Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/01234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 8-р хороо ******* тоотод оршин суух хаягтай, *******,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 8-р хороо ******* тоотод оршин суух, *******,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг Хэрлэн сум 7-р баг *******,*******,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг *******,*******,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг *******, Хольдог овогт Очирсүхийн Янжинлхам /РД:УЖ07231701/,

 

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг *******,,,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод оршин суух, холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16-р хороо ,,

 

Талийгаач ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, түүний өвлөгдөх эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг өвлөж авах тухай үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:,

Хариуцагч: ,

Хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хувьтөгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй... бөгөөд иргэний өв залгамжлуулах эрхийг хангах харилцааг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар болон холбогдох хууль, хуульчилсан актаар зохицуулсныг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Миний нөхөр 3 хүүхдийн минь эцэг нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэнэт зүрхний шигдээс өвчний улмаас зуурдаар нас барж бидэнд хүнд гарз тохиолдсон. Анх бид 1987 оны 8-р сард ЗХУ-ын Москва хотод танилцаж, 1989 онд Орхон аймаг болох Эрдэнэт хотод очиж нөхрийнхөө аав, ээж, ах дүү нартай нь танилцаж байсан. Тухайн үед хоёулаа оюутан байсан бөгөөд би 1987 оноос Герман улсад, нөхөр маань 1986 оноос Чехословак улсад сурч, тэндээ тусдаа ажиллаж, амьдарч байгаад би 1990 онд, манай нөхөр 1993 онд сургуулиа төгсөж ирээд 1999 оны 8-р сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний том хүү 1990 онд, дунд хүү 1995 онд , бага хүү нь 2012 онд тус тус төрж, бидний дундаас 3 хүү мэндэлж ам бүл 5-уулаа амьдарч байсан. Ажил мэргэжлийн онцлог, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж үе үе тусдаа, бага хүү аавтайгаа Эрдэнэт хотод, том болон дунд хүү хоёр надтай хамт Дорнод, Дархан, Улаанбаатар гээд аймаг хотод амьдардаг байсан. Амьдрах хугацаанд буюу 2004-2007 оны хооронд нөхөр маань Батжаргал гэх эмэгтэйтэй хамтын амьдралтай байхдаа дундаасаа 1 охинтой болж, хамт амьдрахаа болихдоо хүүхдийн тэтгэмж тогтоолгож төлж байсан. Мөн бид тус тусдаа өөр өөр газарт амьдарч байхдаа байнгын харилцаа холбоотой зовлон жаргалаа хуваалцдаг, үр хүүхдүүддээ хайр халамж анхаарал 2 талаас байнга тавьдаг байсан. Энэ бүхнийг эгч дүү нараасаа нуудаг байсан. Түүнчлэн талийгаач маань бага хүүд минь хэрэгтэй гээд орон сууцны ипотекийн зээл авахдаа төрсөн эгч болох Г.тэй харилцан тохиролцож, байрных нь өмчлөх эрхийн гэрчилгээг 100 хувь барьцаа хөрөнгө болгон хамтран зээлдэгч болгож зээл авсан бөгөөд уг зээлийн үлдэгдэл 3,500,000 орчим төгрөгийн өр төлбөрийг би төлж барагдуулж дуусгасан. Хуульд заасан эрхийнхээ дагуу 2020 оны 06 дугаар сард анх дараах хөрөнгүүдийг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлтийг Орхон аймгийн нотариатч Д.Энхжаргалд хандан гаргахад хүсэлтийг хүлээн авч, өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэх эрх нээгдэнэ гэж хэлсэн. Үүний дагуу хуульд зааснаар Нотариатын танхим болон холбогдох харьяа тойргийн нотариат, шүүхэд удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл миний хүү өв залгамжлах эрхээ авч чадаагүй байна. Харин хүү , хүү нар өв хүлээн авахаас татгалзсан учир өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээ нотариатад гаргах болно. Нотариат өвийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул тэд татгалзах хүсэлтээ гаргаагүй байгаа болно. Талийгаач нөхрийн бага дүү гэх хүн өөртөө ашигтай байдал, давуу талыг бий болгох үүднээс талийгаачийн хамтран амьдарч байгаад 2007 онд салсан эмэгтэй нь 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр өөрийн гэсэн орон байртай тул Зэстийн тоот байрнаас татгалзаж байна гэсэн бичиг хийлгүүлж аваад бусдыг төөрөгдүүлж, худал үнэн ярьж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүднээс нотариатад өв хүлээн авах гэж хүсэлтийг ах эгч нарын хамтаар гаргасан байна. Гэхдээ энэ талаар талийгаачийн 2 том ах болон нар нь дүүгийнхээ өнчирч үлдсэн тэр нялх үрээс бидний зүгээс сиймхий хадаг, сэтэрхий зүү ч авахгүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байдаг юм бол бүгд албан ёсны эхнэр, үр хүүхдүүд нь өвлөх ёстой гэдгийг шүүх дээр өөрсдийн биеэр очиж хэлнэ гэсэн байдаг. Өвлөгдөх эд хөрөнгийн тухайд:

1 .Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,, хаягт байрлах, 18 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц, өвлүүлэгчид оногдох хэсэг 50 хувь,

2. улсын дугаартай, гэрчилгээний дугаартай, Ноnda insight 0 маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашин, өвлүүлэгчид оногдох хэсэг 100 хувь,

3. ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот данстай хүүхдийн хадгаламж,

4. ийн ажиллаж байсан байгууллага болох Эрдэнэт үйлдвэрээс нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3,000,000 төгрөг, мөн амралтын мөнгө 500,000 төгрөг. Ингээд дээрх орон сууц, тээврийн хэрэгслийг өвлөн авахаар 2021 оны 9 сард тухайн нотариатчидаа дахин хандахад 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 753 дугаартай Монголын нотариатчдын танхимын лавлагаагаар тухайн хөрөнгийг өвлөн авахаар талийгаачийн ах дүү нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасан байх тул шүүхийн байгууллагад хандан асуудлаа шийдүүл, тухайн асуудлыг шийдсэний дараа өвлөх эрхийн гэрчилгээг бичих асуудлыг шийдвэрлэнэ гэсэн учир шүүхэд хандаж байна. Иргэний хуульд зааснаар тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгч өв хүлээн авах хүсэлт гаргасаар байхад 520.1.2-т заасан хүмүүс өв хүлээн авах хүсэлт гаргасан байгааг маргаантай гэж үзэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм. Өвлөгдөх хөрөнгө болох автомашиныг өнөөг хүртэл дүү нь хууль бусаар эзэмшилдээ авсан, мөн орон сууцыг 2020 оны 4 сараас хойш хууль бусаар эзэмшилдээ авч бусдад түрээслүүлэн ашиг олж үндэслэлгүй хөрөнгөжиж, хүүхдүүдийн минь амьдрах эрхийг нь өнөөдрийг хүртэл зөрчсөөр биднийг хохироосоор байна. Талийгаачийн дүү нь хүүхдүүдийн минь эрх ашиг, ирээдүйг бодолгүйгээр өвлөгдөх хөрөнгүүдийг булаацалдаж, хүний ёсноос гажууд, жудаггүй үйлдэл гаргаж байна. Иймд дээрх өвлөгдөх эд хөрөнгүүдийн өвлөгчөөр эх , хүү нарыг тогтоож, өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөж авах эрхтэйг тогтоож өгнө үү... гэжээ.

 

2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгч ын хууль ёсны төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Талийгаач нөхөр нь 2018 оны 5 сарын эхээр зүрхний шигдээсээр яаралтай хотод ирж хагалгаанд орсон ба тухайн үед надад болон хүүхдүүдэд минь хэн ч мэдэгдээгүй. Хагалгааны дараа мэдэж том хүү болох өөрийн биеэр очиж аавыгаа эргэж байсан. /зургийг хавсаргав.№1/ Мөн сөрөг нэхэмжлэлдээ намайг бага хүү ыг 6 сартай байхад нь орхиж явсан гэх нь үндэслэлгүй бөгөөд энэ хугацаанд хүүтэйгээ холбоотой байсан. Нөхрийн талийгаач эгч ч гэртээ байгаа үедээ бусдаас нууж надтай утсаар яриулдаг байсан, би өөрөө ч очдог байсан. \зургийг хавсаргав. №2\ Нөхөр маань 2017 онд эгч дүү нараасаа нуун барин өөрийн биеэр ирж том хүү даа бэр гуйх ёслолыг авга ах нар болон авга дүү нарын хамтаар голомтыг галаасаа тасалж өгөх үйлийг ёс төртэйгөөр зан үйл хүртэл хийж өгч байсан. нь өөрийн эгч ийг нас барсны дараа яг ийм үйлдэл үзүүлэн түрэмгийлэн дайрч, ганц өргөмөл хүү болох Ууганаагийн эхнэрийг нь удаа дараалан зодож, үсдэж цуслан хөөж тууж 4-ийн 14-т байх байрыг нь хүртэл миний..., надад оногдох өмч гээд хэдэнтэй агсарч байсан удаатай. Азаар тухайн байрны гэрчилгээ нь тоотын 100%-ийн барьцаа хөрөнгөөр ХХБ-нд хадгалагдаж байсан гэж нөхөр маань болон ах дүү нар нь ярьдаг байсан. Үүнээс тухайн хүний хүн чанар ёс зүй зэрэг нь харагдаж байна. Мөн талийгаачийн буяны ажилд эхнэр хүүхдүүдийг нь огт оролцоогүй гэж шүүхэд худал тайлбарласан байна. Би Даланзадгадад ажиллахаар дөнгөж томилогдоод байснаа 2020 оны 2 сарын 16-ны шөнө Францаас эгч маань залгаж хэл хүргэсэн, мөн авга ах дүү нар залгаж мэдээг дуулгасан. Би 17-нд нь Өмнөговиос гарч хотоос оройны вагонд амжиж сууснаар 18-нд Эрдэнэтэд ирсэн. Том хүү маань 17-нд авга нартайгаа ч ирсэн юм. Буяны ажилд бид бүгд оролцсон. нь бүх ах дүү нарынхаа айл болгоны хувийн амьдралд хөндлөнгөөс оролцдог төдийгүй нөхрийн минь цалин мөнгийг нь хүртэл хэрхэн зарж үрэхийг, эхнэр хүүхэддээ мөнгө өгөх эсэхэд хүртэл оролцдог байсан. Нөхөр маань хамаг цалингаа эгч дүү нарынхаа байр, утасны төлбөр, охин Янжинлхамдаа тэтгэмж, ах эгч дүү нарынхаа банкны болон банк бусын зээл, гийн охидын хэрэгцээнд гээд олон зүйлд өгдөг байсан. Тэрэндээ ч их бухимддаг байсан. Энэ нь Г. Очирсүхийн цалингийн дансны хуулгаар нотлогдоно. Мөн 2011 оны 9 сард талийгаач Г. тэй хамт явж 9,6 сая төгрөгөөр Уртын голд хашаа байшин авч байсан нь үнэн, гэхдээ гийн мөнгөөр огт худалдаж аваагүй. 2-26 байрыг 27 сая төгрөгөөр зарсан ба мөнгийг нь авсан байсан. Дээр нь хашаандаа машин засвар нээх зорилготой цалингийн зээл 15 сая төгрөг авч байсан юм. Талийгаачийн өр төлбөрийн тухайд орон сууцны зээлд МИГ даатгалаас 32 сая төгрөг төлсөн байсан. Энэ ажлыг хөөцөлдсөн хэдий ч үлдсэн 3,5 сая төгрөгийг төлөх боломжгүйдээ биш, намайг хүүхдүүдтэйгээ хуулийн дагуу өвлөх юм байна гэж их ууртай хэлж байсан. Маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг,, хаягт байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц нь талийгаач болон бага хүү нарын дундын өмчлөлд байгаа. Өвлөгч нарт хуульд зааснаар талийгаачид оногдох хэсэг болох 50 хувиас л оногдох хууль зүйн үндэслэлтэй. Уг орон сууцыг 50 хувийн өмчлөгч байсаар байтал түүний эрхийг ноцтой зөрчиж 2020 оны 3 сараас эхлэн өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж, бусдад түрээслүүлэн үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа болно. Мөн талийгаачийн автомашиныг 2020 оны 2 сараас хойш , охин Марлаа болон хүргэн нь өнөөг хүртэл 3 жил унаж ашиглаж байгаа тул төлбөр, тооцоо, торгуулиа төлөх нь зүйтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..., уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй бөгөөд нь өөртөө ашигтай байдал, давуу талыг бий болгох үүднээс хуулийг үл ойшоон хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Эдгээр хууль бус үйлдлүүд нь уг иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй асуудал бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 хэргийн оролцогч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, 25 дугаар зүйлийн 25.1 хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 38 дугаар зүйлийн 38.4-т заасан заалтуудыг зөрчиж цаг хугацаа алдагдуулж байна. Нэхэмжлэгч Үндсэн хууль, Иргэний хуульд зааснаар тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгч юм. Мөн талийгаачийн хамтран амьдарч байгаад 2007 онд салсан эмэгтэй 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр өөрийн гэсэн орон байртай тул Зэстийн тоот байрыг өвлөн авахаас татгалзаж байна гэсэн бичиг хийлгүүлсэн ба өв хүлээн авах хүсэлт гаргах хуулийн хугацаа нь ч дуусч хуулиар өвлөх эрхээ алдсан болно. Мөн нь олон удаа бага хүүг нь уулзуулахгүй зугтаалгах, тэдний гэрлэлтийг салгуулах талаар ярьж, хүүхдүүдийн эрх ашгийг хохироох үйлдлийг хийж байсан бөгөөд 2017 онд энэ талаар талийгаач нөхөртөө гэрлэлтийн баталгааг салгуулах гээд байгаа талаар хэлэхэд нөхөр нь уурлаж тэр өөдсийн чинээ цаас эд нарт гай болоо юу?, чи ямар манай ах дүү нарыг мэдэхгүй биш, цаашид хүүхдүүдэд маань хэрэг болно гээд огт зөвшөөрөөгүй бөгөөд хэзээ нэгэн цагт дүү гээ яг ингэж бүх эд хөрөнгийг нь үр хүүхэдтэй нь булаацалдана гэдгийг мэдэж байсан байна гэж нь хэлж байгаа. Талийгаачийн буяны ажилд эхнэр хүүхдүүдийг нь огт оролцоогүй гэж шүүхэд үндэслэлгүй худал мэдүүлсэн байна. Том хүү авга нартайгаа очсон байсан. Тэрээр өөрийн гараар зааж хэлсний дагуу аавынхаа биеийг угааж, сүүлийн замд нь үдсэн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: ...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2-д өвлөгч нарын дарааллыг тогтоосон. Тэргүүн ээлжийн өвлөгчийг заагаагүй ч агуулгаар нь заасан байдаг. Нас барагчтай хамгийн сүүлд буюу нас барахаас нь өмнө хамт амьдарч байсан этгээдийг хууль ёсны өвлөгчөөр зохицуулсан зохицуулалт байгаа, тэр нь талийгаачийн бага хүү гэдэг нь тогтоогдож байгаа, хариуцагч маргахгүй байгаа. Би хариуцагчийг буруутгахгүй, амьдрал баялаг учраас хувь хүмүүсийн хоорондох үл ойлголцол, асуудал байхыг үгүйсгэхгүй. гэдэг хүн нөхөртэйгөө ямар харилцаатай байсныг бид мэдэхгүй, гэхдээ Монгол улсын Үндсэн хуульд заасан өвлөх эрхтэй, албан ёсны эхнэр мөн, 3 хүүхэдтэй. Хариуцагчийн өмгөөлөгч түрүүн хүсэлт гэмээр юм уу, мэтгэлцээн гэмээр юм уу ойлгомжгүй зүйл цухуйлгаад өнгөрлөө. Нэхэмжлэлийн шаардлага нь , нар өөрт оногдох хэсгээ авах, О.Янжинлхам болон талийгаачийн албан ёсны эхнэрээс гадна хамтран амьдарч байсан эхнэр нь өв хүлээн авахаас татгалзсан... гэжээ.

6. Нэхэмжлэгч хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...би 2005 онд талийгаач тэй танилцаж хамтран амьдарч байгаад охин О.Янжинлхам 2007 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. бид хоёр охиноо төрсний 1 жилийн дараа буюу 2008 онд ерөнхийдөө 2 тийшээ болсон. Тухайн үед архи хааяа уучихдаг, гэртээ ирэх нь ховор, охин маань хөлийн тавхай нь буруу хөгжилтэй, эргэчихсэн, хөлд ортол нь чиг барьж боосон, тархины даралттай, байнга уйлдаг, бие муутай хүүхэд байсан болохоор амьдрал хэцүү байсан юм. Би байнга хүүхдээ эмчлүүлж, рашаан сувилалд явдаг, одоог хүртэл явж байгаа энэ жил санхүүгийн боломжгүй байдлаас үүдэж сувилалд явж чадаагүй. Миний хувьд ээс эмчилгээ сувилгаанд ямар нэгэн мөнгө төгрөг нэхэж байгаагүй, харин шүүхээр хүүхдийн тэтгэлгийг 2008 онд байх тогтоолгож авч байсан ба 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь дуусгавар болсон. О.Янжинлхам нь талийгаач ийн төрсөн охин ба эцгийнхээ эд хөрөнгөнөөс өвлөх эрх нь байгаа. ийг нас барсныг мэдээгүй байж байгаад талийгаачийн ах дүү нар нь намайг 3 сарын дараа буюу 2020 оны 05 дугаар сард дуудаж уулзахад мэдсэн юм. Тухайн үед ах дүү нар нь төрсөн хүү, охин хоёр байгаа, тэр хоёрт нь энэ байрыг зарж байгаад хувааж өгнө гэж хэлж байсан тул би хуваагаад өгөх юм байна гэж бодож байсан. Гэтэл заавал шүүхээр өвлөгч болохоо тогтоолгох ёстой, эд төрсөн ах дүү нар нь байдаг, тэд нар мөн өвлөх эрхийн хүсэлт гаргасан, мөн талийгаачийн нэг эрэгтэй хүүхэд байдаг гэсэн. Иймд тэгэхээр ийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоот хаягт байрлах 18 м.кв 1 өрөө орон сууц, Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь 5,362,213 төгрөг, тус банкны тоот дансан дахь 386,914 төгрөг зэрэг эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгож, аль аль хөрөнгө дээр хэдэн өвлөгч өвлөхөөс хамааран О.Янжинлхамд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

8.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...би эцэг эхээс ах дүү 9-үүлээ байсан ба төрсөн ах нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. ахын буяны ажил, түүний орон сууцны зээл, авто машины зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх зэрэг бүх л ажил надад оногдсон тул би ахынхаа буяны ажлыг нэр төртэй, ном журмынх нь дагуу сайхан хийж гүйцэтгэсэн. ах 2018 онд зүрхний шигдээс тусч зүрхний хагалгаанд орж, зүрхэнд тэлэгч пүрш суулгасан. Энэ үед эхнэр гэх огт ирээгүй бөгөөд үзэгдээгүй. эгч бид нар ахыгаа асарч хамгаалж, эмчлүүлж байгаад Эрдэнэт хотдоо буцаж ирсэн. 2012 онд хүү ыг төрүүлж манай ах эд орхиж явсан, бид нар хүүхдийг нь өсгөж том болгосон, намайг ээжээ гэж дууддаг байсан. ахыг нас барсны дараа шүүхдэж байгаад хүүхдээ өөр дээрээ авсан юм. нар 1999-2001 оны хооронд сургалтын төвийн байранд, 2011 оны 09 сараас 2012 оны 09 сарын хооронд миний худалдаж авч өгсөн хашаа байшинд хамт амьдарч байсан ба үүнээс хойш нас барах хүртэл 8 жил огт хамт амьдарч байгаагүй юм. 6 сартай нялх хүүхдээ бид нарт орхиж явснаас хойш дахиж ахтай маань хамт амьдраагүй. Энэ хоёр хүний хувьд эхнэр, нөхөр гэж хэлэхэд хэцүү, учир нь хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүд бие биенээ хүнд өвчтэй байхад асарч хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг, гэтэл эхнэр гэх энэ үүргээ огт биелүүлээгүй. Тэгсэн мөртлөө ах ийг нас барсны дараа гэнэт гарч ирээд түүний нэр дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг би өвлөнө, би бүгдийг нь авна гээд байгаа нь хүний хувьд болоод хуулийн хувьд хэр үндэслэлтэй бол гэж би гайхаж байна. Учир нь талийгаачид төрсөн охин нь байдаг, төрсөн ах дүү нар нь байдаг, асарч хамгаалж, муу сайн бүхий л зүйлийг нь хийж ирсэн хүмүүс гэвэл төрсөн ах дүү нар нь, тэр дундаас би бүхий л зүйлийг нь хуулийн дагуу хийж гүйцэтгэн талийгаачийг өр ширгүй болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны зээлийн үлдэгдэл 32,511,920 төгрөгийн төлбөрийг эгч бид хоёр МИГ даатгалаар хөөцөлдөж байгаад төлсөн. Мөн улсын дугаартай Хонда инсайт маркийн машины зээлийн үлдэгдэл 7,532,420 төгрөгийг би өөрийнхөө цалингийн зээлийг авч төлж барагдуулсан. Өр зээлийг нь төлж хаах болохоор эхнэр таг чиг алга болдог, авах өвлөх болохоор гараад ирдэг байж болохгүй байх гэж би бодож байна. Ахыг өвчтэй бие муутай байхад нь эмнэлэгт болон гэрээр асарч сувилж байгаагүй, тэр бүү хэл нас барах үед нь мэдээгүй, буяны ажилд нь оролцоогүй, нэг удаа ирээд хэрүүл хийж байгаад явсан мөртлөө өнөөдөр эхнэр нь гэж өөрийгөө хэлж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх үүрэг үүснэ, 10 дугаар зүйлийн 10.3-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Би Зэст багийн тоот орон сууцны зээлийн үлдэгдэл 2020 оны 02 сард 35,999,830 төгрөг байсныг МИГ даатгал ХХК-д хандаж өргөдөл гаргаж зохих баримтуудыг бүрдүүлэн өгч байж зээлээс 32,511,920 төгрөгийг хаалгасан ба үлдэгдэл 3,487,910 төгрөгийг намайг төл гэж банкнаас шаардаж байсан ба тухайн үед төлбөр хийх боломжгүй буюу миний төрсөн ах хуяг 2021 оны 08 сарын 28-ны өдөр нас барсан тул төлбөр төлөх талаар хөөцөлдөх боломжгүй байсан, тэгэхэд тэр төлбөрийг төлсөн байсан. Мөн би 2020 оны 06 сарын 12-ны өдөр цалингийн зээлд 21,000,000 төгрөг аваад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ахын улсын дугаартай Хюнда инсайт загварын авто машины зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 7,532,420 төгрөгийг төлсөн, энэ мөнгөний хүүг Транскапитал ХХК-тай хийсэн дугаартай Бизнес- Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ-ний зээлийн эргэн төлөлтийн дагуу тооцохоор 4,211,362 төгрөг болж байгааг нэмэхээр нийт 11,743,782 төгрөгийг би төлсөн. Энэ төлбөрт төлсөн мөнгийг ийн эхнэр буюу авто машиныг 100 хувь өвлөхөөр нэхэмжлээд байгаа хүн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн эгч бид нар ахын буяны ажилд өөрсдөө мөнгө төгрөг гаргаж, мөн бусад хүмүүсийн буяны ажилд өгсөн мөнгийг зарцуулж хийсэн юм. Тэгээд бид нар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас нас барсан ажилтны ар гэрт өгдөг нэг удаагийн буцалтгүй тусламжийг авахаар тус үйлдвэрт хандсан боловч үйлдвэрээс буяны ажилд олгох мөнгийг олгохгүй гэж шийдээд тэр мөнгө түгжигдсэн байгаа юм. Зүй нь бол талийгаачийн ажил явдал, буяны ажилд зориулан тус үйлдвэрээс олгож буй буцалтгүй тусламж болохоос биш төрсөн үр хүүхдэд нь өгөх ёстой мөнгө биш юм, өөрөөр хэлбэл энэ мөнгө нь талийгаачийн буяны ажилд л зарцуулагдах ёстой гэдэг үүднээс би энэ мөнгийг авах эрх үүссэн. Ер нь нь тоот орон сууц, улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, харин уг орон сууцыг би эрхлэн удирдаж, орон сууцны сар бүрийн төлбөрийг би төлдөг, тээврийн хэрэгслийн торгуулийг бүгдийг нь би төлсөн зэргээс дүгнэхэд би аас эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

1. улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 7,532,420 төгрөг дээр Транскапитал ХХК-тай хийсэн зээлийн эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4,211,362 төгрөгийг нэмж нийт 11,743,782 төгрөгийг аас гаргуулж өгнө үү.

2. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа Ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох журам-д заасны дагуу талийгаач эд олгох ёстой байсан 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг намайг авах эрхтэй болохыг тогтоож өгнө үү.

3. Талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, надад оногдох хэсгийг тогтоож өгнө үү.. гэжээ.

 

 

10. Хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...

 

11.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би эцэг эхээс ах дүү 9-үүлээ байсан ба төрсөн дүү нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. ийн буяны ажил, түүний орон сууцны зээл, авто машины зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх зэрэг бүх л ажил ах дүү нарт оногдож бид нар талийгаачийн буяны ажлыг нэр төртэй, ном журмынх нь дагуу сайхан хийж гүйцэтгэсэн ба энэ үед эхнэр гэх ирээгүй. 2018 онд зүрхний шигдээс тусч, зүрхний хагалгаанд орж зүрхэнд тэлэгч пүрш суулгасан, энэ үед эхнэр гэх огт ирээгүй бөгөөд үзэгдээгүй, бид нар дүүгээ асарч хамгаалж, эмчлүүлсэн. нар 2001 оны 03 сараас 09 сарын хооронд сургалтын төвийн байранд, 2011 оны 12 сараас 2012 оны 09 сарын хооронд хашаа байшинд хамт амьдарч байсан ба үүнээс хойш нас барах хүртэл нь 8 жил огт хамт амьдарч байгаагүй юм. 6 сартай нялх хүүхдээ бид нарт орхичихоод явснаас хойш дахиж талийгаачтай хамт амьдраагүй. Би яагаад энийг дурдаад байгаа юм бэ гэхээр ер нь бол энэ хоёр хүний хувьд эхнэр нөхөр гэж хэлэхэд хэцүү, учир нь хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүд бие биенээ хүнд өвчтэй байхад асарч хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг, гэтэл эхнэр гэх энэ үүргээ огт биелүүлээгүй. Иймд талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, надад оногдох хэсгийг тогтоож өгнө үү... гэжээ.

 

13. Нэхэмжлэгч аас: талийгаач ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, , , нарын төрсний гэрчилгээний хуулбар, , нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 753 дугаартай лавлагаа, 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 259 дугаарт бүртгэгдсэн өв хүлээн авах хүсэлт, Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг, 17-р байр 70 тоотод байрлах орон сууцны зориулалттай 18 м.кв талбайтай, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хонда инсайт маркийн улсын дугаартай суудлын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, талийгаач ийн дугаартай ажлын үнэмлэхийн хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 09 сарын 14-ний өдрийн шилжүүлгийн маягт, тогтмол шилжүүлгийн үйлчилгээний хүсэлт, 16 ширхэг гэрэл зураг,

 

Нэхэмжлэгч хууль ёсны төлөөлөгч Д.: ын иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Мэндцэцэн ӨЭМТ-ийн тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын лаборатори 8-р сургуулийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай шийдвэр,

 

Хариуцагчаас: гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Транскапитал ББСБ ХХК, нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан дугаартай автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, гийн Хас банкны дансны хуулга, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/374 дугаартай тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Худалдаа хөгжлийн банк, , Г. нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-нд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Миг даатгал ХХК-ийн Ипотекийн даатгалын баталгаа, Анхны-Оч ӨЭМТ-ийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, ийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, Хас банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн тоот орон сууцны цахилгаан, цэвэр бохир усны төлбөр төлсөн баримтууд, Орхон аймга дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаартай захирамж, 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 110 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, ,, хуяг, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, талийгаач ийн эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж байсан талаарх болон оршуулгын зардлыг бичиж тэмдэглэсэн дэвтэр 2 ширхэг,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ээс: иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлтээр: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс, нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг Зэст хороолол 17-р байрны 70 тоот орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, Худалдаа хөгжлийн банкнаас тоот, тоот дансанд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх дансны хуулга, Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 1251 дугаартай шийдвэртэй иргэний хэрэг, Худалдаа хөгжлийн банк ХХК-аас Талийгаач ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот харилцах дансны 2011 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2013оны 12 сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс талийгаач ийн охин Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэргээс ын өөрийн гэсэн орон байртай тул охин болон өөрөө өв хөрөнгийн талаар маргахгүй гэсэн агуулгатай өргөдлийн хуулбар,Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 921 дугаартай шийдвэр, Худалдаа хөгжлийн банк ХХК-аас талийгаач ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот харилцах дансны 2011 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2013 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Амарболд, нарын төрсний бүртгэлийн лавлагаа, овог, эцгийн нэр өөрчилсны бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан талийгаач ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, түүний өвлөгдөх эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг,,од байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцны 50 хувь, улсын дугаартай, гэрчилгээний дугаартай, Ноnda insight 0 маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашин, ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь хүүхдийн хадгаламж, ийн ажиллаж байсан байгууллага болох Эрдэнэт үйлдвэрээс нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3,000,000 төгрөг, мөн амралтын мөнгө 500,000 төгрөгийг өвлөж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэгч д холбогдуулан улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 7,532,420 төгрөг, Транскапитал ХХК-тай хийсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4,211,362 төгрөг, нийт 11,743,782 төгрөг гаргуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа Ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох журам-д заасны дагуу талийгаач эд олгох ёстой байсан 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг намайг авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч, нэхэмжлэгч нарын хүсэлтээр , , нар хамтран нэхэмжлэгчээр, нэхэмжлэгч 18 насанд хүрээгүй тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба хамтран нэхэмжлэгч нар нэхэмжлэгч ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцсон.

 

4. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд гуравдагч этгээд нь нэхэмжлэгч д холбогдуулан талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргаж, хариуцагч гийн сөрөг шаардлага, тайлбар татгалзлыг дэмжиж оролцсон.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасныг баримтлан маргааны зүйл ижилгэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хууль ёсны төлөөлөгч ын талийгаач ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод байрлах 18 м.кв 1 өрөө орон сууц, Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь 5,362,213 төгрөг, тус банкны тоот дансан дахь 386,914 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус хэрэгтэй нэгтгэсэн байна.

 

6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар би болон хүү , , нар нь талийгаач эцэг ийн хууль ёсны өвлөгч мөн бөгөөд түүний өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлөж авах эрхтэй... гэсэн.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...би талийгаач ийн төрсөн дүү, хэдийгээр талийгаач ах нэхэмжлэгч нар гэрлэлтийн баталгаатай боловч эхнэр, нөхөр гэж хэлэхэд хэцүү, хамт амьдарч байгаагүй, өвдөж зовоод эмнэлэгт байхад нь, нас барахад нь ч эхнэр, хүүхдүүд нь ирээгүй, хажууд нь байгаагүй байж нас барсных нь дараа гэнэт гарч ирээд өв, хөрөнгөтэй нь булаацалдаад байгаа нь үндэслэлгүй, ...би ахынхаа бүх өр зээлийг дарсан, бүх асуудлыг зохицуулдаг байсан, өвчтэй байхад нь, нас барахад нь хажууд нь байсан тул түүний хууль ёсны өвлөгч нь мөн учраас талийгаачийн эд хөрөнгийг өвлөж авах эрхтэй... гэсэн.

 

8.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлийг ...талийгаач нь миний дүү, ... буяны ажил, түүний орон сууцны зээл, авто машины зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх зэрэг бүх л ажил ах дүү нарт оногдож бид нар талийгаачийн буяны ажлыг нэр төртэй, ном журмынх нь дагуу сайхан хийж гүйцэтгэсэн ба энэ үед эхнэр гэх ирээгүй, ... 2018 онд зүрхний шигдээс тусч хүндээр өвдөхөд эхнэр гэх огт ирээгүй, бид нар дүүгээ асарч хамгаалж, эмчлүүлсэн, ...нас барах хүртэл сүүлижн 8 жил нь огт хамт амьдарч байгаагүй, 6 сартай нялх хүүхдээ бид нарт орхичихоод явснаас хойш дахиж талийгаачтай хамт амьдраагүй, ... гэр бүлийн гишүүд бие биенээ хүнд өвчтэй байхад асарч хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг, гэтэл эхнэр гэх энэ үүргээ огт биелүүлээгүй... гэж тайлбарласан.

 

9. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

10. Хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичмэл нотлох баримтууд, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нөхөр тэй 1987 онд танилцаж, 2002 оны 03 сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 1990 оны 03 сарын 27-нд хүү , 1995 оны 08 сарын 27-нд хүү , 2012 оны 03 сарын 18-нд хүү нар төрсөн байна.

 

Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан төрсний бүртгэлийн лавлагаа, овог, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 3 сарын 27-нд төрсөн бөгөөд эх аар овоглож төрсний бүртгэлд бүртгэгдсэн ба 2002 оны 03 сарын 20-нд эцэг ээр овоглосон,

нэхэмжлэгч нь Дорнод аймагт 1995 оны 08 сарын 27-нд төрсөн бөгөөд төрсний бүртгэлийн лавлагааны эцгийн мэдээлэлд Ш.Энхболд гэж бүртгэгдсэн ба эх аар овоглож төрсний бүртгэлд бүртгэгдсэн, мөн 2002 оны 03 сарын 20-нд эцэг ээр овоглож бүртгэл хийгдсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Янжинлхам нь Улаанбаатар хотод 2007 оны 03 сарын 17-нд төрсөн ба эцэг ээр овоглож төрсний бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

 

нь 2020 оны 02 сарын 16-нд өвчний улмаас нас барсан, талийгаач нас барахын өмнө хүү ын хамт амьдарч байсан, эхнэр нь 2013 оны 5 сараас эхлэн тусдаа амьдарч байсан болох нь зохигчийн тайлбар, шүүхийн шийдвэр, багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

нь Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод байрлах 18 м.кв 1 өрөө орон сууцыг 56,000,000 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авч хүү ын хамт өмчлөгчөөр бүртгүүлсэн, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрт Миг даатгал ХХК-с даатгалын нөхөн төлбөр 36,637,215 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэгч орон сууцны зээлийн төлбөрт 3,500,000 төгрөгийг төлснөөр зээлийн төлбөрийн үлдэгдэлгүй болсон байна.

 

Мөн нь 2019 оны 06 сарын 27-нд Транскапитал ББСБ ХХК-тай бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийн зээл авч Хонда инсайт маркийн улсын дугаартай суудлын автомашиныг худалдан авсан байх ба түүнийг нас барах үед зээлийн үлдэгдэл 7,922,069 төгрөг байсан ба хариуцагч, талийгаачийн дүү автомашины зээлийн төлбөрт 2020 оны 06 сарын 15-нд 7,532,420 төгрөгийг төлж зээл хаагдсан байна.

 

Талийгаач буюу өвлүүлэгч ийн өвлөгдвөл зохих хөрөнгө болох орон сууц, автомашин нь түүний дүү гийн эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд тэрээр уг орон сууцны хэрэглээний зардал төлбөрийг төлж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч , нар нь талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг 17 байр, 70 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Хонда инсайт маркийн 2010 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй, 91-18 улсын дугаартай, суудлын автомашиныг өвлөж авах хүсэлтийг 2020 оны 06 сарын 26-нд,

мөн нэхэмжлэгч , гуравдагч этгээд болон ,, хуяг нар талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг 17 байр, 70 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өвлөж авах хүсэлтийг 2020 оны 03 сарын 05-нд,

хуяг нь талийгаач ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь 5,362,213 төгрөг, тус банкны тоот дансан дахь 386,914 төгрөгийг өвлөж авах хүсэлтийг 2020 оны 03 сарын 18-нд тус тус Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Энхжаргалд гаргаж бүртгүүлсэн байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 1467 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг 17 байр, 70 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь 5,362,213 төгрөг, тоот дансан дахь 386,914 төгрөгөөс өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

 

11. Иргэний хуулийн 520 дугаар 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-д зааснаар нэхэмжлэгч , , , , О.Янжинлхам нар талийгаач, өвлүүлэгч ийн хууль ёсны өвлөгч мөн байна.

 

12. Харин Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ. хууль ёсны өвлөгч байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нар нь талийгаачийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар хууль ёсны өвлөгч болохгүй байна.

 

13. Иргэний хуулийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ., 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж заасан.

 

14. Нэхэмжлэгч , нар хуулийн хугацаанд өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөж авах хүсэлтийг гаргасан ба нэхэмжлэгч , нар хуулийн хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй байх тул өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

15.Харин нэхэмжлэгч , нар нь ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь хүүхдийн хадгаламж, ийн ажиллаж байсан байгууллага болох Эрдэнэт үйлдвэрээс нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3,000,000 төгрөг, мөн амралтын мөнгө 500,000 төгрөгийг өвлөж авах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд нотариатчид гаргаагүй тул уг хөрөнгө, мөнгийг өвлөж авах эрхээ алдсан байна.

 

16. Хариуцагч нь нэхэмжлэгч д холбогдуулан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 7,532,420 төгрөг, Транскапитал ХХК-тай хийсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4,211,362 төгрөг, нийт 11,743,782 төгрөг гаргуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа Ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох журам-д заасны дагуу талийгаач эд олгох ёстой байсан 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг намайг авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг,

мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр нь нэхэмжлэгч д холбогдуулан талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь талийгаачийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг өвлөж авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд нотариатчид гаргаагүй тул өвлөх эрхээ алдсан байна.

 

17. Хэдийгээр талийгаачийн дүү, эгч болох , нар нь ийг эмчлүүлж, өвчтэй байхад нь харж хандаж, түүнийг нас барахад оршуулгын зан үйлийг гүйцэтгэж, талийгаачийн банкны зээл, өр төлбөрийг хариуцан зохицуулж, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авч, арчлан хамгаалаж байсан боловч талийгаачийн хууль ёсны өвлөгч нар болох эхнэр, төрсөн болон овоглосон хүүхдүүд байхад тэднийг хууль ёсны өвлөгч гэж үзэж, өвлөгдөх эд хөрөнгө, мөнгөнөөс оногдох хэсгийг хувааж өгөх үндэслэл болохгүй тул сөрөг шаардлага, бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

18. Өвлүүлэгчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууц нь талийгаач , түүний хүү нарын 2 хүний өмчлөлийнх байх ба уг орон сууцны үнэлгээг банкны зээлийн 56,000,000 төгрөгөөр тооцож үзэхэд талийгаачид ногдох хэсэг 28,000,000 төгрөгийн 50 хувь болох 14,000,000 төгрөгийг хүү , 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар өвлөхөөр, нэхэмжлэгч уг орон сууцны 50 хувийн өмчлөгч байна.

 

19. Өвлүүлэгчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох Хонда инсайт маркийн 2010 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй, 91-18 улсын дугаартай, суудлын автомашиныг нэхэмжлэгч , нар тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй ба уг автомашиныг худалдан авахад зориулж зээлийн төлбөрт хариуцагч 7,532,420 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул уг мөнгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагч д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

20. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч , нарыг талийгаач, өвлүүлэгч ийн өвлөгдөх хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг,,од байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц, улсын дугаартай, гэрчилгээний дугаартай, Ноnda insight 0 маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашины хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, орон сууц, автомашиныг нэхэмжлэгч , нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь хүүхдийн хадгаламж, ийн ажиллаж байсан байгууллага болох Эрдэнэт үйлдвэрээс нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3,000,000 төгрөг, мөн амралтын мөнгө 500,000 төгрөгийг өвлөж авах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч аас автомашины зээлийн төлбөрт төлсөн 7,532,420 төгрөгийг гаргуулж, хариуцагч д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх Транскапитал ХХК-тай хийсэн зээлийн эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4,211,362 төгрөг гаргуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг намайг авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

21. Нэхэмжлэгч хууль ёсны төлөөлөгч талийгаач ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод байрлах 18 м.кв 1 өрөө орон сууц, Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь 5,362,213 төгрөг, тус банкны тоот дансан дахь 386,914 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамж 135,469 төгрөгийг гаргуулж хариуцагч д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч , нарыг өвлүүлэгч ийн өвлөгдөх хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг,,од байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц, улсын дугаартай, гэрчилгээний дугаартай, Ноnda insight 0 маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашины хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг,,од байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц, улсын дугаартай, гэрчилгээний дугаартай, Ноnda insight 0 маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашиныг нэхэмжлэгч , нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь хүүхдийн хадгаламж, ийн ажиллаж байсан байгууллага болох Эрдэнэт үйлдвэрээс нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3,000,000 төгрөг, мөн амралтын мөнгө 500,000 төгрөгийг өвлөж авах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч аас автомашины зээлийн төлбөрт төлсөн 7,532,420 төгрөгийг гаргуулж, хариуцагч д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх Транскапитал ХХК-тай хийсэн зээлийн эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4,211,362 төгрөг гаргуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг намайг авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн тоот 1 өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч хууль ёсны төлөөлөгч талийгаач ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод байрлах 18 м.кв 1 өрөө орон сууц, Худалдаа хөгжлийн банкны тоот дансан дахь 5,362,213 төгрөг, тус банкны тоот дансан дахь 386,914 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамж 135,469 төгрөгийг гаргуулж хариуцагч д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ