Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 226

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч Ч.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамба овогт Чимэд-Очирын Мөнхжаргалд холбогдох 1710002070010 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг, “Өвөрзүлт” гэх газарт оршин суух, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Дамба овогт Чимэд-Очирын Мөнхжаргал /РД: ГО98031613/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Мөнхжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэт байрлах “Анама” хотхоны 82-0 тоотод оршин суух Б.Лхагвасүрэнгийн байшингийн подвалын цонхыг хагалан орж, 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг нөүтбүүк, алтан ээмэг, бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, Самсунг эс-4, маркийн гар утас, цэнэглэгч, зай хураагуур, гар утасны батерей, утасны зүүлт, үүрдэг цүнх, 20.000 төгрөг 2 ширхэг, америк доллар 2-тын дэвсгэртээр 3 ширхэг, 1000 вон 1 ширхэг, 1000 иен 1 ширхэг, 10.000 хонконг доллар 2 ширхэг зэргийг хулгайлж,  нийт 25.500.062 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ч.Мөнхжаргал: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Б. Лхагвасүрэнгийн: “....Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анома” хотхоны 82-0 тоотод амьдардаг юм. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим манай зээ охин болон ой 7 сартай хүүхэд наршаад бие нь өвдөөд байхаар нь гэрт нь хүргэж өгөхөөр Нархан хотхон руу яваад тэндээ  хүргэнийхээ гэрт хоносон. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 9 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд хамаг эд зүйлийг онгичсон, хулгай орсон байдалтай байсан. Доод В1 давхарын өрөөний жижиг цонхыг хагалсан байсан. ...мэдэж байгаагаар сейф дотор байсан их гарын мөнгөн аяга 2 ширхэг, бас 6 ширхэг мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 8 ширхэг, 14 инчийн нөтбүүк, 14 инчийн нөтбүүк, алтан ээмэг, бөгж зүүлт, мөнгөн бүс, хөөрөг 1 ширхэг, S4 маркийн гар утас, повер банк, Америк, хонконг доллар, иень, монгол мөнгөн дэвсгэрт алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-317/055 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-ийн 51-58 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-33 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Мөнхжаргалаас хулгайлсан гэх эд зүйлүүдийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болон эд мөрийн баримтаар тооцсон баримтууд гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч Ч.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 07дугаар сарын 29-30-нд шилжих шөнө буюу 1 цагийн үед Хан-уул дүүрэг дэх Зайсангийн орчим ганцаараа явж байгаад нэг хотхон руу орсон. Хашааг нь давж орсон. Хашаа давж ороход ямар нэг хүн харагдахгүй байсан. Тэгсэн шар өнгийн 2 давхар хувийн амины орон сууц харагдахаар нь тойрч харж байгаад подвалных нь нэг цонхыг хагалж дотогш орсон. Зочных нь ширээн дээр байсан хар өнгийн нөтбүүк байхаар нь өөрийн цүнхэнд хийсэн. Хажуухан талд нь самсунг S3 маркийн утас байхаар нь хулгайлж авсан. Хүүхдийн өрөөний ширээн дээр бас нөтбүүк байхаар нь авсан... Жижиг шүүгээ байхаар нь онгойлгож үзэхэд түлхүүр байсан түлхүүрийг нь сейфенд хийж үзэхэд таарсан. Сейфен дотор 16 ширхэг мөнгөн аяга, 20.000 төгрөг монгол мөнгө, алтан ээмэг, кулонтой гинж, алтан бөгж, америк доллар, гонконгийн мөнгөн тэмдэгт гээд гадаад улсын валютууд байхаар нь бүгдийг нь багцалж авсан.  Тэр айлын нэг өрөөнд бор өнгийн цүнх байхаар уг цүнхэнд хулгайлсан эд зүйлээ хийсэн. Өрөөнүүдийн тавиурыг үзэж явтал ягаан өнгийн толгойтой хөөрөг,эрэгтэй хүний мөнгөн бүс, ягаан өнгийн повер банк, гар утасны цэнэглэгч, самсунг брэндийн батерей, утасны зүүлт зэргийг хулгайлж цүнхэндээ хийгээд хагалж орж ирсэн цонхоороо буцаад гараад Туул голын гүүрнээс наашаа явган явж байтал алаг тэрэгтэй цагдаагийн машин өнгөрч явсанаа эргэж ирээд минй барьж явсан цүнхийг шалгаад цагдаа дээр авчирсан...” /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/,

- Захиргааны зөрчлийн тэмдэглэл /хх-ийн 74-78 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ч.Мөнхжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анома” хотхоны 82-0 тоотод оршин суух иргэн Б.Лхагвасүрэнгийн байшингийн подвалын цонхыг хагалан орж, 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг нөтбүүк, алтан ээмэг, бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, Самсунг эс4 маркийн гар утас, цэнэглэгч, зай хураагуур, гар утасны батрей 3 ширхэг, 1000 вон 1 ширхэг, 1000 иен 1 ширхэг, 10.000 хонконг доллар 2 ширхэг зэргийг хулгайлж, нийт 25.500.062 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б. Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-317/055 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-ийн 51-58 дугаар хуудас/,, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-33 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Мөнхжаргалаас хулгайлсан гэх эд зүйлүүдийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болон эд мөрийн баримтаар тооцсон баримтууд гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ч.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч буцаан авч, нөхөн төлж барагдуулсан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

 

Шүүгдэгч Ч.Мөнхжаргал нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лхагвасүрэнд нийт 25.500.062 /хорин таван сая таван зуун мянга жаран хоёр /төгрөгний хохирол учруулсан бөгөөд хохирогч нь өөрийн хохирлоо бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 87 дугаар хуудас/ гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Ч.Мөнхжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн оймс 1 хос, хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, улаан өнгийн цүнхтэй эмийн сан хэрэглэл 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн амны хаалт, маск 1 ширхэг, модон иштэй цүү 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай овётрка 1 ширхэг, хар өнгийн бал 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн резинен бээлий 1 ширхэг, ногоон өнгийн цув 1 ширхэг, парламент тамхи 4 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Мөнхжаргалын 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-нийг хүртэл цагдан хоригдсон нийт 38 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Ч.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.