Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0415

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0415

Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М*******а /РД:/,                                           

Хариуцагч: Тд холбогдох тогтоол хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч Г.М*******а /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ө.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Г.М*******а нь тус шүүхэд хандан Тийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Г.М*******а нь Тсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон тус аймгийн С,*******нд шилжих болсон.[1]

2.2. Улмаар Хөвсгөл аймгийн С,*******ны даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар түүнийг тус аймгийн С,*******ны дотоод аудитороор 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилжээ.[2]

2.3. Үүнээс 1 хоногийн дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хын Б/39 дугаартай захирамж гарч, уг захирамжийн дагуу нэхэмжлэгч Г.М*******а нь тус аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тухайн албан тушаалын тусгай шалгалт зарлагдах хүртэл томилогджээ.[3]

2.4. М, З, Тийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаартай хамтарсан тушаал гарч, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажилласан байна.[4]

2.5. Тус ажлын хэсгийн хяналт шалгалтаар Хын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дугаартай захирамжаар Г.М*******ыг аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хууль журмыг зөрчин, хууль бусаар томилогдсон болохыг тогтоож, Тийн 44 дүгээр хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Тийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 278 дугаартай тогтоолыг гаргасан.[5]

2.6. Дээрх 278 дугаартай тогтоолоор Хын Б/39 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж Т үзсэн.[6]

2.7. Нэхэмжлэгч Г.М*******а нь тус 278 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг захиргааны хэрэг үүсгэж, улмаар тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрээр[7] Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Тийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын Г.М*******ад холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2.8. Хариуцагч Т нь шүүхийн дээр дурдсан шийдвэрийг биелүүлж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тогтоолыг[8] гаргасан байх бөгөөд тус тогтоолыг нэхэмжлэгч Г.М*******а эс зөвшөөрч, маргаж байна.

2.9. Маргаж буй дугаартай тогтоолоор, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 65 дугаар зүйлийн 65.6 хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрийг биелүүлж, захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргахыг даалгасны дагуу Хөвсгөл аймгийн С,*******ны даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс ... Намайг Хөвсгөл аймгийн С,*******ны дотоод аудитороор анх шилжүүлэн томилохдоо тухайн албан тушаалын хувьд сул орон тоо байхгүй байхад томилогдсон, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүй хууль зөрчсөн гэх үндэслэлээр Төөс дугаартай тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг дотоод аудитороор томилогдоход Хын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай захирамжаар А*******,*******ны орон тоог тогтоосон байсан. Тус орон тооны дагуу тухайн албанд дотоод аудиторын албан тушаалын орон тоо байсан. Нийт 9 орон тоотой алба байсан. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан нь би өөрөө болчихсон буюу би тус аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болчихсон байсан тул боломжгүй байсан ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс ... Г.М*******ыг Хын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дугаартай захирамжаар аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хууль журмыг зөрчин, хууль бусаар томилогдсон болохыг тогтоож, Тийн 44 дүгээр хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Тийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 278 дугаартай тогтоолыг гаргасан. Улмаар энэ тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргасныг шүүх 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, тус шийдвэрээр хариуцагчийг дахин шинэ акт гаргахыг даалгасан. Тийн 278 дугаартай шийдвэрийг шүүхээс хүчингүй болгоогүй бөгөөд харин дахин шинэ акт гарга гэсний дагуу маргаж буй дугаар тогтоолыг гаргасан. Тус тогтоолоор Г.М*******а нь анх Хөвсгөл аймгийн С,*******ны дотоод аудитороор шилжин томилогдохдоо дотоод аудиторын орон тоонд өөр хүн ажиллаж байхад буюу сул орон тоо байхгүй байхад томилогдсон, түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж, хянуулаагүй томилогдсон байсан тул түүнийг дотоод аудитороор томилсон Хөвсгөл аймгийн С,*******ны даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг Төөс мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хууль зөрчөөгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Г.М*******а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоол дээр Г.М*******а нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэсэн. Үүнтэй холбогдуулан би ямар тайлбар гаргаж байна гэвэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 нь шилжүүлэн ажиллах гэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн дагуу шилжиж, хуулийн дагуу шилжин ажилласан гэж үзэж байгаа. Тайлбараа ч мөн шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5. Тухайн үед намайг томилсон О.А гэж хүн түр орон гүйцэтгэгч хийж байсан. Хуулийг нь уншаад үзэхэд томилох эрх бүхий албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгийг урьдчилан мэдүүлсний дараа томилно гэж заасан байна лээ. Тэгэхээр энэ нь надаас шалтгаалаагүй гэж үзэж байгаа. Тогтоол дээр 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгох гэж байгаа. О.А гэж хүн Г.М*******ыг дотоод аудитораар томилсон тушаалыг хүчингүй болго гэж С*******ны даргад гэж хүрч ирээд байгаа юм. дарга тэгж байгаа. Өөрөө одоо түр орлон гүйцэтгэгч хийж байгаа. Би одоо өөрөө түр орлон гүйцэтгэгч хийж байгаа учраас би өөрөө өөрийнхөө тушаалыг хүчингүй болгох болоод өмгөөлөөгчөөсөө асуухаар та өөрөө түр орлон гүйцэтгэгч хийж байж яаж өөрийнхөө тушаалыг хүчингүй болгох юм бэ, энэ захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тогтоол Т гаргаад байна гэсэн байдлаар надад тайлбарласан. Би өөрөө өөрийнхөө тушаалыг яаж хүчингүй болгох вэ? Тогтоол дээр 44.1-ийг зөрчсөн гэдэг. Би Төрийн албаны тухай хуулийн дагуу шилжиж ажилласан. 23 дугаар зүйлийн 23.5-ыг томилсон эрх бүхий албан тушаалтан хянуулах байсан. Тийм учраас би хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Төөс байхгүй орон тоон дээр Г.М*******ыг авчирсан гэж тайлбарлаж байна. Тухайн үед намайг аймгийн С*******н дээр шилжиж ирэхэд 7 орон тоотой байсан. Уг батлагдсан орон тоо маань 2020 онд аймгийн Засаг даргын захирамжаар 9 орон тоотой баталсан. Тийн тайлбар дээр ингэсэн байгаа юм. Батлагдсан уг орон тооны дагуу Хөвсгөл аймгийн С*******ны даргын албан тушаалд В.Н ахлах аудиторын албан тушаалд, н.Д******* улсын ахлах байцаагчийн эрхтэй дотоод*******н тушаалд, манай дээр н.А*******, н.Ц гэж улсын ахлах байцаагч байхгүй. Т хяналт шалгалт хийхдээ хяналт шалгалтыг жишээлбэл тэр тушаалыг нөхөж гаргасан гээд байна. Тухайн үед нь би Тд энэ тогтоолыг би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, О.А гэж одоо байгаа энэ хүнээсээ тайлбар мэдүүлгээ ав. Нөхөж гаргасан, гаргаагүйг нь та нар яг тодруул гэж би тухайн үед шалгаж байсан н.Ж******* референтэд хэлээд тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд би бичээд явуулж байсан. Т О.А гэж хүнээс ганц ч тайлбар мэдүүлэг аваагүй. Та энэ тушаалыг 09 сарын 20-нд гаргаж байсан, тийм үү? Эсвэл дараа нь нөхөж гаргасан юм уу гэдэг талаар нэг ч тайлбар аваагүй. Энэ тайлбар дээрээ тэгээд биччихсэн байгаа юм. н.Ц улсын ахлах байцаагч, н.А******* гэж улсын ахлах байцаагч манай дээр байхгүй ээ. Манайх тухайн үед олон орон тоотой байсан. Намайг ирэхэд энэ батлагдсан орон тоо нь 9 байсан. Хоёрт нь гэрээт дотоод аудитор н.Т******* гэж хүн манай дээр байхгүй. Манай дээр гэрээт аудитор гэсэн орон тоо байдаггүй юм. Т шалгалтаа явуулахдаа дугаар тогтоолыг сүүлд гаргасан. Энэ тогтоолтой холбоотойгоор ямар ч шалгалтын арга хэмжээ надаас нэмж тайлбар мэдүүлэг аваагүй. Тухайн үед даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан намайг томилсон О.А гэж хүнээс та энэ Г.М*******ыг томилохтой холбоотойгоор ХАСХОМ мэдүүлсэн юм уу, мэдүүлээгүй юм уу, яагаад мэдүүлээгүй юм, тэр тушаалыг нөхөж гаргасан юм уу гэдэг талаар нэмж тайлбар мэдүүлэг, энэ шалгалттай холбоотойгоор нэг ч тийм баримт материал аваагүй... гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Энэ маргаан 2021 оноос хойш үргэлжилж байгаа. Т Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтраад хяналт шалгалтыг орон нутагт зохион байгуулсан. Тэр үед Хөвсгөл аймагт хяналт шалгалт хийж байх үедээ Засаг даргын дэргэдэх Дотоод*******ны даргын албан үүргийг гүйцэтгэж байгаа Г.М*******ыг хууль бусаар ажиллаж байгааг Т тогтоосон. Тийн тогтоол гарсан. Даргын албанд хууль бусаар ажиллаж байна гэх агуулгаар тогтоол гарсан. Гэтэл энийг Г.М*******а хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаад шүүхийн шийдвэр үргэлжилж явж байгаад 2022 оны 06 дугаар сард шүүхийн шийдвэр гарсан юм. Үүн дээр юу гэж үзсэн бэ гэхээр даргыг нь хууль бусаар томилж байгаа бол яг энэ маргаад байгаа албан тушаал дээр дотоод аудитор нь томилогдсон эсэх дээр Т дүгнэлт хийгээгүй байна. Хууль ёсоор дотоод аудитын газарт шилжиж ирсэн үү? Энэ дээрээ Т дүгнэлтээ хийгээгүй учраас шийдвэр гаргах боломжгүй гээд 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн юм. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Г.М*******ыг хууль бусаар шилжиж ирсэн болохыг тогтоогоод Тийн тогтоол гарсан юм. Яагаад хууль бус гэж үзсэн бэ гэхээр байхгүй орон тоон дээр шилжүүлж авчирсан. Энэ шийдвэр нь яагаад ингэж гарсан бэ гэхээр Т хяналт шалгалт хийж байх өдөр энэ дотоод аудитораар томилогдож байгаа шийдвэр гарсан. Эхлээд энэ даргаар томилогдсон шийдвэр нь гарчихсаны дараа та энэ хууль тогтоомж зөрчөөд дарга хийж байгаа юм байна шүү дээ энэ, чинь дотроосоо үүрэг гүйцэтгэх ёстой, хуулиараа ийм байх ёстой гэнгүүт гарч яваад Засаг дарга тушаал гаргасан. Дотоод аудитораар томилогдсон тушаал нөхөж гаргасан байхгүй юу. Энэ юугаар нотлогддог вэ гэхээр нэгдүгээрт тэр орон тоо байхгүй. Дотоод аудиторын сул орон тоо байхгүй байхад гаргасан. Хоёрдугаарт өдөртөө гарсан. Дотоод аудитораар томилоод тэр өдөр нь даргаар томилсон ийм шийдвэр гаргасан. Шилжиж ирж байгаа зохицуулалт, одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт юу вэ гэхээр эхлээд удирдлагын хооронд албан бичиг солилцоод, энэ хүнийг шилжүүлэхийг зөвшөөрч байна уу, зөвшөөрөхгүй байна уу, манайд сул орон тоо байна уу, байхгүй юу? Үүнийг дүгнээд 2 талд зөвшөөрөөд иргэн маань өөрөө, төрийн албан хаагч маань өөрөө зөвшөөрч байгаа тохиолдолд шилжүүлдэг журамтай. Гэтэл байхгүй орон тоон дээр томилсон. Гуравдугаарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянуулаагүй томилсон. Дотоод аудит дээрээ хянуулж байж томилох ёстой. Тийм болохоор хууль бус гэж үзээд энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж хууль бус гэж үзсэн тул дугаар тогтоолыг гаргасан юм. Саяын хэлсэн дээр нэмэлт тайлбар хэлье. Засаг дарга орон тоо нэмж болно оо гэсэн нэг тоот өгсөн байдаг юм. Тэрийг л үндэслээд байгаа юм. Үндэслэл маань юу вэ гэхээр энэ чинь өдөртөө шууд шилжүүлж авчраад, өдөртөө дарга нь болгоод даргыг нь сольчихдог юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ хянуулаагүй нөхөж гаргасан. Сүүлийн тогтоолыг нөхөж гаргахдаа ямар ч тайлбар ажиллагаа хийгээгүй гээд байна. Бид тухайн үед 2021 онд бүх юмыг нь канондож аваад, бүх материалыг нь авчихсан. Тийм болохоор ахиж нэмэлт баримт гаргах шаардлага байгаагүй. Бидэнд нотлох баримтууд хангалттай байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж энэ дугаар тогтоолыг нөхөж гаргаж байгаа асуудал дээр. Тийм болохоор ажиллагаа хийгээгүй биш хийсэн. Бидэнд Хөвсгөл аймагт ажилласан тайлан гээд бүхлээрээ байж байгаа. Тэр дээрээс ажиллагаа хийгээд Тийн хуралдаанаар ороод 5 гишүүн шийдвэр гаргадаг. Тэгээд тогтоол гаргасан байгаа... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Тийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тогтоолын эрх зүйн үндэслэлээс үзвэл голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 65 дугаар зүйлийн 65.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэр байна.

2. Тодруулбал, маргаж буй тогтоолоор нэхэмжлэгч Г.М*******ыг Хөвсгөл аймгийн С,*******ны дотоод аудитороор 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон Хөвсгөл аймгийн С,*******ны даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, биелэлтийг ирүүлэхийг С,*******ны даргад үүрэг болгосон байна.

3. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ., 30.2 дахь хэсэгт Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна., 30.3 дахь хэсэгт Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно. гэж тус тус зохицуулжээ.

4. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ. гэж заажээ.

5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Төөс өөрөө санаачлан, эсхүл шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлээр, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх эрх хэмжээтэй этгээд төдийгүй хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, эсхүл хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас харвал дараах үндэслэлээр маргаж буй Тийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тогтоол нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал:

7. Тийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.М*******ыг Хөвсгөл аймгийн С,*******ны дотоод аудитороор 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон Хөвсгөл аймгийн С,*******ны даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тус тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзжээ.

8. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. гэж заасан.

9. Хариуцагчаас дээрх хуулийн зөрчил гарсан болохыг тайлбарлахдаа ... Хын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай захирамжаар А*******,*******ны орон тоог тогтоосон байдаг. Тус орон тооны дагуу тухайн албанд дотоод аудиторын албан тушаалын орон тоо байсан боловч тухайн албан тушаалд өөр хүн ажиллаж байхад буюу сул орон тоо байхгүй байхад Г.М*******ыг томилсон нь хуульд нийцээгүй ... гэх агуулгаар, харин нэхэмжлэгчээс ... Хын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай захирамжаар А*******,*******ны орон тоог нийт 9 байхаар тогтоосон байдаг. Тус орон тооны дагуу тухайн албанд дотоод аудиторын албан тушаалын орон тоо байсан учраас намайг томилсон ... гэх агуулгаар тайлбарласан.

10. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг баримтлан төрийн жинхэнэ албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэхэд тавигдах хэд хэдэн урьдчилсан нөхцөлийн нэг нь шилжин очиж байгаа байгууллагад тухайн албан тушаалын орон тоо сул байх явдал мөн бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

11. Мөн нэхэмжлэгчээс Тийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын эсрэг маргасан захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрийн[9] Үндэслэх хэсэгт ... Мөн Хөвсгөл аймгийн С,*******ны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.М*******ыг Хөвсгөл аймгийн С,*******ны дотоод аудитор-ын албан тушаалд буюу тухайн үед сул орон тоо гараагүй албан тушаалд томилгоо хийж, улмаар дараа өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хын Б/39 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон... гэх эрх зүйн дүгнэлтийг нэгэнт хийсэн байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг зөрчигдсөн гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

13. Түүнчлэн маргаж буй дугаар тогтоолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг зөрчиж Г.М*******ыг Хөвсгөл аймгийн С,*******ны дотоод аудитор-ын албан тушаалд томилсон гэж үзсэн.

14. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. гэж заажээ.

15. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн аливаа этгээд нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд тухайн мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэхээр зохицуулжээ.

16. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/5406, 05/5407 тоот албан бичгүүд авагдсан[10] байх бөгөөд эдгээр албан бичигт ... Харин Хөвсгөл аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Аы 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Г.М*******а нь тус албанд дотоод аудитороор томилогдсон боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ гэж заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянуулсан бүртгэлгүй байна. гэжээ.

17. Тодруулбал, нэхэмжлэгч Г.М*******а нь Хөвсгөл аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Аы 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус албаны дотоод аудитороор томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгээ гаргаагүй, хянуулаагүй болох нь тогтоогдож байна.

18. Иймээс хариуцагч Тийн дугаар тогтоолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг зөрчиж Г.М*******ыг Хөвсгөл аймгийн С,*******ны дотоод аудитор-ын албан тушаалд томилсон гэсэн нь үндэслэлтэй байна.

19. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс хэлсэн ... Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан нь би өөрөө болчихсон буюу би тус аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болчихсон байсан тул боломжгүй байсан ... гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

20. Учир нь, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн аливаа этгээд нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн энэ үүргээ биелүүлээгүй үйл баримтыг өөрөө томилох эрх бүхий албан тушаалтан болсон байсан гэх үндэслэлээр зөвтгөх боломжгүй, мөн нэхэмжлэгч нь тухайн цаг үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн С,*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Ад өөрийн томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгээ хүлээлгэн өгөх боломжтой байсан гэж үзнэ.

21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Тийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

22. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр шийдвэрээр Тийн 278 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй тул манай байгууллагын зүгээс тус тогтоол хүчинтэй хэвээр гэж үзэж байгаа ... гэх агуулгаар тайлбарласныг шүүх үндэслэлтэй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 65 дугаар зүйлийн 65.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М*******ын гаргасан Тийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 8 дахь тал

[2] Хх 9 дэх тал

[3] Хх 74 дэх тал

[4] Хх 37 дахь тал

[5] Хх 32-34 дэх тал

[6] Хх 34 дэх тал

[7] Хх 66-73 дахь тал

[8] Хх 25 дахь тал

[9] Хх 66-73 дахь тал /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрийн 7 дахь тал/

[10] Хх 57-58 дахь тал