Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03836

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03836

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ... плаза-00 тоот, Ч.Х.Б ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол,
Хасбаатарын гудамж, ... дүгээр байрны ... тоот, регистр ..., Л.М ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 059 741 002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нар шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Л.М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 059 741 002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монгол улсын Хөгжлийн банктай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот гурван талт гэрээний дагуу Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 19-ний А/44 дүгээр тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам-д зааснаар олгогдсон төслийг санхүүжүүлэх ажлын хүрээнд Ч.Х.Б ХХК болон Л.М ХХК-ийн хооронд 600 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, уг зээл бодитоор олгогдсон юм. Зээлдэгч нь иргэн Б.Б, Б.Ба нарт компаниа залилуулж алдсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагаар 2015 он дуустал, 2016 оноос Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган олон жил маргаан хийж явсны эцэст Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор уг маргаан хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн эцэслэн шийдвэрлэгдэж, компаниа нэр дээрээ шилжүүлэн авсан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 519 604 671.23 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 540 136 330 төгрөг болсон байгаа тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1 059 741 002 төгрөгийг Л.М ХХК-иас гаргуулахаар шаардаж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээг банктай байгуулсан.

Барьцааны гэрээгээр Төв аймгийн ... сумын ... баг, Фермийн хороонд байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн ..., ... дугаартай, үйлдвэрийн зориулалттай барилга, үл хөдлөх эд хөрөнгийн ..., хөдлөх эд хөрөнгийн ..., ... дугaaртай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Бүртгэлийн ..., ... дугаартай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай зуслангийн эрх, Бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай хайрга олборлох зориулалттай газар эзэмших эрх зориулалттай газар эзэмших эрх, ... дүүргийн ... хороо, Үйлдвэр-2 /17042/, Чингисийн өргөн чөлөө, ... байрны ... хаягт байрлах ... дугаар гэрчилгээтэй, ... улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц зэргийг зээлдүүлэгчид барьцаалсан.

Л.М ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 9.5 дугаар зүйлд барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана, 9.6 дугаар зүйлд барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг өмчлөх эрхийг барьцаалагчид шилжүүлэх, худалдан борлуулах ажиллагааг гэрээнд зааснаар хуульд нийцүүлэн гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна, 11 дүгээр зүйлд Хэрэв зээлийн гэрээнд заасан зөрчил /зээлийн гэрээнд тодорхойлсноор/ үүсч, түүний улмаас зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч нараас зээлдүүлэгчид төлбөл зохих зээлийн үндсэн дүн, хүү болон бусад бүх өртөг, зардал /зээлийн өр төлбөр/-ыг төлөх ёстой гэж мэдэгдсэн бол барьцаалагч дараах эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр эдэлнэ, 11.1 дэх хэсэгт Барьцааны зүйл буюу түүний аливаа хэсгийг нэн даруй эзэмшилдээ авах гэж тус тус заасныг үндэслэн барьцааны зүйл болох дээр дурдсан 7 төрлийн нэр бүхий ул хөдлөх эд хөрөнгө болон газрын эрхүүдээр 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Х.Б ХХК болон Л.М ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Нэхэмжлэгч: Л.М ХХК-ийн Ч.Х.Б ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот албан бичгээр гаргасан хүсэлт /хх-6/, Зээлийн хүсэлт /хх-7-8/, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар бүхий Зээлийн гэрээ /xx-9-11/, ... дугаар бүхий Барьцааны гэрээ /хх-12-13/, Лэл металл ХХК-ийн өмчлөлийн 450 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-14/, 41-11821 тоот Барьцаалбар /хх-15/, "Лэлметалл" ХХК-ийн өмчлөлийн 162 м.кв талбайтай контор, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-16/, 41-11819 тоот Барьцаалбар /хх-17/, Л.М ХХК-ийн өмчлөлийн 403 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-18/, 41-11820 тоот Барьцаалбар /хх-19/, Л.М ХХК-ийн ... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-20-22/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ /хх-23-24/, Х.Төмөр, Т.С нарын өмчлөлийн 182 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-25/, ... тоот Барьцаалбар /хх-26/, Х.Төмөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-27/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ /хх-28-30/, Х.Төмөрөөс Т.Сид олгосон 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэл /хх-31/, Л.М ХХК-ийн 000309169 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-32-33/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ /хх-34-35/, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2304/01/PA/02-2014 тоот Барьцааны гэрээ /xx-36-37/, А.Отгонболдын 51,4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-38/, 11327646 тоот Барьцаалбар /xx-39/, А.Отгонболдын Ч.Х.Б ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт бүхий гар бичмэл баримт /хх-40/, Ч.Х.Б ХХК-иас Лэл металл ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн ЗГ/106 тоот, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3Г/122 тоот, 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 3Г/48 тоот мэдэгдлүүд /хх-41-43/, Ч.Х.Б ХХК-иас барьцаалуулагч Х.Төмөрт 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн ЗГ/881 барьцаалуулагч А.Отгонболдод 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн 3Г/882 тоот мэдэгдэл /xx-45/, Зээлийн болон зээлийн хүүгийн тооцоолол /xx-46/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17185 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж /xx 47-48/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх Ч.Х.Б ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, энэ хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлүүдээр хангуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч Л.М ХХК-ний захирал Т.С Ч.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 60/

Түүнчлэн хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Д.Тамирт итгэмжлэл олгож, Л.М ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхийг /хх 78/ олгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, зөвшөөрсөн талаарх тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарт шүүх хуралдааны мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн боловч хэн аль нь хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар талуудын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

Ч.Х.Б ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Л.М ХХК-тай ... дугаар Зээлийн гэрээ байгуулж, хадаасны үйлдвэрийн төслийн зориулалтаар 600 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, ... дугаар Барьцааны гэрээ-гээр:

-Л.М ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1426000389 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн ... сум, ... баг, Фермийн хороонд байрлах 450 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

-Л.М ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-1426000392 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн ... сум, ... баг, Фермийн хороонд байрлах 162 м.кв талбай бүхий контор, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

-Л.М ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн ... сум, ... баг, Фермийн хороо, Хадаасны үйлдвэр .. тоот хаягт байрлах, 403 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

-Л.М ХХК-ний эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай, Төв аймгийн, ... сум, ... баг, Фермийн хороо, 1 га талбай бүхий газар эзэмших эрх;

- Х.Төмөр, Т.С нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Чингэлтэй зуслан, .... уул, ... дүгээр гудамжны ... тоот хаягт байрлах, .... талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай ул хөдлөх эд хөрөнгө;

- Х.Төмөрийн эзэмшлийн, ... нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар эзэмших эрх;

-Л.М ХХК-ийн эзэмшлийн, ... нэгж талбарын дугаартай, Төв аймгийн ... сум, ... багт байрлах, хайрга олборлох зориулалттай 20 га талбай бүхий газар эзэмших эрх,

-2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот Барьцааны гэрээ-гээр А.Отгонболдын өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, Үйлдвэр-2 /17042/, Чингисийн өргөн чөлөө, ... байрны 42 тоот 51.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ.

 

5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5.2. Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Л.М ХХК нь үндсэн зээлд 80 395 328.77 төгрөг, зээлийн хүүнд 64 842 916 төгрөг тус тус төлсөн, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

5.3. Хариуцагч нь Ч.Х.Б ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 519 604 671.23 төгрөг, зээлийн хүү 257 060 532.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 283 075 798.41 төгрөг нийт 1 059 741 002 төгрөгийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 526 855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М ХХК-иас 5 526 855 төгрөг гаргуулж Ч.Х.Б ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.М ХХК-иас 1 059 741 002 /нэг тэрбум тавин есөн сая долоон зуун дөчин нэгэн мянга хоёр/ төгрөг гаргуулж Ч.Х.Б ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар

-Л.М ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн ... сум, ... баг, Фермийн хороонд байрлах 450 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

-Л.М ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн ... сум, ... баг, Фермийн хороонд байрлах 162 м.кв талбай бүхий контор, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

-Л.М ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн ... сум, ... баг, Фермийн хороо, Хадаасны үйлдвэр .. тоот хаягт байрлах, 403 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

-Л.М ХХК-ний эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай, Төв аймгийн, ... сум, ... баг, Фермийн хороо, 1 га талбай бүхий газар эзэмших эрх;

- Х.Төмөр, Т.С нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... зуслан, ... уул, ... дүгээр гудамжны ... тоот хаягт байрлах, 182 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай ул хөдлөх эд хөрөнгө;

- Х.Төмөрийн эзэмшлийн, ... нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар эзэмших эрх;

-Л.М ХХК-ийн эзэмшлийн, ... нэгж талбарын дугаартай, Төв аймгийн ... сум, ... багт байрлах, хайрга олборлох зориулалттай 20 га талбай бүхий газар эзэмших эрх,

-А.Отгонболдын өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, Үйлдвэр-2 /17042/, Чингисийн өргөн чөлөө, ... байрны ... тоот 51.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 526 855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М ХХК-иас 5 526 855 төгрөг гаргуулж Ч.Х.Б ХХК-д олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА