Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01818

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01818

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, М нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: *** тоот хаягтай, рд:***, ***д холбогдох,

 

*** ХХК-ийн хувьцааны 17 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20 780 698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч Ж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б түүний өмгөөлөгч Р нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М хариуцагч *** ХХК-д холбогдуулан *** ХХК-ийн хувьцааны 17 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, компанийн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас өөрт ногдох хувь болох 20 780 698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбартаа: ...анх 2018 оноос хойш *** ХХК-аар дамжуулан Бүгд найрамдах Кибер улсад бүртгэлтэй ОХУ-д улсад үйл ажиллагаа эрхэлдэг *** лицензийн гэрээг эзэмшдэг. Лицензийн гэрээнийхээ дагуу *** ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ш, н.У нартай 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгө оруулах хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тус компанийн 17 хувийн хувьцааг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралд оролцож байна. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгө оруулах хамтран ажиллах нэрлэсэн гэрээний дагуу М.М надад 17 ширхэг хувьцааны хувьцааны хувьцаа эзэмшигчээр тогтоож улсын бүртгэлд бүртгүүлж *** ХХК-ний дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна, компанийн ашиг 122 239 400 төгрөгийн 17 хувийн ашиг 20 780 698 төгрөг гаргуулах хүсэлтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Х.Ш 58 640 000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй бөгөөд ямар ч баримт байхгүй мэдэхгүй юм. *** ХХК -ийн захирал Х.Ш нь 6 400 000 төгрөгийг *** төвийн түрээсийн төлбөрт захиран зарцуулсан зардлаа М.М надаас нэхэмжилсэн ойлгомжгүй үндэслэлгүй юм... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...тухайн гэрээ бол хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4 дэх заалтад М.М нь хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байсан үүргээ биелүүлээгүй. Гэрээний 6.5 дах хэсэгт энэ гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *** ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа тухайн компанийн гишүүдийн эрхийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр тогтооно гэж тодорхой заасан байдаг. Гэтэл ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа тул компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн тухайн үед хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй тул компанийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах гэрээнд гарын үсэг зураад зөвшөөрөөд ажиллаад явсан баримт байгаа. Тиймээс хувьцаа эзэмшигчээр тогтоох нь үндэслэлгүй байна. Мөн ногдол ашиг гаргуулах шаардлага нэмэгдүүлсэн байсан. Хувьцаа эзэмшигчээр тогтоох шаардлагагүй тул ноогдол ашиг хуваарилах шаардлагагүй гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх гэж заасан байдаг. *** ХХК-ийн дүрэм хэрэгт авагдсан байгаа. Дүрэмд ногдол ашиг хэрхэн хуваарилах тухай заагаагүй тул Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар төлбөрийн чадвартай эсэхийг үндэслэж байж ногдол ашгийг тараана. Гэтэл тухайн үед компани маань бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ноогдол ашиг хуваарилах боломжгүй байсан тул хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй. Ноогдол ашиг хуваарилах шийдвэр гараагүй байхад ноогдол ашиг авна гэж шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Компанийн 2022 оны санхүү байдлын тайлан болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд компани хасах 54 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа. Үүнд ковидын нөхцөл байдал, хувьцаа эзэмшигчдийн хоорондын эрүү иргэний маргаан нөлөөлсөн. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэнтэй холбоотой компанийн үйл ажиллагаа зогссон компани алдагдал хүлээж байгаа. Мөн 17хувийн хувьцаа нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн н.Ш, н.У, н.Д нарын байгуулсан хувьцаа худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээний 3.4 дэх хэсэгт "2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ХХК-ийн цэвэр ашгаас М.М, Л.Д нарт ноогдох хувиас 58 640 000 төгрөгийг компанийн эргэлтийн хөрөнгөд оруулахыг шаардах эрхтэй", гэрээний 5.4 дэх хэсэгт М.М, Л.Др нар нь ***-нд 58 640 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. Уг хөрөнгө оруулалт нь Х.Ш хөрөнгө оруулалт гэж бүртгэгдэхэд маргах зүйлгүй болно.гэж тус тус зааж өгч баталгаажуулсан бөгөөд М.М нь хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан билээ. Мөн М.М зүгээс компанийн эргэлтийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс нэмж 6 400 000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг авч мөн л хувийн хэрэглээндээ зарцуулсан билээ. Компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөнөөс авснаа хүлээн зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ"-нд гарын үсэг зурсан. Мөн сүүлийн 6 400 000 төгрөгтэй нийт 65 040 000 төгрөгийг компаниас авснаа хүлээн зөвшөөрч тухайн мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь *** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол-д тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Тус протоколыг М нь хөтөлж байсан бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч компанийн хөрөнгө оруулалтад орж, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгө болох 65 040 000 төгрөгийг М.М нь өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч 65 040 000 төгрөгийг М.М гаргуулж өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

М.М иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4 дүгээр тал/

*** ХХК-аас Б.Д олгосон итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 7 дугаар тал/

Бараа тэмдгийг ашиглах эрхийг олгох тухай Урьдчилсан лицензийн гэрээ /хэргийн 11-20 дугаар тал/

Үнэт эдлэлийн салон дэлгүүрийн үйл ажиллагааны тухай гэрээ /хэргийн 21-35 дугаар тал/

Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ /хэргийн 36-38, 2 дугаар хавтас хэргийн 140-141 дүгээр тал/

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 39-40 дүгээр тал/

Нэхэмжлэгч М.М нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 41-42 дугаар тал/

Нэхэмжлэгч М.М хүсэлт /хэргийн 44 дүгээр тал/

Нэхэмжлэгч М.М тайлбар, хүсэлт /хэргийн 64-66, 69 дүгээр тал/

Нэхэмжлэгч М.М өмгөөлөгч Ж.Б тайлбар /хэргийн 70-72 дугаар тал/

Нэхэмжлэгч М.М өмгөөлөгч Ж.Б хүсэлт /хэргийн 84 дүгээр тал/

Өмгөөлөгчийн хүсэлт /хэргийн 93 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 150 дугаар тал/

*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол /2 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар тал/

*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал /2 дугаар хавтаст хэргийн 83 дугаар тал/

Хариу тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гомдол /хэргийн 57-58 дугаар тал/

Мөрдөгчийн тогтоол /хэргийн 59-60 дугаар тал/

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт /61 дүгээр тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хүсэлт /хэргийн 90-91 дүгээр тал/

2022.01.09-ний өдрийн *** дугаар Мөрдөгчийн тогтоол /хэргийн 92 дугаар тал/

Итгэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар тал/

Мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар тал/

Уулзалтын бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дугаар тал/

2022.01.09-ний өдрийн 220900181 дугаар Мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр тал/

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /2 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал/

*** ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргах тухай /2 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/

Сөрөг нэхэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар тал/

2021.12.07-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /2 дугаар хавтаст хэргийн 129-130 дугаар тал/

*** ХХК-ийн 2022 оны 4 дүгээр улирлын тайлан /2 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар тал/

Орлогын дэлгэрэнгүй тайлан /2 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр тал/

Өмчийн өөрчлөлтийн тайлан /2 дугаар хавтаст хэргийн 135 дугаар тал/

Мөнгөн гүйлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 136 дугаар тал/

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /хэргийн 137-139 дугаар тал/

Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ /хэргийн 140-141 дүгээр тал/

 

6. Шүүхээс

*** ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 102-103 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хэргийн 104 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол /хэргийн 105 дугаар тал/

2021.02.01-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 106-107 дугаар тал/

*** ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчигээ /хэргийн 108-109 дүгээр тал/

Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /хэргийн 110 дугаар тал/

2021.01.28-ны өдийн 176 дугаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол /хэргийн 111 дүгээр тал/

Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 112 дугаар тал/

ТЗ701/36 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт /хэргийн 113 дугаар тал/

Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол /хэргийн 114 дүгээр тал/

Хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл /хэргийн 115 дугаар тал/

*** ХХК-ийн дүрэм /хэргийн 116-122 дугаар тал/

Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-05 маягт /хэргийн 123 дугаар тал/

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-12 маягт /хэргийн 124-125 дугаар тал/

*** ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 126-127 дугаар тал/

*** ХХК-ийн 2020.06.02-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хэргийн 128 дугаар тал/

2020.06.02-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 129-130 дугаар тал/

2020.06.02-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 131 дүгээр тал/

2020.06.02-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ /хэргийн 132-133 дугаар тал/

2020.06.02-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 134 дүгээр тал/

*** ХХК-ийн дүрэм /хэргийн 135-139 дүгээр тал/

Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэх шийдвэр /хэргийн 140 дүгээр тал/

Шинээр байгуулах хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /хэргийн 141-143 дугаар тал/

2019-12.16-ны өдрийн Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /хэргийн 144 дүгээр тал/

*** ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр /хэргийн 145 дугаар тал/

*** ХХК-ийн дүрэм /хэргийн 146-149 дүгээр тал/

Санхүү байдлын тайлан-баталгаажсан /хэргийн 154-155 дугаар тал/

Орлогын дэлгэрэнгүй тайлан /хэргийн 156 дугаар тал/

Өмчийн өөрчлөлтийн тайлан-баталгаажсан /хэргийн 157 дугаар тал/

Мөнгөн гүйлгээний тайлан-баталгаажсан /хэргийн 158-173 дугаар тал/

2021.12.02-ны өдрийн НА-25210000135 дугаар Нөхөн ногдуулалтын акт /хэргийн 174-176 дугаар тал/

*** ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо /хэргийн 177 дугаар тал/

*** ХХК-ийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулах төлөлтийн тооцоо /хэргийн 178 дугаар тал/

*** ХХК-ийн цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо /хэргийн 179 дүгээр тал/

Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо /хэргийн 180-182 дугаар тал/

2020.11.29-ний өдрийн 1 дугаар ярилцлагын тэмдэглэл /хэргийн 183-184 дүгээр тал/

Татварын улсын ахлах, байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл /хэргийн 185 дугаар тал/

2021.12.03-ны өдрийн 15131 дугаар зөвлөмж /хэргийн 186-187 дугаар тал/

Мэдэгдэл хүргүүлэх тухай /хэргийн 188 дугаар тал/

*** ХХК-ийн 2020 оны 4 улирлын тайлан /хэргийн 189-190 дүгээр тал/

Орлогын дэлгэрэнгүй тайлан /хэргийн 191 дүгээр тал/

Өмчийн өөрчлөлтийн тайлан /хэргийн 192 дугаар тал/

Мөнгөн гүйлгээний тайлан /хэргийн 193-208 дугаар тал/

*** ХХК-ийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудиторын дүгнэлт 2022 он /хэргийн 209-247 дугаар тал/

Санхүүгийн байдлын тайлан /хэргийн 248-249 дүгээр тал/

Орлогын дэлгэрэнгүй тайлан /хэргийн 250-251 дүгээр тал/

Мөнгөн гүйлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал/

Санхүүгийн байдлын тайлангийн тодруулга /2 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал/

Санхүүгийн зохицуулах хорооны тайлан /2 дугаар хавтаст хэргийн 22-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...гэрээ хэрэгжиж үнэт эдлэл худалдах тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж байгаа, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй, ...хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гараагүй байхад ногдол ашиг авна гэж шаардаад байгаа нь үндэслэлгүй, гэрээний 5.4-т заасан хөрөнгө оруулалт 58 640 000 төгрөг, компанийн эргэлтийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс авсан 6400 000 төгрөг нийт 65 040 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж... маргасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 02 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч М.М, хариуцагч *** ХХК-тай харилцан тохирч, *** компанийн *** үнэт эдлэл оруулж ирэх, түүнийг худалдан борлуулах зорилгоор, нэхэмжлэгч үнэт эдлэл оруулж ирэх франчайзинг эрх авах, үйл ажиллагааг нь зохион байгуулах, компанид 58 640 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж, хариуцагч компанийн 100 хувийн хувьцааг 6 сарын дотор М.М 17 хувь эзэмшүүлэх мөн компанийн үйл ажиллагааг эхэлснээр цэвэр ашгаас 2020 оны 09 сарын 1 хүртэл оролцогч бүр 25 хувь, 2020 оны 09 сарын 01-ээс хойш М.М 18 хувь авахаар харилцан тохирч Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ /цаашид гэрээ гэх/ бичгээр байгуулсан байна. /хэргийн 140-141 дүгээр тал/

 

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигч талууд маргаагүй.

 

Хариуцагч *** ХХК 2021 оны 04 сарын 28-ны өдрийн Дугаар *** тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ баримтаар Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхлэх болсон нь *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2021.04.28-ны өдрийн дугаар 176 Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоол, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар, 2021.12.17-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын тайлан баримтуудаар тогтоогдож байгаа ба хариуцагчийн ...тухайн гэрээ бол хэрэгжээгүй.... гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /1 дүгээр хавтас хэргийн 64-65, 102-149, 2 дугаар хавтас хэргийн 23-28 дугаар тал/

 

Нэхэмжлэгч гэрээний 2.1-д заасан ...франчайзинг эрх авах, үйл ажиллагааг нь зохион байгуулах... үүргээ биелүүлсэн нь дээрх баримтаар тогтоогдож байгаа, хариуцагч эдгээр баримтыг үгүйсгэж баримтаар няцаагаагүй.

 

Хариуцагч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 2.3, 4.2-т заасан ...компанийн 17 хувийн хувьцааг 6 сарын дотор нэхэмжлэгчид шилжүүлэх, 2020.09.01-ээс хойш 18 хувийн цэвэр ашгаас олгох... үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. / 1 дүгээр хавтас хэргийн 102 дугаар тал/

 

Хариуцагчийн ...ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй, ...хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гараагүй байхад ногдол ашиг авна гэж шаардаад байгаа нь үндэслэлгүй... гэх тайлбар татгалзал талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээний 2.2-т заасан ...цаашид *** компанийн *** эрх авсан *** ХХК-ийн 100 хувийн хувьцааг 6 сарын дотор ...М.М 17 хувь... болгон хуваан авахаар тохиролцов... гэх тохиролцоо, гэрээний 2.3-т заасан ... *** ХХК-ийн үйл ажиллагаа эхэлснээр Монгол Улсын Компанийн тухай хуульд заасны дагуу цэвэр ашиг 2020 оны 09 сарын 01 хүртэл оролцогч тус бүр 25 хувь, 2020 оны 09 сарын 01-ээс хойш ...М.М 18 хувь... авахаар тохиролцов... гэх тохиролцоо, гэрээний 4.2-т заасан ...Б.У 2020 оны 09 сарын 1-ээс хойш *** ХХК-ийн 100 хувийн хувьцааг 17 хувийн хувьцааг М.М Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бусад гэрээгээр шилжүүлэх үүрэгтэй... гэх тохиролцоо, гэрээний 5.1-д заасан ...2020 оны 09 сарын 01-ээс хойш *** ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас М.М 17 хувийг шаардах эрхтэй... гэх тохиролцоо, мөн гэрээний 5.2-т заасан ...М.М нь *** ХХК-ийн ашгийн 18 хувийг шаардах эрхтэй... гэх гэрээний тохиролцоо, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тус тус үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3, 4.2, 5.1, 5.2, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэлтэй тул *** ХХК-ийн 17 хувийн хувьцааг нэхэмжлэгч М.М шилжүүлж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг, мөн компанийн цэвэр ашгаас нэхэмжлэгчид ногдох 5 528 553 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг хариуцагч *** ХХК-д тус тус даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 252 145 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хариуцагч *** ХХК-ийн үнэт метал болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2021.04.28-ны өдөр гарсан тул энэ үеэс үйл ажиллагаа эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй тул 2021 оны 04 улирлын Орлогын дэлгэрэнгүй тайланд тусгагдсан тайлант үеийн цэвэр ашиг 32 520 986 төгрөгөөс /нэхэмжлэгч 122 239400 төгрөгийн ашгаас ногдох 17 хувийн ашиг 20 780 698 төгрөг нэхэмжилсэн тул 17 хувь гэж тооцсон/ тооцож нэхэмжлэгчид цэвэр ашиг 5 528 553 төгрөг олгохоор тогтоосныг тайлбарлах нь зүйтэй. /1 дүгээр хавтас хэргийн 250 дугаар тал/

 

Нэхэмжлэгч цэвэр ашиг 158 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 20 780 698 төгрөг болгосныг дурьдах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 

Хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээний 5.4-т М.М, Д.Днар *** ХХК-д 58 640 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. Уг хөрөнгө оруулалт нь Х.Ш хөрөнгө оруулалт гэж бүртгэхэд маргах зүйлгүй, мөн гэрээний 3.4-т 2020 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн *** ХХК-ийн цэвэр ашгаас М.М Д.Д нарт ногдох хувиас 58 640 000 төгрөгийг компанийн эргэлтийн хөрөнгөд оруулахыг шаардах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч М.М гэрээний 5.4-т заасан дээрх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, 2021 оны 01 сарын 26-ны өдрийн *** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, тайлбар баримтаар тус тус тогтоогдож байна. /2 дугаар хавтас хэргийн 79-85 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ...би Х.Ш 58 640 000 төгрөг бэлнээр хүлээж аваагүй, 6400 000 төгрөгийг *** төвийн түрээсийн төлбөрт захиран зарцуулсан мөнгө тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...58 640 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэрээний 5.4-т заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, мөн компанийн эргэлтийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс авсан 6400 000 төгрөг нийт 65 040 000 төгрөг нэхэмжилнэ... гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээний 5.4-т заасан 58 640 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэрээгээр хүлээсэн үүргээ хэзээ хэрхэн биелүүлсэн талаар нотлох баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар, ирүүлсэн баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Мөн ...6400 000 төгрөгийг *** төвийн түрээсийн төлбөрт захиран зарцуулсан мөнгө... гэсэн боловч энэ талаар ямар нэг баримт ирүүлээгүй өөрийн тайлбар татгалзлаа нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний 5.4, 3.4, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэлтэй тул нэхэмжлэгчээс 65 040 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 992 100 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 28 050 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орологод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 173 606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 483 200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгохоор тогтоов.

 

2022.07.06-ны өдрийн А-71 тоот хариуцагчаас Б.Л олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /2 дугаар хавтас хэргийн 10 дугаар тал/

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч *** ХХК-ийн 17 хувийн хувьцааг нэхэмжлэгч М.М шилжүүлэн компанийн дүрэмд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч *** ХХК-д даалгаж, хариуцагч *** ХХК-аас цэвэр ашиг 5 528 553 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мишээлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 252 145 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч М.М 65 040 000 төгрөг гаргуулан хариуцагч *** ХХК-д олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 992 100 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 28 050 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орологод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 173 606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 483 200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ