Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0394

 

2023           04           26                                        128/ШШ2023/0394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О****а даргалж, Ерөнхий шүүгч Н.Ду*****н, шүүгч Т.М****х-Эр**** нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Да*******

Хариуцагч: У****н б****ийн е****й г**р

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*****

Гуравдагч этгээд: Г****т б**** ХХК

Гуравдагч этгээд Г****т б**** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тү*****р, Ж.О******д

Гуравдагч этгээд: “И******” ХХК

Гуравдагч этгээд “И******” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ба*****н /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар №1***/

Гуравдагч этгээд: С.Ам******/РД:Ч************/

Гуравдагч этгээд С.Ам******итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.А***р /РД:У*********/

Гуравдагч этгээд С.Ам******итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.А***рын өмгөөлөгч Ц.Жа******** /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар №0****/

Гуравдагч этгээд: П.Түв******л, /РД:Ш***********/

Гуравдагч этгээд: Д.Я********* /РД:Й***********/

Гуравдагч этгээд: П.Түв******л, Д.Я********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Са*******р /РД:Ч**********/ нарын хооронд үүссэн улсын бүртгэлийн Ү-2***********дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нэхэмжлэгч Т.Да********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*****, гуравдагч этгээд С.Ам******итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А***р, гуравдагч этгээд “И******” ХХК-ний өмгөөлөгч Т.Ба*****н, гуравдагч этгээд Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тү*****р, гуравдагч этгээд П.Түв******л, Д.Я********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Са*******р, иргэдийн төлөөлөгч Д.До*********** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Т.Д********гээс улсын бүртгэлийн Ү-2***********дугаарт С.А*****бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх нэхэмжлэгч Т.Да*******нь “И******” ХХК-ийн ерөнхий захирал С.Бо*****тай 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Улаанбаатар хот, Баянгол дүүргийг 3 дугаар хорооны нутагт байрлах “И******” ХХК-ийн үйлчилгээний 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж борлуулалт бүрэн дууссаны дараа Т.Д********** ажлын хөлсөнд 300.000 ам долларыг өгөх буюу түүнтэй тэнцэх м.кв талбайг тухайн өдрийн ханшийн зөрүүг харгалзахгүйгээр үл маргах журмаар өгнө...” гэх хэлцлийг хийсэн байна. 

2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “И***********“ ХХК-ийн захирал/ тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/ С.Б******/РД:Ч**********/-г нас барсныг бүртгэсэн байна.

2.3. Т.Да*******нь “И******” ХХК-ийн С.Ба**********ыг нас барахаас өмнө “И******” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.4. Тус иргэний хэргийг хяхан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1683 дугаар “Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай”  шүүгчийн захирамж гарсан байх бөгөөд тус захирамжийн дагуу И*************ХХК-ийн өмчлөлийн 12 ширхэг автомашины зогсоол, үүсгэн байгуулагч С.Бо*****өмчлөлийн Баянгол ********* *************** байрны ******* үйлчилгээний төвийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хариу мэдэгдэх хуудсаар “...Б*****л д***ийн * д****р х***о, 1** ду****ар хо*****, Энхтайваны өргөн чөлөө ****************** 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1**2/* дугаар тогтоолоор битүүмжилсэн болохыг мэдэгдье” гэжээ.

2.5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00365 дугаар шийдвэрээр “... “И******” ХХК-аас 300,000 ам.доллар гаргуулан нэхэмжлэгч Т.Да********д олгож...”, нэхэмжлэлийн шаардлагаас 200,950,000 төгрөгийн үнэ бүхий “И******” ХХК-ийн өмчлөлийн гэх 11 ширхэг авто зогсоолын өмчлөх эрх, тус компанийн эзэмшлийн гэх 9911******, 991******, 990***, 9929***** дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнд тооцон шилжүүлж, зөрүү төлбөрийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалаар “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “И******” ХХК-аас 502,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д*************д олгож гэж” шийдвэрийн 2 дахь заалтын 2,028,450 гэснийг “2,668,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ****22/0**** дугаар тогтоолоор “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22-ны 908 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай” гэж нэхэмжлэгч Т.Д***********гийн хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

2.6. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Чи******* П.Сүх***********, Т.Заг*****, Ч.Зо*********** нарт холбогдуулан “И******” ХХК-ийн эцсийн өмчлөгч С.Б******нас барсантай холбоотой тус компанийн өвлөгчийг тогтоолгохоор өвийн маргаан үүсч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03***** дугаар шийдвэрээр  “1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсгийг баримтлан хариуцагч П.Сү**********, Т.З********** нарт холбогдох, “И******” ХХК-д хөнгөн бетоны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулсан болохыг тогтоох, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн **************** байр, 06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-220*********** дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Д.Дам************ хамтран эзэмшдэг газрын С.Ба******** ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох, улсын 90** УБД дугаартай, Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох, дээрх эрх болон хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэх бүртгэлийг хийхийг бүртгэлийн болон холбогдох байгууллагад даалгуулах тухай Ш.Чим********** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 001 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2019/00657 дугаар шүүх хуралдааны тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт,  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Т.За******* нарт...” гэснийг “...Т.За****, Ч.Зо***** нарт...” гэж, “...даалгуулах тухай...” гэснийг даалгуулах, 99*******, 99****, 990*****, 990**, 9929****, 9401***** утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгох тухай...” гэж тус тус өөрчилж, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн байна.

2.7. Тус шүүхийн шийдвэрээр “И******” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр н.Ба*******ыг тогтоосон байна.

2.8 Мөн Т.Д********гээс Ни********йн Ши****р гү****х ал***нд холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй /эс үйлдэхүй байсан/ болохыг тогтоолгох, шүүгчийн захирамжийн дагуу битүүмжлэлийг сэргээлгэх”-ийг маргасан бөгөөд тус иргэний хэргийг

-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01******** дугаар шийдвэрээр Т.Д********гээс Ни********йн Ши****р гү****х ал***нд холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамж, 2012 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 1638 дугаар захирамжийн дагуу битүүмжлэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1608 дугаар магадлалаар “Сү********* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж эцэслэн шийдвэрлэсэн байна.

6. 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “И****ХХК-ийн ерөнхий захирал С.Ба**********, С.Ам******нар  “Ик********” ХХК-ийн ашиглалтад оруулсан Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Б*****л д***ийн * д****р х***о, 1** ду****ар хо***** /16081/ Энхтайваны өргөн чөлөө **********хэсэг хаягт байрлах 200 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг 400,000,000 төгрөгөөр захиалан бариулсан гэх гэрээг байгуулсан байна. 

Тус үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С.Ам******нь Ч.Б********“Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г  байгуулан Ч.Б*** өмчлөлд, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр П.Тү*******, Д.Ян********* нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Би “И******” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш нийт 15 жил, гомдол гаргаж шүүхээр явснаас хойш 12 жил, хуулийн байгууллагад ажилладаг хүнтэй адил явж байна. Энэ хугацаанд “И******” ХХК-аас 300,000 ам долларын гэрээ байгуулж, ажил үүрэг гүйцэтгэн ажил үүргийнхээ хөлсөнд 300,000 ам доллар авах байтал тухайн компанийн хариуцлагагүй байдлаас болон маргаан үүсэж өнөөдрийг хүртэл явж байна. Тухайн үед бид хоёр 10 дугаар хорооллын 119 дүгээр байрны 48 айлын орон сууц барьж, би инженерийн ажил хийж гүйцэтгэсэн буюу би Зөвлөлт холбоот улсад дээд сургуулийн инженерийн анги төгссөн инженер хүн. Тэгээд тус барилгыг улсын комисст зохих ёсны үр дүнтэй хүлээлгэж өгсөн. Үүний дараа ажлын хөлсөнд авах 300,000 доллараа авч чадаагүй тул маргаан үүсэж өнөөдрийг хүртэл мөнгө авч чадаагүй явж байна. Энэ хугацаанд тухайн баригдсан тодорхой объектуудыг битүүмжлүүлсэн. Тухайн битүүмжлүүлэх захирамж 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Тэр хугацаанаас хойш тухайн барилга дотор баригдсан барилгын 2 давхрын 06 тоот, зоорийн давхрын 200 метр квадрат талбай, 11 машины гараашийг битүүмжилсэн мэдэгдэл 2012 оны 03 дугаар сард Ни*******н Шү****н ши***р гү****эх г***аас надад мэдэгдэх хуудас өгсөн. Тус мэдэгдэх хуудсыг хууль ёсны байгууллагаас авч маргааныг шийдвэрлүүлэхээр 12 жилийн дараа 2022 оны 03 дугаар сард Монгол Улсын Дээд шүүхээс “И******” ХХК-аас 502,000,000 төгрөг авах ёстой гэдэг шийдвэр гарсан. Тэгээд 2011 оны битүүмжилсэн захирамжийн дагуу авъя гэхэд хууль бусаар “И******” ХХК-ийн цорын ганц гишүүн талийгаач С.Б******* дүү нар талийгаачийн тамга, тэмдгийг ашиглаж хууль бусаар бүртгэлийн газар хүсэлт гаргаж, битүүмжилсэн хөрөнгийг өөрсдийн нэр дээр болгож авсан. Энэ нь шүүхийн урт удаан хугацааны явцад болсон үйл явдал буюу надаас болсон зүйл биш. 2012 оны 02 дугаар сард барилга барьж гүйцэтгэж дууссан. “И******” ХХК-ийн цорын ганц гишүүн талийгаач С.Б******өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш өвийн асуудал нь 7 жил үргэлжилж, энэ хооронд хэрэг түдгэлзсэн. Мөн хэрэг түдгэлзсэн хооронд объектоо эргэж тойрч байсан. Тэгээд 2017 онд битүүмжилсэн эд хөрөнгийн хаалга нээгдэж, засвар хийгдэж байгаа талаар мэдээлэл авсан. Тэгээд мэдээллийн дагуу очиход Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга н.Цо*********ын албан тушаалын байдал ашигласан буюу би Авлигатай тэмцэх газар өгч шалгуулж байгаа. Шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн чөлөөлсөн байсан. Тэгээд битүүмжлэлтэй байсан зоорийн давхрын 200 метр квадрат талбай чөлөөлөгдөж талийгаачийн дүү болох С.А********* ах нь болох С.Б****** нь 400,000,000 төгрөгөөр “И******” ХХК захиалсан гэдэг хуурамч бичиг баримт үйлдэж, гэрчилгээ гаргуулан Америк улс руу явсан байсан. Би энэ нөхцөл байдлыг 2017 онд мэдсэний дараа Сү********* дүүргийн шүүхээр эрэн сурвалжлуулах захирамж гаргуулсан буюу захиргааны хэргийн шүүхэд битүүмжилсэн хөрөнгө суллагдсан талаар тодруулж, бүртгэл хийх нь хууль бус болон зөвхөн компанийн эрх залгамжлагч болон тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх ёстой хүн тус объектод хүсэлт гаргаж бүртгэлийн байгууллагад хандах эрхтэй. Гэтэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй талийгаачийн дүү компанийн захирал гэж гарын үсэг зурж, талийгаачийн компанийн тамгыг дарж өгсөн байхад бүртгэлийн байгууллага нь гэрчилгээний ард талд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн эсэхийг харахгүйгээр гэрчилгээ олгож, тухайн объектыг алдсан. Би 2022 оноос хойш 502,000,000 төгрөгөө авах гэтэл авах юм байхгүй. Мөн гарааш, 200 метр квадрат талбайг алдсан байсан. Миний мэдэхээр тухайн компаниас авах өр, авлагатай 3-4 компани байгаа. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өр, авлагын 4 дүгээрт жагсаж байгаа. Мөн битүүмжлэгдсэн хөрөнгө, мөнгийг хууль бусаар авч явснаас болон би 12 жил явсан шударга хөдөлмөрийнхөө хөлсийг нэг ч төгрөг авч чадахгүй байдалд хүрч байна. Энэ нөхцөл байдлаа 5 жил захиргааны шүүхээр явж 2019 онд Д.Ча******** шүүгч буруутай үйл явдал болж, захиргааны бүртгэлийн байгууллага хууль бус баримтыг үндэслэн гэрчилгээ гаргаж өгсөн болохыг тогтоож шийдсэн буюу нэхэмжлэгчийн талд хангаж шийдвэрлэсэн. Тэгээд С.Ам******болон “И******” ХХК-ийн зүгээс давж заалдах гомдол гаргаж, С.Ам******болон “И******” ХХК-ийг оролцуулаагүй гэдэг үндэслэлээр процессын ажиллагаанд төлөөлөгч нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн буюу өмнөх шүүх хуралдаанд төлөөлөгч нарыг оролцуулсан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж шийдвэрлэсэн буюу үүнийг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр 5 жилийн дотор төөрөлдөхөөр асуудал биш. “И******” ХХК-ийн захирал нас барж, түүний өв хөрөнгийг битүүмжилсэн байхад дүү нар нь талийгаачийн тамга, тэмдгийг улсын байгууллагад хураалгах байтал хураалгахгүйгээр өөрсдөө авч үлдэн ийм нөхцөл байдал үүсгэн өнөөдрийг хүртэл улсад болон надад ажил удаж байгаа нь захиргааны байгууллагын буюу төрийн байгууллагыг төлөөлөн цалин, хөлс авч байгаа хүмүүс хэрэн авч байгаа материал дотроо гэрчилгээний ард төлөөлөх ёстой хүн нь хүсэлт гаргаж байгаа эсэхийг хараагүйд би гомдолтой байна. мөн захиргааны байгууллагыг буруутгах олон зүйл байгаа” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар:  “...Шүүхийн хэлэлцүүлгийн үе шат болон асуулт, хариултын үе шат, нотлох баримт шинжлэн судлах үе шаттай холбоотойгоор дараах дүгнэлтийг хэлж байна. Нэгдүгээрт хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбараас үзэхэд мэдүүлэг гаргагч хэн ч байж болох асуудал яригдаж байна. Гэтэл хуулиар мэдүүлэг гаргасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тухайн үед хэрэгжиж байсан хуулийн буюу эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тодорхой заасан буюу 14.1 дэх хэсэгт мэдүүлэг гаргагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж байгаа. Тэгэхээр энэ асуудлаар мэдүүлэг гаргагч нь өөрөө хэн ч байж болох юм уу? гэрээ байгуулсан хэн ч байж болох юм уу? эсвэл өмчлөгч байх ёстой юм уу? гэдэг асуудал яригдана. Тэгэхээр өмчлөгч өөрөө мэдүүлгээ гаргаж, өөрөө хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагад өгөхгүй болохоор асуудал үүсэж байна. Мөн энэ нь хууль зөрчсөн асуудал санагдаж байна. Учир нь Улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг, тодруулга гаргаж байгаа хуулийн этгээдийн компанийн захирал тухайн үед нас барсан байсан. н.Ба********** захирал 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Тэгэхээр нас барсан хүнийг байхгүй үед тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд байхгүй байхад итгэмжлэл олгосон этгээд байхгүй үед Улсын бүртгэлийн байгууллага ямар нэгэн маргаангүй болон төлбөр тооцоо хийсэн гэж тодруулга гаргасны үндсэн дээр Улсын бүртгэл бүртгэсэн байгаа. Тэгээд өнөөдөр зөвхөн гэрээг үндэслэж бүртгэсэн гэж тайлбарлаж байна. Мөн 400,000,000 төгрөг төлөгдсөн гэж байгаа боловч 400,000,000 төгрөг төлөгдсөн баримт байхгүй. Тэгэхээр 400,000,000 төгрөг төлөгдсөн баримт байхгүй буюу нөгөө талаар хуулийн этгээдийн төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байхад улсын бүртгэлийн байгууллагын зүгээс анхдагч бүртгэлийг хийж байгаа энэ асуудал нь хууль зөрчсөн асуудал. Тийм учраас хуулийн дагуу хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэж харж байна. Мөн нэхэмжлэгч өөрөө тайлбарласан буюу гуравдагч этгээдээр оролцож байгаа “И******” ХХК-ийн хувьд тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн буюу эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдах ажиллагаанаас гарсан захирамжийг хүлээж авсан тухай иргэний хэргийн шүүхийн тэмдэглэлүүд байдаг. Тэгэхээр мэдсээр байж өөрийнх нь өмчлөлд байсан хөрөнгийг бусдад шилжүүлэх тухай тодруулга, тайлбар өгсөн хууль бус үйл ажиллагааг хууль ёсны гэж үзсэн юм уу? энэ хууль бус. Мөн мэдүүлэг гаргагч этгээд нь хэн ч байж болно гэж гэрээ байгуулсан этгээд тайлбарлаж байна. Тэгэхээр маргаантай биш маргаангүй гэдгийг зөвхөн нэг талынх нь хүсэлтээр нотлох юм уу? тийм байх боломж байхгүй. Хоёр тал аль аль нь нэг нь зөвшөөрч нөгөө тал нь хүсэлт, тодруулга өгсөн байдлаар нотлогдсон тохиолдолд асуудалгүй харагдана. Жишээ нь н.Ба********** захирал тодруулга өгсөн бол аль аль талаасаа хүсэлт, тодруулга, мэдүүлгээ өгсөн байна.

Тийм учраас үүний дагуу бүртгэсэн нь асуудалгүй гэж хариулж болно. Гэтэл энэ тохиолдолд өөр байгаа. Гуравдагч этгээдийн төлөөлөгч тайлбартай дэд захирал гэдэг эрхийнхээ дагуу гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна. Гэтэл тодруулж асуугаад гарын үсэг зурах эрх нь Компанийн тухай хууль дээр байгаа юм уу? компанийн дүрэм дээр байгаа юм уу? гэхэд байхгүй гэдэг. Тухайн үед хүн хохироож яах вэ гээд бичиж өгсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл хуулийн дагуу явах ёстой. Тэгэхээр бүртгэлийн журам, хууль дээр ямар нэгэн маргаангүй эд хөрөнгийг шилжүүлж өгөх ёстой гэдэг хуулийн зохицуулалт байгаа. 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тухайн эд хөрөнгийн баттай өмчлөгч байх ёстой гэдэг шаардлага тавигдаж байгаа.

Тэгэхээр эдгээр хуулийн шаардлагуудыг зөрчиж мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах, бүртгэхгүй байх эрх хэрэгжүүлэх боломжтой байхад захиргааны байгууллага нь зөвхөн нэг талаас өгсөн хүсэлт, нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн байгаа. Үүний дагуу бид хууль зөрчсөн бүртгэл гэж харж байгаа. Шүүхийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, асуулт, хариултын явцад нэг зүйл тодорхой болсон. Тэр нь гуравдагч этгээд Сү********* овогтой А***** нь тодруулга гаргаж өгч байгаа Сү********* овогтой Ба*******ын гэр бүлийн гишүүн. Өөрөөр хэлбэл ах, дүү хоёр байгаа. Мөн Сү********* овогтой А***** нь н.Б*********гэдэг хүнд эд хөрөнгийг шилжүүлж өгөхдөө Сү********* овогтой Ба****** дамжуулан эд хөрөнгийг шилжүүлэх гэрээ хийж байгаа. Тэгэхээр үнэхээр компанийн эд хөрөнгийг бусдад шилжүүлж, компанийг эд хөрөнгөгүй болгох боломж нөхцөлийг бий болгож байгаа талаар шүүхийг анхаарч үзээсэй гэж бодож байна. Албаар хууль бус үйл ажиллагааг эдгээр хүмүүс явуулж байна. Өнөөдөр манай хуульч, өмгөөлөгч нарын байгаа байдал ийм байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас түүнийгээ албадан гүйцэтгүүлэх журмаараа шийдвэрлүүл гэдэг тамгатай цаас барьдаг. Гэтэл шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой. Эсвэл түүнийг сайн дураараа хариуцагч өөрөө биелүүлэх ёстой байтал хариуцагч ямар ч мөнгө өгөөгүй байж биелэгдэнэ гэж ярьж байгааг гайхаж байна. Тэгээд нэгэнт төлбөр төлөх боломжгүй, чадваргүй болсон буюу энэ гараашнаас гадна 2 үл хөдлөх хөрөнгө байгаа.

 Тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн гэрээнүүд дээр би өмгөөлөгчөөр оролцож, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага тусдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр. Тэгэхдээ энэ нь зоорьтой холбоотой асуудал буюу өөр эд хөрөнгүүд байгаа. Яг энэ зарчмаар буюу хууль зөрчиж, гэрээн дээр гарын үсэг зурах эрхгүй этгээд С.Б******** дамжуулан гарын үсэг зуруулан худалдах, худалдан авах гэрээ, захиалан бариулах гэрээ байгуулан эд хөрөнгүүдийг нь бусдад шилжүүлсэн. Энэ гурав дахь асуудал нь буюу иймэрхүү байдлаар төлбөр төлөгч нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа нь өөрсдийгөө төлбөрийн чадваргүй болгож, эд хөрөнгүүдээ бусдад шилжүүлчхээд ийм байж болох зүйл гэж ярьж байгаа буюу шүүхийн шийдвэр гарсан. Та нар хохиролгүй болсон гэдэг агуулгатай зүйл ярьж байна. Ядаж 5 төгрөг юм уу? 1 төгрөг төлчхөөд та нар мөнгөө авч байгаа гэж тайлбарлаж байвал арай өөр болно. Хууль бус бүртгэлийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үеийн хууль болон улсын бүртгэлийн журмуудыг бүгдийн зөрчсөн. Мэдүүлэг гаргагч этээд нь нас барсан буюу тодорхой этгээд байх ёстой байтал тухайн этгээд нь нас барсан байгаа буюу эд хөрөнгийн маргаантай асуудлыг эд хөрөнгө шилжүүлж байгаа компани мэдсээр байж шилжүүлж өгснийг улсын бүртгэлийн байгууллага шилжүүлж өгсөн нь хууль бус байна. Тийм учраас бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлага гаргаж байна” гэжээ.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Да********** нэхэмжлэлийн дагуу бичгээр буюу 2017 онд улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар өгсөн байдаг. Тухайн тайлбарыг хавсаргаж өгсөн нотлох баримтууд байгаа. Анх С.Ам******нэр дээр бүртгэсэн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэг болон нотлох баримтуудыг үндэслэн Улсын бүртгэл бүртгэсэн. Бүртгэх үед 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тухайн маргаан бүхий объектыг битүүмжилсэн буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг, тогтоол, шийдвэр Улсын бүртгэлийн байгууллагад ирээгүй байсан. Тийм учраас нэгдүгээрт тухайн нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн. Тухайн нотлох баримтуудад авагдсан бичиг баримтууд нь нэхэмжлэгчийн хэлж байгаагаар н.Ба*******ын гарын үсэгтэй “И******” ХХК-ийн тодруулах албан бичиг байдаг боловч үндсэн нотлох баримт нь гэрээ байгаа. С.Ам******болон “И******” ХХК-ийн захирал н.Ба********** нарын хооронд байгуулсан гэрээ байгаа. Тухайн гэрээн дээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухай хуульд заасны дагуу анх удаа үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхэд тухайн өмчлөгчийн өмчлөх эрхтэй болох бичиг баримтыг үндэслэн бүртгэнэ. Бусад нь шаардлагатай тохиолдолд газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг болон бусад нотлох баримтууд байгаа. Гэтэл тухай өмчлөх эрхтэй баримт бичиг нь С.Ам****** болон н.Б****** нарын хооронд байгуулсан үйлчилгээний байр бариулах гэрээ гэдэг 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ байгаа. Тухайн гэрээн дээр тус үл хөдлөх хөрөнгийг С.Ам******гэдэг иргэн захиалан бариулсан нь үнэн буюу төлбөр тооцоогоо 100 хувь төлсөн нь үнэн гэдгийг гэрээгээр нотолж байгаа. Тийм учраас Улсын бүртгэл бүртгэсэн. Тодруулах албан бичигт өмнө нь тухайн барилгыг бүртгэхэд шаардлагатай нотлох баримт авдаг. Тэгэхэд газрын кадастрын зураг болон газрын гэрээ, гэрчилгээ асуудалтай бол залруулах үндэслэл шаардан буцаасан буюу тэр нь дээр нь н.Б********* гарын үсэгтэй албан бичиг ирсэн буюу тухайн кадастрын зураг шинэчилж өгсөн тул Улсын бүртгэлд бүртгэж өгнө үү. Мөн С.Ам******нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн утгатай албан бичиг байдаг боловч түүнийг өмчлөх эрхтэй баталсан нотлох баримт гэдгийг н.Б******** гарын үсэгтэй нотлохгүй.

Хамгийн гол нь гэрээ буюу би сүүлд өгсөн тодруулга дээр тодорхой бичсэн байгаа. Гэрээний 4.2 дахь хэсэгт А тал нь н.Ба********* тал буюу Б тал нь С.Ам******тал болж байгаа. Тэгээд Б тал нь гэрээ хийсэн өдөр төлбөрийг 100 хувь хийсэн болно гэж дурдсан байгаа. Мөн 3.1 дэх хэсэгт 200 метр квадрат үйлчилгээний талбайг нийт 400,000,000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр 100 хувь төлсөн болно гэж талуудын хооронд хийсэн гэрээнд үндэслэж, төлбөр мөнгийг бүрэн төлсөн гэдгийг үүгээр нотолж үүнийг үндэслэн Улсын бүртгэл бүртгэсэн. Мөн битүүмжилсэн тогтоол шийдвэр байхгүй учраас тухайн нотлох баримтыг хуульд зааснаар татгалзах үндэслэл байхгүй байсан учраас С.Ам******нэр дээр бүртгэсэн” гэв.

3.4. Гуравдагч этгээд С.Ам******итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А***р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Учир нь гуравдагч этгээд С.Ам******2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “И******” ХХК буюу компанийн захирал н.Ба**********тай үйлчилгээний байр бариулах гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шууд өмчлөлд нь шилжих гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 119 дүгээр байрны зоорийн давхарт байрлах *************** хөдлөх хөрөнгийг худалдан авахаар өөрийнхөө өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Энэ гэрээг компанийн гүйцэтгэх захирал н.Ба********* өөртэй нь байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байгаа. Энэ гэрээний дагуу эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ олгосноор баталгаажна гэж заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулахаар Улсын бүртгэлд мэдүүлэг гаргасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж, мэдүүлгээ хуульд заасны дагуу холбогдох баримтыг гаргаж мэдүүлэг өгсөн. Үүний дагуу 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С.А*****д өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг.

Нэхэмжлэгч Т.Да*******нь сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа С.А*****д анхдагч бүртгэлээр шилжүүлж бүртгэсэн нь хууль бус үндэслэлгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гэтэл үндэслэл нь өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлагаа дурдсанаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь мэдүүлэг гаргах ёстой. Мэдүүлэг гаргасан этгээд нь мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд биш байна гэдэг үндэслэл хэлдэг. Гэтэл өмчлөх эрх бүртгүүлж явж байгаа С.Ам******нь өөрөө мэдүүлэг гаргасан буюу өмчлөх эрхээ бүртгүүлээд гаргаж байгаа эрх бүхий этгээд өөрөө мэдүүлгээ гаргасан байхад энэ хуулийн үндэслэлийг барьж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

 Дээр дурдсанаар С.Ам******нь өөрөө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж холбогдох баримтууд, гэрээ, төлбөр төлсөн бүх баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэл хамааралгүй буюу ач холбогдолгүй гэж үзэж байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг талаар тусгайлан зааж өгсөн. Нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн ямар нэгэн эрх ашиг нь сэргэхээр байх ёстой. Мөн зөрчигдсөн эрх нь хамгаалагдах ёстой байтал нэхэмжлэгч Т.Да********** ямар эрх нь хамгаалагдах буюу зөрчигдсөн ямар эрх байгаа нь тодорхойгүй байгаа нөхцөл байдлыг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Дээр дурдсанчлан гуравдагч этгээд С.Ам******нь 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр энэ гэрээг байгуулснаар С.А******* үл хөдлөх эрх өмчлөх эрх нь шилжсэн гэж үзэж байгаа. Хүчин төгөлдөр өмчлөх эрх нь шилжсэн энэ эрхээ бусад эрхээр гуравдагч этгээдэд дамжуулан явсан буюу тэр эрх нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Эдгээр өмчлөх эрхтэй нэхэмжлэгч маргаагүй байж, бүртгэлийг хүчингүй болгуулна гэж захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор сүүлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг нотлох баримтаар татсан. Тус хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ни*******н Шү****н ши***р гү****эх г***ын 3/6973 дугаар албан бичигт Т.Да********гийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдлын дагуу тус гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд С.Ам******зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийг түр хугацаанд битүүмжилж, өмчлөх эрхийн түдгэлзүүлж, захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлж өгнө үү гэдэг албан бичиг Улсын бүртгэл рүү явсан байдаг. Энэ албан бичигт дурдсанаас үзэхэд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Т.Да*******нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу зоорийн давхрын 200 метр квадрат үл хөдлөх хөрөнгө С.Ам******өмчлөлд болон цаашид бусад этгээдийн өмчлөлд шилжиж барьцаанд тавигдаж явсан талаар Т.Да*******өөрөө мэдэж байсан хэрэн захиргааны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж бид үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5. Гуравдагч этгээд “И******” ХХК-ний өмгөөлөгч Т.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Да*******нэг зүйлийг тодруулдаг буюу анх шүүхэд нэхэмжлэл гаргаж 300,000 доллар буюу түүнтэй тэнцэхүйц үл хөдлөх хөрөнгө юм уу? талбай, орон сууц авъя гэдэг. Энэ хэргийг хянагдаж байх явцад хүсэлт гаргаж хэд хэдэн шүүгчийн захирамж гарсан буюу бүгд хэрэгт авагдсан байгаа.

 2011 оны 3891 дүгээр захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамж буюу 1638 дугаар захирамж гарахаас өмнө тухайн үед 1637 дугаар захирамж гарсан. Энэ ач холбогдолтой захирамж буюу тус захирамжаар зоорийн давхрын битүүмжилж өгнө үү гэдэг хүсэлтийг өмгөөлөгч нь гаргаж байсан. Өмнө нь гарсан захирамжийн агуулга нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр эд хөрөнгө болон мөнгийг нь битүүмжилж өгнө үү гэдэг агуулгаар гаргаж байсан. Шүүх хэдийгээр 1637 дугаар захирамжаар хүсэлтийг нь хангаагүй боловч эд хөрөнгө болон мөнгийг нь битүүмжилсэн гэдэг агуулгаар тайлбарласан буюу нийтэд илэрхий үйл явдал. Энэ асуудал дээр Ни*******н Шү****н ши***р гү****эх г***аас нийт 12 объектыг битүүмжилсэн байдаг. Маргаан бүхий орон сууцны зоорийн давхрын 11 гарааш, 2 давхарт байдаг 6 тоот 200 метр квадрат талбайтай үйлчилгээний талбай байгаа. Тэгэхээр эдгээр 12 объектыг битүүмжилсэн зоорийн давхрын 200 метр квадратыг битүүмжлээгүй байдаг. Үүнийг Сү********* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр дүгнэхэд н.Уянга шүүгчийн шүүхийн шийдвэр хүчингүй болсон хэдий ч зөв дүгнэлт хийсэн байсан. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өмчлөлд байгаа зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ёстой болохоос биш ямар нэгэн байдлаар “И******” ХХК-ийн өмч гэдэг нь мэдэгдэхгүй зүйлийг битүүмжилж болохгүй гэдэг агуулгаар дүгнэлт гарсан байдаг. Үүнээс зоорийн давхрын 200 метр квадрат талбай нь тухайн үед “И******” ХХК-ийн өмч гэдэг нь эргэлзээтэй байсан. Мөн С.Ам***** гэрээ хийх үедээ амьд сэрүүн байсан буюу гэрээ хийсэн өдрөө төлбөр 400,000,000 төгрөгийг бүрэн төлсөн баримт байна. Хэрэв үнэхээр С.Б******* төлөөлөх эрхгүйгээр 2 удаагийн бичиг дэд захирлын хувьд явуулсан байдаг. Мөн захирал гэж бичсэн байсан. Тэгээд үүнийгээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэдэг байдлаар энэ өмчлөлтэй холбоотой маргаанаа тухайн үед өмгөөлөгч гаргаагүй хэрэн сүүлд нь буюу өнөөдөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа С.Ба*******а төлөөлөх эргүй байж бичиг хийж өгснөөс болж миний эрх ашиг зөрчигдлөө гэж ярьж байна. Тухайн үед С.Б********* компанийн дэд захирлаар ажиллаж байсантай хэн ч маргадаггүй. Өөрөө тийм учраас дэд захирал С.Б********* гэдэг байдлаар хийж өгсөн. Анхдагч мэдүүлгийг С.Ам******өөрөө Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан байдаг. Үүн дээр С.Ба****** бичиг хийж өгөөд тодруулга авахад нь захирал С.Ба*******а гэсэн бичигтэй маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ бичигтэй маргаж байж маргааны үйл баримт илүү зөв болж тогтоогдож үүнийг ямар нэгэн байдлаар хууль бус болон хүчингүй тогтоосон шүүхийн шийдвэр болон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад С.Ба************* нь төлөөлөх эрхгүй учраас Улсын бүртгэл буруу бүртгэл хийсэн гэж байгаа нь логикийн хувьд хууль зүйн хувьд авцалдахгүй. Тэгээд н.Уу********* сүүлд давж заалдах шатны шүүхээр орж хэрэг дээр бичиг явуулж, шүүхийн тусгай архиваас татсан байсан. Сү********* дүүрэг дээр шийдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой Т.Да*******нэхэмжлэл гаргаж 4 удаагийн шүүх хуралдаан болсон байдаг. Анхан шатны 2 шүүх хуралдаан, давж заалдах шатны 2 шүүх хуралдаан болсон байдаг. н.Ууганбаатар шүүгч мөн дүгнэсэн буюу давж заалдах шатны шүүхээс үүнийг тодруулах ёстой гэдэг чиглэлийг н.Уянга шүүгчийн шийдсэн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэлсэн. Тэр эд хөрөнгийг битүүмжилж байгаа захирамж нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэзээ очсон нь тогтоогддоггүй. Тэр нь шүүхийн шийдвэр дээр бичигдсэн байгаа. Тэгэхээр Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа харагдахгүй байгаа. Тийм учраас улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь оновчтой биш байна. Өөрөөр хэлбэл Т.Да*******Ни*******н Шү****н ши***р гү****эх г***ын буруутай үйл ажиллагаа байна гэдэг талаар олж хараад эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Олон жил шүүх, хууль хяналтын байгууллагаар явахаар хүн судалж хөгждөг. Тэр агуулгаар нэхэмжлэгч олж хараад хүчингүй болгуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тэгээд анхан шатны шүүх өмнө нь хуралдахад Ц.О****а шүүгч бүрэлдэхүүнтэй хурал дээр дүгнэсэн буюу 300,000 ам долларыг шүүх хангаж шийдсэн. Ямар учраас зөвхөн зоорийн давхрын 200 метр квадрат талбайтай маргалдаж байгаа юм бэ? өөр ************ талбай байсан. Үлдсэн нь энэ болсон гэдэг байдлаар хандаж болохгүй. Яг зоорийн давхрыг нэхэмжлэгчид өгнө гэсэн зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар объект байвал таны эрхийг хангах талаас шийдэж болох боломж байх нь нээлттэй боловч ганц үлдсэн объект нь надад үлдсэн гэдэг байдлаар хандаж болохгүй. Хамгийн сүүлийн үед буюу 2022 онд Монгол Улсын Дээд шүүх өв залгамжлалын маргааныг эцэслэн шийдвэрлэснээс хойш 11 гарааш, 2 давхрын 200 метр квадрат талбайн асуудал шийдэгдсэн байгаа. Тэгэхээр Т.Да********* оногдох хэсэг доод талын 200 метр квадрат талбай гэдгийг тогтоосон зүйл хаана ч байхгүй. Тийм учраас энэ асуудал дээр шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзэх байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Өмчлөгч нар нь шударга өмчлөгч нар. Ямар нэгэн байдлаар дамжиж иргэн Ч.Б**т-Э*******, Д.Я*********, хамгийн сүүлд Голомт банкны татагдсан байгаа. Тэгэхээр хуулийн дагуу хийгдсэн бүртгэл барьцааны гэрээ, бүрдүүлбэр байгаа. Мөн С.Ам******бүртгэлийг хүчингүй болгуулж бусад этгээдүүд нь хохирлоо шаардаж болно гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна. Тийм зүйл биш. Эдгээр хүмүүс худалдаж аваад давхар хүмүүс хохирлоо хэнээс нэхэмжлэх вэ? С.А*****гаас нэхэмжлэх юм уу? ийм үндэслэлгүй зүйл гаргаж болохгүй. Олон жил ирээд тухай тухайн үедээ хуулийн байгууллагад шударга өмчлөгч болж бүртгэгдээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь олгогдсон хүмүүс дээр анхдагч бүртгэлийн хүчингүй болгуулъя гэдэг байдлаар хандахаар энэ асуудал шийдэгдэж болно гэдэг байдлаар харж байгаа нь үндэслэлгүй байна. 300,000 ам доллар “И******” ХХК-д өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр дарааллаар төлөгдөхөөр байгаа. Мөн миний төлбөр төлөгдөхгүй учраас энэ дээр үүгээр хангуулмаар байна гэж шаардах үндэслэл байхгүй.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6. Гуравдагч этгээд П.Тү*********, Д.Я********** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Са********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө онцлогтой. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан аль ч шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа талаар үндэслэлтэй тайлбарлах ёстой. Эхлээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үзэхэд битүүмжлэлтэй байсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн талаар тайлбар гаргадаг. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирсэн байна. Тэгэхээр тодруулах биш бараг өөрчилсөн байна. Би тэгж харж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус акт, 47.4 дэх хэсэгт мөн заасан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа яригдана. С.Ам*********** хууль бусаар шилжүүлсэн нь хүчингүй болгуулах захиргааны акт мөн үү? хэрэв тэгж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй яригдана. Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарлаж байна. Би хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарлаж байгаа тайлбарыг дэмжиж байгаа.

Мөн С.Ба********* нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр С.Б******** компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан гэдгийг нотолсон ямар захиргааны акт, шүүхийн шийдвэр байгаа вэ? энэ талаар тогтоосон үйл баримт өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл байхгүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд тайлбараа хэлж байна. Өмнө нь би шүүх хуралдааны тайлбартаа хэлж байсан. Гүйцэтгэх захирлын талаар улсын бүртгэл тодруулж энэ бүртгэлийг хийхгүй яасан юм бэ? гэдэг байдлаар тайлбар хэлж байсан. Мөн өнөөдрийн шүүхийн шийдвэр ямар ч гарч магадгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эсвэл хангахгүй гарч магадгүй. Тэгвэл шударгаар өмч олж авсан Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг олж авсан П.Тү*******, Д.Ян************ нарын эрх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд яаж сэргэх вэ? Тэгэхээр үр дагаврын дахиж ярих ёстой. Хэдийгээр бид хуульд цагаан дээр хараар бичсэн боловч хүний амьдрал байх. Тэгэхээр төлбөрийг тухайн зоорийн давхрыг авахын тулд төлбөрөө Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаас бүрэн төлж өмчлөх эрхээ шударгаар олж авсан миний үйлчлүүлэгч нар өнөөдрийн шүүхийн шийдвэрээс шалтгаалан эрх ашиг нь хөндөгдөхөөр зүйл харагдаж байгаа. Тийм учраас гуравдагч этгээдээр оролцож байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлах байх. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан аль ч шийдвэрийг гаргуулахыг хүсэж байгаа болон хэрэв нэхэмжлэгчийн шаардлага хангагдсан тохиолдолд гуравдагч этгээд нарын эрх ашгийг яаж сэргээх боломжтой талаар тайлбар хэлэх байх гэж бодож байна” гэжээ.

3.7. Гуравдагч этгээд Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тү********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Голомт банкны зүгээс 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тоот зээлийн гэрээгээр одоогийн өмчлөгч болох П.Тү************, Д.Янж******** нарын 200 метр квадратыг банкны барьцаанд тавьж зээл олгосон. Тухайн зээлийн харилцаа нь одоогийн байдлаар үргэлжилж байгаа. Харин 200 метр квадратын хувьд банкны зүгээс барьцаанаас суллах шийдвэрийг гаргасан тул гуравдагч этгээдийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй гэж үзэж байна” гэжээ.

3.8. Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...2012 онд шүүх хурал дээр 200 м.кв байрны бичиг баримтыг шаардаж авсан байх, Гэтэл 2017 онд энэ тухай мэдсэн гэдэг нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэлсэн үг байх. Урьд нь гаргасан хохирлыг барагдуулах шийдвэр зөв гэж үзэж байна. Нэгэнт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох нь маш их хэмжээний хохиролтой гэж үзэж байна.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Б*****л д***гийн * дугаар х*****о, 1**дугаар хороолол, 1*** дүгээр байрны 2*** м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Ү-220....... дугаартай бүртгэлд С.А*****бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлсон болно.

4. Анх эрхийн улсын бүртгэлийн Y-2205********** дугаарт бүртгэлтэй, Ба*****ол дү***н * ду**р х**о 1* д***ар хо****л, Э*****аны ө***н ч**ө гу***ж, 1** дүгээр байрны зоорийн давхрын хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Ам******өмчлөлд бүртгэгдэж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ч.Б***т-Э****өмчлөлд, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр П.Тү***********, Д.Я*********нарын өмчлөлд бүртгэгджээ.

5. 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Ам******2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “И******” ХХК-ийн ерөнхий захирал С.Ба**********тай байгуулсан үйлчилгээний байр бариулах гэрээ, гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, “И******” ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/446 тоот Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн захирал С.Ба*******ын албан бичиг, мөн өдрийн дэд захирал С.Б********* 02/446 тоот албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 154/2011 дугаартай акт зэрэг баримтуудыг үндэслэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, үүнийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б*****л д***ийн * д****р х***о, 1** ду****ар хо*****, Энхтайваны ******************* зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай ******* талбайн хууль ёсны өмчлөгчөөр иргэн С.А*****бүртгэж, 00******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

6. Нэхэмжлэгчээс ...иргэн С.А*****үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2012 оны 06 дугаар сарын 7-ны өдөр бүртгүүлэхээс өмнө “И******” ХХК-ийн захирал нас барсан. С.Б********* гэх хүн уг компанийг төлөөлж бүртгэлийн газарт хүсэлт гаргах ямар нэгэн эрхгүй байхад захиргааны байгууллага шалгахгүйгээр гэрчилгээ олгосон нь миний хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн... гэж, хариуцагчаас ...мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй... гэж маргаж байгаа болно.

7. “И******” ХХК нь 2007 онд барилга материалын чиглэлээр нэг гишүүнтэйгээр бүртгэгдсэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь 2007 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл С.Б******гэж бүртгэгдсэн байна.

8. “И******” ХХК-ийн захирал С.Б******нь 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байх ба 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тус компанийн захирал, дэд захирлын албан тушаалд С.Б********** гэгч хүн ямар нэгэн бүртгэлгүй, харин 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлсэн байна.

9. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.9-д “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан хэдий ч улсын бүртгэгч мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” мөн зүйлийн 14.1-т “...мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зааж буцаана” гэж зааснаар буцаах, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.1 дэх заалтад “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” гэх эрхээ хэрэгжүүлээгүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад “бүртгэл үнэн зөв байх” зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...” гэх үүргээ биелүүлээгүй байна.

10. Нэхэмжлэгчийн хувьд 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “И******” ХХК-ийн захирал С.Ба**********тай 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж, борлуулалт дууссаны дараа Т.Д********** 300.000 ам доллар буюу түүнтэй тэнцэх талбайг өгөхөөр хэлцэл хийж,

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжаар “И******” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар шүүгчийн захирамжаар үнийн дүнг засаж, өөрчлөлт оруулсан байна.

12. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “И******” ХХК-ийн эд хөрөнгө болох Б****л дү****йн * ду****р х****, ***************** давхрыг 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1**2/* дугаар тогтоолоор битүүмжилсэн болохыг Т.Да************ мэдэгджээ.

13. Энэ үед буюу 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “И******” ХХК-ийн захирал С.Б******нас барж, иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн үед “И******” ХХК-ийн захирал, дэд захирал гэгч С.Б******** шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн хөрөнгийг иргэн С.А************ шилжүүлэх хүсэлт гаргасныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /хуучин нэрээр/ хууль бусаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

14. Ни********йн Ши****р гү****х ал***ны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Т.Дамдиндоржид хүргүүлсэн 2/698 дугаартай албан бичигт “... “И******” ХХК-ийн эд хөрөнгө болох Б*****л д***ийн * д****р х***о, 1** ду****ар хо*********************** зоорийн давхрыг битүүмжилсэн, уг битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчинтэй, өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан орлого олж байгааг зогсоох боломжгүй..” гэжээ.

15. Мөн Ни********йн Ши****р гү****х ал***ны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 3/6973 албан бичигт “...захирамжийн дагуу “Икс*********” ХХКийн хувьцаа эзэмшигч С.Б******/РД:ЧЛ7*********/ болон С.Ам******нарын өмчлөлийн Ү-2********дугаарт бүртгэлтэй ...Ү-2****** дугаарт бүртгэлтэй зоорийн давхрын 200 м.кв талбайтай үйлчилгээний хэсэгт тавигдсан хоригийг 2017 оны 1/714 дугаартай албан бичгээр сэргээсэн.

Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ерөнхий газарт нэхэмжлэгч Т.Да********гийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэтэл дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү”  гэжээ.

16.  Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь Т.Д******** хүсэлтийг үндэслэн шүүхээс эрх зүйн хамгаалалт тогтоон “И******” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байхад, тус компанид ямар нэгэн хамааралгүй этгээдийн гаргасан хүсэлтийг шалгахгүйгээр шүүгчийн захирамжаар битүүмжлэлд байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь хуульд нийцээгүй, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

17. Иймд У****н б****ийн е****й г**р нь Б*****л д***ийн * д****р х***о, 1** ду****ар хо*****, ******************** бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Ү-2205*********** дугаартай бүртгэлд С.А*****бүртгэсэн нь хуульд нийцсэн бүртгэл гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

18. Мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдээр шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг дурдаж байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д********гээс У****н б****ийн е****й г**рт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б*****л д***ийн * д****р х***о, 1** ду****ар хо*****, *******************в талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Ү-2***********дугаартай бүртгэлд С.А*****бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.О****А  

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ДУ*****Н

                                             ШҮҮГЧ                                 Т.М*****Х-Э*****

 

 


 

 [MT1]