Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2023/00096

 

2023 .......... 23 207/МА2023/000......

 

 

Б.А нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.О-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн .....07 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны .....0 дугаар сарын 02-ны өдрийн .....42/ШШ2023/0.....234 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.О-д холбогдох,

Талийгаач Г.О-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, түүний өвлөгдөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг өвлөх тухай үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Г.О-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны .......... дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж, шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй... бөгөөд иргэний өв залгамжлуулах эрхийг хангах харилцааг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар болон холбогдох хууль, хуульчилсан актаар зохицуулсныг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Миний нөхөр 3 хүүхдийн минь эцэг Г.О- нь 2020 оны 2 дугаар сарын .....6-ны өдөр гэнэт зүрхний шигдээс өвчний улмаас зуурдаар нас барж бидэнд хүнд гарз тохиолдсон. Анх бид .....987 оны 8-р сард ЗХУ-ын Москва хотод танилцаж, .....989 онд О аймаг болох Э хотод очиж нөхрийнхөө аав, ээж, ах дүү нартай нь танилцаж байсан. Тухайн үед хоёулаа оюутан байсан бөгөөд би .....987 оноос Г улсад, нөхөр маань .....986 оноос Ч улсад сурч, тэндээ тусдаа ажиллаж, амьдарч байгаад би .....990 онд, манай нөхөр .....993 онд сургуулиа төгсөж ирээд .....999 оны 8-р сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний том хүү О.О .....990 онд, дунд хүү О.А .....995 онд , бага хүү О.Б нь 20.....2 онд тус тус төрж, бидний дундаас 3 хүү мэндэлж ам бүл 5-уулаа амьдарч байсан. Ажил мэргэжлийн онцлог, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж үе үе тусдаа, бага хүү аавтайгаа Э хотод, том болон дунд хүү хоёр надтай хамт Д, Д, У гээд аймаг хотод амьдардаг байсан. Амьдрах хугацаанд буюу 2004-2007 оны хооронд нөхөр маань Б гэх эмэгтэйтэй хамтын амьдралтай байхдаа дундаасаа ..... охинтой болж, хамт амьдрахаа болихдоо хүүхдийн тэтгэмж тогтоолгож төлж байсан. Мөн бид тус тусдаа өөр өөр газарт амьдарч байхдаа байнгын харилцаа холбоотой зовлон жаргалаа хуваалцдаг, үр хүүхдүүддээ хайр халамж анхаарал 2 талаас байнга тавьдаг байсан. Энэ бүхнийг эгч дүү нараасаа нуудаг байсан. Түүнчлэн талийгаач маань бага хүүд минь хэрэгтэй гээд орон сууцны ипотекийн зээл авахдаа төрсөн эгч болох тэй харилцан тохиролцож, байрных нь өмчлөх эрхийн гэрчилгээг .....00 хувь барьцаа хөрөнгө болгон хамтран зээлдэгч болгож зээл авсан бөгөөд уг зээлийн үлдэгдэл 3.500.000 орчим төгрөгийн өр төлбөрийг би төлж барагдуулж дуусгасан. Хуульд заасан эрхийнхээ дагуу 2020 оны 06 дугаар сард анх дараах хөрөнгүүдийг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлтийг О аймгийн нотариатч Д.Э-д хандан гаргахад хүсэлтийг хүлээн авч, өв нээгдсэнээс хойш ..... жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэх эрх нээгдэнэ гэж хэлсэн. Үүний дагуу хуульд зааснаар Нотариатын танхим болон холбогдох харьяа тойргийн нотариат, шүүхэд удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл миний хүү өв залгамжлах эрхээ авч чадаагүй байна. Харин хүү О.О, хүү О.А нар өв хүлээн авахаас татгалзсан учир өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээ нотариатад гаргах болно. Нотариат өвийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул тэд татгалзах хүсэлтээ гаргаагүй байгаа болно. Талийгаач нөхрийн бага дүү О гэх хүн өөртөө ашигтай байдал, давуу талыг бий болгох үүднээс талийгаачийн хамтран амьдарч байгаад 2007 онд салсан эмэгтэй Баар нь 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр өөрийн гэсэн орон байртай тул З-ийн .....-.....7-....... тоот байрнаас татгалзаж байна гэсэн бичиг хийлгүүлж аваад бусдыг төөрөгдүүлж, худал үнэн ярьж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүднээс нотариатад өв хүлээн авах гэж хүсэлтийг ах эгч нарын хамтаар гаргасан байна. Гэхдээ энэ талаар талийгаачийн 2 том ах Г.О болон Г.Э нар нь дүүгийнхээ өнчирч үлдсэн тэр нялх үрээс бидний зүгээс сиймхий хадаг, сэтэрхий зүү ч авахгүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байдаг юм бол бүгд албан ёсны эхнэр, үр хүүхдүүд нь өвлөх ёстой гэдгийг шүүх дээр өөрсдийн биеэр очиж хэлнэ гэсэн байдаг. Өвлөгдөх эд хөрөнгийн тухайд: ..... .О аймгийн Б сумын ..... -р баг, З- ..... хороолол, .....7 байр ....... тоот хаягт байрлах, .....8 мкв талбайтай, Ү-2.....0.....0.....4882 улсын бүртгэлийн дугаартай, ...........4 тоот гэрчилгээтэй, ..... өрөө орон сууц, өвлүүлэгчид оногдох хэсэг 50 хувь, 2. 9.....-.....8 ......... улсын дугаартай, ...........8 гэрчилгээний дугаартай, Н 0 маркийн, 20.....0 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашин, өвлүүлэгчид оногдох хэсэг .....00 хувь, 3. О.Бын эзэмшлийн Х хөгжлийн банкны ..................5 тоот данстай хүүхдийн хадгаламж, 4. Г.О-ийн ажиллаж байсан байгууллага болох Э үйлдвэрээс нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3.000.000 төгрөг, мөн амралтын мөнгө 500.000 төгрөг. Ингээд дээрх орон сууц, тээврийн хэрэгслийг өвлөн авахаар 202..... оны 9 сард тухайн нотариатчидаа дахин хандахад 202..... оны .....0 дугаар сарын 08-ны өдрийн 753 дугаартай Монголын нотариатчдын танхимын лавлагаагаар тухайн хөрөнгийг өвлөн авахаар талийгаачийн ах дүү нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасан байх тул шүүхийн байгууллагад хандан асуудлаа шийдүүл, тухайн асуудлыг шийдсэний дараа өвлөх эрхийн гэрчилгээг бичих асуудлыг шийдвэрлэнэ гэсэн учир шүүхэд хандаж байна. Иргэний хуульд зааснаар тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгч өв хүлээн авах хүсэлт гаргасаар байхад 520.......2-т заасан хүмүүс өв хүлээн авах хүсэлт гаргасан байгааг маргаантай гэж үзэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм. Өвлөгдөх хөрөнгө болох автомашиныг өнөөг хүртэл дүү Г.О- нь хууль бусаар эзэмшилдээ авсан, мөн орон сууцыг 2020 оны 4 сараас хойш хууль бусаар эзэмшилдээ авч бусдад түрээслүүлэн ашиг олж үндэслэлгүй хөрөнгөжиж, хүүхдүүдийн минь амьдрах эрхийг нь өнөөдрийг хүртэл зөрчсөөр биднийг хохироосоор байна. Талийгаачийн дүү Г.О- нь хүүхдүүдийн минь эрх ашиг, ирээдүйг бодолгүйгээр өвлөгдөх хөрөнгүүдийг булаацалдаж, хүний ёсноос гажууд, жудаггүй үйлдэл гаргаж байна. Иймд дээрх өвлөгдөх эд хөрөнгүүдийн өвлөгчөөр эх Б.А, хүү О.Б нарыг тогтоож, өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөж авах эрхтэйг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Би эцэг эхээс ах дүү 9-үүлээ байсан ба төрсөн ах Г.О- нь 2020 оны 02 дугаар сарын .....6-ны өдөр нас барсан. Г.О- ахын буяны ажил, түүний орон сууцны зээл, авто машины зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх зэрэг бүх л ажил надад оногдсон тул би ахынхаа буяны ажлыг нэр төртэй, ном журмынх нь дагуу сайхан хийж гүйцэтгэсэн. Г.О- ах 20.....8 онд зүрхний шигдээс тусч зүрхний хагалгаанд орж, зүрхэнд тэлэгч пүрш суулгасан. Энэ үед эхнэр гэх Б.А огт ирээгүй бөгөөд үзэгдээгүй. Г.А эгч бид нар ахыгаа асарч хамгаалж, эмчлүүлж байгаад Э хотдоо буцаж ирсэн. 20.....2 онд Б.А хүү О.Быг төрүүлж манай ах Г.О-эд орхиж явсан, бид нар хүүхдийг нь өсгөж том болгосон, намайг ээжээ гэж дууддаг байсан. Б.А Г.О- ахыг нас барсны дараа шүүхдэж байгаад хүүхдээ өөр дээрээ авсан юм. ...Учир нь талийгаачид төрсөн охин нь байдаг, төрсөн ах дүү нар нь байдаг, асарч хамгаалж, муу сайн бүхий л зүйлийг нь хийж ирсэн хүмүүс гэвэл төрсөн ах дүү нар нь, тэр дундаас би бүхий л зүйлийг нь хуулийн дагуу хийж гүйцэтгэн талийгаачийг өр ширгүй болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны зээлийн үлдэгдэл 32.5...........920 төгрөгийн төлбөрийг Г.А эгч бид хоёр М даатгалаар хөөцөлдөж байгаад төлсөн. Мөн 9.....-.....8 ......... улсын дугаартай Н маркийн машины зээлийн үлдэгдэл 7.532.420 төгрөгийг би өөрийнхөө цалингийн зээлийг авч төлж барагдуулсан. Өр зээлийг нь төлж хаах болохоор эхнэр Б.А таг чиг алга болдог, авах өвлөх болохоор гараад ирдэг байж болохгүй байх гэж би бодож байна. Ахыг өвчтэй бие муутай байхад нь эмнэлэгт болон гэрээр асарч сувилж байгаагүй, тэр бүү хэл нас барах үед нь мэдээгүй, буяны ажилд нь оролцоогүй, нэг удаа ирээд хэрүүл хийж байгаад явсан мөртлөө өнөөдөр эхнэр нь гэж өөрийгөө хэлж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.......2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх үүрэг үүснэ, .....0 дугаар зүйлийн .....0.3-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Би З- багийн .....-.....7-....... тоот орон сууцны зээлийн үлдэгдэл 2020 оны 02 сард 35.999.830 төгрөг байсныг М даатгал ХХК-д хандаж өргөдөл гаргаж зохих баримтуудыг бүрдүүлэн өгч байж зээлээс 32.5...........920 төгрөгийг хаалгасан ба үлдэгдэл 3.487.9.....0 төгрөгийг намайг төл гэж банкнаас шаардаж байсан ба тухайн үед төлбөр хийх боломжгүй буюу миний төрсөн ах Г.О 202..... оны 08 сарын 28-ны өдөр нас барсан тул төлбөр төлөх талаар хөөцөлдөх боломжгүй байсан, тэгэхэд тэр төлбөрийг Б.А төлсөн байсан. Мөн би 2020 оны 06 сарын .....2-ны өдөр цалингийн зээлд 2......000.000 төгрөг аваад 2020 оны 06 дугаар сарын .....5-ны өдөр Г.О- ахын 9.....-.....8 ......... улсын дугаартай Н загварын авто машины зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 7.532.420 төгрөгийг төлсөн, энэ мөнгөний хүүг Т ХХК-тай хийсэн 09906.....3200096 дугаартай Бизнес Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ-ний зээлийн эргэн төлөлтийн дагуу тооцохоор 4.2...........362 төгрөг болж байгааг нэмэхээр нийт ...........743.782 төгрөгийг би төлсөн. Энэ төлбөрт төлсөн мөнгийг Г.О-ийн эхнэр Б.А буюу авто машиныг .....00 хувь өвлөхөөр нэхэмжлээд байгаа хүн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн Г.А эгч бид нар Г.О- ахын буяны ажилд өөрсдөө мөнгө төгрөг гаргаж, мөн бусад хүмүүсийн буяны ажилд өгсөн мөнгийг зарцуулж хийсэн юм. Тэгээд бид нар Э үйлдвэр ТӨҮГ-аас нас барсан ажилтны ар гэрт өгдөг нэг удаагийн буцалтгүй тусламжийг авахаар тус үйлдвэрт хандсан боловч үйлдвэрээс буяны ажилд олгох мөнгийг олгохгүй гэж шийдээд тэр мөнгө түгжигдсэн байгаа юм. Зүй нь бол талийгаачийн ажил явдал, буяны ажилд зориулан тус үйлдвэрээс олгож буй буцалтгүй тусламж болохоос биш төрсөн үр хүүхдэд нь өгөх ёстой мөнгө биш юм, өөрөөр хэлбэл энэ мөнгө нь талийгаачийн буяны ажилд л зарцуулагдах ёстой гэдэг үүднээс би энэ мөнгийг авах эрх үүссэн. Ер нь Б.А нь .....-.....7-....... тоот орон сууц, 9.....-.....8 ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, харин уг орон сууцыг би эрхлэн удирдаж, орон сууцны сар бүрийн төлбөрийг би төлдөг, тээврийн хэрэгслийн торгуулийг бүгдийг нь би төлсөн зэргээс дүгнэхэд би Б.Ааас эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ...... 9.....-.....8 ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 7.532.420 төгрөг дээр Т ХХК-тай хийсэн зээлийн эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4.2...........362 төгрөгийг нэмж нийт ...........743.782 төгрөгийг Б.Ааас гаргуулж өгнө үү. 2. Э үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа Ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох журам-д заасны дагуу талийгаач Г.О-эд олгох ёстой байсан 3.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг Г.О- намайг авах эрхтэй болохыг тогтоож өгнө үү. 3. Талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, надад оногдох хэсгийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч О.Бын хууль ёсны төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Г.О нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Талийгаач нөхөр Г.О- нь 20.....8 оны 5 сарын эхээр зүрхний шигдээсээр яаралтай хотод ирж хагалгаанд орсон ба тухайн үед надад болон хүүхдүүдэд минь хэн ч мэдэгдээгүй. Хагалгааны дараа мэдэж том хүү болох О.О өөрийн биеэр очиж аавыгаа эргэж байсан. /зургийг хавсаргав.№...../ Мөн сөрөг нэхэмжлэлдээ намайг бага хүү О.Быг 6 сартай байхад нь орхиж явсан гэх нь үндэслэлгүй бөгөөд энэ хугацаанд хүүтэйгээ холбоотой байсан. Нөхрийн талийгаач А эгч ч гэртээ байгаа үедээ бусдаас нууж надтай утсаар яриулдаг байсан, би өөрөө ч очдог байсан. /зургийг хавсаргав. №2/ Нөхөр маань 20.....7 онд эгч дүү нараасаа нуун барин өөрийн биеэр ирж том хүү О.Одаа бэр гуйх ёслолыг авга ах нар болон авга дүү нарын хамтаар голомтыг галаасаа тасалж өгөх үйлийг ёс төртэйгөөр зан үйл хүртэл хийж өгч байсан. ...Мөн талийгаачийн буяны ажилд эхнэр хүүхдүүдийг нь огт оролцоогүй гэж шүүхэд худал тайлбарласан байна. ...Нөхөр маань хамаг цалингаа эгч дүү нарынхаа байр, утасны төлбөр, охин Я-даа тэтгэмж, ах эгч дүү нарынхаа банкны болон банк бусын зээл, Г.О-гийн охидын хэрэгцээнд гээд олон зүйлд өгдөг байсан. Тэрэндээ ч их бухимддаг байсан. ...Талийгаачийн өр төлбөрийн тухайд орон сууцны зээлд М даатгалаас 32 сая төгрөг төлсөн байсан. Энэ ажлыг Г.О- хөөцөлдсөн хэдий ч үлдсэн 3.5 сая төгрөгийг Г.О- төлөх боломжгүйдээ биш, намайг хүүхдүүдтэйгээ хуулийн дагуу өвлөх юм байна гэж их ууртай хэлж байсан. Маргаан бүхий О аймгийн Б сумын .....-р баг, З- ..... хороолол, .....7 байр ....... тоот хаягт байрлах, .....8 м.кв талбайтай, Ү-2.....0.....0.....4882 улсын бүртгэлийн дугаартай, ...........4 тоот гэрчилгээтэй, ..... өрөө орон сууц нь талийгаач болон бага хүү О.Б нарын дундын өмчлөлд байгаа. Өвлөгч нарт хуульд зааснаар талийгаачид оногдох хэсэг болох 50 хувиас л оногдох хууль зүйн үндэслэлтэй. Уг орон сууцыг Г.О- 50 хувийн өмчлөгч О.Б байсаар байтал түүний эрхийг ноцтой зөрчиж 2020 оны 3 сараас эхлэн өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж, бусдад түрээслүүлэн үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа болно. Мөн талийгаачийн автомашиныг 2020 оны 2 сараас хойш О, охин Марлаа болон хүргэн нь өнөөг хүртэл 3 жил унаж ашиглаж байгаа тул төлбөр, тооцоо, торгуулиа төлөх нь зүйтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..., ...Нэхэмжлэгч Үндсэн хууль, Иргэний хуульд зааснаар тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгч юм. Мөн талийгаачийн хамтран амьдарч байгаад 2007 онд салсан эмэгтэй Баас 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр өөрийн гэсэн орон байртай тул З-ийн .....-.....7-....... тоот байрыг өвлөн авахаас татгалзаж байна гэсэн бичиг хийлгүүлсэн ба өв хүлээн авах хүсэлт гаргах хуулийн хугацаа нь ч дуусч хуулиар өвлөх эрхээ алдсан болно. Мөн Г.О- нь олон удаа бага хүүг нь уулзуулахгүй зугтаалгах, тэдний гэрлэлтийг салгуулах талаар ярьж, хүүхдүүдийн эрх ашгийг хохироох үйлдлийг хийж байсан бөгөөд 20.....7 онд энэ талаар талийгаач нөхөртөө гэрлэлтийн баталгааг салгуулах гээд байгаа талаар хэлэхэд нөхөр нь уурлаж тэр өөдсийн чинээ цаас эд нарт гай болоо юу?, чи ямар манай ах дүү нарыг мэдэхгүй биш, цаашид хүүхдүүдэд маань хэрэг болно гээд огт зөвшөөрөөгүй бөгөөд хэзээ нэгэн цагт дүү Г.О-гээ яг ингэж бүх эд хөрөнгийг нь үр хүүхэдтэй нь булаацалдана гэдгийг мэдэж байсан байна гэж Б.А нь хэлж байгаа. Талийгаачийн буяны ажилд эхнэр хүүхдүүдийг нь огт оролцоогүй гэж шүүхэд үндэслэлгүй худал мэдүүлсэн байна. Том хүү О.О авга нартайгаа очсон байсан. Тэрээр өөрийн гараар зааж хэлсний дагуу аавынхаа биеийг угааж, сүүлийн замд нь үдсэн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520............, 520.......2-д өвлөгч нарын дарааллыг тогтоосон. Тэргүүн ээлжийн өвлөгчийг заагаагүй ч агуулгаар нь заасан байдаг. Нас барагчтай хамгийн сүүлд буюу нас барахаас нь өмнө хамт амьдарч байсан этгээдийг хууль ёсны өвлөгчөөр зохицуулсан зохицуулалт байгаа, тэр нь талийгаачийн бага хүү О.Б гэдэг нь тогтоогдож байгаа, хариуцагч маргахгүй байгаа. Би хариуцагчийг буруутгахгүй, амьдрал баялаг учраас хувь хүмүүсийн хоорондох үл ойлголцол, асуудал байхыг үгүйсгэхгүй. Б.А гэдэг хүн нөхөртэйгөө ямар харилцаатай байсныг бид мэдэхгүй, гэхдээ Монгол улсын Үндсэн хуульд заасан өвлөх эрхтэй, албан ёсны эхнэр мөн, 3 хүүхэдтэй. Хариуцагчийн өмгөөлөгч түрүүн хүсэлт гэмээр юм уу, мэтгэлцээн гэмээр юм уу ойлгомжгүй зүйл цухуйлгаад өнгөрлөө. Нэхэмжлэлийн шаардлага нь Б.А, О.Б нар өөрт оногдох хэсгээ авах, О.Я- болон талийгаачийн албан ёсны эхнэрээс гадна хамтран амьдарч байсан эхнэр нь өв хүлээн авахаас татгалзсан гэжээ.

Нэхэмжлэгч О.Я-ын хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

Би 2005 онд талийгаач Г.О-тэй танилцаж хамтран амьдарч байгаад охин О.Я- 2007 оны 03 дугаар сарын .....7-ны өдөр төрсөн. Г.О- бид хоёр охиноо төрсний ..... жилийн дараа буюу 2008 онд ерөнхийдөө 2 тийшээ болсон. Тухайн үед Г.О- архи хааяа уучихдаг, гэртээ ирэх нь ховор, охин маань хөлийн тавхай нь буруу хөгжилтэй, эргэчихсэн, хөлд ортол нь чиг барьж боосон, тархины даралттай, байнга уйлдаг, бие муутай хүүхэд байсан болохоор амьдрал хэцүү байсан юм. Би байнга хүүхдээ эмчлүүлж, рашаан сувилалд явдаг, одоог хүртэл явж байгаа энэ жил санхүүгийн боломжгүй байдлаас үүдэж сувилалд явж чадаагүй. Миний хувьд Г.О-ээс эмчилгээ сувилгаанд ямар нэгэн мөнгө төгрөг нэхэж байгаагүй, харин шүүхээр хүүхдийн тэтгэлгийг 2008 онд байх тогтоолгож авч байсан ба 2020 оны 02 дугаар сарын .....6-ны өдөр нас барсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь дуусгавар болсон. О.Я- нь талийгаач Г.О-ийн төрсөн охин ба эцгийнхээ эд хөрөнгөнөөс өвлөх эрх нь байгаа. ...Тэгэхээр О.Я-ыг Г.О-ийн ...........4 гэрчилгээний дугаартай, Ү-2.....0.....0.....4882 улсын бүртгэлийн дугаартай О аймаг Б сум З- баг .....-.....7-....... тоот хаягт байрлах .....8 м.кв ..... өрөө орон сууц, Х хөгжлийн банкны ..................5 тоот дансан дахь 5.362.2.....3 төгрөг, тус банкны 407.....846.....7 тоот дансан дахь 386.9.....4 төгрөг зэрэг эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгож, аль аль хөрөнгө дээр хэдэн өвлөгч өвлөхөөс хамааран О.Я-д ногдох хэсгийг гаргуулж өгнө үү...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа :

Гэр бүлийн тухай хуулийн .....0 дугаар зүйлийн .....0.3-т гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэж заасан байдаг. Энэ үүргээ Б.А биелүүлээгүй. ...Өв хүлээн авахаас татгалзсан хүмүүс одоо нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хоёр хүүхдийн үрчлэлт хийгдсэн эсэхийг тогтоож байж өвлөгч эсэхийг тогтооно. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд тодорхой заасан байдаг, үнэхээр хамт амьдарч байсан эхнэр нь юм бол 3 сарын хугацаанд өв хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдээгүй өв бол хүлээж авсанд тооцдог. ... Талийгаач Г.О- нь эхнэр болох Б.Атай амьдарч байгаагүй, ах эгч нартайгаа хамт амьдардаг байсан. 2020 оны 06 дугаар сарын .....2-ны өдөр 2.....,000,000 төгрөгийн зээлийг Г.О- аваад, 2020 оны 06 дугаар сарын .....5-ны өдөр 7.532.420 төгрөгийг Транс капитал ББСБ-ын данс руу шилжүүлж Г.О-ийн автомашины зээлийг хаасан байдаг. Г.О-, Г.А нар нь зээлээр уг байрыг аваад ипотекийн даатгалд даатгуулсан. Уг даатгалд даатгуулснаар талийгаач Г.О- нас барсны дараа даатгалаар 32.000.000 төгрөг төлүүлсэн. Ингэснээр байр банкинд очих байсан эрсдэлийг Г.А, Г.О- нар нь зогсоосон. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа эхнэр болох Б.А нь хамт амьдраагүй, зовлон жаргалыг нь хамт туулаагүй, бид хамт байсан, бид зовлон жаргалыг нь хамт туулсан учраас бид өвлөгч гэж илэрхийлж байна. ...Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д энэ хуулийн 528......-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан, эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан ажлыг Г.О- болон Г.А нар хийсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар хангалттай авагдсан. Тус байр банкны барьцаанд орох эрсдлээс М даатгалаас 32.000.000 төгрөг гаргуулж хамгаалсан, машины зээл 7.500.000 төгрөг орчим төгрөгийг Г.О- зээл авч төлбөрийг төлсөн. Үнэхээр Б.А эхнэр нь байсан бол нөхрийнхөө зээлийг дарахгүй яасан юм бэ, нөхрөө нас барсны дараа шүүхэд хандаж байгаа нь өөрийгөө өвлөх эрхгүй, боломжгүй гэдгээ мэдэж байсан гэж үзэж байна. Өвлөх эрхийн хүсэлт гаргахдаа О аймаг, Б сум, З- баг .....-.....7-....... тоот орон сууц, 9.....-.....8 ......... улсын дугаартай Н автомашиныг дурдсан, хүүхдийн хадгаламжийн өв хүлээн авах хүсэлт өгөөгүй учраас өвлөх эрхээ алдсан. Мөн 3.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Талийгаачийн буяны ажлыг хариуцагч болон гуравдагч этгээд хангалттай зохион байгуулсан, эмнэлэгт байхад нь асран хамгаалж, тэжээн тэтгэсэн, тухайн үед Б.А хаана байсан бэ, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.......2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заасан. ...Тус байр хэдэн төгрөгийн үнэтэй болохыг нэхэмжлэгч тогтоогоогүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус байна. Тус байрыг 6 хүнд хуваана гэхэд хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдэг асуудал байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38......-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нөхцөл болж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол , 9.....-.....8 ......... улсын дугаартай Н автомашины зээлийн үлдэгдэлд төлсөн 7.532.420 төгрөг, зээлийн хүү 4.2...........362 төгрөг, нийт ...........743.782 төгрөгийг Б.Ааас гаргуулах, дараагийн шаардлага нь Э үйлдвэр ТӨҮГ-ын буцалтгүй тусламж олгох журамд 3.000.000 төгрөг олгоно гэсэн байдаг, энэ нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг талийгаачийн буяны ажилд зориулах ёстой, сүүлийн шаардлага нь Г.О- О аймаг, Б сум, З- баг, .....-.....7-....... тоот нэг өрөө орон сууцны өвлөгч болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна... гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.А шүүхэд гаргасан бие даасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эцэг эхээс ах дүү 9-үүлээ байсан ба төрсөн дүү Г.О- нь 2020 оны 02 дугаар сарын .....6-ны өдөр нас барсан. Г.О-ийн буяны ажил, түүний орон сууцны зээл, авто машины зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх зэрэг бүх л ажил ах дүү нарт оногдож бид нар талийгаачийн буяны ажлыг нэр төртэй, ном журмынх нь дагуу сайхан хийж гүйцэтгэсэн ба энэ үед эхнэр гэх Б.А ирээгүй. Г.О- 20.....8 онд зүрхний шигдээс тусч, зүрхний хагалгаанд орж зүрхэнд тэлэгч пүрш суулгасан, энэ үед эхнэр гэх Б.А огт ирээгүй бөгөөд үзэгдээгүй, бид нар дүүгээ асарч хамгаалж, эмчлүүлсэн. Г.О- Б.А нар 200..... оны 03 сараас 09 сарын хооронд сургалтын төвийн байранд, 20.......... оны .....2 сараас 20.....2 оны 09 сарын хооронд хашаа байшинд хамт амьдарч байсан ба үүнээс хойш нас барах хүртэл нь 8 жил огт хамт амьдарч байгаагүй юм. Б.А 6 сартай нялх хүүхдээ бид нарт орхичихоод явснаас хойш дахиж талийгаачтай хамт амьдраагүй. Би яагаад энийг дурдаад байгаа юм бэ гэхээр ер нь бол энэ хоёр хүний хувьд эхнэр нөхөр гэж хэлэхэд хэцүү, учир нь хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүд бие биенээ хүнд өвчтэй байхад асарч хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг, гэтэл эхнэр гэх Б.А энэ үүргээ огт биелүүлээгүй. Иймд талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, надад оногдох хэсгийг тогтоож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны .....0 дугаар сарын 02-ны өдрийн .....42/ШШ2023/0.....234 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520............, 532 дугаар зүйлийн 532......-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А, О.Б нарыг өвлүүлэгч Г.О-ийн өвлөгдөх хөрөнгө болох О аймгийн Б сумын .....-р баг, З- ..... хороолол, .....7 байр ....... тоотод байрлах, .....8 м.кв талбайтай, Ү-2.....0.....0.....4882 улсын бүртгэлийн дугаартай, ...........4 тоот гэрчилгээтэй, ..... өрөө орон сууц, 9.....-.....8 ......... улсын дугаартай, ...........8 гэрчилгээний дугаартай, Н 0 маркийн, 20.....0 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашины хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, О аймгийн Б сумын .....-р баг, З- ..... хороолол, .....7 байр ....... тоотод байрлах, .....8 м.кв талбайтай, Ү-2.....0.....0.....4882 улсын бүртгэлийн дугаартай, ...........4 тоот гэрчилгээтэй, ..... өрөө орон сууц, 9.....-.....8 ......... улсын дугаартай, ...........8 гэрчилгээний дугаартай, Н 0 маркийн, 20.....0 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашиныг нэхэмжлэгч О.Б, Б.А нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч О.О, О.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс О.Бын эзэмшлийн Х хөгжлийн банкны ..................5 тоот дансан дахь хүүхдийн хадгаламж, Г.О-ийн ажиллаж байсан байгууллага болох Э үйлдвэрээс нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3,000,000 төгрөг, мөн амралтын мөнгө 500,000 төгрөгийг өвлөж авах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ааас автомашины зээлийн төлбөрт төлсөн 7,532,420 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.О-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх Т ХХК-тай хийсэн зээлийн эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4,2..........,362 төгрөг гаргуулах, Э үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг Г.О- намайг авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Аийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .....06 дугаар зүйлийн .....06.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Я-ын хууль ёсны төлөөлөгч Д.Б О.Я-ыг талийгаач Г.О-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, О аймаг Б сум З- баг .....-.....7-....... тоотод байрлах .....8 м.кв ..... өрөө орон сууц, Х хөгжлийн банкны ..................5 тоот дансан дахь 5.362.2.....3 төгрөг, тус банкны 407.....846.....7 тоот дансан дахь 386.9.....4 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56......, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7............-д зааснаар Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ........200 төгрөг, нэхэмжлэгч О.Я-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ........200 төгрөг, хариуцагч Г.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамж .....35.469 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.О-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.О- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Г.О- би О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны .....0 дугаар сарын 02-ны өдрийн 0.....234 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талийгаач Г.О-ийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгчөөр Б.А, О.Б нарыг тогтоохдоо Иргэний хуулийн 528.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 528.2-т заасны дагуу би эгч Г.Аптанчимэг нарын хамт ах Г.О-ийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууц, болон 9..........8 ......... улсын дугаартай Н загварын авто машины өр зээлийг төлж өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдаж өнөөдрийг хүргэсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзэхгүйгээр хуулийн зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч талаас О.А, О.О нарыг талийгаач Г.О- үрчилж авсан эсэхийг Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч тодруулсаны дараа иргэний хэргийг хэлэлцэх, шийдвэрлэх нь зүйтэй гэж хүсэлтийг гаргасан боловч хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. Зүй нь бол хэргийн оролцогчдын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .....05 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх хүлээн авч хурлыг нэг удаа хойшлуулан дээрх хүмүүсийн нэр солигдсон бүртгэл, үрчлэлт хийгдсэн эсэхийг тогтоох ажиллагааг заавал хийж гүйцэтгэх ёстой байсан. Түүнчлэн нас барагчийн буяны ажилд Э үйлдвэрээс олгох ёстой байсан 3.000.000 төгрөгийг өвлөж авах хүсэлтийг гаргаагүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Г.О-ийн нас барсны буян ажилд зориулан олгож байгаа 3.000.000 төгрөг нь талийгаачийн нас барсны дараа олгодог мөнгөн тусламж юм. Үүнийг өвлөхөөр хүсэлт гаргах шаардлагагүй харин буяны ажлыг нь хийж байгаа хүмүүст олгох ёстой мөнгөн хөрөнгө гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүх оуяны ажлыг нь гардан хийсэн гэж зөв дүгнэсэн мөртлөө заавал өвлөх хүсэлт гаргах ёстой байсан мэтээр үндэслэлгүй дүгнэжээ. Иймд Э үйлдвэр ТӨҮГ-аас талийгаач Г.О-эд олгох байсан 3.000.000 төгрөгийг хариуцагч надад олгох ёстой байсан тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Б.А өр зээлийг нь төлж хаах болохоор таг чиг алга болдог, авах өвлөх болохоор гараад ирдэг байж болохгүй байх гэж би бодож байна. Ахыг өвчтэй бие муутай байхад нь эмнэлэгт болон гэрээр асарч сувилж байгаагүй, тэр бүү хэл нас барах үед нь мэдээгүй, буяны ажилд нь оролцоогүй, нэг удаа ирээд хэрүүл хийж байгаад явсан мөртлөө өнөөдөр эхнэр нь гэж өөрийгөө хэлж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.......2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх үүрэг үүснэ, .....0 дугаар зүйлийн .....0.3-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох хэргийн оролцогчдын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .....05 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх хүлээн авч О.А, О.О нарыг талийгаач Г.О- үрчилж авсан эсэхийг Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч тодруулсаны дараа шийдвэрлэх байсан. Энэ үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй нь шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтын үндсэн гарах зэрэг нөхцлийг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны .....0 дугаар сарын 02-ны өдрийн 0.....234 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.О-д холбогдуулан талийгаач Г.О-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, түүний өвлөгдөх эд хөрөнгө болох О аймгийн Б сумын ..... дүгээр багийн З- ..... хорооллын .....7 дугаар байр ....... тоотод байрлах .....8 мк 2 талбайтай, Ү-2.....0.....0.....4882 улсын бүртгэлийн дугаартай, ...........4 дугаар гэрчилгээтэй, ..... өрөө орон сууцны 50 хувь, 9.....-.....8 ......... улсын дугаартай, ...........8 гэрчилгээний дугаартай, Н маркийн, 20.....0 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашин, О.Бын эзэмшлийн Х хөгжлийн банкны ..................5 тоот дансанд байрших хүүхдийн хадгаламж, Г.О-ийн ажиллаж байсан байгууллага болох Э үйлдвэрээс нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3.000.000 төгрөг, мөн амралтын мөнгө 50.000 төгрөгийг өвлөж авах тухай нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч Г.О- нь нэхэмжлэгч Б.Ад холбогдуулан 9.....-.....8 ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 7.532.420 төгрөг, Т ХХК-тай хийсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4.2...........362 төгрөг, нийт ...........743.782 төгрөг гаргуулах, Э үйлдвэр ТӨҮГ-т мөрдөгдөж байгаа ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох журамд заасны дагуу талийгаач Г.О-эд олгох ёстой байсан 3.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг Г.О- намайг авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага,

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч, нэхэмжлэгч нарын хүсэлтээр О.Б, О.О, О.А нар хамтран нэхэмжлэгчээр, нэхэмжлэгч О.Б .....8 насанд хүрээгүй тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр нэхэмжлэгч Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба хамтран нэхэмжлэгч нар нь нэхэмжлэгч Б.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлага,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.А нь нэхэмжлэгч Б.Ад холбогдуулан талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлага,

Нэхэмжлэгч О.Я-ын хууль ёсны төлөөлөгч Д.Б нь охин О.Я-ыг талийгаач Г.О-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоотод байрлах ..... өрөө орон сууц, Х хөгжлийн банкны ..................5 дугаар дансанд байрших 5.362.2.....3 төгрөг, мөн банкны 407.....846.....7 дугаар дансанд байрших 386.9.....4 төгрөгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .....66 дугаар зүйлийн .....66.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..........6 дугаар зүйлийн ..........6.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.А нь нөхөр Г.О-тэй .....987 онд танилцаж, 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, .....990 оны 03 дугаар сарын 27-нд хүү О.О, .....995 оны 08 дугаар сарын 27-нд хүү О.А, 20.....2 оны 03 дугаар сарын .....8-нд хүү О.Б нар төржээ.

Улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч О.О нь .....990 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д аймгийн Хэрлэн суманд төрсөн ба эх Б.Ааар овоглож төрсний бүртгэлд бүртгэгдсэн ба 2002 оны 03 сарын 20-нд эцэг Г.О-ээр овоглосон, нэхэмжлэгч О.А нь .....995 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д аймагт төрсөн, төрсний бүртгэлийн лавлагааны эцгийн мэдээлэлд Ш.Э гэж бүртгэгдсэн ба эх Б.Ааар овоглож төрсний бүртгэлд бүртгэгдсэн, мөн 2002 оны 03 дугаар сарын 20-нд эцэг Г.О-ээр овоглож бүртгэл хийгдсэн, нэхэмжлэгч О.Я- нь 2007 оны 03 дугаар сарын .....7-ны өдөр У хотод төрсөн ба эцэг Г.О-ээр овоглож төрсний бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

Г.О- нь 2020 оны 02 дугаар сарын .....6-ны өдөр өвчний улмаас нас барсан, талийгаач нас барахын өмнө хүү О.Бын хамт амьдарч байсан, эхнэр Б.А нь 20.....3 оны 5 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Талийгаач Г.О- нь О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоотод байрлах .....8 мв 2 ..... өрөө орон сууцыг 56.000.000 төгрөгөөр Х хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авч хүү О.Бын хамт өмчлөгчөөр бүртгүүлсэн, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрт М даатгал ХХК-с даатгалын нөхөн төлбөр 36.637.2.....5 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэгч Б.А орон сууцны зээлийн төлбөрт 3.500.000 төгрөгийг төлснөөр зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн байна.

Талийгаач Г.О- нь 20.....9 оны 06 дугаар сарын 27-нд Т ББСБ ХХК-тай бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9.000.000 төгрөгийн зээл авч Н маркийн 9.....-.....8 ......... улсын дугаартай суудлын автомашиныг худалдан авсан ба түүнийг нас барах үед зээлийн үлдэгдэл 7.922.069 төгрөг үлдсэнийг хариуцагч Г.О- нь 2020 оны 06 дугаар сарын .....5-ны өдөр 7.532.420 төгрөгийг төлж зээл хаагджээ.

Талийгаач Г.О-ийн өвлөгдвөл зохих хөрөнгө болох орон сууц, автомашин нь хариуцагч Г.О-гийн эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд тэрээр уг орон сууцны хэрэглээний зардал төлбөрийг төлж байгаа болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.А, О.Б нар нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын ..... дүгээр баг З- ..... хороолол .....7 байрны ....... тоот ..... өрөө орон сууц, Н маркийн 20.....0 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй, ......... 9.....-.....8 улсын дугаартай, суудлын автомашиныг өвлөж авах хүсэлт, мөн нэхэмжлэгч Г.О-, гуравдагч этгээд Г.А болон Г.О, Г.Э, Г.О нар нь 2020 оны 03 сарын 05-ны өдөр талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын ..... дүгээр багийн З- ..... дүгээр хороолол .....7 байрны ....... тоот ..... өрөө орон сууцыг өвлөж авах хүсэлт, Г.О нь 2020 оны 03 дугаар сарын .....8-ны өдөр талийгаач Г.О-ийн Х хөгжлийн банкны ..................5 дугаар дансанд байрших 5.362.2.....3 төгрөг, тус банкны 407.....846.....7 дугаар дансанд байрших 386.9.....4 төгрөгийг өвлөж авах хүсэлтүүдийг тус тус О аймгийн тойргийн нотариатч Д.Э-д гаргаж бүртгүүлжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны .......... дүгээр сарын 04-ний өдрийн .....467 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Я-ын талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын ..... дүгээр баг З- ..... хороолол .....7 байрны ....... тоот ..... өрөө орон сууц, Х хөгжлийн банкны ..................5 дугаар дансанд байрших 5.362.2.....3 төгрөг, мөн 407.....846.....7 дугаар дансанд байрших 386.9.....4 төгрөгөөс өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 520 дугаар 520.............-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж зааснаар нэхэмжлэгч Б.А, О.Б, О.А, О.О, О.Я- нар нь талийгаач, өвлүүлэгч Г.О-ийн өвийг эхний ээлжинд өвлөн авах эрхтэй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.......2.-т энэ хуулийн 520.............-д өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж заасан байх тул хариуцагч Г.О-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.А нар нь талийгаач, өвлүүлэгч Г.О-ийн өвийг хүлээн авах эрхгүй болно.

Иргэний хуулийн 528.2.-т энэ хуулийн 528.......-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3.-т энэ хуулийн 528......., 528.2.-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.А, О.Б нар нь хуульд заасан хугацаанд өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөж авах тухай хүсэлтээ холбогдох газарт нь гаргасан ба нэхэмжлэгч О.А, О.О нар хуульд заасан хугацаанд өвлөх хүсэлтээ гаргаагүй байх тул тэдгээрийг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нарыг талийгаач Г.О-ийн ажиллаж байсан байгууллага болох Э үйлдвэр ТӨҮГ-аас нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3.000.000 төгрөг, мөн амралтын мөнгө 500.000 төгрөг нь байгууллагаас талийгаачийн оршуулгын үйл ажиллагаанд зориулж өгч байгаа тэтгэмж тул тухайн үйл ажиллагаанд зарцуулагдах ба өвлөгдөх хөрөнгө биш тул нотариатчид хандаж хүсэлт гаргах шаардлагагүй байхад анхан шатны шүүх нотариатчид хандаагүй өвлөх эрхээ алдсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүхээс хариуцагч Г.О-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Аийн бие даасан шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт нэхэмжлэгч Б.А, О.Б нарыг өвлүүлэгч Г.О-ийн өвлөгдөх эд хөрөнгө болох О аймгийн Б сумын ..... дүгээр баг, З- ..... дүгээр хороолол, .....7 байрны ....... тоот .....8 м2 талбайтай, Ү-2.....0.....0.....4882 улсын бүртгэлийн дугаартай, ...........4 дугаар гэрчилгээтэй, ..... өрөө орон сууц, ......... 9.....-.....8 улсын дугаартай, ...........8 гэрчилгээний дугаартай, Н маркийн, 20.....0 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашины хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, орон сууц, автомашиныг нэхэмжлэгч О.Б, Б.А нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч О.О, О.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс талийгаач Г.О-ийн ажиллаж байсан байгууллага болох Э үйлдвэр ТӨҮГ-аас нас барсны дараа ар гэрт нь олгосон тэтгэмж 3.000.000 төгрөг, мөн амралтын мөнгө 500.000 төгрөгийг өвлөж авах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ааас автомашины зээлийн төлбөрт төлсөн 7.532.420 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.О-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх Т ХХК-тай хийсэн зээлийн эргэн төлөлтийн дагуу үүссэн хүү 4.2...........362 төгрөг гаргуулах, Э үйлдвэр ТӨҮГ-аас өгөх 3.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг Г.О- намайг авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Г.О-ийн өмчлөлийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Аийн О аймгийн Б сумын З- багийн .....-.....7-....... тоот ..... өрөө орон сууцны өвлөгч мөн болохыг тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520............. дэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч О.Я-ын хууль ёсны төлөөлөгч Д.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.О- нь ...шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэх агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.......-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан ...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх..., үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч Б.А, О.Б нар нь О.Бын эзэмшлийн Х хөгжлийн банкны ..................5 тоот дансан дахь хүүхдийн хадгаламжийг ... өвлөж авах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд нотариатчид гаргаагүй тул уг хөрөнгө, мөнгийг өвлөж авах эрхээ алдсан байна... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба Х хөгжлийн банкны ..................5 дугаар хүүхдийн хадгаламжийн дансанд байгаа мөнгө нь О.Бын эзэмшлийн мөнгө бөгөөд тэрээр насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд тул эх Б.Аыг хамтран эзэмшигчээр тогтоох нь зүйтэй юм.

Иймд нэхэмжлэгч О.Бын эзэмшлийн Х хөгжлийн банкны ..................5 дугаар дансанд байрших хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигчээр нэхэмжлэгч Б.Аыг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Г.О-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .....67 дугаар зүйлийн .....67.......2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

...... О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны .....0 дугаар сарын 02-ны өдрийн .....42/ШШ2023/0.....234 дугаар шийдвэрийн ..... дүгээр заалтыг ...О.Бын эзэмшлийн Х хөгжлийн банкны ..................5 дугаартай хүүхдийн хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр нэхэмжлэгч Б.Аыг тогтоож... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Г.О-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .....67 дугаар зүйлийн .....67.5., .....72 дугаар зүйлийн .....72.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш .....4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..........9 дүгээр зүйлийн ..........9.4., ..........9.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, .....4 хоног өнгөрснөөс хойш .....4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б