Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2023/00182

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* аймгийн******* сумын *-р баг *** тоот оршин суух, ***** овогт Х.У (РД************)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймгийн******* сумын ******* дахь үйлдвэрийн бүсэд байрлах “*******” ТӨХК (РД:*****) холбогдох,

“*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *******ийн ******* үйлдвэрийн *******ийн үйлдвэрийн даргаар 2022 оны 4 сард томилогдсон. Тухайн үед ажил хүлээж авахад манай *******ийн үйлдвэр 100 хувийн хүчин чадлаар ажиллаж байсан. 39 жилийн түүхэнд байгаагүй маш том эвдрэл гэмтэл гарсан. Хувийн хэвшлээс төр лүү шилжиж байх үед үйлдвэрүүдийн техникийн бэлэн байдал маш муу байсан. Миний бие болон хамт олон тухайн ажиллах байх хугацаанд энэ хүнд үеийг даваад гарсан. 5 сараас эхэлсэн том завсар нь 6 сарын 15-ны өдөр хүртэл 45 хоногт өдөр шөнөгүй нойр хоолгүй бид нар ажиллаж байж 39 жилийн түүхэнд гараагүй энэ том эвдрэлийг засаад 7 сард 40 жилдээ байгаагүй үйлдвэрлэлийг хийсэн. 2022 онд хоногт 3450 тн цемент, сард 70,000 тн цемент, жилийн эцсээр 4300 тн цемент үйлдвэрлэсэн байдаг. Энэ нь ******* ТӨХК хувийн хэвшил болон төрд байх хугацаанд хийж байгаагүй ажлыг хийсэн. Амжилттай сайн ажилласан гээд ***** удаа дараа намайг шуурхай удирдлагын төвийн даргаар ажиллах хүсэлт тавьсан анх 2022 оны 10 сард өрөөндөө дуудаад сана тавихад би хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан гэж эхний хариу өгч байсан. 2022 оны 11 сарын 31-ний өдөр өрөөндөө дуудаад дахин шуурхай удирдлагын төвийн даргаар ажиллах чи энэ үйлдвэрийн хүмүүсийг удирдаад явах санал хувийн зүгээс тавьж байсан. Би хүлээж аваагүй. Би ээлжийн амралтаа 2023 оны 01 сараас эхлэн эдэлж 2023 оны 02 сарын 10-ны өдөр ажилдаа ороход шуурхай удирдлагын хэлтсийн даргаар томилсон байсан. Би амралтаа биеэр эдэлж байх хугацаандаа сошиолоор ингэж томилсныг мэдсэн. Нэгэнт энэ хүн намайг энэ мэргэжил дээр болно чадна гэж томилж байгаа бол эсэргүүцэл үзүүлэхгүй чадаад хийгээд явна гэсэн зорилготой байсан. 2023 оны 2 сарын 10-ны өдөр ажлаа аваад гүйцэтгэж байхад  2023 оны 2 сараас эхлэн гүйцэтгэх захирал болон удирдлагын болохгүй байгаа асуудлыг дотроосоо шүүмжилж эхэлсэн. Манай ажилчдын орон тоог цомхотгоод захиргаа дээр шинэ орон тоо бий болгож ажилчдыг нэмсэн. Үүнийг үйлдвэрийн дарга нар бүгд эсэргүүцсэн. Дараа нь үнэтэй сэлбэг шахааны асуудал орж ирсэн. Үйлдвэрийн дарга нар гүйцэтгэх захиралтай 2022 онд өртөгт суурилсан урамшууллын гэрээ байгуулсан. Энэ нь бид нар өртөг хэдий чинээ хэмнэнэ ажилчдадаа хэдэн төгрөг илүү өгөх гээд ажиллаад байдаг эсрэгээрээ үйлдвэрийн захирлын танил тал найз нөхдийн үнэтэй сэлбэг шахаа орж ирэхээр бид нарын хэмнэсэн хэмнэлт нь үнэтэй материалын зардал болж байсан. Тиймээс бид нар эсэргүүцэж эхэлсэн ТУЗ, ТӨБЗГазар, цаашлаад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт бичгээр өгсөн. Бид нар хариу ирээгүй тул үйлдвэрийн ажилчид болон холбогдох хүмүүс 4 сарын 11-ний өдөр ТӨБЗГазар очиж даргатай уулзсан. Уулзалтад бид нар 4 шаардлага тавьсан. Нэгт ТУЗ яаралтай хуралдуулах, хоёрт Аудитын дүгнэлтийн дагуу гүйцэтгэх захирал хариуцлага тооц, 2022 оны өртөгт суурилсан урамшуулал олго гэсэн. Энэ урамшууллыг 2023 оны 1 сард олгох байсан боловч олгоогүй 2, 3, 4 сар болсон тул аргаа барсан. Дөрөв дэх хүсэлт нь дараагийн гүйцэтгэх захирлыг ил тод нээлттэй үйлдвэрийг мэддэг хүнийг томилох шаардлага тавьсан. 2022 оны 04 сард ажлаа аваад удаа дараа Чулуунцрын үйлдвэрийн доторлогооны тоосгоны талаар удаа дараа гүйцэтгэх захиралд зөвлөгөөн хурал дээр танилцуулж байсан. Арга хэмжээ авахгүй явсаар байгаа үйлдвэр удаан хугацааны зогсолт авсан. Төрд үйлдвэр шилжих үед хувийн хэвшлийн удирдлага бүгд чөлөөлөгдөөд явсан. Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг дотроосоо тавьсан. **** гэхээс илүү төр үйлдвэрийг аваад ийм зүйл авсан юм шиг болсон. Миний бие үйлдвэрт 8, 9 дэх жилдээ ажиллаж байсан. Гүйцэтгэх захирал намайг шуурхай удирдлагын төвд чадна болно мэргэжил таарч байна гэж томилсон. Миний сонирхол нь *******ийн үйлдвэрийн даргаар ажиллах байсан. Би өмнө нь *******ийн үйлдвэрт 7 жил ажилласан үйлдвэрийн техник, мэдлэг боловсрол байсан тул ажиллах сонирхолтой байсан боловч захирлын хүсэлтээр томилсон. Хамгийн гол нь намайг чи чадна, чиний мэргэжил таарч байна удирдаад авч явж чадна гэсэн. 2022 онд маш сайн ажилласан сайн ажилласан тул намайг дэвшүүлэн зайлуулах зорилгоор тавиад сая гаргаж өгсөн зурагт байгаа бүх хүмүүс халагдсан. Тус тусдаа хүн болгон өөр  сар болоогүй хугацааны дараа ажлаас чөлөөлсөн. Фото зураг дээр байгаа бүх хүн ажлаасаа халагдсан. Үндэслэл нь 4 сарын 11-ний өдөр ТӨБЗГазар очсон хүмүүс байгаа.  Гэхдээ хүн болгоныг өөр өөр шалтгаанаар халсан. Зурагт байгаа бүх хүмүүс халагдсан. Яг углуурга нь бол наадах чинь байна. Нэхэмжлэлийн шаардлага нь ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн Б328 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 04 сарын 10-ны өдрийн Б358 тоот тушаал байна. Энэ тушаал дээр хууль зүйн үндэслэлийг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 нь эрх бүхий байгууллага шаардсан гэж байна. Хэрэгт авагдсан тайлбар, нэхэмжлэгчийн тайлбараас харахаар эрх бүхий байгууллага гэж Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар биш. Ямар нэг алдаа зөрчил гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох эрх бүхий байгууллага байна. Тухайлбал шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хуучнаар мэргэжлийн хяналтын байгууллага байна. Одоо улсын байцаагч нар нь тухайн салбартаа очсон байгаа. Эдгээр байгууллагын шийдвэрийг эрх бүхий байгууллага гэж үзэж ямар нэг зөрчил, дутагдал, гэмт хэрэг хийж эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд энэ хуульд зааснаар эрх бүхий байгууллага тооцно. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь ******* ТӨХК нь өөрөө төрийн өмчийн үйлдвэрийн газар. Энэ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гээд шат дараалсан газруудад харьяалагдаж байна. Энэ нь ******* ТӨХК-ийн дээд шатны байгууллага болохоос биш хуульд заасан эрх бүхий байгууллага биш. Хуулийн заалтыг буруу ойлгож эрх бүхий байгууллага шаардсан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 593 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичгийг үндэслэсэн гэж байгаа. Энэ албан бичгийн агуулга нь ямар байна судлахаар авлигатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд гэж байгаа. Нийтийн албанд танилын хүрээ зүй бус нөлөөллөөр хуульд шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй  байх нөхцөл бүрдүүлэх. Нэгэнт томилогдсон хүнийг халах асуудал байхгүй байна. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж нийтийн албанд итгэх итгэл нэмэгдүүлэх гэж байна. Энэ нь олон нийтэд хандсан болохоос хэн нэгнийг халах чиглэл байхгүй. Авлига албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх гэж байна. Авлигын хэрэг нэгэнт холбогдсон этгээдийн хариуцлагын асуудал яригдаж байгаа болохоос мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг хал гэсэн зорилгоор шүүр ажиллагаа эхлээгүй нь чиглэл хүргүүлэх албан бичгийн агуулгаас харагдаж байна. Чиглэл хүргүүлэх албан бичиг нь ажиллагаа хийх чиглэл өгч байгаа болохоос заавал биелүүлэх үүрэг болгосон эрх зүйн бичиг биш. Ажлаас халах буюу хууль бусаар томилогдсон хүмүүсийн тухайд 2 агуулга байна. Нэг. Хууль тогтоомжийн шаардлага зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон 2023 оны 4 сарын 6-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг чиглэл болгосон. ажлаас чөлөөлөхдөө энэ чиглэл хүргүүлэх албан бичгийг баримтлаад болохоос хуульд заасан журмыг хэрэглээгүй. Ямар журам гэдгийг дараа тайлбарлая. Энэ албан бичиг төрийн өмчийн тухай хуульд заасан төрийн өмчийн оролцоотой компани улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоогдсон журмын дагуу томилогдоогүй ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон энэ хүмүүсийг 2023 оны 1 сарын 10-ны дотор салбар байгууллага нэгж бүр шалган тогтоож дүнг нь ирүүл гэсэн болохоос халаад тайлбар ирүүл гэсэн талаар байхгүй. Тэгэхээр чиглэл хүргүүлэх албан бичгийг буруу тайлбарлаж байна. хэрэв чиглэл хүргүүлэх албан бичгийн мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн аль зохицуулалтаар халах боломжтой вэ гэдгийг одоо тайлбарлая. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-д ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлахыг зөвшөөрсөн. Гэтэл тушаал дээр 80.1.2 дах заалт байхгүй. Гэтэл 80.1.2-ыг хэрэгжүүлж байгаа бол энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан. Энэ арга хэмжээ авагдаагүй шууд халсан. Ажлын байрны тодорхойлолтод нийцээгүй байгаа байдлыг сая гаргаж ирсэн нотлох баримт байна.,, гэх дарга нар нь сонсох ажиллагаа хийсэн байна. Энэ талаар сая мэдэж байна. Хуулийн 80.1.2 дах заалтад байгаа мэргэжил, мэргэшил дутсан гэдгийг зүгээр дурын дарга нар тогтоодог биш. Компанийн гүйцэтгэх захирал эсхүл дээд шатны байгууллагаас томилсон атестатчлалын комисс байх ёстой. Энэ комисс нь энэ хүн мэргэжилдээ тэнцэж  байна уу, ажлын туршлага хүрэлцэж байна уу гэдгийн албан ёсоор тогтоогоод дүгнэлтээ гаргасан  байх ёстой. Энийг Улсын дээд шүүхийн тайлбар тодорхой заасан. Сонсох ажиллагаа хийсэн 3 албан тушаалтан нь ямар комисс вэ эд нар сайн дураараа энэ хүнийг асуугаад байна уу, гүйцэтгэх захирал ямар үүрэг өгсөн бэ, ямар нэг тушаал шийдвэргүйгээр энэ 3 хүн сонсох ажиллагаа хийсэн байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлд 2023 оны 03 сарын 17-ны чиглэл хүргүүлэх албан бичгийн 4-д заасан шаардлага хангаагүй гээсэн байна. Чиглэл хүргүүлэх албан бичгийн 4 дэх заалт нь хуулийн 80.1.2-д заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэсэн заалт байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу чөлөөлөөгүй байна. Чиглэл хүргүүлэх албан бичгийн агуулгатай холбоотой шаардлага хангаагүй хүнийг ажилд авахаас сэргийлэх зорилготой болохоос нэгэнт ажилд авсан халах тухай энд харагдахгүй байна. Авсан бол энэ журмын дагуу авах ёстой байсан боловч зөрчигдсөн байна. Гүйцэтгэх захирал өөрөө энэ хүнийг ажилд тэнцэнэ гээд энэ албан тушаалд тавьсан. Шуурхай удирдлагын газрын даргаар 2023 оны 01 сарын 25-ны өдөр тушаал гарахад  ажлын байрны тодорхойлолт 2022 оны 11 сард баталсан байсан. Тэр тодорхойлолтод энэ хүнийг тэнцэнэ гэж томилсон. Дараа нь тэнцэхгүй нь доод талын албан тушаалтан буюу 3 дарга нийлж сууж байгаад чи энэ ажилд тэнцээгүй гээд шууд тэр дороо халж байгаа. Энэ халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.4-д заасан байна. Чамайг халлаа гэж мэдэгдээд шууд халсан нь ямар ч үндэслэлгүй халсан нь харагдаж байна. Ажлын байрны тодорхойлолт эргэлзээтэй байна. Ажлын байрны тодорхойлолтыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч ажилтанд танилцуулан энэ тухайгаа нотолно. Гэтэл гүйцэтгэх захирал дураараа аашилж байгаа нь харагдаж байна. Ажлын байрны тодорхойлолтыг өөрөө өмнө нь батлаад тэнцэнэ гээд дэвшүүлж тавиад тэнцэхгүй байна гэж халж байна. Тэгэхээр энэ ажлын байрны тодорхойлол анх ажилд орж байхад байсан тодорхойлолт мөн үү биш үү. Тухайн үед Ажлын байрны тодорхойлолт танилцуулсан бичиг хэрэгт байхгүй. Үүнийг  нотлох үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. дарга болон гүйцэтгэх захирал Н***** гарын үсэгтэй ажлын байрны тодорхойлолт ажлаа хийж байхад гарсан эсхүл ажлаас чөлөөлөхөд гарсан тодорхойлолт мөн биш гэдгийг нотлох ямар  ч баримт байхгүй. 14-ний өдөр ажлаас халсан тэрнээс хойш үйлдвэр лүү оруулаагүй. 11-ний өдөр зурагт байгаа хүмүүс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр очсон. 12, 13-ны өдөр ажилласан 14-ний өдөр ажил руу оруулаагүй. Гэтэл 10-ны өдрийн тушаал гарсан. Тэгэхээр энэ тушаал нь үндэслэлгүй байна. Сая гаргаж өгсөн фото зураг хэрэгт ач холбогдолтой. Ширээ дээр сууж байгаа бүх хүн халагдсан. Тэрний нэг нь ингээд сууж байна. Тушаал 10-ны өдөр гараад хэзээ гарснаа танилцуулаагүй. Тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна.

...Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үгүйсгэж болохгүй. Хууль дээдлэх зарчим гэж байна. Баталсан хуулийн дагуу засгийн газар түүний харьяа байгууллага үйл ажиллагаагаа явуулах ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бичиг нь хүнийг шууд ажлаас хал гэсэн заалт байхгүй, хуульд заасан журмын дагуу хал гэсэн байхад хууль дээдлэх зарчмаар дээд шатны байгууллага нь чиглэл өгч байхад доод шатны байгууллага нь Хөдөлмөрийн хууль хамаагүй чиглэл өгсөн бичиг баримталж халж байгаа нь буруу юм. Ажлын байрны тодорхойлолт гардуулсан гэдгээ ажил олгогч нотолж чадаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч тэгсэн байх ёстой ингэсэн байх ёстой гэж яриад байна. Төсөөллөөр шүүх шийдвэр гаргахгүй. Хэрэгт байгаа баримтаар буюу маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтыг гардуулсан гарын үсэг бүхий баримт байж яг тухайн үед нь тэнцэхгүй байсан гэдгийг нотолно. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй бол ажилд авахгүй гэсэн заалт хуульд байхгүй. Авсан бол дээд мэргэжилтэй биш гэдэг шалтгаанаар ажлаас халахыг хориглоно харин боломж олгоно гэсэн заалт байгаа. Энийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. За нэхэмжлэлийн шаардлагатай бид бүхэн танилцсан. Бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. ***** нь ******* компанид холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн болон ЭМД-ын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. За Монгол Улсын ЗГ-ын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн *******ийн ******* ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоолоор ******* ТӨХК-ийн өмч хэлбэрийг хувийн өмчөөс төрийн өмчит буцаан авах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, ******* компани нь ТӨХК юм. За дээрх тогтоолоор тус цемент ******* ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын ЗГ бүртгэгдэж компанийн дүрийн 1.4 дэх хэсэгт цемент ******* ТӨХК нь 100 хувь ТӨХК бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь ЗГ-аас эрх олгосон төрийн байгууллага Хариуцагч "*******” ТӨХК-ийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ түүнчлэн Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хууль тогтоомжоор давхар зохицуулдаг ба эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг мөн л дагаж мөрдөх үүргийг хүлээсэн билээ. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай" 49 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолын хавсралтаар Авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагаа зэрэг нийт 5 үйл ажиллагааг явуулах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас манай компанид тодорхой чиглэл, үүрэг өгч, үүргийн биелэлтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг ирүүлсэн юм. Тодруулбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай "Чиглэл хүргүүлэх” тухай албан бичгээр: ".... “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна... 4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварыг болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон. Дээрх хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэр бүрийг өөрийн эрхэлсэн салбар, нэгж бүрд шалган тогтоож, дунг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх гэзарт ирүүлнэ үү" гэсэн чиглэлийг ирүүлсэн байдаг. 67 23-ны өдрийн А-1/482 дугаар "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичгээр: 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсоны дагуу төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийн талаарх мэдээллийг нэгтгэн хавсралт хүснэгтийн дагуу яаралтай ирүүлнэ үү. Үүнд: 3. Ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангасан эсэх гэх зэрэг мэдээллийг ирүүлэн, хэрэгжилтийг шаардсан байдаг. Ийнхүү төрийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үүрэг, чиглэлийн хүрээнд "*******" ТӨХК нь компанийн хэмжээнд нийт ажилтнуудын судалгааг авч, тухайн ажлын байранд тавигдах шаардлага, болзлыг хангаж байгаа эсэхийг тодруулан нягтлахад ******* нарын гурван иргэн тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн болно. Ингээд "*******" ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажилласан талаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/394 дугаар "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг. Тус "*******" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/258 дугаар тушаалаар батлагдсан Шуурхай удирдлагын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдах тусгай шаардлага нь: "Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Мэргэжил: Барилгын материалын технологич инженер, технологич Бизнесийн удирдлага мэргэжилтэй, Мэргэшил: Барилгын материалын инженер. Туршлага: мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх" гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* нь 2021 онд "Сити их сургууль"-ийг Маркетинг мэргэжлээр, 2023 онд Сити их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар суралцан төгссөн байдаг. Иймд ******* нь Шуурхай удирдлагын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан "Барилгын материалын технологич инженер, Бизнесийн удирдлага мэргэжилтэй" байх, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх гэсэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байсан болно. Иймээс Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нийцсэн удирдамж, чиглэлийг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төрийн төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам"-ын 8 дугаар зүйлийн 8.2-д "Хууль, энэ журамд өмчийн төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгоно" гэсэн заалт болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай "Чиглэл хүргүүлэх" тухай албан бичиг зэргийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, "******* компанийн "Нэр дэвшүүлэх хороо"-ны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.9 дэх заалтыг тус тус баримтлан Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай "*******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д "хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг" ойлгоно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2.-т Ажил олгогч нь "Ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй" гэж, 103 дугаар зүйлийн 103.3.2-т зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажлын байрны тодорхойлолт буюу хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ өөрөө баталж, ажилтнаас биелүүлэхийг шаардах эрхтэй гэж хуульчилсныг дурдмаар байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр "*******" ТӨХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн "*******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" Б/328 дугаартай тушаал нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У**** нь 2020 онд Сити их сургуулийг маркетингийн менежер мэргэжлээр төгсөж 2021 онд мөн Сити их сургуулийг бизнесийн удирдлагын магистр мэргэжлээрээ төгссөн.  бизнесийн удирдлагын болон маркетингийн менежер ажиллаж байгаагүй. Өмнө нь ******* компанид 7 жил ажилласан талаар хэлсэн. Ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага нь бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэй байх, тухайн чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан байх шаардлага тавьсан. Энэ дээр комисс томилж асуудлыг шалгаж нэг газраар тогтоолгох шаардлага байхгүй. өмгөөлөгч нь ур чадварын хувьд тэнцэхгүй болсон тохиолдолд тухайн ур чадварыг шалган тогтоох атестатчлалын комиссын дүгнэлтийг шаарддаг. Мэргэжлээр ажилласан жилийн хэн ч хараад тогтоох үнэлэлт өгч болох илэрхий зүйл тул тусгай мэдлэг, мэргэшил огт шаардахгүй. Өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйтийг яриад байна. Энэ нь огт үйлчлээгүй. Харин тус хуулийн 70.1.4 дэх заалтыг үндэслэж эрх бүхий байгууллага шаардсан гэж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сонсох ажиллагаа хийж өөрт нь мэдэгдсэн. 2023 оны 4 сарын 10-ны өдөр уг тэмдэглэлийг үйлдсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Сонсох ажиллагааг 4 сарын 10-ны өдрийн 15 цаг 05 минутад дуусаж ***** өөрөө тайлбар өгөхгүй, гарын үсэг зурахаас татгалзсан гэж тэмдэглэлд тусгагдсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг шаардлагыг яагаад эрх бүхий байгууллага шаардсан гэж үндэслэсэн бэ гэхээр 2023 оны 3 сарын 24-ний өдрийн 124-р тогтоол гарч ******* ТӨХК-г төрийн өмчид авсан. Энэ тогтоол гарснаар хувийн хэвшлээс төрд шилжүүлж авсан буюу анх 2015 онд компанийг хувьчилсан тогтоолыг Засгийн газар өөрөө өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгож төрийн өмчит шилжүүлж авсантай холбоотой гүйцэтгэх захирал холбогдох удирдлагуудыг албан тушаалд томилсон. Үүний дагуу *******ийн үйлдвэрийн даргаар 2023 оны 01 сар хүртэл хугацаанд ажилласан гэж өөрөө он сараа хэлсэн. Засгийн газрын гаргасан шийдвэр нь эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзнэ. Уг албан бичигт мэргэшил, мэргэжлийн хувьд тэнцэхгүй албан тушаалтныг чөлөөлж шийдвэрийг ирүүлэх гэдэг тодорхой чиглэл өгсөн. Мэргэжлийн хувьд тэнцэхгүй нь эзэмшсэн мэргэжлээрээ огт ажиллаагүй. *******ийн үйлдвэрийн засварчнаар ажиллаж байсан. Шуурхай удирдлагын даргын албан тушаалаас чөлөөлсөн буюу 2023 оны  4 сарын 10-ны өдөр гаргасан гүйцэтгэх захирлын тушаал энд яригдаж байна. Тэгэхээр урд өмнө нь эрхэлж байсан ажил гавьяа шагнал энд яригдахгүй. Өөрөө энэ талаар зөндөө хэлсэн эдгээр нь хэрэг буюу маргааны зүйлтэй огт хамаарал байхгүй. Маргааны зүйл нь 4 сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай тушаал юм. Энэ тушаалын үндэслэлд талууд мэтгэлцэх нь зүйтэй. Үндэслэл нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ595 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичиг. Албан бичгийн дагуу хийж хэрэгжүүлж дотооддоо удирдах ажилтны хүрээнд ажлын байрны тодорхойлолт, эзэмшсэн мэргэжил туршлага дээр үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр яг үйлдвэрийн бүтцэд ажилладаг 2 албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн. 3 албан тушаалтан гэж дарга хэлсэн нь харьяа охин компани буюу ******* энержи дулаан компанийн дотоод хяналтын хэлтсийн ажилтан байгаа. ******* энержи дулаан компани нь энэ хэрэгт хамааралгүй, тул ач холбогдолгүй гэж үзээд дурдахгүй байгаа. Засгийн газар нь эрх бүхий байгууллага. Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь гарсан шийдвэр тогтоолыг хэрэгжүүлдэг, албажуулдаг байгууллага юм байна. Энэ газрын эрх бүхий байгууллага биш гэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь цагдаа, прокурорын байгууллага тогтоосон нь эрх бүхий байгууллага гэж үзэх тухай дурдсан. Тэдгээр байгууллагын шаардлага гэхээсээ илүү тухайн байгууллагын албан бичиг ирсэн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх. Энэ үндэслэл нь үндэслэлд хамаарахгүй. Гүйцэтгэх захирлын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийг огт үндэслээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Тиймээс ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын УИХ нь хуулийг тогтоож Засгийн газар хэрэгжүүлж, шүүх нь шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэх үүднээс хуулийг нь хэрэглэдэг гэсэн. Яг энэ хэмжээнд Монгол УИХ-аас гаргасан Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх үүднээс ЗГ өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоолоо гаргасан. Энэ тогтоол нь 49 тоот тогтоол. Энийг зөвхөн өнөөдөр******* суманд  үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит ******* компани энэ тогтоолыг хэрэгжүүлж байгаа юм биш. Нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг, төрийн болон төрийн оролцоотой хуулийн этгээд бүгд энийг хэрэгжүүлж байгаа. Дэд даргаасаа авхуулаад үнэхээр ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын тусгай шаардлагыг биелүүлээгүй юм бол бүх албан тушаалтнуудыг чөлөөлж байгаа юм. Ганцхан чөлөөлсөн биш юм. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Ковид-19-ын үед ЗГ тогтоол гаргаад бүх нийтийн хөл хорио тогтоож, цахимаар үйл ажиллагаагаа явуулсан. Энийг бүх газар хэрэгжүүлсэн. Тэгвэл 1 тогтоолыг нь хэрэгжүүлдэг юм бол нөгөө тогтоолыг нь яагаад хэрэгжүүлэхгүй вэ. Адилхан л хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх газар нь ЗГ. Тэгэхээр ЗГ өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргасан. Хэрэгжүүлэхгүй юм бол тогтоол гаргаж яах юм. Ганцхан  намайг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний хувьд би ***** гэдэг хүнтэй хэл яриагаа ойлголцохгүй байсан үүднээс намайг халсан гэдэг. Хаана ч ямар ч  хавтаст хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй. Би энэ хүнтэй ингэсэн чинь энэ хүн миний эсрэг надтай ингэж ярьж байсан гэдэг нэг ширхэг зүйл нь байхгүй. Би өөрөөс нь ч асуусан. Таныг ажлаас чөлөөлчихсөн юм бол та өөр ажилд очно гэж санал хэлсэн үү гэхэд үгүй ээ би юу ч хэлээгүй гараад явсан гэсэн. Та энэ тал дээр чөлөөтэй байсан. Өмгөөлөгч нь  өөр ажил албан тушаалд тавьж болох байсан гэж байгаа. Өөрөө саналаа хэлээгүй. Тэгэхээр өөрөө тэр тушаалыг үндэслэлтэй гэж үзээд байна. Ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан эсэх дээр л яригдаж байгаа юм. Өөр юм яриагүй. Энэ хүн бакалаврыг хэзээ авсан бэ  гээд асуусан 2021 онд авсан гэсэн. 2023 онд нь дараа нь мастераа хийсэн юм байна. Энэ 2 албан тушаал нь хоёулаа энэ албан тушаалд  тавигдах тусгай шаардлагыг огтоос хангаагүй байгаа. Мэргэжлээрээ 5 жил гэдэг юм уу,  өөрийн эзэмшсэн тэр мэргэжлээрээ та 5 жил буюу түүнээс дээш жил ажилласан уу гэдэг  байна. Түүнээс биш машинистаар ажилласан 7 жил энд бол хамаарал байхгүй. Машинистыг  халаагүй. Түүнээс биш ур чадвар яриад байна. Энэ хүний ур чадварыг нь биш туршлага мэргэжил, мэргэшлийг нь л яриад байгаа юм. Өмгөөлөгч арай өөр талаас нь яриад байна. Ур чадварын талаас нь яриагүй.  Тогтоол нь өөрөө ажлын байрны тодорхойлолтыг мэргэжил, мэргэшилд нь тохирч байгаа юу. Тохирохгүй л юм бол тэр албан тушаал тушаал чөлөөл гэж үүрэг чиглэл өгсөн. Тогтоол гаргаад тэр тогтоолыг хэрэгжүүл гэдгийг ЗГХЭГазрын дарга ****** нь өөрөө ****** гээд хүний нэр дээр бичээд байгаа юм. Тогтоолыг чи биелүүл. Эс биелүүлэх юм бол өөрөө хариуцлага тооцно гэсэн. Тийм учраас энэ ажлын байранд нь тохирохгүй 3 албан хаагч байсан. За нэг нь угаасаа энэ компанийн ажилтан биш. Чөлөөлсөн талаар огтоосоо мэдэгдээгүй, би мэдээгүй гэж байна. 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагт энэ хүнд мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцаллаа бид танд мэдэгдлээ. Учир нь. 5ш ажиллагааны шүүр ажиллагаанд хамаарагдах эсэх дээр таны ажлын албан тушаалын чинь мэргэжил, мэргэшил тохирохгүй байна. Ийм учраас дуусгавар болгож байгаа  гэж хэлээд өөрт нь танилцуулчихсан. Өөрөө энэ дээр нэг ч санал хэлээгүй. Тэгвэл би цементийн үйлдвэр дээр ажиллах, тэгвэл би туслах машинист хийе гэж ямар ч санал гаргаагүй. Өөрөө саналаа хэлэх ёстой байсан юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй гээд байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь сая нотлох баримтаар шинжлэн судлаад гараад ирсэн. Өөрөө гарын үсэг мөн гэсэн. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь байгуулаад нэг хувийг компани, нөгөөг нь ажилтанд олгоно гээд хуульд заасан. Та гарын үсэг зурсан юм чинь авсан байгаа. Гэрээг 2 хувь хийсэн. Өөрөө хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад ажил албан тушаал цалин хөлсөө тохиролцоод гэрээ байгуулсан. Энэ хүн ажлаа хийж байсан уу гэсэн чинь би хийж байсан гэж байгаа юм. Ямар ажил үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ гэхээр Шуурхай төвийн даргын ажлыг үүрэг гүйцэтгэсэн. Тэр ажил ямар ямар ажил үүрэгтэй юм бэ гэдгийг ажлын байрны тодорхойлолтод заасан байна. Ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй бол энэ хүн Шуурхай төвийн даргын ямар ажил хийх гээд байгаа юм. Ямар ажил үүргийг өөрөө мэдэж хийх вэ. Тэгээд тэндээсээ цалинг нь аваад байгаа юм. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолттой танилцчихаад байгаа юм. Тэгээд өөрөө удирдах албан тушаалд байсан.  Өөрөө хэлэмгий хүн ажлын байрны тодорхойлолтгүй би ажиллая аа, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй би ажиллая гэх үү үгүй. Ажлын байрны тодорхойлолтыг 2022 оны 11 сарын 8-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан. Сая нотлох баримт өгсөн. Шинжлэн судлуулсан. Хариуцагч талаас нотлох баримтаар өгчихсөн.  Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан. Хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан, нөхцөлөө тохирсон. Аль үүргээ гүйцэтгэж эхэлсэн, ажлаа яг хийж байсан. Нэгэнт эрх бүхий байгууллагын шаардлага байна. Яагаад байгууллага шаардаж байна вэ гэхээр Монгол Улс даяар энийг дагаж мөрдөх хэрэгжүүлэх гээд ЗГ-аас тогтоол гараад дээр нь Авлигын эсрэг хууль гарч 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгоё, энэ хүрээндээ авлига албан тушаалын асуудал байхгүй болгоё гэдэг үүднээс эхэлж байгаа. Монгол Улсад анх удаа явагдаж байгаа юм. ЗГ энэ компанийн хувьцаа эзэмшигч. Тэгэхээр хувьцаа эзэмшигчээсээ чиглэл нь ирсэн. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх ТӨБЗГ-аас нь дахиад албан бичиг нь ирчихлээ. Үүрэгжүүлээд байна. Тогтоолын биелэлтийг хангаж ажилла эргэж хариу мэдэг гэсэн. Хариугаа мэдэгдээд албан ёсоор ирүүлсэн газар буюу ЗГ-ын хэрэг эрхлэх газарт 4 сарын 10-ны өдөр манайх ийм нөхцөл шинжлэн судлаад энэ 2 хүнийг ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдье гээл мэдэгдлийнхээ хариуг нь хүргүүлчхээд байгаа юм. Энэ нотлох баримтаар харагдана. Хөдөлмөрийн тухай хуульд заасан 80 дугаар зүйлээр халаагүй. 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлээр халаагүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний хувьд гэж халаагүй. Зөвхөн нэг эрх бүхий байгууллага шаардсанаар түүнчлэн нэгэнт нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтантай тохиролцож байгуулдаг. Цуцлах эрх нь гүйцэтгэх удирдлагад байгаа. Тэгэхээр ажил олгогч өөрийнхөө санаачилгаараа буюу өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу энэ хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б328 дугаартай тушаал үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна...”  гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн оролцогч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заанаар үнэн зөв тайлбар гаргах ёстой. нь худлаа яриад байгаа юм уу эсхүл мэдэн будилаад байна уу тиймэрхүү хариулт өгсөн байгаа. Одоо сая шүүхэд гаргаж байгаа тайлбар нь өөрийг нь хүсээгүй байхад захирал хүчээр Шуурхай удирдлагын төвийн даргын үүргийг орлон гүйцэтгүүлсэн гэсэн асуудлыг яриад байна. Үнэхээр хүсээгүй бол Хөдөлмөрийн тухай хууль юм уу, ажил олгогчид холбогдох хүсэлт гомдлыг гаргаад явах боломж байсан гэтэл ингээгүй. Хөдөлмөрийг гэрээг бичгээр надтай байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй гэсэн зүйлийг яриад байгаа. Хэрэгт авагдсан баримтад яг тухайн ажлын байран дээр тушаал гарсан огноогоор хөдөлмөрийн гэрээ байна.  Тэгээд ажлын байрны тодорхойлолттой  танилцаагүй бол энэ хүн яаж мэдээд тэр том газрын дарга хийгээд олон үйлдвэр газруудын уялдаа холбоог нь хангадаг ажлыг хийгээд байгаа юм. Намайг ялгаварлан гадуурхаад 2023 оны 4 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө ажлаас халсан гээд байна. Хариуцагч байгууллагад 2022 оны 3 сарын 20-ны үед Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ТӨБЗГазраас 2 албан бичиг ирсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, сонсох ажиллагаа явуулах журам байна. 2023 оны 4 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу явахын өмнөх өдөр өөрийг нь дуудаад сонсох ажиллагааг хийсэн. Та ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байна. танд хэлэх зүйл байна уу гэхэд хэлэх зүйлгүй гээл гарын үсэг зурахаас татгалзаад гараад явсан. Тэр үйл баримт буюу сонсох ажиллагаа явагдсан уу гэхээр тийм зүйл болсон би зөвшөөрөхгүй гээд гараад явсан талаараа хэлсэн. Гарч яваад маргааш нь эсэргүүцсэн байна. Эсэргүүцсэн үндэслэлээр ажлаас халаагүй. 2023 оны 4 сарын 10-ны өдөр тушаал шийдвэр нь гараад албажаад Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу тайлан явуулсан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч наадах чинь танай дээд шатны байгууллага гэж байна. Компанийн тухай хуульд зааснаар тийм асуудал биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* Шохой ТӨХК-нд холбогдох “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  Б/293 дугаартай тушаалаар *******ийн үйлдвэрийн даргын албан тушаалд томилогдон /  хэргийн 6 дугаар хуудас/ ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 51744 дугаартай ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй үндэслэлээр цементийн үйлдвэрийн даргын түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна. /хэргийн 9 дүгээр хуудас /

Нэхэмжлэгч *******ыг ээлжийн амралтаа эдэлж байх хооронд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/85 тоот **** Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал/ хэргийн 131 дүгээр хуудас/-аар ******* Шохой ТӨХК-ийн шуурхай удирдлагын төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулан ажиллуулж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “...2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 16,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө  үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б/328 дугаартай тушаалын үндэслэлийн талаар “...Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 нь эрх бүхий байгууллага шаардсан гэж байна. Хэрэгт авагдсан тайлбар, нэхэмжлэгчийн тайлбараас харахаар эрх бүхий байгууллага гэж Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар биш. Ямар нэг алдаа зөрчил гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох эрх бүхий байгууллага байна. Тухайлбал шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хуучнаар мэргэжлийн хяналтын байгууллага байна.

2.Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 593 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичгийг үндэслэсэн гэж байгаа. “...Энэ албан бичгийн агуулга нь ямар байна судлахаар авлигатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд гэж байгаа. Нийтийн албанд танилын хүрээ зүй бус нөлөөллөөр хуульд шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй  байх нөхцөл бүрдүүлэх. Нэгэнт томилогдсон хүнийг халах асуудал байхгүй байна. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж нийтийн албанд итгэх итгэл нэмэгдүүлэх гэж байна. Энэ нь олон нийтэд хандсан болохоос хэн нэгнийг халах чиглэл байхгүй...”

3.Хөдөлмөрийн тухай хуулийн аль зохицуулалтаар халах боломжтой вэ гэдгийг одоо тайлбарлая. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-д ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлахыг зөвшөөрсөн. Гэтэл тушаал дээр 80.1.2 дах заалт байхгүй. Гэтэл 80.1.2-ыг хэрэгжүүлж байгаа бол энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан. Энэ арга хэмжээ авагдаагүй шууд халсан.

4. Ажлын байрны тодорхойлолтод нийцээгүй байгаа байдлыг сая гаргаж ирсэн нотлох баримт байна.,, гэх дарга нар нь сонсох ажиллагаа хийсэн байна. Энэ талаар сая мэдэж байна. Хуулийн 80.1.2 дахь заалтад байгаа мэргэжил, мэргэшил дутсан гэдгийг зүгээр дурын дарга нар тогтоодог биш. Компанийн гүйцэтгэх захирал эсхүл дээд шатны байгууллагаас томилсон атестатчлалын комисс байх ёстой. Энэ комисс нь энэ хүн мэргэжилдээ тэнцэж байна уу, ажлын туршлага хүрэлцэж байна уу гэдгийг албан ёсоор тогтоогоод дүгнэлтээ гаргасан байх ёстой. Энийг Улсын дээд шүүхийн тайлбар тодорхой заасан. Сонсох ажиллагаа хийсэн 3 албан тушаалтан нь ямар комисс вэ эд нар сайн дураараа энэ хүнийг асуугаад байна уу, гүйцэтгэх захирал ямар үүрэг өгсөн бэ, ямар нэг тушаал шийдвэргүйгээр энэ 3 хүн сонсох ажиллагаа хийсэн байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлд 2023 оны 03 дугаар сарын 17-ны чиглэл хүргүүлэх албан бичгийн 4-д заасан шаардлага хангаагүй гэсэн байна. Чиглэл хүргүүлэх албан бичгийн 4 дэх заалт нь хуулийн 80.1.2-д заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэсэн заалт байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу чөлөөлөөгүй байна. Чиглэл хүргүүлэх албан бичгийн агуулгатай холбоотой шаардлага хангаагүй хүнийг ажилд авахаас сэргийлэх зорилготой болохоос нэгэнт ажилд авсан хүнийг халах тухай энд харагдахгүй байна...Иймд тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй байна...” гэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх тайлбарыг няцааж “...Монгол Улсын ЗГ-ын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *******ийн ******* ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоолоор ******* ТӨХК-ийн өмч хэлбэрийг хувийн өмчөөс төрийн өмчит буцаан авах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, ******* компани нь ТӨХК юм... нэхэмжлэгч ******* нь 2021 онд "Сити их сургууль"-ийг Маркетинг мэргэжлээр, 2023 онд Сити их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар суралцан төгссөн байдаг. Иймд ******* нь Шуурхай удирдлагын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан "Барилгын материалын технологич инженер, Бизнесийн удирдлага мэргэжилтэй" байх, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх гэсэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байсан болно. Иймээс Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нийцсэн удирдамж, чиглэлийг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төрийн төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам"-ын 8 дугаар зүйлийн 8.2-д "Хууль, энэ журамд өмчийн төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгоно" гэсэн заалт болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай "Чиглэл хүргүүлэх" тухай албан бичиг зэргийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, "******* компанийн "Нэр дэвшүүлэх хороо"-ны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.9 дэх заалтыг тус тус баримтлан Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай "*******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон... Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д "хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг" ойлгоно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2.-т Ажил олгогч нь "Ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй" гэж, 103 дугаар зүйлийн 103.3.2-т зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажлын байрны тодорхойлолт буюу хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ өөрөө баталж, ажилтнаас биелүүлэхийг шаардах эрхтэй гэж хуульчилсныг дурдмаар байна...Иймд тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: “...Өмнө нь ******* компанид 7 жил ажилласан талаар хэлсэн. Ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага нь бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэй байх, тухайн чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан байх шаардлага тавьсан. Энэ дээр комисс томилж асуудлыг шалгаж нэг газраар тогтоолгох шаардлага байхгүй. өмгөөлөгч нь ур чадварын хувьд тэнцэхгүй болсон тохиолдолд тухайн ур чадварыг шалган тогтоох атестатчлалын комиссын дүгнэлтийг шаарддаг. Мэргэжлээр ажилласан жилийн хэн ч хараад тогтоох үнэлэлт өгч болох илэрхий зүйл тул тусгай мэдлэг, мэргэшил огт шаардахгүй. Өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйтийг яриад байна. Энэ нь огт үйлчлээгүй. Харин тус хуулийн 70.1.4 дэх заалтыг үндэслэж эрх бүхий байгууллага шаардсан гэж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сонсох ажиллагаа хийж өөрт нь мэдэгдсэн. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уг тэмдэглэлийг үйлдсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Сонсох ажиллагааг 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 05 минутад дуусаж өөрөө тайлбар өгөхгүй, гарын үсэг зурахаас татгалзсан гэж тэмдэглэлд тусгагдсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг шаардлагыг яагаад эрх бүхий байгууллага шаардсан гэж үндэслэсэн бэ гэхээр 2023 оны 3 сарын 24-ний өдрийн 124-р тогтоол гарч ******* ТӨХК-г төрийн өмчид авсан. Энэ тогтоол гарснаар хувийн хэвшлээс төрд шилжүүлж авсан буюу анх 2015 онд компанийг хувьчилсан тогтоолыг Засгийн газар өөрөө өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгож төрийн өмчит шилжүүлж авсантай холбоотой гүйцэтгэх захирал холбогдох удирдлагуудыг албан тушаалд томилсон. Үүний дагуу *******ийн үйлдвэрийн даргаар 2023 оны 01 сар хүртэл хугацаанд ажилласан гэж өөрөө он сараа хэлсэн. Засгийн газрын гаргасан шийдвэр нь эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзнэ. Уг албан бичигт мэргэшил, мэргэжлийн хувьд тэнцэхгүй албан тушаалтныг чөлөөлж шийдвэрийг ирүүлэх гэдэг тодорхой чиглэл өгсөн.. Засгийн газар нь эрх бүхий байгууллага. Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь гарсан шийдвэр тогтоолыг хэрэгжүүлдэг, албажуулдаг байгууллага юм байна. Энэ газрын эрх бүхий байгууллага биш гэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь цагдаа, прокурорын байгууллага тогтоосон нь эрх бүхий байгууллага гэж үзэх тухай дурдсан. Тэдгээр байгууллагын шаардлага гэхээсээ илүү тухайн байгууллагын албан бичиг ирсэн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх. Энэ үндэслэл нь үндэслэлд хамаарахгүй... гэж,

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:“...Намайг ялгаварлан гадуурхаад 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө ажлаас халсан гээд байна. Хариуцагч байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ТӨБЗГазраас 2 албан бичиг ирсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, сонсох ажиллагаа явуулах журам байна. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу явахын өмнөх өдөр өөрийг нь дуудаад сонсох ажиллагааг хийсэн. Та ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байна. Танд хэлэх зүйл байна уу гэхэд хэлэх зүйлгүй гээл гарын үсэг зурахаас татгалзаад гараад явсан. Тэр үйл баримт буюу сонсох ажиллагаа явагдсан уу гэхээр тийм зүйл болсон би зөвшөөрөхгүй гээд гараад явсан талаараа хэлсэн. Гарч яваад маргааш нь эсэргүүцсэн байна. Эсэргүүцсэн үндэслэлээр ажлаас халаагүй...” гэж

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сумьяа:“... УИХ-аас гаргасан Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх үүднээс ЗГ өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоолоо гаргасан. Энэ тогтоол нь 49 тоот тогтоол. Энийг зөвхөн өнөөдөр******* суманд  үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит ******* компани энэ тогтоолыг хэрэгжүүлж байгаа юм биш. Нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг, төрийн болон төрийн оролцоотой хуулийн этгээд бүгд энийг хэрэгжүүлж байгаа. Дэд даргаасаа авхуулаад үнэхээр ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын тусгай шаардлагыг биелүүлээгүй юм бол бүх албан тушаалтнуудыг чөлөөлж байгаа юм. Ганцхан чөлөөлсөн биш юм. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Ковид-19-ын үед ЗГ тогтоол гаргаад бүх нийтийн хөл хорио тогтоож, цахимаар үйл ажиллагаагаа явуулсан. Энийг бүх газар хэрэгжүүлсэн. Тэгвэл 1 тогтоолыг нь хэрэгжүүлдэг юм бол нөгөө тогтоолыг нь яагаад хэрэгжүүлэхгүй вэ. Адилхан л хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх газар нь ЗГ. Тэгэхээр ЗГ өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргасан. Хэрэгжүүлэхгүй юм бол тогтоол гаргаж яах юм. Ганцхан  намайг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний хувьд би гэдэг хүнтэй хэл яриагаа ойлголцохгүй байсан үүднээс намайг халсан гэдэг. Хаана ч ямар ч  хавтаст хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй ...”гэж тус тус няцааж байна.

Зохигчдын тайлбар тэдгээрийн өмгөөлөгч нарын дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд

 “******* Шохой “ХК байсныг Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “******* Шохой” ТӨХК болгож, хувьцаа эзэмшигчээр Монгол улсын Засгийн газар бүртгэгдэж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар эрх олгосны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлж байгаа нь хэргийн 74 дүгээр хуудас улсын бүртгэлийн гэрчилгээ, хэргийн 75-88 Компанийн дүрэм зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь “******* Шохой” ТӨХК-нд *******ийн үйлдвэр хариуцсан даргаар 2023 оны  01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад “******* Шохой” ТӨХК-ийн шуурхай удирдлагын төвийн даргын үүргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд түр гүйцэтгэж байсан болох нь зохигч нарын тайлбар хэргийн 117 дугаар хуудаст авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/85 тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ХГ-231/101 дугаартай хөдөлмөрийн гэрээ мөн оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай тушаал/хэргийн 124 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Монгол улсын Засгийн газар 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг 49 дугаартай тогтоол гаргаж / хэргийн 203-204 хуудас/ уг тогтоолын хавсралтаар 5Ш ажиллагааг хэрэгжүүлэхээр /хэргийн 205-206 хуудас/ баталсан байна.

Засгийн газрын 49 дүгээр тогтоолын 5 дахь заалтад Авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хууль зүйн дотоод хэргийн сайд, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэхийг сангийн Сайд , энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тус тус даалгажээ./хэргийн 203 дугаар тал/

Иймд Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 2023 оны 03 дугаар сарын 17-ны ХЭГ/595 дугаартай чиглэл гаргаж ******* ТӨХК-д хүргүүлсэн байна. Энэ чиглэлд  төрийн бүх шатны  байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлага зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг  нарийвчлан зааж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч “******* Шохой” ТӨХК–нд “Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах талаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А-1/482 дугаартай албан тоот хүргүүлж /хэргийн 127 дугаар хуудас/ хариуг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны дотор ирүүлэхийг шаардсан байна.

“******* Шохой” ТӨХК-иас дээрх чиглэл болон хууль тогтоомжийн шаардлагын дагуу тус үйлдвэрийн 26 нэгжийн дарга нарын “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авлигатай тэмцэх газар хянуулсан байдлыг шалгахад 26 нэгжийн дарга нар хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд зааснаар шалгуулсан, харин  дарга нарын мэргэжил, боловсролын дипломын эх хувьд  тулгалт хийж ажилласан жил болон албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй томилогдсон 2 нэгжийн дарга, нэг мэргэжилтэнг  2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн болох нь хэргийн 129 дүгээр хуудаст авагдсан Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/394 дугаартай  албан тоотоор тогтоогдож байна.

Ингэж ажлаас чөлөөлсөн хоёр нэгжийн даргын нэг нь нэхэмжлэгч ******* бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь “ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй байна гэсэн байна.

******* Шохой ТӨХК-ийн шуурхай удирдлагын төвийн даргын ажлын зорилго нь үйлдвэр, хэлтэс, нэгжүүдийн уялдаа холбоог нягтаршуулах, шуурхай удирдлагын төвийн инженерүүдийг удирдан зохион байгуулах, *******ийн үйлдвэр, *******н үйлдвэр, чулуунцарын үйлдвэр, уурхайн хэвийн жигд үйл ажиллагааг хангаж чиглүүлэх, өдөр тутмын шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаварт хяналт тавьж, шийдвэрлэн гүйцэтгэх захирал болон Ерөнхий инженерийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг-/ хэргийн 113 ажлын байрны тодорхойлолт/-тэй гэжээ.

Энэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагад бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, барилгын материалын технологич инженер, бизнесийн удирдлага мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх, ур чадварын хувьд албан бичиг хэрэг хөтлөх чадвартай, компьютерын өргөн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх, гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх шаардлага хангасан хүнийг ажиллуулахаар байна.

Нэхэмжлэгч ******* бизнесийн удирдлага мэргэжилтэй боловч энэ мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаагүй болох нь түүний “бизнесийн удирдлага болон марктенгийн чиглэлээр ажиллаж байгаагүй” гэх тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд “******* Шохой ТӨХК-ийн шуурхай удирдлагын төвийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаагүй компанийн гүйцэтгэх захирал *******т санал болгож байснаар /нэхэмжлэгчийн тайлбараар/ түүний ээлжийн амралтаа эдэлж байх үед тушаал гаргаж энэ орон тоон дээр түр ажиллуулж байсан байна.

 

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг удирдлага болсон талаар талууд мэтгэлцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газар бол эрх бүхий байгууллага биш ямар нэг алдаа зөрчил гаргахад түүнд хариуцлага тооцох эрх бүхий байгууллагыг ойлгоно тухайлбал шүүх, прокурор, цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч  тайлбарлаж байна.

Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн болно. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэсэн бол 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэжээ.  

Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг байна.

Мөн Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 8-д заасан Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлэхээс гадна 9-д заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлох үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг эрх бүхий дээд байгууллага биш”  гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн  80.1.2 “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заасныг хэрэгжүүлээгүй шууд халсан. Тушаалдаа энэ заалтыг баримтлаагүй гэж тайлбарлаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л. “...Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна”  гэжээ. Энэ чиглэлээс дүгнэлт хийхэд хууль тогтоомжийн шаардлага хангаагүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй байгаа нь тогтоогдвол ажилтанд энэ талаар анхааруулж мэргэжил, мэргэшлийн түвшин ур чадвараа дээшлүүлэх боломжит хугацаа олгох боломж байхгүй гэдгийг тодорхой чиглүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ыг уг албан тушаалд түр томилсон бөгөөд энэ хугацаанд Засгийн газрын 49 дугаартай тогтоол гарч хэрэгжиж хууль зөрчиж албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ирүүлсэн чиглэлийн 4 дэх заалтад нийцсэн байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д” Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ. 103.3.1 ажил мэргэжлийн жагсаалт, 103.3.2.ажлын байрны тодорхойлолт, 103.3.3.энэ хуулийн 106.3-т заасантай нийцсэн хөдөлмөрийн норм, норматив, 103.3.4.цалин хөлсний журам зэрэг байна. Энэ хуулийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирал ажлын байрны тодорхойлолтыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр А/258 дугаартай тушаал/ хэргийн 112 дугаар хуудас/-аар ажлын байрны тодорхойлолт гаргаж баталж, мөрдөж байгаа нь хуульд нийцсэн байна. ******* ажилд томилогдохдоо ажлын байрны тодорхойлолтой танилцаагүй гэж байгаа ч энэ талаар нотолсон баримтгүй байна.

Нэхэмжлэгч ажлаас халах үндэслэл нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга **** уулзаж,4 шаардлага тавьсан. 1.ТУЗ-ийг яаралтай хуралдуулах, 2.Аудитын дүгнэлтийн дагуу гүйцэтгэх захирал        Л. хариуцлага тооцох, 2022 оны өртөгт суурилсан урамшуулал олгох, 4.Дараагийн гүйцэтгэх захирлыг ил тод нээлттэй байдлаар зарлаж үйлдвэрийг мэддэг захирлыг томилох гэсэн шаардлага тавьсан. Энэ уулзалтад оролцсон бүх хүнийг халсан гэж тайлбарлаж шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримт болгож байна. Дээрх тайлбар нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай *******ыг ажлаас чөлөөлсөн тушаал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ажлын байрны тодорхойлолтод тавигдсан  шаардлага хангаагүй гэх үндэслэлээр халагдсан” гэх тайлбараар няцаагдаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн ирсэн бичгийг бүртгэх бүртгэлийн хуулбарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны 01/362, 01/357 дугаартай албан тоотоор ******* Шохой ТӨХК-иас явуулсан компанийн гүйцэтгэх захирал хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг хүргүүлсэн байсан нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул өмгөөлөгчид 82 хуудас материалыг буцаан олгосон болно.

Нэхэмжлэгч ******* нь2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа гардан аваад “******* Шохой “ТӨХК-ны хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 07 дугаар сарын 17 өдөр гомдол гаргасан. Уг гомдлыг компанийн маргаан таслах комисс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж 2023 оны 04 сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ шийдвэрийг 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгааг нотлох баримтгүй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй тул шүүхээс дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийг хуулийн хугацаанд шүүхэд гаргасан гэж үзсэн болно.

Хариуцагч “******* Шохой “ТӨХК-нь *******ыг шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байснаас хойш түүний эрхэлж буй ажил албан тушаалтай зохих хэмжээгээр холбогдсон Засгийн газрын тогтоол болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын чиглэл гарч нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд тавигдах мэргэжил боловсрол, мэргэшсэн байдал зэргийг холбогдох хууль болон ажлын байрны тодорхойлолт заагдсан шаардлагатай нийцүүлэн ажиллахыг “******* Шохой” ТӨХК-аас шаардсан нь *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2,  127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гаргасан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч “******* Шохой” ТӨХК-нд холбогдох  “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон:

  ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гаргасан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ****” ТӨХК-нд холбогдох  “***********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 16,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр 14 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэж, шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар   шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

              

             

                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       А.НАРАНТУЯА