Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/01224

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/01224

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн нью хоризонс ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг ******* тоотод оршин суух, *******д овогт ******* ******* *******,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ******* тоотод оршин суух, овогт нарын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний төлбөрт 32,204,194,38 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ******* ХХК, Б.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №01120600167 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Хариуцагч М.,

Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хувьтөгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******, М. нарт холбогдуулан зээлийн төлбөр 32,204,194,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.*******т *******-аас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №01120600167 тоот зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2020 оны 12-р сарын 15-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлдүүлэгч зээлийг хугацаа, зориулалтын дагуу зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн. Зээлдэгч Б.******* нь гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1259 хоног төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй байна. Иймд үндсэн зээлийн 12,757,989.78 төгрөг, түүний үндсэн хүү 16,370,353.42 төгрөг, торгуулийн хүү 3,075,851.18 төгрөгийн хамт нийт 32,204,194.38 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулан өгнө үү... гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч М. Хаш финанс ББСБ ХХК-тай анх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба төлөх ёстой төлбөрөө бүрэн төлөөгүй. Хаш финанс ББСБ ХХК болон ******* ХХК нь тусдаа салаад Хаш финанс ББСБ ХХК нь зээлийн багцаа ******* ХХК-д шилжүүлсэн, үүний дараа М. гэх этгээд Б.*******ыг дагуулан ирж өөрийн зээлийн үлдэгдлээ шилжүүлсэн. Б.******* нь 14,000,000 төгрөг төлсөн гэх боловч төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, Б.******* нь зээлийг үргэлжлүүлэн төлөхөө илэрхийлээд нотариатаар гэрчлүүлээд зээлийн гэрээний барьцааны зүйл М.ын эзэмшлийн 93-51 ОРХ улсын дугаартай ланд круйзер-80 маркийн автомашиныг аваад, сэлбэгэнд задалж зараад дууссан нь хариуцагчийн мэдүүлгээр тодорхой болсон. М. нь анх ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаа үгүйсгэдэггүй, төлж байснаа ч илэрхийлдэг, төлбөрөө төлсөн гэдэг боловч нотлох баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс Б.*******тай уулзаад төлсөн баримт байвал тооцооноос чинь хасъя гэсэн саналыг тавьсан боловч бидэнд тодорхой баримт гаргаж өгөөгүй. Б.******* 2018 онд гэрээ байгуулахдаа Голомт банкны данс байхгүй, Хаан банкны харилцагч учраас Хаан банкаар зээлийн төлбөрөө төлмөөр байна гэсэн саналыг нь хүлээн авч ******* ХХК-ийн ажилтан Бүжин гэдэг хүний Хаан банкны данс руу зээлийн төлбөрөө хийдэг байсан. Бүжингийн Хаан банкны дансны хуулбар хэрэгт авагдсан ба Б.*******ын буюу М.ын зээлийн төлбөр төлөгдөж байсан. Гэхдээ зээлийн гэрээнд дурдсан хугацаанд төлбөрөө зохих хэмжээнд төлөөгүй учраас зээлийг ашигласаар байгаа гэж үзэж байна. Иймд бид хүү тооцож шаардах эрхтэй. Бид барьцааны зүйлийг тухайн үед Авто тээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт илгээж бүртгүүлсэн. М. нь зээлийн гэрээний харилцаанд оролцоод түүнийгээ Б.******* руу шилжүүлсэн, гэтэл өнөөдөр Б.******* төлбөр төлөхгүй гэж байна. Тус машиныг аваад ашиг шимийг нь хүртчихээд зээлийн гэрээний дагуу хэн үүрэг хүлээх нь тодорхойгүй, тавлаж байгаа юм шиг 800,000 төгрөг төлье гэж байна. Б.******* төлөхгүй бол М. төлбөрөө төл. М.ын зээлийн гэрээ байгаа, Б.******* М. нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж өөрсдөө нотолсон. Энэ хүмүүсийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн учраас төлбөр төлөх үүрэг хариуцагч нарт байна. ******* ХХК-ийн захиралтай тодорхой хугацаанд харилцаж байсан ба хүлээн зөвшөөрдөг ч үнийн дүнг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ асуудлыг хоорондоо ярилцаад шийдвэрлэх боломжтой. 32,204,194.38 төгрөг гаргуулах тухай нэхэмлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй ба зээлийн гэрээний дагуу үүссэн төлбөр тооцоог гаргуулах, хариуцагч нар төлсөн төлбөрөө баримтаар нотлоогүй ч манай зүгээс төлөх төлбөрөөс хассан. Ковид гараад 2 жил өнгөрөхөд ямар ч зээл төлөөгүй. Зээлийн төлбөр төлөхгүй байгаагаа ашиг хонжоо олдог гэдгээр ББСБ-ыг буруутгадаг. ББСБ нь бусдад мөнгө зээлж ашиг олох зорилготой, зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаа явуулсны төлөө бусдын муу ярианы сэдэв болж үндэслэлгүй хөрөнгөжиж байна, дарамталж байна гэсэн яриа гарж байна. Талуудын хооронд нэгэнт харилцаа үүссэн учраас эцэслэх шаардлагатай, төлбөрөө төлчихвөл асуудалгүй харилцаа дуусна. 13,500,000 төгрөгийн төлбөрийг Б.******* зөвшөөрч байгаа, 13,500,000 төгрөгийн зээлд хүү тооцсон, бид хүү авах эрхтэй. Бид гэрээнд заасан төлбөрийг дарааллаар нь тооцоод 32,204,194.38 төгрөгийг нэхэмжилж байна. Тооцоолбол үүнээс их мөнгө гарна, гэхдээ бид хариуцагч Б.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн байр суурьнаас нэмэгдүүлээгүй. М. нь гэрээгээ шилжүүлэхдээ 10,000,000 гаруй төгрөгийг бэлнээр эсвэл дансаар өгсөн гэдгээ нотолж чадаагүй. Иймд 32,204,194.38 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна... гэв.

4. Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Б.******* М.аас Ланд-80 загварын автомашиныг 2016 онд байх 13,500,000 төгрөгөөр худалдаж авахдаа түүний *******-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 13,500,000 төгрөгийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцон төлбөрөө төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг Б.******* өөрийнхөө хүсэл зоригоор байгуулаагүй гэж үзэж байгаа учир нь Б.******* бид хоёрыг *******-ыг өөр хүн худалдаад авчихсан, тиймээс та нарын зээлийн гэрээг өөрчилсөн гэж хэлээд 15,000,000 төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурахыг шаардсан. Б.******* бид хоёр эхэндээ гарын үсэг зурахгүй гэсэн боловч хүчээр гарын үсэг зурахыг шаардаж айлган дарамталсан, нөхөр Б.*******ыг би гарын үсэг битгий зур гэсэн боловч Б.******* айсандаа гарын үсэг зурсан. Би 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******-аас 15,000,000 төгрөг аваагүй тул энэ зээлийн гэрээ маань өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ тул би сөрөг нэхэмжлэл гаргана. Иймд *******-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

5. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Б.******* би 2018 оны 12 сарын 06-ны өдөр *******-аас 15,000,000 төгрөгийн зээлийг огт аваагүй бөгөөд надад энэ байгууллагаас шилжүүлэн өгсөн мөнгө төгрөг байхгүй, миний дансаар ямар ч мөнгө орж ирээгүй. Миний хувьд тус шүүхэд хандаж 2016 онд байгуулсан зээлийн гэрээг гаргаж өгөхийг хүссэн ба *******-аас ийм зээлийн гэрээ байхгүй талаар хариу тайлбар албан бичиг ирүүлсэн. Тэгэхээр би *******-аас 15,000,000 төгрөгийн зээл аваагүй байхад надаас 2018 оны 12 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл авсан гэж хүчээр зээлийн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулан гэрээ байгуулах хүсэл сонирхол байхгүй, надад мөнгө төгрөг өгөөгүй мөртлөө надаас зээлийн үлдэгдэлд 12,757,989 төгрөг, үндсэн хүүнд 16,370,353 төгрөг, торгуулийн хүү 3,075,851 төгрөг, нийтдээ 32,204,194 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн асуудал болж байна. ******* бид хоёрын 2018 оны 12 сарын 06-ны өдөр хийсэн гэх 21120600167 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.9-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд тооцогдох тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү... гэжээ.

 

6. Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01120600167 тоот гэрээгээр 15,000,000 төгрөгийг ******* ХХК нь Б.*******т 3,1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 12,757,989 төгрөг, зээлийн хүү 16,370,353 төгрөг, торгуулийн хүү 3,075,851 төгрөг, нийт 32,204,194 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Торгуулийн хүүг би нэмэгдүүлсэн хүү гэж бодож байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай зээлийн гэрээний дагуу Б.*******т мөнгө шилжүүлээгүй. Хүнд өгөөгүй мөнгөнийхөө төлөө хүнээс мөнгө, хүү, торгуулийн хүү нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.******* нь аймхай хүн ба 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. Энэ хүнд зээл олгосноор зээлийн харилцаа үүснэ, түүнээс биш чи урьд нь мөнгө авсан одоо баримжаагаар 15,000,000 төгрөгийн зээлтэй байгаа учраас чи гарын үсэг зур гэж хүчээр гарын үсэг зуруулчхаад хүү гэж үндсэн зээлээс илүү мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Хаш финанс ББСБ ХХК-аас Хөх нутаг ББСБ ХХК нь шаардах эрхийг шилжүүлж авсан нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргахаасаа өмнө шаардах эрхээ шилжүүлж аваад шаардах эрхийнхээ дагуу 13,500,000 төгрөгөөс төлсөн төлбөрийг тооцоолоод нэхэмжлэх ёстой. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1-т банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно гэж заасан байдаг. Хэрэв Хаш финанс ББСБ ХХК татан буугдаад ******* ХХК байгуулагдсан бол шилжүүлсэн гэх зөвшөөрөл байх хэрэгтэй. Иймд шаардах эрх бидэнд байгаа гэж ярих нь буруу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр огт мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ХХК-д эрх шилжсэний дараа 14,169,000 төгрөгийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу 900,000 төгрөгөөр 8 удаа буюу 7,200,000 төгрөгийн төлбөр төлсөн. 13,500,000 төгрөгөөс 817,000 төгрөгөөр 2 удаа, 835,000 төгрөгөөр 1 удаа, 3,000,000 төгрөгөөр 1 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа, нийт 6,969,000 төгрөг төлсөн. 14,169,000 төгрөгийг Б.******* төлсөн. Б.******* нь М.аас 13,500,000 төгрөгөөр машиныг нь тооцож аваад зээлийг нь төлөхдөө 14,169,000 төгрөгийг төлсөн. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлөхөд үндсэн зээлээс хасахгүй 2,819,000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 184,746 төгрөгийг суутгасан. Дараа нь 1,000,000 төгрөг төлөхөд 981,109 төгрөгийг зээлийн хүү, 18,891 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд суутгасан, үндсэн зээлээс тодорхой хэмжээнд хасагдах ёстой. Иргэний хуульд зааснаар эхлээд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэсэн дараалал байдаг. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа юу дурдсан тэр хэмжээнд шийдвэрлэдэг болохоос биш олон жилийн өмнөх зээл байна гэсэн байдлаар шийдэхгүй, тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 32,204,194.38 төгрөг гэсэн ба үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Хавтаст хэрэгт 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 13,500,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай зээлийн гэрээ гээд маш олон гэрээ байдаг, аль гэрээ хамааралтай эсэх нь тодорхойгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. ******* ХХК-ийн нэхэмжилсэн 32,204,194.38 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

7.Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би анх Хаш финанс ББСБ ХХК-аас 25,000,000 төгрөгийн зээл аваад, 13,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 93-51 ОРХ улсын дугаартай ланд круйзер-80 маркийн авто машиныг 13,500,000 төгрөгөөр Б.*******т худалдаад, Б.*******ыг дагуулж Хаш финанс ББСБ ХХК-д очоод зээлийн үлдэгдэл мөнгийг Б.******* төлнө гээд зээлийн төлбөрийг Б.*******т шилжүүлж гэрээ байгуулсан, үүнээс хойшхи асуудлыг би сайн мэдэхгүй. 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд би оролцоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

8. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №01120600167 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн тооцоолол, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

хариуцагчаас: Б.*******ын Хаан банкны 5096232999 тоот дансны хуулга, 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 01120600167 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хэргийн оролцогчдын хүсэлтээр: Голомт банк ХХК-ийн Эрдэнэт салбараас ******* ХХК /РД:*******/-ийн 1415108924 тоот дансны 2018 оны 12 сарын 01 -ны өдрөөс 2018 оны 12 сарын 10-ны өдрийн хоорондох хуулга, Хаан банк ХХК-ийн Эрдэнэт салбараас Н.Бүжин /РД:СЧ94013120/-ийн 5000810951 тоот дансны 2018 оны 12 сарын 01 -ны өдрөөс 2018 оны 12 сарын 10-ны өдрийн хоорондох хуулга, Авто тээврийн үндэсний төвөөс 93-51ОРХ улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, М.ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, Хаш финанс ББСБ ХХК-аас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0102060019 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0109110086 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, Нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтрийн хуулбар, Хаш финанс ББСБ ХХК-ийн Автотээврийн Үндэсний төвд хүргүүлсэн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 17/16 дугаартай Автомашин барьцаалах тухай хүсэлт, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23/01 дугаартай шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ, 2017 оны 09 сарын 11-ний өдрийн Хаш финансаас М.т 13,500,000 төгрөгийн зээл олгосон кассын зарлагын ордер, зээлийн шимтгэл авсан 2017 оны 02 сарын 06, 2017 оны 09 сарын 11-ний өдрийн кассын орлогын ордер, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0109110086 дугаартай зээлийн гэрээний тооцоолол, Хаш финанс ББСБ, ******* ХХК-уудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргуулсан,

Б.*******ын гар утсанд Б.*******ын 95119009 дугаараас Галбадрахын 88109867 дугаар луу ярьсан ярианы бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.*******, М. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,204,194.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б.******* нь Хөх нутаг финанс Б.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №01120600167 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч Б.******* нь *******-аас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №01120600167 тоот зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөлгүй, 1259 хоног хугацаа хэтрүүлсэн, төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл төлбөр тооцоо хийгээгүй. Хариуцагч М. Хаш финанс ББСБ ХХК-тай анх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба төлөх ёстой төлбөрөө бүрэн төлөөгүй. Хаш финанс ББСБ ХХК болон ******* ХХК нь тусдаа салаад Хаш финанс ББСБ ХХК нь зээлийн багцаа ******* ХХК-д шилжүүлсэн, үүний дараа М. гэх этгээд Б.*******ыг дагуулан ирж өөрийн зээлийн үлдэгдлээ шилжүүлсэн. Б.******* нь 14,000,000 төгрөг төлсөн гэх боловч төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, Б.******* нь зээлийг үргэлжлүүлэн төлөхөө илэрхийлээд нотариатаар гэрчлүүлээд зээлийн гэрээний барьцааны зүйл М.ын эзэмшлийн 93-51 ОРХ улсын дугаартай ланд круйзер-80 маркийн автомашиныг аваад, сэлбэгэнд задалж зараад дууссан. Иймд үндсэн зээлийн 12,757,989.78 төгрөг, түүний үндсэн хүү 16,370,353.42 төгрөг, торгуулийн хүү 3,075,851.18 төгрөг, нийт 32,204,194.38 төгрөгийг хариуцагч Б.*******, М. нараас гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. ...Б.******* би М.аас Ланд-80 маркийн 93-51 ОРХ улсын дугаартай автомашиныг 2016 онд 13,500,000 төгрөгөөр худалдаж авахдаа түүний *******-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 13,500,000 төгрөгийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон. Харин *******-тай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг өөрийнхөө хүсэл зоригоор байгуулаагүй, уг гэрээнд хүчээр гарын үсэг зурсан, учир нь *******-ыг өөр хүн худалдаад авчихсан, тиймээс та нарын зээлийн гэрээг өөрчилсөн гэж хэлээд 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан, ... 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******-аас 15,000,000 төгрөг аваагүй учраас уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарласан.

 

Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...би анх Хаш финанс ББСБ ХХК-аас 25,000,000 төгрөгийн зээл аваад, 13,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 93-51 ОРХ улсын дугаартай ланд круйзер-80 маркийн авто машиныг 13,500,000 төгрөгөөр Б.*******т худалдаад, Б.*******ыг дагуулж Хаш финанс ББСБ ХХК-д очоод зээлийн үлдэгдэл мөнгийг Б.******* төлнө гээд зээлийн төлбөрийг Б.*******т шилжүүлж гэрээ байгуулсан, үүнээс хойшхи асуудлыг би сайн мэдэхгүй. 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд би оролцоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 01120600167 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ******* ХХК нь Б.*******т 15,000,000 төгрөгийг 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон,

 

Хаш финанс ББСБ ХХК, хариуцагч М. нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 0102060019 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Хаш финанс ББСБ ХХК нь М.т 25,000,000 төгрөгийг 3.1 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд М.ын өмчлөлийн Тоёота Ланд круйзер-80 маркийн 93-51 ОРХ улсын дугаартай, ногоон өнгийн суудлын автомашиныг барьцаалж, талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан,

 

мөн Хаш финанс ББСБ ХХК, хариуцагч М. нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 0109110086 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Хаш финанс ББСБ ХХК нь М.т 13,500,000 төгрөгийг 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд М.ын өмчлөлийн Тоёота Ланд круйзер-80 маркийн 93-51 ОРХ улсын дугаартай, ногоон өнгийн суудлын автомашиныг барьцаалж, талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байна.

 

Үүний дараа хариуцагч М. нь зээлийн барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн Тоёота Ланд круйзер-80 маркийн 93-51 ОРХ улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Б.*******т 13,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, машины үнэнд өөрийн Хаш финанс ББСБ ХХК-д төлөх зээлийн төлбөр 13,500,000 төгрөгийг Б.*******аар төлүүлэхээр тохиролцсон, Б.******* уг зээлийн төлбөрийг М.ын өмнөөс үргэлжлүүлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Харин Хаш финанс ББСБ ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, дээрх үйл баримтын талаар зохигч маргахгүй байгаа ба хариуцагч Б.******* нь Хаш финанс ББСБ ХХК, хариуцагч М. нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 0109110086 дугаартай зээлийн гэрээний зээлдэгчийн үүргийг өөртөө шилжүүлэн авсан байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 01120600167 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ******* ХХК нь Б.*******т 15,000,000 төгрөгийг 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон боловч 15,000,000 төгрөгийг Б.*******т шилжүүлж өгөөгүй, харин Хаш финанс ББСБ ХХК, хариуцагч М. нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 0109110086 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр дээр уг гэрээг нөхөж байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

******* ХХК-д Хаш финанс ББСБ ХХК-ийн зээлдэгчийн эрх шилжсэн бөгөөд энэ эрхээ 2023 оны 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23/01 дугаартай шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр талууд баталгаажуулсан, нэхэмжлэгч ******* ХХК зээлдэгчийн эрхийг шилжүүлэн авснаар Хаш финанс ББСБ ХХК, хариуцагч М. нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 0109110086 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх шилжсэн бөгөөд 13,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хариуцагч Б.*******т шилжиж, хариуцагч М.ын үүрэг дуусгавар болсон байна.

 

5. Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ., Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч Б.*******аас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч Б.******* нь Хаш финанс ББСБ ХХК, хариуцагч М. нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 0109110086 дугаартай зээлийн гэрээний төлбөрт зээлийн ажилтан Бүжингийн дансаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 14,737,419 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний тооцоолол, Б.*******ын Хаан банкны 5096232999 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ., 224 дүгээр зүйлийн 224.1-т Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй., 224.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ., 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус заасан.

 

8. Хариуцагч Б.******* хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 14-нд зээлийн төлбөрт 910,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 20-нд дууссанаар нэхэмжлэгчид зээлийн төлбөр шаардах эрх үүссэн байхад зээл төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч зээлийн төлбөрийг төлүүлэхээр шаардаагүй, удаан хугацааны дараа буюу 2023 оны 01 сар хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээр шийдвэрлүүлээгүй удсаны улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэх шалтгаан болсон байна гэж дүгнэлээ.

 

9. Хаш финанс ББСБ ХХК, хариуцагч М. нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-нд байгуулагдсан 0109110086 дугаартай зээлийн гэрээний дагуу нийт 19,587,648 төгрөг төлөх үүргийг хариуцагч Б.******* нь хариуцагч М.аас өөртөө шилжүүлэн авсан ба уг зээлийн гэрээгээр хүүгийн төлбөрт 6,087,648 төгрөг, мөн зээлийн гэрээнд зааснаар болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж зааснаар тооцоход нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,217,529 төгрөг, нийт уг зээлийн гэрээний үүрэгт 20,805,177 төлөх үүрэгтэй байснаас 14,737,419 төгрөгийг Б.******* төлсөн ба үлдэх 6,067,758 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

 

10. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан ....2018 оны 12 сарын 06-ны өдөр *******-аас 15,000,000 төгрөгийн зээлийг огт аваагүй, ... миний дансаар ямар ч мөнгө орж ирээгүй, ...зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, ... иймд 2018 оны 12 сарын 06-ны өдөр хийсэн гэх 21120600167 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.9-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл... гэх үндэслэлээр ******* ХХК, Б.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №01120600167 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Б.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №01120600167 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр талууд 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.1 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож гэрээг бичгээр байгуулсан байна.

 

Гэвч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно., Иргэний хуулийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,... гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******т 15,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй, уг гэрээ хэрэгжиж биелээгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №01120600167 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагагүй юм.

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.*******аас зээлийн төлбөрт 6,067,758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,136,436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч Б.*******ын 2018 оны 12 сарын 06-ны өдрийн №01120600167 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,970.97 төгрөг, хариуцагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 112,034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.*******аас зээлийн төлбөрт 6,067,758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,136,436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.*******ын Хөх нутаг финанс Б.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №01120600167 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,970.97 төгрөг, хариуцагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 112,034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ