Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2023/01256

 

 

 

 

 

 

 

 

2023     04     21                                                   182/ШШ2023/01256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Г-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зөрчигдсөн эрх буюу нэр төр сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

(Иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн зөвшөөрлөөр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1:.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.Г-т холбогдуулан зөрчигдсөн эрх буюу нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Бүгд Найрамдах Польш улсад оршин суудаг Н.Ж гэх хүнтэй хамтран барилга барихаар болсон. Н.Ж нь тухайн үед надад урьдчилгаа болгон 51,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 60,501,302 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх 51,000 ам.доллар нь бидний барих гэж байсан 13 давхар барилгын ажилд хүрэлцэх ямар ч боломжгүй байсан ба улмаар барилга баригдаагүй.

Гэтэл Н.Ж нь Бүгд Найрамдах Польш улсаас ирсэн даруйдаа намайг өөрийг нь хууран мэхэлж, мөнгийг авсан гэх үндэслэлээр Ц-т гомдол гаргасан. Тухайн гомдлыг нь Ч.Г Д.Б, Ц.О гэх мэт хэд хэдэн П дамжуулан шалгаж байгаад, гэнэт намайг өршөөлд хамруулахаар боллоо гэх зүйлийг хэлсэн.

Миний хувьд ямар ч хэрэг хийгээгүй хэрнэ яагаад өршөөлд хамрагдана гэж байгаа талаар ойлгоогүй учир П-тойгоо очиж уулзахад таны хэргийг харин ч дажгүй шийдчихлээ гэх зүйлийг хэлсэн. Улмаар түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй учир үнэн зөвийг нь шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргаж, хэрэг шүүхэд шилжсэн.

Шүүхээс тухайн асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилсэн нь буруу байна, 148.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх ёстой байсан гэж дүгнэсэн нь П хууль хэрэглээг буруу зүйлчилж хэрэглэсэн нь тодорхой болсон тул миний хувьд боломжит бүхий л газарт гомдол гаргасан.

П-ын хувьд 2007 онд гаргасан гомдлыг 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэх ёстой байтал 2008 оны 10 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилсэн байсан. Өөрөөр хэлбэл гомдол гаргах үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 гэх зүйл анги байгаагүй. Тухайн үед байгаагүй зүйл ангиар намайг буруутгаж, түүнийгээ халхлах гэж намайг өршөөлд хамруулсан байсан.

Улмаар тэр асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар шийдвэрлэгдэх ёстой байсан гэх дүгнэлт гарч, хэрэг хэрэгсэхгүй болсон. Ингээд миний эрх зөрчигдөж, барилгын ажил ч зогссон. Миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байсан боловч ажлаасаа хөөгдөж, хувиараа хийж байсан ажлаасаа ч хөөгдөж, бүх зүйл буруугаар эргэсэн учраас П-ын газарт хуулийг буруу хэрэглэсэн бол уучлал гуйх талаар хэлсэн боловч нэгэнт шийдвэрлэгдсэн асуудал гээд авч хэлэлцээгүй.

...Гэтэл П-ын байгууллага өөрсдийн гаргасан алдааг хүлээн зөвшөөрдөггүй ба дээрх асуудалтай холбоотой гол зүйлийг авч хэлэлцэхгүйгээр та шүүхэд хандаж, таны асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн учир таны асуудлыг дахин авч хэлэлцэхгүй гэх зүйлийг хэлдэг.

Гэр бүлийнхэн маань үнэн зөвийг мэдэж байсан учир миний талд байсан. Гэтэл ард үлдэх хүүхдүүд, найз нөхөд, ажлынхан маань намайг төрийн байгууллагад ажиллаж байсан хэрнэ, бусдыг залилж 50,000 ам.доллар авсан мэт буруугаар ойлгож явдаг. Н.Ж гэх хүнтэй хамтран барихаар болсон байсан барилга нь 2,8 тэрбум төгрөгөөр баригдахаар байсан.

Гэтэл ойролцоогоор 56,000,000 төгрөг өгсөн хэрнэ намайг барилга барьсангүй, залиллаа гэх асуудал үүссэн юм. Тухайн мөнгийг шүүхийн дансанд шилжүүлэх ёстой байсан боловч П дур мэдэн хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байхад Н.Ж-д буцааж гаргаж өгсөн байсан.

Шүүхээс хэрэг дуусгавар болоогүй байхад мөнгийг буцааж өгсөн нь буруу гэж шийдвэрлээд тухайн мөнгийг буцаах шийдвэр гаргасан боловч П Н.Ж-д тухайн мөнгийг өгөөд Н.Ж ч аль хэдийн Бүгд Найрамдах Польш улс руу буцаад явсан байсан. Энэ мэт асуудал нь өөрсдийнх нь буруу учир хэрэг буруудна гэдгийг П мэдэж байсан учир гэнэт намайг өршөөлд хамруулсан.

Тийм учир миний хувьд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, П хуулийг буруу хэрэглэн улмаар өршөөлд хамруулсан, учир нь 2007 онд үйлдэгдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар зүйлчлэх ёстой байтал 2008 онд шинэчлэн батлагдсан хуулиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилсэн нь буруу гэдгийг шүүх тогтоочихсон...

Мөн Өршөөлийн хуульд хамрагдсан ялтан хүмүүсийн дунд миний нэр байж байсан. Миний хувьд засан хүмүүжүүлэх газарт 25 жил ажилласан хүн. Тэгэхлээр миний нэрийг ялтнуудын нэртэй хамт оруулсан нь миний хувьд намайг гутаасан учраас миний зөрчигдсөн эрх буюу нэр төрийг сэргээж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч Ч.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...П-ын зүгээс С.Б нь Н.Ж-гаас 50,000 ам.доллар дээр өөрийн эзэмшлийн зуслангийн газрыг 1,000 ам.долларт тооцон шилжүүлж өгнө гээд нийт 51,000 ам.долларыг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 415 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хэлэлцэн 157 дугаартай шийтгэх тогтоол гаргаж, тухайн шийтгэх тогтоолоор С.Б-д холбогдох 50,000 ам.долларыг авч бусдыг залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, харин зуслангийн газартай холбоотойгоор 1,000- ам.долларыг авч бусдыг залилсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн.

Гэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Улмаар тухайн шүүхийн шийдвэрт С.Б-гийн зүгээс гомдол гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 484 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Г-ын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 0000000 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч С.Б-г бусдын 50,000 ам доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг . Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам долларыг буюу 59,315,000 төгрөгийг залилсан... гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...Нийслэлийн Ч.Г-ын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй... гэснийг ...Нийслэлийн Ч.Г-ын 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй гэж өөрчилсөн байдаг.

П-ын байгууллагаас С.Б гэх хүнийг хэрэгт гүтгэж, нэр төрд нь халдсан зүйл огт байдаггүй, тэр талаарх баримт ч хэрэгт авагдаагүй байна. Тийм учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.01.19-ний өдөр 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,

-2022.10.17-ны өдөр УЕПГазрын Дотоод, хяналт шалгалтын газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 х/

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2017.10.03-ны өдрийн ТГ/738 тоот Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Э танаа гэсэн албан бичиг /хх-ийн 4 х/,

-Дүүргийн нэгдүгээр П-ын 2015.03.30-ны өдрийн 01 тоот Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгох тухай тогтоол /хх-ийн 5 х/,

-Ч.Г-ын П-ын 2017.06.23-ны өдрийн 702 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 8 х/,

-Монгол Улсын Ерөнхий П-ын газрын 2016.09.07-ны өдрийн 5/1759 тоот Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 10 х/ зэрэг баримтуудыг,

 

3.1. Хариуцагч нь 2023.01.31-ний өдрийн 1/465 тоот А.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 15 х/,

-2023.03.31-ний өдрийн 1/1306 тоот О.Б-т олгосон итгэмжлэл /хх-ийн 25 х/ зэрэг баримтыг,

 

3.2. Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023.03.31-ний өдрийн 182/ШТ2023/00096 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор Улсын ерөнхий П-ын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архив (Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс)-аас,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-51 х/,

- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.22-ны өдрийн 484 дугаартай магадлал /хх-ийн 52-57 х/

- Ч.Г-ын 2017.12.17-ны өдрийн 5/05 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 58 х/,

- Монгол Улсын ерөнхий П-ын газрын 2016.09.28-ны өдрийн 11/1894 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 59 х/,

- Монгол Улсын ерөнхий П-ын газрын 2016.09.28-ны өдрийн 4/1819 дугаартай Дотоод, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын П, хууль цаазын ахлах зөвлөх Ж.О-ын гарын үсэгтэй Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 60 х/,

- Монгол Улсын ерөнхий П-ын газрын 2016.01.12-ны өдрийн 4/67 дугаартай Дотоод, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын П, хууль цаазын ахлах зөвлөх Ж.О-ын гарын үсэгтэй Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 61 х/,

- Дүүргийн нэгдүгээр П-ын газрын 2015.04.21-ний өдрийн 5/1246 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 62 х/,

- Нийслэлийн П-ын газрын 2014.04.24-ний өдрийн 5/764 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 63 х/,

- 2017.12.25-ны өдрийн 415 дугаартай яллах дүгнэлт /хх-ийн 64-66 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Ч.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, П хуулийг буруу тайлбарлан хэрэглэж улмаар өршөөлд хамруулсан, учир нь 2007 онд үйлдэгдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар зүйлчлэх ёстой байтал 2008 онд шинэчлэн батлагдсан хуулиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилсэн нь буруу.

2.2. Өршөөлийн хуульд хамрагдсан ялтан хүмүүсийн дунд миний нэр байж байсан. Миний хувьд засан хүмүүжүүлэх газарт 25 жил ажилласан хүн. Тэгэхлээр миний нэрийг ялтнуудын нэртэй хамт оруулсан нь миний нэр төрийг гутаасан учраас зөрчигдсөн эрх болох нэр төрөө сэргээлгэнэ гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг П-ын байгууллагаас С.Б гэх хүнийг хэрэгт гүтгэж, нэр төрд нь халдсан зүйл огт байдаггүй, тэр талаарх баримт ч хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-51 х/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 484 дугаартай магадлал /хх-ийн 52-57 х/, Ч.Г-ын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/05 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 58 х/, Монгол Улсын ерөнхий П-ын газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11/1894 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 59 х/, Монгол Улсын ерөнхий П-ын газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/1819 дугаартай Дотоод, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын П, хууль цаазын ахлах зөвлөх Ж.О-ын гарын үсэгтэй Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 60 х/, Монгол Улсын ерөнхий П-ын газрын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4/67 дугаартай Дотоод, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын П, хууль цаазын ахлах зөвлөх Ж.О-ын гарын үсэгтэй Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 61 х/, Дүүргийн нэгдүгээр П-ын газрын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5/1246 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 62 х/, Нийслэлийн П-ын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/764 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 63 х/, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 415 дугаартай яллах дүгнэлт /хх-ийн 64-66 х/ зэрэг баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

4.1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 484 дүгээр Магадлалаар С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлээс С.Б нь бодит байдлыг нуух замаар Н.Ж-г төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж-д Монголын Эсперанточ Залуучуудын холбоо төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрын 250 м.кв-ыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам долларыг буюу 59,315,000 төгрөгийг залилсан... гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

а. Тодруулбал: Нэхэмжлэгч С.Б-д Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Ц 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 0000000000 дугаартай хэрэг үүсгэж, Ч.Г-ын П-ын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 702 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарч хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

б. Нэхэмжлэгч С.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 702 дугаартай П-ын тогтоолд гомдол гарсны дагуу хариуцагч Ч.Г нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/05 дугаартай Хариу мэдэгдэх хуудас-аар ...Танд холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг тус дүүргийн П-ын газрын хяналтын П С.Э 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 702 дугаартай тогтоолоор Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хяналтын П Д.Д 18 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан бөгөөд яллагдагчийн гомдлоор дээд шатны П-оос хэргийг сэргээсэн байна. Та өөрийн гэм буруугийн тал дээр маргаж байх тул хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэсэн хариуг өгч байжээ.

 

в. Ч.Г-ын газраас С.Б-д 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж-д Монголын Эсперанточ залуучуудын холбоо төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрын 250 м.кв-ыг Газар эзэмшүүлэх гэрээ-гээр шилжүүлж улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам.доллар, өөрийн эзэмшлийн Хандгайт дахь зуслангийн газраа зарна гэж 1,000 ам.доллар, нийт 51,000 ам.доллар буюу 60501,302 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан... гэсэн үндэслэлээр 415 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

г. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Бд холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 157 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Ч.Г-ын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч С.Б-г бусдын 50,000 ам.доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаараа ...Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг журамлан Шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

3 дахь заалтаараа шүүгдэгч Б-г Шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож,

4 дэх заалтаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 2022 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

д. Нэхэмжлэгч С.Б нь дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч түүний өмгөөлөгч А.Н 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 484 дүгээр Магадлалаар,

...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 157 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Г-ын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч С.Б-г бусдын 50,000 ам доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Ч.Г-ын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б- холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргээс ...С.Б нь бодит. байдлыг нуух замаар Н.Ж-г төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Ж--д Монголын Эсперанточ Залуучуудын холбоо төрийн бус байгууллагын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрын 250 м.вк-ыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам долларыг буюу 59,315,000 төгрөгийг залилсан... гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...Нийслэлийн Ч.Гын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б- холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй... гэснийг ...Нийслэлийн Ч.Г-ын 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй гэж өөрчилж, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйлдэлд холбогдох иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг Н.Ж-д мэдэгдсүгэй... гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Б-г дээр дурдсан эрүүгийн хэрэгт гэм буруутай гэж үзсэн үйл баримтын талаар шүүх дахин нотлох шаардлагагүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, П хуулийг буруу хэрэглэн улмаар өршөөлд хамруулсан, учир нь 2007 онд үйлдэгдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар зүйлчлэх ёстой байтал 2008 онд шинэчлэн батлагдсан хуулиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилсэн нь буруу... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэлээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

а. Иргэний нэр төр нь тухайн хүний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаар бусдаас өгч буй эерэг үнэлгээ бөгөөд нэр төртэй байх явдал нь хүний төрсөн цагаас эхлэн зөвхөн өөрт байх салшгүй чанар бүхий заяамал эрх, харин бусдаас өгсөн энэ үнэлгээнд үндэслэн өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмж нь алдар хүнд болдог.

 

б. Тэгвэл өөрийн сонгосон зам, туулж ирсэн амьдрал, түүнийхээ явцад хийж бүтээсэн зүйлийнхээ төлөө бусдаас олж авсан үнэ цэнэ болох нэр төр, үүний үндсэн дээр өөртөө бий болгосон тэр үнэлэмж болох алдар хүндийг тэр хэвээр нь хадгалж үлдээх, үлдэх нь иргэн бүрт байх зүй ёсны, салгаж үл болох Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх бөгөөд иргэн энэхүү эрхээ аливаа халдлагаас хамгаалах, зөрчигдсөн гэж үзвэл сэргээлгэхээр шаардах эрхтэй байдаг.

 

в. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Ч.Г- нь нэхэмжлэгч С.Б-г 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 702 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ялтнуудын хамт нэрсийн жагсаалтад оруулсан нь түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/, тухайн мэдээг тарааснаар /түгээснээр/ нэхэмжлэгч С.Б-гийн нэр төр гутаагдсан, үнэлэмжийг нь доройтуулсан гэх байдал баримтаар тогтоогдсонгүй. Түүнчлэн, хариуцагч П-ын байгууллагын уг үйл ажиллагааг хууль бус буюу хууль зөрчиж бусдын хуулиар хамгаалагдсан буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан эрх ашигт хохирол учруулсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...Өршөөлийн хуульд хамрагдсан ялтан хүмүүсийн дунд миний нэр байж байсан. Миний хувьд засан хүмүүжүүлэх газарт 25 жил ажилласан хүн. Тэгэхлээр миний нэрийг ялтнуудын нэртэй хамт оруулсан нь миний нэр төрийг гутаасан гэх... агуулга бүхий тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

7. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/42 дугаартай Дэд жагсаалт батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрс-ийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн төлөөлөгч Д.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...группид байдаг гадуур гарах боломжгүй тул очиж чадахгүй гэх хариуг өгсөн байх ба мөн Б.Б, Б.Г, М.Б нарт шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтүүдийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр тэдний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 -т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Ч.Г-т холбогдох зөрчигдсөн эрх буюу нэр төр сэргээлгэх тухай С.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА

 

 ШҮҮГЧИД                                                            Ч.ДАВААСҮРЭН

 

        Т.ЭНХТУЯА