Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/03620

 

 

 

 

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/03620

Улаанбаатар

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, ***-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, *** ХХК-д холбогдох,

 

ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 98 912 158 төгрөг гаргуулж, орон сууц шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, доголдолтой дутуу ажлыг гүйцээн хийж хариуцагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах, гэрээний алданги 132 414 399 төгрөг гаргуулах, ажлыг гүйцээхэд гарсан зардал алданги 82 125 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, М.Ц

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

хариуцагчийн өмгөөлөгч Р.М, Д.О

гэрч Л.Ч нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК хариуцагч *** ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 98 912 158 төгрөг гаргуулж, орон сууц шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч доголдолтой дутуу ажлыг гүйцээн хийж хариуцагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах, гэрээний алданги 132 414 399 төгрөг гаргуулах, ажлыг гүйцээхэд гарсан зардал алданги 82 125 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ... 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АГГ06 дугаартай барилгын цонх тагтны шилэн хаалт, үйлдвэрлэл, угсралт, суурилуулалтын гэрээний дагуу үлдэгдэл 36,168,797 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор цахилгаан бараа худалдах, худалдан авах ажил гүйцэтгэлийн бартерын гэрээний дагуу 58,275,661 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгэхгүүлэх гэрээний дагуу 4,467,700 төгрөг, нийт 98,912,158 төгрөг. Цонхны гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн *** тоот 76,22м.кв талбайтай орон сууцыг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тус гэрээний дагуу *** ХХК нь цонх болон тагтны шилэн хаалт суурилуулах ажил, дотор цахилгаан бараа нийлүүлэх, дээврийн ажлыг гүйцэтгүүлэхтэй холбоотой үүргийг хүлээж, ажил үүргээ хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү ажил үүргээ хэрэгжүүлээд ажлын гүйцэтгэлийг зохих хугацаанд захиалагч талд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл цонхны гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэсэн ажлыг шалгуулж холбогдох захиалагч талын өгсөн инженерүүдийн даалгаврыг биелүүлээд 2022 оны 03 дугаар саырн 06-ны өдөр бараа материал, ажил хүлээлцсэн акт гээд нийт 314,828,797 төгрөгийн ажлыг хүлээлгэж өгсөн байдаг. Цахилгааны гэрээний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цахилгаан холбоо дохиоллын ажлын гүйцтэтгэлийн нэгтгэл гэсэн актыг үйлдэж 268,645,748 төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн бол тус өдрөө барилгын холбоо дохиололын ажлын тооцоо нийлсэн актын баримтаар 48,855,000 төгрөгийн ажлыг хүлээлгэж өгсөн байдаг. Дээврийн гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээврийн ажлын гүйцтгэлийн хэмжилтийн нэгтгсэн товчоо гэсэн актаар 1,126.3 м.кв талбайн ажлыг гүйцтгэсэн гэсэн тооцоог өгсөн. Үүнээс *** м.кв буюу 58,525,644 төгрөгийн ажлын гүйцэтгэл, үйлчилгээний барилгын дээврийн ажилд 502,32м.кв буюу 59,273,760 төгрөг, спорт төвийн ашиглалттай дээврийн 128м.кв буюу 15,104,000 төгрөг, нийтдээ 126,258,230 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн байдаг. Энэ ажлыг хүлээлгэж өгөх явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан цар тахалын улмаас үүдэлтэй давагдашгүй хүчин зүйлс үүссэн ч гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээд захиалагч тал хүлээж авсан байдаг. Энэ гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрүүд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх төлбөрүүд байгаа. Цонхны гэрээний хувьд 76,02м.кв орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ захиалагч тал хэрэгжүүлээгүйн улмаас энэхүү нэхэмжлэлийг гаргасан байгаа ... гэв.

 

3. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа : *** ХХК нь *** ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АГГ06 дугаартай барилгын цонх тагтны шилэн хаалт, үйлдвэрлэл, угсралт, суурилуулалтын гэрээ байгуулсан. Гэрээний нийт дүн 327,346,304 төгрөг, гүйцэтгэх ажлын явцад багасаад 314,821,797 төгрөг болсон. Дотор цахилгаан бараа материал худалдах , худалдах авах гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн байдаг. Гэрээний гүйцэтгэлийн баталгаа 3 жилийн хугацаанд 5 хувийг суутгуулна гэж харилцан тохиролцсон байдаг. Үүний дагуу 5 хувь нь 15,741,440 төгрөгийг гүйцэтгэлийн баталгаанд суурилуулна гэж заасны дагуу хасахаар 249,087,357 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.*** ХХК нь хугацаа алдаж гэрээний үүргээ биелүүлснээс болж захиалагчдаа алдагдал хүлээсэн. Алданги тооцож, 76,02 м.кв орон сууцыг худалдсан. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2 дугаар гэрээний 3,2 дэх хэсэгт зааснаар бартерийн 2 байр нь гэрээний үнийн дүнгээс илүү гарсан болохоор өөр орон сууцаар солих боломжтой гэж үзэж байна. Тодруулбал дотор цахилгаан бараа материал худалдах, худалдан авах ажил гүйцэтгэх бартерын гэрээний төлбөрт Сүхбаатар дүүргийн *** загварын буюу 48,02 м.кв орон сууцны үнэ болох 159,000,000 төгрөгийг тооцон шилжүүлж, 249,087,357 төгрөгөөс хасаж үлдэгдэл 90,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Гэхдээ сөрөг нэхэмжлэлээр алданги тооцож байгаа. Дотор цахилгаан бараа материал худалдах, худалдан авах гэрээний 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулаад 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж үүрэг хүлээгээд 2022 оны 03 сарын 16-ны өдөр хийж дуусгасан. Мөн цахилгааны ажил болон 4 давхрын барилгын ажлыг дутуу хийж орхиж явсан байдаг. Дутуу доголдолтой холбоотой ажлуудыг *** ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн актаар холбоо дохиоллын ажлыг дутуу хийсэн 11,760,000 төгрөгийн ажлаас компьютерын сүлжээ интернэт 2,510,000 төгрөг, галын дохиолол 2,860,000төгрөг, ажил хяналтын систем 4,840,000 төгрөг, бусад ажлуудын төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Учир нь огт хийгдээгүй ажлыг акт дээрээ гарын үсэг зураад өгчихөө гээд *** ХХК-ийн ажилтан н.Э гуйсаар байгаад гарын үсэг зуруулсан боловч огт ажлаа хийгээгүй. Энэ хийгээгүй ажил болон өөрийн хийсэн ажлаа нотлохоор гэрч н.Ч авчирсан. Дутуу ажлуудыг *** ХХК нь хийж гүйцэтгэж, нийт 17,337,800 төгрөгийн задал гарсан байдаг. Гэрч н.Ч нь 15,200,000 төгрөгийн ажлын хөлс, дээр нь 3,415,000 төгрөгийн материал худалдан авч гүйцэтгүүлсэн байдаг. Тус гэрээний 4,4 дэх хэсэгт заасны дагуу дутуу хийгдсэн холбоо дохиоллын ажил болон цахилгааны ажил, нийт 35,951,360 төгрөгийг хасаж тооцохоор байна. Ингээд 268,645,748 төгрөгөөс 11,760,000 төгрөгийг хасахаар 256,885,748 төгрөг болж байгаа. Гүйцэтгэлийн баталгаа 5 хувь нь 12,844,287 төгрөг суутгах үндэслэл байгаа. Нэхэмжлэгч баталгааны мөнгийг суутгахгүйгээр нэхдэг. Ингээд 256,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн дээр талууд маргадаггүй. Бартерын байрт *** тоот 61,43м.кв, 3 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн байдаг. Ингээд 202,719,000 төгрөг болсноос баталгааны суутгал гэж 12,844,287 төгрөгийг тус тус суутгаж тооцоод 4,628,899 төгрөгийн илүү төлөлттэй байна. Гэрээнд зааснаар 2 бартерын байр шилжүүлж өгнө гэж гэрээ байгуулснаас манайх илүү төлөлттэй учир 48,02м.кв орон сууцыг шилжүүлэх боломжгүй. Харин энэ гэрээний 3,2 дэх хэсэгт зааснаар 05 давхрын 48,02 м.кв орон сууцыг барилгын цонх гэрээний тагны гэрээний 249,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гүйцэтгэл рүү гээ шилжүүлэх боломжтой. Бараа материалын үнэ болох 58,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр барилгын дээвэр заслын ажлыг хийж дуусгах гэрээтэй байсан. Гэвч 2021 оны 11 дүгээр сард хүйтэн болж бетоны ажил хийгдэх боломжгүй болж үйлчилгээний төвийн 128м.кв талбайг нэг үе цутгалгүй орхисон. Энийгээ хийгээч гэж шаардахад хавар дулаарахаараа хийнэ гэж нэгдүгээр хавтаст хэргийн 34 талд авагдсан албан бичгийг бичиж өгсөн боловч хавар хийгээгүй хаясан байдаг. Ингээд 2022 оны зун бороо ихтэй байсан учир дулаалга ялзарч унаж, ус гоожсон байдаг. Энэ ажлыг хийхгүй байсан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөр компанитай гэрээ хийж дутуу ажлуудаа гүйцэтгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 128м.кв ажлаа бүрэн хийсэн гэж 15,414,300 төгрөгийг бүтнээр нь нэхэмжилснээс тал нь буюу 7,552,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй юм. Гэрээний гүйцэтгэл 148,317,700 төгрөгөөс 7,552,000 төгрөгийг хасаад 140,765,700 төгрөг болж байгаа. Дээр нь баталгаат хугацааны 5 хувь буюу 7,038,000 суутгах үндэслэлтэй. Дээр нь 5 давхрын 17 тоот, 47,95 м.кв орон сууцыг шилжүүлсэн. 148,000,000 төгрөгөөс хийгээгүй ажлын хөлс 7,500,000 төгрөг, баталгаат хугацааны 7,000,000 төгрөгийг хасаад нийт 133,000,000 төгрөг, шилжүүлж өгсөн байрны хувьд 144,330,000 төгрөгийн үнэтэй байр шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 10,602,000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна ... гэв.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа: ... *** ХХК нь хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй дээр нь оршин суугчид цонх, тагтны ажил доголдолтой байна энийг гүйцээж өгөөч гэж гомдол гаргадаг. Энэ доголдолтой хийсэн ажлуудыг хийлгэж өгөөжээ гэж хүсэж байна. Талууд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулаад 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгнө гэж гэрээ байгуулсан байдаг. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаа хүлээлгэж өгч акт үйлдсэн байдаг. *** ХХК нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан гэж ярьдаг боловч цар тахал үүсээд 1 жил 06 сарын хугацаа өнгөрсөн хэвийн горимдоо орсон байдаг. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн үйл ажиллагаа хэвийн явагдсан байдаг. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх алданги тооцож 132,414,399 төгрөгийг *** ХХК-аас гаргуулж өгнө үү. Хоёрдугаар гэрээтэй холбоотой алданги тооцоогүй. Харин дээврийн ажил дээр дутуу хийгдсэн ажлыг хийхийг шаардаж байгаа. 2021 оны 08 дугаар сарын 15-наас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх алданги тооцож 71,925,000 төгрөг, тухайн ажлыг гүйцэтгүүлсэн н.Б хөлс болох 82,125,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна... гэв.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч талын үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа хэд хэдэн зөрүүтэй зүйл ярьж байх шиг байна. Хэргийн материал дотор ажил хүлээлцсэн акт байдаг. Энэ акт хэзээнээс хэдний хооронд ажил хийгдэж, ямар хэмжээтэй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Гэрээнд тохирсон үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэл гаргаж байгаа. Мөн ажилтай холбоотой удаашруулсан нөхцөл байдал нь ковидтой холбоотой гэхээсээ илүүтэйгээр гэрээний оролцогч талуудын үүрэгтэй холбоотойгоор хойшилсон байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтууд ч байгаа гажуулахтай холбоотой зардал, дахиж материал авсантай холбоотой зардал зэргүүдийг баримтаар гаргаж өгсөн. Анхнаасаа хэмжээгээр тохирсон хэмжээ, зургийн байдалд өөрчлөлт орсон. Энгийн шил байж байгаад гажуулсан шил болсон гэх мэтчилэн ийм нөхцөл байдлаас болж гэрээний хугацаа хойшилсон байдаг. Хариуцагч тайлбартаа үнийн зөрүүтэй ярьсан баталгаат хугацааны 5 хувь нь үүрэг гүйцэтгэснээс хойших тооцож байгаа үнийн дүн байдаг. Гэтэл үндсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа тохиолдолд баталгааны тухай асуудал яригдахгүй. Нэгэнт хийгдсэний дараа энэ асуудал яригдана. Хүлээж авснаас хойших айлууд гомдол гаргаж байгаа нь гэрээний баталгааны асуудал яригдаж байна. Энэ талаар хариуцагч компани нь *** ХХК-д ямар ч гомдол гаргаж байгаагүй. Ийм учраас доголдолтой ажлаа гүйцэтгэх талаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэд хэдэн зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй байх. Алданги тооцсон дүнгүүд нь бүгд зөрүүтэй байна. Учир нь иргэний хуульд гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцно гэж заасан байхад гэрээний үнийн дүгээсээ тооцож алдангийн дүнг гаргаж ирж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй зүйл юм... гэв.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /1 хавтаст хэргийн 1-5 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 хавтаст хэргийн 6 дугаар тал/

Итгэмжлэл /1 хавтаст хэргийн 7 дугаар тал/

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм / 1 хавтаст хэргийн 8, 9-10 дугаар тал/

2021.05.27-ны өдрийн *** дугаар Барилгын цонх тагтны шилэн хаалт үйлвэрлэн угсарч суурилуулах гэрээ /1 хавтаст хэргийн 11-13 дугаар тал/

10-11 дүгээр давхрын технологийн байгуулалт /1 хавтаст хэргийн 14 дүгээр тал/

2021.06.28-ны өдрийн Дотор цахилгаан бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэлийн бартерын гэрээ /1 хавтаст хэргийн 15-17 дугаар тал/

5 давхарын байгуулалт /1 хавтаст хэргийн 18 дугаар тал/

2021.08.02-ны өдрийн №2021/12 дугаар Барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгүүлэх гэрээ /1 хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/

*** ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар / 1 хавтаст хэргийн 22-28 дугаар тал/

*** ХХК-д гэрээ цуцлах тухай албан бичгийн хуулбар /1 хавтаст хэргийн 24 дүгээр тал/

*** ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг/ 1 хавтаст хэргийн 25 дугаар тал/

*** ХХК-д 22/011 тоотын хариу /1 хавтаст хэргийн 26 дугаар тал/

2022.04.27-ны өдрийн *** ХХК-д алданги тооцох тухай албан бичиг /1 хавтаст хэргийн 27 дугаар тал/

*** ХХК-д 22/027 тоотын хариу /1 хавтаст хэргийн 28 дугаар тал/

Фото зураг / 1 хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шаардлага / 1 хавтаст хэргийн 32 дугаар тал/

2022.01.06-ны өдрийн 22/001 дугаар *** ХХК-д хариу тайлбар, мэдэгдэл хүргүүлэх тухай /1 хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/

2022.02.15-ны өдрийн 22/009 дугаар *** ХХК-д хүсэлт гаргах тухай /1 хавтаст хэргийн 35 дугаар тал/

2022.03.11-ний өдрийн 22/012 дугаар *** ХХК-д хүсэлт гаргах тухай /1 хавтаст хэргийн 36 дугаар тал/

2022.03.22-ны өдрийн 22/014 дугаар *** ХХК-д хүсэлт гаргах тухай /1 хавтаст хэргийн 37 дугаар тал/

2022.04.07-ны өдрийн 22/021 дугаар *** ХХК-д шаардлага, мэдэгдэл хүргүүлэх тухай /1 хавтаст хэргийн 38 дугаар тал/

2022.04.19-ний өдрийн 22/024 дугаар *** ХХК-д хүсэлт гаргах тухай /1 хавтаст хэргийн 39 дүгээр тал/

2022.04.19-ний өдрийн 22/025 дугаар *** ХХК-д хүсэлт гаргах тухай /1 хавтаст хэргийн 40 дүгээр тал/

2022.04.27-ны өдрийн 22/028 дугаар *** ХХК-д хариу мэдэгдэл хүсэх тухай /1 хавтаст хэргийн 41 дүгээр тал/

2022.05.16-ны өдрийн 22/027 дугаар *** ХХК-д хүсэлт гаргах тухай /1 хавтаст хэргийн 42 дугаар тал/

Бараа материал, ажил хүлээлцсэн акт №АГГ06 тоот гэрээний хавсралт /1 хавтаст хэргийн 43-45 дугаар тал/

Цонх суулгасан бэхэлсэн акт /1 хавтаст хэргийн 46 дугаар тал/

Тагтны хаалтны ажлын гүйцэтгэлийн тооцоо /1 хавтаст хэргийн 1-5 дугаар тал/

2022.01.17-ны өдрийн Цонх суулгасан бэхэлсэн акт /1 хавтаст хэргийн 48 дугаар тал/

Сүхбаатар дүүрэг, *** шилтэй вакум цонхны ажлын гүйцэтгэлийн тооцоо /1 хавтаст хэргийн 49 дугаар тал/

2022.01.17-ны өдрийн Цонх суулгасан бэхэлсэн акт /1 хавтаст хэргийн 50 дугаар тал/

Сүхбаатар дүүрэг, *** шилтэй цонхны Tonish брэндийн ажлын гүйцэтгэлийн тооцоо /1 хавтаст хэргийн 51-53 дугаар тал/

Нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 54 дүгээр тал/

Цайртай хөх өнгөтэй 5 мм шилний хатжуулах, ирмэг тэгшлэх үнэ /1 хавтаст хэргийн 55 дугаар тал/

Ажлын гүйцэтгэлийн нэгтгэл /1 хавтаст хэргийн 56 дугаар тал/

Ажлын тооцоо нийлсэн акт /1 хавтаст хэргийн 57 дугаар тал/

Цахилгаан материалын үнийн харьцуулалтын тооцоо /1 хавтаст хэргийн 58-61 дүгээр тал/

Цахилгаан ажлын тоноглол хүлээлгэж өгсөн баримт / 1 хавтаст хэргийн 62 дугаар тал/

Хүчит төхөөрөмж, спорт чийрэгжүүлэлтийн төвийн бараа материалын жагсаалт /1 хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/

*** ХХК-ийн дээврийн ажлын гүйцэтгэлийн хэмжилтийн нэгдсэн товчоо /1 хавтаст хэргийн 65 дугаар тал/

Хамтын шийдэл ТББ-ын 12 давхар орон сууц болон спорт бялдаржуулах төвийн дээврийн ажлын гүйцэтгэл /1 хавтаст хэргийн 66-70 дугаар тал/

2022.04.14-ний өдрийн БА-082/2022 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хэргийн 71-73 дугаар тал/

2022.08.01-ний өдрийн №Ш2022/01 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хэргийн 74 дүгээр тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтаст хэргийн 92-93 дугаар тал/

Итгэмжлэл /1 хавтаст хэргийн 105 дугаар тал/

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /1 хавтаст хэргийн 116-117 дугаар тал/

Хүсэлт, магадлагаа /3 хавтаст хэргийн 112, 113 дугаар тал/

Хүсэлт Хүсэлт /3 хавтаст хэргийн 124 дүгээр тал/

Фото зураг /3 хавтаст хэргийн 151-152 дугаар тал/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас /3 хавтаст хэргийн 153-161 дүгээр тал/

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023.05.03-ны өдрийн 02/413 дугаар албан тоот /3 хавтаст хэргийн 162 дугаар тал/

Тодорхойлолт /3 хавтаст хэргийн 163 дугаар тал/ нотлох баримтууд

 

7. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 79 дүгээр тал/

Итгэмжлэл /1 хавтаст хэргийн 80, 82, 106 дугаар тал/

Хүсэлт /1 хавтаст хэргийн 89 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1 хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хавтаст хэргийн 94 дүгээр тал/

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 107 дугаар тал/

Хүсэлт /1 хавтаст хэргийн 108 дугаар тал/

Хариу тайлбар /1 хавтаст хэргийн 109-112 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэл /1 хавтаст хэргийн 120-124 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 хавтаст хэргийн 125-126 дугаар тал/

Хүсэлт /1 хавтаст хэргийн 127 дугаар тал/

Барилгын цонх, тагтны шилэн хаалт үйлдвэрлэн, угсарч суурилуулах гэрээ / 1 хавтаст хэргийн 128-133 дугаар тал/

Г.Э Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 113 дугаар тал/

Барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгүүлэх гэрээ / 1 хавтаст хэргийн 134-136 дугаар тал/

*** ХХК-д Шаардлага хүргүүлэх тухай /1 хавтаст хэргийн 137-138 дугаар тал/

*** ХХК-д *** ХХК-д Гэрээ цуцлах тухай /1 хавтаст хэргийн 139-140 дүгээр тал/

Гомдол барагдуулсан акт / 1 хавтаст хэргийн 141-162 дугаар тал/

Фото зураг /1 хавтаст хэргийн 163-170 дугаар тал/

2023.03.14-ний өдрийн Лавлагаа хүсэх тухай албан бичиг / 1 хавтаст хэргийн 171 дүгээр тал/

2023.03.14-ний өдрийн 13/355 дугаар албан бичиг /1 хавтаст хэргийн 172 дугаар тал

2021.07.09-ний өдрийн А/553 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /1 хавтаст хэргийн 173 дүгээр тал/

Хязгаарлах үйл ажиллагааны жагсаалт /1 хавтаст хэргийн 174 дүгээр тал/

2021.06.16-ны өдрийн А/477 тоот Нийслэлийн засаг даргын захирамж /1 хавтаст хэргийн 175-177 дугаар тал/

22/027 тоотын хариу 124/22 тоот албан бичиг /1 хавтаст хэргийн 178 дугаар тал/

2022.06.30-ны өдрийн Алданги тооцох тухай 135/22 тоот албан бичиг /хэргийн 179 дүгээр тал/

2022.08.15-ны өдрийн №2022/9 дугаар Барилгын ашиглалттай дээврийн ажил гүйцэтгүүлэх гэрээ /1 хавтаст хэргийн 180-182 дугаар тал/

Г.Э Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 183-185 дугаар тал/

2021.06.28-ны өдрийн 2021/10 тоот Дотор цахилгаан бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэлийн бартерийн гэрээ /1 хавтаст хэргийн 186-188 дугаар тал/

Үнийн санал /1 хавтаст хэргийн 189-203 дугаар тал/

2023.04.12-ны өдрийн Баримт хүргүүлэх тухай 22/23 тоот албан бичиг /1 хавтаст 1 хавтаст хэргийн 210 дугаар тал/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1 хавтаст хэргийн 211-213 дугаар тал/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаварын биелэлтийн хуудас /1 хавтаст хэргийн 214-231 дүгээр тал/

Тооцооны хүснэгт /1 хавтаст хэргийн 232 дугаар тал/

Голомт банкны Гадаад төлбөрийн даалгавар /1 хавтаст хэргийн 233-237 дугаар тал/

С.П Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 238-243 дугаар тал/

Нэмэлт тайлбар /хэргийн 244-247 дугаар тал/

Ажил гүйцэтгэх гэрээ /1 хавтаст хэргийн 248-250, 2 хавтаст хэргийн 1, 2 дугаар тал/

2023.03.10-ны өдрийн Хүчит чадлын хэлхээ ХХК тодорхойлолт гаргах тухай 23/5 тоот албан бичиг /2 хавтаст хэргийн 3 дугаар тал/

Спорт чийрэгжүүлэлтийн барилгын цахилгааны дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн зургууд /2 хавтаст хэргийн 4-12 дугаар тал/

Спорт чийрэгжүүлэлтийн барилгын цахилгааны дутуу ажлыг хийж дуусгахад гарсан зардлын задаргаа /2 хавтаст хэргийн 13 дугаар тал/

Г.М Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 14-22 дугаар тал/

Цахилгааны дутуу ажлыг гүйцээхэд авсан кабель утас, разетка болон бусад материалууд /2 хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/

Зарлагын баримт /2 хавтаст хэргийн 25-50 дугаар тал/

Г.М Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 51 дүгээр тал/

Зарлагын баримт /2 хавтаст хэргийн 52-53 дугаар тал/

Дотор холбоо дохиолол угсралтын ажлын гэрээ /2 хавтаст хэргийн 54-55 дугаар тал/

Барилгын дотор холбоо дохиоллын материалын жагсаалт /2 хавтаст хэргийн 56 дугаар тал/

2023.03.10-ны өдрийн Тодорхойлолт гаргах тухай 12/23 тоот албан бичиг /2 хавтаст хэргийн 57 дугаар тал/

Спорт чийрэгжүүлэлтийн барилгын холбоо дохиоллын дутуу ажлыг гүйцэхэд гарсан зардлууд /2 хавтаст хэргийн 58 дугаар тал/

Г.Э Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 59-67 дугаар тал/

Спорт чийрэгжүүлэлтийн барилгын галын дохиоллын системийг хийж гүйцэтгэхэд худалдаж авсан бараа материалын жагсаалт /2 хавтаст хэргийн 68 дугаар тал/

Г.Э Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 69-70 дугаар тал/

Зарлагын баримт / 2 хавтаст хэргийн 71-73 дугаар тал/

2022.09.05-ны өдрийн Хилийн замын-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай 333 тоот засгийн газрыг тогтоол /3 хавтаст хэргийн 75 дугаар тал/

Хилийн Замын-Үүд авто замын боомтод авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /3 хавтаст хэргийн 76 дугаар тал/

Хилийн боотын талаар авах арга хэмжээний тухай /3 хавтаст хэргийн 77 дугаар тал/

Мэдэгдэл /3 хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/

Хурлын мэдээлэл /3 хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/

Санал хүргүүлэх тухай /3 хавтаст хэргийн 82, 83 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ /3 хавтаст хэргийн 95-97 дугаар тал/

Хүсэлт /3 хавтаст хэргийн 98 дугаар тал/

Албан тоотын хариу /3 хавтаст хэргийн 99 дүгээр тал/

Тодорхойлолт/3 хавтаст хэргийн 100 дугаар тал/

Хүсэлт /3 хавтаст хэргийн 101 дүгээр тал/

Гомдол /3 хавтаст хэргийн 108 дугаар тал/

Хүсэлт /3 хавтаст хэргийн 115, 116, 127, 128, 129 дугаар тал/

Итгэмжлэл /3 хавтаст хэргийн 140 дүгээр тал/

Хүсэлт /3 хавтаст хэргийн 141 дүгээр тал/ нотлох баримтууд

 

8. Шүүхээс

Сүхбаатар дүүрэг, 7 хороо, Хамтын шийдэл ТББ-ын Орон сууцны барилга /12 давхар/ Хувийн хэрэг /2 хавтаст хэргийн 81-250, 3 хавтаст хэргийн 1-73 дугаар тал/

Гэрч Б.Ц мэдүүлэг авсан тэмдэглэл /3 хавтаст хэргийн 84-86 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3 хавтаст хэргийн 136 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч ...98 912 158 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүрэг, *** орон сууцны барилгын *** тоот 48м2 талбай бүхий 159 060 000 төгрөгийн орон сууцыг, мөн *** тоот 76.22м2 талбай бүхий 228 660 000 төгрөгийн орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хөлс төлөх ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн ... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...гэрээгээр тохирсон ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй хариуцлага алданги болон гүйцэтгээгүй ажлыг нөхөн гүйцэтгэхэд гарсан зардал алданги нийт 132 414 399 төгрөг, 82 125 000 төгрөг гаргуулах... сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч *** ХХК, хариуцагч буюу захиалагч *** ХХК нар харилцан тохирч дараах 3 Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд:

 

-1. Сүхбаатар дүүрэг, *** барилгын вакуум цонх, тагтны шилэн хаалтыг иж бүрэн үйлдвэрлэн угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэгч 2021 оны 06 сарын 24-ны өдрөөс 2021 оны 07 сарын 31-ныг дуустал хугацаанд гүйцэтгэгч хийж гүйцэтгэх, гэрээний нийт ажлын хөлс 327 346 304 төгрөгийн 50 000 000 бэлэн мөнгөөр, үлдэгдэл 228 660 000 төгрөгийн төлбөрт Сүхбаатар дүүрэг, *** айл буюу 76 22м2 талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцон Барилгын цонх, тагтны шилэн хаалт үйлдвэрлэн, угсарч суурилуулах тухай №АГГ06 тоот гэрээг 2021 оны 05 сарын 27-ны өдөр,

 

-2. Сүхбаатар дүүрэг, *** барилгын дотор цахилгаан, холбоо, дохиоллын ажлын бараа материал худалдах худалдан авах мөн түүний ажлыг гүйцэтгэх ажлыг 2021.06.28-ны өдрөөс 2021.09.29-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд гүйцэтгэгч хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлс нийт 344 856 997 төгрөгийн 30 хувийг бэлнээр, 70 хувьд Сүхбаатар дүүрэг, *** загварын 61.43м2 талбай бүхий 3 өрөө , мөн Fзагварын 48.2м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг гүйцэтгэгч талд шилжүүлэхээр тохиролцож Дотор цахилгаан бараа худалдах худалдан авах, ажил гүйцэтгэлийн бартерийн гэрээг 2021 оны 06 сарын 28-ны өдөр,

 

-3. Сүхбаатар дүүрэг, *** спорт чийрэгжүүлэлтийн зориулалттай 2 блок барилгад 1000м2 дээврийн ажлыг 1м2 дээврийн ажлын хөлс 118 000 төгрөгөөр тооцож 2021.07.1-ээс 2021.08.15-ны хооронд, мөн барилгын дотор заслын ажлыг 2021.08.01-ээс 2021.09.01-ны хооронд гүйцэтгэгч хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд Сүхбаатар дүүрэг, *** тоот 47.95м2 талбай бүхий 2 өрөө байрыг гүйцэтгэгчид шилжүүлэхээр 2021.08.02-ны өдөр №2021/2 тоот Барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгүүлэх гэрээг тус тус байгуулсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 11-21 дүгээр тал/

 

5. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

6. Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

7. Гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хугацаанд захиалагчийн буюу өөрийн зардлаар гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

8. Нэхэмжлэгч дээрх 3 гэрээний үүрэг буюу гэрээгээр тохиролцсон ажлыг дараах байдлаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

- 2021 оны 05 сарын 27-ны өдрийн №АГГ06 Барилгын цонх, тагтны шилэн хаалт үйлдвэрлэн, угсарч суурилуулах тухай тоот гэрээний гүйцэтгэлийг талууд харилцан дүгнэж гүйцэтгэгч нийт 314 828 797 төгрөгийн хөлс бүхий ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн нь 2022.03.06-ны өдрийн Бараа материал ажил хүлээлцсэн акт баримтаар, /1 дүгээр хавтас хэргийн 43-55 дугаар тал/

- 2021 оны 06 сарын 28-ны өдрийн Дотор цахилгаан бараа худалдах худалдан авах, ажил гүйцэтгэлийн бартерийн гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 268 645 748 төгрөгийн хөлс бүхий ажлыг гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн нь 2022.04.29-ны өдрийн Барилгын цахилгаан холбоо дохиоллын ажлын гүйцэтгэлийн нэгтгэл баримтаар, /1 дүгээр хавтас хэргийн 58-64 дүгээр тал/

- 2021.08.02-ны өдөр №2021/2 тоот Барилгын дээвэр болон заслын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 1126.3м2 хэмжээтэй 126 258 230 төгрөгийн ажлын хөлс бүхий барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь 2021.12.26-ны өдрийн *** ХХК-ийн дээврийн ажлын гүйцэтгэлийн хэмжилтийн нэгдсэн товчоо, ажлын гүйцэтгэл баримтуудаар, 15 414 300 төгрөгийн ажлын хөлс бүхий барилгын дотор заслын ажил хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь Ажлын гүйцэтгэл баримтуудаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 65-66, 67-70 дугаар тал/

9. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн ажлуудаа тодорхой хэмжээгээр гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тул хариуцагч гүйцэтгэсэн хүлээн авсан ажлын хэмжээнд тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

10. 2021 оны 05 сарын 27-ны өдрийн №АГГ06 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт хариуцагч талаас нэхэмжлэгчид 50 000 000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 06 сарын 28-ны өдрийн гэрээний төлбөрт хариуцагч нэхэмжлэгчид Сүхбаатар дүүрэг, *** загварын 61.43м2 талбай бүхий 3 өрөө хөрөнгийг шилжүүлсэн, 2021.08.02-ны өдөр №2021/2 тоот гэрээний төлбөрт хариуцагчаас нэхэмжлэгчид Сүхбаатар дүүрэг, *** тоот 47.95м2 талбай бүхий 2 өрөө байр хөрөнгийг шилжүүлэхэд татгалзахгүй гэж тайлбарласан ба талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

11. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 3 гэрээний үүрэг нийт 151 085 787 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Сүхбаатар дүүрэг, *** тоот 47.95м2 талбай бүхий 2 өрөө байр хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

12. Шүүх хариуцагчийн төлбөрийн хэмжээг дараах байдлаар тооцов.

- 2021.05.27-ны өдрийн №АГГ06 тоот гэрээний хувьд

314 828 797/нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэн актаар хариуцагчид хүлээлгэн өгсөн ажлын хэмжээ/- 50 000 000 төгрөг /хариуцагчаас урьдчилгаанд шилжүүлсэн хөлс/ - 5000 000 төгрөг /гэрээний 1.4-т заасан баталгааны суутгал/ = 259 828 797 төгрөг.

- 2021.06.28-ны өдрийн гэрээний хувьд

268 645 748 /нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн ажлын хэмжээ хөлс/ - 202 719 000 төгрөг /нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 61.43м2 орон сууц 1м2 3300 000 төгрөг гэж тохиролцсон/ -13 432 287 төгрөг /гэрээний 1.5-д заасан баталгааны суутгал/ = 52 494 460 төгрөг.

-2021.08.02-ны өдрийн №2021/2 тоот гэрээний хувьд

1126,3м2 /нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээ/ х 118 000 төгрөг /1м2 дээврийн ажлын хөлс/ = 126 258 230 төгрөг.

126 258 230 + 15 414 300 /нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлын хэмжээ хөлс/ = 141 672 530 төгрөг. Нийт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс

Гэрээний 5.3-т заасан Сүхбаатар дүүрэг, *** тоот 47.95м2 талбай бүхий 2 өрөө 1м2 талбайн үнэ 3000 000 төгрөг нийт 143 850 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хариуцагч шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн.

141 672 530 143 850 000 = 2 177 470 төгрөг /илүү төлөгдсөн гэж үзэх зөрүү/

259 828 797 + 52 494 460 2 177 470 = 310 145 787 төг.

 

13. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

14. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ажлыг дутуу гүйцэтгэсэн, доголдолтой байсан гэж маргаж 88 цонхны салхивчны нугасны шрупыг хийж гүйцэтгэхийг даалгах, 2021.08.02-ны өдрийн гэрээний 4.10-т заасны дагуу гэрээний үүргийг 226 хоног хэтрүүлсний алданги 132 414 399 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн хохирол зардал 82 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

15. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдоогүй гэж үзнэ.

16. Тодруулбал хариуцагч ...материалаа татан авч бэлтгэлээ хангасан атал хугацаандаа ажлаа дуусгаагүй, үүний улмаас дотор засал, гадна фасадны ажил хугацаандаа дуусаагүй..., ...цонх тагт бүрэн хаагдахгүй гажилттай салхи их сийгдэг талаар гомдол гарсан, цонхны салхивчны нугасны шрупп дутуу хийгдсэн доголдолтой байсан..., ...дээврийн ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй доголдолтой байсан... гэх зэргээр тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой чанарын шаардлага хангаагүй байсан талаар ямар нэг акт дүгнэлт гаргаагүй, талууд ажлын гүйцэтгэл хүлээн авч акт үйлдэх үедээ энэ талаар тусгаагүй байна.

17. Барилгын цахилгаан, дээврийн ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн байхыг үгүйсгэхгүй боловч нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хийж гүйцэтгэвэл зохих ямар ажлыг хийж гүйцэтгээгүйг гэрч Б.Ц, Л.Ч нарын мэдүүлэг, гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ баримтаар бүрэн нотлохгүй.

18. Сүхбаатар дүүрэг, *** 2022.04.14-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 211-231, 2 дугаар хавтас хэргийн 80-250, 3 дугаар хавтас хэргийн 1-73 дугаар тал/

19. 2021.05.27-ны өдрийн №АГГ06 тоот гэрээний 4.10-т хэрвээ гүйцэтгэгч тал хүн хүч дутагдалтай, ирц бүрдээгүй, цаг хугацаандаа амжихгүй, ажил зогссон, удааширсан, удаа дараалан зөрчил дутагдал гаргасан тохиолдолд захиалагч тал хоног тутам нийт гэрээний үнийн дүнгийн 0.5хувь алданги тооцон авна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан ..гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх хуулийн агуулгад нийцэхгүй тул алданги шаардах эрхгүй гэж үзэв.

20. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д зааснаар 132 414 399 төгрөгийн алданги, зардал алданги 82 125 000 төгрөг гаргуулах, 88 цонхны салхивчны нугасны шрупыг гүйцээн хийж захиалагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

21. Хэргийн 136 дугаар талд авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ баримтаар Сүхбаатар дүүрэг, *** орон сууц үл хөдлөх хөрөнгө нь өөр этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байх тул тухайн хөрөнгийг ажлын хөлсөнд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, зохигчид энэ талаар маргаагүйг тайлбарлах нь зүйтэй.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 907 011 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 230 648 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 708 678 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *** ХХК-аас ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 151 085 787 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, Сүхбаатар дүүрэг, *** тоот 47.95м2 талбай бүхий 2 өрөө байр хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Сүхбаатар дүүрэг, *** айл буюу 76 22м2 талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар 132 414 399 төгрөгийн алданги, зардал алданги 82 125 000 төгрөг гаргуулах, 88 цонхны салхивчны нугасны шрупыг гүйцээн хийж захиалагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч *** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 907 011 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 230 648 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 708 678 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ