Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03585

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /рд:***/

Хариуцагч: *** тоотод оршин суух, Чулуун Дархан овогт ***ийн *** /рд:/

Хариуцагч: *** тоотод оршин суух, Боржгон овогт ***ийн *** /рд:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: *** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, уг орон сууцнаас оногдох хэсэгт 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З***

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т***,

хариуцагч С.***, С.***,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч С.***, С.*** нараас 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие аав Г.***, ээж Б.*** нарын Ууган хүү болон 1954 оны 9 дүгээр сарын 01-нд Завхан аймгийн Улиастай хотод мэндэлсэн ба өдгөө 69 настай ба доороо 5 дүүтэй эхээс бид зургуулаа. Дүү С.*** Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод байдаг ба дүү С.***, С.*** нар БНСУ-д ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирсэн. Миний эх Б.*** 2020 оны 11-р сарын 15-ны өдөр 91 настайдаа бурхан болсон ба ээжийг маань төрд олон жил ажилласан гэж 1986 оны үед одоогийн Баянгол дүүрэг, 5-р хороо 10-р хороолол, 12б байрны 49 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг хувьчилж өгсөн. Миний төрсөн дүү нар болох С.***, С.***, С.***, С.*** аав Г.***, ээж Б.*** бид 2010 оны хавар ярилцсан ба аав ээж 2 маань бидэнд байраа өвлүүлэх тухай ярилцаж орон сууцыг хүүхдүүд бидэнд хуваах талаар ярилцахад С.***, С.*** нар орон сууцгүй гэхдээ бага хүү С.*** голомт залгамжлах ёстой учраас бид гуравт тэнцүү хуваах талаар ярилцсан ба бусад 3 дүү нар маань бүгд орон сууцтай өөрсдийгөө, амьдралаа аваад явах боломжтой учир тэд маань ч зөвшөөрч энэ тохиролцоонд хүрсэн тул за бүгдээрээ аав ээжийгээ амь сэрүүнд нь энэ тухай ахиж ярихгүй дараа нь зохистой цагийг товлож байгаад хуваах тухай ярья гээд бид өнөөдрийг хүртэл энэ асуудлыг яриагүй. Дүү С.*** ээжтэй хамт амьдардаг байсан ба амьдарч байх хугацаандаа ээжийн байрыг өөрийн нэр дээр болгож зээл авсан байсан. Миний бие эхнэр ***ийн хамт 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл түрээсийн байраар амьдарч байгаа одоо ч түрээсийн байранд амьдарч байна. Миний бие одоо 69 настай ба хугацаагүйгээр хөдөлмөрийн чадвараа алдаж 2018 оноос хойш зүүн нүд маань 100 хувь харах чадвараа алдаж ажил хөдөлмөр хийж чадахаа больж эхнэр Б.***ийн хагас асаргаанд байх болсон. Миний нөхцөл байдал, эрүүл мэнд, санхүүгийн боломж бололцоо, амьдарч буй нөхцөл байдлыг маш сайн мэдсээр байж өнөөдрийг хүртэл холбоо бариагүй миний бие 2022 оны 12 сар хүртэл 2 өрөө орон сууцыг таньдаг хүнээсээ 500,000 төгрөгөөр түрээсэлж байсан боловч 2023 оны 1 сараас 1,000,000 төгрөг болгосон тул тэтгэврийн зээлээ нэг жилээр нь авч 5 сарын түрээсийн төлбөрийн төлсөн боловч одоо тэтгэвэргүй дээрээс нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөлд хүрсэн. Миний аав ээжээс уламжлагдаж ирсэн *** тоот хаягт байрлах орон сууцны зах зээлийн ханш 150,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа болно. Иймд ээж Б.***ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоож, орон сууцны оногдох хэсэгт 50,000,000 төгрөгийг С.***аас гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** тоот байр миний байр биш юм. Аав ээж хоёр маань миний отгон дүү ***од гал голомтоо өвлүүлнэ гээд цэргээс халагдаад ирэхэд хэлсэн байдаг. Ингээд 1997 онд миний дүү С.***, С.***, С.*** нар Солонгос улсад ажиллахаар явахад би аав, ээж хоёр дээрээ ирж хамт амьдрах болсон. 2005 онд ээж маань халтирч унаад хөлөө хугалж, мөн даралт харваж, саажилт өвчтэй болсноор байнгын хэвтэрт орсон. Ингээд ээж маань зуун хувь асаргаанд орж, би эрхэлж байсан ажил хөдөлмөрөө зогсоож аав, ээж хоёрыгоо асран харах болсон. Би ид хөдөлмөрлөх 49 насандаа аав, ээж хоёрыгоо 15 жил асарсан. Миний аав 2013 онд ээж 2020 онд бурхан болсон. Миний дүү С.*** аавын захиснаар гал голомтоо сахья, та манай байранд ор гэснээр би 10-р хорооллын 22-30 тоотод амьдрах болсон. Хэсэг хугацааны дараа дүү маань өөрийн байраа надад өгөх тухай ярьж, дүүдээ 20 сая төгрөг өгөөрэй гэж хэлсний дагуу би хүүхдийнхээ цалингийн зээлийг авч өгөөд, байрыг өөрийн нэр дээр шилжүүлж одоо амьдарч байна гэжээ.

 

3. Хариуцагч С.***оос шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1-2/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх5/, тэтгэврийн зээлийн гэрээ /хх 6-7/, Эмнэлгийн байгууллагын тодорхойлолт /хх 8/, Баянгол дүүргийн 28 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх9/, Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 10/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Комиссын шийдвэр /хх 11/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 26/, итгэмжлэл /хх 34, 129/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 36-38/,

 

5. Хариуцагчаас хариу тайлбар /хх 18/, фото зураг /хх 28/.

 

6. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.*** /хх 46-47/, С.*** /хх 48/, С.*** /хх 49/ нарыг гэрчээр асуусан. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 51-52/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын *** тоот албан бичиг, хавсралт /хх /, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 60-115/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот албан бичиг, тайлан /хх 140-160/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь С.***т холбогдуулан *** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, уг орон сууцнаас оногдох хэсэгт 50,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С.***ыг татсан байна.

Нэхэмжлэгчээс эх Б.***ын хууль ёсны өвлөгч гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч С.***ийн зүгээс маргаан бүхий орон сууцыг өөрийн отгон дүү болох хариуцагч С.***ыг өвлөн авсан гэж, хариуцагч С.***ын зүгээс айлын отгон хүү гал голомтоо сахих шаардлагатай гээд өвлүүлэн өгсөн гэсэн агуулгаар мэтгэлцэж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

С.*** нь Г.***, Б.*** нарын дундаас төрсөн болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 042 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн эцэг Г.***, эх Б.*** нар гэр бүл болж, тэдний дундаас 1954 онд С.***, 1956 онд С.***, 1959 онд С.***, 1962 онд С.***, 1965 онд С.***, 1968 онд С.*** нар төрсөн байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно гэж зааснаар Г.***, Б.***, С.***, С.***, С.***, С.***, С.***, С.*** нар нэг гэр бүлийн гишүүд байна.

 

Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Г.***, Б.*** нарыг гэрлэснээс хойш бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.

 

1997 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс *** тоот хаягт байрлах, *** дугаарт бүртгэлтэй орон сууцыг Б.***, Г.*** нар өмчлөх эрхтэй болсон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай албан бичгийн хавсралт болох Орон сууц өмчлөх эрхийн*** дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Г.*** нь 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан болох нь *** дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр, Б.*** нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгчийг нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан учир нэхэмжлэгч С.*** хууль ёсны өвлөгч мөн болно.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, өв хүлээн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй бол өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

Г.*** 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, Б.*** 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байх ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар нас барсан өдрөөс өв нээгдэж мөн өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэгчээс өв хүлээн авах хүсэлтээ гаргах байжээ.

 

Дээрх хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ нэхэмжлэгч С.***аас зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байх тул түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

Иймд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 12б байрны 49 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас ногдох хэсэгт 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.***ыг хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас *** тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас ногдох хэсэгт 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН