Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/03502

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/03502

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, *** хаягтай, рд:***, *** -ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** хаягтай, рд: ***, *** ХХК,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд: ***, О нарт холбогдох

 

зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 727 009 611,79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХК хариуцагч *** ХХК, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 727 009 611,79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** ХК-иас хариуцагч *** ХХК, Д.О нарт холбогдуулаад 2020 оны 06 сарын 26-ны өдрийн дугаар *** тоот Зээлийн гэрээ болон 2020 оны 12 сарын 15-ны өдрийн *** тоот зээлийн гэрээ нэмж олгох гэрээ, 2021 оны 12 сарын 27-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 726,974,611.79 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 35,000 төгрөг, нийт 727,009,611.79 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардаж байна. Зээлдэгч нарын 2020 оны 06 сарын 26-ны өдөр *** төвтэй барьцааны гэрээний дагуу 600,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй хөрөнгө оруулах зориулалттай 84 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцааг хариуцагч Д.О өмчлөлийн амины орон сууцын зориулалттай Нийслэлийн Баянгол дүүрэг, *** тоот байршилтай, 549.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Баянгол дүүрэг, *** тоотод байршилтай, *** нэгж тасалбарын дугаартай 250 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хан-Уул дүүрэг, *** тоот, 415,1 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Иймд 727,009,611.79 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардаж байна... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...Д.О миний бие ***ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н гаргасан 2020.06.26-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээ, 2020.12.15-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021.12.27-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 26,974,611.79 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний зардлын 35,000 төгрөг, нийт 727,009,611.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд Хэлцэлд төлөөлөх асуудлыг хуульчилсан байна. Тус хуулийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ., 64 дүгээр зүйлд төлөөлөх бүрэн эрхийн талаар зохицуулсан зүйл заалтыг үндэслэн итгэмжлэлийг *** ХХК-ийн /хуулийн этгээдийн/ гүйцэтгэх захирал Р.М 2021.11.29-ний өдөр тус банкны Хууль, эрх зүйн газрын захирал Э.Х олгож, мөн өдрөө төлөөлөгч Хууль, эрх зүйн газрын захирал Э.Х нь дээрх хуулийн заалтыг баримтлан тус банкны Тусгай активын газрын захирал М.Энхтүвшинд итгэмжлэл олгожээ. Харин 2023.03.29-ний өдөр Тусгай активын газрын захирал М.Э нь өөрийн хариуцсан газрын хуулийн мэргэжилтэн Г.Нд итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 62.3, 64 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 29. 35 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 36, 38 дугаар зүйлүүдийг удирдлага болгон итгэмжлэл олгосон байна. Гэвч Г.Н нь *** ХХК-г төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болох талаар: Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62,3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ., 62.4-т Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй, 64 дүгээр зүйлийн 64.2.1-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд Гуравдагч этгээд-ийн талаар, 35 дугаар зүйлд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх талаар тус тус зохицуулсан байна. Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад, Нэгдүгээрт *** ХХК нь хуулийн этгээд байна. Хоёрдугаарт, Хуулийн этгээдийн итгэмжлэлд гүйцэтгэх захирлын гарын үсэг байх ёстой боловч Г.Н төлөөлөх эрхийг төлөөлөгчийн төлөөлөгч М.Э олгож байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдугаарт, *** ХХК-ийг төлөөлөх эрх олгож буй итгэмжлэлд Г.Н г гуравдагч этгээдийн тухай зохицуулсан зүйл заалтыг удирдлага болгосон нь ойлгомжгүй бөгөөд бие даасан шаардлага гаргаж буй этгээд үү, шаардах эрхтэй нэхэмжлэгч үү гэсэн асуулт гарч байна. Иймд Г.Нд олгосон итгэмжлэл нь хуульд нийцээгүй байх тул тэрээр *** ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-7 дугаар тал/

***ны гүйлгээний баримт /хэргийн 8 дугаар тал/

Нотариатын байгууллагад очих баримт /хэргийн 9 дүгээр тал/

*** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 10 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 11-14 дүгээр тал/

2020.06.26-ны өдрийн №ЗГ/202045390365 тоот Зээлийн гэрээ /хэргийн 15-18 дугаар тал/

2020.06.26-ны өдрийн №БГҮ/202045390365 тоот Барьцааны гэрээ /хэргийн 19-27 дугаар тал/

2020.12.15-ны өдрийн №ЗГ/202045390365-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 28 дугаар тал/

2020.06.26-ны өдрийн ЗГ/202045390365 тоот зээлийн гэрээний хавсралт 2 /хэргийн 29 дүгээр тал/

2021.12.27-ны өдрийн №ЗГ/202045390365-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 30 дугаар тал/

2020.06.26-ны өдрийн ЗГ/202045390365 тоот зээлийн гэрээний хавсралт 3 /хэргийн 31 дүгээр тал/

2021.12.27-ны өдрийн №БГҮ/202045390365-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 32-26 дугаар тал/

2021.12.27-ны өдрийн №БГХ/202045390365-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 37 дугаар тал/

Барьцаалбар №11№1704618 /хэргийн 38 дугаар тал/

Барьцаалбар №11№1704622 /хэргийн 39 дүгээр тал/

Барьцаалбарын агууллагад өөрчлөлт оруулах /хэргийн 40 дугаар тал/

***ны мөнгөн шилжүүлэгийн баримт /хэргийн 41 дүгээр тал/

Зээлийн өргөдөл /хэргийн 42 дугаар тал/

Зээлийн өргөдөл хамтран үүрэг гүйцэтгэгч /хэргийн 43-44 дүгээр тал/

*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /хэргийн 45 дугаар тал/

2020.05.21-ний өдрийн *** ХК-иас зээл хүсэх тухай өргөдөл /хэргийн 46 дугаар тал/

2020.05.30-ны өдрийн Зээлийн хүсэлт /хэргийн 47 дугаар тал/

*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /хэргийн 48 дугаар тал/

*** ХХК-ийн зээлийг хүү төлөлтийг түр зогсоох тухай хүсэлт /хэргийн 49 дүгээр тал/

2020.06.26-ны өдөр Д.О *** ХК-д гаргасан өргөдөл /хэргийн 50 дугаар тал/

*** ХК-ны *** хүсэлт гаргасан өргөдөл /хэргийн 51 дүгээр тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 52 дугаар тал/

Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 53 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 54 дүгээр тал/

*** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 55 дугаар тал/

2020.10.05-ны өдрийн 2020/10 дугаар Зээл төлөх өргөдөл /хэргийн 56 дугаар тал/

Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 57 дугаар тал/

Зээлийн бүртгэлийн карт /хэргийн 58-59 дүгээр тал/

Хүсэлт /хэргийн 60 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 96 дугаар тал/

Тайлбар /хэргийн 97 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 103-105 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 106 дугаар тал/ нотлох баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Гомдол /хэргийн 73 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 75 дугаар тал/

Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 76-78 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 79-80 дугаар тал/

Өмгөөлөгчийн хүсэлт, эмчийн магадлагаа /хэргийн 94-95 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 101 дүгээр тал/

Тодорхойлолт /хэргийн 102 дугаар тал/

Хүсэлт, хавсралт /хэргийн 113-115 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 727 009 611,79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч *** ХХК, Д.Онар 2020 оны 06 сарын 26-ны өдөр № ЗГ/202045390365 Зээлийн гэрээг нэхэмжлэгч *** ХХК-тай байгуулан, 600 000 000 төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлжээ.

 

6. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2020 оны 06 сарын 26-ны өдөр № БГҮ/202045390365 Барьцааны гэрээгээр хариуцагч Д.О өмчлөлийн Баянгол дүүрэг, *** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, *** тоот хаягт байршилтай, *** нэгж тасалбарын дугаартай 250 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 415,1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

7. Зээлдэгч гэрээний үүргийг сарын бүрийн 20-ны өдөр эхний найман сар ашигласан хүүг, үлдэх хугацаанд зээлийг ашигласан хоногоор үндсэн төлбөрийг хүүгийн хамтаар төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 15-27 дугаар тал/

 

8. 2020.12.15-н өдөр дээрх зээлийн гэрээндээ нэмэлт оруулж гэрээний хугацаа 84 сар байсныг 96 сар болгон өөрчилж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан, 2021.12.27-ны өдөр 2022.01 сард орж ирэх орлогоос 15 сая төгрөгийг зээл рүү төлөх, зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулсан орлогоос зээлийн эргэн төлөлтийн хуваарь харгалзахгүй төлөх, барьцааны гэрээнд зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт гэрээнүүд барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон болно гэсэн нэмэлт оруулж нэмэлт гэрээнүүд байгуулсан байна. /хэргийн 28-40 дүгээр тал/

 

9. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

10. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзнэ.

 

11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 600 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

12. Гэрээний дагуу 600 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2020 оны 06 сарын 29-ний өдөр хариуцагчийн эзэмшлийн ***ны *** дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 41, 57 дугаар тал/

 

13. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2028 оны 06 сарын 20-ны өдөр дуусгавар болох хэдий ч хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 556 250 274.54 төгрөг, хүү 166 300 778.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 423 558.26 төгрөг нийт 726 974 611.79 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжлэгч нэхэмжилжээ. /хэргийн 57-59 дүгээр тал/

 

14. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй нь хэрэгт авагдсан дээрх баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүрэг биелүүлэхийг нэхэмжлэгч мэдэгдэж байсан, нийт зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлбөрийн тооцооллын талаар хариуцагч нар маргаагүй.

 

15. Хариуцагч зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, тохирсон хугацаанд мөнгийг хүүгийн хамт эргүүлнэ төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан мэдэгдэл баримтаар тогтоогдож байна. /хэргийн 56 дугаар тал/

 

16. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ зөрчсөн нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлахыг шаардах эрх үүсэн байна.

 

17. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 726 974 611.79 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

18. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

19. Иймд хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хариуцагч Д.О өмчлөлийн Баянгол дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 549.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, *** тоот хаягт байршилтай, *** нэгж тасалбарын дугаартай 250 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг,*** тоот хаягт байршилтай, 415,1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 792 998 төгрөг, 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 792 823 төгрөг, 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

21. 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 34/4849 тоот нэхэмжлэгчээс Г.Н д олгосон итгэмжлэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 103-106 дугаар тал/

 

Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэлүүд хуульд заасан шаардлагыг хангасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

22. Хариуцагч нар шүүх хуралдаанд ирээгүй тул Б.Н шүүх хуралдаанаар хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, зохигчид түүнийг оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул хариуцагч Б.Н эзгүйд хэргийн бусад оролцогчид, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

23. Зохигчид нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлнэ гэсэн хуульд заасан үүргээ биелүүлсэнтэй холбоотой нотариатын зардал 35 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан 2020 оны 06 сарын 26-ны өдөр № ЗГ/202045390365 зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *** ХХК, Д.О нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 726 974 611.79 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч Д.О өмчлөлийн Баянгол дүүрэг,*** тоот хаягт байршилтай, 549.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, *** тоот хаягт байршилтай, *** нэгж тасалбарын дугаартай 250 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 415,1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 863 198,06 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 792 823 төгрөг, 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ