвлөгч болох ах, эгч нар маань өв хүлээж авахаас татгалзах тухай хүсэлтээ гаргасан гэдэг. Энэ тухай мэдсэн даруйдаа миний бие ******* сумын Засаг даргад бичгээр гомдол гаргахад “...уг гомдол нь иргэний шүүхээр шийдэгдэх учир манайд хамааралгүй байна. 2021 оны улсын мал тооллогоор 4 дүгээр багийн малчин *******ийн суурьт 1031 толгой мал тоологдсон. Иргэн *******ийн төрсөн эцэг болох Б.******* нь 2021 оны 01 сарын 27-ны өдөр нас барж иргэний бүртгэлээс хасагдсан тул уг нэрэн дээр малын А данс гарах боломжгүй болно” гэсэн хариу өгсөн. Мөн Дорнод аймгийн нотариатчдын салбаруудад хандахад “малын А дансыг шилжүүлсэн асуудал үүсэж байгаа тул маргаантай гэж үзэж өвлөгдөх бусад эд хөрөнгөнд ч өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгөх боломжгүй байна. Маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдүүлэх нь зөв” гэсэн. Миний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хурцадмал байдалд хүргэе, ах дүү нараасаа тасаръя, хагаралдъя гэсэн санаа зорилго байгаагүй. Ямар ч хөндлөнгийн хүний эд хөрөнгөд шуналтаагүй. Хууль ёсоор бол би өвлөгч. Миний аав, ээж төрсөн 6 хүүхэдтэй. Төрсөн 6 хүүхдээс гадна миний хамгийн том хүү Ариунбуян 2006 оны 09 сарын 21-нд төрсөн. Төрөөд 3 сартайгаасаа эхлээд миний төрсөн аав, ээж буюу өвөө, эмээгийнхээ асран хамгаалалтад бүрэн байсан. Өвөөгөө амьсгал хураах хүртэл асрамжид нь байсан. Хүү г өвөө, эмээгийнхээ асрамжид байсан гэдгийг шүүхээр тогтоолгосон. Тиймээс хүү тай нийлээд хууль ёсны 7 өвлөгч байна гэж үзэж байна. Би төрсөн ээж нь учраас хүүхдийнхээ өмнөөс нэхэмжлэл гаргасан. 2020 оны малын А данс хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Үүнээс харахад 692 тооны таван хошуу мал тоологдсон. Үүн дээр нэмээд 3******* мал хээл авсан гэдгийг албан ёсоор бичүүлсэн. Иймд талийгаач аавын минь мал 2021 онд 1010 толгой маллагдаж байх тооцоололтой байгаа. Үүний дагуу би 1010 малаас нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ойлгомжтой байх үүднээс би өөрийн болон хүү гийн шаардлагыг тус тусад нь бичсэн. Адуу, үхэр, хонь, ямаа, төл малыг өвлөгч 7 хүнд хуваасан. Миний хувьд адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24, ямаа 32, борлон 15, нийт 25 035 000 төгрөгийн үнэ бүхий 141 толгой мал нэхэмжилсэн. Манай аав 70-40 ДОА улсын дугаартай приус-20 маркийн суудлын авто машинтай байсан. Энэ машиныг 2019 оны 11 сард шинээр авч байсан. Машиныг зах зээлийн хамгийн доод үнэ болох 15 000 000 төгрөгөөр тооцон 7 хүнд хувааж, өөрт ногдох 2 143 000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн 2021 оны ноолуурын үнэ 10 000 000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнэ 11 000 000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 1 571 000 төгрөг, 2022 оны төл мал болох унага 3, тугал 2, хурга 24, ишиг 15, нийт 2 260 000 төгрөгийн үнэ бүхий 44 толгой төл малыг тус тус нэхэмжилнэ. Миний хувьд бүгд 32 437 000 төгрөгийн үнэ бүхий *******5 толгой мал болон авто машины үнээс, 2021, 2022 оны ноолуурын үнээс ногдох хэсгээ тус тус нэхэмжилж байна.

Хүү гийн хувьд: 2021 оны 11 сарын 04-ний үед ******* ах намайг дуудаад “...хүүгийнхээ хуваарьт хөрөнгийг авах уу, эндээ байлгах уу, өөрсдөө мэд” гэсэн. Би хүүтэйгээ ярилцаад нэгэнт ам өрх тусдаа учир тусгаарлаж авах нь зөв гэсэн байр суурьтай хандаж, хоёр машинтай очиж малаа ачсан. Унагатай гүү 1, тугал, бяруу, үнээ нийлсэн 10 үхэр, 20 ямаа, 30 хонь, нийт 62 толгой хуваарьт малыг нь хүлээж авсан. Гэхдээ би нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа хуваарьт хөрөнгө гэж өгсөн 62 толгой малыг нь хасаж, үлдэгдлийг нь нэхэмжилсэн. Хүү гийн хувьд адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24, ямаа 12, борлон 15, нийт 12 835 000 төгрөгийн үнэ бүхий 82 толгой мал нэхэмжилнэ. Мөн автомашины ногдох хэсэг 2 143 000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1 571 000 төгрөг, мөн 2022 оны хаврын төл болох унага 2, хурга 24, ишиг 15, нийт 1 710 000 төгрөгийн үнэ бүхий 41 толгой малыг тус тус нэхэмжилсэн. Түүнчлэн хүү нь Иргэний хуульд заасны дагуу өвлөгчийг өөд болохоос өмнө 1 жил, түүнээс дээш хугацаанд хамт амьдарч байсан учир гэрийн эд хогшил, бусад зүйлийг нэхэмжлэх эрхтэй. Надад хүүгийнхээ өссөн төрсөн орчинг бүрдүүлэхээс өөр арга байхгүй байна. Тиймээс ч мөнгөн дүнгээсээ илүү 5 ханатай гэр, дагалдах бусад эд хогшил хамгаас илүү үнэ цэнэтэй. Хуучны 5 ханатай шалтай гэрээ 3 500 000 төгрөгөөр, модон авдар 280 000 төгрөгөөр, зургийн хос жааз 30 000 төгрөгөөр, хөлдөөгч 300 000 төгрөгөөр, модон ор 220 000 төгрөгөөр, телевизор *******0 000 төгрөгөөр, нарны зай хөлдөөгчийн хамт 1 100 000 төгрөгөөр, гал тогооны шүүгээ 80 000 төгрөгөөр, мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар 2 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 7 690 000 төгрөгийн үнэ бүхий гэр болон гэрийн эд хогшлыг нэхэмжилж байна. Хүү гийн хувьд нийт 27 377 000 төгрөгийн үнэ бүхий 123 толгой мал болон автомашины ногдох хэсэг, 2021, 2022 оны ноолуурын үнийн ногдох хэсэг, гэр, гэрийн эд хогшил зэргийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч бидний хувьд хариуцагч *******ээс нийт 59 814 000 төгрөгийн үнэ бүхий мал болон өвлөгдөх ёстой эд хөрөнгийг нэхэмжилж байна. Өвлөгч бидний хууль ёсны эрх ашиг бүхэлдээ зөрчигдөж, хохирч буй тул энэхүү хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

- ...Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар талийгаачийн 6 хүүхэд нь хууль ёсны өвлөгчид мөн. Дээр нь 7 дахь өвлөгч нь талийгаач Д., Б.******* нарын өсгөсөн, тэдний асрамжид байсан хүү юм. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/00650 дугаар шийдвэрээр хүү г өвөө Б.*******ын асрамжид байсан болохыг тогтоосон. ...Нэхэмжлэгч нь өв хүлээн авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан боловч маргаантай гэсэн шалтгаанаар бүгдэд нь өвлөх эрхийн гэрчилгээ бичигдээгүй байгаа. Дээрх 7 өвлөгч талийгаач Б.******* гуайн хөрөнгийг хуульд заасны дагуу тэнцүү хувааж авах эрхтэй. Хариуцагчийн хариу тайлбараас харахад “...аав приус-20 автомашинаа хүү од гэрээсэлж үлдээсэн” гэсэн байсан. Гэвч албан ёсны гэрээслэл огт байхгүй байна. Нэхэмжлэгч нь “...гэрээслэл, данс бүртгэл, дэвтэр нь байхгүй болчихсон, , бусад ах эгч нар гаргаж өгөхгүй байна...” гэж яриад байдаг. Тиймээс албан ёсоор улсын тоо бүртгэлд бүртгэгдсэн мал, автомашин, гэр, гэрийн эд хогшил, олох ёстой байсан орлого ашиг, төл, ноос ноолуурын үнэ зэргийг нэхэмжилсэн. Малын үнэлгээний тухайд *******ийн гаргасан үнэлгээн дээр хоёр тал аль аль нь маргаагүй. Зөвхөн өвлөх эрхтэй эсэх, малын тоон дээр маргадаг. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй мөртлөө одоо амьдарч байгаа байрын асуудлаар “аав, ээжийн минь хашаа байшинг хуйвалдан үгүй хийж байр авсан” гэх байдлаар маргаан үүсгээд байдаг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хөрөнгө гэдгээ нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа. Тиймээс ******* нь талийгаачийн үлдээсэн өв хөрөнгөөс өөрт болон хүүдээ ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

2. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Би энэ айлын том хүү, 1 эгч, 4 дүүтэй. Аав өнгөрөхөөсөө өмнө өөрөө захиж байсан ганц зүйл нь “аавынх нь мал дотор ах дүү, найз нөхөд, үр хүүхдийн минь мал байгаа. Тэрийг нь өгөөд, үлдсэнийг нь дүү нартайгаа эн тэнцүү хувааж аваарай” гэсэн. Үүний дагуу би айлын том хүү учраас энэ асуудалд оролцсон юм. Мөн манай хотонд бүх мал байсан учраас би малыг нь хуваарилж өгөхгүй бол болохгүй байсан. 2020 оны намраас аавын бие муудсан учраас би малчин аваад өөрийн 500 гаруй малаа тусад нь маллуулдаг байсан. Тэгээд үндсэндээ , , , аавын мал гээд нийт 1600, 1700 орчим малыг манай малчин хардаг байсан. Нэлээд хүнд жил болж олон мал үхэж үрэгдсэн.  Бид өөрсдөө мал дээрээ очиж чаддаггүй байсан учраас ганц хүнээр харуулчихаад “хороолоо, үрэгдүүллээ” гэж хэлж болохгүй шүү дээ.

Аав Б.******* нь хүнд өвчнөөр өвчилж байгаад 2021 оны 01 сарын 27-ны өдөр насан эцэслэсэн. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор аав Б.*******ын нэр дээр адуу 75, үхэр 41, хонь 350, ямаа 226, нийт 692 толгой мал тоологдсон байдаг. Энэ нийт малын тоон дотор ах дүү, найз нөхөд, үр хүүхдүүдийнх нь мал тоологдсон байсан. Адуу 75 толгой тоологдсоноос Д.нямын 14 адуу /гүү-4, унага-4, даага-3, шүдлэн-3/,  П.гийн  8 адуу /морь-2, гүү-2, даага-2, унага-2/, зээ болох Х. 6 адуу /гүү-2, даага-2, унага-2/, манай голомтод өссөн зээ гийн 1 гүү, Э. 2 адуу /гүү-1, унага-1/, малчин Б. 12 адуу /азарга-1, гүү-3, морь-1, шүдлэн-1, даага-3, унага-3/,  Ж.Хүрэлбаатарын 15 адуу /гүү-5, унага-5, даага-3, шүдлэн-2/, Б. 16 адуу /морь-3, гүү-3, шүдлэн-4, даага-3, унага-3/ тус тус байсан.

Аавын өөрийнх нь 11 адуу /азарга-1, гүү-2, морь-3, шүдлэн-1, даага-2, унага-2/ байсан. Үүнээс аав зээ Ч. 1 гүү, 1 унага бэлэглэсэн. Аав идшиндээ 1 адуу хэрэглэсэн. 1 даага нь зам дээр дайрагдаад үхсэн байсан. Би буяны ажилд хэрэглэх гэж 4 адуу зарсан. Буяны ажил өнгөрөөхөд 25 000 000-35 000 000 төгрөг гардаг. Аавын үлдсэн адуу нь Туг уулын сэтэртэй хар азарга 1, Баян уулын сэтэртэй 1 морь байдаг. Аав минь “сэтэртэй халзан морийг онголж тавиарай. Надаас хойш нар салхи л эдлэг” гэсэн учир онголж тавьсан байгаа. Ингээд аавын 3 сэтэртэй адуу л үлдсэн байдаг юм.    

Үхэр 41 толгой тоологдсоноос Х. 3 үхэр /үнээ-1, бяруу-1, тугал-1/,

Б. 8 үхэр /үнээ-3, тугал-3, бяруу-2/, Ж.Хүрэлбаатарын 7 үхэр /үнээ-3, тугал-3, бяруу-1/,  Б.доржийн 2 үхэр /үнээ-1, тугал-1/,  Б. 2 үхэр /үнээ-1, тугал-1/ байсан. гийн 7 үхрээс /үнээ-3, тугал-3, шүдлэн-1/ нэг бяруу зам дээр дайруулаад 6 үхэр үлдсэн. Аавын өөрийнх нь 11 үхэр байсан. Бод муутай болчихлоо гэдгээ өөрөө ч хэлдэг байсан. Хамт амьдарч байсан, сүүлийн жил гаруйн хугацаанд биднээс ч илүү асарч байсан эгчид 1 үнээ, Ч. 1 үнээ, 1 тугал өгсөн. Мөн захисан ёсоор нь том эгч болох Д.д хар эрээн үнээг тугалтай нь өгсөн. Д.д 1 үхэр, охин *******т 1 үхэр тус тус идшинд өгсөн. Аав өөрөө идшинд 2 үхэр, эмчилгээндээ 2 үхэр зарж хэрэглэсэн.

Хонь 350 толгой тоологдсоноос 42 хонь нь Б.х, 308 нь аавын хонь байсан. Үүнээс 50 хонийг малчны зээл дарах гэж борлуулсан. Ууцанд 1 хонь, буяны ажилд 2 хонь хэрэглэсэн. 25 төлөг хорогдсон байсан. Үлдсэн 230 толгой хониноос Д.д 30 хонь, Д.д 40 хонь, эгчид 10 хонь, Д. 30 хонь, од 30 хонь, д 10 төлөг, *******т 30 хонь тус тус өгч, ******* би өөрөө 50 хонь авсан. Үүнээс 30 хонийг эн тэнцүүхэн хуваана гэдгээрээ авсан. 20 хонь илүү авсан учир нь би аавдаа 2020 оны намар хадланг нь бэлдэж өгсөн юм. Тэгэхэд аав минь “миний хүү жилийн жилд 2000, 3000 нь шиддэг. Өөрөө 40, 50 сая төгрөгийн зээлтэй. Миний хүү хадлангийн техниктэй болох гээд зүтгэж яваа. Аавдаа бэлдэж өгсөн өвснийхөө оронд 20 төлөг аваарай” гэж хэлснийх нь дагуу авсан юм.

Ямаа 226 толгой тоологдсоноос Б.доржийн ******* ямаа, Б. 25 ямаа, аавын *******3 ямаа байсан. Үүнээс 33 ямааг малчны зээл дарах, эм тариа авахаар борлуулсан. 20 ямаа хорогдсон. Үлдсэн 130 толгой ямаанаас 2021 оны 10, 11 сард Д.д 20, *******эд 20, Д.д 20, Д. 20, од 20, *******т 20, д 10 ямаа тус тус хуваарилан өгсөн.

2021 оны 03 сарын 03-наас 05-ны өдрүүдэд 130 ямааг самнуулж, 40 кг ноолуур авсан. 40 кг ноолуурыг борлуулахад 6 000 000 төгрөг болсон. Ингээд ямаа самнуулсны хөлсөнд 910 000 төгрөг өгч, 4 300 000 төгрөгөөр 5 алтан ээмгийг  өөрийн төрсөн эгч, 3 эмэгтэй дүү, 1 бэр дүүдээ зориулж авсан. Мөн зээ дүү Баяржаргал “машин авахад мөнгө хэрэг болоод байна, зээлүүлээч” гэхэд нь “...20, 30 саяар машин авч байхад нь өвөөгийн чинь буянаас үлдсэн мөнгөнөөс би өөрөө дур мэдээд өгье” гээд 500 000 төгрөг өгч, надад өөрт 290 000 төгрөг үлдсэн.

...Аав минь биднийг 2021 оны 01 сарын *******, 19-нд дуудаж уулзсан нь үнэн. Түүнийг үгүй гэж бодоод байх шиг байна. Тэр үед ахын дүүгийн ганц хийж чаддаг ажил нь эгчтэй маргалдаад, аавын минь хөрөнгөөс авах гээд байна гэсэн зарга хийгээд л явсан. Сүүлийн 10 гаруй хоног аав чамтай уулзаж, учирлаж юм яриагүй учир нь энэ шүү дээ. Зарим нэг нь “уулзсан юм бол бичээд авахгүй яасан юм” гэж байх шиг байна. Өтгөс буурлаа өнгөрөх гэж байхад “та машинаа Болдод өгөх гэж байгаа бол энд гарын үсгээ зурчих” гээд байж байх уу. Эсвэл дуу хураагуур бариад зогсож байх уу. 01 сарын *******, 19-нд биднийг цуглуулж уулзахдаа “хүний 5, 10 мал байгаа, түүнийг нь өгөөрэй” гэж хэлж захисан юм.

...Мөн 5 ханатай гэр эд хогшлын хамт, приус-20 маркийн авто машины талаар ярьж байна. Аав бага хүүдээ “чи гэрийг минь энэ чигээр нь авч яваарай. Ах, дүү нар чинь голомт минь юм даа гээд ороод ирнэ. Тэр цагт тоос шороонд даруулчихгүй аятайхан аваад яваарай” гэж захиад өөрөө өгсөн учраас би оролцоогүй юм. Мөн приус-20 маркийн авто машиныхаа түлхүүрийг өөрөө 7 хоногийн өмнө од өгчихсөн байсан учраас би мөн л оролцоогүй. Харин малыг нь хуваасан. Мал гэдэг чинь 2, 2-оор үржээд явчихдаггүй юм. Байгалийн бэрхшээл, ган зуд, шуурга, түймэр гээд нэрвэгдэх зүйл ихтэй. ...Бид гаа манайд байдаггүй, манай хүн биш гэж хэлээгүй. Манай голомтын зээ мөн. д юм өгөхгүй гэж яриагүй. Гэрийн доторх эд хогшлоос өгнө. Харин хуульд гэрийг өгнө гэж заагаагүй байна. Мөн мөнгөн эмээл, хазаар гэж яриад байна. Тэр нь гэрийн доторх эд хогшилд ордоггүй. Үнэт эдлэл гэсэн ангилалтай явдаг. Намайг 1995 онд айл болоход минь аав өөрийн эмээл, хазаарыг надад өгсөн юм. Сүүлд би 1 500 000 төгрөгөөр хазаар авч нэмсэн. Ээж айл болж ирэхдээ авчирсан эмээл, хазаараа бага хүү од өгсөн байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. гийн хувьд мал нэхэх үндэслэл байхгүй. Хоёр нагац ахдаа баярлах хэрэгтэй. Зургаа байсан 2 нь үхсэн май гээд шидээгүй. Өсөөд 10 болсон гэж өгч явуулдаг ах, эгч нар өнөөдөр байна уу, үгүй юу. Намайг 1995 онд Амартуяатай гэрлэж, айл болоход энэ 5 ханатай гэрийг ээж, аав маань төхөөрч өгч, мөн надад эмээл, хазаар өгч айл болж гарч байсан түүхтэй. 2001 онд би өөрөө байшин савтай болоод аавынхаа голомтыг өөр хүнд зараад яахав гээд бүрэн тавилгатай нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу “миний аав, ээж хоёр гэртэй болтлоо барьж бай” гээд эргүүлээд аваачиж өгч байсан юм шүү. Хамт ачиж аваачиж байсан жолооч өнөөдөр амьд мэнд байгаа. Би гэрчтэй зүйл ярина. ...Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баталж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дорнод аймгийн нотариатчдын салбарт 2021.10.14, 2022.01.27-ны өдөр гаргасан *******ийн хүсэлтүүдийн хуулбар, 70-40 ДОА улсын дугаартай Prius маркийн тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, Б.*******ын нас барсны гэрчилгээний хуулбар, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021.10.13-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014.12.04-ний өдрийн 49 дугаар “Малын жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022.02.23-ны өдрийн 1/88 тоот албан бичиг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, *******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, *******ийн төрөл садангийн лавлагаа, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021.10.13-ны өдрийн 27, 26 тоот албан бичгүүд,  *******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Д.ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022.02.*******-ны өдрийн тодорхойлолтууд, гийн төрсний гэрчилгээний хуулбар, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/00650 дугаар шийдвэр, “Төрийн банк” ХХК-ийн Дорнод салбарын захиралд 2021.02.09-ний өдөр *******ийн гаргасан өргөдлийн хуулбар, 20*******.03.28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 20*******.03.28-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, 20*******.03.28-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2019.03.13-ны өдрийн “Хас банк”-ны зарлагын маягт, Иргэн Б.Оюунзулын 2022.07.06-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, ын Төрийн банк дахь 2021.01.15-ны өдрийн орлогын мэдүүлэг, картын дугтуй, Б.*******ын Төрийн банк дахь дансны хуулга, “Долоодой” сургуулийн сургалтын менежер, анги удирдсан багш нараас 2023.01.11-ний өдөр гаргасан гийн зан чанарын тодорхойлолт, Нэгдсэн хариу тайлбар, 2023.03.21-ний өдрийн Өв хүлээн авах хүсэлт, Б.*******ын Сум дундын 10 дугаар шүүхэд гаргасан тайлбар, Б.*******ын Сум дундын 10 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэн М.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтууд (хх 1-р хавтасны 7-27, 213-219 тал, 2-р хавтасны 60-79, 150-162, 168-*******3)-ыг,

хариуцагч талаас 2022.05.24, 2022.12.21-ний өдөр бичгээр гаргасан тайлбарууд, Б.*******ын нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022.01.*******-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар, Б.*******ын Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Газар эзэмших эрхийн 0060001, 0060002 дугаар гэрчилгээнүүдийн хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 03 сарын 02-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 28 дугаар захирамж, түүний хавсралт, газрын кадастарын зургийн хуулбар зэрэг баримтууд (хх 1-р хавтасны 38-54, 225 тал)-ыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн зүгээс талуудын хүсэлтээр , П.ням, Д., Б.дорж, , , , Д., , , П. нарыг гэрчээр асуух, “ХААН банк” ХХК болон “Төрийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Голомт банк” ХХК-ийн Дорнод салбарууд, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар, тус сумын 4 дүгээр багийн Засаг дарга, “ ” ХХК, Монголын нотариатчдын танхим зэрэг газруудаас нотлох баримт гаргуулах, 223 толгой мал битүүмжлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зэрэг ажиллагааг явуулсан болно. (хх 1-р хавтасны 84-87, 97-98, 100-103, 107-174, *******6-204, 211, 227-229 тал, 2-р хавтасны 32-59, 80-84, 89-95, 100-143, 146-147, 163-166 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан  “Адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24 , ямаа 32, борлон 15, нийт 25 035 000 төгрөгийн үнэ бүхий 141 толгой мал, автомашины ногдох хэсэг 2 143 000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1 571 000 төгрөг, мөн өвлөгч гийн өвлөх эд хөрөнгө адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24 , ямаа 12, борлон 15, нийт 12 835 000 төгрөгийн үнэ бүхий 82 толгой мал, автомашины ногдох хэсэг 2 143 000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1 571 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. /1 хавтас 1-5, 66-67 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь 2022 оны хаврын төл мал болох унага 3, тугал 2, хурга 24, ишиг 15, нийт 2 260 000 төгрөгийн үнэ бүхий 44 толгой мал гаргуулах, мөн өвлөгч д ногдох хөрөнгө болох 2022 оны хаврын төл мөл болох унага 2, хурга 24, ишиг 15, нийт 1 710 000 төгрөгийн үнэ бүхий 41 толгой малтаван ханатай хуучны гэр,  модон авдар, зургийн хос жааз, хөлдөөгч, модон ор, телевизор, нарны зай, хөлдөөгчийн хамт, шүүгээ, мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар тус тус гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ. /1 хавтас 68-69 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч нь нийт өвлөгдөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох  адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24 , ямаа 32, борлон 15, 2022 оны хаврын төл мал унага 3, тугал 2, хурга 24, ишиг 15, бүгд 27 295 000 төгрөгийн үнэ бүхий *******5 толгой малавтомашины үнээс 2 143 000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс 1 571 000 төгрөг

мөн хүү д ногдох хэсэг болох адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24 , ямаа 12, борлон 15,  2022 оны хаврын төл мөл болох унага 2, хурга 24, ишиг 15, бүгд 14 545 000 төгрөгийн үнэ бүхий 123 толгой малавтомашины үнээс 2 143 000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс 1 571 000 төгрөгтаван ханатай хуучны гэр,  модон авдар, зургийн хос жааз, хөлдөөгч, модон ор, телевизор, нарны зай, хөлдөөгчийн хамт, шүүгээ, мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар буюу бүгд 59 814 000 төгрөгийн хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

Хариуцагч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д ...зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх...эрхтэй талаар заасан.

Иймд нэхэмжлэгч ******* нь 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү г төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 Шүүх нэхэмжлэлээс 21 274 286 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 38 539 714 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3, 520.4, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 530 дугаар зүйлийн 530.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх заалтуудыг үндэслэн хууль ёсны өвлөгчид бид өвлүүлэгчийн бүх өвлөгдөх эд хөрөнгөөс оногдвол зохих эд хөрөнгөө хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

Аавыг ын *******, ээжийг гийн гэдэг. Ээж маань 20******* оны 07 дугаар сарын 08-ны өдөр элэгний хорт хавдраар, аав минь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улаан хоолой, ходоодны хорт хавдраар өөд болсон. Миний аав, ээж төрсөн 6 хүүхэдтэй. Миний том хүү Ариунбуян 2006 оны 09 дүгээр сарын 21-нд төрсөн. Төрөөд 3 сартайгаасаа эхлээд миний аав, ээж буюу өвөө, эмээгийнхээ асран хамгаалалтад бүрэн байсан. Өвөөгөө амьсгал хураах хүртэл асрамжид нь байсан. Хүү г өвөө, эмээгийнхээ асрамжид байсан гэдгийг нь шүүхээр тогтоолгосон учир тай нийлээд хууль ёсны 7 өвлөгч байна гэж үзэж байна. Миний бие төрсөн ээж нь учраас хүүхдийнхээ өмнөөс нэхэмжлэл гаргасан.

Өвлөгдөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээ дараах байдлаар нэхэмжилж байна. 

- Ах ******* нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор аавын өмчлөлийн 1010 толгой малыг өөрийн нэр дээр шилжүүлэн тоолуулсан байсан. ...Аав *******ын нэр дээр 2020 онд 692 толгой мал тоологдсон байсан. Үүн дээр нэмээд 3******* толгой хээлтэгч мал тоологдсон гэдгийг албан ёсоор бичүүлсэн. 2020 оны малын А данс хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Иймд талийгаач аавын мал 2021 онд 1010 толгой мал маллагдаж байх тооцоололтой байна. Адуу, үхэр, хонь, ямаа, төл малыг өвлөгч 7 хүнд хуваасан. Иймд адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24 , ямаа 32, борлон 15, 2022 оны хаврын төл мал унага 3, тугал 2, хурга 24, ишиг 15, бүгд 27 295 000 төгрөгийн үнэ бүхий *******5 толгой мал нэхэмжилнэ.  

Манай аав 70-40 ДОА улсын дугаартай приус-20 маркийн суудлын автомашинтай. Уг машиныг 2019 оны 11 сард шинээр худалдаж авсан. Энэ машины зах зээлийн хамгийн доод үнэ болох 15 000 000 төгрөгөөр тооцон 7 хүнд хувааж өөрт ногдох 2 143 000 төгрөгийг, 2021 оны ноолуурын үнэ 10 000 000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнэ 11 000 000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 1 571 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хүү гийн хувьд: - Ах ******* нь 2021 оны 11 сард хүү гийн хуваарьт хөрөнгө гэж унагатай гүү 1, тугал, бяруу, үнээ нийлсэн 10 үхэр, 20 ямаа, 30 хонь, нийт 62 толгой малыг хүлээлгэн өгсөн. Дээрх 62 толгой малыг нь хасаж, үлдэгдлийг нь нэхэмжилсэн. Одоо адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24 , ямаа 12, борлон 15,  2022 оны хаврын төл мөл болох унага 2, хурга 24, ишиг 15, бүгд 14 545 000 төгрөгийн үнэ бүхий 123 толгой мал нэхэмжилнэ.

Мөн хүүд ногдох хэсэг буюу автомашины үнээс 2 143 000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс 1 571 000 төгрөг нэхнэ.

 Хүү нь Иргэний хуульд заасны дагуу өвлөгчийг өөд болохоос өмнө 1 жил, түүнээс дээш хугацаанд хамт амьдарч байсан учир гэр, гэрийн эд хогшил, бусад зүйлийг нэхэмжлэх эрхтэй. Хуучны 5 ханатай шалтай гэрээ 3 500 000 төгрөгөөр, модон авдар 280 000 төгрөгөөр, зургийн хос жааз 30 000 төгрөгөөр, хөлдөөгч 300 000 төгрөгөөр, модон ор 220 000 төгрөгөөр, телевизор *******0 000 төгрөгөөр, нарны зай хөлдөөгчийн хамт 1 100 000 төгрөгөөр, гал тогооны шүүгээ 80 000 төгрөгөөр, мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар 2 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 7 690 000 төгрөгийн үнэ бүхий гэр болон гэрийн эд хогшлыг нэхэмжилж байна.

Хариуцагч *******ээс нийт 59 814 000 төгрөгийн үнэ бүхий мал болон эд хөрөнгийг нэхэмжилсэн.

3. Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би энэ айлын том хүү, 1 эгч, 4 дүүтэй. Аав өнгөрөхөөсөө өмнө өөрөө захиж байсан ганц зүйл нь “аавынх нь мал дотор ах дүү, найз нөхөд, үр хүүхдийн минь мал байгаа. Тэрийг нь өгөөд, үлдсэнийг нь дүү нартайгаа эн тэнцүү хувааж аваарай” гэсэн. Үүний дагуу би айлын том хүү учраас энэ асуудалд оролцсон юм. ...2020 оны намраас аавын бие муудсан учраас би малчин аваад өөрийн 500 гаруй малаа тусад нь маллуулдаг байсан. Тэгээд үндсэндээ , , аавын, манай мал гээд нийт 1600, 1700 орчим малыг манай малчин хардаг байсан. Нэлээд хүнд жил болж олон мал үхэж үрэгдсэн...  

...Аав Б.******* нь хүнд өвчнөөр өвчилж байгаад 2021 оны 01 сарын 27-ны өдөр насан эцэслэсэн. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор аав Б.*******ын нэр дээр адуу 75, үхэр 41, хонь 350, ямаа 226, нийт 692 толгой мал тоологдсон байдаг. Адуу 75 толгой тоологдсоноос Д.нямын 14 адуу, П.гийн 8 адуу, Х. 6 адуу, гийн 1 гүү, Э. 2 адуу, малчин Б. 12 адуу, Ж.Хүрэлбаатарын 15 адуу, Б. 16 адуу байсан. Аавын өөрийнх нь 11 адуу байснаас зээ Ч. 1 гүү, 1 унага бэлэглэсэн. Аав идшиндээ 1 адуу хэрэглэсэн. 1 даага нь зам дээр дайрагдаад үхсэн байсан. Би буяны ажилд хэрэглэх гэж 4 адуу зарсан. Аавын үлдсэн адуу нь Туг уулын сэтэртэй хар азарга 1, Баян уулын сэтэртэй 1 морь байдаг. Аав минь “сэтэртэй халзан морийг онголж тавиарай. Надаас хойш нар салхи л эдлэг” гэсэн учир онголж тавьсан байгаа. Ингээд аавын 3 сэтэртэй адуу л үлдсэн байдаг.  Үхэр 41 толгой тоологдсоноос Х. 3 үхэр, Б. 8 үхэр, Ж.Хүрэлбаатарын 7 үхэр,  Б.доржийн 2 үхэр,  Б. 2 үхэр байсан. гийн 7 үхрээс нэг бяруу нь зам дээр дайруулаад 6 үхэр үлдсэн. Аавын өөрийнх нь 11 үхэр байсан. Хамт амьдарч байсан, сүүлийн жил гаруйн хугацаанд биднээс ч илүү асарч байсан эгчид 1 үнээ, Ч. 1 үнээ, 1 тугал өгсөн. Мөн захисан ёсоор нь том эгч болох Д.д хар эрээн үнээг тугалтай нь өгсөн. Д., ******* нарт 1, 1 үхэр идшинд өгсөн. Аав өөрөө идшинд 2 үхэр, эмчилгээндээ 2 үхэр зарж хэрэглэсэн. ...Хонь 350 толгой тоологдсоноос 42 хонь нь Б.х, 308 нь аавын хонь байсан. Үүнээс 50 хонийг малчны зээл дарах гэж борлуулсан. Ууцанд 1 хонь, буяны ажилд 2 хонь хэрэглэсэн. 25 төлөг хорогдсон байсан. Үлдсэн 230 толгой хониноос Д.д 30 хонь, Д.д 40 хонь, эгчид 10 хонь, Д. 30 хонь, од 30 хонь, д 10 төлөг, *******т 30 хонь тус тус өгч, ******* би өөрөө 50 хонь авсан. ...Ямаа 226 толгой тоологдсоноос Б.доржийн ******* ямаа, Б. 25 ямаа, аавын *******3 ямаа байсан. Үүнээс 33 ямааг малчны зээл дарах, эм тариа авахаар борлуулсан. 20 ямаа хорогдсон. Үлдсэн 130 толгой ямаанаас 2021 оны 10, 11 сард Д.д 20, *******эд 20, Д.д 20, Д. 20, од 20, *******т 20, д 10 ямаа тус тус хуваарилан өгсөн.

...2021 оны 03 сарын 03-наас 05-ны өдрүүдэд 130 ямааг самнуулж, 40 кг ноолуур авсан. 40 кг ноолуурыг борлуулахад 6 000 000 төгрөг болсон. Ингээд ямаа самнуулсны хөлсөнд 910 000 төгрөг өгч, 4 300 000 төгрөгөөр 5 алтан ээмгийг  өөрийн төрсөн эгч, 3 эмэгтэй дүү, 1 бэр дүүдээ зориулж авсан. Мөн зээ дүү Баяржаргалд машин авахад нь 500 000 төгрөг өгч, надад өөрт 290 000 төгрөг үлдсэн.

... Аав бага хүүдээ “чи гэрийг минь энэ чигээр нь авч яваарай. Ах, дүү нар чинь голомт минь юм даа гээд ороод ирнэ. Тэр цагт тоос шороонд даруулчихгүй аятайхан аваад яваарай” гэж захиад өөрөө өгсөн учраас би оролцоогүй юм. Мөн приус-20 маркийн автомашиныхаа түлхүүрийг өөрөө 7 хоногийн өмнө од өгчихсөн байсан учраас би мөн л оролцоогүй. Харин малыг нь хуваасан. Мал гэдэг чинь 2, 2-оор үржээд явчихдаггүй юм. Байгалийн бэрхшээл, ган зуд, шуурга, түймэр гээд нэрвэгдэх зүйл ихтэй. ...Бид гаа манайд байдаггүй, манай хүн биш гэж хэлээгүй. Манай голомтын зээ мөн. д юм өгөхгүй гэж яриагүй. Гэрийн доторх эд хогшлоос өгнө. Харин хуульд гэрийг өгнө гэж заагаагүй байна. Мөн мөнгөн эмээл, хазаар гэж яриад байна. Тэр нь гэрийн доторх эд хогшилд ордоггүй. Үнэт эдлэл гэсэн ангилалтай явдаг. Намайг 1995 онд айл болоход минь аав өөрийн эмээл, хазаарыг надад өгсөн юм. Сүүлд би 1 500 000 төгрөгөөр хазаар авч нэмсэн. Ээж айл болж ирэхдээ авчирсан эмээл, хазаараа бага хүү од өгсөн байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

-  Зохигчдын төрсөн эцэг ын ******* нь 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан байна.

- Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар Б.*******ын нэр дээр Prius маркийн 7040 ДоА улсын дугаартай автомашин бүртгэлтэй байна.

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогоор Б.******* нь 692 толгой мал, 2021 оны тооллогоор ******* нь 1010 толгой мал тус тус тоолуулжээ.

- Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч ******* болон түүний хүү д 2 адуу, 10 үхэр, 30 хонь, 20 ямаа буюу нийт 62 толгой мал өгсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.   

5.  Нэхэмжлэгч ******* нь “өвлүүлэгчийн эд хөрөнгийг түүний төрсөн 6 хүүхэд, өвлүүлэгчийг нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан нар хууль ёсны дагуу өвлөх эрхтэй, ...1010 толгой малыг хууль ёсны 7 өвлөгчид хуваарилах ёстой...” гэж тайлбарладаг бол хариуцагч ******* нь  “...*******ийн хүү нь хууль ёсны өвлөгчид хамаарахгүй, өвлүүлэгчийн 6 хүүхэд нь хууль ёсны өвлөгч болно, ...эцэг Б.******* нь 2020 онд 692 толгой мал тоолуулснаас бусдын тавиул малыг өгөөд үлдсэн малаа ах дүү нараараа хувааж авсан, *******ээс бусад өвлөгч нарын хувьд өв хөрөнгийн талаар маргаан байхгүй...” гэж маргадаг.

6.  ын ******* нь 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан байх бөгөөд энэ өдрөөс өв нээгдсэн байна.

Хариуцагч ******* нь эцэг Б.*******ын захиасын дагуу таван ханатай гэр, гэрийн эд хогшил, автомашиныг дүү од өгсөн, мөн бусад хүмүүсийн тавиул малыг өгөөд, үлдсэн малаа ах дүү нараараа хуваан авсан, ямар нэгэн маргаан гараагүй гэж тайлбарлаж байгаа боловч өвлүүлэгч гэрээслэл үлдээсэн гэдгийг баримтаар нотолж чадаагүй болно.  

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй бөгөөд дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Б.*******ын өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

Өвлүүлэгч Б.*******ын төрсөн 6 хүүхэд Д., *******, Д., , , ******* нарыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох талаар талууд маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн төрсөн хүүхэд г хууль ёсны өвлөгч мөн эсэх талаар маргадаг.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/00650 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******ийн насанд хүрээгүй хүү Ариунбуянг 2007 оны 2 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл өвөө ******* овогт ын *******ын асрамжид амьдарч байсан болохыг тогтоосон байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-д “...өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө” гэж заасан.

Иймд 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү г хуульд заасны дагуу хууль ёсны өвлөгч гэж тооцох тул өвлүүлэгч Б.*******ын эд хөрөнгийг хууль ёсны 7 өвлөгч адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасны дагуу өвлөгч ******* нь өв хүлээн авах хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 14, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрүүдэд нотариатад гаргасан болох нь нотлогдож байна.   

А. Нэхэмжлэгч ******* нь өвлөгдөх нийт эд хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох  адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24 , ямаа 32, борлон 15, 2022 оны хаврын төл мал унага 3, тугал 2, хурга 24, ишиг 15, бүгд 27 295 000 төгрөгийн үнэ бүхий *******5 толгой малмөн хүү д ногдох хэсэг болох адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24 , ямаа 12, борлон 15,  2022 оны хаврын төл мөл болох унага 2, хурга 24, ишиг 15, бүгд 14 545 000 төгрөгийн үнэ бүхий 123 толгой мал нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь дээрх малыг нэхэмжлэх болсон үндэслэлээ “...ах ******* нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор аавын өмчлөлийн 1010 толгой малыг өөрийн нэр дээр шилжүүлэн тоолуулсан байсан. ...Аав *******ын нэр дээр 2020 онд 692 толгой мал тоологдсон. Үүн дээр нэмээд 3******* толгой хээлтэгч мал тоологдсон гэдгийг албан ёсоор бичүүлсэн. 2021 онд 1010 толгой мал маллагдаж байх тооцоололтой байгаа учраас хууль ёсны өвлөгч 7 хүнд хуваасан...” гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргадаг.

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогоор  Б.******* нь нийт 692 толгой мал, 2021 оны тооллогоор ******* нь 1010 толгой мал тус тус тоолуулжээ. 

*******ийн нэр дээр тоологдсон 2021 оны мал тооллогоос үзэхэд оны эхэнд тоологдсон малын тоо 100, шилжиж ирсэн малын тоо 615, бэлэн тоологдсон төл 295 гэсэн байна. Мөн Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтонд Б.******* нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 3******* толгой хээлтэгч мал тоолуулсан гэж бичсэн байна.

            Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл өвлүүлэгч өөрөө байхдаа 692 толгой мал тоолуулсан байх бөгөөд түүнийг нас барсанаас хойш 2021, 2022 онуудад хэдэн мал төллөсөн, хэдэн толгой мал бусдад шилжсэн, бэлэглэсэн, хүнсэнд хэрэглэсэн, худалдаж борлуулсан, үхэж хорогдсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ийн нэр дээр тоологдсон бүх малыг өвлүүлэгч Б.*******ын мал байсан гэж үзэх боломжгүй юм. Иймд өвлөгдөх малын тоог 692 толгой байсан гэж үзэх нь зүйтэй байна.

            Хариуцагч нь дээрх 692 толгой малд Д.нямын 14 адуу, П.гийн 8 адуу, Х. 6 адуу, 3 үхэр,  гийн 1 гүү, 6 үхэр, Э. 2 адуу, Б. 12 адуу, 2 үхэр, 42 хонь, 25 ямаа, Ж.Хүрэлбаатарын 15 адуу, 7 үхэр, Б. 16 адуу, 8 үхэр, Б.доржийн 2 үхэр, ******* ямаа тус тус тоологдсон гэж тайлбарлаж байгаа боловч дээрх  иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр баримтаар бусдын тавиул мал байсан болох нь тогтоогдохгүй байна. Иймд дээрх малыг хасаж тооцох үндэслэлгүй юм.

             Б.*******ын нэр дээр тоологдсон 2020 оны малын тооллогын баримтыг үндэслэн өвлөгчид ногдох хэсгийг тогтоосон болно. Мөн талууд малын үнэлгээний талаар маргаагүй тул Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Малын жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай” үнэлгээг баримталсан.  Үүнд: 

            -75 адуу буюу хээлтүүлэгч 2, энэ жилийн төл 15, өнгөрсөн жилийн төл 20, 2 настай адуу 9, 4 настай адуу 29 тус тус тоологдсоныг хууль ёсны 7 өвлөгчид хуваахад *******т энэ жилийн төл 2 /400 000 төгрөг/, өнгөрсөн жилийн төл 3 /1 200 000 төгрөг/,  2 настай адуу 1 /500 000 төгрөг/, 4 настай адуу 4 /3 200 000 төгрөг/ буюу нийт 5 300 000 төгрөгийн үнэ бүхий 10 адуу,    өвлөгч д өгсөн 1 гүү, 1 унагыг хасч тооцоод энэ жилийн төл 1 /200 000 төгрөг/, өнгөрсөн жилийн төл 3 /1 200 000 төгрөг/,  2 настай адуу 1 /500 000 төгрөг/, 4 настай адуу 3 /2 400 000 төгрөг/ буюу нийт 4 300 000 төгрөгийн үнэ бүхий 8 адуу,

            - 350 хонь буюу хээлтүүлэгч 3, энэ жилийн төл 143, өнгөрсөн жилийн төл 74, 2 настай хонь 130 тус тус тоологдсоноос *******т өгсөн 30 хонийг хасч, энэ жилийн төл 20 /1 000 000 төгрөг/,  д энэ жилийн төл 20 /1 000 000 төгрөг, өнгөрсөн жилийн төл 11 /1 210 000 төгрөг/ , 2 настай хонь 19 /3 420 000 төгрөг/ буюу 5 630 000 төгрөгийн үнэ бүхий 50 хонь,

            -226 ямаа буюу хээлтүүлэгч 3, энэ жилийн төл 51, өнгөрсөн жилийн төл 60, 2 настай ямаа 112 тус тус тоологдсоноос  *******т өгсөн 20 ямааг хасч, энэ жилийн төл 7 /245 000 төгрөг/, өнгөрсөн жилийн төл 5 /250 000 төгрөг/ буюу 495 000 төгрөгийн үнэ бүхий 12 ямаа,   д энэ жилийн төл 7 /245 000 төгрөг/, өнгөрсөн жилийн төл 9 /450 000 төгрөг/, 2 настай ямаа 16 /2 400 000 төгрөг/ буюу 3 095 000  төгрөгийн үнэ бүхий 32 ямаа тус тус ногдож байна.

            Харин 41 үхэр буюу энэ жилийн төл 15, өнгөрсөн жилийн төл 8, 2 настай үхэр 2,  3 настай үхэр 16 тоологдсоноос хууль ёсны 7 өвлөгчид хуваахад *******т энэ жилийн төл 2, өнгөрсөн жилийн төл 1, 3 настай үхэр 2 буюу нийт 5 үхэр, д энэ жилийн төл 2, өнгөрсөн жилийн төл 1, 3 настай үхэр 2 буюу нийт 5 үхэр тус тус ногдох боловч хариуцагч 10 үхрийг нэхэмжлэгчид төлсөн байна.

Б. Нэхэмжлэгч нь өвлүүлэгч Б.*******ын нэр дээр бүртгэлтэй 70-40 ДоА улсын дугаартай Prius-20 маркийн суудлын автомашиныг 15 000 000 төгрөгөөр үнэлэн өвлөгч бүрт ногдох хэсэг 2 413 000 төгрөг нэхэмжилсэн.

Мөн гийн өвлөвөл зохих хөрөнгө  болох хуучны 5 ханатай шалтай гэрийг 3 500 000 төгрөгөөр, модон авдарыг 280 000 төгрөгөөр, зургийн хос жаазыг 30 000 төгрөгөөр, хөлдөөгчийг 300 000 төгрөгөөр, модон орыг 220 000 төгрөгөөр, телевизорыг *******0 000 төгрөгөөр, нарны зай хөлдөөгчийн хамт 1 100 000 төгрөгөөр, гал тогооны шүүгээг 80 000 төгрөгөөр, мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаарыг 2 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 7 690 000 төгрөгийн үнэ бүхий гэр болон гэрийн эд хогшлыг нэхэмжилжээ.

Дээрх гэр, гэрийн эд хогшил, 70-40 ДоА улсын дугаартай Prius-20 маркийн суудлын автомашин нь гэрч ын эзэмшил, ашиглалтад байгаа болох нь хариуцагчийн тайлбар, гэрч , Д., Д., нарын мэдүүлгээр батлагдаж байх тул дээрх хөрөнгийг хариуцагч *******ээс шаардах эрхгүй юм. Мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаарыг 1995 онд *******ийг хуримаа хийж гэр бүл болоход эцэг Б.******* нь бэлэглэсэн, мөн эх Д. нь өөрийн мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаарыг од өгсөн талаар гэрч , Д., Д., нар мэдүүлсэн байх бөгөөд уг мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар нь өвлүүлэгчийн эд хөрөнгө байсан гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй болно.

В. 2021 оны ноолуурын үнэ 10 000 000 төгрөгөөс өөрт болон д ногдох хэсэг тус бүр 1 428 000 төгрөг, 2022 оны ноолуурын үнэ 11 000 000 төгрөгөөс өөрт болон д ногдох хэсэг тус бүр 1 571 000 төгрөгийг нэхэмжилсэн.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2021 онд 10 000 000 төгрөгийн, 2022 онд 11 000 000 төгрөгийн ноолуур худалдсан болох нь нотлогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах боломжгүй юм. Харин хариуцагч *******ийн тайлбар, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн 2011 оны ноолуурын үнэ 6 000 000 төгрөгөөс ажлын хөлс 910 000 төгрөгийг хасч, үлдэх 5 090 000 төгрөгийг 7 өвлөгчид хуваахад 727 143 төгрөг ногдож байна. Дээрх ноолуурын үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******, нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455 910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 144 320 төгрөгийг *******ээс гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 264 321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШЗ2022/01680 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух *******ийн нэр дээр 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор тоологдсон 1010 толгой малаас *******т ногдох хэсэг болох адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24 , ямаа 32, борлон 15, нийт 25 035 000 төгрөгийн үнэ бүхий 141 толгой мал, хүү д ногдох хэсэг болох адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24 , ямаа 12, борлон 15, нийт 12 835 000 төгрөгийн үнэ бүхий 82 толгой мал, нийт 223 толгой малыг битүүмжлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.3, 532 дугаар зүйлийн

532.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 2020 оны мал тооллогын баримтыг үндэслэн энэ жилийн төл 2, өнгөрсөн жилийн төл 3,  2 настай адуу 1, 4 настай адуу 4 буюу нийт 5 300 000 төгрөгийн үнэ бүхий 10 адуу,  энэ жилийн төл 20 буюу 1 000 000 төгрөгийн үнэ бүхий хонь, энэ жилийн төл 7, өнгөрсөн жилийн төл 5 буюу 495 000 төгрөгийн үнэ бүхий 12 ямаа болон ноолуурын үнийн ногдох хэсэг 727 143 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т, мөн д ногдох хэсэг  энэ жилийн төл 1, өнгөрсөн жилийн төл 3,  2 настай адуу 1, 4 настай адуу 3 буюу нийт 4 300 000 төгрөгийн үнэ бүхий 8 адуу, энэ жилийн төл 20, өнгөрсөн жилийн төл 11, 2 настай хонь 19 буюу 5 630 000 төгрөгийн үнэ бүхий 50 хонь, энэ жилийн төл 7, өнгөрсөн жилийн төл 9, 2 настай ямаа 16 буюу 3 095 000  төгрөгийн үнэ бүхий 32 ямаа болон 2021 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 727 143 төгрөгийг тус тус гаргуулан хууль ёсны төлөөлөгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38 539 714 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455 910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, дутуу төлсөн 144 320 төгрөгийг *******ээс гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 264 321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШЗ2022/01680 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ