Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/04014

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/04014

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ..., ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Цагаан дээл Д овогтой Г-ийн Х,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Б овогтой Ч-ын О,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, регистр ..., Т овогтой С-ийн Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20 195 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

Хариуцагч С.Н шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Х нь Ч.О, С.Н нарт холбогдуулан 20 195 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Г.Х нь Ч.О, С.Н нартай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 19 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18 300 000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулах үед Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байр, ...тоот 27
м.кв талбайтай, хоёр ѳрѳѳ, орон сууцны зориулалттай, Ч.О, С.Н, Б.Отгонцэнгэл нарын нэр дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан боловч найз нөхдийн харилцаатай, хоёулаа ажил эрхэлдэг зэрэгт нь итгэж барьцааны гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй юм. Хариуцагч нарын хувьд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлээс 8 170 000 төгрөг, зээлийн хүү 1 830 000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 10 130 000 төгрөгийг удаахгүй өгнө гэдэг боловч боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд хандаж байгаа болно. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу алдангийг тооцож үзвэл 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаа өнгөрснөөс хойш зээл 18 300 000 төгрөг, зээлийн хүү 10 хувь болох 1 830 000 төгрөг нийт 20 130 000 төгрөгөөс хоног тутмын 0.5 хувийн алданги 100 650 төгрөг болж байгаа ба
2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 374 өдрийг хүртэл нийт 37 643 100 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 10 065 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 10 130 000 төгрөг, алданги 10 065 000 төгрөг нийт 20 195 000 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.О нь 2020 оны 1-р сарын 23-ны өдөр эхнэр С.Нийн хамт найз Г.Х-гаас 18 300 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, машинаа зараад өгөхөөр тохиролцож зээлсэн нь үнэн. Машинаа тооцоолсон хугацаанд зарагдаагүйгээс тохирсон хугацаандаа мөнгөө төлж чадахгүй байсан бөгөөд хугацаандаа мөнгө өгөхгүй байна гээд алданги тооцож эхэлсэн. Хоног тутамд өгөх мөнгө маань маш хурдан нэмэгдэж байсан тул би Г.Хд машинаа зах зээлийн үнээс доогуур үнээр тооцоод авахыг санал болгосон боловч саналыг хүлээж аваагүй. Мөн 99112017 гэсэн дугаарыг тохиролцон авахыг санал болгосон боловч мөн саналаас татгалзсан. 2021-03-03-ны өдөр 10 000 000 төгрөгийг Г.Хгийн ХААН банкны дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгийг 500 000 төгрөгөөр, 1 000 000 төгрөгөөр шилжүүлээд үлдэгдэл үндсэн зээлийн мөнгөнөөс хасаад, хүү алдангийг төлөх санал тавьсан. Мөнгөө бүтнээр нь хүү, алдангийн хамт авна гэсэн тул аргагүй байдалд хүрсэн. Энэ хугацаанд ковид 19 цар тахал дэгдэж орорн даяар хөл хорио тогтоож, эдийн засгийн хямралд өртөж хувийн бизнес зогсож ямар ч орлогогүй болсон. Иймд зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 8 300 000 төгрөгийг 18 сарын хугацаанд сарын 462 000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл /хх 7-10/, ҮХЭХ-ийн гэрчилгээ /хх 11/, Голомт банкны дансны хуулга /хх 12/,

Хариуцагчаас: ХААН банкны дансны хуулга /хх 22-23/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15 195 000 төгрөгийг Ч.О, С.Н нараас гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Г.Х нь Ч.О, С.Н нартай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 19 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Энэ талаар зохигч маргаагүй.

Зээлдүүлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18 300 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 18 300 000 төгрөг, нэг сарын хүү 1 830 000 төгрөг нийт 20 130 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Үүнээс 10 000 000 төгрөгийг төлсөн тул үндсэн үүргээс хасч үлдэх 10 130 000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зээлдэгч зээлийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон тул 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 5 065 000 төгрөг нийт 15 195 000 төгрөгийг хариуцагч нар төлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 233 925 төгрөг гаргуулж Г.Хд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч-ын О, С-ийн Н нараас 15 195 000 /арван таван сая нэг зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулж Ганхуягийн Хаянхирваад олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 650 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ч.О, С.Н нараас 233 925 төгрөг гаргуулж Г.Х-д олгосугай.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА